- Нүүр
- Сайдын тушаал
- СҮРЛЭН БООДЛОН ӨРӨГТ БҮТЭЭЦ
ДБ-ийн сайдын 2001 оны 06-р сарын 14-ний өдрийн 172-р тушаалын хавсралт
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
СҮРЛЭН БООДЛОН ӨРӨГТ БҮТЭЭЦ
БНбД 51.02-01
Албан ёсны хэвлэл
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ
Улаанбаатар хот
2001 он
|
Монгол Улс Дэд Бүтцийн Яам Барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн газар
|
БНбД 51.02-01
|
Сүрлэн боодлон өрөгт бүтээц
|
I. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү нормыг сүрлэн боодлон өрөгт бүтээцтэй шинээр барих болон барилгын засварын зураг төсөл боловсруулахад мөрдөнө.
1.2. Сүрлэн боодлон өрөгт бүтээц бүхий барилгын зураг төсөл боловсруулахад дор дурдсан бүтээцийн шийдэл, материал, эдлэхүүнийг хэрэглэнэ. Үүнд:
- Сүрлэн боодлон даацын гадна хана;
- Модон жааз (каркас) бүхий сүрлэн боодлон дүүргэгч хана;
Тайлбар.
1. Барилгад тооцоо, судалгааны үндсэнд задгай сүрлэн дүүргэгчтэй ханын шийдэл хэрэглэхийг зөвшөөрнө.
2. Сүрлэн боодлон даацын болон мод, ган, төмөр бетон каркас бүхий дүүргэгч ханатай барилга нь эдэлгээний IY зэрэг, галын Ү зэрэгт хамаарах бөгөөд эдэлгээний хугацаа 30 жилээс багагүй байна.
1.3. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн даацын ба даацын бус ханатай барилгад чийглэг ба нойтон горимтой өрөө тасалгааг барилгын дотор талд тусад нь бие даасан байдлаар механик салхивчийн системтэйгээр төлөвлөх шаардлагатай .Өрөө тасалгааны чийглэгийн горимыг барилгын дулаан техникийн норм ба дүрмийн дагуу тодорхойлно.
1.4. Чийглэг ба нойтон горимтой өрөө, тасалгааны гадна хананд сүрлэн боодлыг хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
1.5. Сүрлэн боодлон өрөгт бүтээц, түүний элементүүдийн бат бэх, тогтвор- шил нь ашиглалтын үеийн шаардлагыг хангахаас гадна угсралтын үеийн техникийн шаардлагыг хангасан байвал зохино.
1.6. Бүтээцийг тооцох үед найдвартай ажиллагааны илтгэлцүүр -ийг 0.9-тэй тэнцүүгээр авна.
1.7. Сүрлэн боодлон даацын хананд хэрэглэх өрөгт бүтээцийг 3.25 м-ээс ихгүй өндөртэй (шалнаас хучилтын доод түвшин хүртэл) орон сууц, олон нийт, ажахуйн дан барилга, байгууламжид хэрэглэхээр зураг төслийг боловсруулахыг зөвшөөрнө. Харин сүрлэн боодлыг дүүргэгч байдлаар хэрэглэх тохиолдолд барилгын даацын бүтээцийг "Газар хөдлөлтийн бүс нутагт барилгын зураг төсөл зохиох норм ба дүрэм" СНиП 11-7-81-ийн холбогдох заалтуудыг баримтална
"Монсейс" ХХК-аас оруулав
|
Дэд бүтцийн сайдын 2001 оны ____ тоот тушаалаар батлав.
|
2001 оны ___ дугаар сарын _____-ээс эхлэн мөрдөнө
|
НбД 51.02-01
II. Материал
2.1. Өрөгт бүтээцийн сүрлэн боодол нь улсын стандарт MNS 5040:2001 "Сүрлэн боодол"-ын шаардлагыг хангасан байх ба энэ нормын 1 дүгээр хүснэгтэд заасан үзүүлэлттэй байна.
2.2. Байгаль цаг уурын бүх бүсэд баригдах сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгын ханын гадна, дотор талын шавардлагын зузаан 35 мм-ээс багагүй байна. Сүрлэн боодлон өрөпг бүтээцэд хэрэглэх сүрлэн боодлын техникийн үзүүлэлтүүдийг 1 дүгээр хүснэгтэд зааснаар авна.
1дүгээр хүснэгт
СҮРЛЭН БООДЛЫН ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Д/д
|
Барилгын бүтээцийн шийдэл
|
Марк, төрөл
|
Эзлэхүүн жин кг/м3
|
Дулаан дамжуулалтын итгэлцүүр, X ккал/м.ц.С0
|
Шахалтын үеийн зөвшөөрөгдөх эсэргүүцэл, R кг/см2
|
Өндөр, өргөн, УРТ, мм-ээр
|
1**
|
Мод, ган ба төмөр бетон каркас бүхий дүүргэгч ханатай барилгад
|
Б
|
160-аас багагүй
|
|
Нормчлогдохгүй
|
350х500х 900
|
2**
|
Даацын ханатай барилгад
|
A
|
190-ээс багагүй
|
|
0.18*
|
350х500х 900
|
3**
|
Хашаа
|
Б
|
160-аас багагүй
|
Нормчлогдохгуй
|
Нормчлогдохгүй
|
350х500х 900
|
Тайлбар:
1** Төлөвлөлтөд цаг уурын үзүүлэлтүүдийг "Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд" БНбД 2.01.01-93 ба БНбД 2.01.01-93/2001 холбогдох бүлгүүдэд зааснаар тодорхойлно.
2** Даацын ханын сүрлэн боодлын шахалтын зөвшөөрөгдөх эсэргүүцэл 0.18 кг/см2 байхад хананы босоо чиглэлийн дагуух харьцангуй суултын хэмжээ 0.03 байна.
3** Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд хэрэглэх сүрлэн боодолд түүний гал даах чанарыг дээшлүүлэхийн тулд галаас хамгаалсан нэвчилгээ хийсэн байх шаардлагатай.
III. Тооцооны үзүүлэлтүүд
3.1. Бүх төрлийн сүрлэн боодлон өрөгт бүтээцэд үйлчлэх ачааны зөвшөөрөгдөх утгыг 2 дугаар хүснэгтэд үзүүлэв
БНбД 51.02-01
2 дугаар хүснэгт
д/д
|
Сүрлэн боодлын марк, төрөл
|
Сүрлэн боодлын эзлэхүүн жин ү0 кг/м3
|
Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд үйлчлэх зөвшөөрөгдөх ачаа, Ы„,я,Ы„я(кг/м2)
|
||
Даацын хана
|
Дүүргэгч хана
|
||||
Босоо чиглэлд
|
Хэвтээ чиглэлд
|
||||
1.
|
A
|
190-ээс багагүй
|
1759.25
|
879.0
|
Нормчлогдохгүй
|
2.
|
Б
|
160-аас багагүй
|
Нормчлогдохгүй
|
Нормчлогдохгүй
|
Нормчлогдохгүй
|
3.2. 2 дугаар хүснэгтэд үзүүлсэн өрөгт бүтээцэд үйлчлэх ачааны зөвшөөрөгдөх утгыг дөр ханын хөндлөн огтлолын талбай 0.45 м2 буюу түүнээс бага байвал 20 хувиар бууруулж тооцно.
3.3. Төвийн шахалтад ажиллах сүрлэн боодлон өрөгт бүтээцийн бат бэх нь (1) ба (2) нөхцөлийг хангасан байвал зохино.
(1)
(2)
Үүний: [N6a] - төвийн шахалтад ажиллах сүрлэн боодлон өрөгт бүтээцэд үйлчлэх босоо чиглэлийн ачааны зөвшөөрөгдөх утга
[Nxa] - сүрлэн боодлон өрөгт бүтээцэд үйлчлэх хэвтээ чиглэлийн ачааны зөвшөөрөгдөх утга
N63a ба NX3a - сүрлэн боодлон өрөгт бүтээцэд үйлчлэх босоо, хэвтээ чиглэлийн ачааны зөвшөөрөгдөх утга, үүнийг 2 дугаар хүснэгтэд зааснаар авна.
NT-тооцооны ачаа
Lдх -дөр ханын хөндлөн огтлолын уртын хэмжээ, м-ээр
3.4. Сүрлэн боодлон өргийг төвийн бус ачаалалд ажиллахаар зураг төсөл зохиохыг зөвшөөрөхгүй.
IV. Сүрлэн боодлон өрөгт бүтээцийн зураг төсөл хийх ерөнхий заалт
4.1. Шавардаж шохойдсон сүрлэн боодлон өрөгт бүтээц нь мөн түүнтэй адил (шавардаж, шохойдсон) модон барилгын бүтээцтэй адил галд тэсвэрлэх зэрэгтэй байх ёстой.
4.2. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын зузаан нь 50 см-ээс багагүй байх ёстой
БНбД 51.02-01
4.3. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын өндөр нь нэг давхар барилгын өндрөөс хэтрэхгүй байх бөгөөд ханын өндөр, өргөний харьцаа нь 5,6:1-ээс хэтрэхгүй байвал зохино.
Тайлбар:
• Даацын бус гадна ханыг хучилтын даацын элемент хүртэл угсарна.
4.4. Тулгуур, бэхэлгээгүй сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын урт, өргөний харьцаа нь 13:1-ээс хэтрэхгүй байвал зохино.
Тайлбар: 50 см өргөнтэй ханын урт нь 650 см-ээс хэтрэхгуй байна.
4.5. Сүрлэн боодлон даацын өрөгт бүтээцэд үйлчлэх ачааны зөвшөөрөгдөх утга нь 2 дугаар хүснэгтэд заагдсан хэмжээнээс хэтрэхгүй байх бөгөөд дээвэр хучилтын ачааг ханын хөндлөн огтлолын төвд үйлчлэхээр төлөвлөнө.
4.6. Сүрлэн боодлон өрөгт бүтээц бүхий барилга, байгууламжийг "Ачаа ба түүний үйлчлэл" БНбД ба СНиП 11-7-81-д заасан босоо, хэвтээ бүх ачааг хүлээж авахаар тооцно.
4.7. Суурийн улны өргөний хэмжээг ханын зузаантай адил хэмжээтэй мөн хана болон дээврийн ачаа хүлээж авахаар тооцож хийвэл зохино.
4.8. Сүрлэн боодлон өрөгт бүтээцийн суурь нь (барилгын эргэн тойронд) газрын түвшнээс дээш 20 см-ээс багагүй хэмжээгээр гарсан байх бөгөөд суурийн өргөн нь сүрлэн хананыхаа өргөнөөс багагүй байх ёстой.
4.9. Суурийн зураг төслийг боловсруулахдаа барилга, байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм БНбД 2.02.01-94-ийн дагуу гүйцэтгэх шаардлагатай.
4.10. Сууриас сүрлэн өрөгт бүтээцийн доод хэсэг рүү ус чийг нэвчихээс хамгаалж суурь, ханын хооронд хэвтээ ус тусгаарлагчийг суурийн бүх уртын дагуу тасралтгүйгээр хийвэл зохино.
Хэвтээ ус тусгаарлагчийг дараах байдлаар хийхийг зөвшөөрнө. Үүнд:
• Шингэн шилний хольц бүхий 1:2 (цемент+элс) харьцаатай 3 см-ийн зузаантай цементэн зуурмаган ус тусгаарлагч .
• Хар тосон түрхлэг дээр 2 үе толь буюу пергаменийг нааж хийх ус тусгаарлагч
• Барилгын бусад төрлийн ус тусгаарлагч
Ус тусгаарлагчийг хийх үедээ сууриас дээш гарсан босоо анкер баганын суурьтай нийлэх (арматурын гаргалгаа) уулзваруудад асфальтаар битүүмжилж, чигжих эсвэл хар тосоор түрхлэг хийх болон бусад аргаар заавал битүүмжилсэн байх шаардлагатай
БНбД 51.02-01
4.11. Сүрлэн боодлон өрөгт бүтээцийн ачаа хүлээж авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд сууринд дараах хийцлэлийн арга хэмжээ авна. Үүнд:
а) A II ба III ангийн 14 мм-ээс багагүй диаметртэй босоо арматурыг сууринд 20 см-ээс багагүй хэмжээгээр гүн суулгах бөгөөд сууриасаа дээш 30 см-ээс багагүй хэмжээгээр гаргаж өгнө. Эдгээр босоо анкеруудыг ханын хөндлөн огтлолын төвийн дагууд 600 мм-ээс ихгүй алхамтайгаар байрлуулна.
б) Суурийн анкерыг хаалга, цонхны нүхний ирмэг ба өргийн булангаас 0,3м- ээс хэтрэхгүй зайд байрлуулна.
4.12. Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг өөр төрлийн материалаар хийсэн ханатай уулзах уулзвар хэсэгт дараах аргууд буюу тэдгээртэй дүйцэх аргаар бэхэлж өгнө.Үүнд:
а) Сүрлэн боодол руу 1.6 см-ээс багагүй голчтой 30 см-ээс багагүй урттай арматуран шилбийг багана, хаалга, цонхны хүрээ модонд урьдчилан гаргасан нүхээр шургуулж бэхлэх замаар өндрийн дагуу сүрлэн боодол тус бүрийг хэвтээ чиглэлд сүлбэж бэхэлнэ. Арматуран шилбэ ба модон шорыг ханын голд байрлуулж хийнэ.
б) Модон шорыг 4 см-ийн голчтой буюу 3x4 см-ийн огтлолтой хатуу модоор хийх ба түүний уртыг L= 30 см +в-тэй тэнцүүгээр авна
үүний в- хаалга, цонхны хүрээ мод буюу баганын зузаан, см
в) Хуучин барилгын ханыг сүрлэн боодлоор дулаалах үед сүрлэн боодол бүрийг 3 ба түүнээс цөөнгүй тооны газарт 4x4 см багагүй талуудтай 4 мм-ийн зузаантай хавтгай төмөр эсвэл 1.4 см-ийн зузаантай зоргодсон шахмал хавтан шайб бүхий боолтоор бэхлэх буюу 3 мм-ийн голчтой цайрдсан төмөр утсаар сүрлэн боодлыг нэвт сүлбэж бэхэлнэ.
4.13. Өрөгт бүтээцийг 1.6 см голчтой, сууриндаа 30 см орсон, 1.8 м-ийн алхамтай байрлуулсан ган арматураар хийсэн боолтоор бүс нуруутай холбож бэхлэнэ.
Тайлбар: Газар хөдлөлтгүй бүсэд бэхэлгээг нэг хананд 2-оос багагүй байрлуулах ба ханын гадна захаас 90 см-ээс багагүй зайд байна.
4.14. Сүрлэн боодлон өрөгт бүтээц нь дээврийн болон адрын хучилтын тогтмол ба түр зуурын ачааны үйлчлэлээр шахалтад ажиллах тул дээвэр, адрын хучилтын ачааг хүлээж авах ханын бүтээцийг суурьтай бэхлэх бэхэлгээний төрлөөс үл хамааруулан ханын шавардлагын ажлыг хийхээс өмнө боолт, татуургын оосруудыг сүрлэн боодлон өргийн шахагдаж суларсан хэмжээгээр дахин чангалах талаар зураг төслийн тайлбар бичигт зааж өгөх хэрэгтэй
4.15. Даацын хананд сүрлэн боодлыг хэвтээгээр нь ам дарах байдлаар өрөх бөгөөд ам даралтыг боодлын уртын хагастай тэнцүү хэмжээгээр гаргавал зохино. Даацын бус нэг эгнээ хананд сүрлэн боодлыг хэвтээ буюу босоогоор ам дарах байдлаар өрөх ба ам даралтыг 30 см-ээс багагүй хэмжээгээр хийнэ.Хэрвээ ханын дулаан алдагдлыг багасгах зорилгоор 2 ба түүнээс дээш эгнээ сүрлэн боодлоор хана өрөхийг зөвшөөрнө
БНбД 51.02-01
4.16. Даацын ба даацын бус ханатай үед сүрлэн боодлуудын хооронд гарах 10 см ба түүнээс бага хэмжээтэй босоо завсрыг хэрчсэн сүрэл (нийлэг мяндас, хялгас, олс гэх мэт) хольсон 1:0,3:3 (шавар +шохойн лагшин+элс)-ын харьцаатай шавар шохойн зуурмагаар сайтар, нягт чигжих хэрэгтэй.
4.17. Даацын ба даацын бус ханатай барилгын сүрлэн боодлон өрөгт бүтээцийг дараах дэс дарааллаар бэхэлнэ. Үүнд:
а) Сүрлэн боодлын эхний үеийг сууриас гарсан босоо арматурт сүвлэж угсарч өрөх.
б) Сүрлэн боодлыг өндрийн дагуу 4 үе өрсний дараа 4 үеийг нэвт сүлбэхүйц урттай, 14 мм-ийн голчтой арматуран шилбэ буюу 4 см-ийн голчтой эсвэл 3.6x3.6 см-ийн хөндлөн огтлол бүхий модон гадсыг 1 боодолд 2 ноогдохоор боодлын захаас 13 см-ээс багагүй зайд нэвт сүвлэнэ. Эдгээр арматур нь дараачийн үеийн 2 боодлын завсраар сүвлэгдэхгүй байх ёстой. Сүлбүүр арматуруудын байрлалыг сууриас гаргасан анкер арматуртай зөрж байрлахаар хийнэ. Модон гадсыг ширхгийн дагуу цуулж хийсэн хатуу мод хэрэглэнэ.
в) 4 дүгээр үеийн дараагаар өрөгдөх үе болгоныг 140 см -ийн урттай 2 арматуран шилбээр сүвлэнэ.Ийм аргаар ханыг бүх өндрийн дагууд бэхэлнэ.
г) Даацын ханын булангуудад зөвхөн бүтэн сүрлэн боодол хэрэглэнэ.
д) Арматуран шилбэ ба модон гадсыг хаалганы нүхнээс 30 см-ээс ихгүй зайд байрлуулж сүлбэнэ.
4.18. Даацын сүрлэн боодлон бүтээц нь дээд хэсэгтээ дээвэр ба хучилтын ачааг хүлээж авч сууринд дамжуулах үүрэг бүхий бүс нуруутай байх шаардлагатай.
Дээврийн ачаа хүлээж авах бүс нуруу нь ханын бүх уртын дагуу тасралтгүй хийгдэх бөгөөд бүс нурууг дараах байдлаар хийцлэх шаардлагатай. Үүнд:
а) 5x15 см-ийн хөндлөн огтлолтой давхарласан (банз)-ийг хэвтээгээр нь ханын дээд талын гадна, дотор ирмэг дээр нь байрлуулна. Энэ хос 2 банзыг 90... 182 см-ээс ихгүй зайд 5x15 см-ийн огтлолтой давхарласан банзаар хооронд нь холбож хийнэ.
б) Мөн ачаа хүлээж авах бүс нурууны тэнхлэг нь сууриас дээш гаргасан анкерын арматуртай нэг шулуун дээр байхаар байрлуулна.Бүс нурууг суурьтай 16 мм голчтой, All ба AMI ангийн 41 см-ийн урттайгаар бэлтгэсэн арматурын шилбийг хооронд нь залгаж бэхлэх ба бүс нурууг шилбэний үзүүрт гаргасан резьбанд шайб тавьж давхар гайкаар татаж боож бэхэлнэ.
в) Мөн ханын булан, уулзварын сүрлэн боодлон өргийг бүс нуруу, суурьтай 4.176-д заасан аргаар бэхэлнэ
БНбД 51.02-01
г) Дээвэр ба хучилтын ачаа хүлээж авах бүс нурууны системийг бусад аргаар гүйцэтгэсэн тохиолдолд уг систем нь 4.17.дугаар заалтын а-д дурдсантай адилаар эсвэл банзыг босоо байрлуулж төлөвлөсөн тохиолдолд түүний хөшүүн чанарыг 5x15 см-ийн хөндлөн огтлол бүхий давхарласан хос банзны хөшүүн чанартай тэнцүү байхаар авах шаардлагатай.
Бүс нурууг 5x16 (h) см-ийн хөндлөн огтлолтойгоор босоогоор байрлуулж хийцлэх үед сүрлэн боодлон өрөгт бүтээцэд бүс нурууны доор үүсэх хүчдэлийг жигд хуваарилахын тулд түүний доод талд нь 3 см-ээс багагүй зузаантай банз буюу 2 см-ээс багагүй зузаантай зоргодсон шахмал хавтан дэвсгэрийг хадаж хийвэл зохино.
4.19. Даацын сүрлэн боодлон өрөгт бүтээцэд хаалга, цонхны (эхний) нүхийг барилгын булангаас 1 бүтэн сүрлэн боодлын уртаас багагүй зайд гаргах хэрэгтэй.
4.20. Хэвтээ ачааны үйлчлэлд ажиллах гадна ханын нийт нүхний талбайн хэмжээ нь тухайн тэнхлэг дагуух гадна ханын хөндлөн огтлолын талбайн 50 хувиас хэтрэхгүй байх бөгөөд тооцоогоор тогтоох шаардлагатай.
4.21. 1.2 см-ээс бага өргөнтэй цонх, хаалганы нүхэнд тавих булан төмөр ялуу нь нүхний өргөнөөс 2 дахин урт байх бөгөөд хананд 60 см-ээс багагүй суусан байна. 70 см-ээс их өргөнтэй хаалга, цонхны жаазыг ачаа хүлээж авахгар хийвэл зохино.
4.22. Ялууг тэгш хэмтэй байрлуулах бөгөөд ялууны хөндлөн огтлолын даацын бат бэхийг хучилт, дээврээс үйлчлэх босоо чиглэлийн ачаагаар тооцсон байх шаардлагатай. Булангийн хана ба цонх хаалганы хоорондох дөр ханын бат бэх нь 3.3 дугаар зүйлийн (1);(2) нөхцөлийг хангасан байхаар цонх .хаалганы нүхний өргөний хэмжээг тогтоосон байх шаардлагатай.
Энэ нөхцөлд дөр хананд үйлчлэх босоо ачаа нь 2-р хүснэгтэд заасан зөвшөөрөгдөх ачааны хэмжээнээс 25 хувиас хэтрэхгүй байвал зохино.
4.23. Сүрлэн боодлон ханын ил гарах дээд тал нь ус, чийгнээс хамгаалагдсан байх ёстой. Сүрлэн боодлон ханын дээд тал болон цонхны нүхний доорх хэсгийн өргийн дээд талд хийгдэх хэвтээ ус тусгаарлагчийг полиэтилен ба хар цаасаар (толь, пергамин) хийх тохиолдолд ханын дээд ирмэгээс доош 30 см-ээс багагүй хэмжээгээр унжуулж өгөх ба хар цаасыг хооронд нь 20 см-ээс багагүй зөрүүлж хийвэл зохино. (Сүрлэн боодлон өргийг галаас хамгаалахдаа ил байх хэсэгт төмөр тортой шавардлага хийнэ)
Харин суурийн дээд талын сүрлэн боодлон ханыг ус, чийгнээс хамгаалахын тулд сүрлэн боодлон өргийн 1 ба 2 дугаар үеийн хооронд хар цаасыг 15 см-ээс багагүй хэмжээгээр хавчуулж нөгөө үзүүрийг суурийн дээд ирмэгээс доош 7 см-ээс багагүй хэмжээгээр унжихаар хийх шаардлагатай.
Харин ханын гадна, дотор талын нийт гадаргууд хар цаас болон ус, чийгнээс хамгаалах зориулалтын цаасаар босоо ус тусгаарлагч хийхийг зөвшөөрөхгүй.
4.24. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын гадна ба дотор гадаргууг цохилтоос үүсэх гэмтэл, гал, ус чийгний удаан үйлчлэлээс хамгаалах шавардлагыг дараах байдлаар хийх шаардлагатай.
Шавардлагын гадаргууд бэлтгэл үе хийхийн өмнө ханын дотор, гадна талд шавардлагын төмөр тор байрлуулж тэдгээрийг хооронд нь ханын өндрийн дагуу 20 см, хэвтээ чиглэлд 30 см-ийн зайд төмөр утсаар бэхэлсэн байх шаардлагатай.
Шавардлагыг бэлтгэл, дэвсгэр, өнгөлгөө гэсэн 3 үеэр хийх ба эхний үеийг хатсаны дараа дараагийн үеийг хийх технологийн дэс дарааллаар гүйцэтгэнэ.
4.25. Сүрлэн хана бусад материалаар хийгдсэн хийцүүдтэй нийлэх тэр хэсгийн уулзвар хэсэгт жижиг нүхтэй хөшүүн төмөр тор хийх ба торыг сүрлэн хана руу 20 см-ийн өргөнтэйгээр зөрүүлж ханын шавардлагын төмөр тортой тус тус холбож бэхэлсэн байвал зохино.
V. Хэв гажилтын заадас
5.1. Даацын сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгын хананд температур, суултын заадсыг ашиглалтын нөхцөлөөрөө зөвшөөрөгдөхгүй өргийн тасралт, ан цав, хазайлт, шилжис хийлт үүсч болох температур ба суултын хэв гажилтын төвлөрөлттэй хэсэгт хийнэ. Температур-суултын заадсуудын хоорондох зайг тооцоогоор тогтоох бөгөөд түүний хийцлэл нь газар хөдлөлтийн эсрэг заадастай адилхан байхаар төлөвлөнө.
5.2. Хананд суултын заадсыг, барилга, байгууламжийн буурь нь жигд бус суулт өгч болзошгүй тохиолдолд хийнэ. Гэхдээ суултын заадсыг 5.1 дүгээр заалтын дагуу хийвэл зохино.
5.3. Хэв гажилтын ба суултын заадсаар агаар нэвт үлээлгэхгүй байх шийдэлтэй эсвэл ханын зузааны дөрөвний нэг хэсгийг уян жийргээр дүүргэж гадна, дотор талд нь цайрдсан гөлмөн төмрөөр хаалт хийхээр зураг төсөлд зангилаа хэсгийг тодорхой тусгаж үзүүлсэн байх шаардлагатай.
VI. Сүрлэн боодлон өрөгт бүтээцийн ажлын зурагт тавигдах шаардлага
Ажлын зураг болон тайлбар бичигт дор дурьдсан зүйлүүдийг заасан байх ёстой. Үүнд:
а) Сүрлэн боодлыг бэлтгэх ба өрөгт хэрэглэгдэх материалыг зохих стандартуудын заалтын хамт, тэдгээрийн бат бэх, сүрлэн боодлын төрөл марк, эзлэхүүн жинг,
б) Өргийн угсралтын заадас ба түүнийг гүйцэтгэх арга, бэхэлгээ, холбоосыг;
в) Ханын бүтээц, заадсыг холбосон систем, түүний шийдэл;
г) Өрөгт бүтээцийн бат бэхийг барилга дээр шалгах шаардлагыг;
д) Бэхэлгээ, холбоосын эд анги, марк төрөл, шийдэл, хэмжээ, голч, алхам;
е) Өргийн угсралтын ажлын дараалал, түр бэхэлгээг хийх болон барилгыг барих үед ханын өргийн бат бэх тогтворыг хангах бусад арга хэмжээг;
ж) Дулаалгын болон ус чийг, галын хамгаалалтын арга хэмжээнүүд гэх мэт.
VII. Дулаан, цахилгаан, усан хангамж ба ариутгах татуургын төлөвлөлт
7.1. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилгын дулаан, цахилгаан, усан хангамж ба ариутгах татуургын зураг төслийг модон барилгын зураг төсөл зохиох барилгын норм ба дүрэм, ПУЭ (цахилгаан тоног төхөөрөмж байгууламжийн дүрэм) стандартын шаардлагыг баримтлан гүйцэтгэвэл зохино.
7.2. Зураг төсөлд халаалтын зуух, гал тогооны пийшин, утааны янданд галаас хамгаалсан арга хэмжээг тусгах шаардлагатай.
YIII. Газар хөдлөлтийн бүс нутагт барих сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгыг төлөвлөх онцлог
8.1. Тооцооны газар хөдлөлтийн 7, 8 ба 9 баллын бүс нутагт барих мод, төмөр бетон, ган каркастай барилгын хананд сүрлэн боодлыг дүүргэгчээр, тооцооны газар хөдлөлтийн 7 баллын бүс нутагт барих дан барилгын гадна талын хананд сүрлэн боодлыг ачаа хүлээж авахаар төлөвлөхийг зөвшөөрнө.
Тайлбар: 1. Газар хөдлөлтийн хэвтээ чиглэлийн ачааг тодорхойлохдоо газар хөдлөлтийн шинж чанараар I ба II ангиллын хөрстэй талбайд барих сүрлэн боодлон өрөгт бүтээцэн даацын ханатай барилгын динамик илтгэлцүүр -г 2.5-тай, к1-илтгэлцүүрийг 0.35-тай тэнцүүгээр авна.
8.2. Даацын сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилгын дотор талын даацын бүтээцэд хучилт, дээврээс үйлчлэх ачааг хүлээж авах зориулалттай мод буюу төмөр бетон, ган багана, дам нуруу бүхий бүтээцийн систем хэрэглэхээр зураг төсөл зохиох шаардлагатай.
8.3. Сүрлэн боодлон өрөгт бүтээц бүхий барилгын уртын хэмжээ нь 1.5В-ээс ихгүй байх шаардлагатай. Үүний: в-барилгын өргөн, м-ээр
8.4. .Даацын сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилгын архитектур, бүтээцийн төлөвлөлт нь "Газар хөдлөлтийн бүс нутагт барих зураг төсөл зохиох" барилгын норм ба дүрэм, СНиП 11-7-81 -ийн 1.2 ба 1.3.дугаар заалтын шаардлагыг хангасан байвал зохино.
8.5. Газар хөдлөлтийн бүс нутагт барих барилгын даацын сүрлэн боодлон өрөгт бүтээцэн хана болон буурь, суурийн бат бэх, тогтворыг СНиП 11-7-81-ийн 2.1, 2.14. дүгээр заалтын дагуу ачааны онцгой ба үндсэн хослолоор тооцох шаардлагатай.
8.6. Газар хөдлөлтийн бүс нутагт барих сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгын даацын ба даацын бус хана, хучилт, дээвэр, суурь бүс нурууг өөр хооронд нь бэхлэх бэхэлгээг энэ нормын холбогдох заалтуудыг баримтлан гүйцэтгэвэл зохино.
8.7. Модон шувуу нуруу ба татангын зангилаа, залгаасуудыг өөр хооронд нь болон тэдгээрийг бүс нуруутай боолтын тусламжтайгаар холбож бэхэлсэн байх шаардлагатай.
8.8. Газар хөдлөлтийн бүс нутагт барих сүрлэн боодлон даацын ханатай барилгын суурийг ханын дээд түвшинд хийгдэх бүс нуруутай хооронд нь энэ норм ба дүрэмд заагдсан бэхэлгээн дээр ханын уртын дагууд 90 см-ээс ихгүй алхамтайгаар 0.2x19 мм-ийн хэмжээтэй хавтгай төмөр, эсвэл 6 мм-ийн голчтой ган утсан татуургаар татаж нэмэлт бэхэлгээ хийвэл зохино.
8.9. Сүрлэн боодлон өрөгт бүтээц бүхий даацын ба даацын бус ханатай барилгад ваар болон бусад төрлийн хүнд жинтэй материалыг дээвэрт хэрэглэхийг хориглоно. Адрын хучилтын дулаалгад 125 кг/м3-ээс бага эзлэхүүн жинтэй эрдэс, шилэн хөвөн материал хэрэглэх бөгөөд агаар нэвтрэх, ус чийгээс бүрэн хамгаалагдсан байх шаардлагатай.
8.10. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн даацын ба даацын бус ханатай барилгын уртын хэмжээ 1.5 В-ээс их байх нөхцөлд барилгад газар хөдлөлтийн эсрэг заадас гаргавал зохино. Газар хөдлөлтийн эсрэг заадасны хийцлэлийг СНиП 11-7-81-ийн 3.2., 3.5. дугаар заалтын дагуу гүйцэтгэх хэрэгтэй.
8.11. Газар хөдлөлтийн бүс нутагт барих даацын ба даацын бус ханатай сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилгын суурийг газрын гадаргуугаас доош 1.5 в-ээс багагүй гүнд суулгавал зохино.Үүний: в- суурийн өргөн, м-ээр
8.12. Газар хөдлөлтийн бүс нутагт барих сүрлэн боодлон дүүргэгч хантай барилгад бага гүнтэй цутгамал төмөр бетон шугаман суурь төлөвлөх үед баганыг (модон) суурийн дээд талд байрлуулсан суулгах нарийвчтай бэхэлгээ төмрийн тусламжтайгаар хөшүүн байдлаар холбож бэхлэхээр зураг төсөл зохиох шаардлагатай.
|
Текст томруулах
A
A
A