- Нүүр
- Сайдын тушаал
- ГАН БҮТЭЭЦҮҮДИЙН ЭЛЕМЕНТҮҮД БА ТЭДГЭЭРИЙН ХОЛБООСЫН ТЭСВЭРЛЭЛТИЙН ТООЦОО
ГАН БҮТЭЭЦҮҮДИЙН ЭЛЕМЕНТҮҮД БА ТЭДГЭЭРИЙН ХОЛБООСЫН ТЭСВЭРЛЭЛТИЙН ТООЦОО
4.16. Ган бүтээцүүдийн элементүүд ба тэдгээрийн холбоосын тэсвэрлэлтийн тооцоог дараах томьёогоор тодорхойлно.
smax,ef £ gw Ry m, (4-49)
imax,ef £ 0.75gw Ry m, (4-50)
энд: smax,ef- хамгийн их абсолют хэвийн хүчдэл (суналтын-эерэг),
imax,ef- зүсэлтийн үйлчлэл дахь булангийн заадасны тооцоонд хамаарах хамгийн их абсолют хагалах хүчдэл,
gw- итгэлцүүр,
m- ажлын нөхцөлийн итгэлцүүр, 51 дүгээр хүснэгтээс авна.
Хүчдэл smax,ef ба imax,ef-ийг 63 дугаар хүснэгтэд заасан томьёоны дагуу тодорхойлно.
63 дугаар хүснэгт
Хүчдэлд орсон байдал
|
smax,ef-г тодорхойлох томьёонууд
|
Суналт ба шахалт
|
N/An
|
Үндсэн хавтгайн аль нэгэн дахь гулзайлт
|
M/А3Wn
|
Үндсэн хавтгайн аль нэгэн дахь суналт буюу гулзайлттай шахалт
|
(N/An) + (M/А3Wn)
|
Үндсэн хоёр хавтгай дахь гулзайлт
|
(Mxy/А3Ix,n) ± (Myx/А3Iy,n)
|
Үндсэн хоёр хавтгай дахь суналт буюу гулзайлттай шахалт
|
N/An+ (Mxy/А3Ix,n) ± (Myx/А3Iy,n)
|
63 дугаар хүснэгтэд тэмдэглэсэн нь:
M, Mx, My- зүйл 4.28-ын дагуу тодорхойлогдох, авч үзэж байгаа огтлол дахь гулзайлтын шилжүүлсэн момент,
А3- 1.05-тай тэнцүүгээр авах илтгэлцүүр,
илтгэлцүүр gw-ийг дараах томьёогоор тодорхойлно.
gw = 1/{VJ[ab ± d) – (ab ± d)r]} £ 1, (4-51)
энд: V- илтгэлцүүр, явган хүний гүүрэнд 1.0, автозамын болон хотын гүүрэнд 0.7 байна,
J- smax- ийг тодорхойлох үеийн ачаалагдсан нөлөөний шугамын уртаас хамаарах илтгэлцүүр,
a, b- гангийн марк ба ачааллын байнгын бус байдлыг тооцсон илтгэлцүүр,
b- хүчдэлийн нягтралыг зохистойгоор авах илтгэлцүүр,
r- хувьсагч хүчдэлийн мөчлөгийн асимметрийн илтгэлцүүр.
Илтгэлцүүр r-ийг дараах томьёогоор тодорхойлно.
r = smin / smax, (4-52)
r = imin / imax , (4-53)
smin, smax, imin, imax- абсолют утгаараа хамгийн их ба хамгийн бага (өөрийн харгалзах тэмдгийг авах) хүчдэлийн хэмжээ, энэ үед А3 =0 байна.
Хэрэв smax>0 байвал томьёо 4-51-ийн хаалтан дотор байгаа дээд талын тэмдэг нь томьёо 4-49-өөр тооцож байхад хэрэглэгдэнэ.
a ба d итгэлцүүрүүдийг 64 дүгээр хүснэгтээс авна.
64 дүгээр хүснэгт
Гангийн марк
|
Илтгэлцүүрүүдийн утгууд
|
|
a
|
d
|
|
16Д
|
0.64
|
0.20
|
15ХСНД
|
0.72
|
0.24
|
10ХСНД, 15ХСНД-40
14Г2АФД, 15Г2АФДпс
|
0.81
|
0.20
|
Гагнамал залгаасны илтгэлцүүр gw-г тодорхойлж байх үед a ба d-гийн мөн утгыг авна.
Илтгэлцүүр J-г доор зааснаар авна.
l ³ 22 м байхад J = 1, (4-54)
l < 22 м байхад J = n - xl (4-54)
n ба x-ны утгуудыг 65 дугаар хүснэгтээс авна.
65 дугаар хүснэгт
b илтгэлцүүрийн утгууд
|
n ба x итгэлцүүрүүдийн утгууд
|
|||
16Д байхад
|
15ХСНД, 10ХСНД, 15ХСНД-40, 14Г2АФД, 15Г2Фдпс байхад
|
|||
n
|
x
|
n
|
x
|
|
1.0
|
1.45
|
0.0205
|
1.65
|
0.0295
|
1.2
|
1.51
|
0.0232
|
1.74
|
0.0335
|
1.4
|
1.57
|
0.0258
|
1.83
|
0.0375
|
1.6
|
1.63
|
0.0285
|
1.91
|
0.0415
|
1.8
|
1.69
|
0.0311
|
2.00
|
0.0455
|
2.0
|
1.74
|
0.0338
|
2.09
|
0.0495
|
2.2
|
1.80
|
0.0364
|
2.18
|
0.0536
|
2.4
|
1.86
|
0.0390
|
2.27
|
0.0576
|
2.6
|
1.92
|
0.0417
|
2.36
|
0.0616
|
2.7
|
1.95
|
0.0430
|
2.40
|
0.0636
|
3.1
|
2.07
|
0.0483
|
2.57
|
0.0716
|
3.2
|
2.10
|
0.0496
|
2.62
|
0.0737
|
3.4
|
2.15
|
0.0523
|
2.71
|
0.0777
|
3.5
|
-
|
-
|
2.75
|
0.0797
|
3.7
|
-
|
-
|
2.84
|
0.0837
|
4.4
|
-
|
-
|
3.15
|
0.0977
|
4.17. Татлагын тэсвэрлэлтийн тооцоог доорх томьёогоор хийнэ.
smax £ m1gws Rdh m, (4-55)
энд: m1- татлагын ажлын нөхцөлийн илтгэлцүүр, уян элементэд- 0.83 ба урьдчилан хүчитгэсэн бүтээцийн хүчитгэсэн элементэд- 1.0- тэй тэнцүү байна.
Rdh- зүйл 4.33-д заасны дагуу тодорхойлогдох татлагын тооцоот эсэргүүцэл,
gws- хүчдэлийн хувьсалтыг тооцох илтгэлцүүр, үүнийг дараах томьёогоор тодорхойлно.
gws = 0.15 / {zJ[(0.884bs – 0.387) – (0.884bs – 0.455)r]} £ 1, (4-56)
энд: z, J, r- зүйл 4.56-д заасны дагуу авах илтгэлцүүр,
bs- бэхэлгээний төрлөөс хамааруулан илтгэлцүүр 1.1-1.3 байна.
m- ажиллах нөхцөлийн илтгэлцүүр, 51 дүгээр хүснэгтээс авна.
ТУЛАХ ХЭСГИЙН ТООЦОО
4.18. Тулах хэсэг (бул, тэнцүүлэгч, хавтангууд)-ийн элементүүдийг уян суурин дээр байрласан бүтээц байдлаар тооцохыг зөвшөөрнө.
Бүх тулах хэсгүүдийн дээд тэнцүүлэгч, хөдөлгөөнгүй тулах хэсгийн доод тэнцүүлэгч болон хөдөлгөөнтэй тулах хэсгийн доод хавтанд тулж байгаа талбайд ачаалал жигд хуваарилагдаж байна гэж хүчлэлийг тооцно
4.19. 4.59. Зүйл 2.15 ба 2.23-д заасныг тулах хэсгийн тооцоонд оролцуулна. Харин хөдөлгөөнтэй тулах хэсэгт (бул, сектор ба тэнцүүлэгчийн дагуу шилжилт хамаарна) даралт шилжилтийн эксцентриситетийг оролцуулан тооцно.
Хөдөлгөөнтэй тулах хэсгийн дагуу шилжилтийг тооцохдоо тогтмол ачаалал, динамик итгэлцүүртэй босоо хөдөлгөөнт ачаалал, тулгуур ба суурийн хэв гажилт, мөн тэрчлэн зүйл 2.22-д заасан температурын үйлчлэлийг оролцуулна. Татанги хоорондын зайг алгаслалд нь харьцуулсан харьцаа нь 1.15-аас их байх алгаслал байгууламжид үндсэн татангийн бүсийн температур 15 0С-ын хэмжээгээр буурснаас үүсэх ачааллыг хөдөлгөөнгүй тулах хэсгийн тооцоонд оролцуулан авна.
4.20. Анкерын болтны суултыг СНиП II-21-75- ын 5.14-д заасны дагуу тооцно. Энэ үед ажлын нөхцөлийн илтгэлцүүр m = 0.7 байна.
4.21. Тэнцүүлэгчтэй тулах хэсгийн цилиндр нугасны хонхойлголтын тооцоог дараах томьёогоор тодорхойлно.
F / (1.25rL) £ RLpm (4-57)
Булны голчийн шахалтын тооцоог дараах томьёогоор тодорхойлно.
F / (2nrL) £ Rcd m (4-57)
F- тулах хэсэг дахь даралт,
r- бул ба нугасны гадаргуугийн муруйлтын радиус,
L- бул ба нугасны урт,
m- 51 дүгээр хүснэгтэд заасны дагуу тодорхойлогдох ажлын нөхцөлийн илтгэлцүүр,
RLp, Rcd - булны нягт шахаж байгаа үеийн орчны хонхойлт ба голчийн шахалт, 4.7-д заасан шаардлагын дагуу авна.
n- булны тоо.
ХИЙЦЛЭЛТ
ҮНДСЭН ШААРДЛАГА
4.22. Ган бүтээцийг төсөллөхөд дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
ган бүтээц үйлдвэрлэгчийн технологи ба өргөх төхөөрөмж, мөн тэрчлэн барилгын байгууллагын өргөн тээвэрлэх ба угсралтын төхөөрөмжийг боломжийг тооцох,
тээврийн хэрэгслэлийн даац, овор хэмжээг судалж үйлдвэр завод дээр бэлтгэн нийлүүлэх овор хэмжээ, жинг тогтоох,
тээвэрлэх, угсрах ба ашиглалтын үеийн тогтворжилт болон бүтээцийн огторгуйн орон зайн үл өөрчлөгдөх байдлыг хангасан холбоос төсөллөх,
угсралтын гулдмай болон элементүүдийг жигдлэх, мөн тэрчлэн зангилаа болон болтны нүхний байршлыг норм дүрмийн дагуу хийх,
угсралтын болтон холбоосын нүхийг бэлтгэх,
угсрахад хялбаршуулах болон угсралтын үеийн холбоосуудыг гүйцэтгэх нөхцөлийг хангах,
хэрэглэхээр тооцсон хэлбэржүүлсэн цувимлуудын хорогдол багатай байх нөхцөлийг хангах, огтлол ба уртыг жигдлэх,
үйлдвэрлэгчийн зөвшөөрөгдөх хүлцлийг тооцох,
автоматаар гагнах болон өндөр бат бэхтэй болтоор холбох нөхцөлийг хангах арга хэмжээг зураг төсөлд аль болохоор тусгах.
ЭЛЕМЕНТИЙН ОГТЛОЛ
4.23. Бат бэх, тогтворжилт ба тэсвэрлэлт, хөшүүншил болон хэлбэлзэлд тооцож байгаа алгаслал байгууламж ба тулгуурын элементүүдийн хамгийн бага зузааныг 66 дугаар хүснэгтэд зааснаас багагүйгээр авна.
66 дугаар хүснэгт
Бүтээцийн хийц хэсгүүд
|
Хамгийн бага зузаан ба хэсгийн огтлол, мм
|
1. Ердийн аргаар бэлтгэсэн ган хоолойн долгиот хуудас
|
1.5
|
2. Мөн, хамгийн хүйтэн бүсийн хоолойд хэрэглэх
|
2
|
3. Хуудсан хийцүүд
|
10
|
4. Үндсэн татангийн холбоосын хөндлөвч ба гулзайлтад ажиллах гагнамал үндсэн дам нурууны босоо хана
|
10
|
5. Холбоосын хөндлөвч ба холбоосууд
|
8
|
6. Хавирганы залгаасны хэсэг
|
8
|
7. Жийрэг
|
4
|
8. Хэвтээ тулгуур хуудас
|
20
|
9. Шал ба орон зайн тэгш хэмт хавтангийн хавирга
|
12
|
10. Үндсэн татанги ба явах ангийн үндсэн элементүүдийн булан төмөр
|
100х100х10
|
11. Дагуу ба хөндлөн дам нурууны бэхэлгээний булан төмөр
|
100х100х10
|
12. Холбоосын элемент дахь булан төмөр
|
80х80х7
|
Цувимал гангийн зөвшөөрөгдөх хамгийн их зузааныг доор зааснаар авна. Үүнд:
ердийн болтоор татаж чангалсан хийц хэсгийн багц- 20 мм,
нүүрстөрөгчийн гангаар хийсэн гагнамал элементүүд- 60 мм,
өндөр бат бэхтэй болтон холбоостой залгаасны жийрэг ба уулзварын холбоос лист- 16 мм.
ГУЛЗАЙЛТАД АЖИЛЛАХ ЦУЛГУЙ ОГТЛОЛТОЙ
ДАМ НУРУУНЫ ХӨШҮҮН ХАВИРГА
4.24. Тулж байгаа хэсгийн огтлолд хамаарах төвлөрсөн хүчийг дамжуулж байгаа хэсэгт гулзайлтын цулгуй огтлолтой дам нурууны хөндлөн холбоос байрлахаар бол хөндлөн хөшүүн хавирга (туузан, угольник ба тавр хэлбэрийн) заавал тавина.
Хоорондын хөндлөн, мөн тэрчлэн дагуу хөшүүн хавирга нь тээвэрлэх, угсрах болон ашиглалтын үе шатанд хамаарах ханын орчны тогтворжилтын тооцоон дээр үндэслэгдэн тавигдана.
Орчны даралт байхгүй үед дагуу хөшүүн хавиргыг шахалтын бүсэд доор заасан зайтайгаар тавина. Үүнд:
нэг хавиргатай байхад- (0.20 – 0.25)hef ,
хоёр буюу гурван хавиргатай байхад: нэгдүгээр хавирга- (0.15-0.20) hef, хоёрдугаар хавирга- (0.40-0.5)hef байх ба хананы суналтын хэсэгт байрлана.
hef- хананы тооцоот өндөр,
Ханыг хөндлөн ба дагуу хөшүүн хавиргаар бэхэлж байгаа үед түүний огтлолын инерцийн моментыг доор хүснэгт (хөндлөн хавирга бол 67 дугаар хүснэгт, дагуу хавирга бол 68 дугаар хүснэгтээр)-үүдэд зааснаар авна.
67 дугаар хүснэгт
m
|
Is/(heft3w
хөндлөн хавирганд
|
0.75
|
0.80
|
0.62
|
1.44
|
0.50
|
2.8
|
0.40
|
4.6
|
0.33
|
6.6
|
Is- хөндлөн хавирганы инерцийн момент; hef- хананы тооцоот өндөр ;tw- дам нурууны хананы зузаан; m=a/hef ; a- хөндлөн хөшүүн хавирганы тэнхлэг хоорондын зай.
68 дугаар хүснэгт
h1/hef
|
Дагуу хавирганы огтлолын шаардагдах инерцийн момент IsL
|
Хязгаарын утга
IsL
|
|
Хамгийн бага
|
Тооцоонд авч үзэж байгаа хамгийн их
|
||
0.20
|
(2.5-0.5a/hef)a2t3w/hef
|
1.5 hef t3w
|
7 hef t3w
|
0.25
|
(1.5-0.4a/hef)a2t3w/hef
|
1.5 hef t3w
|
3.5 hef t3w
|
0.30
|
1.5 hef t3w
|
-
|
-
|
68 дугаар хүснэгтэд тэмдэглэсэн нь:
h1- дагуу хөшүүн хавирганы тэнхлэгээс гагнамал дам нурууны хамгийн ойр бүс хүртэлх зай; a, hef- 67 дугаар хүснэгтийн тэмдэглэсний дагуу, IsL- дагуу хавирганы огтлолын инерцийн момент; t3w- дам нурууны хананы зузаан.
БОЛТОН ХОЛБООС
4.25. Болтон холбоостой бүтээцэд өндөр бат бэхтэй болтыг чөлөөтэй байрлуулах, элементүүдийг болтоор нягт татах болон гайкыг эргүүлэх боломж хангагдсан байх ёстой.
4.26. Холбож байгаа гадаргуунууд нь параллель бус бол шаантаг хэлбэрийн жийрэг хэрэглэж болно.
4.27. Өндөр бат бэхтэй болтны доорхи нүхний хэвийн голчийг 69 дүгээр хүснэгтэд заасны дагуу авна.
69 дүгээр хүснэгт
Холболтын бүлэг
|
Болтны хэвийн голчид хамаарах нүхний хэмжээ, мм
|
|||
18
|
22
|
24
|
27
|
|
Бүтээцийн төсөллөлтийн байдлыг тодорхойлж байгаа даацын үндсэн элементүүдийн залгаасууд ба бэхэлгээ
|
21
|
25
|
28
|
30
|
Бэхэлгээнүүд:
Бүтээцийн төсөллөлтийн байдлыг тодорхойлдоггүй холбоосууд, дагуу нурууны бүсийн залгаасны жийрэг, тоормосны эсрэг холбоос ба явах ангийн хэвтээ диафрагм
|
23
|
28
|
30
|
33
|
4.28. Холболтыг төсөллөхдөө 70 дугаар хүснэгтэд заасны дагуу хамгийн үр ашигтай зөв байдлаар өндөр бат бэхтэй болтыг байршуулна.
70 дугаар хүснэгт
Зай хэмжээний үзүүлэлт
|
Норм
|
1. Болтны төв хоорондын зай:
а. дурын чиглэлд хамгийн бага
б. суналт ба шахалтан дэх захын эгнээнд дурын чиглэлд хамгийн их:
хуудсанд
буланд
в. дунд эгнээн дахь хамгийн их:
суналт ба шахалтын үеийн хүчлэлийн хөндлөнд
суналтын үеийн хүчлэлийн дагууд
мөн, шахалтад
|
2.5d*
7d буюу 16t
160 мм
24t
24t
16t
|
2. Болтны төвөөс элементийн зах хүртэл:
а. хүчлэлийн дагууд ба диагоналийн дагууд хамгийн бага
б. мөн, хүчлэлийн хөндлөнд:
механик боловсруулалтын дараах хөвөөнд
цувималын захад
в. Хамгийн их
|
1.5d
1.5d
1.3d
8t буюу
120 мм
|
70 дугаар хүснэгтэд тэмдэглэсэн нь:
d- болтны хэвийн голч,
t- багцын гадна талаар байрласан хамгийн нимгэн деталийн зузаан.
*- ердийн болтонд 3d- гээр авна.
4.29. Өндөр бат бэхтэй болтны тоо хоёроос багагүй байна. Үүнд:
үндсэн татангийн холбоос ба явах ангийн бэхэлгээнүүдэд,
залгаас жийрэг буюу бэхэлгээний дагуу эгнээ бүрд,
хүчлэлийн дагууд болтны эгнээний хамгийн бага байх тоо.
Үндсэн элементийн булан (угольниканд) төмөрт тавигдах болтны голчны хэмжээ булан төмрийн тавцангийн өргөний 1/4-ээс их байна.
Холбоосын элементүүд, хөшүүн хавирганууд, диафрагмд булангийн өргөн 80 мм бол 22 мм-ийн, мөн өргөн 90 бол 24 мм-ийн голчтой болт хэрэглэнэ.
ТУЛАХ ХЭСГИЙН БҮТЭЭЦ
4.30. 25 м-ээс дээш урттай дам нуруут алгаслал байгууламж нь булт нугасан буюу сектор хэлбэрийн хөдөлгөөнт тулах хэсэгтэй байна.
Полимер материал ашигласан тулах хэсэг (газар хөдлөлтийн бүсэд хэрэглэхийг зөвлөмж болгоно) хэрэглэхийг зөвшөөрнө.
4.31. Нэг тулгуур дээр байрласан тулах хэсгийн тэнхлэг хоорондын зай 15 м-ээс их бол аль нэгэн тулах хэсгийг хөндлөн чиглэлийн шилжилтийг зохицуулахаар хийнэ.
Зүйл 1.36-д заасан шаардлага хангагдаагүй тохиолдолд алгаслал байгууламжийн төгсгөлийн хэсэг нь тулгуурт анкерийн болтны тусламжтайгаар бэхлэгдсэн байна.
4.32. Тулах хэсгийн бүтээц нь алгаслал байгууламжийн тулж байгаа хэсэг болон тулгуурын дээд талбайд ачааллыг жигд хуваарилахаар тооцогдсон байна.
4.33. Булт нугасан, сектор хэлбэрийн тулах хэсгийг чөлөөт шүргэлттэй цутгамал нугас байдлаар хэрэглэхийг мөрдлөгө болгоно. Өндөр бат бэхтэй гангаар хийгдсэн нэг нугастай, мөн нугас болон хавтангийн гадаргууг өндөр хатуулагтай гангаар хайлуулж хийсэн тулах хэсгүүдийг хэрэглэхийг зөвшөөрнө.
Хөдөлгөөнт тулах хэсэг нь дөрвөөс олонгүй бултай байна.
Булнууд нь нэг байр байдалд байж, шилжилтийг хамтдаа гүйцэтгэж байхын тулд хоёр талдаа татуурган бэхэлгээтэй байхаас гадна ус чийг болон бохирдлоос хамгаалагдсан, цэвэрлэх боломжийг хангасан металл арьсан дотор байрлана. Цилиндр хэлбэрийн, хоёр талдаа хавтгай гадаргуутай бул хэрэглэх тохиолдолд бул нь хөмрөх болон түгжигдмэл байдалд орохоос хамгаалагдсан байна.
Зураг 11. Хөшүүн тулаасуудад бэхлэгдээгүй элементүүдийн тооцоот огтлолуудын бүдүүвчүүд
|
Зураг 12. Ортотропон хавтангийн ялтсуудын тооцоот огтлолуудын бүдүүвчүүд
|
5. ГАНТӨМӨРБЕТОН БҮТЭЭЦ
ЕРӨНХИЙ ЗААЛТ
5.1. Нэгдмэл ажиллагааг хангахын тулд төмөрбетон хавтанг ган үндсэн нуруутай, татангийн эсвэл зорчих хэсгийн дам нуруутай нэгтгэсэн алгаслал байгууламжийг төсөллөхдөө нормын энэ бүлгийг баримтална.
5.2. Гантөмөрбетон бүтээцийн материалын тооцоот эсэргүүцлүүд ба чанарт тавих шаардлагууд, мөн түүнчлэн энэ бүлэгт тусгагдаагүй зохион бүтээлт ба тооцооны заалтууд нь бүлэг 1-4-ийн дагуу байна.
ТООЦООНУУД
ҮНДСЭН ЗҮЙЛ
5.3. Ган ба төмөрбетон хэсгүүдийг нэгтгэх залгааснуудын харимхай чанарыг харгалзахгүйгээр хавтгай огтлолын таамаглалд үндэслэн тооцоог гүйцэтгэнэ. Залгааснуудыг нэгтгэх уян харимхай чанарыг 8 м-ээс бага алгаслалтай дам нуруу ба панелийн урт нь 8 м-ээс бага байх сараажин татангид тооцох шаардлагатай.
5.4. Гантөмөрбетон бүтээцийн тооцоонд шилжүүлэх илтгэлцүүрийг хэрэглэх журмыг мөрдөнө. Үүнд:
nb= Est / Eb, энд Est = 2.06*105 MPa-ган хэсгийн хийцлэлтийн металлын уян харимхайн модуль, Eb- бетоны шахалт ба суналтад ажиллах үеийн уян харимхайн модуль ( энэ нормын 3 дугаар бүлгийн дагуу авна ).
5.5. Тооцооны бүрэлдэхүүн ба түүнд оролцуулан тооцох уян харимхай бус хэв гажилтын төрлүүдийг 71 дүгээр хүснэгтээс авна. Уян харимхай бус хэв гажилтыг статикаар үл тодорхойлогдох системийн элементүүдэд хүчдэлийг тодорхойлох үед оролцуулан тооцсон байх шаардлагатай. 13 ба 14-р хавсралтуудад заасан уян харимхайн тогтоосон модулийг ашиглаж бетоны уян харимхай бус хэв гажилтыг ойролцоогоор тооцохыг зөвшөөрнө.
71 дүгээр хүснэгт
Ачааллууд ба үйлчлэлүүд
|
Тооцоонд оролцуулж байгаа уян харимхай бус хэв гажилт
|
|||||
Бат бэх ба тогтворжилтоор
|
Тэсвэрлэлт
|
Ан цав тэсвэрлэлт
|
Босоо ба хэвтээ хөшүүншил
|
Барилгын өргөлтийн ординат
|
||
Авто замын ба хотын гүүрнүүдийн алгаслал байгууламж
|
Ан цав үүсэлт
|
Ан цав нээгдэлт
|
||||
Тогтмол
|
kr, us
|
kr, us
|
kr, us
|
kr, us
|
|
kr, us
|
Түр зуурын босоо
|
cr, pl
|
cr
|
wud
|
cr
|
wud
|
wud
|
Температур ба суултын
|
cr, pl
|
|
wud
|
cr
|
|
|
Түр зуурын хэвтээ хөндлөнгийн
|
pl
|
|
|
|
wud
|
|
Тээвэрлэлт, угсралт ба урьдчилан хүчитгэсэн ба зохицуулалтын
|
wud
|
|
wud
|
cr
|
|
wud
|
kr- бетоны гулсалт,
us- угсармал төмөрбетон хавтангийн хөндлөн залгаасны шахалт,
vkr- бетоны доргиулалтын гулсалт
cr- төмөрбетон дахь хөндлөн ан цав (үйлчилж байгаа ачааллын бүх хослолоос) ,
pl- ган ба бетоны хязгаарлагдмал пластик хэв гажилт (үйлчилж байгаа ачааллын бүх хослолоос ба зөвхөн огтлолыг шалгахад ) ,
wud- уян бус хэв гажилтыг оролцуулаагүйгээр.
5.6. Хэрэв бетон дахь хамгийн их хүчдэл нь 0.2Rb-гээс хэтэрч байвал бетоны гулсалтыг тогтмол ачаалал ба үйлчлэлийн хүчдэл ба моментыг тодорхойлох үед оролцуулан авч үзнэ.
Гантөмөрбетон бүтээцэд бетоны гулсалтын нөлөөг тодорхойлж байхад, бүтээцийн төмөрбетон хэсгийн гулзайлтын хөшүүншлийг оролцуулан тооцно.
Хэрэв EbIb £ 0.2 EstIs байгаа бол бетоны гулсалтыг 13 дугаар хавсралтын дагуу оролцуулан тооцохыг зөвшөөрнө.
Бетоны гулсалтаас хүчитгэсэн арматур дахь таталтын алдагдал, мөн тэрчлэн төмөрбетон угсармал хавтангийн хөндлөн заадасны шахалтаас үүсэлтэй нэмэгдэл хэв гажилтыг 13 дугаар хавсралтын дагуу тодорхойлно.
5.7. Температурын үйлчлэлийн тооцооны үед бетоны суултыг оролцуулан тооцно. Гэхдээ бетоны суулт буурах нөлөөллийг тооцох шаардлагагүй.
Бетоны суултын хязгаарын харьцангуй хэв гажилт Оshr -ыг цул хавтанд 2х10-4, угсармал хавтанд 1х10-4-тэй тэнцүүгээр авна.
Хөндлөн огтлолын хязгаар дахь бетоны суултын хүчдэлийн тэнцвэржилтийг 14 дугаар хавсралтаар тодорхойлно.
Суултын хүчдэлээс үүсэлтэй бетоны гулсалтыг бетоны тогтоосон модуль Ee¦,shr = 0.5Eb-г оролцууулах байдлаар тооцож болно.
5.8. Температурын үйлчлэлийн тооцоонд огтлол дахь төмөрбетон ба ган хэсгүүдийн температурын зөрөөг харгалзан үзнэ. Температурын зөрүүг физик-дулааны үндэслэлд тулгуурлан тодорхойлно.
Температурын үйлчлэлийн тооцоог гантөмөрбетон алгаслал байгууламжийн уртын дагуу, температурын хуваарилалт өөрчлөгдөхгүй гэж авахын зэрэгцээ ган бүтээц ба төмөрбетон хавтангийн температурын зөрүүгийн норматив хамгийн их утгууд tn,max-д үндэслэн гүйцэтгэхийг зөвшөөрнө. Үүнд:
а. Дээгүүрээ замтай, битүү хана бүхий ган дам нуруут алгаслал байгууламжийн хувьд зураг 5.1-ийн "а"-гийн дагуу ,
гангийн температур төмөрбетоныхоос их байх тохиолдолд нарны цацраг хэвтээ хавтгайд 30° ба түүнээс их налуутайгаар үйлчилснээс болж дам нуруу халсан бол- 30°С,
гангийн температур бетоныхоос их байх тохиолдолд, гэхдээ дам нуруу нарны цацрагийн нөлөөгөөр халаагүй бол- 15 °С,
гангийн температур нь бетоныхоос бага байхад- хасах 15 °С;
б. Дээгүүрээ замтай сараалжин үндсэн татанги бүхий алгаслал байгууламжийн хувьд:
нарны гэрэлтүүлгийн нөлөөллөөс үл хамааран татангийн ган элементүүдийн температур бетоныхоос их бол- 15°С,
татангийн ган элементүүдийн температур бетоныхоос бага бол- хасах 10°С,
в. Битүү хана бүхий үндсэн дам нуруут буюу доогуураа болон дундуураа замтай, сараалжин үндсэн татангит ба тэдгээрийн хооронд байрласан төмөрбетон хавтант алгаслал байгууламжийн хувьд:
гангийн температур бетоныхоос их үед- 20°С,
гангийн температур бетоныхоос бага үед- 15°С,
г. Дээгүүрээ замтай авто замын ба хотын гүүрийн алгаслал байгууламжийн явах ангийн төмөрбетон хавтан дээр хучилт хийгдээгүй байх тохиолдолд төмөрбетоны температур гангийнхаас их бол- 20 °С.
Температурын үйлчлэлээс үүсэлтэй хүчлэл ба хүчдэлүүдийг тодорхойлоход доор заасныг мөрдлөгө болгоно.Үүнд:
Дээр "а"-д заасан ган хэсгийн огтлолын өндрийн хэмжээнд харгалзах i цэгүүдэд ординаттай температурын ялгаврын муруй эпюр нь
tni = tn,max vti= tn,max[3.91(Zb1,i/hw)-3.82(Zb1,i/hw)2]0.5, (5-1)
энд: Zb1,I , hw- зураг 13-ийн "а"-д зааснаар, см- ээр,
Заалт 5.8-ын "б" ба "в"- ган хэсгийн огтлолын нийт өндрийн хэмжээнд хамаарах температурын ялгаврын тэгш өнцөгт эпюр байна.
Заалт 5.8-ын "г"- i цэгүүдэд ординаттай ба зураг 5-1-ийн "в"-д заасан температурын ялгаврын муруй эпюр нь доор заасан томьёоны дагуу байна.
tni = tn,maxvIti = tn,max [(Zbf,i/50)-1]0.5, (5-2)
энд: Zbf,I- зураг 5-1-ийн "в"-д зааснаар, см-ээр,
Дээгүүрээ замтай алгаслал байгууламжийн хайрцган огтлолын ган хэсгийг двутавр дам нуруу байдлаар тооцож авч үзэх ба энэ үед температурын ялгаврыг зураг 5-1- ийн "б"-гийн дагуу авна.
Температурын өөрчлөлтөөс үүсэлтэй хөндлөн огтлолын хязгаарт тэнцвэржсэн хүчдэлийг 14 дүгээр хавсралтын дагуу тодорхойлохыг зөвшөөрнө.
Зураг 13. Гантөмөрбетон бүтээцийн хөндлөн огтлол болон
температурын ялгаврын тооцооны эпюр
а. хөндлөн огтлолын бүдүүвч
б. ган хэсгийн огтлолын өндрийн дагуух температурын муруй эпюр
в. нурууны хөндлөн огтлолын дээд хэсгийн температурын ялгаврын муруй эпюр
5.9. Шахалтад байгаа төмөрбетон хавтанг бат бэх, ан цав тэсвэрлэлтэд заавал тооцно.
Бетоны налархай хэв гажилтын хязгаарлалтын нөлөө ба статикаар үл тодорхойлогдох бүтээц дэх хүчлэлийн хуваарилалтын ганг тооцохгүй байхыг зөвшөөрнө.
5.10. Суналтад байгаа төмөрбетон хавтанг бат бэх ба ан цав тэсвэрлэлтэд заавал тооцно. Ан цав тэсвэрлэлтийн зэрэглэлийг 3 дугаар бүлэгт заасны дагуу авна.
Үүсэж байгаа ан цавны оролцоотойгоор суналтад байгаа төмөрбетон хавтангийн хөшүүншил нь ErAr / ycr гэсэн илэрхийллээр тодорхойлогдоно.
энд: Er ба Ar нь хавтангийн дагуу арматурын уян харимхайн модуль ба огтлолын талбай,
ycr- суналтад ажиллахад ан цав хоорондын бетоны хэсэгчилсэн оролцоог тооцох илтгэлцүүр, 72 дугаар хүснэгтээс авна.
72 дугаар хүснэгт
Арматур
|
Авто замын ба хотын гүүрнүүдийн бат бэх ба ан цав тэсвэрлэлтийн тооцоон дахь ycr илтгэлцүүрийн утга
|
Гөлгөр, өндөр бат бэхтэй утсан баглаа , ган мушгиа
|
0.70
|
Иржгэр гадаргуутай
|
0.50
|
Статикаар үл тодорхойлогдох системд хүчлэлийг төмөрбетон хавтангийн хөндлөн ан цавын нөлөөллийг оролцуулан тодорхойлно.
Угсармал, шахалтад ажиллаагүй төмөрбетон хавтангийн хувьд түүний дэргэд дагуу арматур залгагдаагүй бол суналтын үеийн хөшүүншлийг "0" байна гэж үзнэ.
5.11. Явах ангийн хавтангийн орчны гулзайлтын ба үндсэн дам нуруутай нэгдмэл ажиллах тооцоог өөр хоорондоо хамааралгүй байхаар хийхийг зөвшөөрнө. Энэ үед хүчлэл ба хэв гажилтыг хамтатгаж авах нь зөвхөн хавтанг дагуу чиглэлд орчны гулзайлтад ажиллаж байхад хамаарна.
5.12. Хөндлөн огтлолын тооцоог үе шаттайгаар хийж гүйцэтгэх ба үе шатны тоо нь гүйцэтгэж байгаа дарааллын дагуу тооцоонд авч үзэж байгаа огтлолын хэсгүүдийн тооноос хамаарна.
Огтлолын хэсэг бүрд үйлчилж байгаа хүчдэл нь ажлын үе шатны дагуу тооцогдсон нийлбэр байдлаар тодорхойлно.
5.13. Огтлолын бүрэлдэхүүнд оролцож байгаа байдлаар нь төмөрбетон хавтангийн тооцоот өргөн bsI-ийг ган бүтээцийн тэнхлэгээс хоёр талд байгаа далавчийн тооцоот утгын нийлбэр байдлаар (зураг 5-2) авна. Хавтангийн далавчийн тооцоот өргөнийг, орон зайн тооцооны зарчмаар тодорхойлох ба хэмжээг 73 дугаар хүснэгтэд заасны дагуу авахыг зөвшөөрнө.
Зураг 14. Огтлолын бүрэлдэхүүнд тооцогдох төмөрбетон хавтангийн тооцоот өргөнийг тодорхойлоход зориулсан бүдүүвч
73 дугаар хүснэгт
Ган хэсэгтэй харьцуулж авсан хавтангийн далавчийн байрлал ба тэмдэглэгээ
|
Хавтангийн үзүүлэлт L
|
Хавтангийн далавчийн тооцоот утга
|
Зэргэлдээ ган элемент тал, b
|
4В- гээс их
4В- гээс бага
|
В/2
а+ 6tsl , гэхдээ В/2- оос ихгүй, ба L/8- аас багагүй
|
Консоль тал
|
12С- гээс их
12С- гээс бага
|
С
а+ 6tsl,c, гэхдээ С- гээс ихгүй, L/12- оос багагүй
|
73 дугаар хүснэгтэд тэмдэглэсэн нь :
а- төмөрбетон хавирга ба өргөсгөлийн өргөний хагас, хэрэв энэ нь байхгүй бол төмөрбетон хавтан нь ган нурууны тавцантай нийлж байгаа хэсгийн өргөний хагас байна.
tsL , tsL,c- дам нуруун дахь төмөрбетон хавтан ба консолийн дундаж зузаан,
L- хавтангийн үзүүлэлт, доор заасантай тэнцүү байна:
үндсэн нуруу ба татанги бол- алгаслалын уртаар,
явах ангийн дагуу нуруу бол- панелийн уртаар,
үндсэн татанги буюу төмөрбетон хавтангийн гүүрийн хөндлөн чиглэлд авсан өргөнөөр, хэрэв тэр нь энэ өргөнөөс бага бол – явах ангийн хөндлөн дам нуруу,
В- хөшүүншлээрээ ижил тэнцүү байх ган бүтээцүүдийн тэнхлэг ( зураг 5-2 ) хоорондын зай,
С- ган бүтээцийн тэнхлэгээс далавчийн зах хүртэлх (зураг 14) зай.
5.14. Мушгиралтын тооцоонд төмөрбетон хавтангийн талбай Ab, мөн тэрчлэн хавирга ба өргөсгөлийн хэсгийн зузаан болон өргөнийг тодорхойлохдоо зүйл 5.4-д заасан шилжүүлэх итгэлцүүр nb-д хуваах байдлаар тодорхойлно.
Бетонтой нэгдмэл ажиллагаатай дагуу арматурын талбайг шилжүүлэх илтгэлцүүрт хуваах байдлаар авах ба nr = Est/Er байна. Энд:
Er, Ers-хүчитгэдэггүй ба хүчитгэдэг арматурын уян харимхайн модуль.
5.15. Ган ба шилжүүлсэн огтлолын хүндийн төвийг бохир огтлолоор тодорхойлохыг мөрдлөгө болгоно.
Болтон холбоосын нүхнээс үүсэлтэй огтлолын хорогдлыг 4 дүгээр бүлэгт заасны дагуу тооцно.
5.16. Ган дам нурууны бат бэх ба тогтворжилтыг заалт 4.41, 4.42 ба 4.51-ийн дагуу шалгана.
Бүтээцүүд ба түүний элементүүдийн урьдчилан хүчитгэх, тээвэрлэх ба угсрах үеийн бат бэх, ан цав тэсвэрлэлт нь ган ба бетон элементүүдийн уян чанар дээр үндэслэгдэн тооцогдоно. Шалгалтыг бетоны гулсалт ба суулт, хөндлөн залгаасны шахалтыг оролцуулахгүйгээр гүйцэтгэнэ. Гэхдээ 3 дугаар бүлэгт заасан урьдчилсан хүчдэлийн алдагдлын нөлөөг оролцуулан авна.
БҮТЭЭЦИЙН ТООЦОО
БАТ БЭХИЙН ТООЦОО
5.17. Эерэг моментод гантөмөрбетон дам нурууны тооцоог хийхдээ 74 дүгээр хүснэгтэд заасан томьёонуудын дагуу тооцогдож байгаа төмөрбетон хавтангийн хүндийн төв дэх бетоны хүчдэл sb-гийн утга ба бетоны хэв гажилтын үед хүчдэл sb нь ямар байхыг тогтоож байгаа дагуу арматур дахь хүчдэл sr-ээс хамааруулан А, Б болон В хувилбаруудын аль нэгээр хийнэ.
74 дүгээр хүснэгт
Шалгалт ба шалгуурууд
|
Тооцоот нөхцөлүүд дахь бат бэхийн шалгалт
ба шалгууруудын томьёонууд
|
||||
А
|
Б
|
В
|
|||
Шалгуур:
Хөшүүншлийн харьцаа
|
Eb Ib £ 0.2Est Is
|
|
|
||
Бетон дахь хүчдэл (шахалт+, суналт-)
|
sb = M2/(nbWb,stb) + sbi |
sb = M2 / ( nbWb,stb ) - sbi ³ mb Rb
|
|||
Тооцоот дагуу арматур дахь хүчдэл (шахалт+, суналт-)
|
sr = M2 / ( nrWb,stb ) + sri < mr Rr
|
sr = M2 / ( nrWb,stb ) + + sri ³ mr Rr
|
|||
Шалгалт: Төмөрбетон (шахалт+,суналт-)
|
|
|
K/Est[((M2-Zbs Nbr,R)/Wbs)-(Nbr,R/As)£Оb,Lim
|
||
Дээд ган бүс (шахалт+,суналт-)
|
((M-Zbs Nbr )/ А4Ws2,s) –
- (Nbr / As ) £ m1mRy
|
((M-Zbs Nbr,R )/ А3Ws2,s) – (Nbr,R / As ) £ mRy
|
|||
Доод ган бүс (шахалт+,суналт-)
|
((M-Zbs Nbr )/ А3Ws1,s) +
+ (Nbr / As ) £ mRy
|
((M-Zbs NbR,r )/ А3Ws1,s) + (NbR,r / As ) £ mRy
|
((M-Zbs Nbr,R )/ А3Ws1,s) + (Nbr,R / As ) £ mRy
|
||
Тайлбар:
M = M1 + M2- гулзайлтын нийт момент,
M1- нэг дэх үе шатны ажлын гулзайлтын момент,
M2- хоёр дах үе шатны гулзайлтын момент,
sbi, sri- гантөмөрбетон огтлол дахь бетоны хүндийн төвд байрлалтай, бетоны гулсалтаас үүсэлтэй тэнцвэржсэн хүчдэл ба, мөн угсармал хавтангийн шахалтан дахь бетоны суулт болон температурын өөрчлөлтөөс үүсэлтэй хүчдэл,
As = As1 + Aw + As2- ган дам нурууны хөндлөн огтлолын цэвэр талбай,
As1, As2, Aw, Ab, Ar = Ars- хөндлөн огтлолын (ган хэсгийн доод ба дээд бүсүүд, ган босоо хана, хавтангийн бетон, хавтангийн хүчитгээгүй дагуу арматур) талбай,
Wb,stb = Isrb / Zb,stb; Ws1,s = Is / Zs1,s; Ws2,s = Is / Zs2,s - эсэргүүцлийн моментүүд,
Wbs = Is / Zbs- бетон огтлолын хүндийн төв дэх эсэргүүцлийн тогтоогдсон момент,
Istb, Is- цэвэр огтлолын инерцийн (дам нурууны гантөмөрбетон хөндлөн огтлол, ганд шилжүүлснээр авах ба, мөн ган дам нурууны хөндлөн огтлол) момент,
Zb,stb , Zbs , Zs1,s , Zs2,s- зураг 15-ын дагуу авах зай,
nr = Est / Ers- зүйл 5.15-ын дагуу авах, шилжүүлэх илтгэлцүүр,
nb- зүйл 5.5-ын дагуу авах шилжүүлэх итгэлцүүр,
Оb, Lim = 0.0016- бетон, түүний хөндлөн огтлолын төв дахь хэв гажилтын харьцангуй хязгаарын утга,
Ry, Rb, Rr = Rrs- материал (ган бүтээц, бетон ба хүчитгээгүй дагуу арматур)-ын эсэргүүцэл,
А3 = 1 + h (А - 1)- гулзайлтын момент ба тэнхлэгийн хүчний нэгдмэл үйлчлэлд тооцож байх үед ган дам нурууны бат бэхийн тооцоот эсэргүүцлийн мометод оролцуулан авах залруулах итгэлцүүр,
А4 = А3/m1- дээд ган бүсийг шалгаж байх үеийн эсэргүүцлийн моментод оруулах залруулах итгэлцүүр, 1-ээс багагүйгээр авна.
А- зүйл 4.26-ын дагуу авах итгэлцүүр,
h- хүснэгт 5-5-ын дагуу авах итгэлцүүр,
m- ган бүтээцийн ажлын нөхцөлийн илтгэлцүүр, зүйл 4.19-ийн дагуу авна.
mb- бетоны ажлын нөхцөлийн илтгэлцүүр, зүйл 3.25-ын дагуу авна.
mr- арматурын ажлын нөхцөлийн илтгэлцүүр, зүйл 3.39-3.45-ын дагуу авна.
m1 = 1+( ( mbRb - sb) / m Ry) ( Ab / As2 )- дээд ган бүсний ажлын нөхцөлийн итгэлцүүр, 1.2- оос ихгүйгээр авна.
k- налархай хэв гажилтын явц дахь бетоны харьцангуй хэв гажилтын өсөлтийг тооцох илтгэлцүүр,
5.18. Төмөрбетон хавтангийн өндрийн хязгаарт огтлолын үл хамаарах тэнхлэгт орших ба хавтангийн суналтын хэсгийн хүчдэл mbRbt-гээс хэтэрч байхад огтлолын бүрэлдэхүүнд зөвхөн бетоны шахалтад байгаа хэсгийг оролцуулан авна. Огтлолын бат бэхийг шалгахдаа төмөрбетон хавтангийн өндрийн хязгаарт хүчдэлийн жигд бус хуваарилалтын оролцоотойгоор гүйцэтгэнэ.
Зураг 15. Эерэг хотойлтын момент илрэх гантөмөрбетон хийцийн
хөндлөн огтлол дах үйлчлэлүүд болон хэв гажилтууд
75 дугаар хүснэгт
As2/As1
|
N/AsmRy- ын харьцаанаас хамаарах илтгэлцүүр h- ийн утга
|
|||||||
0
|
0.10
|
0.20
|
0.30
|
0.40
|
0.50
|
0.60
|
0.70
|
|
0
|
1.0/1.0
|
1.0/0.94
|
1.0/0.87
|
0.99/0.75
|
0.96/0.58
|
0.92/0.58
|
0.83/0.68
|
0.63/0.82
|
0.2
|
1.0/1.0
|
1.0/0.92
|
1.03/0.80
|
1.05/0.57
|
1.07/0.49
|
1.05/0.72
|
0.99/0.91
|
0.75/1.05
|
0.4
|
1.0/1.0
|
1.08/0.8
|
1.14/0.52
|
1.19/0.53
|
1.21/0.84
|
1.18/1.12
|
1.13/1.30
|
1.04/1.42
|
0.6
|
1.0/1.0
|
1.19/0.64
|
1.35/0.56
|
1.44/0.95
|
1.47/1.30
|
1.45/1.58
|
1.39/1.76
|
1.30/1.90
|
0.8
|
1.0/1.0
|
1.39/0.51
|
1.70/1.12
|
1.93/1.60
|
2.00/2.08
|
2.01/2.47
|
1.97/2.50
|
1.84/2.38
|
1.0
|
1.0/1.0
|
1.63/1.63
|
2.47/2.47
|
3.20/3.20
|
3.49/3.49
|
3.57/3.57
|
3.43/3.43
|
3.05/3.05
|
Тайлбар: Зураасны дээр байгаа утга нь ган дам нурууны бага талбайтай бүсэд хамаарах момент ба тэнхлэгийн хүчний хүчдэлийн нийлбэрийг авахад, зураасны доор байгаа утга нь ган дам нурууны их талбайтай бүсэд хамаарах момент байх тэнхлэгийн хүчний хүчдэлийн нийлбэрийг авахад тус тус хамаарна.
Хүснэгт (5-4) – (5-6):
N = Nbr = Absb + Arsr- А ба Г тохиолдолд,
N = NbR,r = AbRb + Arsr- Б тохиолдол, доод бүсийг шалгах үед,
N = Nbr,R = AbRb + ArRr- Б тохиолдол, дээд бүсийг шалгах үед, мөн тэрчлэн В тохиолдол,
N = NrR = ArRr- Д тохиолдол, дээд бүсийг шалгах үед,
N = Nr=Arsr ба, гэхдээ ArRr-ээс ихгүй, Д тохиолдол, доод бүсийг шалгах үед.
As2- ган дам нурууны бага талбайтай бүс,
5.19. Гантөмөрбетон нурууны сөрөг моментийн үйлчлэлийн тооцоог төмөрбетон хавтангийн хүндийн төв дээрх бетоны sb хүчдэлээс хамааруулан 76 дугаар хүснэгтэд заасан Г болон Д тооцоот нөхцөлүүдийн дагуу мөн хүснэгтэд заасан томьёонуудаар тодорхойлно.
76 дугаар хүснэгт
Шалгалт ба шалгуурууд
|
Тооцоот нөхцөлүүд дахь бат бэхийн шалгалт
ба шалгууруудын томьёонууд
|
|
Г
|
Д
|
|
Шалгуур:
Хөшүүншлийн харьцаа
|
Eb Ib £ 0.2Est Is
|
|
Бетон дахь хүчдэл (шахалт+, суналт-)
|
sb = M2 / ( nbWb,stb ) - sbi
> 0.1mb Rb
|
sb = M2 / ( nbWb,stb ) - sbi
< 0.1mb Rb
|
Шалгалт:
Төмөрбетоны дагуу тооцоот арматур дахь хүчдэл (шахалт,суналт-)
|
|
sr = (-M2+Zb,syAbsbi) / (ycrnrWr,sy ) + Absbi/ycrnrAsy - sri £mr Rr
|
Дээд ган бүс (шахалт+, суналт-)
|
((-M+Zbs Nbr )/ А5Ws2,s) + (Nbr / As ) £ m2mRy
|
((-M-Zrs NrR )/ А3Ws2,s) –
- (NrR / As ) £ mRy
|
Доод ган бүс (шахалт+, суналт-)
|
((-M+Zbs Nbr)/А3Ws1,s)–(Nbr/As)£`mRy
|
((-M-Zrs Nr)/А3Ws1,s) +(Nr/As)£mRy
|
M; M1; M2; sbi , sri ; As1; As2; Aw; Ab; Ar; As; Wb,stb; Ws2,s; Ws1,s; nr; nb; Ry; Rb; Rr; А3; h; m; mr; mb- 74 дүгээр хүснэгтэд тэмдэглэснээр,
Asy = As + Ar / nr ycr ; Wr,sy = Isy / Zr,sy ; Isy- Ar/ycr талбайтай дагуу арматуртай хамт ажиллаж байгаа ган бүтээцийн хөндлөн огтлолын цэвэр талбай ба эсэргүүцлийн момент болон инерцийн момент,
Zbs; Zb,sy; Zrs; Zr,sy- зураг 5-4-д заасан зай хэмжээ,
А5 = А3 / m2- залруулах итгэлцүүр, 1-ээс багагүй байна.
m2 = 1 + ( sb / mRy )(Ab / As2 )- ган дээд бүсний ажлын нөхцөлийн итгэлцүүр, 1.2-оос багагүйгээр авна.
Зураг 16. Сөрөг хотойлтын момент илрэх гантөмөрбетон хийцийн
хөндлөн огтлол дахь үйлчлэлүүд болон хүчдэлүүд
5.20. Нийлмэл бүтэц бүхий нилээд төвөгтэй огтлолын бат бэхийн тооцоог хүчдэлийн төлөв байдал ба бүтээцийн онцлогийг харгалзан зүйл 5.17-5.19-д заасны дагуу хийж гүйцэтгэнэ.
Хүчитгэсэн арматуртай огтлол дахь урьдчилсан хүчдэлийг авч үзэхдээ арматур нь шууд гаднын ачааллаар татан чангалагдаж байгаа үе шатанд байгаа байдлаар авч үзнэ. Дараагийн ажлын үе шатуудад өндөр бат бэхтэй арматурыг ачааллах хүчлэл N-ийг тодорхойлохдоо бетон болон хүчитгээгүй дагуу арматуртай нь хамтатган авч үзэх ба энэ үед өндөр бат бэхтэй арматурын бат бэхийг нэмэгдэл байдлаар шалгах шаардлагатай. "Д" тохиолдолд өндөр бат бэхтэй арматурыг ган бүтээц дэх налархай хэв гажилтын хязгаарлагдмал явцын нөлөөллийн оролцоотойгоор шалгана.
Огтлолд гулзайлтын момент М-ээс гадна тэнхлэгийн гаднах хүчлэл Ne үйлчилж байхад авч үзэж байгаа огтлолын хүндийн төв өөрчлөгдөж байгаатай уялдан үүсэж байгаа гулзайлтын нэмэгдэл моментыг оролцуулан тооцно.
5.21. Дагуу чиглэлд орчны гулзайлтад ажиллаж байгаа төмөрбетон хавтантай огтлолын бат бэхийн тооцоог А,Б,В,Г ба Д тооцоот нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ. Энэ үед хавтанг Б,В ба Д тохиолдолд төвийн бус шахалтын болон төвийн бус суналтад ажиллах төмөрбетон шилбэ адил 3 дугаар бүлгийн дагуу хязгаарын тэнцвэржилтэд тооцох шаардлагатай. Харин бүх огтлолын тооцоонд ган хэсгээс хавтангийн хүлээн авч байгаа шахалтын болон суналтын тэнцүү үйлчлэлийн дагуу хүч чөлөөлөгдөж байгааг тусгана.
ТЭСВЭРЛЭЛТИЙН ТООЦОО
5.22. Тэсвэрлэлтийн тооцоог доор заасны дагуу болгон хийнэ.Үүнд:
Бүтээцийн ган ба төмөрбетон хэсгүүд, зөвхөн авто замын болон хотын гүүрнүүдийн бүтээцийн бэхэлгээ ба бүтээцийн ган хэсгүүд байна. Энэ үед бетонтой нэгдмэл байх өндөр бат бэхтэй арматур нь төмөрбетоны хэсэгт хамаарах ба харин бетонтой нэгдмэл бус бол ган хэсэгт хамаарна.
Зүйл 5.5-5.7 ба 13 дугаар хавсралтад зөвшөөрснөөр тэсвэрлэлтийн тооцоонд бетоны уян бус хэв гажилтыг оролцуулан тооцохыг мөрдлөгө болгоно.
Тэсвэрлэлтийн тооцоонд температурын үйлчлэл, бетоны суулт ба хэвтээ ачааллыг оролцуулан тооцохгүй байхыг зөвшөөрнө.
Огтлолын бүрэлдэхүүнд r = smin/smax-ийг тодорхойлох үед авч үзэж байгаа ачаалалд, зөвхөн суналтгүй байгаа бетоны хэсгийг оролцуулна.
АН ЦАВ ТЭСВЭРЛЭЛТИЙН ТООЦОО
5.23. Ган бүтээцтэй нэгдмэл ажиллаж байгаа төмөрбетон хавтангийн ан цав тэсвэрлэлтийн тооцоог зүйл 3.95-3.111 ба зүйл 5.10-ийн шаардлагын дагуу хийнэ. Энэ үед бетон дахь шахалт болон суналтын хязгаарын утгуудыг ан цав үүсэлтийн тооцоонд уян ажиллаж байгаа төмөрбетон огтлолын бетоны захын ирмэгийн хүчдэлүүд sb¦-тэй зэрэгцүүлэн авч үзнэ. Энэ нь зүйл 5.6-ын дагуу ашиглалтын үеийн уян бус хэв гажилтыг оролцуулсан ашиглалтын ачааллаас тооцогдсон хүчдэл байна.
Захын эгнээнд байгаа дагуу арматурын хүчдэлээс үүсэлтэй ан цав үүсэлтийн тооцоог зүйл 5.10-д заасан, түүний талбайн нөлөөллийг оролцуулсан болон уян бус хэв гажилтаас үүсэлтэй хүчдэлийн алдагдлыг тусган хийнэ. Хүчитгээгүй дагуу арматуртай ба хоёр үе шаттайгаар оролцож байгаа огтлол дахь сунгагч хүчдэлийг дараах томьёогоор тодорхойлно.
sr = [( -M2 + Zb,sy Ab sbi )/ ycrnrWr,sy] + (Ab sbi / ycrnAsy) - sri, (5-3)
энд: М2- ашиглалтын үеийн ачааллаар тодорхойлогдох хоёр дахь үе шатны гулзайлтын момент, статикаар үл тодорхойлогдох системийн хувьд энэ нь бетоны гулсалт, хөндлөн залгаасны шахалт, төмөрбетон хавтангийн суналтын бүсэд үүссэн хөндлөн ан цавын оролцоотойгоор тодорхойлогдоно. Мөн тэрчлэн бетоны суулт болон температурын өөрчлөлт үүнд нэгэн адил хамаарна. Бусад тэмдэглэгээ нь зүйл 5.10 , 5.17 ба 5.19 болон зураг 16-гийн дагуу байна.
5.24. Хавтангийн дэргэдэх хөндлөн залгаасанд хүчитгээгүй арматур залгагдаагүй байхад суналтад байгаа угсармал төмөрбетон хавтангийн ан цав үүсэлтийг доорх томьёогоор тодорхойлно.
acr,d = (Zbf,s / Zs2,s)( s2,s2 / Est)La £ Dcr,d, (5-4)
энд: s2,s2- хоёр дахь үе шатан дахь ачаалал ба үйлчлэлээс үүсэлтэйгээр бий болсон ган хэсгийн бүс дэх сунгагч хүчдэл, энэ үед суналтын бүсэд байгаа төмөрбетон хавтанг тооцохгүй.
La- хөндлөн залгаасны дэргэд холбогдож байгаа бүтээцүүдийн хоорондын зай, хэрвээ бүтээцийн холболт байхгүй бол хавтангийн гулдмайн урт байна.
Zbf,s , Zs2,s- зураг 16-гийн дагуу авах зай,
Dcr,d= 0.02см- хөндлөн залгаасанд хөндлөн хүчийг дамжуулах арматуртай байх үеийн хөндлөн залгаасан дахь ан цав үүсэлтийн хязгаарын утга; залгаасанд арматур байхгүй тохиолдолд Dcr,d-ийг тодорхойлохдоо хөндлөн хүч залгаасаар дамжихгүй гэж үзнэ.
Авто замын болон хотын гүүрнүүдийн төмөрбетон хавтангийн наамал залгаасны ан цав тэсвэрлэлтийн тооцоонд сунгагч хүчдэлийн утга нь Rbt,ser-ээс хэтэрч болохгүй.
ГАН БҮТЭЭЦИЙГ ТӨМӨРБЕТОН ХАВТАНТАЙ НЭГТГЭЖ ХОЛБОХ ТООЦОО
5.25. Бүтээцүүдийн холболтыг залгаасан дахь хөндлөнгийн хүчнээс үүсэлтэй хөдөлгөгч хүчний үйлчлэл болон температурын үйлчлэл, бетоны суулт, өндөр бат бэхтэй арматурын анкерлалтаас үүсэлтэй дагуу хөдөлгөгч хүчлэлд заавал тооцно.
Төмөрбетон хавтангийн төгсгөлийн хэсэгт байрлалтай холболтын бүтээцэд хамаарагдах тооцоонуудыг хийхээс гадна, температурын үйлчлэл ба бетоны суултаас үүсэлтэй таслагч хүчлэлд тооцно.
5.26. Төмөрбетон элемент ба ган бүтээцийн залгалтын холбоосын дагуу дахь хөдөлгөгч хүчлэлийг дараах томьёогоор тодорхойлно.
Si = ( sb1Ab + sr1Ar) – (sb2Ab + sr2Ar), (5-5)
энд: sb1, sb2- хавтангийн баруун ба зүүн талын тооцоот огтлол дахь ai урттай хэсгийн бетоны хөндлөн огтлолын хүндийн төв дахь хүчдэл,
sr1 ,sr2- мөн огтлолуудад харгалзах дагуу арматур дахь хүчдэл,
Ab , Ar- зүйл 5.17 ба 5.10-ын дагуу авна.
Хэрвээ төмөрбетон хавтан дахь сунгагч хүчдэл нь 0.4Rbt,ser-ээс хэтрэх тохиолдолд хөдөлгөгч хүчлэлийг тодорхойлохдоо хавтанд ан цав үүссэн гэж үзэх ба арматур дахь хүчдэл sr-ийг хавтангийн дагуу хөшүүншлийн оролцоотойгоор 5.10-ийн дагуу тооцно.
Төгсгөлийн хэсэгт бүрэн хөдөлгөгч хүчлэл Se-г тодорхойлохдоо энэ хэсэгт s=0 ба тооцоот хэсгийн уртыг доор заасантай тэнцүү байхаар авна.
ac = 0.36( H+bsl ), (5-6)
энд: Н- гантөмөрбетон элементийн хөндлөн огтлолын тооцоот өргөн,
bsl- зүйл 5.15-ын дагуу авна.
Төмөрбетон хавтан ба ган бүтээц хоорондын хөдөлгөгч хүчний хуваарилалтыг энгийн бус тохиолдолд 15 дугаар хавсралтын дагуу авна.
5.27. Төгсгөлийн хэсэгт төмөрбетон хавтангийн ган бүтээцээс тасрах үеийн хүчлэл Sab-г дараах томьёогоор тодорхойлно.
Sab = 5.6 [Zb,s2 / (H + bsl )]Se, (5-7)
энд: Zb,s2- бетоны хөндлөн огтлолын төвөөс ган бүтээцийн дээд ирмэг хүртэлх зай,
Se , H , bsl- зүйл 5.26-гийн дагуу байна.
Таслагч хүчлэл Sab-ийг хавтангийн төгсгөлөөс 0.024(H + bsl) зайд байхаар авна ( 15 дугаар хавсралтад заасан зургийн дагуу).
5.28. Ган хэсгийг төмөрбетонтой нэгтгэж байгаа бүтээцийн тооцоог доор заасан хэсгүүдэд хийнэ. Үүнд:
а. Хөшүүр тулцанд- шахагч хүчдэлийн тэгш өнцөгт эпюрээр,
б. Босоо уян тулцанд- 16 дугаар хавсралтын дагуу ,
в. Жишүү анкерт- 16 дугаар хавсралтын дагуу ,
г. Өндөр бат бэхтэй болтоор бооход зориулагдсан төмөрбетон хавтан дахь бэхэлгээний эд ангид- доор заасныг мөрдлөгө болгоно. Үүнд:
Тооцоот хүчлэл Qbh-ийг өндөр бат бэхтэй нэг болтоор холбогдож байгаа элементүүдийн үрэлтийн гадаргуугаар хүлээж авах ба дараах томьёогоор тодорхойлогдоно.
Qbh = Pm/gbh ,
энд: Р- өндөр бат бэхтэй болтны сунгах хүчдэл,
m- үрэлтийн илтгэлцүүр, 48 дугаар хүснэгтээс авна,
gbh- найдварт ажиллагааны илтгэлцүүр.
Өндөр бат бэхтэй болтны сунгагч хүчлэл Р-г дараах томьёогоор тодорхойлно.
P = RbhAbnmbh ,
энд: Rbh- өндөр бат бэхтэй болтны суналтын тооцоот эсэргүүцэл,
mbh- эргэлтийн моментийн үйлчлэлд хамаарах өндөр бат бэхтэй болтны суналтын ажлын нөхцөлийн илтгэлцүүр, 0.95-аар авна.
Холбоосын хүндийн төвийг дайран өнгөрч байгаа дагуу N хүчний үйлчлэл дахь холбоост орох өндөр бат бэхтэй болтны ( n ) тоог дараах томьёогоор тодорхойлно.
n ³ N/(mQbhns),
энд: m- ажлын нөхцөлийн итгэлцүүр, 51 дүгээр хүснэгтийн дагуу авна,
Qbh- нэг болтон холбоосын холболтын тооцоот хүчдэл Pm/gbh- тэй тэнцүү байна.
ns- холбоосын тоо
д. Төмөрбетоныг шахаж байгаа нэгтгэсэн холбоосын өндөр бат бэхтэй болтонд- 17 дугаар хавсралтын дагуу авна.
е. Болт болон наамал залгаасны холболтод- "г" буюу "д"-д заасны дагуу, гэхдээ наалтаас үүсэх барьцалдалтын хүчийг оролцуулан авч үзнэ.
5.29. Хөшүүн тулц ашиглаж холбох бүтээцийн бат бэхийн тооцоог дараах томьёоны дагуу тодорхойлно. Үүнд:
Авто зам ба хотын гүүрэнд:
Sh £ 1.6 Rb Ab,dr, (5-8)
энд: Sh- бат бэх ба тэсвэрлэлтийн тооцоонд нэг тулцанд ирэх хөдөлгөгч хүчлэл,
Ad, dr- тулцны бетон гадаргуу дахь хуниралтын талбай ,
mb1- зүйл 3.26- гийн дагуу авна.
Угсармал төмөрбетон хавтан ба түүний цонхнуудад тулц байршиж байх үед тооцоот эсэргүүцэл Rb-г гулдмайн бетоны ангиллаар авна. Хавтангийн дагуу залгаасанд тулц байрлаж байхад хуниралтын талбайг бүтнээр нь авах ба, харин тооцоот эсэргүүцлийг залгаасыг нэгтгэж байгаа бетоны ангиллаас хамааруулж авна.
Хэрэв хөшүүн тулцууд төмөрбетон хавирга буюу өргөсгөл дээр байрлаж байхад Sh-гийн хязгаарын утгуудыг багасгаж болно. Үүнд: 1.5 bdr ³ brib >1.3 bdr байхад томьёоны баруун талыг 0.9-өөр, brid £ 1.3 bdr байхад мөн хэсгийг 0.7-оор тус тус үржүүлэх багасгана.
энд: bdr- тулцны үйлчлэлээр илрэх бетон дахь хуниралтын талбайн өргөн , brib- тулцны үйлчлэлээр илрэх бетон дахь хуниралтын тооцоот талбайн хүндийн төв дахь хавирга болон өргөсгөл хэсгийн өргөн.
5.30. Бүтээцийн ган хэсэгт хөшүүн тулцыг бэхлэх тооцоог шилжисхийлтийн хүчний моментийн оруулж тооцно.
5.31. Хөшүүн тулц болон жишүү анкерийг нэгэн зэрэг бүтээцэд ашиглаж байгаа нөхцөлд тэдгээрийн нэгдмэл ажиллагааг оролцуулан тооцохыг зөвшөөрөх ба энэ нь холбогч залгаасны нийт эсэргүүцэл нь тулц болон анкерийн эсэргүүцлийн нийлбэр байхаар авна.
ХӨШҮҮНШЛИЙГ ШАЛГАХ, БАРИЛГЫН ӨРГӨЛТ
БА ХЭВТЭЭ АЧААЛЛЫН ТООЦООГ ТОДОРХОЙЛОХ НЬ
5.32. Үйлчилж байгаа ачааллуудаас үүсэлтэй босоо гулзайлт, мөн тэрчлэн хэлбэлзлийн үе шатыг тодорхойлж байх үеийн шилжилтийг бетоны уян чанар дээр үндэслэн, түүнд үүсэж байгаа хүчдэлийн тэмдгийг үл харгалзан тодорхойлно.
Хэвтээ хавтгай дахь төмөрбетон хавтангийн гулзайлтын чөлөөт хэвтээ хэлбэлзлийн үе шатыг тодорхойлох үед огтлолын бүрэлдэхүүнд хамгаалалт болон ус тусгаарлагчийн доорх тэгшилгээний үе, явганаар зорчих хэсгийн төмөрбетон гулдмайг оролцуулан тооцно.
Угсармал хавтантай алгаслал байгууламжийн барилгын өргөлтийн тооцоонд бетоны суултыг оролцуулан тооцохыг заавал шаардахгүй.
ХИЙЦЛЭЛТ
5.33. Төмөрбетон хавтанг үндсэн ган нуруу ба татангийн нийт уртын хэмжээнд нэгтгэж холбоно. Ан цав тэсвэрлэлтийн шаардагдах зэрэглэл нь дагуу арматурлалт буюу урьдчилсан хүчдэлээр хангагдана.
5.34. Явах ангийн төмөрбетон хавтангийн зузаан нь зүйл 3.116-д зааснаас бага байж болохгүй. Явганаар зорчих хэсгийн гулдмайн консолийн төмөрбетон хавтангийн зузааныг ажлын огтлолын бүрэлдэхүүнд оролцуулах ба зузаан нь 8 см-ээс багагүй байна.
5.35. Угсармал төмөрбетон хавтанг ган бүтээцтэй нэгтгэж холбохдоо болтон буюу гагнамал, наамал-болтон холболтыг хэрэглэнэ.
Угсармал төмөрбетон хавтанг тулц ба анкер ашиглаж холбох, залгаас ба цонхонд нэгтгэж цутгах замаар холбохыг зөвшөөрнө. Тулц ба хавтангийн гулдмайн бүтээц хоорондын завсар зай нь 5 ба 3 см-ээс багагүй байх ба энэ нь алгаслал байгууламжийн дагуу ба хөндлөн чиглэлд тус тус хамаарна.
Тулц ба анкерийг дээрээсээ хаалттай, нэгтгэж цутгахад хүндрэлтэй газар байгуулахыг хориглоно.
5.36. Холболтын бүтээцийн байрлуулалт нь доор заасан шаардлагыг хангана. Үүнд:
Хөшүүн тулц болон анкер хоорондын цэвэр зайг хавтангийн дундаж зузааныг 8 дахин авснаас ихгүй байна. Энэ зузаан нь ажиллаж байгаа хавтангийн талбайг түүний тооцоот өргөнд хуваах замаар тодорхойлогдоно. Хавтангийн талбайг тодорхойлохдоо хавирга болон өргөсгөлийн талбайг оролцуулан авна.
Хөшүүн тулц хоорондын цэвэр зай нь тулцны үйлчлэлээс үүсэлтэй бетоны хуниралтын талбайн өндрийг 3.5 дахин авснаас багагүй байна.
Анкер хоорондын цэвэр зай хэмжээ нь 3dan-ээс багагүй байна, dan- анкерын шилбэний голч.
Төмөрбетон хавтанг шахаж байгаа өндөр бат бэхтэй болтны байрлуулах хамгийн бага зай нь 77 дугаар хүснэгтэд заасны дагуу байна.
77 дугаар хүснэгт
Зай хэмжээ
|
Болтны голчоос хамааруулан авах, хамгийн багаар зөвшөөрч болох зай, мм
|
|
22
|
24
|
|
Нүхний төвөөс төмөрбетон элементийн зах хүртэл
Бүх чиглэл дахь нүхнүүдийн төв хооронд
|
100
140
|
120
160
|
5.37. Хөшүүн тулцны бүтээц нь хуниралтын талбайгаараа бетоны хүчдэлийг жигд хүлээн авах нөхцөлөөр хангагдсан байна.
Гүдгэр гадаргуутай байхад тулцаас бетонд шилжиж байгаа даралтаас үүсэлтэй бетоны орчны шахалт үүсэж байгаа бүсийг арматурлах шаардлагатай.
5.38. Анкерыг шилжисхийлтийн хүчлэлийн чиглэлд 450-ын өнцөгөөр байрлуулсан гогцоо байдлаар тавина.
Ганцаарчилсан арматуран анкер хэрэглэхийг зөвшөөрнө.
Арматуран гогцоо анкерийн бэхэлгээний детальтай хамтатган хөшүүн тулцтай хослолыг хэрэглэнэ.
5.39. Угсармал төмөрбетон хавтанг өндөр бат бэхтэй болтоор ган бүстэй холбоход мөрдлөгө болгох нь:
бэлтгэх ба угсралтын үед хамаарах тогтоосон нормыг оролцуулан өндөр бат бэхтэй болтны доорх нүхний хэмжээг ихэсгэж өгнө.
таталтын үед ган листэд хэв гажилтаас үүсэлтэй жигд бус байдал үүсэхгүй байх арга хэмжээ авах.
5.40. Төмөрбетон хавтан нь ган хэсгээс салж тусгаарлагдахгүй байх нөхцөлийг хангахын тулд анкерлагдсан байх ёстой. Хөшүүн тулц нь төмөрбетон хавтангийн анкерлалтыг хангахгүй бол нэмэлт арга хэмжээг авна.
Хэрвээ ташуу анкераар холбох үед хөдөлгөгч хүч нь чиглэлээ өөрчилж болох ба энэ үед ташуу анкерийн чиглэлийг бие бие рүү нь харуулж тавих, эсвэл ташуу болон босоо анкерийг хослуулж тавина.
5.41. Угсармал төмөрбетон хавтан гулдмайн хөндлөнгийн залгаас нь доор заасны дагуу хийгдэнэ. Үүнд:
залгах гадаргууг цавуудаж, залгаасыг 0.5 МРа-аас багагүй даралтаар шахах ,
арматурын цухуйвчийг гагнах ба үүний дараа залгаасыг бетоноор нэгтгэж цутгах.
5.42. Угсармал төмөрбетон хавтанг гулдмайн уртын дагууд ган бүслүүр дээр байрлуулахдаа хавтан болон ган бүслүүрийн хэсгийн хооронд гангийн зэврэлтээс хамгаалах зорилгоор бетон болон зуурмаг үе хийнэ. Хэрвээ бетон болон зуурмаган үеийн зузаан 5 см-ээс их бол арматурлах шаардлагатай.
Текст томруулах
A
A
A