- Нүүр
- Сайдын тушаал
- АВТО ЗАМ, ГҮҮРИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ
Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
Авто зам, гүүрийн зураг төсөл, хайгуулын ажлын жишиг үнэ
БД 81-104-04
АЛБАН ЁСНЫ ХЭВЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ
Улаанбаатар хот
2004 он.
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
ЗУРАГ ТӨСӨЛ БА БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДҮРМИЙН ЦОМОГ
АВТО ЗАМ, ГҮҮРИЙН ЗУРАГ ТӨСӨЛ,
ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ
TYPICAL RATE FOR SURVEY AND DESIGN
WORK OF ROADS AND BRIDGES
2004 оны 05 дугаар сарын 1-ны
өдрөөс эхлэн мөрдөнө.
Нийтлэг үндэслэл
1. Автозамын болон гүүрийн зураг, төслийг боловсруулах бүх шат болон түүнтэй холбогдуулан хийгдэх хайгуул, шинжилгээ, эдийн засгийн үнэлгээ, судалгаа хийхэд энэхүү жишиг үнийг мөрдөнө.
2. Энэхүү жишиг үнийг үндэс болгон зураг төсөл, хайгуулын ажлын үнийг захиалагч, гүйцэтгэгч харилцан тохиролцож болно.
3. Энэ эмхэтгэлд дараах хоёр бүлэг ажлын жишиг үнийг багтаасан болно. Үүнд:
· Нэгдүгээр бүлэг. Автозам, гүүрийн хайгуул, судалгааны ажлын жишиг үнэ
· Хоёрдугаар бүлэг. Автозам, гүүрийн зураг төслийн ажлын жишиг үнэ
Албан ёсны хэвлэл
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
АВТОЗАМ ГҮҮРИЙН ХАЙГУУЛ СУДАЛГААНЫ АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ
НЭГ. ЖИШИГ ҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1.1.1. Энэхүү бүлэгт автозамын трассын хайгуул, судалгаа, чиг (трасс) сонголтын үндсэн ажлууд болон тэдгээрийг гүйцэтгэхэд шаардагдах бэлтгэл ба дагалдах зарим ажлуудын жишиг үнэ хамрагдана.
1.1.2. Замын барилга байгууламжийн хайгуул судалгаатай холбогдсон геодези, геофизик, гидрологи, байгаль орчны болон инженер-геологийн судалгаа, шинжилгээний ажлын үнийг тухайн ажилд мөрдөгдөж байгаа үнэлгээгээр үнэлэхээр тооцож энэхүү эмхтгэлд тусгаагүй болно.
1.1.3. Хээрийн ажлын жишиг үнийг хүртвэрт, хээрийн ажлын суурин боловсруулалтын ажлын жишиг үнийг хуваарьт нь төгрөгөөр тооцож тусгасан болно.
1.1.4. Жишиг үнийн тооцоонд дараах зардлууд тусгагдсан болно. Үүнд:
· Хайгуул судалгааны ажлын техникийн даалгавар хүлээн авах
· Хайгуул судалгааны ажилд шаардлагатай үндсэн өгөгдлийг бэлтгэх
· Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг угсарч бэлтгэх, шалгах, тохируулах, баталгаажуулах;
· Хайгуул судалгааны ажилд байгууллагын дотоодын хяналт тавих, шалгаж хүлээн авах
· Хайгуул, судалгааны ажлын үндсэн төрөл дээр тайлан бэлтгэх
· Хайгуул судалгааны материал, үүний дотор техникийн тайланг 2-4 хувь бэлтгэх, хувилах, үдэж цэгцлэх
· Тайланг захиалагчид тушааж холбогдох байгууллагуудад зохих журмын дагуу .хянуулж бүртгүүлэх, хадгалуулах
1.1.5. Жишиг үнэнд дараах зардлууд тусгагдаагүй бөгөөд тэдгээрийг илтгэлцүүр хэрэглэн нэмэгдүүлэх, тусад нь нэмэгдэл төсөв хийж захиалагчтай тохиролцох зэргээр шийдвэрлэнэ. Үүнд:
· Өнгөрсөн жилүүдийн хайгуул, судалгааны материалыг системчлэх, цуглуулах
· Хайгуул судалгааны ажил явуулах, хээрийн судалгааны ажлыг боловсруулах програм, төсөв, техникийн тайлан бичих аргачлалыг бэлтгэх , энэ талаар захиалагчтай тохиролцох
· Дотоод тээвэр
· Гадна тээвэр
· Хэвийн бус нөхцөлд хайгуул, судалгааны ажил явуулахтай холбогдсон нэмэлт арга хэмжээ
· Хайгуул судалгааны ажлын дараа газрыг нөхөн сэргээх , экологийн хэвийн нөхцөлийг хангах арга хэмжээ авах
· Мод бут сөөгийг огтлох, сугалах , талбайг цэвэрлэх
· Хайгуул, судалгааны тоног төхөөрөмжийн үйлчилгээтэй холбогдсон бэлтгэл, дагалдах ажлуудыг гүйцэтгэх
· Хайгуул, судалгааг зохион байгуулах , буулгах
· Хилийн чанадад хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх
1.1.6. Өндөр уулын бүсэд, хайгуул судалгааны ажил гүйцэтгэвэл суурь үнийг дараах илтгэлцүүрээр нэмэгдүүлнэ. Үүнд:
Хүснэгт 01-01
№ Бүс нутгийн байдал Илтгэлцүүр
Уулын болон өндөр уулын бүс нутгийн далайн түвшингээс дээш өргөгдсөн байдал (м-ээр)
1 1500-аас 1700 хүртэл 1.05
2 1700-аас2000хүртэл 1.08
3 2000-3000 хүртэл 1.15
4 3000-аас дээш 1.2
1.1.7. Цөлөрхөг болон ундны усны хангамж муутай газарт нутагт хайгуул.судалгааны ажил гүйцэтгэвэл 1.05 гэсэн илтгэлцүүрээр нэмэгдүүлнэ.
1.1.8. 10-р сарын 15-наас 4-р сарын 15-ны хооронд гүйцэтгэсэн хайгуул судалгааны ажлын үнийг 1.1 гэсэн илтгэлцүүрээр өсгөж авна.
1.1.9. Дотоод тээврийн зардлыг хээрийн ажлын үнийн тодорхой хувиар тооцно. Үүнд:
Хүснэгт 01-02
№ Түр суурьшсан газраас хайгуулын талбай хүртэлх зай (км) Дотоод тээврийн зардал (хээрийн хайгуул , судалгааны ажлын үнийн хувиар)
Хээрийн хайгуул судалгааны ажлын үнэ /мян. төг/
2740 хүртэл 2740-5480 5480-10960 10960-27400 27400-аас дээш
1 5 хүртэл 7 6 5 4, 3
2 5-аас 10 хүртэл 9 8 7 6 5
3 10-аас 15 хүртэл 11 10 9 8 7
4 15-аас 20 хүртэл 13 12 11 10 9
5 20-аас 25 хүртэл 15 14 13 12 11
1.1.10. Гадна тээврийн зардлыг экспедицийн нөхцөлд хайгуул, судалгааны ажил үргэлжлэх хугацаанаас хамааруулан хайгуул судалгааны ажлын тодорхой хувиар тооцно.Үүнд:
Хүснэгт 01-03
дд Очих.ирэх болон тээвэрлэх зай (км) Гадаад тээврийн зардлын хэмжээ (экспедицийн нөхцөлд хийсэн хайгуулын ажлын үнийн хувиар)
Хайгуул судалгааны ажлын үргэлжлэл сараар
1 хүртэл 2 хүртэл 3 хүртэл 6 хүртэл 9 хүртэл 12 хүртэл 12 ба түүнээс дээш
1 25-аас 100 хүртэл 10 8.2 6.5 3 2.3 1.8 1.3
2 100-аас 300 хүртэл 14 11 9.1 4.4 3.4 2.6 1.8
3 300-аас 500 хүртэл 18 15 12 5.8 4.5 3.4 2.5
4 500-аас 1000 хүртэл 22 18 14 6.9 5.2 3.9 2.6
5 1000-аас 1500 хүртэл 26 23 20 9.4 7 5.2 3.5
6 1500-аас дээш - - 26 20 16 12 8.2
Эхний 25 километр зай нь дотоод тээврийн тооцоонд хамрагдах тул гадаад тээврийн тооцоо хийгдэхгүй.
1.1.11. Хэвийн бус нөхцөлд хайгуул, судалгааны ажил явуулахтай холбогдсон нэмэлт зардал, хайгуул, судалгааны дараа газрыг нөхөн сэргээх , экологийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээний зардал, мод, бут сөөгийг огтлох , сугалах, талбай цэвэрлэх зардал зэрэг энэхүү норм дүрэмд тусгагдаагүй зардлын төсвийг жич тооцоолж, захиалагчтай тохиролцвол зохино.
1.1.12. Хайгуул, судалгааны ажлыг зохион байгуулах, зардлыг экспедицийн нөхцөлд гүйцэтгэх хайгуул судалгааны ажлын үнээс дараах хувь хэмжээгээр бодно. Үүнд:
Хүснэгт 01-04
д/д Хайгуул судалгааны төрөл , түүний үнэ (мян. төг) Хайгуул судалгааны ажлыг зохион байгуулах, зардал (экспедизийн үед гүйцэтгэсэн хайгуул судалгааны ажлын үнийн хувиар
Зохион байгуулахад Татан буулгахад
1 Зам гүүрийн хайгуул судалгааны ажлын үнэ - 20.0 сая хүртэл 2.0 1.6
2 20.0 саяас их 1.0 0.8
Хэрэв экспедиц болон тухайн байгууллага , аж ахуйн байнгын байршлаас тухайн объект нь 25 километр хүртэл зайтай бол хайгуул, судалгааны ажил зохион байгуулах, зардлыг 2 дахин бууруулна.
1.1.13. Хэд хэдэн илтгэлцүүр хэрэглэвэл илтгэлцүүрүүдийг хамаарах үзүүлэлтийн төрөл бүр дээр бүлэглэж, ерөнхий илтгэлцүүрийг тэдгээрийн үржвэрээр тодорхойлно.
1.1.14. Трассын урт 10 км ба түүнээс богино байх тохиолдолд дараах илтгэлцүүрийг хэрэглэнэ. Үүнд:
5-10 км байх тохиолдолд - 1.1
1-5 км байх тохиолдолд - 1.25
1 км хүртэл урттай трассын сонголтод - 1.5
1.1.15. Зуун мянгаас дээш оршин суугчтай хотын доторх гудамж-замын трасс сонголтын ажлын үед замын ангиллыг дараах байдлаар дүйцүүлж авна. Үүнд:
Хүснэгт 01-05
№ Хотын замын ангилал Зэрэглэл Хайгуул зураг төслийн ажлыг нь дүйцүүлэн тооцох улсын чанартай замын ангилал
Хурдны зам I зэргийн зам 1.2 илтгэлцүүртэйгээр
1 Гол гудамж-зам Iзэрэглэл I зэргийн зам 1.1 илтгэлцүүртэйгээр
II зэрэглэл III зэргийн зам
2 Туслах гудамж-зам Iзэрэглэл II зэргийн зам
II зэрэглэл III зэргийн зам
3 Нутаг дэвсгэрийн гудамж-зам Нутаг дэвсгэрийн гол гудамж, зам III зэргийн зам 0,9 илтгэлцүүртэйгээр
Нутаг дэвсгэрийн туслах гудамж, зам IY зэргийн зам
Явган хүний зам Ү зэргийн зам 0,65 илтгэлцүүртэйгээр
Дугуйн зам Ү зэргийн зам 0,8 илтгэлцүүртэйгээр
Орон сууцны хорооллын гудамж, зам Ү зэргийн зам
Тайлбар: Хотын замд гудамж, замын дагуу явган хүний зам төлөвлөгдөхгүй тохиолдолд –0,8, гудамжны дагууд дугуйн зам төлөвлөгдөх нөхцөлд 1.2 гэсэн илтгэлцүүр тус тус хэрэглэнэ.
1.1.16. Замын трасс сонголтын төвөгшлийг дараах байдлаар тогтооно.
Хүснэгт 01-06
№ Трасстай огтлолцох газар нутгийн байдал Замын трасс сонголтын бартаат байдал
I II III IV V
0 1 2 3 4 5 6
1 Газар орны ортограф шинж төлөв Тэгш ба тэгшивтэр гадаргуутай тал хөндий Олон төрлийн тогтоц бүхий гадаргуутай хөндий, жижиг толгодууд, тал хээрийн голын хөндий Уулархаг газарт дөхөж очих хэрчигдэлт бүхий газар, хөтлүүд, олон цутгац ба ургац бүхий голын хөндий, 10 км-ээс багагүй үргэлжлэх уул толгодгүй талууд Налуу нь 15 градус хүртэлх, уулархаг газар', хавцлууд, шигүү бус модтой уулархаг газрууд Налуу нь 15 градусаас их уул, нурууд даваанууд, нарийн хавцлууд, шигүү модтой уулархаг газрууд, нуранги бүхий уулын хажуу ба хавцлууд
2 Хужирлаг ба намгархаг газар Трассын 50 хувьд хүртэлх хэсэг нь хужирлаг тогтцууд бүхий газар буюу намгархаг гадаргуутай газраар өнгөрч байвал Трассын 50 хувиас дээш хэсэг нь хужирлаг тогтоцууд бүхий газар буюу намгархаг гадаргуутай газраар өнгөрч байвал Нэвтрэхэд хүндрэлтэй намгууд Тогтмол ус бүхий намаг шалбаагтай газар, нэвтрэх боломж муутай намгархаг гадаргуу, 50 хувь хүртэл бут сөөгтэй намгууд
3 Говь цөлийн бүс Усны хэвийн хангамж бүхий говийн тэгш талууд Толгодууд бүхий хэвийн усан хангамжтай говь нутаг Элсний нүүдэл явагддаг, усны хангамж муутай говь нутаг Элсэн манхан, цөл, цөлжсөн газрууд
0 1 2 3 4 5 6
4 Газар нутгийн эзэмшлийн байдал Нийтийн зориулалттай эзэмшлийн нутаг дэвсгэр Тусгай зориулалтын эзэмшлийн нутаг дэвсгэр Тусгай хамгаалалтын газартай хиллэх хэсэгт Тусгай хамгаалалтын газарт
5 Барилгажилт Өвөлжөө, хаваржаа, намаржаа, булаг шанд, худгийн орчин Хөдөөгийн тосгон, гэр хороолол Үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн тосгон, хотхон Том хот, аймаг бүсийн төв, амралт сувиллын газар
6 Хөдөө аж ахуйн зориулалт Бэлчээрийн талбай Отрын нутаг болон хадлангийн талбай Тариалангийн болон хүнсний ногооны талбай Жимс, жимсгэнийн болон ховор ургамлын талбай, отрын нөөц нутаг
7 Шугам сүлжээ, инженерийн байгууламжийн байдал Нягт бус шугам сүлжээ болон усжуулалтын системтэй замын трасс огтлолцох газар Хот хоорондын болон орон нутгийн шугам сүлжээ, төмөр зам зэрэг инженерийн байгууламжтай замын трасс зэрэгцээ явах тохиолдолд Олон улсын чанартай шугам сүлжээ ба төмөр замтай замын трасс зэрэгцээ явах тохиолдолд
Тайлбар: Замын трасс сонголтын бартаат байдал, трасс дайран өнгөрөх газар орны шинж төлөвтэй уялдуулан замын нийт уртыг төвөгшлийн таван ангилалд хувааж товчоолно.
1.2. Шинээр автозамын чиг (трасс) сонгох
1.2.1. Трасс сонголтын суурин судалгаа
1.2.1. Автозамын трасс сонголт
1.2.1.а. Хээрийн ажил
Ажлын бүрэлдэхүүн: Цуглуулсан өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийх, трасс сонгох газар нутгийн ортографийн онцлогийг судлах, замын байдал, чиглэлд нөлөөлөх шинээр барих болон баригдсан барилга байгууламжийн байршлыг газрын зурагт буулгах, байгаль орчин, эдийн засгийн хүчин зүйл, техникийн нөхцөлийг тооцож трассыг газрын зурагт урьдчилан буулгах трассыг татах, дагуу огтлол байгуулж, түүнд хөрсний урьдчилсан өгөгдлийг тусгах, замын төлөвлөлтийн ерөнхий байдал, зам баригдах орчны үндсэн үзүүлэлтийг тусгах, Дагуу огтлол, трассын байгуулалт (план)-ыг зурах
Хэмжих нэгж -1км шугам
Хүснэгт №-01-07
№ Ажлын нэр Төвөгшлийн ангилал
I II III IV V
Газрын зураг ашиглан авто замын трасс сонгох суурин ажил (зургийн нарийвчлалаар) Ажлын үнэ (төгрөг)
1 1:100000 2192 2411 2795 3068 3398
2 1:50000 2740 3014 3288 3726 4055
3 1:25000 3343 3616 3945 4330 4712
4 1:10000 3890 4275 5425 6576 8220
5 1:5000 4822 5480 6576 8220 8768
6 1:2000 8220 8768 9316 9864 10412
1.2.2. Автозамын трасс сонголтын ажил
Ажлын бүрэлдэхүүн
1.2.2. Трасс сонголтын хувилбарын тандан судалгаа
1.2.2.а. Хээрийн ажил:
Суурин судалгааны үр дүнд тогтоосон трассын дагуу урьдчилсан судалгаа хийх , хэвтээ болон босоо өнцгийг хэмжих, замын тэнхлэгийн дагуу тахеометрийн явалт хийх, трассын байрлалыг зурагт сонгосон шугамтай харьцуулах, тахеометрийн явалтын цэгүүдийг бэхлэх, хотгор ба гүдгэрийн цэгүүд болон пикетийг сонгох, тэнхлэгээс тал бүрт нь 50 метрийн өргөн зурвасын нөхцөл байдлыг тодорхойлох
Хээрийн материалд анхан шатны боловсруулалт хийх, трассын дэвсгэр зураг зохиох, трассын дагуу ба хөндлөн зүсэлт гаргах, зүсэлтэд инженер геологийн өгөгдлүүдийг тэмдэглэх:
1.2.2.б. Суурин ажил:
Трассын байгуулалт болон дагуу хөндлөн зүсэлтийг зурах, тэдгээрийг хувилах магадлан шалгах
1.2.3. Трассын сонголт хийх
1.2.3.а Хээрийн ажил. Трассыг тандах, замын трассыг газар дээр нь байрлуулах, тойруугийн өнцгийн орой, түр реперийг байрлуулах бэхлэх, тойруугийн элементийн тооцоо хийх, трассыг хэмжих, пикетээр хуваах, нэмэлт цэгүүд авах, тойруугийн доторх цэгүүдийг газар дээр нь байрлуулах, шугамын тэнхлэгээс тал бүр тийш нь 100 хүртэл метрийн өргөнтэй зурваст нөхцөл, байдлыг тодруулах, 1:2000 масштабтай зураглал хийх, трассын тэнхлэгийн дагуу нивелирдэх, хөндлөн нивелирдлэг хийх, судалгааны материалд боловсруулалт хийх, замын план байгуулах, хөндлөн болон дагуух зүсэлт зурах. Дагуу зүсэлтэд инженер-геологийн өгөгдөл оруулах;
Суурин ажил :-Трассын дагуух дэвсгэр зураг , дагуу ба хөндлөн зүсэлтийг зурах , хувилах; Материалыг магадлан шалгах , баримт бичгийг бэлтгэх
/Хэмжих нэгж -1км шугам/
Хүснэгт 01-08
№ Ажлын нэр Төвөгшлийн ангилал
I II III IV V
Ажлын үнэ (төгрөг)
1. Автозамын трассын хувилбаруудын урьдчилсан судалгаа 341951973 499782894 710283814 1012704733 1446725654
2. Техникийн I, II ангиллын автозамын трасс сонголтын ажил 789126048 1144227627 1749229206 28145310915 47347212756
3. Техникийн III, IV ангиллын автозамын трасс сонголтын ажил 670756048 973257627 1486189206 23936610915 40245112756
Тайлбар:
· Техникийн V зэргийн автозамын трасс сонголтын хээрийн ажлыг 3 дугаар мөрөнд заасан үнийг 0.85 гэсэн илтгэлцүүрээр, хэрэв түр зам байвал 0.5 гэсэн илтгэлцүүрээр үржүүлж авна.
· Уулархаг нутагт 1 км шугамын эргэлтийн өнцгийн тоо 10-аас цөөнгүй буюу . автозамын тойруугийн муруйн урт 500 метрээс их бол дээрх үнэнд 1.1 гэсэн илтгэлцүүр хэрэглэнэ.
· Трассын дагууд 1:5000 масштабтай зураглал хийх тохиолдолд 0.9 гэсэн итгэлцүүр, 1:1000 масштабтай зураглал хийх тохиолдолд 1.1 гэсэн илтгэлцүүр, зураглал хийхгүйгээр трассын орчны нөхцөл байдлыг тодруулах тохиолдолд 0.65 гэсэн илтгэлцүүр тус тус хэрэглэнэ.
1.3. Автозамын засвар шинэчлэлтийн үед далангийн зураглал хийх
1.3.1. Төвөгшлийн зэргийн тодорхойлолт.
Хүснэгт 01-09
Төвөгшлийн зэрэг Замын ерөнхий шинж байдал
1 I 1. Зам нь төвлөрсөн суурингаас холуур , тал газраар өнгөрдөг, шулуун трасстай, дагуугийн жигд зүсэлттэй гадаргын ус зайлуулагдах хэвийн нөхцөлтэй.2. Зам нь 1 метрээс ихгүй өндөрлөгөө, ухмал дайрч өнгөрдөг 3. Байршил ил задгай.бэл энгэрийн хажуугийн хэвгий 1 :10 хүртэл харьцаатай
2 II 1. Төв суурин газраас холуур, цөөн уулзвартай байрлалаар өнгөрдөг хэвтээ болон босоо элементэд хэсэгчилсэн сайжруулалт шаардлагатай. 2. Хөдөөгийн болон жижиг тосгон дайрч өнгөрдөг. Хэвтээ муруйн радиусын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай.3. Зам нь 1 метр хүртэл өндөрлөгөө буюу ухмалтай бөгөөд хажуугийн -зурвас нь нь бут сөөгтэй, эсвэл 1-ээс 3 метр өндөрлөгөө буюу ухмалтай газрыг дайрч өнгөрсөн . 4. Сийрэг ой модтой хажуу налуугийн хэвгий нь 1:10 харьцаатай эсвэл 1:3 хүртэл харьцаатай ил задгай байршилтай.
3 III 1. Төв суурингийн гадуур дайрч гарсан, замын тодорхой хэсэгт шороон далан өргөтгөх, замын хучилтыг өөрчлөх шаардлагатай . Дагуугийн налуу нь замын зарим хэсэгтээ байвал зохих хэмжээнээс хэтэрсэн.2. Хөдөөгийн томоохон төв суурин газрыг дайрч өнгөрсөн . Замын зарим хэсэгт хэвтээ болон босоо элементийг нь сайжруулах шаардлагатай.3. Зам нь 1 м-ээс 3 метр хүртэл өндөрлөгөө ба ухмал бүхий замын хажуугийн зурвас нь бутлаг ургамалтай, эсвэл 3-7 метр хүртэл өндөр налуутай нь ил задгай байршилтай.4. Зарим хэсэгтээ шигүү ой , буттай энгэрийн хажуу 1:10 харьцаатай , шигүү ойгүй , сийрэг буттай боловч энгэрийн хажуу нь 1:10-аас 1:3 хүртэл харьцаатай
4 IV 1. Хот маягийн төв сууринг дайрч өнгөрсөн.2. 3амын геометрийн элементүүд нь шинэчлэгдэх шаардлагатай бөгөөд уулархаг газарт байршилтай.3. 3-аас 7 м өндөр өндөрлөгөө ба ухмалтай.4. Нягт ой, бут ургасан 1:10-аас 1:3 хүртэл харьцаатай хажуу налуутай эсвэл сийрэг ой, буттай боловч хажуу налуу 1:3-аас их харьцаатай.
5 V 1. Уулын бүсэд байршилтай хот маягийн төв сууринг дайрч өнгөрсөн эсвэл замын техникийн үзүүлэлт нь замыг шинэчлэх техникийн шаардлагаас эрс ялгаатай 2. Нийт уртынхаа 20.0-оос их хувьд 7 метрээс өндөр өндөрлөгөө, ухламыг дайрч өнгөрсөн.3. Ширэнгэ.шигүү ой модтой уулын бүсэд байршилтай энгэрийн хажуу 1:3-aac их харьцаатай.
1.3.2. Ажлын бүрэлдэхүүн.
1.3.2.а.Хээрийн ажил.
Хэмжилт хийх хангалтын цэгийг байрлуулах, өнцгийн оройн байрлалыг тодорхойлох. Тойруугийн өнцгийг хэмжих, тойруугийн радиусыг тодорхойлж, муруйн элементүүдийг тооцож, шинэ тойрууг сонгох. Замын эргэлтийн өнцгүүд болон гол цэгүүдийг бэхлэх, пикетээр хуваах, орчны тэмдэглэгээ хийх, тойруу дээрх цэгүүдийг байрлуулах, замын тэнхлэгээр нивелирдлэг хийх, хөндлөн нивелирдлэг хийх, трассын дагууд М1:1000 масштабтай зураглал хийх. Хээрийн хэмжилтийн материалыг боловсруулах, замын планыг байгуулах, дагуу зүсэлтийг байгуулж, газрын гадаргын түвшинг тодорхойлох, хөндлөн зүсэлтийг байгуулах, замын хучилтын төрөл, эвдрэлийн байдлыг тэмдэглэх
1.3.2.б Суурин ажил. Замын дэвсгэр зураг, дагуу болон хөндлөн зүсэлтүүд байгуулах, хувилах.
Хэмжих нэгж — 1 км зам
Хүснэгт 01-10
Д/д Ажлын нэр Төвөгшлийн ангилал
I II III IV V
Ажлын үнэ (төгрөгөөр)
II, III ангиллын автозамын шороон далангийн зураглал, (1км дэх хөндлөн огтлолын тоо дараах утгатай байх үед)
1. 10 38908548 52608658 72336767 106312931 147960 1150
2. 20 51512548 64664658 84940767 120560931 174264 1150
3. 50 87680548 101928658 126040767 175360931 2520801150
Тайлбар - Техникийн I ангиллын замд зураглал хийвэл 1,2; үйлдвэр аж ахуйн зам болон IV ,V ангиллын замд зураглал хийвэл 0.85
- Муруйн урт 500 метрээс их, 1 километр тутам дахь эргэлтийн өнцөгтэй хэсэг 10-аас олон бол 1.1 гэсэн илтгэлцүүрийг ашиглана.
1.4. Цахилгааны болон холбооны ил ба далд шугамтай огтлолцох автозамын хэсгийн хэмжилт
1.4.1. Төвөгшлийн ангиллыг шинээр замын трасс сонгох ажилтай адилтган авна.
1.4.1.а. Ажлын бүрэлдэхүүн
Хээрийн ажил. Инженерийн байгуулалтын эргэлтийн тоо болон зам ба тэдгээр байгууламжийн огтлолцлын өнцгийг хэмжих. Огтлолцох шугамын уртын хэмжиж пикетлэх, Тулгуур ба худгийг тоолох, тэмдэглэх, огтлолцох байгууламжийн тэнхлэгийн дагуу нивелирдэх, дээд ба доод утасны өндрийг хэмжих. Агаарын халуун хүйтний хэмийг тодорхойлох, зам ба шугамын огтлолцоо, утасны өндрийг үзүүлсэн зураглал, зүсэлт байгуулах, зүсэлтэд хөрсний шинж чанарыг үзүүлэх, материалыг хувилах олшруулах
Хэмжих нэгж-1 огтлолцол
Хүснэгт 01-11
д/д Ажлын нэр Төвөгшлийн ангилал
I II III IV V
Ажлын үнэ (төг)
Цахилгааны болон холбооны газар доорх кабель болон агаарын шугамтай автозамын огтлолцох хэсгийн хэмжилт
1. ВЛ-0.4-20 кв-ийн цахилгааны болон холбооны шугам 8220274 9864328 11508383 13700493 16988548
2 ВЛ-35-330КВ 14798 1315 169881370 22468 1424 27948 1534 389081644
3 ВЛ-500-1150КВ 19180 1315 252081534 312361808 41100 2137 564442520
4 Газрын доорхи кабелийн шугам сүлжээ 10412 274 12056383 13700493 15892602 18632657
Тайлбар:
Шугамын судалгааг 5 алгасалтайгаар хийсэн бөгөөд 3 хүртэл тооны алгасалтайгаар хэмжилт хийх бол 0.8 гэсэн илтгэлцүүр хэрэглэнэ. Харин кабелийн дагуу суваг ба шурф ухах бол үнийг тусад нь тооцно.
1.5. Төмөр зам автозамын огтлолцлын хэмжилт
1.5.1 .а.Ажлын бүрэлдэхүүн
Замын тэнхлэгийн 2 тал тийш 100 метрийн уртад төмөр замын дагуу ба хөндлөн нивелирдэх, 1:500 масштабтай зураглал хийх. Огтлолцлын хэсэг дэх цахилгаан дамжуулах, холбооны шугам сүлжээний болон төмөр замын дагуу хөндлөн зүсэлтийг зурах, хувилах, олшруулах
Хэмжих нэгж-1 огтлолцол
Хүснэгт№ 01-12
д/д Ажлын нэр Үнэ төгрөг
1 Төмөр зам болон авто замын огтлолцлын зураглал 12658
Тайлбар: Байнгын харуултай уулзварын хэсэгт 1.2 гэсэн илтгэлцүүр хэрэглэнэ.
1.6. Автозамын эдийн засгийн судалгааны ажлын үнэ
Хүснэгт 01-13
д/д Бүс нутгийн эдийн засгийн төсөллөлтийн төвөгшлийн ангилал Ажлын үнэ /мянган төг/
Замын ангилал
I II III IV V
1 2 3 4 5 6 7
1 I 6979.7 3772.8 2515.2 1257.6 628.8
2 II 8708.9 4873.2 2892.5 1477.7 786.0
3 III 10438.1 5973.6 3364.1 1729.2 943.2
4 IV 12167.3 6979.7 3930.0 2012.2 1100.4
5 V 13896.5 8331.6 4590.2 2326.6 1257.6
Тайлбар:
1. Эдийн засгийн судалгаа явуулахдаа хэсгийн урт 25 км хүртэл бол 0.3, 25-аас 50 км бол 0.4, 50-аас100км хүртэл 0.6, 100-аас 200 км хүртэл бол 0.8, 200-аас 400км бол 1.0, 400-1000 бол 1.5 гэсэн илтгэлцүүр хэрэглэн дээрх хүснэгтэд заасан суурь үнийг үндэслэн өртгийг тооцно.
2. Хотыг тойрсон замд эдийн засгийн судалгаа хийвэл үнийг 1.2 гэсэн илтгэлцүүрээр өсгөж авна.
3. Бие даасан, тусгай ач холбогдол бүхий гүүрэн ба нүхэн гарц, уулзварууд зэрэг титулын объектуудад эдийн засгийн судалгаа явуулсны өртгийг тэдний төсөллөлтийн төвөгшлийн ангилал, уртаас хамааруулан дээрх хүснэгтэд заасан үнийг үндэслэн тодорхойлно.
4. Хүснэгтэд дотоод тээвэр, албан томилолт мөн дараагийн эдийн засгийн судалгааны ажлын бэлтгэлд зориулж бусад байгууллагуудаас авсан мэдээллийн төлбөртэй холбогдсон зардлууд тусгагдаагүй болно. Иймд эдгээр зардалд тусад нь төсөв хийж захиалагчаар батлуулж мөрдөнө.
5. Бүс нутгийн эдийн засгийн төсөллөлтийн төвөгшлийн ангиллыг дараах өгөгдлөөр тогтооно.
Хүснэгт 01-14
Бүс нутгийн үзүүлэлт Эдийн засгийн төсөллөлтийн төвөгшлийн ангилал
I II III IV V
Оршин суугчдын нийлбэр хүн амын тоо /мян. хүн/ 10.0 хүртэл 10-50 50-200 200-500 500-аас дээш
1.7. Гүүрийн зураг төслийн ажилд зориулж хийгдэх хайгуул судалгааны ажил
1.7.1. Голын татмын хэсгүүдэд морфометрийн створ ( чиг) гадаслаж, нивелирдлэг хийх
1.7.1.1. Төвөгшлийн ангилал
Хүснэгт 01-15
д/д Ангилал Татмын шинж байдал
1 I Голын татам тавиун, намагжилтгүй, салаа татуурга, тогтонги ус, цөөрөм ховор тохиолдох бөгөөд хотгор, гүдгэр багатай
2 II Голын татмын хэсэг өтгөн өвстэй, 50 хувь хүртэл намагжилттай, олон тооны салаа татуурга болон цөөрөмтэй, дунд зэргийн хотгор, гүдгэртэй
3 III Голын татмын хэсэгт хотгор ба гүдгэр болон овон товон ихтэй, бүхэлдээ ургамалжсан, олон тооны салаа, татуурга болон тогтонгтой, хар ус тогтсон.
1.7.1.2. Ажлын бүрэлдэхүүн
Байршлын тандалт хийж, хэмжилт хийх чигийг сонгох.
Хэмжилтийн чигт шон босгож бэхлэх, трассыг сонгох. Трассын дагуух пикет болон нэмэх цэгүүдийн хуваарилалтыг уялдуулж, гадаслах, геодезийн байнгын цэгтэй трассыг холбох. Морфостворын тэнхлэгээс тал тус бүрт нь 100 метрийн өргөн зурвастай газарт нөхцөл, байдлын тэмдэглэл хийж, пикетийн тэмдэглэл хөтлөх. Трассын дагуу нивелирдлэг хийх, хээрийн ажлын материалыг боловсруулах, дагуу зүсэлтийг боловсруулах.
Хэмжих нэгж 1км морфометрийн створ (чиг)
Хүснэгт № 01-16
д/д Ажлын нэр Төвөгшлийн ангилал
I II III
Ажлын үнэ (төгрөг)
1. Голын татмын хэсэг дэх морфометрийн створыг гадаслах болон нивелирдэх 22468 33976 57540
1.7.2. Гүүрийн орчны усны түвшингийн өөрчлөлтийн түүхчилсэн судалгаа хийх
1.7.2. Төвөгшлийн ангиллыг татмын ангилалтай адилтгаж авна.
1.7.2.1.а Ажлын бүрэлдэхүүн.
Нутгийн хуучцуултай уулзаж урьд өмнө тохиолдож байсан үерийн усны өндөр түвшингийн тухай асуулга тавьж бусад түвшингийн шинж байдал, нутаг оронд тогтсон ул мөрийн үзүүлэлтийг харьцуулах. Ойр орчмын хад, чулуу, мод бусад байгууламжид үлдсэн ул мөрийг эрж хайж тогтоох. Хуучцуулын өгсөн хариулт, орчны үзлэгийн үр дүнг нэгтгэн акт үйлдэх. Байнгын тэмдэгтээс усны түвшингийн олсон цэгт нивелирдлэг хийж буцааж холбох. Хээрийн ажлын тэмдэглэгээнд боловсруулалт хийх. Усны түвшингийн байж болох хамгийн дээд түвшинг тооцоолох. Дагуу зүсэлтэд усны хамгийн их түвшин болон бусад шинж байдлыг тэмдэглэх. Хэмжих нэгж - км
Хүснэгт№ 01-17
д/д Ажлын нэр Төвөгшлийн ангилал
I II III
Ажлын үнэ (төгрөг)
1. Морфостворын огтлолоор өнгөрөх усны түвшинг тогтоох хэмжилт
1 км хүртэл 25206 26304 27948
3 км хүртэл 33976 37812 42196
5 км хүртэл 44936 51512 59184
10 км хүртэл 73432 86036 101380
Жишээ нь: II зэргийн төвөгшилтэй нөхцөлд 8 км уртад морфостворын хэмжилт хийсэн тохиолдолд гэж тооцно.
1.7.3. Гүүрийн гидроморфологийн хайгуул судалгаа
1.7.3.1. Төвөгшлийн ангиллын тодорхойлолт
Хүснэгт 01-18
Д/д Ангилал Голын шинж байдлын тодорхойлолт
1 I Голын эрэг алгуур , хүрэхэд хялбар , бартаагүй , 200 метр хүртэл өргөн гольдролтой , татам өргөн бус , ил задгай , намаггүй, татуурга, тогтонги ус , цөөрөм цөөнтэй, хотгор гүдгэргүй.
2 II Голын эрэг алгуур бус, бартаатай, хэсэгчилсэн намагтай, 400 метр хүртэл өргөн гольдролтой, зөөгдмөл хурдас болон бохирдолттой, 50.0 хувийн бартаа, намагтай, олон тооны татуурга, тогтонги ус, цөөрөмтэй, хотгор гүдгэр дунд зэрэгтэй.
3 III Голын эрэг огцом .ихэнхдээ бартаатай, явахад бэрхшээлтэй. 400 метрээс урт голдрилтой , зөөгдмөл хурдас болон бохирдол ихтэй , аль эсвэл олон тооны арал, тохойтой. Татам нь хотгор гүдгэр ихтэй, намагтай, татуурга , тогтонги ус элбэгтэй.
1.7.3.2. Ажлын бүрэлдэхүүн
Голын татам, бүрдэл хэсэг, гольдролын үүсэл.тогтоц, ургамалжилт, гадаргуугийн хөрсөнд морфологийн судалгаа хийх.
Татам болон эргийн хэсэгт нуралт үүсэж болзошгүй газар хүрэх чиглэл, гольдролын шилжилтийн эрчимжилт, шинж байдал, эрэгт мөс болон хөвж ирэх мод, дов сондуулын овоорох, бөөгнөрөх, боогдох байршлыг тогтоох. Голын татмын морфологийн зураглал хийх. Татмын хөрс .хотгор, гүдгэр, гольдрол орчмын давлагаа долгио, ургамалжилтын шинж байдлыг тодорхойлох, хэсгүүдийн барзгаржилтын илтгэлцүүрийг тодорхойлох. Татмын болон түүний усанд авталтын хязгаарыг зураглалд оруулах. Эргийн болон гольдролын давлагаа, долгионы өөрчлөлтийг судлах. Мөн орон зайн угаагдалт болон татмын доторх саадыг судлан бүдүүвчлэн зураглалд тусгах. Усны түвшингийн хамгийн өндөр цэгийг олж түүгээр хаврын цөн түрэлт хэрхэн өнгөрөхийг тогтоох. Гүүрийн шилжилтийн хэсэгт гидроморфологийн үе шаталсан бичилт хийх, хээрийн судалгааны үр дүн, дэвсгэр зураг, картыг ашиглах нөхцөл байдлын бүдүүвч зохиох.
Хэмжих нэгж- км
Хүснэгт№ 01-19
№ Ажлын нэр Төвөгшлийн ангилал
I II III
Ажлын үнэ (төгрөг)
1 Морфоствороор өнгөрөх морфологийн хэмжилт хийх
2 1 км хүртэл 45484 64664 84392
3 1-ээс 3 км хүртэл 65760 99188 134260
4 3-аас 5 км хүртэл 85488 133164 184128
5 5 км-ээс 10 км хүртэл 132616 217008 306880
6 10 км —ээс дээш 178100 299208 427988
Жишээ нь: I зэргийн төвөгшилтэй 2 км уртад судалгаа хийхэд гэж тооцно.
1.7.4. Голын усны толионы хэвгийг тодорхойлох /усны захын хэсэгт гадаслагаа хийж/
1.7.4.1. Төвөгшлийн ангиллын тодорхойлолт
Хүснэгт № 01-20
д/д Ангилал Голын эргийн шинж байдлын тодорхойлолт
1 I Голын эрэг налуу, ороход хялбар , бартаагүй
2 II Голын эрэг дунд зэргийн огцом , бартаатай хэсэгчилсэн намагтай
3 III Голын эрэг огцом , нэлэнхийдээ намагтай явахад хүндрэлтэй
1.7.4.2. Ажлын бүрэлдэхүүн
Голын усны захын хэсгийг дагуулан гадаслагаа хийж, геодезийн тэмдэгтээс /репер/ нивелирдлэг хийж холбох. Хээрийн тэмдэглэгээний өгөгдөлд боловсруулалт хийх. Голын налууг тодорхойлох.
Голын уртын 1км-т нэг тодорхойлолт гаргах.
Хүснэгт № 01-21
д/д Ажлын нэр Төвөгшлийн ангилал
I II III
Ажлын үнэ (төгрөг)
1 Голын 1 км уртад гадаслагаа хийж, голын усны толионы агшин зуурын налууг тодорхойлох (гадасны тоо)3 21200 34524 46580
2 2 19728 27400 36716
3 1 14248 20276 26852
4 1 км-ээс их уртад тусгайлан гадаслахад 12056 16440 22468
1.7.5. Гүүрийн хоёр талын одоо байгаа зам болон ус залах байгууламжийн нивелирдлэг болон зураглал
1.7.5.1. Төвөгшлийн ангиллын тодорхойлолт
Хүснэгт № 01-22
д/д Ангилал 2 талын зам болон ус залах байгууламжийн шинж чанарын тодорхойлолт
1 I Хоёр талын зам болон ус залах байгууламжийн шороон далангийн өндөр 6 метр хүртэл
2 II Мөн 6-аас 12 метр хүртэл
3 III Мөн 12 метрээс өндөр
1.7.5.2. Ажлын бүрэлдэхүүн.
Сонгосон хэсгийг тандан судлах. Шороон далан, ус залах байгууламжийн дагуу зүсэлтийг нивелирдэх, зураглал гаргах. Хөндлөн зүсэлтийг байгуулах, зураглах хээрийн ажлын материалыг боловсруулах. Дагуу болон хөндлөн зүсэлтийн өгөгдлийн жагсаалт гаргах 1 км далан ба ус залах байгууламж.
Хүснэгт № 01-23
Д/д Ангилал Төвөгшлийн ангилал
I II III
Ажлын үнэ (төгрөг)
1 Одоо байгаа замын шороон далан болон ус залах байгууламжийг нивелирдэх 51402 85005 93982
1.7.6. Голын урсгал залалтын байгууламж, эргийн бэхэлгээний нивелирдлэг зураглал.
1.7.6.1. Ажлын бүрэлдэхүүн.
Сонгосон хэсгийг тандан судлах. Гүүрийн тэнхлэгт байгууламжийн тэнхлэгийг холбох. Байгууламжийг тэнхлэгийн дагуу пикетээр хуваарилах. Дагуу нивелирдлэг хийх, зураглал хийх. 50м тутамд хөндлөн зүсэлтийг хувааж хуваарилах, зураглах, нивелирдэх. Хээрийн ажлын материалыг боловсруулах. Байгууламжийн дэвсгэр зураглал, дагуу ба хөндлөн зүсэлтийг гаргаж тэдгээрийн байршлын схемийг тэмдэглэх.
Хэмжих нэгж-1км байгууламж буюу эргийн бэхэлгээ.
Хүснэгт№ 01-24
Д/д Ажлын нэр үнэ /төгрөг/
1 Голын одоо байгаа урсгал залах байгууламж, эргийн бэхэлгээг нивелирдэх, зураглал хийх 91080
1.7.7. Бусад ажил
1.7.7. Жижиг голын савын урсцын тооцооны хайгуул, судалгаа.
1.7.7.1. Ажлын бүрэлдэхүүн.
Дэвсгэр зурагт сав газрын хязгаарыг тодорхойлох.
Хил хязгаарыг болон цутгалыг тодорхойлох, тодотгох. Байршил , гольдрол, хажуугийн гидравлик барзгаржилтын илтгэлцүүрүүдийн стеромоделийг тодорхойлох. Хөрсний дээж авах, лабораторийн шинжилгээ явуулах .газрын сонголт хийх замаар ус шингээх ангиллыг тогтоох. Сав газрын дэвсгэр зургийг хувилж олшруулах. Урсцын тооцоонд шаардлагатай үндсэн өгөгдлийн жагсаалтыг бэлтгэх.
Хэмжих нэгж-1 сав газар /бассейн/
Хүснэгт № 01-25
Д/д Ажлын нэр Карт, дэвсгэр зургийн масштаб
1:10000 ба том 1:25000 ба 1:50000 1:100000
Ажлын үнэ (төгрөг)
1 Сав газрын урсцын тооцооны хайгуул судалгаа хийх (талбайгаар км 2) 0.5 хүртэл 2082 2027
2 0.5-аас 2 хүртэл 4822 4548 -
3 2-оос 5 хүртэл 6028 5315 4932
4 5-аас 10 хүртэл 8220 7124 6028
5 10-аас20 хүртэл 12056 9316 8220
6 20-аас 50 хүртэл - 11508 10412
7 50-аас 100 хүртэл - 14796 12604
1.7.8. Сав газрын урсцын тооцооны хэмжилт
1.7.8.1. Төвөгшлийн ангиллын тодорхойлолт.
Хүснэгт№ 01-26
д/д Ангилал Сав газрын шинж байдлын тодорхойлолт
1 I 1. Байршил хэрчигдмэл ил задгай , 10 хүртэл хувь нь ойтой буюу барилгажсан, намаггүй.
2 II 2. Огтлолцол бүрд барилгажсан ойтой буюу 10-50 хүртэл хувь намагтай.
3 III 3. Уулархаг буюу хэрчигдмэл, барилгажсан буюу ойтой, 50-аас дээш хувь нь намагтай
1.7.8.2. Ажлын бүрэлдэхүүн.
Сав газрын хил хязгаарыг тахеометрийн явалт хийж тодорхойлох, Гольдролын болон хажуу бэлийн налууг нивелирдлэгээр тодорхойлох, Орчны нөхцөл байдлын тэмдэглэл хийх, Хэмжилтийн материалд боловсруулалт хийх.
Хэмжих нэгж-1 сав газар
Хүснэгт 01-27
д/д Ажлын нэр Төвөгшлийн ангилал
I II III
Ажлын үнэ (төгрөг)
1 Сав газрын зураглал (талбайгаар км 2) 0.5 хүртэл 14248 18632 26304
2 0.5 -аас 2 хүртэл 31784 41648 58088
3 2-оос 5 хүртэл 52608 68500 95352
4 5-аас 10 хүртэл 86036 111792 156180
Тайлбар:
Үнэлгээнд ганцаарчилсан сав газрын үнэ туссан бөгөөд хэрэв 3-аас дээш зэргэлдээ сав газрын хэмжилт нэг дор хийгдвэл үнийг 0.9 гэсэн илтгэлцүүрээр зохицуулна.
1.7.9. Жижиг голын сав газрын урсцын эзлэхүүн, зарцуулгын тооцоо.
1.7.9.1. Ажлын бүрэлдэхүүн.
Бэлэн байгаа үндсэн өгөгдөл болон ус цуглуулах эрчимжилтийн муруйг ашиглан аадрын урсцын хамгийн их хэмжээ, зарцуулалтыг тооцох. Цас хайлснаас гарах хамгийн их урсцын зарцуулгыг тооцох. Урсцын тооцооны жагсаалт бэлтгэх.
Хэмжих нэгж-1 сав газар.
Хүснэгт№ 01-28
д/д Ажлын нэр Үнэ (төгрөг)
1 Урсцын тооцоо 1458
Тайлбар:
· Ус цуглуулах муруй зохиох, ажлын үнийг тусгай тооцоогоор гаргахын дээр хэрэв ус шингээлтээрээ өөр өөр ангиллын сав газар байвал үнэлгээг 1.2.гэсэн илтгэлцүүрээр зохицуулна.

Текст томруулах
A
A
A