A

A

A

Бүлэг: 1979
ДБ-ийн сайдын 2001 оны 06-р сарын 14-ний өдрийн 172-р тушаалын хавсралт
 

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
СҮРЛЭН БООДЛОН ӨРӨГТ БҮТЭЭЦ
 
БНбД 51.03-01
 
 
 
 
 
 
 
 
 
 
Албан ёсны хэвлэл
 
 
 
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ
 
Улаанбаатар хот
2001 он
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Монгол Улс Дэд Бүтцийн Яам Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар
БНбд 51.03-01
СҮРЛЭН БООДЛОН ӨРӨГТ БҮТЭЭЦ
 
I.                    Ерөнхий зүйл
 
1.1.           Энэхүү нормыг тус улсын нутаг дэвсгэрт барих барилга, байгууламжийг сүрлэн боодлоор өрөх өрөгт бүтээцийн ажлыг гүйцэтгэх ба хүлээн авахад мөрдөнө.
 
1.2.           Сүрлэн боодлын өрөгт бүтээцийг гүйцэтгэх үед энэ дүрмээс гадна барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, геодезийн ажил, инженер-хайгуулын төвөгтэй нөхцөлд барилгын ажлыг гүйцэтгэх, мөн аюулгүй техникийн талаарх БНбД-ийн III хэсгийн холбогдох бүлгүүд, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх үеийн галын аюулгүйн дүрэм зэргийг нэгэн адил мөрдөнө.
 
 
II.                  Сүрлэн боодлын өрөгт бүтээцэд тавигдах ерөнхий шаардлага
 
2.1.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд хэрэглэх материал эдэлхүүн түүний бат бэх, геометрийн хэмжээ, хүйтэн тэсвэрлэлт  болон бусад техникийн үзүүлэлтүүд нь зураг төсөл, улсын стандарт, техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Хүлээн авах, хадгалах турших журам нь стандарт, техникийн нөхцөлийн шаардлагад тохирч байх ёстой.
 
2.2.           Өргийн ажилд угсармал шат буюу зөөврийн вандан хэрэглэнэ. Шат вандангийн талбай нь өргийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах материал, багаж хэрэгсэл тавих, өрлөгчнийг ажиллахад чөлөөтэй байхаас гадна тэдгээрийг даахаар бат бэх хийгдсэн байх ёстой.
 
2.3.           Сүрлэн барилгын газар, шорооны болон суурийн ажлыг бусад барилгын нэгэн адил өрөгт бүтээц БНбД 3.03.05-90-ын зохих бүлгийн заалтыг баримтлан гүйцэтгэнэ.
 
2.4.           Сүрлэн боодлон өргийн ажлыг гадна агаарын температур +5°С +25°С, агаарын харьцангуй чийг 60%-иас ихгүй байх цаг агаарын энгийн нөхцөлд гүйцэтгэнэ.
 
2.5.           Ажлын завсарлагааны үед сүрлэн боодлоор өрсөн өргийн дээд эгнээн дээр задгай сүрэл дэвсэж орхин, завсарлагааны дараа дэвсгэрийг авч өргийг цааш үргэлжлүүлэн хийнэ. Бороотой үед өргийн дээд талыг уснаас хамгаалж ус үл нэвтүүрэх материалаар бүтээнэ.
 
2.6.           Өргийн ажил гүйцэтгэх хугацаанд өрөгт хэрэглэх сүрлэн боодлуудыг хур тунадасны нөлөөллөөс норж, чийгтэхээс хамгаалах арга хэмжээ авсан байх ёстой.
 
2.7.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг гүйцэтгэх зураг төслийн техникийн баримт бичиг нь доорх зүйлийг агуулсан байна. Үүнд
 

БНбД 51.03-01
 
•  Өрөгт хэрэглэх сүрлэн боодлын бат бэх, чийглэг, геометр хэмжээ, бусад техникийн үзүүлэлтүүд
 
•   Бэхэлгээ, холбогчийн төрөл, зай хэмжээ, байрлал, голч марк
 
•   Бороотой болон агаарын чийглэг ихэссэн үед өрөгт бүтээцийг гүйцэтгэх үеийн арга хэмжээнүүд ба гүйцэтгэх арга
 
•   Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд хэрэглэх материал эдлэхүүнд дэс дараатай тогтмол хийгдэх хяналт шалгалтын шаардлагууд
 
2.8.           Сүрлэн боодлыг ачиж, тээвэрлэх, зөөхдөө шидэж буулгах, овоолохыг хориглоно.
 
2.9.           Хэв гажилт ба суултын заадсыг зураг төслийн баримт бичигт заагдсанаар гүйцэтгэнэ.
 
2.10.       Сүрлэн боодлоор өрсөн ханын гадаргуу нь дотор болон гадна талаасаа тэгшхэн өрөгдсөн байх ёстой.
 
2.11.       Сүрлэн боодлоор өрөгдсөн ханын сүрлэн боодлын эгнээ бүрийн тэгш байдлыг нивелирээр шалгасан байвал зохино.
 
2.12.       Сүрлэн боодлон өрөгт угсралтын ажлын явцад зураг төсөлд заагдсан зай, нүхийг бүтээц, элементүүдийг гүйцэтгэх явцад гаргана.
 
2.13.       Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг гүйцэтгэхэд өргийн геометрийн хэмжээсүүд, гадаргуугийн тэгш байдлыг хянаж шалгах багаж хэрэгслээр бүрэн хангагдсан байвал зохино.
 
2.14.       Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын уулзвар, огтлолцол, булангийн өргийг нэг зэрэг хийх шаардлагатай.
 
2.15.       3ураг төсөлд тусгагдаагүй нөхцөлд сүрлэн боодлон өрөгт бүтээцийн даацын ба даацын бус ханын ачаа хүлээж авах чадварыг сулруулах нүх, ховил, угсралтын нүх, хоргыг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр гаргахыг хориглоно..
 
2.16.       Өргийг хэсэгчлэн тасалж өрөх шаардлагатай үед налуу шатлалтайгаар гүйцэтгэнэ.
 
2.17.       Сүрлэн боодлоор өрж байгаа даацын ба даацын бус ханын өргийг өндрийн зөрүүтэй өрөхийг зөвшөөрөхгүй.
 
2.18.       Адрын хучилт тавихгүй түр хугацаагаар угсралтын ажлыг завсарлах нөхцөлд сүрлэн боодлон өрөгт бүтээцэн даацын ба даацын бус ханыг бүрэн өрж дуусаад бүс нурууг угсарч зураг төсөлд зааснаар ханыг бэхэлж, хур борооны уснаас хамгаалсан хамгаалалт хийсэн байх шаардлагатай.

БНбД 51.03-01
 
2.19.       Салхитай үед сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын өргийг өрөхдөө нурахаас хамгаалж түр бэхэлгээ хийж байвал зохино.
 
2.20.       Дээвэр, адрын хучилт, дулаалгыг бүрэн хийж сүрлэн боодлон ханын суулт дууссаны дараагаар хамар ханыг хийх ба хучилт хамар ханын хооронд 20мм- ээс багагүй завсар гаргах шаардлагатай.
 
2.21.       Хамар ханыг хийх явцад хучилт, хамар ханын хоорондох завсрыг уян харимхай материалаар чигжих хэрэгтэй.
 
2.22.       Өргийн булан, ирмэгийн эгц босоо болон түүний эгнээний тэгш байдлыг өргийг гүйцэтгэх явцад 2 үе тутам шалган илэрсэн зөрчлийг засаж гүйцэтгэх хэрэгтэй.
 
2.23.       Давхрын өрөг дууссаны дараа явц дундын хяналтыг харгалзахгүйгээр хэмжин шалгах багаж, хэрэгслийн тусламжтайгаар эгнээний тэгш байдал, өргийн дээд түвшин, эгц босоо байдлыг шалгана.
 
III.                Өрөгт хэрэглэх бэхэлгээ холбоос
 
3.1.           Сүрлэн боодлон өрөгт хэрэглэх сүрлэн боодлон ханыг дор дурдсан байдлаар бэхэлнэ. Үүнд:
 
•  Даацын ханыг суурьтай зураг төсөлд өөрөөр заагаагүй бол 1.8 м тутам арматурын шилбээр хийсэн боолтоор бэхлэж өгнө.
 
•  Татуурга боолтон бэхэлгээний голч 1.6 см-ээс багагүй байх ба сууринд 2 см-ээс багагүй гүнтэй суулгасан байвал зохино.
 
3.2.           Өрөгт суулгасан металл холбоосуудыг зэврэлтээс хамгаалж төмрийн будгаар 2 удаа будсан байх хэрэгтэй.
 
3.3.           Газар хөдлөлтгүй бүсэд татуурга боолтын бэхэлгээг нэг хананд 2-оос доошгүй газар байрлуулах ба ханын гадна захаас 90 см-ээс багагүй зайд байрлуулна.
 
IV.               Сүрлэн боодлон өрөг
 
4.1.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд хэрэглэх сүрлэн боодол нь тухайн бүтээгдэхүүний улсын стандарт болон өрөпг бүтээцийн барилгын норм ба дүрмийн шаардлагыг нэгэн зэрэг хангасан байх ёстой.
 
4.2.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд хэрэглэх сүрлэн боодлыг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэхтэй нэг адил технологийн заавар, улсын стандартын дагуу талбай дээр бэлтгэхийг зөвшөөрнө.
 
4.3.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд өрөгт гарах ам даралтыг зураг төсөлд заасны дагуу гүйцэтгэнэ. Ханын өрөгт босоо заадсыг зураг төсөлд тусгасны дагуу сайтар чигжиж нягт нямбай хийвэл зохино. Сүрлэн боодлон өрөгт.

бүтээцэн ханыг өрөх явцад угсралтын ажилд зориулан түр хугацаагаар нэвт нүх, сүв гаргахыг хориглоно. Сүрлэн боодлон өрөгт бүтээцийн хана өрөх үед боодлуудын xoopoнд 10 см-ээс их хэмжээтэй завсар гаргахыг зөвшөөрөхгүй
 
4.4.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханыг өөр төрлийн материалаар хийсэн ханатай уулзах уулзварт дараах байдлаар бэхэлнэ.
 
4.4.1.        Зураг төсөлд өөрөөр заагаагүй бол сүрлэн боодол руу 1.6 см-ээс багагүй голчтой 30 см-ээс багагүй хэмжээгээр орохуйц урттай арматуран шилбээр хийсэн шорыг ханын өндрийн дагуу хэвтээ чиглэлд баганад гаргасан нүхээр шургуулж сүрлэн боодол болгоныг анкерлана..
 
4.4.2.        Мөн сүрлэн боодол руу 30 см-ээс багагүй багагүй хэмжээгээр орохуйц урттай, 4 см голчтой буюу 3x4 см-ийн хөндлөн огтлол бүхий хатуу модоор хийсэн модон шорыг ашиглаж болно.
 
4.4.3.        Хуучин барилгын ханыг сүрлэн боодлоор дулаалах үед сүрлэн боодол бүрийг 3 ба түүнээс цөөнгүй тооны газарт 4x4 см багагүй талуудтай 4 мм-ийн зузаантай хавтгай төмөр эсвэл 1.4 см-ийн зузаантай зоргодсон шахмал хавтан шайб бүхий боолтоор бэхлэх буюу 3 мм-ийн голчтой цайрдсан төмөр утсаар сүрлэн боодлыг нэвт сүлбэж бэхэлнэ.
 
4.5.           Босоо чиглэлийн ачааны үйлчлэлээс сүрлэн боодлон өрөгт бүтээцэн хананд суулт үүсэх тул дээвэр, хучилт, дулаалга хийснээс хойш 40 хоногийн дараа заслын ажлыг хийвэл зохино.
 
Заслын ажлыг хийхээс өмнө бэхэлгээ боолт, оосруудыг шахагдаж суларсны хэмжээгээр дахин чангалах шаардлагатай.
 
4.6.           Барилгын сууриас сүрлэн хананд ус нэвчүүлэхээс хамгаалж бусад өрөгт бүтээцэн барилгын нэгэн адил сууринд хэвтээ ус тусгаарлагчийг хийж өгнө. Ус тусгаарлагчийн шийдлийг зураг төсөлд заасны дагуу гүйцэтгэх бөгөөд дараах байдлаар хийж болно.
 
•          Шингэн шилтэй цементэн зуурмаг
•          Барилгын бусад төрлийн ус тусгаарлагч
 
Ус тусгаарлагчийг өөр хооронд нь болон суурьтай халуун хар тосоор нааж хийх ба нүх, уулзваруудыг асфальтаар битүүмжилж, чигжих, хар тосоор 2 удаа түрхлэг хийх болон бусад аргаар заавал битүүмжилсэн байх шаардлагатай.
 
4.7.           Даацын ханатай барилгын сүрлэн боодлон өрөгт бүтээцийн өрөгт сүрлэн боодлыг хэвтээгээр нь ам дарах байдлаар өрнө. Ам даралтын хэмжээ сүрлэн боодлын уртын хагастай тэнцүү байх шаардлагатай.
 
Даацын бус ханатай барилгын сүрлэн боодлон өрөгт бүтээцэн хананд сүрлэн боодлыг хэвтээ буюу босоогоор ам дарах байдлаар өрөх ба ам даралтыг 30 см-ээс багагүй хэмжээтэйгээр гаргавал зохино.

БНбД 51.03-01
 
4.8.           Сүрлэн боодлын эхний үеийг сууриас гаргасан бэхэлгээ төмөрт сүвлэж тавина.
 
4.9.           Сүрлэн боодлыг 4 үе өрсний дараа нэг боодолд 2 байхаар, боодлын хоёр захаас 13 см-ээс багагүй зайтай байрлуулсан 4 үеийг нэвт сүвлэхүйц урттай 14 мм- ийн голчтой арматуран шилбээр 2 газарт нэвт сүвлэнэ.
 
Эдгээр арматурын шилбэ нь 2 боодлын завсраар сүвлэгдэхгүй байх ёстой ба түүний байрлалыг сууриас гаргасан бэхэлгээ төмөртэй зөрж байрлах маягаар хийнэ.
 
Дараагийн үеүд тавигдах болгонд 4 үе сүрлэн боодлыг нэвт сүвлэхүйц урттай 2 арматуран шилбээр 2 газарт бэхлэнэ.
 
Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханыг ийм аргаар бэхэлж бүх өндрийн дагуу өрж гүйцэтгэнэ.
 
4.10.       Даацын ба даацын бус ханын булангуудад зөвхөн бүтэн сүрлэн боодлыг хэрэглэнэ.
 
4.11.       Даацын болон даацын бус өрөгт бүтээцэд гаргасан хаалга, цонхны нүхний хэсэгт өрсөн сүрлэн боодол уруу 1.6 см-ээс багагүй голчтой 30 см-ээс багагүй хэмжээгээр орхуйц урттай арматуран шилбэ буюу 4 см-ийн голчтой модон шорыг хаалга цонхны жаазанд гаргасан нүхээр хэвтээ чиглэлд сүрлэн боодол тус бүрийг сүвлэж нэмэлт бэхэлгээ хийнэ.
 
4.12.       Хучилт, дээврийн ачаа хүлээж авч суурь, хананд дамжуулах бүс нурууны хийцлэл ба бэхэлгээг зураг төсөлд заасны дагуу гүйцэтгэх хэрэгтэй.
 
4.13.       Хучилтын дам нуруу ба ялууны суултыг зураг төсөлд заасан хэмжээгээр хийж гүйцэтгэвэл зохино.
 
 
V.                 Сүрлэн боодлон ханын заслын ажил
 
5.1.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд өрсөн ханын гадна ба дотор гадаргууг цохилтоос үүсэх гэмтэл, гал, мэрэгч амьтан болон ус, чийгийн удаан хугацааны үйлчлэлээс хамгаалах хамгаалалтыг зураг төсөлд тусгасны дагуу гүйцэтгэх шаардлагатай. /Сүрлэн боодлын ил байх гадаргууг галаас хамгаалж тортой шавардлага хийнэ/
 
5.2.           Засал, чимэглэлийг зураг төсөлд тусгасны дагуу хийвэл зохино.
 
VI.               Ус чийгнээс хамгаалах
 
6.1.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцүүд нь ус, чийгээс бүрэн хамгаалагдсан айх ёстой бөгөөд зураг төсөлд өөрөөр заагаагүй бол ус чийгээс хамгаалах дараах арга хэмжээнүүдийг авах ёстой. Үүнд:
 

БНбД 51.03-01
 
•   Суурийн дээр хийгдэх ус тусгаарлагч нь дээд ирмэгээрээ сүрлэн боодлон өргийн 1 ба 2 дугаар үеийн хоорондох завсар руу 15 см-ээр хавчуулагдсан байх бөгөөд суурийн дээд түвшингээс 7.5 см-ээс багагүй хэмжээгээр доош үргэлжилсэн байх.
 
•   Цонхны тавцанд тусгай ус тусгаарлагч хийх
 
•   Өргийн дээд хэсэг нь дээвэр, хучилтаар хамгаалагдаагүй нөхцөлд мөн ус тусгаарлагч хийж өгвөл зохино.
 
•    Өргийн дээд тал болон цонхны тавцангийн хэсгээр ус нэвтрэхээс хамгаалж хар цаас, полиэтиленээр хамгаалалт хийх шаардлагатай.
 
6.2.           Бусад ус, чийгийн хамгаалалтыг зураг төсөлд тусгасны дагуу гүйцэтгэнэ.
 
 
VII.             Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд тавих чанарын хяналт ба өрөгт бүтээцийг хүлээн авах шаардлага
 
7.1.           Чанарын хяналтыг сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын өргийг өрөх бүх үе шатанд явуулбал зохино.
 
Барилгын ажлын журналд өрөг гүйцэтгэсэн талаар зохих тэмдэглэл хөтлөхөөс гадна ажил гүйцэтгэх үеийн агаарын температур, чийгшил, хур тунадас орсон тухай өргийн чанарт сөргөөр нөлөөлөх бусад хүчин зүйлийг тэмдэглэсэн байх шаардлагатай.
 
7.2.           Барилгын бусад хийц, бүтээцэд тавих чанарын хяналт, шалгалтыгхийхдээ барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ба хүлээн авах барилгын бусад норм ба дүрэм болон өрөгт, бүтээц БНбД 3.03.05-90-ын шаардлагуудыг мөрдлөг болгох хэрэгтэй.
 
7.3.           Сүрлэн боодлон өрөгт бүтээц хэв гажилтад орох, хазайх зэрэг шинж тэмдэг илэрвэл энэхүү БНбД1.06.06-95-ийн 5.13.дугаар заалтын дагуу холбогдох арга хэмжээг яаралтай авах шаардлагатай.
 
7.4.           Далдлагдах өрөгт бүтээцийг дараагийн шатны ажил эхлэхийн өмнө гүйцэтгэгч, захиалагч (ашиглагч), хяналтын болон зураг төслийн байгууллагуудын зохих төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авбал зохино.
 
VIII.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг хүлээж авах шаардлага
 
8.1.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг далдлахын өмнө буюу заслын ажлын өмнө хүлээн авна.
 
8.2.           Угсралтын явцад далдлагдах сүрлэн боодлон өрөгт бүтээцийг зураг өсөл болон техникийн баримт бичгийн шаардлагыг хэрхэн хангаж байгаад шалгалт хийж хүлээн авах бөгөөд доорхи ажлуудад үндсэн шинж чанарыг нь тодорхойлсон далд ажлын актыг үйлдэн баталгаажуулсан байна. Үүнд:

БНбД 51.03-01
 
•       Буурь хөрсний шинж чанар, тэг тэнхлэг таталт, түүний алдац, суурийн суултын гүн, суурийг гүйцэтгэсэн байдал
•       Өргийн ус тусгаарлалтыг хийсэн байдал
•       Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг гүйцэтгэсэн ба түүнийг холбож бэхэлсэн.арматуран эдлэлүүдийг зэврэлтээс хамгаалсан арга хэмжээ авсан байдал
•       Суурь, ханын булан уулзвар, хана хоорондоо бэхлэгдсэн байдал, татанга, гол нуруу дэрлэн суусан болон тэдгээрийн бэхэлгээ хийсэн байдал
 
8.3.           Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг хүлээн авах үед доорх үзүүлэлтүүдийг шалгасан байх ёстой. Үүнд:
 
•       Өргийн ам даралтын зөв байдал, өргийн зузаан ба заадсуудыг зурагт зааснаар чигжсэн байдал, мөн эгнээний хэвтээ тэгш байдал, өргийн хажуу гадаргуу, булангийн эгц босоо байдал
•       Утааны болон салхивчийн суваг гаргалт зөв эсэх
•       Холбоос, суулгах, нарийвч, бэхэлгээ төмрийг байрлуулсан байдал
•       Өрөгт бүтээцийн байрлал, геометрийн хэмжээний алдац
•       Хэрэглэсэн материал, эдлэхүүний марк, тэдгээрийн баримт бичгийн бүрдэлт ба хүлээн авсан байдал
 
8.4.           Өрөгт хэрэглэсэн үйлдвэрлэлийн болон талбайн аргаар бэлтгэсэн сүрлэн боодлын чанар нь үйлдвэрлэгчээс дагалдуулсан паспорт, чанарын баталгаа буюу стандартын шаардлагад тохирч байх ёстой. Түүнийг хяналтын туршилтаар нотолсон байх хэрэгтэй.