- Нүүр
- Сайдын тушаал
- СҮРЛЭН БООДЛОН ХАНАТАЙ БАРИЛГА, ТҮҮНИЙ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АШИГЛАЛТЫН НОРМ БА ДҮРЭМ
ДБ-ийн сайдын 2001 оны 06-р сарын 14-ний өдрийн 172-р тушаалын хавсралт
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
СҮРЛЭН БООДЛОН ХАНАТАЙ БАРИЛГА, ТҮҮНИЙ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АШИГЛАЛТЫН НОРМ БА ДҮРЭМ
БНбД 12.06-01
Албан ёсны хэвлэл
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ
Улаанбаатар хот
2001 он
|
ёё
Монгол Улс Дэд Бүтцийн Яам Барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн газар
|
БНбД 12.06-01
|
Сүрлэн боодлон ханатай барилга, түүний инженерийн шугам сүлжээний ашиглалтын норм ба дүрэм
|
Нэг. Ерөнхий зүйл.
1.1. Энэхүү норм ба дүрэм нь Монгол улсын нутаг дэвсгэрт сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилга, түүний инженерийн шугам сүлжээнд ашиглалтын явцад үзлэг хийх зарчим, барилгын бүтээц, шугам сүлжээний засварын хугацаа, эзэмшигч, ашиглагчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлно.
1.2. Норм ба дүрмийн зорилго нь сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилга, түүний инженерийн шугам сүлжээ /цаашид СБӨБХБтИШС гэж товчилно/ -г хугацаанаас өмнө элэгдэж хуучрахаас хамгаалах, ашиглалтын хэвийн нөхцөл болон барилгын бүтээц, инженерийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, барилга байгууламжийг зориулалтаар зөв зохистой ашиглах, шаардлагыг тогтооход оршино.
1.3. Барилгын өрөө тасалгаа, бүтээц, инженерийн шугам сүлжээг өөрчлөн ашиглах нөхцөлд хангагч байгууллагын зөвшөөрөл авч зөвхөн зураг төслийн эрх бүхий байгууллага, эзэмшигчийн хамтарсан шийдлийн үндсэн дээр нэмэлт арга хэмжээ авсан байна.
1.4. СБӨБХБтИШС-г зориулалтын дагуу ашиглах, ашиглалтын хэвийн нөхцөл, хүний эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдлыг байнга хангах нь хангагч, ашиглагч /эзэмшигч / байгууллага, аж ахуйн нэгжийн үндсэн үүрэг мөн.
1.5. СБӨБХБтИШС-ний ашиглалт, аюулгүй ажиллагаа болон энэхүү норм ба дүрмийн мөрдөлтөд хот, орон нутгийн засаг захиргааны байгууллагын барилгын асуудал хариуцсан хэлтэс, ажилтан хяналт тавих бөгөөд дэд бүтцийн улсын хяналтын алба, гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хяналт тавина.
Хоёр. Нэр томьёо.
2.1. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилга / СБӨБХБ / гэдэгт амины болон нийтийн хэрэглээний орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, агуулах, хашаа зэрэг дан барилга байгууламжууд орно.
2.2. Энэхүү норм ба дүрэмд дурдсан нэр томьёонуудын тайлбарыг БНбД1.06.06-95-ын 2.2.- 2.7. дугаарт заасан заалтуудыг мөрдлөг болгоно
"Монсейс" ХХК-аас оруулав
|
Дэд бүтцийн сайдын 2001 оны ____ тоот тушаалаар батлав.
|
2001 оны ___ дугаар сарын _____-ээс эхлэн мөрдөнө
|
БНБд 12.06-01
Гурав. Барилга байгууламжийн ангилал, түүний бүтээцийн эдэлгээний хугацаа.
3.1. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн даацын ба даацын бус шавардлагатай хана, модон, шувуу нуруу хучилттай барилга нь IV ангиллын барилгад хамаарагдах бөгөөд түүний эдэлгээний хугацаа 30-аас дээш жил байна.
3.2. Ердийн нөхцөлд ашиглах СБӨБХБтИШС-ний үндсэн бүтээцүүд, хэсэглэлийн эдэлгээний дундаж хугацааг энэ нормын нэгдүгээр хавсралтаар, энэ хавсралтад ороогүй ИШС-ний үндсэн бүтээцүүд, хэсэглэлийн эдэлгээний дундаж хугацааг БНбД1.06.06-95-ын нэгдүгээр хавсралтад зааснаар тогтооно.
Дөрөв. СБӨБХБтИШС-д хийгдэх засварын ажил.
4.1. СБӨБХБтИШС-д хийгдэх засварын ажлыг хамрах ажлын хүрээ, түүний тоо хэмжээнээс хамааруулж их ба урсгал засварын ажил гэж ангилна.
4.2. СБӨБХБтИШС-г норматив хугацаанаас нь өмнө элэгдэхээс хамгаалах, үүссэн гэмтлийг тухай бүр засварлах ажлуудыг БНбД 1.06.06-95- ын 4.2. - 4.11. дугаар заалтуудын дагуу гүйцэтгэвэл зохино.
Тав. СБӨБХБтИШС-ний ашиглалтын явцад хийх үзлэг.
5.1. СБӨБХБтИШС-ний ашиглалтын үед хийх үзлэг нь эдэлгээний хугацааг уртасгах, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахаас гадна хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.
5.2. СБӨБХБтИШС-д ашиглалтын үед хийх үзлэгийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжээс ажил үүргийн хуваарийн дагуу зохион байгуулсан комисс гүйцэтгэнэ. Комисст барилга, ус суваг, шугам сүлжээ, эрүүл ахуйн байгууллагын мэргэжлийн хүмүүсийг гаднаас урьж оруулан ажиллуулж болно. Томоохон барилга, байгууламжийг эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж нь ашиглалт хариуцсан инженер, техникүүдийг томилон ажиллуулна.
5.3. СБӨБХБтИШС-ний ашиглалтын явцад хийх үзлэгийг БН6Д1.06.06-95-ЫН 5.3.-5.18. дугаар заалтуудын дагуу гүйцэтгэх шаардлагатай.
Зургаа. СБӨБХБтИШС-г эзэмшигч, ашиглагчийн эрх үүрэг .
СБӨБХБтИШС-г эзэмшигч ба ашиглагч нь доорх эрх үүрэгтэй байна.
6.1. Өөрийн эзэмшилд байгаа СБӨБХБтИШС-ний техникийн баримт бичиг/ барилга угсралтын ажлын зураг төсөл, ил, далд ажлын акт ул хөрсний геологийн дүгнэлт, барилгыг ашиглалтад хүлээлцсэн акт бариулсан ба бусдад ашиглуулахаар тохирсон гэрээний хэлцэл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, барих явцад гарсан зураг төслийн өөрчлөлт.илэрч байсан зөрчлийн жагсаалт баталгаат паспорт, хийсэн их ба урсгал засварын баримт, зураг төсөв зэрэг /, барилгын хувийн хэргийг бүрнээр нь буюу нөхөн иж бүрдүүлж баяжуулж хадгалсан байх
БНбД 12.06-01
6.2. СБӨБХБтИШС-ийг эзэмшигч ашиглагчийн эрх үүргийг БНбД1.06.06-95-ын 6.2.- 6.20. дугаар заалтуудын дагуу зохицуулна.
Долоо. СБӨБХБтИШС-г эзэмшигч, ашиглагчдад хүлээлгэх хариуцлага.
7.1. СБӨБХБтИШС-д үзлэг, үйлчилгээг зохих цаг хугацаанд хийгээгүй буюу аюулгүй ажиллагаа, хэвийн нөхцөлийг хангахтай холбогдуулан авах арга хэмжээг цаг алдалгүй аваагүй, инженер хангамжийн үүргээ дутуу биелүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг / эзэмшигч / байгууллага, аж ахуйн нэгж хүлээнэ.
7.2. СБӨБХБтИШС-ний ашиглалтын явцад энэ дүрмийн 5-р бүлэгт заасан тавих хяналт, техникийн үзлэгийг цаг хугацаанд нь хийгээгүй мөн энэ дүрмийн 6-р бүлэгт заасан эрх үүргээ биелүүлээгүйгээс барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, түүний бүтээц эд ангийг эвдрэл гэмтэлд учруулсан, учруулах нөхцөл бүрдүүлсэн, нураасан буюу хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн, инженерийн хангамжийн үүргээ биелүүлээгүй үед СБӨБХБтИШС-г эзэмшигч ба ашиглагчид хууль хяналтын эрх бүхий байгууллага хүмүүсээс зөрчлийн шинж байдлаас хамааруулан хууль тогтоомжийн дагуу БНбД1.06.06-95-ын 7.2.1.-7.2.3. дугаар заалтаар хариуцлага хүлээлгэнэ.
Найм. СБӨБХБтИШС-г ашиглах онцлог.
8.1. СБӨБХБтИШС-ний ашиглалтын явцад сүрлэн боодлон өрөгт бүтээцийн сүрлийн чанарыг муутгахад шууд нөлөө үзүүлэх дараах согог гэмтэл илэрсэн тухай бүр засварлах шаардлагатай:
• Сүрлэн боодлон өрөгт бүтээц бүхий барилгын даацын болон дүүргэгч ханын гадна дотор талын шавардлагад үүссэн ан цав хагарал: (ан цавын өргөний хэмжээнээс үл хамаарна)
• Халаалтын хэрэгсэл, халаалтын болон цэвэр усны шугам хоолойн залгаас, хаалтаар ус алдах.
• Ариун цэврийн өрөөний механик салхивчийн суваг, түүний тоног төхөөрөмж болон ердийн салхивчийн яндан хоолойн гэмтэл.
• Дээврийн ус зайлуулах яндан хоолойн уулзвар залгаасан болон бэхэлгээгээрээ салж эвдрэх.
• Хана болон хучилт дээвэрт цанталт үүсэх.
• Цонхны шил хагарах ба цонх хаалганы битүүмж нь муудах.
• Дээврээс ус гоожсоноос адрын хучилтын дулаалга болон хана таазны шавардлага норж гэмтэх.
• Сүрлэн боодлон хананаас ялзарсан үнэр гарах ба ханын шавардлага чийгтэй болох.
БНбД 12.06-01
• Цонх хаалганы амалгаа шавардлагад үүссэн дагуу, хөндлөн ан цав хагарал.
• Халаалтын зуух болон гал зуухны пийшин болон яндангийн шавардлагын гадаргууд үүссэн ан цав хагарал.
• Халаалтын зуух болон түүний тоног төхөөрөмжид үүссэн гэмтэл согог.
• Ариун цэврийн өрөөний шаланд суултын нөлөөллөөс үүссэн ан цав хагарал.
• Суурийн ус зайлуулах хаяавчинд үүссэн эвдрэл гэмтэл.
• Цахилгаан гэрэлтүүлгийн утас, унтраалга, залгуур тоног төхөөрөмжид үүссэн согог гэмтлүүд гэх мэт.
Тайлбар: Ашиглалтын явцад сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилгын бүтээц, элемент ба тоног төхөөрөмжид илэрсэн согог гэмтлийг засварлаж дуусгах хамгийн дээд хугацааг энэ дүрмийн хоёрдугаар хавсралтад зааснаар тогтооно.
8.2. СБӨБХБтИШС-д илэрсэн гэмтэл согогийг илрүүлснээс хойш 1-5 хоногийн дотор засварлах ажлыг гүйцэтгэвэл зохино.
8.3. Илэрсэн гэмтэл согогийг засварлахад дээр дурьдсан хугацаанд засаж дуусгах бодит боломжгүй нөхцөлд сүрлэн боодлон өрөгт бүтээцэд нөлөөлөх нөлөөллийг таслан зогсоох арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Энэ арга хэмжээ нь барилгын ашиглалтын цаашдын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээргүй байвал зохино.
8.4. Ашиглалтын хугацаанд сулавтар хүчтэйгээс хүчтэй овойлттой буурь хөрсөнд баригдсан сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгын өрөө, тасалгааны температурыг зураг төсөлд заагдсан хэмжээнээс бууруулахгүй байвал зохино. Хэрэв тасалгааны температур хэвийн хэмжээнээс буурах тохиолдолд нэмэлт халаагуур тавих зэрэг дулааны хэвийн хэмжээг бууруулахгүй байх бусад арга хэмжээ авна.
8.5. Овойлттой буурь хөрсөнд баригдсан сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгыг ашиглалтын хугацаанд хүйтний улиралд халаалтгүй байлгаснаас хөрсний овойлтоос болж барилгын бүтээц, элементэд эвдрэл гэмтэл үүсэж хэв гажилтад орох тул онцгой анхаарах хэрэгтэй.
8.6. Овойлттой болон байгалийн нөхцөлдөө овойлт үүсэхгүй хөрсөнд баригдсан сүрлэн боодлон өрөгт бүтээц бүхий барилгын сууринд гадаргуугийн ус орох, халаалтын, цэвэр ус болон ариутгах татуургын яндан хоолойн залгаас, хаалтаар ус алдах, бөглөрөх барилгын гадна талын шугам сүлжээнд үүссэн согог гэмтлээс буурь хөрсийг норгож, түүний чийглэгийн хэмжээг ихэсгэснээс овойлт үүсэж болох нөхцөлөөс урьдчилан сэргийлбэл зохино.
БНбД 12.06-01
8.7. Ашиглалтын хугацаанд сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгын даацын болон дүүргэгч ханын сүрлийн чийглэгийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа эсэхэд тогтмол ажиглалт хэмжилт хийж байх. Хэрэв сүрлэн боодлон ханын сүрлийн чийг 20 хувиас ихэссэн нөхцөлд үнэр гарах, шавардлага, будаг хуурах, ханын гадна, дотор талд цанталт үүсэж, мөсөн талст буй болох зэргээр илэрнэ. Энэ нөхцөлд мэргэжлийн байгууллага хүмүүст хандаж зөвлөгөө авах буюу ханын сүрлэн боодлын чийглэг, температурыг зориулалтын багажаар хэмжиж, түүний шалтгааныг тогтоосны үндсэнд ханын чийглэгийг хэвийн хэмжээнд хүртэл бууруулах арга хэмжээ авбал зохино.
Нэгдүгээр хавсралт.
Ердийн нөхцөлд ашиглах сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилгын даацын үндсэн бүтээц, элементийн норматив, дундаж хугацаа.
Барилгын бүтээц, элемент, заслын нэр, төрөл
|
IV ангиллын барилгын эдэлгээний хугацаа, жилээр (Их засвар хийгээгүй нөхцөлд)
|
Засвар хийх хугацаа. жилээр
|
1
|
2
|
3
|
1 .Хана:
- 50см-ээс багагүй өргөнтэй гадна дотор талдаа 3.8см-ээс багагүй зузаантай цемент, шохойн зуурмаг бүхий тортой шавардлагатай сүрлэн боодлон өрөгт бүтээц.
|
30-иас дээш**
|
15
|
Тайлбар: ** - ашиглалтын байдлаас шалтгаална.
БНбД 12.06-01
Хоёрдугаар хавсралт.
Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилгын бүтээц, элемент ба тоног төхөөрөмжид ашиглалтын явцад илэрсэн согог гэмтлийг засварлаж дуусгах хамгийн дээд хугацаа.
Засварлах ажлын төрөл
|
Засвар хийж дуусгах хамгийн дээд хугацаа (өдрөөр)
|
1
|
2
|
Дээвэр:
|
|
• Төмөр дээврийн элементүүдийн тухайн хэсэгт ховхорсон, хөндийрөлт ба суларсан бэхэлгээг засах.
|
1
|
• Ус зайлуулах яндан хоолойн элементүүдийн суларсан бэхэлгээ ба гэмтлийг засах,(ус цуглуулах ховил, уг.ны яндан г.м)
|
5
|
Хана:
|
|
• Хана болон хаалга, цонхны амалгаа шавардлага
|
1
|
• Газар хөдлөлтийн заадсын гэмтэл
|
5
|
Шал:
|
|
• Алаг чулуун шалны ховхорсон хэсэг болон тухайн газарт үүссэн жижиг гэмтэл.
|
1-3
|
Цонх ба хаалга:
|
|
• Өвлийн улиралд цонх шиллэх
|
1
|
• Зуны улиралд цонх шиллэх
|
3
|
• Цонх хаалганы түгжээ, түгжээний суларсан бэхэлгээг засах.
|
3
|
Хамар хана, пийшин ба утааны яндан:
|
|
• Хамар ханын гэмтэл, ширмэн эдлэлийн суларсан бэхэлгээ, утааны яндан ба пийшингийн шавардлагад үүссэн ан цавыг засах.
|
1
|
Сантехникийн тоноглол:
|
|
• Бачки, шугам хоолой, хаалтын ус гоожилт
|
нэн яаралтай
|
• Халаалт ба цэвэр усны шугам хоолойн гэмтэл аваарын байдалтай байвал.
|
нэн яаралтай
|
Гэрэлтүүлэг:
|
|
• Цахилгаан дамжуулах утас тасрах, богино холбоо үүсгэх ба гэмтэл нь аваарын байдалтай байвал.
|
нэн яаралтай
|
Тайлбар:- Дээр дурдсан гэмтэл согогийг илрүүлсэн хугацаанаас хойших хугацаа засварлах хугацаанд хамаарна.
Текст томруулах
A
A
A