- Нүүр
- Сайдын тушаал
- МОДОН БҮТЭЭЦ
1. МОДОН БҮТЭЭЦ
ЕРӨНХИЙ ШААРДЛАГУУД
6.1. Модон гүүрнүүдийн эд ангиудыг үйлдвэрлэлийн аргаар бэлтгэх журмыг голчлохын хамт, гүүрийн наамал холбоостой эд ангиудыг зөвхөн заводын аргаар гүйцэтгэнэ.
6.2. Модон гүүрийг төсөллөхдөө бүтээцийг үжирч илжрэхээс хамгаалсан тусгай арга хэмжээ авахаас гадна, зарим шаардлагатай тохиолдолд галд өртөхөөс хамгаалах шаардлагатай.
6.3. Модон гүүрийн бүх бүтээц нь үзлэг, цэвэрлэгээ хийх боломжтой, холбоосуудад гарсан завсар зайг боолтыг нь чангалах замаар арилгах, эд анги тус бүрд нь хялбар засвар хийх боломжоор хангагдсан байвал зохино. Бүтээцэд хэрэглэсэн зангилгаанууд нь байгууламжийн эд анги тус бүрд хүчдэл жигд тархах боломжийг бүрдүүлсэн байна. Төсөллөхдөө бүтээцийн эд анги тус бүрийг агаарын урсгал чөлөөтэй нэвтэрч байх нөхцөлийг хангахад онцгой анхаарч хандах шаардлагатай.
6.4. Нэг эгнээт тулгууруудтай дам нуруут эстакад маягийн гүүрэнд тоормосны хүчийг хүлээн авах зориулалттайгаар 20-25 м тутамд хоёр эгнээт болон огторгуйн хийцтэй тулгуур заавал төсөллөнө.
6.5. Модон тулгуурыг мөс цөнгийн түрэлт, хөвж байгаа унанги мод болон бусад зүйлүүдээс хамгаалахын тулд, шаардлагатай бүтээцүүдийг бүрээсэлж хамгаалахаас гадна, тухайн нөхцөл байдалд тохирсон мөс зүсэгч хийж өгнө.
МАТЕРИАЛ
6.6. Модон гүүрнүүдийн бүтээцэд нарс, хуш, хар мод, гацуур зэрэг стандартын шаардлага хангасан модыг хэрэглэнэ. Суналт, гулзайлтад ажиллаж байгаа алгаслал байгууламжийн эд ангиудыг заавал 1 дүгээр зэргийн модон материалаар гүйцэтгэнэ. Бусад эд ангиудад 2 дугаар зэргийн модон материал хэрэглэхийг зөвшөөрнө.
Тэгш өнцөгт огтлолтой наамал нурууны захын хэсэгт (дам нурууны ирмэгээс өндрийн 1/6 хүртэлх зайд, хоёр банзнаас багагүй) 1 дүгээр зэргийн зүсмэл хэрэглэх бөгөөд бусад хэсэгт 2 дугаар зэргийн зүсмэл материал хэрэглэхийг зөвшөөрнө. Холболтын жижиг бүтээцүүдийг (дэр, жийрэг г.м) бэлтгэхдээ сонголт хийсэн агч, эвэрлэг хайл, царс зэрэг стандартын шаардлага хангасан навчит болон шилмүүст мод хэрэглэнэ.
6.7. Модон гүүрийн эд ангиудыг бэлтгэхэд хэрэглэж байгаа модон материал нь бэх батын үзүүлэлт (нормативт болон түр зуурын эсэргүүцэл) болон материалын зэрэглэлийг тогтоосон зохих шаардлагыг хангасан байна.
Татангитай модон гүүр болон бусад бүх бүтээцийн модон гүүрнүүдийн материалын бэх бат нь буурсан шинж тэмдэг илэрвэл, модон материалаас сорьц авч, лабораториор бэх батын туршилт хийлгүүлнэ. Хийсэн туршилтын үр дүнгээр бэх батын үзүүлэлт нормативт эсэргүүцлээс багагүй байвал шаардлага хангасан гэж үзнэ.
6.8. Хэрэглэгдэж байгаа модны чийглэгийн хэмжээ дор заасан хэмжээнээс ихгүй байна. Үүнд:
Гуалин- 25%, зүсмэл материал- 20%, наамал бүтээц болон холболтын жижиг эд ангиудад зориулагдсан зүсмэл- 12%, хот доторх гүүрийн өнгөн шал, хөндлөвч хар шал, дугуй цохигч дүнз зэрэгт 40% байна. Голын бага усны түвшингээс доош байршсан тулгуурын шон болон бусад эд ангиудыг хийх модны чийглэгийн хэмжээнд хязгаарлалт тогтоохгүй.
6.9. Модон гүүрийн ган хийцүүдэд орж байгаа зурвас болон хавтгай холбоос хуудас төмрүүд, арматурын төмөр нь 3 болон 4 бүлгийн холбогдох заалтуудын шаардлагуудыг хангасан байна.
БНбД-ийн дагуу стандартын шаардлага хангасан хадаас хэрэглэнэ.
6.10. Бүтээцийн эд ангиудыг наах цавуу нь стандартын зохих шаардлагуудыг хангасан, ус чийг болон биологийн үйлчлэлд тэсвэртэй, удаан хугацааны эдэлгээг хангахуйц байна. Мод ба төмрийг хооронд нь нийлүүлж наахдаа эпоксид цавуу хэрэглэнэ.
МАТЕРИАЛУУД БОЛОН ХОЛБОЛТУУДЫН ТООЦООТ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
6.11. 1 дүгээр зэргийн нарс модны тооцоот эсэргүүцлийг чийглэгийн хэмжээнээс нь хамааруулан 78 дугаар хүснэгтээс авна.
2дугаар зэргийн нарс модны тооцоот эсэргүүцлийг 1 дүгээр зэргийн нарсны үзүүлэлтээс доор заасан хэмжээгээр бууруулж авна. Үүнд:
ширхэглэл дагуугийн суналтад- 30%,
хүчдэл үүсэх бусад бүх тохиолдолд - 10%.
78 дугаар хүснэгт
Элементүүдийн хүчдэлд орж байгаа төлөв байдлын үзүүлэлт
|
Чийглэгийн %-иас хамаарах тооцоот эсэргүүцэл, МРа
|
||
Тэмдэглэгээ
|
25 ба түүнээс бага
|
25- аас их
|
|
1. Гулзайлт:
а. Үзүүр нь анхны төрхөөрөө байгаа гуалингаар хийгдсэн
б. Хоёр талд нь боловсруулалт хийсэн
в. Банзан бамбай болон бусад
|
Rdb
|
17.7
15.7
13.7
|
15.2
13.7
11.8
|
2. Ширхэглэл дагуугийн суналт
|
Rdt
|
11.8
|
9.8
|
3. Ширхэглэл дагуугийн шахалт хонхойлт
|
Rdc, Rdqc
|
14.7
|
11.8
|
4. Хөндлөнгөөр бүх гадаргуугаар шахах буюу шамрахад
|
Rdq
|
1.77
|
1.47
|
5. Хөндлөн гадаргуугийн тухайн орчны шамралт:
а. шамралтын талбайн урт нь 15 см хүртэл хэмжээтэй байх тагнаат ухлаадас
б. Жийргэн доорх шамралтын өнцөг 90°-аас 60° байхад
|
Rdp
|
3.1
3.9
|
2.5
3.3
|
6. Гулзайлтаас үүсэх дагуугийн хамгийн их цууралт
|
Rdab
|
2.35
|
2.15
|
7. Талбайн тойргийн хязгаарлалтаас хамааруулан авч үзсэн , тагнайт холбоосын цууралт нь ухлаадасны гүнийг 10 дахин авснаас буюу эд ангийн бохир зузааныг 2 дахин авснаас тус тус ихгүй нөхцөлд:
а. Ширхэглэлийн дагуу
б. Ширхэглэлд хөндлөнгөөр
|
Rdam
Rdsm
|
1.57
0.78
|
1.47
0.69
|
Тайлбар.
1. a өнцгөөр ширхэглэлийн дагуу чиглэсэн шахалт болон цууралтад орж байгаа модны тооцоот эсэргүүцлийг доорх томьёогоор бодно.
Rda=Rd1/[1+((Rd1/Rd2)-1)*sin3a], (6-1)
Rd1 ; Rd2 a1 =0° ба a2 =90°-ийн утгад тохирох шамралт болон цууралтын тооцооны эсэргүүцэл.
2. Ширхэглэлд хөндлөн байршилтай хонхойлтын тооцооны эсэргүүцэл (78 дугаар хүснэгтийн 5 дугаар заалтаас бусад тохиолдолд) эд ангийн уртын дагуугийн ачаалагдаагүй хэсэг дэх шамралтын талбайн эдлэхүүний зузаанаас багагүй байхад доорх томьёог хэрэглэнэ.
Rdqa= Rdq(1+8/(Ls+1.2)) (6-2)
энд:
Ls- модны ширхэглэл дагуугийн шамралтын талбайн урт, см-ээр
3. Хэрэв эдлэхүүний тооцоот огтлогдсон тагнай, ухлаадсаар хорогдсон байвал, тооцоот эсэргүүцлийг ажиллах нөхцөлд тохирох илтгэлцүүрээр үржүүлсэнтэй тэнцэх хэмжээ нь доор зааснаар байна.
Суналтад 0.8
Гулзайлтад орсон дүнзэнд 0.85
Гулзайлтад орсон гуалинд 0.9
6.12. Эдлэхүүний өндөр нь 50см, наагдаж байгаа банзны зузаан нь 33 мм, түүнээс бага байх тохиолдолд наасан нарс модны тооцоот эсэргүүцлийг 79 дүгээр хүснэгтийн дагуу авна.
79 дүгээр хүснэгт
Хүчдэлд байгаа байдал
|
Тооцоот эсэргүүцэл
|
|
Тэмдэглэгээ
|
МПа
|
|
1. Дүнзний гулзайлт
|
Rdb
|
17.7
|
2. Ширхэглэлийн дагуу суналт
|
Rdt
|
12.7
|
3. Ширхэглэлийн дагуу шахалт
|
Rdc
|
15.7
|
4. Ширхэглэлийн дагуу шамралт
|
Rdqs
|
14.7
|
5. Хөндлөн ширхэглэлтэй бүх гадаргууд үйлчлэх шахалт ба шамралт
|
Rdcq, Rdqq
|
1.96
|
6. Хөндлөн ширхэглэлтэй байршилтай шамралтууд:
а. бүтээцийн тулцын талбайд
б. Жийрэгний доор 900-600-ын өнцөг үүсгэсэн шамралт
|
Rdqp
Rdqp
|
2.5
4.31
|
7. Ширхэглэлийн хөндлөн чиглэлд нугарах үед наалтны заадсанд үүсэх хамгийн их цууралт
|
Rdaf
|
1.47
|
8. Ширхэглэлийн хөндлөн наалтны заадасны цууралт
|
Rdsf
|
0.78
|
Банзны зузаан нь 33мм-ээс өөр байх тохиолдолд эдлэхүүний ширхэглэлийн дагуугийн гулзайлт, шахалт болон шамралтын тооцоот эсэргүүцлийг ажиллах нөхцөлийн холбогдох илтгэлцүүрээр үржүүлсэнтэй тэнцэх хэмжээ нь доор зааснаар байна.
зузаан нь: 19мм, түүнээс бага байхад-1,10;
мөн 26мм байхад - 1,05;
мөн 43мм байхад - 0,95 байна.
Наамал эдлэхүүний өндөр нь 50 см-ээс их байх тохиолдлын тооцоот эсэргүүцэл гулзайлт, шахалт, ширхэглэлийн дагууд ажиллах нөхцөлийн илтгэлцүүрийг 80 дугаар хүснэгтэд заагдсанаар авна.
80 дугаар хүснэгт
Огтлолын өндөр, см-ээр
|
Ажиллах нөхцөлийн итгэлцүүр
|
Огтлолын өндөр, см- ээр
|
Ажиллах нөхцөлийн итгэлцүүр
|
50 ба түүнээс бага
|
1
|
80
|
0.9
|
60
|
0.96
|
100
|
0.85
|
70
|
0.93
|
120 ба түүнээс их
|
0.8
|
Тайлбар: Цууралтад орох тооцоот эсэргүүцлийг дараах томьёогоор бодож олно.
Rdaf= 1.3Rdaf/(1+0.3*cos3a) (6-3)
6.13. Чөмөг төмөр бүхий наалтан холбоостой ширхэглэлийн дагуу цууралтад орж байгаа нарс модны тооцоот эсэргүүцэл Radf нь Сугаралт болон түлхэлтэд ажиллах наалтан холбоостой байхад арматурын гангаар хийсэн чөмөг төмрийн суултын гүн L-ээс хамааруулан авах хэмжээг 83 дугаар хүснэгтэд үзүүлэв.
81 дүгээр хүснэгт
Холбоос бэхэлгээний гүн L, см- ээр
|
Цууралтын тооцооны эсэргүүцэл Rdaf , МП
|
15
|
2.94
|
20
|
2.75
|
25
|
2.55
|
30
|
2.45
|
35
|
2.26
|
40
|
2.16
|
45
|
2.01
|
50
|
1.91
|
55
|
1.77
|
6.14. Өөр төрлийн модны тооцоот эсэргүүцлүүд нь 78; 79 болон 81 дүгээр хүснэгтүүдэд заагдсан бөгөөд тэдгээрийн уртыг тооцоонд авахдаа 82 дугаар хүснэгтийн дагуу шилжүүлэх илтгэлцүүрээр үржүүлнэ.
82 дугаар хүснэгт
Модны төрөл
|
Шилжүүлэх илтгэлцүүр
|
||
Ширхэглэлийн дагуу дахь суналт, гулзайлт болон шамралт
|
Ширхэглэлийн хөндлөн чиглэлийн шахалт ба шамралт
|
Цууралт
|
|
Гацуур
|
1
|
1
|
1
|
Хар мод
|
1.2
|
1.2
|
1.0*
|
Жодоо
|
0.8
|
0.8
|
0.8
|
Царс
|
1.3
|
2
|
1.3
|
Агч
|
1.3
|
2
|
1.6
|
Эвэрлэг хайл
|
1.1
|
1.6
|
1.3
|
*- наамал бүтээцэд 0.9 байна.
6.15. Ширхэглэлийн дагууд шахалт, суналт болон гулзайлтад орж байгаа бүх төрлийн модны уян харимхайн модулийг МPа-аар авна.
Ердийн модыг хэв гажилтад орж байгааг тодорхойлохдоо:
байнгын ачаалалд- 8340
түр зуурын ачаалалд- 9810
Дурын ачаалалд хэв гажилтад орж байгаа наамал модыг тодорхойлохдоо 9810 МРа хөндлөн ширхэглэлд шахалтад орж байгаа модны уян харимхайн модулийг тодорхойлохдоо 392 МPа- тай тэнцүүгээр авна.
6.16. Модон гүүрийн ган бүтээцийн тооцоот эсэргүүцэл болон уян харимхайн модулийг ган бүтээцэд хамаарах бүлгүүдэд зааснаар авна.
6.17. Нарсан эд ангиудыг ширхэглэлийн дагууд холбох бөөрөнхий гадаргуутай гангаар хийгдсэн шулуун чөмөг төмөр болон хадаасны тооцооны даах чадварын хүчдэл үйлчлэх чиглэл нь чөмөг төмөр хадаасаар дамжигдаж, харин хадаас нь дурын өнцгөөр байрласан байх тохиолдлын өгөгдөхүүнийг 83 дугаар хүснэгтээс авна.
Өөр төрлийн модоор хийсэн эд ангийг холбох ган чөмөгний тооцоот даах чадварыг 83 дугаар хүснэгтээс сонголт хийж, 82 дугаар хүснэгтэд заасан тохирох илтгэлцүүрээр үржүүлж, чөмөг төмөр үүрлэх шамралтын тооцоог энэ итгэлцүүрээс квадрат язгуур гаргах замаар тодорхойлж чөмөгний гулзайлтыг тооцно.
Чөмөг төмөрт дамжуулагдаж байгаа хүчдэл, модны ширхэглэлд өнцөг үүсгэх тохиолдолд түүний тооцоот даах чадварыг илтгэлцүүр К2-ийн хамааралтайгаар авна.
83 дугаар хүснэгт
Холболт
|
Хүчдэлийн байдал
|
Ган чөмөг төмөр, эсвэл хадаасны нэг огтлоос дэх тооцоот даах чадвар, кН
|
Тэгш хэмээр:
|
Дунд талын эд ангийн шамралт
|
0.44 df1
|
Захын эд ангийн шамралт
|
0.685dt2
|
|
Тэгш бус хэмээр:
|
Бүх эд ангийн зузаантай тэнцүү болон зузаавтар нэг хэрчлээст холболтуудын шамралтад
|
0.294dt1
|
Захын нимгэвтэр хийцийн шамралтад
|
0.685dt2
|
|
Тэгш хэмийн болон тэгш хэмийн бус
|
Чөмөг төмрийн гулзайлт
|
1.618d2+0.019 t22 ; 2.256d2-аас ихгүй
|
Хадаасны гулзайлт
|
2.256d2+0.010t22; 3.628d2- аас ихгүй
|
Тэмдэглэгээ:
d- чөмөг төмөр болон хадаасны голч, см-ээр
t1- дундах эд ангийн зузаан буюу нэг хэрчлээсэнд зузаавтар эд ангитай тэнцэх холболт, см- ээр
t2- захын эд ангийн зузаан буюу нэг хэрчлээсэнд нимгэвтэр хийцтэй тэнцэх холболт, см- ээр
6.18. Сугаралт болон түлхэлтэд Ndd, kH ажиллахаар наагдсан суналт, шахалтад ажиллаж байгаа эд ангиудын наалттай чөмгөн холбоосын тооцоот даах чадварыг дараах томьёогоор тодорхойлно.
Ndd=m*p*de*Le*Rdaf; (6-4)
m-нүхний голчтой тэнцүүгээр авах ажиллах нөхцөлийн илтгэлцүүр:
2,4 см болон, түүнээс бага бол- 1,0
2,6 см болон 2,8 см бол- 0,95
3,0 см болон түүнээс дээш бол- 0,90
de-чөмөг төмөр суух нүхний голч м (см)
Le-чөмөг төмрийн суух хэмжээ, м (см)
Rdaf - наамал чөмгөөр холбогдох модны тооцоот эсэргүүцэл, МРа-аар 81 дүгээр хүснэгтийн дагуу авна.
6.19. Дагуу байрлалтай призм хэлбэрийн жийрэг (хавчуулга)-ний тооцоот даах чадвар, шамралт болон цууралтыг тооцохдоо ажиллах нөхцөлийн илтгэлцүүрийг ma=0,8-аар авна.
ТООЦОО
ХҮЧДЭЛ БА МОМЕНТЫГ ТОДОРХОЙЛОХ
6.20. Гүүрийн хам бүтээцийг тооцож, тодорхойлохдоо доор зааснаар авахыг зөвшөөрнө. Үүнд:
эд анги хоорондын холболтуудын хүчдэлийг тодорхойлохдоо материалуудыг уян харимхай байдалтайгаар баримжаалах;
орон зайн байршилтай бүтээцийг хэсэгчилсэн хавтгай систем болгон хувааж, тэдгээрийн бэх батыг тооцохдоо эд ангийн боловсруулахад хялбархан байх байдлыг тооцохгүйгээр авах;
бүтээцийн эд ангиудын шулуун нэвт холбоосын зангилаануудыг тооцоонд нугастай холболтод тооцож авах;
нэг эгнээт болон цамхаг маягийн тулгуур дээр, хөндлөн нуруугаар дамжин ирэх налуу тулаас болон диагональ холбоосын хүчдэлийг эгц босоо хүчдэлд хамааруулахгүйгээр авах;
6.21. Авто замын болон хотын дам нуруут гүүрнүүдийн үндсэн нуруу, доод шалны эд анги (хар шал), шалны хөндлөвч, хөндлөн болон дагуу нуруу зэргийг тооцоолохдоо салангид байгаагаар авч үзэх ба хөндлөн нуруун дээр тулж байгаа модон хавтгаалжийг b өргөнтэйгөөр, хоёр тулгуур дээр суусан дам нуруугаар орлуулж, доорхи байдалд тэнцүүлэн авна.
а)наамал модон хавтгаалж
b =a+2t+L/4 (6-5)
б) хадмал модон хавтгаалжийн хадааснуудын хоорондын зай 25 см, түүнээс бага байхад:
b=a+2t+4d (6-6)
хадааснуудын хоорондын зай 25см-ээс их байхад:
b=a+2t+2d (6-7)
(6-5)-(6-7)- томьёонуудын тэмдэглэгээ:
a - банзанд хөндлөн чиглэлд үйлчлэх дугуйны шүргэлтийн буюу гинжний өргөн,
t - хучаасны зузаан ,
d - нэг ширхэг банзны зузаан ,
b - хавтгаaлжийн тооцоот алгасал.
Үндсэн нуруунд үйлчлэх даралтын хэмжээг тодорхойлохдоо хөндлөн нуруун дээр уян харимхай байдалтай хуваарилагдах ачааллыг, бодит нөхцөл байдалд салангид байршсанаар тооцож авна.
Хөндлөн нурууны ачааг хуваарилж даралтыг тодорхойлохдоо шалны банзны зөрүүлэг зай алгасан салаавчилж (бүх залгаасны 30% нь нэг огтлолд ноогдохоор) байршсан зөрүүлгийн байдлыг харгалзан үзнэ.
6.22. Доод ул нуруун дээр байршсан гол нурууны хүчдэлийг тодорхойлохдоо алгаслалын зайг багасгаж авах бөгөөд, ингэж авсан хэмжээ нь 10%-иас ихгүй байна.
6.23. Татангийн ган татуургын хүчдэлийг тодорхойлохдоо, татангийн хувийн жинг дээд, доод зангилаанд жигд хуваарилагдсан байдлаар тооцно.
6.24. Зорчих хэсгийн түвшинд байршилтай алгаслал байгууламжийн салхины үйлчлэлд зориулсан холбоосыг тооцоолохдоо, хэвтээ болон хөндлөн чиглэлтэй түр зуурын салхины ачаалал татангийн бүслүүр, зорчих хэсэг, хайсанд үйлчилж байгаагаар авна.
ШАХАЛТАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭД АНГИЙН ТООЦООТ УРТ БОЛОН УЯН ХАРИМХАЙН БАЙДАЛ
6.25. Дагуу чиглэлийн хүчээр ачаалагдсан шулуун эд ангийн тогтвортой байдлыг тооцоолохдоо, төгсгөлийг нь бэхэлсэн байдлаас хамааруулж тооцооны уртыг сонгож авна.
6.26. Алгасал байгууламжийн эд анги ба тулгуурын тогтвортой байдлыг тооцоолохдоо, эд ангийн тооцооны уртыг дараах байдлаар авна. Үүнд:
а) татангийн шахалттай бүсэнд:
татангийн хавтгайд- зангилаануудын хоорондын зайгаар,
татангийн хавтгайгаас- хэвтээ холбоосын зангилаануудын хоорондын зайгаар,
б) Гау-Журавский маягийн татангийн ташуу холбоосууд:
татангийн хавтгайд - бүтэн ташуу холбоосын хагасаар,
татангийн хавтгайгаас - ташуу холбоосын бүтэн уртаар,
в) үргэлжилсэн ханатай, хадмал банзан татангийн шахагдсан банзанд - банзны өргөнийг 6 дахин авсантай тэнцүүгээр,
г) цамхагт хэлбэрийн тулгуурын баганад- холбоосын зангилаануудын хоорондын зайгаар,
д) нэмэлт хөндлөн холбоосгүй шонд:
шонгийн дээд хөндлөн (насадок) нурууны бэхэлгээнд- хэвтээ хавтгайд жишүү байрлалтай шонг хөрсөнд 0,7L хэмжээгээр бүрэн суулгахаар;
шонгийн дээд хөндлөн (насадок) нурууны бэхэлгээнд- хэвтээ хавтгайд жишүү байрлалтай шонг хөрсөнд L-бүрэн биш (залгагдах тохиолдолд) хэмжээгээр суулгахаар;
шонгийн дээд хөндлөн (насадок) нурууг бэхлэгдээгүй үед- хэвтээ хавтгайд жишүү байрлалтай шонг хөрсөнд бүрэн хэмжээгээр, хангалттай байршуулах хэмжээ нь 2L байхаар;
L- шонгийн оройгоос (хөндлөн нуруу буюу насадокны улнаас) суух буурь хөрсний угаагдалтыг тооцсон дээд түвшингээр буюу (залгаас, нугасаар) шонгийн залгаас хүртэл онолоор өгөгдсөн шонгийн урт;
6.27. Тооцоот уян байдлыг доор зааснаар авна.
а) Бүтнээрээ огтлогдсон эд ангид (хос талбайд) нэгдмэл болон нэгдмэл уртыг бүрдүүлэгч шилбэнд холбогдох холбоос шилбэнүүдийн хоорондох хавтгайд нормалиар байрласан хавтгайд, чөлөөт уртын хэмжээгээр бохир хөндлөн огтлолд, харгалзах инерцийн харьцаагаар,
б) Нэгтгэсэн эд ангиудад (хавтгайд холбогдох холбоос шилбэнүүдийн хооронд)
шилжүүлсэн уян байдал:
(6-8)
l,la - бүхэл эд ангиудын болон хэсэгчилсэн салаанд хамааралтай уян байдал ,
mz – шилжүүлсэн уян байдлын илтгэлцүүрийг бодож олох томьёо:
(6-9)
Lc - эд ангийн тооцоот урт, м
a - гулзайлтын хавтгай дахь эд ангийн хөндлөн огтлолын хэмжээ, см ,
nf - эд ангийн салаа хоорондын оёдлын тоо ,
nq - 1у.м. эд ангийн нэг ширхэг холбоосын оёдлын хэрээсний тоо ,
d- - холбоосын хялбаршуулалтын илтгэлцүүрийг 84 дүгээр хүснэгтийн дагуу авна,
b - oгтлогдсон эд ангийн нийт өргөн, см-ээр,
Тайлбар:
1. Бүхэл эд ангийн холбоосууд хоорондын зай La, ба элементийн тооцоот урт Lc-ээр уян байдал l ба la тодорхойлогдоно.
2. Салааны тооцоот урт La, зузааны хэмжээг 7 дахин авснаас хэтрэхгүй байвал а=0 гэж авч үзнэ.
хялбаршуулалт - эд ангид орох материалын хялбархан боловсрогдох байдал,
хэрчлээс - хүчдэлийн нөлөөнд бүтээцийн эд анги хэрчигдэх байдлаар эвдрэлд орох байдал
84 дүгээр хүснэгт
Холбоосын
төрөл
|
Шахалтад орсон холболтын хялбаршуулалтын итгэлцүүрийн утга
|
|
Төвийн
|
Гулзайлттай
|
|
Ган чөмөг :
d <=1.7t
d >1.7t
хадаас
|
1/(5d2)
1.5/dt
1/(10d2)
|
1/(2.5d2)
3/dt
1/(5d2)
|
Тэмдэглэгээ:
t- холбогдож байгаа хамгийн нимгэн эд ангийн зузаан, см-ээр
d- төмөр чөмөг болон хадаасны голч, см-ээр
6.28. Нийлмэл эд ангийн уян байдлын илтгэлцүүрийг тодорхойлохдоо доор заасныг мөрдөнө. Үүнд:
а) хадаасны төгсгөлийн суулт 4d-гээс бага байгаа нөхцөлийг харгалзахгүй,
б) салааны холболтыг углуурга хавчуургын тусламжтайгаар холбож өгөхөд mz =1,2-оор авна,
в) хэрэв оёосонд хоёр ган чөмөг хэрэглэж байгаа бол (d1, d2) холбоосын тооцоот хэрчигдэлтийн оёдлын тоо n-ийг дараах томьёогоор тодорхойлно.
( 6-10)
n1,,d1 - голч d1-ийн хамааралтай чөмөг төмрийн хэрчлээсний тоо болон хялбаршуулалтын илтгэлцүүр.
n2,d2 - голч d2-ийн хамааралтай чөмөг төмрийн хэрчлээсний тоо болон хялбаршуулалтын илтгэлцүүр.
6.29. Төвийн шахалттай эд ангийн даах чадварын бууралтын илтгэлцүүр φ-ийг тооцоот уян байдлын l-тай хамааралтайгаар дараах томьёогоор тодорхойлно:
j=1-0,8(l/100)2, l £ 70 (6-11)
j=3000/l2, l > 70 (6-12)
БҮТЭЭЦИЙН ЭД АНГИУДЫН ТООЦОО
6.30. Гүүрийн модон бүтээцийн бэх батын болон тогтвортой байдлын тооцоог 85 дугаар хүснэгтэд заасан томьёогоор хийнэ.
85 дугаар хүснэгт
Эд ангийн ажиллах байдал
|
Тооцоолох томьёо нь:
|
Нормаль хүчдэлээр бат бэхийг тооцох
|
|
Ширхэглэлийн дагуу суналт
|
Nd/Ant<=Rdt (i)
|
Ширхэглэлийн дагуу шахалт
|
Nd/Ant<=Rds (ii)
|
Үндсэн хавтгайн аль нэгэнд үүсэх гулзайлт
|
Md/Wnt<=Rds (iii)
|
Ташуу гулзайлт
|
(Mdx/Ix)*y+(Mdy/Iy)*x <=Rdb (iv)
|
Үндсэн хавтгайн аль нэгэнд үүсэх гулзайлттай суналт
|
Nd/Ant+(Md/Wnt)*(Rdt/Rdb)<=Rdt (v)
|
Гол хавтгайн аль нэгэнд үүсэх нугалттай шахалт
|
Nd/Ant+(Md/xWnt)*(Rdc/Rdb)<=Rdc (vi)
|
Хөндлөн ширхэглэл дахь шахалт (хонхойлт)
|
Nd/Aq<=Rdq (vii)
|
ШҮРГЭХ ХҮЧДЭЛЭЭР БАТ БЭХИЙГ ТООЦОХ
|
|
Нугаралт
|
Qd*Sbr/Ibr*b<=Rdab (viii)
|
ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН
|
|
Төвийн шахалт
|
Nd/Ad<=YRds (ix)
|
Тэмдэглэгээ:
Nd, Md, Qd - mэнхлэг дагуугийн хүчдэл, гулзайлтын момент, хөндлөнгийн хүчний тооцооны өгөгдөхүүн
Rdt, Rds - тооцооны эсэргүүцэл (хүчдэлийн байдалд тохирсон заалт),
Ant, Abr - цэвэр болон бохир хөндлөн огтлолын талбай ,
Sbr - хүчдэлгүй тэнхлэгт хамааралтай бохир хөндлөн огтлолын хэсгийн статик момент,
Wnt – ажиллах нөхцөлийн итгэлцүүрийг тусгасан нийлмэл шилбэний хүлээн авах хорогдуулсан, огтлолын (зүйл 6.33) эсэргүүцлийн момент,
Ix, Iy - х ба у тэнхлэгт хамааралтай цэвэр хөндлөн огтлолын инерцийн момент,
Ibr - бохир хөндлөн огтлолын инерцийн момент,
х , у – үндсэн тэнхлэгээс хөндлөн огтлолын хамгийн алслагдсан цэг хүртэлх зай,
b - хөндлөн огтлолын өргөн,
j - төвийн шахалттай эд ангийн тогтвортой байдлыг шалгах даах чадварын бууралтын илтгэлцүүр (зүйл 6.29.),
Aq - хонхойлтын талбай ,
Ad - тогтвортой байдлыг шалгахад авах хөндлөн огтлолын тооцоот талбай :
Abr - 25% болон түүнээс багаар тооцогдох хорогдолтой хөндлөн огтлол,
(4/3) Ant - мөн ижил, 25% болон түүнээс дээш,
x--Nd эд ангийн хэв гажилтын үед нормал хүчнээс бий болох нэмэгдэл моментийн нөлөөллийг тооцсон илтгэлцүүрийг доорхи томьёогоор бодож олно.
(6-13)
l- эд ангийн гулзайлтын талбай дахь тооцооны уян байдал.
Тайлбар:
1. Ирмэг дээрээ байгаа тэгш хэмийн бус хорогдолтой төвд шахалттай эд ангиудыг төвийн гадна шахалттай эд ангиудад хамааруулж тооцно.
2. Тогтвортой байдлын тооцоонд төвийн гадна шахалттай талбайд гулзайлтын талбай нь перпендикуляраар байрласан болон гулзайлтын талбайн хүчдэл Md / Wbr болон Nd/Abr хүчдэл 10%-иас хэтрэхгүй байвал , гулзайлтын моментийг тусгай томьёогоор бодохыг зөвшөөрнө.
Наалттай чөмгөн залгаасны чөмөгний нүхээр хорогдсон хөндлөн огтлол бүхий шахалттай эд ангийг тооцоолохдоо, огтлол нь бүхэлдээ шахалттай бол тооцохгүйгээр бодно.
Суналтад байгаа эд ангийн огтлол наалтат чөмгөн залгаасны орчимд байвал, огтлолд хүчдэл төвлөрсөн байдлыг тооцож, Ant огтлолын талбайн ажиллах нөхцөлийн илтгэлцүүрийг 0,9-өөр авч үржүүлж авна.
6.31. Төвийн гадна шахалттай жийргэвчийн дээрх нийлмэл эд ангийн тогтвортой байдлын тооцоог хийхдээ хамгийн их хүчдэлтэй салааны тооцооны уртын үед, зузааныг 7 дахин авснаас хэтрэх нөхцөлийг үндэс болгоно.
Nd /Abr + (Md /x Wbr) (Rds/Rab) ≤ φ Rds, (6-14)
Энд φ-салаа тус бүрийн даах чадварын бууралтын илтгэлцүүр,
Abr ,Wbr- салааны хөндлөн огтлолын бохир талбай болон эсэргүүцлийн момент,
x-зүйл 6.30-ыг үндэслэн тодорхойлох илтгэлцүүр
6.32. Гуалингаар хийгдсэн эд ангийг тооцоолохдоо гүйлт шилжилтийг гуалингийн 1у.м. -т 1см байхаар бодож авна.
Огтлолын талбай Ant-г олохдоо хийсвэрлэн хамтатган авч үзэж байгаа 20 см урттай хэсэгт байрласан огтлолын бүх хорогдлоор тооцно. Энэ тохиолдолд бохир огтлолын талбайн харьцангуй хорогдол нь 0,4-өөс хэтрэхгүй, тэгш хэмийн бус байх бөгөөд, тэгш хэмтэй хорогдолд 0,5 байна.
Шахалттай эд ангид чөмөг төмрийн бий болгосон хорогдлыг ойролцоо байрлалтай хорогдолтой хамтатгахгүйгээр авахыг зөвшөөрнө.
Шахалттай эд ангид урьдчилан нүхлэхгүйгээр хадагдсан хадааснаас бий болсон хорогдлыг тооцохгүй байхыг зөвшөөрнө.
Ant - талбай болон ажлын талбайг тодорхойлохдоо: шаталсан тасралттай байхаар урьдчилсан байдлаар төсөөлж (хөрш байрлалын хоорондын цуурах талбайг тооцсоноор) , тэр нь ихээхэн үр дүн өгөхөөр тооцож авна.
6.33. Призм хэлбэрийн хавчуургаар нэгтгэгдсэн гулзайлтад орж байгаа дагуу байрлалтай нийлмэл дам нурууны бат бэхийн тооцоог бодохдоо тууш байдлын итгэлцүүрийг тооцож дам нуруунуудад дараах байдлаар авна:
хоёр давхарласан нуруунд- -0,85;
гурав давхарласан дам нуруунд- 0,80;
Заагдсан нийлмэл дам нурууны хотойлтыг бодож олохдоо холболтын хялбаршуулалтыг тооцохгүйгээр 30%-иар ихэсгэж авна.
6.34. Олон үетэй наамал бүтээцийн эд ангийн бэх бат, тогтвортой байдлын тооцоог хийхдээ оёдлын хялбаршуулалтыг тооцохгүйгээр авна.
Наамал дам нурууны хотойлтын тооцоог бодохдоо хялбаршуулсан оёдлын нөлөөллийг тооцож, хотойлтыг 20%-иар ихэсгэж авна.
6.35. Орчны гулзайлтгүй, залгаасны ирмэгийг тааруулан зүйж хийсэн бүстэй нэвт шулуун татангийн хавчуурга, хавчаар бүхий залгаа нь татангийн зангилаанд байрласан бол, тооцооны бүх хүчдэлийг ирмэгийн захаар нь дамжуулахаар тооцоолохыг зөвшөөрөх бөгөөд хэрэв залгаа нь татангийн зангилааны гадна байршилтай байвал хүчдэлийн хагасаар тооцно.
6.36. Гулзайлтын моментыг бүсүүд нь, харин хөндлөнгийн хүчийг дүүргэлтийн битүү хана нь огтлогдож байгаа бүх дүүргэлтийн хэмжээнд тэнцүүгээр хуваарилан авах хадмал банзан татангийг тууш дам нуруугаар авч тооцоолохыг зөвшөөрнө. Бүсний огтлолын цэвэр талбайд дараах илтгэлцүүр хэрэглэнэ. Үүнд:
хананд ойрхон байршилтай банзанд- 1,0;
дараагийн банзанд- 0,8;
гурав дахь банзанд - 0,6;
Бүс нь зэрэгцсэн байрлалтай хадмал банзан татангийн хотойлтыг бодохдоо холболтуудын хялбаршуулалтыг тооцохгүйгээр 30%-иар өсгөж өгөхийг зөвшөөрнө. Татангийн тулцны хэсгийн шонг тооцоолохдоо дүүргэлт эд ангийн уулзвараас тулцанд дамжуулагдаж байгаа бүх даралтаар авна.
6.37. Заамал тулгуурыг тооцоолохдоо, өөрийнхөө талбайн 2/3-оор тулж байгаагаар авна. Хөрсний үрэлтийн илтгэлцүүрийг зүйл 7.14-ийг үндэслэн сонгож авна.
6.38. Тулгуурын байршил нь хөмрөлтийн эсрэг тогтворжсон байх тооцоог дараах байдлаар гүйцэтгэнэ. Үүнд:
гаднах үндсэн шонгийн ихсэлтийн хамаарлаар,
хажуугийн налсан түшүүрэг болон ташуу шонгүй тулгуур,
тулгуурын улны цэг, хажуугийн налсан түшүүргэ болон ташуу шонг (ул нь хэвтээгээр байршсан хөндлөн холбоосын түвшинд) налсан түшүүрэг болон ташуу шонтой тулгуур.
ХОЛБОЛТУУДЫН ТООЦОО
6.39. Эд ангийн холболтуудын шамралт болон цууралтын тооцоог бодохдоо тэнхлэгээр байршсан хүчнүүдийн үйлчлэлд ажиллахаар тооцож, ган бэхэлгээг үл харгалзан дараах томьёогоор бодно.
Шамралтын
Nd/Aq
цууралт
Nd/Aa
Aq, Aa - шамралт болон цууралт үүсэх талбай,
mq - хөндлөн ширхэглэлийн шамралт нь шон буюу баганатай холбогдсон ул болон, хөндлөн нуруу модны ажиллах нөхцөлийн илтгэлцүүрийг 1,2, бусад тохиолдолд 1,0 байхаар авна.
ma - цууралтын ажиллах нөхцөлийн илтгэлцүүр, доор зааснаар авна.
тагнаат ухлаадас:
нэг шүд гаргасан ухлаадас- 1,0,
тайрдаснаас анхдагч болон хоёр шүдтэй ухлаадасны хоёр дахь шүдэнд- 0,8 ба 1,15 ;
дагуу хавчуургаар холбогдсон эд ангид- 0,7,
Холболтын үрэлтийн хүчнээс бий болох шамралт болон цууралтын тооцоог, нэмэлт хүчдэл шаардлагагүй нөхцөлд тооцохгүй.
6.40. Хоёр шүдтэй тагнаат ухлаадасны цууралтын тооцоог дараах байдлаар хийнэ. Үүнд:
нэгдүгээр шүдний цууралт үүсэх талбайд- оногдох хүчдэлээр ,
хоёрдугаар шүдний тайрдасны цууралт үүсэх хавтгайд- бүх хүчээр.
6.41. Жишүү хавчуургаар холбогдсон эд ангийн цууралт үүсэх тооцооны уртыг доорх байдлаар авна.
Ld=a+0,5 La (6-17)
Нэг хавчуургын хөндлөвчийг s-ээр тэмдэглэвэл татуурга болтны хүчдэлийг доорх томьёогоор тодорхойлно.
S=3/2 Q (z / La) (6-18)
Q - холболтын хялбаршуулалтыг тооцохгүйгээр авсан, нэг хавчуургад үйлчлэх, тооцоот шилжүүлэх хүч,
a- хавчуурга хоорондын цэвэр зай,
z- хавчуургыг цуулах хүчний мөр,
La- хавчуургын урт,
6.42. Тууш хэрээстэн ханатай хадмал банзан хос ховилт нурууны бүсэнд бэхлэгдсэн холбоосыг, тооцохдоо хана болон бүсийн хооронд үүсэх шилжүүлэх хүчдэлээр тооцно. Ингэж тооцоолохдоо бэхэлгээний хадаасны даах чадварын ажиллах нөхцөлийн илтгэлцүүрийг 0,8-аар, ханын тооцооны зузааныг түүнд орсон банзны зузааны нийлбэртэй тэнцүүгээр тус тус авна.
Хадаасны төгсгөлийн суултын уртын хэмжээг тодорхойлохдоо БНбД-ийн холбогдох заалтыг мөрдлөгө болгоно.
6.43. Гулзайлтад ажиллаж байгаа шахалттай эд ангийн шахалтын орчинд байрласан наалтат чөмгөн холболтыг тооцохдоо залгагдаж байгаа эд ангийн хүчдэлийн 70% нь дамжуулагдаж, хүчдэлийн үлдсэн хэсэг чөмгөнд ноогдохоор баримжаалан тооцно. Гулзайлтад ажиллаж байгаа суналттай эд ангийн суналттай орчинд байрласан наалтат чөмгөн холболтыг тооцохдоо холбогдож байгаа эд ангийн хөндлөн огтлолын талбайн хэсэг тус бүрд ирж байгаа хүчдэлийг чөмөг бүхэлд нь хүлээн авахаар баримжаална.
Залгагдаж байгаа эд ангийн тайрдас хоорондын наалтны оёдлын суналтад ажиллах ажиллагааг тооцохгүй. Нугаралтад ажиллаж байгаа эд ангийн наалтат чөмгөн залгаасны орчмын хөндлөнгийн хүчний үйлчилгээг тооцохдоо залгаасгүй хөндлөн огтлол байдлаар авна.
БҮТЭЭЦЭД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГУУД
6.44. Холболтуудыг сонгохдоо аль болохоор цөөн тооны ухлаадастай , энгийн бүтээцтэй байх шаардлага тавьж, хур тунадасны ус тогтохгүй байх нөхцөлийг хангана.
6.45. Зүсмэл материалыг уртын дагууд холбохдоо БНбД-ийн холбогдох заалтыг баримтлан тагнайлдах холболтын тусламжтайгаар гүйцэтгэнэ.
6.46. Эд ангиудад үжил эсэргүүцэгчээр боловсруулалт хийсний дараа, түүнд зүүгдэх бүтээцэд зориулан болтны нүх гаргахаас бусад тохиолдолд ямар нэгэн боловсруулалт хийхийг хориглоно. Үжил эсэргүүцэгчээр боловсруулалт хийсэн модон бүтээцэд гаргасан нүхэнд зүүх бүтээц төхөөргийг боловсруулахын өмнө, БНбД-ийн заалтад тохируулан чулуун нүүрсний тосоор сайтар тосолж өгнө.
6.47. Наамал хадмал банзан алгаслалын дам нурууны хөндлөнгийн хөшүүн байдлыг хангахын тулд, тулцын огтлол алгаслалын хэсэгт 4-6м-ийн зайтайгаар хөндлөн холбоос тавих, хадмал банзан нурууны дээд бүсний хавтгайн түвшинд дагуугийн холболт заавал хийж өгнө.
6.48. Алгаслал байгууламжийн үндсэн нурууны урт нь 15м болон түүнээс их байвал резин тулах хэсэг тавих журмыг аль болох мөрдвөл зохино.
Хар цаасан дэвсгэр дээр суурилуулж үжил эсэргүүцэгчээр боловсруулагдсан тулцын дэр модоор резин тулцыг орлуулахыг зөвшөөрнө.
6.49. Зорчих хэсгийн мод, төмөр, бетон хавтанг үндсэн нуруунд хэвтээ чиглэлтэй хүчдэлийг дамжуулах нөхцөлийг бүрэн хангахаар холбож бэхэлнэ.
6.50. Наамал алгаслал байгууламжтай авто замын болон хотын доторх гүүрийн зорчих хэсгийг төсөллөхдөө зорчих хэсгээс хур тунадасны усыг хурдан зайлуулах зориулалтаар дагуу , хөндлөнгийн хэвгийг гаргаж өгнө.
50м хүртэл урттай гүүр нь нэг талын хэвгийтэй байхад 10%-иас багагүй болон гүүрийн урт нь 100м байхад хоёр талын хэвгий нь 10%-иас багагүй байхаар төсөллөсөн бол ус зайлуулалтыг дагуугийн хэвгийгээр хязгаарлахыг зөвшөөрнө.
6.51. Наамал алгаслал байгууламжтай гүүрийн зорчих хэсгийн доорх бүтээцийг нарны гэрлийн шууд тусгал, ус чийг нэвтрэхээс хамгаалсан байхаар хийнэ.
Зорчих хэсгийн хавтан нь тасралтгүй үргэлжилсэн нэгдмэл бүтээцтэй байх бөгөөд төмөрбетон хавтангийн дор байрласан дам нурууны дээд бүс болон хавтангийн хооронд ус үл нэвтрэх жийрэг тавьж өгнө.
6.52. Авто замын болон хотын гүүрийн үндсэн нурууны төгсгөлүүдийн хооронд салхилалт үүсэх нөхцөлийг сайжруулахын тулд 10 см-ээс багагүй зай гаргаж, тулгуурын тулцын өндрийг 5 см-ээс багагүйгээр хийж гүйцэтгэнэ. Зорчих хэсгийн хавтан ба үндсэн нурууны хооронд 5-6 см өндөртэй нүх гаргаж өгнө.
6.53. Банзан хавтгаалжаар хийгдсэн зорчих хэсэгтэй наамал гүүрийн хучилтыг хийхдээ 3 удаа өнгө боловсруулалт хийх буюу асфальтобетон үе хийхээр бодож төсөллөнө.
6.54. Дээгүүрээ хөдлөх бүрэлдэхүүн зорчихоор төсөллөсөн, өөр хоорондоо хөшүүн бэхлэгдсэн татанган алгасал байгууламжийн зорчих хэсгийн бүтээцийг, дээд талын холболтын оронд орлуулан хэрэглэхийг зөвшөөрнө.
6.55. Нугаралтад орж байгаа эд ангийн хөндлөн огтлолын хамгийн их моменттой хэсгийн захад суналтад байгаа модны ширхэглэл нь тайралтаас хамаарч хорогдохоос зайлсхийх шаардлагатай. Эд ангийн тулах цэгийн хөндлөн огтлолд мод нь хөндлөн ширхэглэлдээ гулзайхгүй бат бэх байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эд ангийн өндрийн 1/3-ээс хэтрүүлэхгүйгээр сэрвээс хийж өгнө.
ЭД АНГИУДЫН ХАМГИЙН БАГА ХЭМЖЭЭ БОЛОН ТЭДГЭЭРИЙН ЗӨВШӨӨРӨГДӨХ УЯН ХАРИМХАЙ
6.56. Модон хэлхээсний хөндлөн огтлол болон ган бүтээц нь 86 дугаар хүснэгтэд өгөгдсөн хэмжээнээс багагүй байна.
86 дугаар хүснэгт
No
|
Модон хэлхээс болон ган бүтээц
|
Нормчлогдох хөндлөн огтлолын хэмжээ
|
Авто замын болон хотын гүүрийн нормчлогдсон хэмжээний хамгийн бага утга
|
1
|
Банз, дүнз :
Үндсэн эд анги болон холбоос залгаасны
Хавчаар хайс зэрэг нэмэлт эд анги
|
Их тал, см
Мөн ижил
|
16
8
|
2
|
Банз
|
Зузаан нь, см
|
4*
|
3
|
Нарийн үзүүртэй гуалин :
үндсэн элемент
Шон
Гулсуулах замд
|
Голч нь, см
|
18**
22
14
|
4
|
Тал гуалин
|
Тойргийн радиус, см
|
9
|
5
|
Боолт :
Ажлын болон татуургын
Тооцоогоор шаардлагагүй боловч зайлшгүй шаардлагатай
|
|
19
16
|
6
|
Наамал чөмгөн залгаасны ган чөмөг
|
Ижил
|
12
|
7
|
Ган татуурга
|
Ижил
|
22
|
8
|
Ган сүлбээр чөмөг төмөр
|
>>
|
12
|
9
|
Хадаас
|
>>
|
4
|
10
|
Ган хавчаар
|
Зузаан нь, мм
|
8
|
11
|
Жийрэг
|
Мөн ижил
|
6
|
12
|
Шүдэт углуурга
|
Урт нь, см
|
3.2
|
* Наамал бүтээцэд хэрэглэгдэж байгаа банзны хамгийн их зузааны хэмжээ: Гол нуруунд- 3.3 см, бусад эд ангиудад- 4.3 см.
** Нарийн үзүүр нь 18 см-ээс бага голчтой гуалинг зөвхөн явах ангийн хар шал , туслах холбоос, хавчаар зэрэг болон туслах чанарын эд ангид хэрэглэхийг зөвшөөрнө.
6.57. Бүтээцийн модон эд ангийн уян байдал , доор зааснаас хэтэрч болохгүй:
а) бүс, ташуу тулаас, тулгуурын багана, шонд:
шахалтад - 100,
суналтад - 150,
б) холбоост:
шахалтад - 150,
суналтад - 200,
ХОЛБОЛТ БА ЗАЛГААС
6.58. Татангийн шахалт болон суналтад ажиллаж байгаа эд ангийн залгаасыг зангилааны гадна талд (хавтгаaлжид) байрлуулах шаардлагатай бөгөөд ингэхдээ шахалттай эд ангийн залгаасыг зангилаанд ойрхон байрлуулж , татангийн хавтгайгаас гаргахгүйгээр бэхэлж өгнө.
Наамал бүтээцтэй салангид бус дам нурууны залгаасыг хамгийн бага моменттой хэсэгт байрлуулна.
6.59. Холбогдож байгаа эд ангиудыг болтоор чангалж өгөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл бүслүүрдэж (хомут хийж) өгнө. Болтны үзүүр ба төгсгөлд жийрэг заавал тавьж өгнө.
6.60. Татангийн суналт болон суналт-мушгиралтад орж байгаа бүсийн залгаасыг цилиндр хэлбэрийн ган чөмөг төмөр холбоосоор буюу наамал ган чөмөг төмөр бүхий холбоосоор холбож, хавчаараар хавчиж өгнө.
Харин ийм бүтээц хэрэглэхдээ шүдтэй хавчаар хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.
Бүсний шахалттай эд ангийн холболтын тайрагдсан хэсгийг хавчаараар хааж, шаардлагатай бол наамал ган чөмөг төмрөөр (наамал ган чөмөг бүхий залгаа) хүчитгэж өгнө.
Хадмал банзан татангийн бүсийн залгаасыг ган сүлбээр (чөмөг төмрөөр) бүхий хавчаараар хааж өгнө.
6.61. Болт, сүлбээр, хадаас болон чөмөг хоорондын хамгийн бага зайг тэдгээрийн эгнээний байршлаас хамааруулан, 87 дугаар хүснэгтээс авна.
87 дугаар хүснэгт
Нормчлогдох зай :
|
Голчоор илэрхийлэгдсэн нормчлогдох хэмжээний хамгийн бага утга
|
|||
Боолт
|
Шулуун сүлбээр
|
Чөмөг төмөр
|
Хадаас
|
|
1. Болт, сүлбээр, хадаас, чөмөг төмрийн тэнхлэг хооронд
Ширхэглэлийн дагууд хөндлөн ширхэглэлд
|
6*
3
|
6
3
|
-
3
|
15* буюу 25**
4
|
2. Захын болт
|
6
|
6
|
-
|
15* буюу 25**
|
3. Захын болт, сүлбээр, хадаасны тэнхлэгээс эд ангийн захын хөндлөн ширхэглэл хүртэл
|
2.5
|
2.5
|
2
|
4
|
6.62. Навчит болон бусад төрлийн хатуу модоор хийгдсэн эд ангиудыг хадаасаар холбох болон бусад бүх тохиолдолд хэрэглэгдэж байгаа хадаасны голч d нь 6мм-ээс дээш бол 0,8-0,9d-ийн хэмжээгээр урьдчилан нүхлэх арга хэмжээг авна.
6.63. Сүлбээр болон хадаасыг банз дүнзний тэнхлэгээр байршуулахыг хориглоно. Сүлбээрэн холбоос хийхэд зориулж сүлбээр байрлуулах нүхийг бэлтгэхдээ шатарчилсан байдлаар байршуулахаас зайлсхийх шаардлагатай. Татангийн бүсэнд хадаасыг хадахдаа босоо эгнээгээр байршуулна.
6.64. Хадааснуудыг нэвтлэхгүйгээр уулзуулах байдлаар хадахдаа тэдгээрийн төгсгөлийг, банзны дундаж зузааны 1/3-тэй тэнцүүгээр, өөр хооронд нь зөрүүлж хадаасны хоорондын зайг ихэсгэхгүйгээр авна.
6.65. Сүлбээрэн холбоостой залгаасны татуурга болт, сүлбээрт ижил голчтой төмөр хэрэглэнэ. Хэрэглэгдэж байгаа болтны тоо нь сүлбээрийн тооны 20%-иас багагүй байх бөгөөд хавчигдаж байгаа залгаасны хоёр тал тус бүрд дөрвөөс доошгүй тоотой байна.
6.66. Наамал чөмөг төмөртэй залгаасны чөмөг төмрийг халуунаар цувьж хийсэн иржгэр гадаргуутай А-II болон SD ангиллын 12-26мм-ийн голчтой шилбэ төмөр хэрэглэвэл зохино.
Сүлбээрт зориулж гаргасан нүхний голч, сүлбээрийн голчоос доор зааснаас их байна. Үүнд:
сүлбээрийн голч 12 мм бол- 2мм
14-18 мм бол- 3мм
20-22 мм бол- 4мм
Сүлбээрийн модонд суулгах гүний хэмжээг 15-20d-тэй тэнцүүгээр авна.
6.67. Шахалттай болон суналттай эд ангид сүлбээрийг байрлуулахдаа хөндлөн огтлолд жигд тархалттай байрлуулна.
Ингэхдээ сүлбээрийн тоо нь 4-өөс багагүй байна.
Гулзайлтад орж байгаа эд ангийн шахалт, суналттай бүсэд сүлбээрийг байрлуулахдаа, сүлбээр болон түүнийг өөртөө татаж байгаа модны хэсэгт хүчдэлийг дамжуулж байх зайлшгүй шаардлагыг харгалзан үзнэ.
Ингэхдээ бүс тус бүрд байх шилбэний тоо 4-өөс багагүй байх шаардлагатай.
Тав болон түүнээс дээш сүлбээр байршуулах тохиолдолд хүчдэлийн бөөгнөрлөөс зайлсхийхийн тулд тэдгээрийг янз бүрийн урттайгаар сонгож авна.
6.68. Холбоосын ухлаадас хэрчлээсний гүний хэмжээ доор зааснаас багагүй байна. Үүнд:
дүнз болон (хоёр талыг дүнзэлж цавчсан) гуалинд- 2см ,
гуалинд- 3см байна.
Ухлаадас хэрчлээсний гүний хэмжээ доор зааснаас ихгүй байна.
а) ивээс, хавчуурга бүхий холбоост:
дүнзэнд- дүнзний зузааны 1/ 5,
гуалинд- гуалингийн голчны 1 / 4 ,
б) ухлаадас бүхий холбоост:
тулж байгаа зангилаанд- эд ангийн 1/3,
шулуун татангийн тулц хоорондын зангилаанд, эд ангийн 1/4-тэй тэнцүүгээр,
холбоосын цууралт үүсэх хавтгайн уртыг дөрвөн ухлаадасны хэмжээ буюу 20 см-ээс тус тус багагүйгээр түүнд зориулж гаргана.
6.69. Эд ангиудад ухлаадас гарган холболт хийх ажиллагааг гүйцэтгэхдээ духаар нь мөргүүлж тогтоох нэг шүдтэй ухлаадас гаргах журамтай, эсвэл шахалттай эд ангийг духаараа тулж уулзах тулц хэрэглэнэ. Хоёр шүдтэй духан ухлаадас бүхий холболт хийхэд шүдний ухлаадасны гүн нь нэгдүгээр шүдний ухлаадасны гүнээс их буюу 2 см-ээс багагүй байхаар авна. Гурван шүдтэй духан ухлаадас бүхий холбоос хэрэглэхийг хориглоно.
Хацарласан ухлаадас гаргаж холболт хийхээс аль болох зайлсхийх шаардлагатай. Шамралтын ажлын талбайг уулзаж байгаа шахалттай эд ангийн тэнхлэгт перпендикуляраар байрлуулах журмыг баримтална.
6.70. Призм хэлбэртэй модон жийрэг (хавчуурга)-ийг хэрэглэх тохиолдол нь хэвтээ болон налуу байршилтай модны ширхэглэл нь шилжүүлэх хүчний чиглэлтэй зэрэгцээ болон ойролцоо байхад хэрэглэхийг зөвшөөрнө.
Бүх тохиолдолд жийрэг (хавчуурга)-ний хоорондын цэвэр зай нь жийрэг (хавчуурга)-ний уртаас багагүй байна. Хавчуургын урт L-ийг ухлаадасны гүн а-д харьцуулсан харьцаа 5-аас багагүй байх шаардлагатай.
Эд ангиудын хооронд гарах завсрын нягт шахсан байдал нь дараах нөхцөлийг хангасан байна.
L/(d+a)>5 (6-19)
d голчтой гуалинг налуу жийрэг хавчуурга хэрэглэж нягтруулан шахахад үүсэх завсар нь d нь доор зааснаас ихгүй байна. Үүнд:
хоёроор давхарласан нуруунд- 0,4-0,5d ,
гурваар давхарласан нуруунд- 0,25d .
АЛГАСЛАЛ БАЙГУУЛАМЖ БА ТУЛГУУРЫН ЭД АНГИУД
6.71. Авто замын болон хотын гүүрийн зорчих хэсэгт наамал хадмал банзан хавтгаaлж буюу давхар банзан шал хийж өгнө.
Авто замын болон хотын гүүрийн зорчих хэсгийн доод банзан шалыг хийхдээ 2-3см зай гаргаж өгнө.
Авто замын болон хотын гүүрийн зорчих хэсгийн өнгө шалны банзыг гүүрийн уртын дагууд туушаар нь байрлуулна.
Зорчих хэсгийн шалны банзны зузаан 5см-ээс багагүй байна.
6.72. Үндсэн нурууг хийсэн гуалин болон дүнзийг дагуу болон хөндлөн чиглэлд тулгуур дээр шилжилтгүй байлгахын тулд өөр хооронд нь холбож бэхэлнэ. Тараан байрлуулсан үндсэн нурууны төгсгөлийг хөндлөн нурууны тэнхлэгээс (тулц дүнзний) 30см-ээс багагүйгээр гаргаж өгнө.
6.73. Татангийн бүсэнд хөндлөн нуруунаас ирэх хүчдэлийг бүсний бүх салааг халхалж байгаа дэр модоор дамжуулан төвлөрүүлж өгнө.
6.74. Налуу болон босоо баганын духан тулцаар нийлж байгаа хэсэгт гадна холбоос хийгээгүй бол , нууцлагдсан чөмөг төмөр суулгаж налуу баганыг зөрүүлж байгаа хэсэгт жийрэг болт хэрэглэнэ.
6.75. Сараалжин хийцтэй татангийн ган татуургын салааны тоо нь хоёроос ихгүй байна. Татуургын төгсгөлд давхар эрэг тавьж өгөх бөгөөд түүний хэрчлээсний урт нь барилгын ажлын явцад болон ашиглалтын үед, татуургыг шаардлагатай хэмжээнд хүртэл чангалах боломжийг бүрдүүлэх шаардлагыг хангах ёстой. Нэг зангилааны бүх татуургын шургийн дэр мод, бүх татуургыг хамаарах бөгөөд нэгдмэл байна.
6.76. Хадмал банзан татангийн бүсийн эгнээ тус бүрийн хананы нэг тал нь залгаасны хавчаарыг оролцуулан гурван банзнаас ихгүй байна.
Бүсний эгнээ тус бүрийн нэг хөндлөн огтлолд хоёроос ихгүй банзыг залгахыг зөвшөөрнө.
Банз тус бүрийг онолоор тогтоосон тасралт үүсэх байршил хүртэл хавчаарын уртын хагасаас багагүй урттайгаар үргэлжлүүлэн тавина. Нэг эгнээнд хамаарах залгагдаж байгаа банзыг нөгөө эгнээнд ажиллахаар тооцохыг хориглоно.
6.77. Хадмал банзан татангийн ханын тогтвортой байдлыг хангахдаа дүнзийг босоогоор 3м-ээс ихгүй алхамтайгаар байрлуулах бөгөөд тэр нь татангийн өндрөөс хэтэрч болохгүй.
6.78. Дагуу ханатай огтлолцож байгаа банз тус бүрийг 4,5мм-ээс багагүй голчтой хадаасаар хадна. Хадаасны урт нь хананы зузаанаас 3 см-ээс багагүй хэмжээтэй илүү гарч байх ёстой. Хадаасны үзүүрийг нугалж бэхэлнэ.
6.79. Шонт болон жааз маягийн тулгуурын хөндлөн болон дагуугийн чиглэлийн хөшүүн тогтвортой байдлыг хангахын тулд ташуу шон, хэвтээ болон жишүү холбоос, жишүү тулаас (хэрээст), налуу түшлэг татуурга гэх мэтийг хэрэглэнэ.
Тулгуурын өндөр нь (хөрсний түвшингээс хөндлөн нурууны орой) захын шон буюу баганын тэнхлэг хоорондын зайнаас их байвал налуу шон болон түшлэг шон хийж өгнө.
6.80. Шонгийн залгаа нь угаагдаж болзошгүй түвшингээс 2м-ийн дор, хөрсөнд байрлуулах нөхцөлийг хангасан байна. Залгаасыг угаагдах түвшингээс дээр байрлуулах шаардлага гарвал залгагдах хэсэгт хавчаар холбоос заавал хийж өгнө.
Шахалтад ажиллаж байгаа тулгуурын эд ангийн (багана, шон) тайрагдсан хэсгийг (ганцаарчилсан шонгийн залгаанд чөмөг төмөр байрлуулах) болттой ган хавчаараар бэхэлж өгнө. Хэрэв шонгийн залгаас газрын хөрснөөс дээш байрлалтай бол чөмөг төмөртэй модон хавчаар хэрэглэхийг зөвшөөрнө.
Багцалсан нийлмэл шонгийн залгаасанд орж байгаа гуалин, дүнз тус бүрийн залгаасыг нэг түвшинд хийхийг хориглоно.
6.81. Шон зоох боломжгүй тохиолдолд заамал амбааран тулгуур хэрэглэж болно.
6.82. Амбаарын өргөнийг (гүүрийн дагууд) сонгож авахдаа түүний өндрийн 1/3-ээс буюу 2м-ээс тус тус багагүйгээр авна. Амбаарын өндрийг сонгож авахдаа хотойлт, суултыг тооцож , байвал зохих өндрийг 5%-ийн нөөцтэйгөөр сонгож авна.
Амбаарын дээд тал нь мөс хөвөлтийн дээд түвшингээс 0,5 м-ээс, усны хамгийн их түвшингээс 0,25 м-ээс тус тус багагүйгээр цухуйж байна.
6.83. Амбаарыг голын татмын хуурай хэсэгт болон намуун зөөлөн урсгалтай хэсэгт, дээрээс харсан байдалд тэгш өнцөгт хэлбэртэйгээр байрлуулна.
Голын урсгалын хурд 1,5 м/с болон түүнээс их байвал амбаарт урсгал зүсэгч хошуу хийж өгнө. Тулгуурын амбаар нь мөс цөнгийн түрэлтэд өртөгдөхөөр байвал мөс зүсэгчийг хамтатган хийх шаардлагатай. Ийм тохиолдолд амбаарын урсгал сөрөх талд босоо байрлалтай хагалах хяр хийж өгнө.
Мөс хөвөлт хүчтэй байвал хагалах хярыг зүйл 6.86-г үндэслэн налуу хийж өгөх шаардлагатай.
6.84. Амбаарын гадна ханануудын хооронд хөндлөнгийн болон дагуугийн хамар хана (дотор хана) заавал байна. Дотор талын ханаар тусгаарлагдсан өрөөний талуудын хэмжээ 2 м-ээс ихгүй байна.
Гадна талын ханануудын булангууд болон хамар ханануудын уулзваруудад дүнз буюу цавчиж тэгшилсэн гуалинг босоогоор байрлуулж, хэвтээ эгнээний 4 дэх мод тус бүрд болт хийхэд зориулж, өндрийн дагууд гүдгэр гадаргуу бүхий нүх гаргаж өгнө.
Амбаарын хөндлөн талд, гадна хананы чиглэлд шахагчийг холбосон ган татуурган холбоос байна.
6.85. Мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд гольдролын доторх тулгуур бүрт, тулгуураас урсгалын хурднаас хамааруулан 2-8 м-ийн зайтайгаар мөс зүсэгч заавал хийж өгнө. Мөс цөн их хүчтэй түрдэг голуудад (мөсний зузаан 50 см-ээс дээш, хурд нь 1,5 м/с-ээс дээш) үндсэн мөс зүсэгчээс 30-50 м-ийн зайд хүчитгэсэн, харуулдан тосох мөс зүсэгчийг тулгуур болон үндсэн мөс зүсэгчтэй нэг шугамд байрлуулах бөгөөд түүний тоо нь 2 дахин цөөн байна. Мөс зүсэгчийг чулуугаар ачааллаж , хүндрүүлж өгнө.
6.86. Мөс зүсэгчийн ажиллах өргөн мөс хөвөх хамгийн дээд түвшинд, хамгаалж байгаа тулгуурын өргөнөөс багагүй, ижил түвшинд байна.Мөс зүсэгчийн мөс бутлах хярны хэвгий нь 1:1.5-аас огцомгүй байх ёстой.
Мөс зүсэх хутганы (хяр) ирмэг, мөс хөвөх хамгийн их түвшингээс 1м-ээс багагүйгээр дээш цухуйлгаж хутганы доод ирмэгийг мөс хөвөх хамгийн бага түвшингээс 0,75м-ийн дор байрлуулна.
6.87. Тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтад орохоор байвал голын голдрилын ёроолд багцалсан мөчир, чулуугаар хамгаалах дэвсгэр хийж өгнө.
2. БУУРЬ БА СУУРЬ
ЕРӨНХИЙ ХЭСЭГ
7.1. Гүүр ба хоолойн буурь ба суурийг энэ бүлгийн шаардлагуудыг үндэслэн СНиП 2.02.01-83, СНиП II17-77, СНиП II-18-76, СНиП II-7-81-ийн холбогдох заалтуудыг мөрдлөгө болгон төсөллөнө.
ГОСТ 25100-82-д заасны дагуу буурь хөрсний ангиллыг авч үзнэ.
Бага гүнд суух болон суулгамал худгийн ёроолын тооцоот ( 18 дугаар хавсралтын дагуу ) эсэргүүцлийг тооцоход шаардагдах хөрсний физик шинж чанарын үзүүлэлтүүдийн утгыг СНиП 2.02.01-83- ын холбогдох заалтуудын дагуу тодорхойлохыг мөрдлөг болгоно.
Сууринд ашиглах материалуудын физик-механик шинж чанарын үзүүлэлтүүдийн нормативт ба тооцоот утгууд нь энэ нормын 3, 4 ба 6 дугаар бүлгийн шаардлагыг хангасан байна.
ТООЦОО
7.2. Гүүр ба хоолойн буурь суурийг хязгаарын төлөв байдлын хоёр бүлгээр тооцно. Үүнд:
Нэгдүгээр бүлэгт- буурины даах чадвар, суурийн хөмрөлт ба шилжилтийн эсрэг тогтвортой байдал, хөрсний хөлдөлт, гэсэлтийн үеийн овойлт ба хотойлтын хүчний үйлчлэлийн үе дэх суурийн тогтвортой байдал,
Хоёрдугаар бүлэгт- буурь ба суурийн хэв гажилтаар үүсэх суулт, (хэвтээ шилжилт), суурийн төмөрбетон хийцийн ан цав тэсвэрлэлт (3 дугаар бүлэгт зааснаар авна).
7.3. Хэрэв суурь нь элс, элсэнцэр хөрсөнд байршиж байгаа бол буурины даах чадварын ба суурийн тогтворт байдлын тооцоонд гадаргын буюу газар доорх усны түвшингээс доош байрлалтай бүтээцийн хэсэг ба хөрсөнд усны хөвүүлэх үйлчлэлийг тооцно.
Суурь нь шавар ба шавранцар хөрсөнд байрших нөхцөлд усны хөвүүлэх үйлчлэлийг зөвхөн аюултай тооцоот нөхцөлийг бүрдүүлж байгаа тохиолдолд тооцно. Усны түвшинг хамгийн аюултайд тооцогдох нөхцөлөөр (хамгийн дээд буюу хамгийн доод түвшингээр) авна.
7.4. Хөрсөнд заделкийг тооцохгүйгээр тогтоогдсон бага гүнд суух суурийн доорх хөрсний буурины хувьд ачааллын тэнцүү үйлчлэлийн байрлал нь харьцангуй эксцентриситетээр тодорхойлогдож зохих журмын дагуу хязгаарлагдсан байна.
12м-ээс дээш өндөртэй далантай захын цул ханан тулгуурын суурийн ёроолын түвшин дэх тэнцүү үйлчлэлийн ачааллын байрлалын шалгалтыг уулзаж байгаа далангийн хэсгийн жингийн босоо даралтын оролцоотойгоор тооцно.
Хэрэв харьцангуй эксцентриситет нь 1-ээс их бол суурийн ёроолын хамгийн их даралтыг буурины шахалтад байгаа хэсгийн хязгаарт байгуулагдсан гурвалжин эпюрийн тусламжтайгаар тодорхойлно.
7.5. Бага гүнд суулттай буюу суулгамал худаг нь суурийн улны буурины даах чадвараар дараах нөхцөлөөр хангагдана.
P£R/gn ба Pmax
энд P, Pmax- буурин дээрх суурийн улны дундаж ба хамгийн их даралт, кРа (тс/м2),
R- хөрсөн буурь болон хадан буурь хөрсний тэнхлэгийн шахалтын тооцоот эсэргүүцэл кРа (тс/м2), 18 дугаар хавсралтаар тодорхойлогдоно.
gn - байгууламжийг тодорхойлох найдварт ажиллагааны илтгэлцүүрийг 1,4-тэй тэнцүүгээр авна.
ажлын нөхцөлийн илтгэлцүүрүүд gc-г дараах байдлаар авна. Үүнд:
түр зуурын ачаалал үйлчилж байх үеийн хөрсний даах чадварыг тодорхойлоход- 1.0,
хадан болон бусад хөрсний даах чадварыг тодорхойлоход- 1.2,
7.6. Бага гүнд ба суулгамал худган суурийн буурины даах чадварын тооцоонд ачааллаас тэдгээрийн ёроолын хөрсөнд үүсэх хүчдэлийг гүүрийн дагуу ба хөндлөн чиглэлд тус тусдаа тодорхойлогдоно. Харин тогтмол ба түр зуурын босоо ачааллаас үүсэх хүчдэлийн хамгийн ашиггүй хувилбаруудыг өөр хооронд нь нэмж тооцно.
7.7. Гадсан сууринд, гадсан дээр заасан ачааллаас үүсэх хүчдэлийн нийлбэрийг авна.
Гадсан суурь ба суулгамал худган суурийн хийцийн тооцоонд хөрсний тооцоот гадаргууг дараах байдлаар авна.Үүнд:
захын цул ханан тулгуурт- хөрсний байгалийн гадаргуугаар,
завсрын тулгуурын сууринд- тулгуурын дэргэдэх тэгшилгээ хийсэн гадаргуу буюу орчны угаагдалтын түвшингээс.
7.8. Гадасны үзүүрийн түвшин дэх буурины даах чадварыг 19 дүгээр хавсралтад заасны дагуу жишмэл суурь байдлаар авч шалгах шаардлагатай. Заагдсан шалгалтыг нь доорх тохиолдолд хийхгүй байхыг зөвшөөрнө. Үүнд:
дурын хөрстэй нөхцөл дэх нэг эгнээ суурь,
олон эгнээ байдалтайгаар ажиллах гадсан суурь.
7.9. Хэрэв буурь хөрсний даацын үе хөрсний дараагийн үе хөрс нь хангалтгүй бат бэхтэй буюу гэсэж байгаа цэвдэг бол 20 дугаар хавсралтаар энэ үеийн даах чадварыг шалгах шаардлагатай.
Цэвдэггүй буюу гэсэж байгаа цэвдэг хөрсөнд бага гүнд суусан суурийн хөмрөлтийн эсрэг буюу хэвтээ шилжилт (гулсалт)-ийн тогтворжилтын тооцоог 1 дүгээр бүлэгтэй уялдуулан хийнэ.
Шилжилтийн тооцоонд гадаргуун үрэлтийн илтгэлцүүрийн утгыг доор зааснаар тусгана. Үүнд:
Зөөлөн гадаргуутай хадан хөрс (занар, билүүн чулуу гэх мэт) ба шавар бол
а) чийгтэй байдалтай 0,25
б) хуурай байдалтай 0,30
шавранцар ба элсэнцэр 0,30
элс 0,40
хайрган хөрс 0,50
хатуу гадаргуутай хадан хөрс 0,60
7.10. Цэвдэг бус хөрс ба гэсдэг цэвдэг хөрсөнд гүний шилжилтийн эсрэг суурийн тогтворжилтын тооцоог уулын хажууд байрласан завсрын тулгуурт ба 12 м-ээс дээш өндөр далантай захын тулгуурын цул ханан сууринд, мөн 6-12м өндөр далантай байхад бүх тохиолдолд хийнэ.
12м-ээс дээш өндөр далантай захын тулгуурын цул ханан суурийн суултын тооцоонд далангийн нийлэх хэсгээс ирэх нэмэгдэл босоо даралтыг тооцох шаардлагатай.
7.11. Гадсан суурь буюу суулгамал худгийн суултыг зүйл 7.10- ын дагуу тодорхойлно. Ийм суурийг тэгш өнцөгт параллельпипед хэлбэрийн суурийн адил жишмэлээр авна. Хэмжээсүүдийг 19 дүгээр хавсралтын дагуу тогтооно.
Гадсан суурийн суултыг доор заасан нөхцөлүүдийн аль нэгийг хангах тохиолдолд тухайн хөрсөнд явуулсан шалгалтын статистик өгөгдлөөр ганцаарчилсан гадасны суулттай тэнцүүгээр авна. Үүнд:
а) багана байдлаар ажиллах гадас,
б) дагуу эгнээний гадасны тоо гурваас ихгүй байхад,
7.12. Зүйл 7.10 ба 7.11-ээр суурийн суултыг тодорхойлох үед хөрсний тооцоот гадаргууг байгаа нөхцөлөөр нь өөрчлөлтгүйгээр (тэгшилгээ, зүсэлт ба угаагдалт тооцоогүйгээр) авна.
Цэвдэг бус хөрсөнд суурийн суултыг тооцохгүй байх нөхцөлүүд. Үүнд:
суурь нь хадан, элсэн чигжээстэй том хэмхдэст ба хатуу төлөв байдалтай шавран хөрсөнд суух бүх гүүрнүүд.
7.13. Гадасны оройн хэсгийн орчим ростверкны бетонд үүсэх хүчдэл нь бат бэхийн тооцоон дахь ростверкны бетоны тэнхлэгийн шахалтын тооцоот бат бэхээс хэтэрч болохгүй.
Эсрэг тохиолдолд ростверкны бетоны ангиллыг өндөрсгөх буюу гадасны оройд 12мм-ийн голчтой шилбэтэй арматуран тор тавьж бат бэх байх нөхцөлийг хангасан байх шаардлагатай.
ХИЙЦЛЭЛТ
7.14. Гүүр ба хоолойн суурийг зүйл 7.2-7.13 заалтуудыг үндэслэн буурь ба суурийн даах чадварын тооцоо хийж, шаардагдах гүнд байршуулах ба суулгах гүний хэмжээ болон тавигдах шаардлагууд нь СНиП 2.02.01-83, СНиП II-18-76, СНиП II-17-77 болон СНиП II-18-76-д заасны дагуу байна. Шон хоорондын хамгийн бага зайг СНиП II-17-77 болон СНиП II-18-76-д заасны дагуу авна.
Гүүрийн суурь нь зүйл 1.23-1.31-д заасны дагуу тухайн орчны угаагдалтын түвшингээс нормын зохих заалтыг үндэслэн тооцсон гүнд суулгана. Ерөнхий угаагдалт ба орчны ухагдалтын түвшинг тооцоот ба хамгийн их усны өнгөрөлтийн түвшингээр тооцож тогтооно.
7.15. Гадсан суурийн ростверкны план дээрх хэмжээг хөрсөнд зоосон гадасны зоолтын нарийвчлалыг оролцуулан тооцсон гадаснуудын тэнхлэг хоорондын зай, тэрчлэн ростверкны босоо ирмэг ба шон хоорондын цэвэр зайг хангах шаардлагын үүднээс шонгийн ирмэгээс ростверкны босоо ирмэг хүртэлх зайг 25см-ээс багагүй, 2м-ээс дээш голчтой бүрхүүлт гадсанд 10см-ээс багагүйгээр тус тус авна.
Ростверканы даацын хэсгийн бетоныг усны бетоноор хийхийг хориглоно.
7.16. Гадсыг (шон) ростверка ба насадканд суулгах хэмжээг дараах байдлаар авна. Үүнд:
гадасны дөрвөлжин огтлолын периметрийн хагасаас багагүйгээр ба 0,6 м ба түүнээс дээш голчтой гадас ( шон )-нд 1,2м-ээс багагүйгээр тус тус авна.
Гадас (шон)-наас гарсан цухуйвч арматурын шилбэний тусламжтайгаар гадас ба ростверкийг хооронд нь нэгтгэхийг зөвшөөрөх ба цухуйвч арматурын шилбэ нь гадасны дагуу чиглэлд тавигдсан ажлын арматурын шилбэ байх ба цухуйвч шилбэний хэмжээг тооцоогоор тодорхойлох ба иржгэр гадаргуутай арматурын шилбэн цухуйвчид 30d-гээс багагүй, гөлгөр гадаргуутай арматурын шилбэн цухуйвчид 40d-гээс багагүйгээр тус тус авна. Ингэж авахдаа гадас нь ростверканы бетонд 10см-ээс багагүйгээр суусан байхаар авна.
7.17. Төмөрбетон ростверкыг 3 дугаар бүлгийн заалтуудыг үндэслэн тооцож арматурлах шаардлагатай.
Бетон ростверканы доод хэсгийг хийцлэлтийн шаардлагыг харгалзан тооцоо хийхгүйгээр арматурлана.
Гүүрийн дагуу ба хөндлөн тэнхлэгийн чиглэлд тавигдаж байгаа арматурын шилбэний хөндлөн огтлолын талбайг ростверканы 1у.м-т 10 см2-аас багагүйгээр авна.
7.18. Хадан хөрсөнд өрөмдөж гаргасан цооногт гадас ба бүрхүүлт гадсыг нэгтгэхэд хэрэглэж байгаа зуурмагийн бат бэх нь 9,8 МРа бусад хөрсөнд 4,9 МРа-аас багагүй байна.
7.19. Суурийн их биеийн дээд ирмэгийн хэсэгт усны хувьсах түвшин ба мөс явах түвшин харгалзаж байгаа бол 0,3х0,3м-ээс багагүй хэмжээтэй фаска гаргаж өгөх ба суурийн хэлбэрийг урсгал тойрч гарах нөхцөл хангагдахаар төсөллөнө.
7.20. Суурийг шаталж хийхдээ шатлалын хэмжээсүүдийг тооцож гаргах ба бетон суурийн шатлалын хана нь босоо чиглэлээс 300-аас ихгүй хэлбэлзэлтэй байж болно.
Суулгамал худгийн хажуу гадаргуугийн налуу нь 1:20-иос ихгүй байна. Хэрэв хажуу гадаргуу нь хэвгийгүй бол суулгамал худгийг өгөгдсөн нарийвчлалын хэмжээнд суулгах арга хэмжээ заавал авсан байна.
1 дүгээр хавсралт
Гүүрийн овор хэмжээ
1.1. Дотор нь гүүрийн ямар нэгэн элемент буюу түүн дээр байрлуулсан тоноглолын аль нэг хэсэг орохыг хориглосон гүүрийн хөндлөн огтлолын овор хэмжээг энэхүү хавсралтаар тогтооно.
Тайлбар: Овор хэмжээг Г үсэг буюу дугуй цохигч хашилтуудын хоорондох зайтай тэнцүү тоогоор (завсартаа зурвастай) тэмдэглэнэ.
1.2. Олон улсын болон орон нутгийн чанартай авто зам ба хотын замын гүүрийн овор хэмжээний бүдүүвчийг 1 дүгээр зурагт үзүүлэв. Ингэхдээ зургийн зүүн хагаст явган хүний замыг дугуй цохигч ба гүүрийн хайсны хооронд , баруун хагаст явган хүний замыг гүүрийн хайсны гадна талд байрлуулах тохиолдлууд хамаарна.
Овор хэмжээний бүдүүвч дээрх тэмдэглэгээ :
nb – зорчих хэсгийн нийт өргөн ,
n – хөдөлгөөний зурвасын тоо ,
b – зурвасын өргөн ба Улсын чанартай I ба II зэргийн замын хувьд "Зам төсөллөх" норм БНбД 32.01.00-ийн 3 дугаар хүснэгтийн дагуу авна. III зэргийн замд n=2, b=6 м , орон нутгийн замд n=1 , b=3.0 м байна.
Хотын гудамж ба зам, хөдөөгийн суурин газарт техникийн даалгаварт өгөгдсөнөөр авна.
П- аюулгүйн зурвасын өргөн, м-ээр ,
С- зааглах зурвас (чиглэл бүрд олон зурвастай үед)-ын өргөн, м-ээр,
ЗП- хамгаалах зурвасын өргөн , 0.5 м-ээр авна.
Г- дугуй цохигч хашилтын хоорондох зай, м-ээр,
h- овор хэмжээний өндөр (гүүрийн зорчих хэсгийн гадаргуугаас овор хэмжээний дээд хязгаар хүртэлх зай) м-ээр дараах байдлаар авна.
I зэргийн зам, хотын гудамж ба зам, хөдөөгийн суурин газарт 5 м-ээс багагүй,
II ба III зэргийн зам, орон нутгийн замд 4.5 м-ээс багагүй.
HT- явган замын оврын өндөр, 2.5 м-ээс багагүйгээр авна.
1.3. Улсын чанартай болон орон нутгийн зам, хот суурин газрын зам, байгууллага дотоодын зам дээрх гүүрийн овор хэмжээг энэ хавсралтын 1 дүгээр хүснэгтэд зааснаар авна.
1.4. Техник-эдийн засгийн зохих үндэслэлтэй бол аюулгүйн зурвасыг 1 дүгээр хүснэгтэд зааснаас багаар авахыг зөвшөөрнө. Үүнд :
I зэргийн зам дээр байгаа 100 м-ээс урт , II зэргийн зам дээр байгаа 50 м-ээс урт гүүр нь улсын нийслэлээс 100 км, бусад хотоос 50 км-ээс хол зайд оршиж байгаа бөгөөд , тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний эрчим хотын ойролцоох замын хэсгийн эрчмээс 2 дахин , түүнээс их хэмжээгээр буурах тохиолдолд ,
Хөвөөг нь нарийсгасан замын хэсэгт оршиж байгаа гүүрэнд,
Гүүрийг шинэчлэн өөрчлөх тохиолдолд ,
Тайлбар : Аюулгүйн зурвасын өргөнийг 1 дүгээр хүснэгтэд зааснаас багаар авах тохиолдолд хөдөлгөөний горимыг зохицуулах замын тэмдэг тавих шаардлагатай.
1.5. Байгуулалт (план зураг) дээрх муруйд баригдах гүүрийн зорчих хэсгийг "Зам төсөллөх" БНбД 32.01.00-ийн зохих шаардлагын дагуу өргөсгөж төсөллөнө. Гүүрийн зорчих хэсгийн өргөсөлтийг энэ хавсралтын зүйл 1.4-т заасныг баримтлан, аюулгүйн зурвасын өргөнийг багасгах замаар гүйцэтгэнэ.
1.6. Гүүрэн дээрх зааглах зурвасын өргөн нь замынхтай адил байна.
Том хэмжээний гүүрэнд зааглах зурвасын өргөнийг багасгахыг зөвшөөрнө, гэхдээ 2 м-ээс багагүй байна.
1.7. Авто зам дээгүүр барьсан зөрлөгөн гүүрийн доорх овор хэмжээг энэ хавсралтын 2 дугаар зурагт зааснаар авна.
Замын зааглах зурвас дээр гүүрийн хөл тулгуур байрлавал, зорчих хэсгийн ирмэгээс тулгуур хүртэлх зай нь хотын зам ба гудамжинд 1.5 м-ээс багагүй байна. Хотын зам ба гудамжтай огтлолцоход гүүрэн доорх өндрийг дээр зүйл 1.2-т заасны дагуу авна.
1.7. Гүүрэн доогуур гарч байгаа замын далангийн ирмэгээс тулгуур буюу далангийн конус хүртэлх зай, 2 дугаар хүснэгтэд зааснаас бага байж болохгүй.
Хотын хурдны зам, гудамжийг огтлоход бүх төрлийн тулгуурыг, хашилтаас (хашлаганаас) 1.0 м, хашилт байхгүй тохиолдолд гудамжны зорчих хэсгийн ирмэгээс 1.5 м-ээс багагүй зайд байрлуулах шаардлагатай.
1.8. Авто зам төсөллөх БНбД 32.01.00-д заасан дээд ангилал болон хурдны зам дээрх гүүрнүүдийн овор хэмжээг зураг төсөл боловсруулах "техникийн даалгавар"-т онцгойлон заасны дагуу авна.
1 дүгээр хүснэгт
Гүүрийн байршил
|
Замын зэрэг
|
Хөдөлгөөний зурвасын тоо
|
Тооцоот машины өргөн
|
Овор хэмжээ
|
Өргөн, м
|
|
Аюулгүйн зурвас, П
|
Зорчих хэсэг, nb
|
|||||
Улсын чанартай зам
|
I
|
4
|
2.5
|
2( Г-11.5)
|
2.0
|
7.5x2
|
II
|
2
|
Г-11.5
|
2.0
|
7.5
|
||
III
|
2
|
Г-8
|
1.0
|
6.0
|
||
Г-7*
|
0.5
|
6.0
|
||||
Орон нутгийн зам
|
IV
|
2
|
2.5
|
Г-6.5
Г-6.0*
|
1.0
0.75
|
4.5
4.5
|
Хотын зам гудамж
|
Хурдны зам гол гудамж
|
6
|
2.5
|
Г-24
|
0.75
|
22.5
|
4
|
Г-16.5
|
15
|
||||
Суурин газар
|
Гол гудамж
|
2
|
Г-8
|
0.5
|
7
|
*-модон гүүрэнд хамаарна.
2 дугаар хүснэгт
Огтлолцох замын зэрэг
|
Замын далангийн ирмэгээс тулгуур хүртэлх хамгийн бага зай, м
|
||||
Явган хүний гүүр
|
Гүүрэн гармын хөдөлгөөний зурвасын тоо
|
||||
2
|
4
|
6
|
8
|
||
I
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
II
|
1
|
1.5
|
2
|
3
|
4
|
III
|
0.5
|
0.5
|
0.5
|
0.5
|
0.5
|
Зураг 1. Авто замын ба хотын замын гүүрийн овор хэмжээний бүдүүвч
а. зааглах зурвастай замд, б. хашилтгүй зааглах зурвастай замд,
в. хашилттай зааглах зурвастай замд
Зураг 2. Зөрлөгөн гүүрэн доорх овор хэмжээний бүдүүвч
I- гүүрэн доорх замд хашилт байхгүй байхад, II- зааглах зурвас дээр зөрлөгөн гүүрийн
тулгуур байрласан буюу хашилттай байхад, a- I зэргийн замд, б- II ба III зэргийн замд
Зураг 3. Зөрлөгөн гүүрэн доорх бүтээцийн овор хэмжээний бүдүүвч
I- замын зөрлөгүүд дээр хашилтгүй байхад,
II- зааглах зурвас дээр тулгуур болон хашилт байхад
2 дугаар хавсралт
Түр ачаалал ба үйлчлэлийн хослолын итгэлцүүр (h)-үүд
Ачааны №
|
Ачааны нийлэмж
|
Түр ачаалал ба үйлчлэлийн янз бүрийн хослол дахь итгэлцүүр,
|
||||||||||||
№7
|
№8
|
№9
|
№10
|
№11
|
№12
|
№13
|
№14
|
№15
|
№16
|
№17
|
№18
|
S
|
||
7 ба 8
|
9
|
1
|
1
|
1
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10
|
1
|
1
|
|
1
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9,11,12,15
|
0,8
|
0,8
|
0,8
|
|
0,7
|
0,25
|
|
|
0,7
|
|
|
|
|
|
9,12,13,15,S
|
0,8
|
0,8
|
0,8
|
|
|
0.25
|
0.7
|
|
0.7
|
|
|
|
0.7
|
|
10,13,15,S
|
0,8
|
0,8
|
|
0,7
|
|
|
0,7
|
|
0,7
|
|
|
|
0,7
|
|
10,14
|
0,8
|
0,8
|
|
0,7
|
|
|
0,7
|
|
0,7
|
|
|
|
|
|
11,12,15
|
0,8
|
0,8
|
|
|
0,7
|
0,25
|
|
|
0,7
|
|
|
|
|
|
12,13,15
|
0,8
|
0,8
|
|
|
|
0,25
|
0,7
|
|
0,7
|
|
|
|
|
|
9
|
11,12,15
|
0,8
|
0,8
|
0,8
|
|
0,7
|
0,25
|
|
|
0,7
|
|
|
|
|
12,13,15,S
|
0.8
|
0.8
|
0.8
|
|
|
0.25
|
0.7
|
|
0.7
|
|
|
|
0.7
|
|
14
|
0.8
|
0.8
|
0.8
|
|
|
|
|
0.7
|
|
|
|
|
|
|
10
|
7,8,13,15,S
|
0,7
|
0,7
|
|
0,8
|
|
|
0,7
|
|
0,7
|
|
|
|
0,7
|
7,8,14
|
0,7
|
0,7
|
|
0,8
|
|
|
|
0,7
|
|
|
|
|
|
|
11
|
7-9,12,15
|
0,8
|
0,8
|
0,8
|
|
0,8
|
0,25
|
|
|
0,7
|
|
|
|
|
12*
|
7-9
|
0,7
|
0,7
|
0,7
|
|
|
0,25
|
|
|
|
|
|
|
|
7,8,11,15
|
0,7
|
0,7
|
|
|
0,7
|
0,25
|
|
|
0,7
|
|
|
|
|
|
7-9,13,15,S
|
0,7
|
0,7
|
0,7
|
|
|
0,25
|
0,7
|
|
0,7
|
|
|
|
0,7
|
|
13,15,17,S
|
|
|
|
|
|
0.5
|
0.7
|
|
0.7
|
|
1
|
|
0.7
|
|
15-17,S
|
|
|
|
|
|
0,5
|
|
|
0,7
|
0,7
|
1
|
|
0,7
|
|
13
|
|
|
|
|
|
|
|
1
|
|
|
|
|
|
|
7-9,12,15,S
|
0,7
|
0,7
|
0,7
|
|
|
0,25
|
0,8
|
|
0,7
|
|
|
|
0,7
|
|
7,8,10,15,S
|
0,7
|
0,7
|
|
0,7
|
|
|
0,8
|
|
0,7
|
|
|
|
0,7
|
|
12,15,17,S
|
|
|
|
|
|
0,5
|
0,8
|
|
0,7
|
|
|
|
0,7
|
|
14
|
|
|
|
|
|
|
|
|
1
|
|
|
|
|
|
7-9
|
0,7
|
0,7
|
0,7
|
|
|
|
|
0,8
|
|
|
|
|
|
|
7,8,10
|
0,7
|
0,7
|
|
0,7
|
|
|
|
0,8
|
|
|
|
|
|
|
15
|
|
|
|
|
|
|
|
|
|
1
|
|
|
|
|
7-9,11,12
|
0,7
|
0,7
|
0,7
|
|
0,7
|
0,25
|
|
|
0,8
|
|
|
|
|
|
7-9,12,13,S
|
0,7
|
0,7
|
0,7
|
|
|
0,25
|
0,7
|
|
0,8
|
|
|
|
0,7
|
|
7,8,10,13,S
|
0,7
|
0,7
|
|
0,7
|
|
|
0,7
|
-
|
0,8
|
|
|
|
0,7
|
|
12,13,17,S
|
|
|
|
|
|
0.5
|
0.7
|
|
0.8
|
|
1
|
|
0.7
|
|
12,16,17,S
|
|
|
|
|
|
0,5
|
|
|
0,8
|
0,7
|
1
|
|
0,7
|
|
16
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1
|
|
|
|
12,15,17,S
|
|
|
|
|
|
0,5
|
|
|
0,7
|
0,8
|
1
|
|
0,7
|
|
17
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1
|
|
|
12,13,15,S
|
|
|
|
|
|
0,5
|
0,7
|
|
0,7
|
|
1
|
|
0,7
|
|
12,15,16,S
|
|
|
|
|
|
0.5
|
|
|
0.7
|
0.7
|
1
|
|
0.7
|
|
18**
|
7-9,11,S
|
0.3
|
0.3
|
0.7
|
|
0.7
|
|
|
|
|
|
|
0.8
|
0.7
|
S
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1
|
7-9,12,13,15
|
0,7
|
0,7
|
0,7
|
|
|
0,25
|
0,8
|
|
0,7
|
|
|
|
0,8
|
|
7,8,10,13,15
|
0,7
|
0,7
|
|
0,7
|
|
|
0,7
|
|
0,7
|
|
|
|
0,8
|
|
12,13,15,17
|
|
|
|
|
|
0,5
|
0,7
|
|
0,7
|
|
1
|
|
0,8
|
|
12,15-17
|
|
|
|
|
|
0,5
|
|
|
0,7
|
0,7
|
1
|
|
0,8
|
Тайлбар:
*- 2 дугаар бүлгийн зүйл 2.2-ын тайлбар 1-тэй уялдуулах.
**- 2 дугаар бүлгийн зүйл 2.2-ын тайлбар 3-тай уялдуулах.
3 дугаар хавсралт
Гүүрийн тулгуурт хэвтээ чиглэлд хөрсний өөрийн жингээс ирэх нормативт даралтын тэнцүү үйлчлэлийг тодорхойлох аргачлал
3.1. Газрын гадаргаас доош суурийн суулт 3 м ба түүнээс бага гүнд байхад хөрсний хувийн жингээс ирэх норматив хэвтээ даралтын тэнцүү үйлчлэлийг дараах томьёогоор тодорхойлно.
Fh = 0.5Phhxb, (1)
Энд: Ph- авч үзэж байгаа үеийн гадаргуугаас дооших түвшин дэх хөрсний хэвтээ нормативт даралт,
hx- асгаасын (замын хучилтын дээрээс тооцож авсан) өндөр, м-ээр,
b- хөрсний хэвтээ даралт хуваарилагдах арын ирмэгийн хавтгай дахь шилжүүлэн тооцсон тулгуурын (өндөр hx-ийн дунджаар) өргөн, м-ээр,
Суурийн ёроолоос тооцож авах тэнцүү үйлчлэлийн мөрийг z=(1/3)hx-ээр авна.
Тулгуурт ирэх норматив хэвтээ даралтын тэнцүү үйлчлэлийг тооцоход
хэрэглэх хөрсний даралтын эпюрийн бүдүүвч
а- суурийн ёроол 3 м ба түүнээс бага гүнд суух тохиолдолд,
б- мөн 3 м-ээс их гүн суух тохиолдолд,
1- нэгдүгээр үе; 2- хоёрдугаар үе ; 3- гуравдугаар үе
3.2. Суурийн ёроол 3 м-ээс их гүнд суух тохиолдолд газрын гадаргуугийн түвшингээс хөрсний i дүгээр үе бүрийн норматив хэвтээ даралтын тэнцүү үйлчлэлийг дараах томьёогоор тодорхойлно.
Fi = 0.5gihitI (hi+2h0i)b,
энд: gI- авч үзэж байгаа үе хөрсний хувийн жин,
hi- авч үзэж байгаа үеийн зузаан, м-ээр,
tI- авч үзэж байгаа i дүгээр үе хөрсний нормативт хэвтээ даралтын итгэлцүүр, дараах томьёогоор тодорхойлно.
, (2)
энд: φI- i дүгээр үе хөрсний дотоод үрэлтийн өнцгийн норматив утга,
h0i- авч үзэж байгаа үеийн гадаргуугаас дээш орших хөрсний үеүдийг асгаас хөрсний хувийн жинд шилжүүлэн тооцож авах нийт зузаан. Жишээ нь зураг б-д доод үеийн хувьд шилжүүлсэн зузаан, дараах томьёогоор тодорхойлогдоно.
, (3)
Авч үзэж байгаа үеийн доод гадаргуугаас i дүгээр үеийн даралтын тэнцүү үйлчлэлийн мөрийг доор заасантай тэнцүүгээр авна.
zi = (hi/3)[(hi+3h0i)/(hi+2h0i)] , (4)
4 дүгээр хавсралт
Хоолойн хэсэглэлийн тооцоонд хөрсний босоо даралтын илтгэлцүүрийг тодорхойлох аргачлал
1. Төмөрбетон ба бетон хоолойн хэсэглэлийн босоо даралтын илтгэлцүүр cv-г дараах томьёогоор тодорхойлно.
Cv= 1 + B[2 - B(d/h)]intgjn, (1)
B= 3(intgjn)(s*a/h), (2)
энд: jn-хоолойн дээрх асгаасан хөрсний дотоод үрэлтийн норматив өнцөг,
in- асгаасан хөрсний норматив хэвтээ (хажуугийн) даралтын илтгэлцүүр,
d- хоолойн хэсэглэлийн голч, гадна талаар нь авснаар, м-ээр,
h- босоо даралтыг тодорхойлох үеийн асгаасын өндөр, хоолойн хэсэглэлийн дээд гадаргуугаас хучилтын түвшин хүртэлх зай байна. Хажуугийн хэвтээ даралтыг тодорхойлоход асгаасын өндрийг хоолойн хэсэглэлийн дунд хүртэлх зайгаар авна.
а- асгаасын суурийн гадаргуугаас хоолойн хэсэглэлийн дээд гадаргуу хүртэлх зай, м-ээр,
s- суурьтай уялдуулж авах илтгэлцүүр, дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
хадан суурь буюу шон суурь- 1.2,
дүүжин шон- 1.1,
бага гүнд суусан цул ба хөрсөн суурь- 1.0,
Хэрэв B > (h/d) бол B= h/d байна.
2. Уян хоолойн хэсэглэлийн тооцоо болон хөрсөн буурин дээрх даралтыг тодорхойлоход итгэлцүүр Cv-г нэгтэй тэнцүүгээр авна.
5 дугаар хавсралт
Хүнд ачаалал НК80 ба НГ60-ыг орлох эквивалент ачаалал
1 дүгээр хүснэгт
Ачаалласан урт
l, м- ээр
|
Гурвалжин хэлбэрийн нөлөөний шугамын янз бүрийн байрлал дахь эквивалент АЧААЛЛУУД, кН/м-ээр
|
||
НК-80
|
НГ-60
|
||
|
l/2 ба l/4
|
Төгсгөлийн хэсэгт
|
Дурын цэгт
|
4
|
176.5
|
215.7
|
117.7
|
5
|
163.2
|
200.8
|
117.7
|
6
|
156.9
|
183.1
|
114.4
|
7
|
147.3
|
166.6
|
108.1
|
8
|
137.3
|
152.0
|
101.1
|
9
|
127.9
|
139.5
|
94.4
|
10
|
119.2
|
128.7
|
88.3
|
11
|
111.5
|
119.3
|
82.7
|
12
|
104.6
|
111.1
|
77.7
|
13
|
98.46
|
104.0
|
73.1
|
14
|
92.87
|
97.7
|
69.0
|
15
|
87.87
|
92.1
|
65.4
|
16
|
83.36
|
87.1
|
62.1
|
18
|
75.51
|
78.4
|
56.3
|
20
|
69.04
|
71.4
|
51.5
|
22
|
63.55
|
65.5
|
47.4
|
24
|
58.84
|
60.5
|
43.9
|
26
|
54.82
|
56.2
|
40.9
|
28
|
51.19
|
52.5
|
38.2
|
30
|
48.15
|
49.1
|
36.0
|
32
|
45.31
|
46.3
|
33.9
|
36
|
40.70
|
41.4
|
30.4
|
40
|
36.87
|
37.5
|
27.6
|
50
|
29.91
|
30.2
|
22.4
|
60
|
25.11
|
25.4
|
18.8
|
70
|
21.67
|
21.9
|
16.2
|
80
|
19.02
|
19.2
|
14.2
|
Эквивалент ачааллыг дараах томьёогоор, кН/м-ээр тодорхойлсон болно.
Дугуйт ачаалал НК-80 байхад:
а. 0 £ a £ 0.25 байхад
n=(1569/l2)(l - (1.8/(1 - a)) ,
б. 0.25 < a £ 0.25 байхад
n= (1569/l2)[l - (0.6/(1-a)) – 0.3/(a(1 - a))],
Гинжит ачаалал НГ-60 байхад:
n= (1177/a2)(l -2.5).
n- эзлэхүүнжүүлсэн хэлбэрийн хамгийн их эквивалент ачаалал,
a- нөлөөний шугамын оройн харьцангуй байрлал, a= a/l байна.
а-нөлөөний шугамын оройгоос төгсгөл хүртэлх зайн проекцын хамгийн бага зай.
6 дугаар хавсралт
Авто тээврийн хэрэгслэлээс захын тулгуурт үйлчлэх хөрсний хэвтээ даралтыг тодорхойлох аргачлал
1. Гулсалтын (нуралтын) призм дээр авто машины дугуйт ба гинжит ачаалал байрлаж байх тохиолдолд:
Далан ба захын тулгуур хоёрын хооронд дамжих хавтангүй тохиолдолд гулсалтын призм дээрх авто замын тээврийн хэрэгслэлээс ирэх даралтыг тулах талбайд хуваарилснаар авна.
а. Хөдөлгөөний чиглэлд хана нь перпендикуляр байрлалтай байх тохиолдолд дугуйны эгнээ бүрээс буюу гинжнээс ирэх даралтыг тулах талбайд Cxb хэмжээсүүдээр авна.
Энд: С- дугуй буюу гинжнээс гүүрийн тэнхлэгийн дагууд гарах (зураг.а) мөрийн урт доор заасан хэмжээгээр байна. Үүнд:
төвлөрсөн ачааллын хувьд- 0.2 м,
хүнд ачааллын хувьд- 3.6 м,
Гинжит ачааллын хувьд- 5.0 м.
b- дугуйны гадна талын ирмэгээр авсантай тэнцэх өргөн, м-ээр.
Хэрэв тооцож байгаа ханын дагуу чиглэлд төвлөрсөн даралт хуваарилагдах тохиолдолд, түүнийг b/h харьцаанаас хамааруулан итгэлцүүрийн оролцоотойгоор, 1 дүгээр хүснэгтэд зааснаар авна.
1 дүгээр хүснэгт
b/h
|
Илтгэлцүүр
|
b/h
|
Илтгэлцүүр
|
b/h
|
Илтгэлцүүр
|
b/h
|
Илтгэлцүүр
|
0.10
|
0.327
|
0.25
|
0.505
|
0.70
|
0.710
|
2.00
|
0.875
|
0.12
|
0.60
|
0.30
|
0.544
|
0.80
|
0.735
|
3.00
|
0.900
|
0.14
|
0.389
|
0.35
|
0.576
|
0.90
|
0.754
|
4.00
|
0.950
|
0.16
|
0.414
|
0.40
|
0.602
|
1.00
|
0.772
|
>4
|
1.000
|
0.18
|
0.437
|
0.50
|
0.668
|
1.20
|
0.810
|
|
|
0.20
|
0.459
|
0.60
|
0.681
|
1.50
|
0.840
|
|
|
б. Хэрэв ханын байрлал нь гүүрийн тэнхлэгтэй параллель байх тохиолдолд гүүрийн дагууд дугуйны эгнээ ба гинжний зурвас бүрээс ирэх даралтыг аxb тулах талбайд хуваарилна.
энд: а- ачааллаас хамааруулан авах урт, м-ээр:
төвлөрсөн ачааллын хувьд- h+1.5,
хүнд ачааллын хувьд- 3.6,
гинжит ачааллын хувьд- 5.0
h, C- дээр зүйл 4.1.а-д заасны дагуу авна.
d- авч үзэж байгаа ачааллын дугуй ба гинжний өргөн.
Ямар ч тохиолдолд "а" нь ханын тооцож байгаа хэсгийн уртаас их байж болохгүй.
Захын тулгуур ирэх хөрсний хэвтээ даралтыг тооцоход хэрэглэх ачааллын бүдүүвч
с- замын хучилтан дээрх авто машины дугуйн мөрийн өргөн
2. Дамжих хавтантай байхад хөрсөн дээрх тулах нөхцөлийг (гүүрийн тэнхлэгийн дагууд) далан талаас хавтангийн уртын хагасаар авна. Энэ үед даралтыг зөвхөн уртын хагаст байрласан хөдөлгөөнт ачааллын хэсгээс авах ба тулах хэсгийн уртын хагаст байрласан байхаар тооцно.
7 дугаар хавсралт
Усны урсгал, мөс цөн болон овоорсон мөснөөс ирэх ачаа ба үйлчлэлүүд
Усны урсгал, мөс цөн болон овоорсон мөснөөс ирэх үйлчлэлүүдэд өртөж буй тулгуур, түүний хамаарах бүтээцүүд нь доор заасан ачааллаас үүссэн хамгийн их хүчдэлийг тэсвэрлэж байхаар тооцогдоно. Үүнд:
1. Усны урсгалаас завсрын тулгуурт ирэх үйлчлэл
Усны урсгалаас завсрын тулгуурт ирэх үйлчлэл (хүч) нь дараах томьёогоор тодорхойлогдоно .
P = K / V2 (2-4)
энд:
P- нэгж талбайд ирэх даралт, тн/м2-аар ,
V- урсгалын хурд , м/с-ээр ,
K- тогтмол хэмжигдэхүүн: урсгалын чиг 90° байхад- 1.375, урсгалын чиг 30° буюу түүнээс бага, мөн дугуй хэлбэртэй завсрын тулгуурын хувьд тус тус 0,5 байна.
2. Мөснөөс завсрын тулгуурт ирэх үйлчлэл
Мөснөөс завсрын тулгуурт ирэх үйлчлэл (хүч)- ийг байгууламжийн байрлах талбайн нөхцөл байдал болон ирээдүйд мөсний үйлчлэх хэлбэр (хэлбэр төрх)- ээс хамааруулан сонголт хийнэ . Үүнд:
а. хөдөлж буй мөсөн хавтгайлж (мөсний нилээд том цул хэсэг хамаарна) болон урсгал ба салхины нөлөөллөөр зөөгдөх цөнгийн тулгуурын бүтээцэд үзүүлэх динамик даралт ,
б. их усны дээрх тогтонги төлөвт байгаа үргэлжилсэн мөсөн хавтгаалжийн дулааны процессын нөлөөгөөр илрэх мөсний статик даралт ,
в. мөсний бөөгнөрөл (хахаа)- өөс үүсэлтэй статик даралт ,
г. түвшин нь тогтонги бус (өөрчлөгддөг) устай хэсгийн мөс нь тулгууртай барьцалдан наалдаж хөлдсөнөөс үүсэлтэй статик хөөрөлтийн хүч ба эсвэл босоо чиглэлийн хүчнүүд.
3. Мөсний динамик үйлчлэлийн хүч
Хөдөлж байгаа мөсний мөргөлтөөс үүсэлтэй хэвтээ чиглэлийн хүчнүүд нь дараах томьёогоор тодорхойлогдоно .
F = Cn * p * t * w (2-5)
энд : F- завсрын тулгуурт үйлчлэх хэвтээ хүч ,
Cn- мөс зүсэгч хошууны (тулгуурын их биеийн гүүрийн тэнхлэгт перпендикуляр босоо хавтгайтай үүсгэх өнцөг) хэлбийх өнцгөөс хамаарах илтгэлцүүр, доорх хүснэгтээс авна.
p- мөсний идэвхтэй бат бэх, тн/м2,
t- завсрын тулгууртай харьцах мөсний зузаан, м-ээр
w- завсрын тулгуурын өргөн буюу мөсний үйлчлэх түвшинд харгалзах дугуй хэлбэрийн хөндлөн огтлолтой завсрын тулгуурын их биеийн голч, м-ээр .
Зүсэгч хошууны босоо хавтгайтай үүсгэх хэлбийлтийн өнцөг
|
Cn
|
0° - 15°
|
1,00
|
15° - 30°
|
0,75
|
30° - 45°
|
0,50
|
4. Мөс нь завсрын тулгууртай мөргөлдөхөд бутрах буюу, эсвэл хагарна гэж тооцож, мөсний идэвхтэй бат бэх (p) нь 70-280 тн/м2 хязгаарт байхаар авна . Ингэж авсан утга нь мөсний хөдлөх үеийн боломжит нөхцөлийн үнэлэмж , өмнөх үеийн газар орны практикт ажиглагдсан ул мөр , хуучин байгууламжийн мөс үйлчлэлийг эсэргүүцэх чадамжийн үнэлгээг харгалзсанаар үндэслэгдэнэ.
Мөсний зохистой нөхцөлүүд нь мөсний хөдлөх үеийн тооцоонд авч хэрэглэх температур, мөсөн хавтгайлж болон хөвөгч мөс (цөн)- ний хэмжээ, мөргөх үеийн мөсний хурд зэргийг агуулсан байвал зохино. Судалгаагүй гол мөрний мөсний нөхцөл нь тооцооны дунджаас илүү байх магадлалтай бол түүнийг онцгойлон тооцоонд авч үзнэ.
5. Янз бүрийн байдлуудад харгалзах, мөсний идэвхтэй бат бэхийн дараах утгуудыг зөвлөмж байдлаар хэрэглэж болно. Үүнд:
а. хайлах температурт мөсний бутралт (хагарал) үүсэж , бүтцийн хувьд мөс нь нэгдмэл бус байдалд шилжиж , бага хэмжээний хэсгүүд болон урсаж байгаа нөхцөлд мөсний идэвхтэй бат бэхийн утгыг ойролцоогоор 70 тн/м2-аар ,
б. хайлах температурт мөсний бутралт (хагарал) болдог ч бүтцийн хувьд мөс нь дотор талдаа хэврэг бус (дотроо ан цав үүсээгүй), том том хэсгээрээ урсаж байгаа нөхцөлд мөсний идэвхтэй бат бэхийн утгыг ойролцоогоор 140 тн/м2-аар ,
в. бүтцийн хувьд мөс нь бат бэх, мөсний том том хавтгайлжууд нь завсрын тулгуурыг мөргөсний дараа мөсний бутралт явагдаж байгаа нөхцөлд мөсний идэвхтэй бат бэхийн утгыг ойролцоогоор 210 тн/м2 ,
г. бүтцийн хувьд мөс нь бат бэх, мөсний бутралт буюу мөсний хөдөлгөөн нь мөсний хайлах температураас бага температурт явагдаж байгаа нөхцөлд мөсний идэвхтэй бат бэхийн утгыг ойролцоогоор 280 тн/м2-аар тус тус авна .
6. Мөсний идэвхтэй бат бэхийн өмнөх утгууд нь нилээд цул, овор хэмжээтэй тулгуурт зориулагдаж авах утгууд болно. Эдгээр утгуудыг тулгуурын янз бүрийн хийцийн өргөн, хэрэв шон буюу баганат тулгууртай бол түүнд харгалзах голч болон мөсний тооцоот зузаанаас хамааруулан доор хүснэгтэд заасан итгэлцүүрээр үржүүлж мөсний идэвхтэй бат бэхийн шаардагдах утгуудыг сонгож авна .
b / t
|
Илтгэлцүүр
|
|
b / t
|
Илтгэлцүүр
|
0,5
|
1,8
|
2,00
|
1,0
|
|
1,00
|
1,3
|
3,00
|
0,9
|
|
1,50
|
1,1
|
4,00
|
0,8
|
b- завсрын тулгуурын өргөн буюу шон ба баганын голч
t- мөсний тооцоот зузаан
7. Завсрын тулгуурууд нь дагуу тэнхлэгээрээ мөсний үйлчлэлийн үндсэн чиглэлтэй параллель байдлаар байрласан байна. Дээр заасан томьёогоор тодорхойлсон мөсний үйлчлэлийн хүч нь дагуу тэнхлэгийн чиглэлд үйлчлэхээр тооцогдоно. Мөсний дагуу чиглэлийн хүчний 15%-иас багагүй , дагуу тэнхлэгт перпендикуляр чиглэлтэй мөсний хөндлөн хүч нэгэн зэрэг үйлчилнэ гэж үзэж тооцоонд авна.
8. Завсрын тулгуурын дагуу тэнхлэг нь мөсний үйлчлэлийн үндсэн тэнхлэгтэй параллель бусаар байрласан буюу, эсвэл мөсний үйлчлэлийн чиглэл хэлбийх тохиолдолд тулгуурт үйлчлэх нийт мөсний хүчийг вектор хүчний гишүүдэд задална. Энэ тохиолдолд дагуу тэнхлэгт перпендикуляр чиглэлтэй хөндлөн хүчнүүд нь ямар ч тохиолдолд мөсний үйлчлэх нийт хүчний 20%- иас багагүйгээр тооцоод тусгагдана .
9. Завсрын тулгуурын их бие нь нимгэн, эсвэл туялзах үйлчлэлд өртөмтгий байх тохиолдолд мөсний динамик үйлчлэлийн доргиулалт, агшин зуурын өндөр момент болон хийцийн резонанс гэх мэт нөлөөллүүдийг тусгайлан авч үзнэ.
10. Мөсний статик даралт
Их усан дээрх тогтонги төлөвт байгаа үргэлжилсэн мөсөн хавтгаалжаас дулааны процессын нөлөөгөөр завсрын тулгуурт үзүүлэх статик даралтыг онцгойлон авч үзэх шаардлагатай. Уг шаардлага нь нь завсрын тулгууртай харьцуулан авч үзвэл мөсөн хавтгаалжууд нь дулааны процессын нөлөөгөөр хөдлөмтгий байх үндэслэлтэй Текст томруулах
A
A
A

Сонсох:
Таны санал хүсэлт