- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БҮС НУТАГТ БАРИЛГА ТӨЛӨВЛӨХ
ДБ-ийн сайдын 2002 оны 02-р сарын 01-ний өдрийн 30-р тушаалын хавсралт.
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
3 дугаар хүснэгт
ТОМ ХАВТГААЛЖИН БАРИЛГА
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БҮС НУТАГТ БАРИЛГА ТӨЛӨВЛӨХ БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
БНбД 22.01-01
Албан ёсны хэвлэл
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ
Улаанбаатар хот
2001 он
|
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН БҮС НУТАГТ БАРИЛГА ТӨЛӨВЛӨХ
NORMS ON CONSTRUCTION DRAWING AT
SEISMIC ZONES OF MONGOLIA
200___оны___сарын
____өдрөөс эхлэн мөрдөнө
1.1. Энэ дүрмийг газар хөдлөлтийн 7, 8 ба 9 баллын талбайд шинээр барих болон баригдсан барилга, байгууламжийг сэргээн босгох, засварлах ажлын зураг төсөл зохиоход мөрдөнө
Барилга нь барилгын бусад нормативын баримтын шаардлагыг нэгэн адил хангасан байх ёстой.
1.2. Газар хөдлөлтийн бүс нутагт барих барилга байгууламжийн зураг төслийг боловсруулахдаа дараах шаардлагыг тусгасан байвал зохино. Үүнд:
а/ талбайн газар хөдлөлтийн баллд тохирох хамгийн бага хэмжээтэй газар хөдлөлтийн тооцооны ачааны үйлчлэлд барилгын тогтворшил, бат бэх байдлыг хангасан бүтээцийн схем ба бүтээц, материалыг хэрэглэх;
б/ барилгын бүтээцийн хөшүүн шил ба масс (хучилтын ачаа ба бүтээцийн жин) босоо чиглэлд жигд хуваарилагдсан, тэгш хэмтэй бүтээцийн бүдүүвчийг ашиглавал зохино;
в/ оршин суугчдад аюул учруулах ба байгаль орчныг бохирдуулах бодисыг агуулсан сав буюу тоног төхөөрөмжийн хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангах;
г/ газар хөдлөлтийн дараа барилга ба түүнд суурилагдсан технологийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг түр хугацаагаар хязгаарлагдах буюу ажиллах хэвийн нөхцөлийг хангах;
д/ том хэмжээтэй угсармал элементийг хэрэглэснээр бүтээцийн нэг төрлийн байдал ба цулжилтыг хангах, барилгад угсармал элементийн залгаасыг хамгийн их хүчлэлтэй байх бүсийн гадна байрлуулах;
е/ бүтээцийн элемент ба түүний залгааст зөвшөөрөгдөх хэмжээний уян налархай хэв гажилт хялбар явагдах нөхцөлийг тусгах, энэ үед барилгын ерөнхий тогтворшил хангагдсан байх;
ж/ газар хөдлөлтийн бүс нутагт баригдах барилгын даацын бус бүтээц, элементэд хөнгөн жинтэй материал, эдэлхүүн хэрэглэх шаардлагатай.
Барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэлтийг хангах зорилгоор газар хөдлөлтийн үйлчлэлээс тусгаарлах, хамгаалах (Сейсмоизоляции) ба барилгын динамик эсэргүүцлийг тохируулах зэрэг бусад систем хэрэглэхээр зураг төсөл зохиохыг зөвшөөрнө.
Энэ нөхцөлд зураг төслийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшөөрөлцсөн тусгай техникийн нөхцөлийг үндэслэн боловсруулбал зохино.
1.3. Газар хөдлөлтийн бүс нутагт шинээр барих болон сэргээн босгох, засварлах барилгын зураг төслийг зохиохдоо дараах зүйлүүдийг харгалзан үзэх. Үүнд:
а/ газар хөдлөлтийн балл;
б/ газар хөдлөлтийн давтагдалт;
Балл ба давтагдалтыг Монгол улсын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураглал ба 1 ба 2 дугаар хавсралтад заагдсан газар хөдлөлтийн бүсэд байрласан Монгол улсын хот, суурин газрын жагсаалтаас авна.
1 ба 2 дугаар хавсралтад заагдсан хот, суурин газруудын газар хөдлөлтийн баллыг 1 дүгээр хүснэгтийн II зэргийн хөрсөөр буюу газар хөдлөлтийн шинж чанараар ангилсан хөрсний дундаж нөхцөлөөр авсан болно.
1.4. Барилгын талбайн газар хөдлөлтийн баллыг газар хөдлөлтийн бичил мужлалыг үндэслэн тодорхойлно. Хэрэв газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийгдээгүй бүс нутагт барих барилгын талбайн газар хөдлөлтийн баллыг 1 ба 2 дугаар хавсралтад заасан газар хөдлөлтийн мужлалын балл, тухайн талбайн инженер-геологийн судалгааны үр дүнг үндэслэн 1 дүгээр хүснэгтээр тодорхойлохыг зөвшөөрнө.
1.5. Барилгын талбайд уулын малталт, хөндийлж, бамбалзуур, суумтгай хөрс, физик-геологийн үйл явцад хүчтэй өгөршилд орсон хөрс байвал барилгын бүтээцийн (газар хөдлөлт болохоос өмнө) анхны хэв гажилт хүчдэлийн төлөв байдалд өөрчлөлт оруулах хүчин зүйл болно. Ийм талбайг барилгажуулахдаа буурийг бэхлэх, барилгын бүтээцийг хүчитгэх, мөн түүнчлэн уг талбайг уулын уруй, үер, нуралт зэргээс хамгаалах арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.
Тохиромжгүй байх, эдгээр хүчин зүйлүүдээс хамааруулан, барилгын талбайн газар хөдлөлтийн баллыг үндэслэлгүйгээр өндөрсгөхийг зөвшөөрөхгүй.
1 дүгээр хүснэгт
Хөрсийг газар хөдлөлтийн шинж чанараар ангилсан зэрэг
|
Хөрс
|
Нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн идэвхэд хамаарах барилгын талбайн газар хөдлөлтийн идэвх, баллаар
|
||
7
|
8
|
9
|
||
1
|
Өгөршөөгүй, бага зэрэг өгөршсөн бүх төрлийн хадан хөрс /үүнд: олон жилийн цэвдэг ба гэсгэлэн цэвдэг хөрс/ 30 хүртэл хувь элсэн ба шаварлаг дүүргэгч агуулсан магмын чулуулаг бүхий бага чийгтэй, нягт, том хэмхдэст хөрс, I зарчмаар барих ба ашиглах үед /цаашид хөлдүү хэвээр нь буурь болгон ашиглана/-20 ба түүнээс доош температуртай хатуу хөлдүү олон жилийн цэвдэг хадан биш хөрс, өгөршсөн ба хүчтэй өгөршсөн хадан хөрс
|
6
|
7
|
8
|
II
|
I зэргийн ангилалд хамаарагдаагүй хөрснөөс бусад олон жилийн цэвдэг, өгөршсөн, хүчтэй өгөршсөн хадан хөрс, I зэргийн ангилалд хамаарагдсанаас бусад төрлийн хэмхдэст хөрс, чийгтэй ба бага чийгтэй, дунд зэргийн нягттай, нягт байдалтай дундаас том ширхэгтэй элс ба хайргархаг элсэн хөрс, бага чийгтэй дунд зэргийн нягттай, нягт байдалтай дундаас том ширхэгтэй тоосорхог ба жижиг ширхэгтэй элсэн хөрс, элсэнцэрт е<0.7 ба шавранцар, шаварт е<0.9 гэсэн сүвшилтийн итгэлцүүртэй үед урсамтгай чанарын үзүүлэлт нь IL 0.5 байх шаварлаг хөрсүүд, I зарчмаар барих, ашиглах үед –2о ба түүнээс дээш температуртай хатуу хөлдүү мөн түүнчлэн бутрамтгай ба уян хөлдүү олон жилийн цэвдэг хадан биш хөрс
|
7
|
8
|
9
|
III
|
Чийглэгийн зэрэг ба ширхгийн хэмжээнээс хамаарахгүй сэвсгэр элс, усаар ханасан, дунд зэргийн нягттай ба нягт байдалтай дунд зэргийн ба том ширхэгтэй элс болон хайргархаг элс, усаар ханасан ба чийгтэй, дунд зэргийн нягттай нягт байдалтай тоосорхог ба жижиг ширхэгтэй элс, консистенцийн үзүүлэлт IL>0.5 бүхий шаварлаг хөрсүүд, элсэнцэрт е 0.7 ба шавранцар ба шаварт е 0.9 гэсэн сүвшилтийн итгэлцүүртэй, консистенцийн үзүүлэлт IL 0.5 байх тоосорхог шаварлаг хөрсүүд, II зарчмаар барих ба ашиглах /цаашид хөлдүү буурь хөрсийг гэсгээж ашиглах/ олон жилийн цэвдэг хадан биш хөрс
|
8
|
9
|
>9
|
Тайлбар:
1) Газар хөдлөлтийн шинж чанараар ангилсан I зэргийн хөрстэй талбайд төлөвлөлтийн түвшингээс дооших 30 м-ээс их зузаантай хөрсний үеийг I зэрэгт хамруулна. Энэ нөхцөлд хөрсний үеийн зузааныг ухаастай үед төлөвлөлтийн түвшингээр, асгаастай үед хар түвшингээр тус тус тогтооно. Төлөвлөлтийн улаан түвшингээс доошх (хар ба ухаадсын түвшин гэнэ) хөрсний үеийн зузаан 10 м-ийн хязгаарт байх бүрэлдэхүүн нь нэг төрлийн биш хөрстэй талбайг газар хөдлөлтийн шинж чанараас хамааруулж ашиглахад хамгийн тохиромжгүй зэрэглэлийн хөрсөнд тооцно. Хэрэв асгамал хөрсний үеийн зузааны нийлбэр 5 м-ээс хэтэрч байвал түүнийг мөн энэ хөрсний зэрэглэлд хамааруулна.
2) Урьдчилсан дүгнэлтээр ашиглалтын явцад хөрсний усны түвшин дээшлэх ба усанд автагдах нөхцөлтэй байвал хөрсний зэрэглэлийг усанд норсон үеийн (консистенцийн үзүүлэлт, чийглэгийн зэрэг г.м) хөрсний шинж чанараас хамааруулан тодорхойлно. Харин талбайн газар хөдлөлтийн баллд тодотгол хийхдээ барилгын тухайн хэсэгт ослын үед үүссэн норголтын нөлөөллийг бодолцохгүй.
3) II зарчмаар олон жилийн цэвдэг хадан биш хөрсөнд барилга барих үед гэсгэлэн дэвсгэр хөрс хүртэл гэсэлтийн бүсний тархалт үргэлжилж байвал буурь хөрсийг ердийн хөрсний нэгэн адилаар тооцно. Энэ үед хөрсний газар хөдлөлтийн (сейсмик) шинж чанарыг хөрс гэссэний дараах бодит байдлаар авна.
4) III зэргийн хөрс бүхий талбайтай газар хөдлөлтийн 6 баллын бүс нутагт онцгой чухал барилгыг төлөвлөхдөө тооцооны газар хөдлөлтийг 7 баллаар авна.
5) Усан техникийн ба тээврийн байгууламжийн барилгын талбайн газар хөдлөлтийн идэвхийг тодорхойлохдоо энэхүү нормын 4 ба 5 дугаар бүлэгт орсон нэмэлт шаардлагуудыг бодолцвол зохино.
6) Элс ба шаварлаг хөрсний чийглэг буюу консистенцийн үзүүлэлт тодорхойгүй, хөрсний ус 5 м-ээс дээш түвшинд тогтсон байвал уг хөрсийг III зэрэглэлийн хөрсөнд хамааруулна.
1.6. Тооцооны газар хөдлөлтийн 9-өөс дээш баллын талбайд барилга барихыг зөвшөөрөхгүй. Онцгой чухал нөхцөлд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр барьж болно. Энэ нөхцөлд газар хөдлөлтийн 9 баллд тохирсон ачааг 1,5 гэсэн илтгэлцүүрээр үржүүлсэн ачаагаар барилга байгууламжийг тооцох бөгөөд хийцлэлийн нэмэлт арга хэмжээг авсан байвал зохино.
1.7. Инженер-геологийн төвөгтэй нөхцөлтэй талбайд баригдсан болон эзлэхүүн, бүтээцийн энгийн бус, онцгой төлөвлөлтийн шийдэлтэй барилгад газар хөдлөлтийн үед бүтээцийн ажиллагааны талаарх үнэн бодиттой мэдээлэл авах зорилгоор газар хөдлөлтийг хэмжих инженерийн станцыг байрлуулах шаардлагатай. Газар хөдлөлтийг хэмжих инженерийн хэмжилтийн станцын зураг төслийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшөөрөлцсөн тусгай техникийн нөхцөлийн дагуу боловсруулах шаардлагатай.
1.8. Суумтгай хөрсөнд барилга барихдаа буурь хөрсний суумтгай шинж чанарыг арилгах явдлыг хангах зарчмыг баримтлах хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үйлчлэлд бүтээцийг тооцохдоо ашиглалтын үед хөрсний суултаас барилгад үйлчлэх нэмэлт хүчлэлийг бодолцох зайлшгүй шаардлагатай.
1.9. III зэргийн хөрсөнд барилгыг төлөвлөхдөө газар хөдлөлтийн үед түүний динамик тогтворшлыг хангах үүднээс буурийг бэхжүүлэх (нягтруулах, химийн уусмал гэх мэт) арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Буурийг бэхжүүлэх арга хэмжээг төлөвлөхдөө "Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм " БНбД 2.02.01-94-ийн заалтуудыг баримтлах хэрэгтэй.
Тайлбар: Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нөхцөлд талбайн газар хөдлөлтийн баллыг дахин тодорхойлох шаардлагатай.
1.10. Газар хөдлөлтийн бүс нутагт барих барилгын талбайн хөрсийг 1 дүгээр хүснэгтэд зааснаар ангилна.
2. ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЙЛЧЛЭЛИЙГ ТООЦОХ
2.1. Газар хөдлөлтийн бүс нутагт барих барилга байгууламжийн бүтээц ба суурийг газар хөдлөлтийн үйлчлэлийг бодолцсон онцгой хослол ба ачааны үндсэн хослолд тооцох шаардлагатай. Барилгыг ачааны онцгой хослолоор тооцох үед тооцооны ачааны утгыг 2 дугаар хүснэгтэд заагдсан хослолын итгэлцүүрээр үржүүлнэ.
2-р хүснэгт
Ачааны төрөл
|
Хослолын итгэлцүүрийн утга, nc
|
Тогтмол
|
0,9
|
Удаан хугацааны түр
|
0,8
|
Богино хугацааны түр /давхар дундын хучилт ба адрын хучилт/
|
0,5
|
Уян дүүжлээсээр бэхлэгдсэн ачаанаас ирэх хэвтээ ачаа, гадна агаарын температурын үйлчлэл, салхины ачаа, тоног төхөөрөмж ба тээврийн хэрэгслээс үзүүлэх динамик үйлчлэл, краны хөдөлгөөнөөс үүсэх тоормосны ба хажуугийн хүчлэлийг энд тооцохгүй. Газар хөдлөлтийн тооцооны босоо чиглэлийн ачааг тодорхойлоход краны гүүр ба тэргэнцрийн жин мөн түүнчлэн краны даацтай тэнцэх ачааны жинг 0.3 гэсэн итгэлцүүрээр үржүүлнэ. Газар хөдлөлтийн тооцооны ачаанд краны гүүрний жинг бодолцсон тооцооны хэвтээ чиглэлийн ачааг краны доорх дам нурууны тэнхлэгт перпендикуляр чиглэлд үйлчлэхээр тооцно.Энэ тохиолдолд краны ачааг бууруулахаар "Ачаа ба үйлчлэл"-ийн БНбД-д заасан заалт хамаарагдахгүй.
2.2. Барилга, байгууламжийн тооцоог газар хөдлөлтийн үйлчлэлийг бодолцсон ачааны онцгой хослолд дараах байдлаар хийнэ.
а/ Энэ нормын 2.5 дугаар заалтаар тодорхойлогдох ачаагаар;
б/.тухайн барилга байгууламжийн хувьд хамгийн аюултай байж болох газар хөдлөлтийн буурь хөрсний хурдатгалын бичлэг, мөн түүнчлэн синтезжүүлсэн акселограммыг ашиглаж хийнэ. Эдгээр тохиолдолд буурь хөрсний хурдатгалын хамгийн их амплитуда талбайн газар хөдлөлтийн баллд харгалзуулсан дараах хэмжээнээс багагүй байхаар авна.
Энэ үед буурины хурдатгалын хамгийн их ампилтуд нь газар хөдлөлтийн 7, 8 ба 9 баллд харгалзан 100, 200 ба 400 см/с2-ээс багагүй байна.
Тооцоог "б" заалтаар хийхдээ бүтээцэд уян харимхай биш хэв гажилт үүсэж болзошгүйг бодолцох хэрэгтэй.
Бүх барилга байгууламжийн тооцоог "а" заалтаар хийнэ.
Онцгой хариуцлагатай барилга, 16-аас дээш давхар (өндөр барилга), газар хөдлөлтөөс хамгаалах системтэй барилгын зураг төсөл зохиох үед тооцоог "б"заалтаар хийнэ.
2.3. Газар хөдлөлтийн үйлчлэл орон зайд дурын чиглэлтэй байж болно. Геометрийн энгийн хэлбэртэй барилгын хувьд газар хөдлөлтийн тооцооны хэвтээ ачааг түүний хөндлөн ба дагуу чиглэлд үйлчлэхээр тооцох бөгөөд дээрх чиглэл бүрд газар хөдлөлтийн ачааны үйлчлэлийг салгаж тус тусад нь тооцно. Геометрийн төвөгтэй хэлбэртэй байгууламжийг тооцохдоо тухайн бүтээц буюу элементэд хамгийн аюултай байх чиглэлд үйлчлэх газар хөдлөлтийн ачааг бодолцсон байвал зохино.
2.4. Дараах тооцоонд газар хөдлөлтийн босоо чиглэлийн ачааг зайлшгүй оруулж тооцно.
• хэвтээ ба налуу байрласан хөшөөс тулгуурт(консолин) бүтээцийн тооцоо;
• 24 м ба түүнээс дээш аслалтай барилга байгууламжийн рам, арок, татанга, орон зайн хучилтын тооцоо;
• Барилга байгууламжийн буурь ба суурийн ерөнхий тогтворшил, хөнтүүрэлт (опрокидывания), шилжисхийлтийн тооцоо;
• их алслалтай гүүрний тооцоо
• 3.27. зүйлд заагдсан чулуун бүтээцийн тооцоо;
2.5. Усан техникийн байгууламжаас бусад , барилга, байгууламжийн дугаар хэлбэлзэлд харгалзах k цэгт үйлчлэх газар хөдлөлтийн S тооцооны ачааг дараах томьёогоор тодорхойлно.
(1)
үүнд: K1-барилга байгууламжийн төрлөөс хамаарах итгэлцүүр үүнийг 3-р хүснэгтээс авна
K -барилга, байгууламжийн шинж чанараас хамаарах итгэлцүүр үүнийг 5 дугаар хүснэгт ба 5 дугаар бүлэгт зааснаар авна.
Qk-к цэгт төвлөрсөн барилга байгууламжийн жин. Үүнийг 2.1.зүйлд зааснаар бүтээцэд үйлчлэх тооцооны ачаагаар тооцно. (1 дүгээр зураг)
А-итгэлцүүр, газар хөдлөлтийн тооцооны 7, 8 ба 9 баллд 0.1, 0.2, ба 0.4 байна.
-барилга байгууламжийн дугаар хувийн хэлбэлзэлд харгалзах динамик итгэлцүүр, 2.6.-д зааснаар авна.
η –ачааны байрлал ба дугаар хувийн хэлбэлзлийн үед түүнд үүссэн барилга байгууламжийн хэв гажилтын хэлбэрээс хамаарах итгэлцүүр 2.7.-д зааснаар тодорхойлно.
Тайлбар:
1) III зэргийн хөрстэй үед барилгын талбайн газар хөдлөлтийн идэвх 8 ба түүнээс дээш балл байвал газар хөдлөлтийн үед буурь хөрсний шугаман бус хэв гажилтыг бодолцож -ийн утгыг 0.7 гэсэн итгэлцүүрээр үржүүлнэ.
2) Газар хөдлөлтийн ачааг тухайн барилга барих талбайн газар хөдлөлтийн идэвх, барилгын шинж чанарын үзүүлэлтүүд зэргийг үндэслэн тогтоосон энэ нормын 4 дүгээр хүснэгтэд заасан тооцооны газар хөдлөлтийн баллаар тодорхойлно.
|
Барилга, байгууламжийн төрөл
|
К1-ийн утга
|
1
|
Бүтээцэд эвдрэл, гэмтэл буюу уян харимхай бус хэв гажилт үүсэхийг зөвшөөрөхгүй барилга ба байгууламжууд
|
1
|
2
|
Бүтээцэд эвдрэл гэмтэл ба үлдэгдэл хэв гажилт үүсэж болох бөгөөд эвдрэл гэмтлээс ашиглалтын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учрах үед тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хүмүүсийн аюулгүй байдал хангагдах барилга, байгууламжуудыг дараах бүтээцийн шийдлээр барихад
|
|
Угсармал төмөр бетон хавтгаалж буюу цутгамал бүтээц
|
0,22
|
|
Босоо чиглэлд холбоос буюу диафрагмыг төлөвлөөгүй ган каркас
|
0,25
|
|
Босоо чиглэлд холбоос буюу диафрагмыг төлөвлөсөн ган каркас
|
0,22
|
|
Босоо чиглэлд холбоос буюу диафрагмыг төлөвлөөгүй төмөр бетон каркас
|
0,35
|
|
Босоо чиглэлд холбоос буюу диафрагмыг төлөвлөсөн төмөр бетон каркас
|
0,25
|
|
Чулуун буюу тоосгон өрөг бүхий хана
|
0,35
|
|
3
|
Бүтээцэд ан цав, тодорхой хэмжээний үлдэгдэл хэв гажилт үүсэх ба тухайн элементийн эвдрэл, гэмтэл, тэдгээрийн шилжилсхийлтээс ашиглалтын хэвийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогсох үед хүмүүсийн аюулгүй байдал хангагдах барилга, байгууламжууд
|
0,12
|
2.6. Газар хөдлөлтийн ачааг тодорхойлохдоо барилгын тооцооны - хэлбэрийн хувийн хэлбэлзлийн үеэс хамаарах динамик итгэлцүүрүүдийн утга βi-г (2 ба 3) томьёогоор эсвэл 2 дугаар зургаар тогтооно.
Газар хөдлөлтийн шинж чанараар I ба II зэрэгт хамаарах хөрсөнд. /1 дүгээр муруй/
үед
0.1с (2)
Ti 0.4 c үед
Газар хөдлөлтийн шинж чанараар III зэрэгт хамаарах хөрсөнд /2 дугаар муруй/
үед ;
0.1с (3)
T 0.8 c үед
Бүх тохиолдолд -ийн утга 0.8-аас багагүй байх ёстой.
Тайлбар:Тээврийн ба усан техникийн байгууламжийг тооцох үед ( )-ийн утгыг энэхүү нормын 4 ба 5 дугаар зүйлийн заалтын дагуу сонгоно.
4 дүгээр хүснэгт
|
Барилга, байгууламжийн шинж чанарын үзүүлэлтүүд
|
Барилгын талбайн газар хөдлөлтөөс хамаарах тооцооны газар хөдлөлтийн балл
|
||
7
|
8
|
9
|
||
1
|
Энд дурьдсан 2-5 дугаар зүйлийн заалтад ороогүй орон сууц, олон нийтийн ба үйлдвэрийн барилга, байгууламжууд
|
7
|
8
|
9
|
2
|
Онцгой чухал барилга, байгууламжууд*
|
8
|
9
|
9**
|
3
|
Эвдрэл гэмтлээс онцгой хүнд сүйрэл учирч болох барилга, байгууламжууд. (Том ба дунд зэргийн төмөр замын өртөө, дээвэртэй битүү стадион г.м)
|
7***
|
8**
|
9***
|
4
|
Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай барилга, байгууламжууд (Холбооны барилгууд, гал унтраах систем, галын депо, усан хангамж ба эрчим хүчний систем г.м
|
7***
|
8***
|
9***
|
5
|
Эвдэрч нурснаас хүний амь үрэгдэхгүй, үнэтэй тоног төхөөрөмжгүй, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа зогссоноос сөрөг нөлөө үзүүлэхгүй барилга, байгууламжууд (агуулах, өргөгч краны болон засварын эстакад, их биш дарханы газар г.м) мөн түүнчлэн түр барилга, байгууламжууд
|
Газар хөдлөлтийн үйлчлэлийг тооцохгүй
|
Тайлбар:
* - 2 дугаар заалтад хамаарагдах барилга, байгууламжийг захиалагч байгууллага тодорхойлно.
** - Барилга, байгууламжийг тооцохдоо тооцооны газар хөдлөлтөд тохирсон ачааг 1.5 гэсэн нэмэлт итгэлцүүрээр үржүүлнэ.
*** - Мөн адилхан 1, 2 гэсэн нэмэлт итгэлцүүрээр үржүүлнэ.
5 дугаар хүснэгт
|
Барилга, байгууламжийн шинж чанарын үзүүлэлтүүд
|
К -ийн утга
|
1
|
Бага хэмжээний байгуулалт бүхий өндөр байгууламжууд (цамхаг, утааны яндан, мачт, тусдаа байрлалтай цахилгаан шатны хонгил г.м) 1 дүгээр давхарт баганатай барилгад 1 дүгээр давхар ба дээд давхрын харимтгай чанарын харьцаа 0,25-тай тэнцүү буюу бага байх үед
|
1,5
|
2
|
Дүүргэгч хана нь баганын хэв гажилтад нөлөө үзүүлэхгүй каракасан барилгууд
|
1,3
|
3
|
Гидротехникийн байгууламжаас гадна 1-2 дугаарт заагдаагүй бусад барилга, байгууламжууд
|
1
|
2.7. Хөшөөс тулгуурт (консолин) бүтээцийн бүдүүвчээр тооцоо хийгдэх барилга, байгууламжид η утгыг дараах томьёогоор тодорхойлно.
(4)
Үүний: X (xk) X (xj) – дугаар хувийн хэлбэлзлийн үед к цэг ба бүх j цэг дэх барилгын шилжилт. Тооцооны бүдүүвчийг 1 дүгээр зурагт үзүүлсний дагуу барилга байгууламжийн жинг хучилтын түвшинд төвлөрүүлж авна.
Qj- 2.1. дугаар заалтын дагуу тодорхойлогдох бүтээцийн тооцооны ачааг бодолцон j цэгт төвлөрүүлсэн барилга байгууламжийн жин.
2.8. 5 хүртэл давхар барилгын хувьд (өндрийн дагууд давхрын масс ба хөшүүн чанар үл мэдэг өөрчлөгдөх) < 0.4с байвал итгэлцүүрийг дараах хялбарчилсан томьёогоор тодорхойлж болно.
(5)
Энд: ба – к ба j цэгүүдээс суурийн дээд ирмэг хүртэлх зай.
2.9. Газар хөдлөлтийн бүсэд баригдах барилга, байгууламжийн бүтээц ба түүний элементэд үүсэх хүчлэлийг хувийн хэлбэлзлийн 3-аас цөөнгүй хувийн хэлбэр (форм)-ээр тооцно. Хэрвээ хувийн хэлбэлзэл >0.4с үед 3-аас доошгүй хэлбэлзлийн хэлбэрээр, 0.4с байвал зөвхөн хувийн хэлбэлзлийн 1 дүгээр хэлбэрээр ( )тооцно.
Усан техникийн байгууламжийн итгэлцүүр ба хэлбэлзлийн тоог 5 дугаар бүлэгт зааснаар тодорхойлно.
2.10. Газар хөдлөлтийн тооцооны ачааг байгууламжид статикаар үйлчлэх нөхцөлөөр авч түүнээс бүтээцэд үүсэх эгц ба шүргэгч хүчдэл, гулзайлтын ба хөнтрүүлтийн момент, хөндлөн ба дагуугийн хүчний тооцооны утгыг дараах томьёогоор тодорхойлно.
(6)
Үүний: - сонгож авсан огтлолд i дугаар хэлбэлзлийн хэлбэрт харгалзах газар хөдлөлтийн тооцооны ачаанаас үүсэх хүчлэл ба хүчдэлийн утга
n-тооцоонд бодогдож буй хэлбэлзлийн хэлбэрийн тоо
2.11. 2.4.-т заасан тохиолдлуудад /чулуун бүтээцээс бусад/ газар хөдлөлтийн босоо ачааг (1) томьёогоор тодорхойлно. Энэ нөхцөлд К итгэлцүүрийг 1-тэй тэнцүүгээр авна.
Хөшөөс тулгуурт бүтээцийн хувьд түүний жин барилгын жинтэй харьцуулахад маш бага байвал (балкон, саравч, дүүжин ханын хөшөөс тулгуурт бүтээц ба түүний бэхэлгээ г.м) бүтээцийн тооцоог =5 байх үеийн газар хөдлөлтийн босоо ачаагаар тооцно.
2.12. Барилга байгууламжийн оройн хэсэгт байрлах (дээврийн хашлага хана, фронтон г.м) харьцангуй бага жин, хөндлөн огтлолтой бүтээц, мөн түүнчлэн 1 дүгээр давхарт байрлах хүнд жинтэй тоног төхөөрөмж, хөшөөний бэхэлгээний тооцоог хийх үед газар хөдлөлтийн хэвтээ ачааллыг (1) томьёогоор тодорхойлох ба энэ тохиолдолд =5 гэж авна.
2.13. Хана, хавтгаалж, хамар хана, тусдаа бүтээцүүдийн хоорондын холбоос, мөн түүнчлэн тоног төхөөрөмжийн бэхэлгээний тооцоог (1) томьёогоор хийнэ. Энэ үед -г барилгын тухай түвшинд харгалзах утгаар авах ба 2-оос багагүй байна. Зөвхөн том хавтгаалжин ханатай барилгын хэвтээ уулзварын холбоосыг тооцох үед үрэлтийн хүчийг оролцуулж тооцно.
2.14. Бүтээцийн бат бэхийн болон тогтворшлын тооцоонд БНбД-ийн II бүлэгт заасан бүтээцийн бусад ажиллах нөхцөлийн итгэлцүүрийг хэрэглэх ба үүнээс гадна энэ нормын 6 дугаар хүснэгтээр тодорхойлогдох mkp гэсэн ажиллах нөхцөлийн итгэлцүүрийг нэмж авах ёстой.
2.15. 30 м-ээс дээш урт, өргөнтэй барилга, байгууламжийг тооцохдоо (усан техникийн байгууламжаас бусад) 2.5. дугаар заалтаар тодорхойлогдох газар хөдлөлтийн ачаанаас гадна бүтээцийн хөшүүншлийн төвийг дайрч гарах босоо тэнхлэгтэй харьцангуй явагдах мушгирах моментийн үйлчлэлийг бодолцох зайлшгүй шаардлагатай.
Тооцоо хийж байгаа тухайн түвшин дэх барилгын жин ба хөшүүншлийн төвийн хоорондох тооцооны мөрний хэмжээг 0.1 -гээс багагүйгээр авна.
хүчний үйлчлэлд перпендикуляр чиглэлд байх барилгын байгуулалт дээрх хэмжээ,
2.16. Түшиц ханын тооцоонд газар хөдлөлтийн нөлөөллөөс үүссэн хөрсний даралтыг зайлшгүй тооцох шаардлагатай.
2.17. Газар хөдлөлтийн үйлчлэлийг бодолцсон барилга байгууламжийн тооцоог хязгаарын төлвийн I группээр гүйцэтгэнэ. Мөн техник, технологийн онцгой шаардлага, нөхцөлтэй үед тооцоог хязгаарын төлвийн II группээр хийхийг зөвшөөрнө.
2.18. Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах үе шатанд тухайн барилгад газар хөдлөлтийн үйлчлэлийг бодолцох зайлшгүй шаардлагатай эсэх, эвдэрч нурснаас хүний амь үрэгдэхгүй, үнэтэй тоног төхөөрөмжгүй, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа зогссоноос сөрөг нөлөө үзүүлэхгүй байх (өргөгч краны эстакад, агуулах, их биш засварын газар гэх мэт), мөн түүнчлэн түр барилга, байгууламжид хамаарах эсэхийг захиалагч байгууллага, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж тогтоож өгсөн байна.
6 дугаар хүснэгт
|
Бүтээцийн шинж чанарын үзүүлэлт
|
mkp-ийн утга
|
|
Бат бэхийн тооцоо хийх үед
|
|
1
|
Хөшүүн арматуртай төмөр бетон, мод, ган бүтээцтэй үед
|
1,3
|
2
|
Өндөр чанарын ган утсан арматур ба арматуртай төмөр бетон бүтээцийг налуу огтлолын бат бэхээр шалгахаас бусад үед
|
1,2
|
3
|
Төмөр бетон бүтээцийг налуу огтлолын бат бэхээр шалгах үед
|
1,0
|
4
|
Бетон болон чулуун ба арматуртай чулуун бүтээц
|
|
|
Төвийн бус шахалтад тооцох үед;
|
1,0
|
|
Суналт ба шилжисхийлтэд тооцох үед
|
0,8
|
5
|
Гагнаасан холбоос
|
1,0
|
6
|
Боолт ба тавалгаан холбоос
|
1,1
|
|
Тогтворын тооцоо хийх үед
|
|
7
|
100 дээш туян чанартай ган элемент
|
1,0
|
8
|
20 хүртэлх туян чанартай ган элемент
|
1,2
|
9
|
20-оос 100 хүртэлх туян чанартай ган элемент
|
1,2-1,0
|
Тайлбар:
1) Хасах 40оС-аас бага тооцооны температуртай үед задгай агаарт буюу халаалтгүйгээр ашиглах өрөөнд байрлах ган ба төмөр бетон бүтээцийг тооцохдоо mkp итгэлцүүрийг 0.9-тэй тэнцүүгээр, налуу огтлолоор бат бэхийг шалгах тохиолдолд итгэлцүүр mkp-ийг 0.8-тай тэнцүүгээр авч тооцно.
2) Барилга байгууламжийн (тээврийн ба усан техникээс бусад) бүтээцийг тооцохдоо mkp итгэлцүүрийн утгыг газар хөдлөлтийн 1, 2, 3 гэсэн давтагдалд харгалзах 0.85, 1.0 ба 1.15 гэсэн итгэлцүүрээр тус тус үржүүлнэ.
3) Завсрын утгыг шугаман хамаарлын аргаар тодорхойлно.
3. ОРОН СУУЦ, ОЛОН НИЙТИЙН БА ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА
Ерөнхий хэсэг
3.1. Барилга байгууламжийн бүтээцийн ба эзлэхүүн төлөвлөлтийн шийдлийг 1 дүгээр зүйлийн 1.2.дугаар заалтын дагуу гүйцэтгэх бөгөөд мөн түүнчлэн дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.
3.1.1. Барилгын байгуулалт нь тэгш хэмтэй байх ёстой. Хэрвээ барилгыг илүү гарсан хэсэгтэйгээр төлөвлөх үед түүний хэмжээ, каракасан барилга буюу том хавтгаалжин, цутгамал төмөр бетон барилгад 6м, өрөгт бүтээцэн барилгад 7 баллд 2 м-ээс, 8 баллд 1м-ээс тус тус хэтрэхгүй байвал зохино.
3.1.2. Барилга байгууламж нь дотроо зэрэгцсэн хэсгүүдтэй (отсека) байх үед тэдгээрийн хоорондох өндрийн дагуух уналтын хэмжээ 5м-ээс хэтрэхгүй байх ёстой. (Газар хөдлөлтийн эсрэг заадасны хооронд)
3.1.3. Барилгын байгуулалт доторх зэрэгцсэн хэсгүүдийн дээврийн ба давхар дундын хучилтыг нэг түвшинд байрлуулах шаардлагатай.
3.2. Барилгын эзлэхүүн төлөвлөлт ба бүтээцийн шийдэл нь 3.1. дүгээр заалтын шаардлагуудыг хангахгүй нөхцөлд барилгыг газар хөдлөлтийн эсрэг заадсаар салгах хэрэгтэй. 7 баллын газар хөдлөлтийн талбайд барих 10 м хүртэлх өндөртэй нэг давхар барилгад газар хөдлөлтийн эсрэг заадсыг гаргахгүй байж болно. Гэхдээ барилгын байгуулалтын хэмжээ ба өндөр 7 дугаар хүснэгтэд заагдсан хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.
7 дугаар хүснэгт
|
Барилгын даацын бүтээц
|
Уртын хязгаар, м /өргөний хэмжээ/
|
Өндрийн хязгаар, м /давхрын тоо/
|
||||
Газар хөдлөлтийн идэвх
|
|||||||
7
|
8
|
9
|
7
|
8
|
9
|
||
1
|
Ган каркас
|
150
|
150
|
150
|
Газар хөдлөлтгүй бүсийн шаардлагаар
|
||
2
|
Төмөр бетон каркас
|
|
|
|
|
|
|
|
Холбоос /газар хөдлөлтийн хэвтээ ачааг босоо чиглэлд хийгдсэн төмөр бетон диафрагм буюу хөшүүн цөм хүлээн авна/;
|
80
|
80
|
60
|
51(16)
|
39(12)
|
30(9)
|
Ширхгийн материалаар өрсөн дүүргэгч ханатай рам*
|
80
|
80
|
60
|
30(9)
|
23(7)
|
17(5)
|
|
газар хөдлөлтийн хэвтээ ачааг хүлээж авахгүйгээр төлөвлөсөн дүүргэгч ханатай рам
|
80
|
80
|
60
|
30(6)
|
24(5)
|
14(4)
|
|
3
|
Цутгамал төмөр бетон хана
|
80
|
80
|
60
|
75(24)
|
63(20)
|
51(16)
|
4
|
Төмөр бетон хавтгаалжин хана
|
80
|
80
|
60
|
49(14)
|
39(12)
|
30(9)
|
5
|
Гадна талын үеийг ширхгийн материалаар өрж дотор талын үеийг цутгамал төмөр бетоноор хийсэн олон үет хана
|
80
|
80
|
60
|
39(12)
|
30(9)
|
24(7)
|
6
|
Үйлдвэрт доргиох аргаар бэлтгэсэн тоосгон гулдмай буюу том гулдмай хана. Мөн үйлдвэрт доргиох аргаар бэлтгэсэн хавтгаалжин хана
|
80
|
80
|
60
|
30(9)
|
23(7)
|
17(5)
|
7
|
Төмөр бетон зүрхэвч бүхий хосломол хийцтэй жижиг хэмжээний гулдмай ба бетон, зөв хэлбэртэй байгалийн чулуу,тоосгоор өрсөн ханатай үед
|
|
|
|
|
|
|
I зэрэг
|
80
|
80
|
60
|
20(6)
|
17(5)
|
14(4)
|
|
II зэрэг
|
80
|
80
|
60
|
17(5)
|
14(4)
|
11(3)
|
|
8
|
7 дугаарт зааснаас бусад төрлийн жижиг хэмжээтэй гулдмай ба байгалийн болон бетон, тоосгоор өрсөн ханатай үед
|
|
|
|
|
|
|
I зэрэг
|
80
|
80
|
60
|
17(5)
|
14(4)
|
11(3)
|
|
II зэрэг
|
|
|
|
14(4)
|
11(3)
|
8(2)
|
|
9
|
Жижиг ширхэгтэй царууц бетон гулдмайгаар өрсөн хана
|
40
|
40
|
-
|
4(1)
|
4(1)
|
-
|
Тайлбар:
1) Барилгын өндөр гэдэг нь барилгатай нийлж байгаа төлөвлөлтийн үеийн газрын гадаргуу буюу ус зайлуулах хаяавчны түвшингээс адрын хучилтын доод түвшин хүртэлх хэмжээ болно.
2) Дүүргэгч ханыг газар хөдлөлтөөс үйлчлэх хэвтээ ачааг хүлээж авахаар төлөвлөх бөгөөд тооцооны үр дүнгээр хийцлэлийн арга хэмжээ авна.
3.2.1. Газар хөдлөлтийн эсрэг заадсыг хана ба рамаар (каракасан барилгад-рамаар) эсвэл зэрэгцээ хоёр хана төлөвлөх замаар гүйцэтгэх хэрэгтэй.
3.2.2. Заадасны өргөнийг тооцоогоор тогтоох бөгөөд түүний хэмжээ газар хөдлөлтийн ачааны үйлчлэлд зэрэгцээ байрлалтай хоёр хэсгийн хэвтээ чиглэл дэх эсрэг шилжилтийн нийлбэр дээр 20 мм нэмсэнтэй тэнцүү буюу 5 м хүртэлх өндөр барилгад 30 мм-ээс багагүй хэмжээтэй байвал зохино. Газар хөдлөлтийн эсрэг заадасны өргөний хэмжээг 5 м-ээс дээш өндөртэй барилга, байгууламжид өндрийн 5м тутамд 20мм-ээр ихэсгэж хийнэ. Газар хөдлөлтийн заадасны хийцлэл ба түүний чигжээс газар хөдлөлтийн үед тухайн хэсгүүдийн хоёр чиглэл уруу хэвтээ чиглэлээр шилжих шилжилтэд харилцан бие биедээ саад болохгүй байх ёстой.
3.2.3. Газар хөдлөлтийн эсрэг заадсаар барилгыг нийт өндрийн дагуу салгавал зохино. Хэрвээ газар хөдлөлтийн эсрэг заадас барилгын суултын заадастай давхцаж байгаагаас бусад тохиолдолд сууринд заадас гаргахгүй байхыг зөвшөөрнө.
3.3. Шатны хонгилын тоо, байршил нь "Барилгын зураг төсөл зохиох галын аюулгүйн норм" БНбД-ийн холбогдох бүлгийн шаардлагад тохирсон байх ёстой. 10 метр өндөр болон 3 ба түүнээс дээш давхар барилгад газар хөдлөлтийн эсрэг заадасны хооронд буюу тухайн нэг хэсэгт (отсека) нэгээс багагүй шатны хонгилыг төлөвлөх ёстой. Харин шатны хонгилыг хаалттай (закрытыми), гадна талын хананд цонхтой байхаар төлөвлөвөл зохино.
3.3.1. Каракасан барилгын шат ба цахилгаан шатны хонгилын хашлага бүтээцийг каркастай хамтран ажиллахааргүйгээр давхар бүрд тасалж, бие даасан бүтээц хэлбэрээр эсвэл газар хөдлөлтөөс үйлчлэх ачааг хүлээн авахаар хөшүүн цөм байдлаар төлөвлөж болно. Энэ үед 1 дүгээр бүлгийн 1.2. дугаар заалтын шаардлага хангагдсан байвал зохино.
3.3.2. Тооцооны газар хөдлөлтийн 7 ба 8 баллын талбайд барих 5 ба түүнээс цөөн давхар каракасан барилга, байгууламжид шат ба цахилгаан шатны хонгилыг каркаснаас тусгаарлаж тусдаа бүтээцийн хэлбэрээр төлөвлөх шаардлагатай. Харин шатны хонгилыг тусдаа байгууламж байдлаар төлөвлөхийг зөвшөөрөхгүй.
3.4. Хот, суурин газарт барих орон сууцны барилгын хананд түүхий тоосго, саман, хөрсөн гулдмай хэрэглэхийг хориглоно. Хөдөө орон нутагт тооцооны газар хөдлөлтийн 8 хүртэл баллын талбайд барих нэг давхар барилгуудыг диагональ холбоос бүхий антисептигдсан углуургатай модон каркасаар хүчжүүлсэн нөхцөлд дээрх материалуудыг хэрэглэхийг зөвшөөрнө. Мөн .барилгад урьд нь ашиглаж байсан ханын материал, мод, ган болон угсармал төмөр бетон эдлэхүүнийг туршилт, судалгаа хийж баталгаажуулсан акт баримтгүйгээр хэрэглэхийг хориглоно.
3.5. Модон байшингийн ханын каракасын хөшүүншлийг ташуу тулаасны тусламжтайгаар хангах ёстой. Гуалин ба дүнзэн ханыг угсрах үед тэдгээрийн хоорондох хэвтээ заадаст модон хадаас (нагель) байрлуулж бэхэлнэ. Модон бамбайгаар нэг давхрын өндөртэй барилгыг төлөвлөх хэрэгтэй.
3.6. Барилгын адрын болон давхар дундын угсармал төмөр бетон хучилт хэвтээ хавтгайдаа бат бэх ба хөшүүн байдлаар цулжигдсан байх ёстой. Тэдгээр нь босоо чиглэлийн даацын бүтээцэд найдвартай бэхлэгдсэн байх бөгөөд газар хөдлөлтийн үед эдгээр бүтээцүүдийн хамтарч ажиллах ажиллагааг хангасан байх хэрэгтэй.
3.7. Хажуу ирмэгтээ иржгэр буюу тээг бүхий гадаргуутай, мөн түүнчлэн үзүүртээ арматуран гаргалгатай эсвэл суулгах нарийвчтай угсармал төмөр бетон хавтангаар хучих хучилтад дараах бүтээцийн шийдлийг хэрэглэх хэрэгтэй.
I төрөл.Хавтангуудын хоорондох заадаст жижиг ширхэгтэй дүүргэгч бүхий В 7.5-аас доошгүй ангийн бетон буюу цементийн зуурмагаар чигжээс хийнэ. Хучилтын хавтанг рамны дам нуруутай эсвэл төмөр бетон бүстэй холбож бэхлэнэ. Дам нуруунд хучилтын хавтан суух үед дам нурууны дээд ирмэгт босоо чиглэлтэй арматуран гаргалгаа бүхий холбоосыг төлөвлөх ёстой. Арматуран гаргалгааг 16мм-ээс багагүй голчтой, арматурыг 350мм-ийн алхамтайгаар тавина.
II төрөл Хучилтын хавтанг анкерлах бүтээцийн шийдэл ба тэдгээрийн цулжилтыг I төрөлтэй нэгэн адил анкерлана. Харин хучилтын хавтангуудыг хооронд нь 120мм-ээс багагүй хэмжээний завсартайгаар байрлуулна. Хавтангуудын хоорондох завсарт 14мм-ийн голчтой 4 ширхэг (А III ангийн) дагуу арматуртай арматуран сараалжийг урьдчилан суулгаж өгөх ба түүнийг газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүстэй холбож анкерлах. Хучилтын хавтангуудын хоорондох заадаст жижиг ширхэгтэй дүүргэгч бүхий В 15 ангийн бетон цутгана.
III төрөл. Хучилтын хавтанг анкерлах бүтээцийн шийдэл ба тэдгээрийн цулжилтыг II төрөлтэй нэгэн адилаар гүйцэтгэх бөгөөд үүнээс гадна хучилтын хавтан дээр жижиг ширхэгтэй дүүргэгч бүхий В 15-аас доошгүй ангийн бетоноор 50мм-ийн зузаантай үеийг цутгаж хийнэ. Цутгамал бетон үеийг 500мм-ийн дөрвөлжин нүдтэй 4мм-ийн голчтой (B ангийн) арматуран тороор арматурчлана.
3.8. Үйлдвэрийн нэг давхар каракасан барилга, байгууламжид угсармал төмөр бетон хавиргат хавтангаар хучсан дээврийн хучилтын дискний хөшүүншлийг хангахдаа суулгах нарийвчтай дам нуруу, татангатай хучилтын хавтанг гагнаж холбох байдлаар хийх хэрэгтэй. Мөн түүнчлэн хучилтын хавтангийн дагуу ба хөндлөн заадастай огтлолцох тэр хэсэгт хавтангуудын хоорондох дагуу чиглэлийн заадсанд арматуран сараалжийг байрлуулна. Хучилтын хавтангийн хоорондох заадсыг жижиг ширхэгтэй дүүргэгч бүхий В15 ангийн бетон буюу зуурмагаар чигжиж дүүргэнэ. Зэрэгцэж байрласан хавтангуудыг хооронд нь бэхлэхдээ хавтангийн хавирганы угсралтын гогцоонуудыг арматуран бэхэлгээний тусламжтайгаар хооронд нь холбож гагнана.
Даацын үндсэн бүтээцийн төрлөөс хамааруулан хучилтын хавтангийн суултыг дараах хэмжээнээс багагүйгээр хийнэ. Үүнд:
• чулуун ба тоосгон хананд-120мм
• үйлдвэрт доргиох аргаар бэлтгэсэн гулдмай буюу тоосгон хавтгаалжин хананд-90мм
• угсармал, цутгамал дам нуруунд (рамны)-80мм
• хучилтын хавтан дөрвөн талаараа тулгуур дээр суусан үед барилгын өндөр 9 ба түүнээс дээш давхартай том хавтгаалжин барилгад-60 мм, харин барилгын өндөр 9 хүртэл давхар байх үед-50 мм
• хучилтын хавтан ханан дээр хоёр талаараа тулгуурлан суусан үед 9 давхраас дээш өндөртэй том хавтгаалжин барилгад-90мм, харин барилгын өндөр 9 хүртэл давхар байх үед-70мм
• цутгамал төмөр бетон (диафрагм) ханатай үед-90мм байна.
Тагтны бүтээц ба түүний хучилттай бэхэлсэн бэхэлгээг хөшөөс тулгуурт (консоль) дам нуруу буюу хавтан байдлаар тооцсон байх ёстой. Модон хучилтын дам нурууг газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүсэнд анкерлаж бэхлэх бөгөөд хучилтын доод талд банзыг диагноль байрлалаар байрлуулж хадаж бэхэлнэ.
3.9. Хамар хана ба үүнтэй ижил төрлийн даацын бус элемент болон каракасын дүүргэгчийг хөнгөн материалаар хийвэл зохино. Даацын бус дүүргэгч ба хамар ханыг том хавтгаалжин хана буюу каракасын баганатай хооронд нь холбож бэхлэх шаардлагатай.
Тоосгон буюу чулуугаар өрсөн хамар ханыг бүх уртын хэмжээнд өндрийн дагуу 700 мм-ийн алхам тутамд 2ф 6А-I ангийн арматураар арматурчилна.
Хавтгаалжин хамар ханыг хажуу тал уруу шилжих шилжилтийг нь хязгаарласан хязгаарлагчтайгаар дүүжин байдлаар гүйцэтгэхийг зөвшөөрнө.
3.10. Даацын бус хана ба хамар ханын урт 3 м-ээс их байвал түүнийг хучилтын хавтантай холбож бэхэлбэл зохино.
Гараар өрсөн тоосгон өрөг бүхий хамар ханыг 5-аас дээш давхар барилгад хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
Даацын бус ханын элемент болон түүний бэхэлгээний бат бэхийг энэ нормын 2.13. дугаар заалтад зааснаар тухайн бүтээцийн элементийн хавтгайд ба хавтгайд перпендикуляр чиглэлд үйлчлэх газар хөдлөлтийн ачааны үйлчлэлд (байж болох бүх тохиолдолд) тооцож тооцоогоор баталсан байх шаардлагатай. (Энэ элемент нь барилгын даацын үндсэн бүтээцтэй хамтарч ажиллах нөхцөлд мөн дээр дурдснаар тооцож бат бэх, тогтворыг шалгавал зохино).
Барилга, байгууламжийн зураг төслийг зохиохдоо барилга, байгууламжийн даацын бүтээцтэй өндөр (овор ихтэй), хүнд жинтэй тоног төхөөрөмжийн бэхлэх бэхэлгээ болон даацын бүтээцийг газар хөдлөлтийн үед үүсэх хүчиллээр тооцож, шалгах ба бэхэлгээг урьдчилан төлөвлөсөн байх шаардлагатай.
3.11. Тоосгон ханатай барилгад шатны талбайн дам нурууг өрөгт 250мм-ээс багагүй гүнтэй суулгаж, анкерлах шаардлагатай.
Шатны угсармал маршийг талбайтай, мөн түүнчлэн угсармал гишгүүрийг төмөр гуяатай, шатны талбайг хучилттай, өөр хооронд нь холбож гагнах бөгөөд суулгах нарийвчийг гишгүүрийн эдлэхүүнд урьдчилан тусгасан байх шаардлагатай.
Тоосгон өрөгт шатны гишгүүрийг хөшөөст тулгуур (консоль) байдлаар суулгаж байрлуулахыг зөвшөөрөхгүй.
Газар хөдлөлтийн 8-9 баллын үед шатны хонгилын чулуун хананд гаргасан цонх хаалганы нүхэнд төмөр бетон жааз төлөвлөх шаардлагатай.
3.12. Газар хөдлөлтийн бүсэд баригдах барилгын буурь ба суурийн зураг төслийг зохиох ба суурийн хийцлэлийн арга хэмжээг төлөвлөхдөө "Барилга ба байгууламжийн буурь, суурийн зураг төслийг зохиох" БНбД 2.02.01-94 -ийн 7 дугаар бүлгийн 7.1., 7.2., 7.3., 7.4., 7.5. дугаар заалтуудын шаардлагад тохируулан гүйцэтгэнэ.
КАРАКАСАН БАРИЛГА
3.13. Газар хөдлөлтийн хэвтээ чиглэлийн ачааг хүлээж авах Каракасан барилгын даацын үндсэн бүтээцийг дараах бүтээцийн шийдлээр төлөвлөнө.
- диаграмм буюу хөшүүн цөмтэй , босоо чиглэлдээ холбоостой каркас
- дүүргэгч ханатай Каракас
- каркас
3.13.1. Холбоостой каракасын схемээр төлөвлөсөн барилгад диафрагм нь баганын тэнхлэгтэй давхцаж байрлах ба багана, дам нуруутай найдвартай холбогдсон байна. Диафрагмын тэнхлэгийн хоорондох зайг тооцоогоор тодорхойлох ба 3.7. дугаар заалтад заасан давхар дундын хучилтын төрлөөс хамааруулан дараах хэмжээнээс багагүй авна. Үүнд:
- I төрөлд-18м;
- II төрөлд-21м
- III төрөлд-24м байна.
Диафрагм нь барилгын бүх өндрийн дагуу тасралтгүйгээр хийгдэх бөгөөд түүний байгуулалт дээр байрласан байрлал 1 дүгээр бүлгийн 1.2. дугаар заалтын шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Харин барилгын дээд түвшинд хийгдэх техникийн давхарт диафрагм төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө.
Барилгын дагуу ба хөндлөн чиглэл бүрд диафрагмыг барилгын хүндийн төвд харьцангуйгаар жигд, тэгш хэмтэйгээр байрлуулж төлөвлөсөн байх ёстой. Орон зайн элементэд дагуу ба хөндлөн диафрагмыг нэгтгэх нь зүйтэй юм.
3.13.2. Хөшүүн цөмтэй каракасын системд хөшүүн цөмийг барилгын төв тэнхлэгт тэгш хэмтэйгээр байрлуулна. Каркас нь босоо чиглэлийн ачааг, харин хөшүүн цөм нь газар хөдлөлтийн үйлчлэлийг тус тус хүлээж авна.
Хөшүүн цөмтэй систем давхар дундын хучилтыг цутгамал төмөр бетоноор хийх бөгөөд цөмтэй холбогдох залгаас нь системийн бүх бүтээцтэй хамтарч ажиллах найдвартай ажиллагааг хангасан байх хэрэгтэй.
3.14. Каракасан барилгын ханын хашлага бүтээц дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй.
3.14.1. Хөнгөн өлгөмөл хавтгаалжийг бэхлэх бэхэлгээ нь газар хөдлөлтийн үед каракасын хөдөлгөөнд саад учруулахгүй байх.
3.14.2. Каракасын дүүргэгч тоосго буюу чулуун өргийг газар хөдлөлтийн үйлчлэлийг хүлээх авахаар буюу авахгүйгээр төлөвлөж болно. Хэрвээ дүүргэгч нь каракасан бүтээцтэй хамт ажиллах нөхцөлд түүний бат бэх тогтворыг тооцож шалгасан байвал зохино.
Дүүргэгч ханыг каракасын бүтээцтэй хамт ажиллахгүйгээр төлөвлөсөн нөхцөлд түүний багана, дам нуруутай нийлэх газарт босоо хэвтээ заадсыг гаргах зайлшгүй шаардлагатай. Заадасны өргөний хэмжээг тооцоогоор тогтоох бөгөөд 20 мм-ээс багагүй байх хэрэгтэй. Заадсыг уян зөөлөн материалаар чигжинэ.
Дүүргэгчийг өөрийн хавтгайд перпендикуляр чиглэлд шилжилтээс хамгаалж холбоос, хүрээлэх элемент хийх, хэвтээ ба босоо чиглэлд арматурчилсан өрөг хэрэглэж дүүргэгч бүтээцийн бат бэх ба тогтворшлыг хангуулах арга хэмжээг авах хэрэгтэй.
3.14.3.Чулуун өрөг бүхий өөрийн даацтай (самонесущих) хана нь 3.29., заалтын шаардлагыг хангасан байх ба баганын алхам нь 6м-ээс ихгүй нөхцөлд газар хөдлөлтийн 7, 8 ба 9 баллд харгалзах ханын өндөр 18, 16 ба 9 м-ээс ихгүй байвал зохино. Өөрийн даацтай хана нь каркастай холбогдох бөгөөд ханын тэнхлэгийн дагуу каркас хэвтээ шилжилт хийхэд саад болохгүй байх ёстой. Каракасын багана ба ханын хооронд 20 мм-ээс багагүй завсар гаргах хэрэгтэй. Ханын бүх уртын дагуу хучилтын хавтангийн түвшинд буюу цонхны нүхний дээгүүр газар хөдлөлтийн эсрэг бүсийг төлөвлөх бөгөөд барилгын каркастай уян холбоосоор холбож өгөх хэрэгтэй. Дагуу ба хөндлөн ханын огтлолцсон газарт ханын бүх өндрийн дагуу газар хөдлөлтийн эсрэг заадас гаргах шаардлагатай.
3.14.4.Өөрийгөө даах хана ба түүний каркастай холбож бэхлэх бэхэлгээг хананд перпендикуляр чиглэлд үйлчлэх газар хөдлөлтийн орчны ачаанд тооцох шаардлагатай.
3.15. Барилгын төмөр бетон каракасын хөшүүн зангилгааны төвийн хэсгийг битүү буюу ороосон хомут, гагнамал тор тавьж арматурчлах замаар хүчитгэсэн байх ёстой бөгөөд түүнийг тооцоогоор тогтооно. Хэрэв тооцоогоор гагнамал тор тавих шаардлагагүй нөхцөлд 8мм-ээс багагүй голчтой (А-I ангийн) битүү хомыг (хомут) 100 мм-ээс ихгүй алхамтайгаар тавьж арматурчлах хэрэгтэй.
Рамны хөшүүн зангилаатай нийлж буй багана, дам нурууны 1.5h урттай хэсэгт (h-багана, дам нурууны огтлолын өндөр) тавигдах битүү хомут дараах шаардлагуудыг хангах ёстой. Үүнд:
- газар хөдлөлтийн 7- 8 ба 9 баланд харгалзах хомны алхмын хэмжээ 100мм ба 65мм-ээс ихгүй байвал зохино. Энэ тохиолдолд хөндлөн арматурын голч 8мм-ээс багагүй байх хэрэгтэй.
3.16. Диафрагм ба баганатай (рамны) дам нуруу холбогдох зангилаанд дам нуруу ба баганаас арматурын /анкерлах/ гаргалгаа хийх замаар огтлох хүчлэлийг хүлээн авах нөхцөлийг хангах арга хэмжээ авна.
3.17. Диафрагмын бат бэх, тогтворыг түүнд гаргасан хаалга, цонхны байрлал, диафрагмын зузаан, түүний уртын хэмжээ, бетоны марк, мөн диафрагмын хоёр талаар хийгдсэн баганын хөндлөн огтлолын хэмжээ, дагуу арматурын талбай, бетоны марк зэргийг оролцуулан тооцож шалгасан байх ёстой.
3.18. Өндөр (16-аас дээш давхар) барилгын даацын үндсэн бүтээцэд хөшүүн цөм буюу холбоос, диафрагмтай каркас хэрэглэх ба каракасын хэвтээ чиглэлийн элементүүдэд (дам нуруу, ялуу, бүс дам нуруу гэх мэт) эхний шатанд налархайшлын бүс үүсэж байх бүтээцийн системийг сонгоно.
3.19. Өндөр барилгын зураг төслийг зохиохдоо каракасын баганад үүсэх шилжисхийлт ба гулзайлтын хэв гажилтыг тооцохоос гадна тэнхлэгийн дагуух хэв гажилт, түүнчлэн буурь хөрсний харимтгай чанар (податливость), хөнтрүүлэлтийн эсрэг тогтворшилд тооцох зайлшгүй шаардлагатай.
3.20. Өндөр барилгыг энэ нормын 1 дүгээр хүснэгтийн III зэргийн төвөгтэй хөрстэй талбайд мөн түүнчлэн энэ нормын 5 дугаар хүснэгтийн 1-р заалтад заагдсан барилга байгууламжийг төлөвлөхийг зөвшөөрөхгүй.
3.21. Хадан биш хөрстэй талбайд баригдах өндөр барилгад үргэлж суурь ба гадсан суурийн төрлийг хэрэглэвэл зохино.
3.22. Каракасан барилгын хашлага ханын бүтээцэд хөнгөн жинтэй дүүжин хавтгаалжийг хэрэглэж болно. Чулуун ба тоосгон дүүргэгч хана нь энэ нормын 3.28. дугаар заалтын шаардлагыг хангасан байна
3.23. Том хавтгаалжин барилгыг хөндлөн буюу дагуу хана нь хоорондоо буюу давхар дундын ба адрын хучилтуудаараа нийлж холбогдон орон зайн нэгдсэн системийг үүсгэн газар хөдлөлтийн ачааг хүлээн авахаар төлөвлөнө. Том хавтгаалжин барилгыг доорх нөхцөлүүдийг хангахаар төлөвлөсөн байх шаардлагатай. Үүнд:
- Ханын ба хучилтын хавтгаалжуудыг өрөөний хэмжээгээр төлөвлөх
- Хана, хучилтын хавтгаалжуудыг арматуран гаргалгаа, анкерлах шилбэ, бэхэлгээ төмрүүдийг гагнах замаар холбох ба холболтын босоо нүх, хэвтээ заадсуудыг бага суулттай жижиг ширхэгтэй дүүргэгч бүхий бетоноор цулуулж чигжинэ.
Барилгын гадна талын ба температурын заадасны хананд хучилтын хавтгаалж суух хэсэгт ханын хавтгаалжаас гарах босоо арматурыг хучилтын хавтгаалжийн арматуран гаргалгаатай тус тус гагнаж холбоно.
3.24. Ханын хавтгаалжийг орон зайн каркас буюу гагнамал арматуран тороор арматурчлана. Гадна талын гурван үетэй ханын хавтгаалжийн дотор талын даацын бетонон үеийн зузаан 100 мм-ээс багагүй байна.
3.25. Хэвтээ заадасны хийцийн шийдлийг заадсанд үйлчлэх тооцоот хүчлэлийг хүлээн авах нөхцөлийг хангахуйцаар сонгох ёстой. Хавтгаалжуудын хоорондох заадасны ган холбоосын шаардлагатай талбайг уртааш метр тутамд 1 см2-аас багагүйгээр хийнэ.
Тооцооны 7- 8 баллын газар хөдлөлтийн талбайд баригдах 5 хүртэл давхар барилгад ган холбоосын шаардлагатай талбай нь уртааш метр тутамд 0.5 см2-аас багагүй байхаар хийнэ. Харин тооцоогоор гарсан босоо чиглэлийн арматурын 65-аас ихгүй хувийг хануудын уулзварт тавихыг зөвшөөрнө.
3.26. Барилгын хана нь урт, өргөнийхөө дагуу тасралтгүй үргэлжлүүлсэн байх ёстой.
3.27. Лоджийг зэргэлдээ хануудтай холбон ханын хоорондох уртаар төлөвлөнө. Гадна ханын хавтгайд лодж төлөвлөхдөө төмөр бетон рамтайгаар төлөвлөнө. Харин эркер төлөвлөхийг зөвшөөрөхгүй.
ӨРӨГТ БҮТЭЭЦЭН ХАНАТАЙ БАРИЛГА
3.28. Газар хөдлөлтийн бүс нутагт баригдах барилгын даацын тоосгон ба чулуун хананд үйлдвэрт доргиох аргаар бэлтгэсэн хавтгаалж, гулдмай, мөн чулуу ба тоосготой зуурмагийн барьцалдалтыг дээшлүүлэх тусгай нэмэлт хэрэглэсэн чулуун ба тоосгон өргөөр гүйцэтгэх ба өрөгт бүтээцэд хэрэглэх материалууд нь 3.29.дүгээр заалтын шаардлагыг хангасан гар аргаар гүйцэтгэх тоосгон өргүүд багтана.
3.29. Каракасын дүүргэгч болон өөрийн даацтай ба даацын ханын өрөгт хэрэглэх материал нь доорх шаардлагуудыг хангасан байна.
а/ 75-аас доошгүй маркийн бат, бэхтэй, нүхгүй цул тоосго буюу 14 мм хүртэл голчтой нүхтэй тоосго. Газар хөдлөлтийн 7 баллын талбайд барих барилгын ханын өрөгт 75-аас багагүй марктай керамик чулууг хэрэглэж болно.
б/ 50-иас доошгүй маркийн бат бэхтэй (1200кг/м3-ээс багагүй эзлэхүүн жинтэй) хөнгөн бетон гулдмай, цул ба нүхтэй гулдмай, бетонон чулуу
в/ 35-аас багагүй маркийн чулуу буюу тунамал чулуу, шохойн чулуун ба 50-иас дээш маркийн хүрмэн чулуун гулдмай,
г/ Ширхгийн материалаар өрөх өрөгт холимог зуурмаг хэрэглэх ба зуурмагийн марк барилга угсралтын ажлыг дулааны улиралд гүйцэтгэх үед 25, өвлийн улирлын үед гүйцэтгэх үед 50-иас багагүй байвал зохино. Хавтгаалж ба гулдмайгаар өрөх өрөгт хэрэглэх зуурмагийн марк 50-иас багагүй байвал зохино.
3.30. Тооцооны газар хөдлөлтийн 9 баллын талбайд баригдах барилга, байгууламжийн арматурчлагдсан болон төмөр бетоноор хүчитгэсэн даацын болон даацын бус өрөгт бүтээцэн ханыг хасах температуртай үед гүйцэтгэхийг хориглоно. Тооцооны газар хөдлөлтийн 8 балл хүртэлх талбайд баригдах барилгын өргийн ажлыг өвлийн улиралд гүйцэтгэхдээ хасах температуртай нөхцөлд өргийн бат бэхийг хангуулах нэмэлтийг зуурмагт хэрэглэх шаардлагатай.
3.31. Өрөгт бүтээцийг газар хөдлөлийн хэвтээ ба босоо ачааны үйлчлэлд зэрэг ажиллахаар тооцно. Газар хөдлөлтийн босоо ачааны утгыг тооцооны 7-8 баллын газар хөдлөлтийн талбайд статик босоо ачааны 15%-тай, тооцооны 9 баллын газар хөдлөлтийн талбайд 30%-тай тэнцүү байхаар тус тус авах хэрэгтэй. Элемэнтэд үүсэх хүчдэлийн төлөв байдлыг хамгийн эгзэгтэй (тохиромжгүй) байх босоо чиглэлийн (дээшээ ба доошоо) газар хөдлөлтийн ачааны үйлчлэлээр тогтооно.
3.32. Өрөгт бүтээцийн газар хөдлөлтийг тэсвэрлэлтийг нь сайжруулах зорилгоор дараах хийцлэлийн арга хэмжээг инженерийн тооцооны үндсэн дээр авна.
1. Төмөр бетон босоо зүрхэвч бүхий хосломол хийцтэй чулуун ханын өрөг,
Төмөр бетон зүрхэвчийг давхрын өндрөөс ихгүй алхамтайгаар дөр хана, битүү цул ханануудад мөн түүнчлэн гадна ханын булан ба хана огтлолцсон газарт байрлуулна. Зүрхэвчээс хоёр тийш 70 см урттай илүү гарсан төмөр тороор ханын өрөгтэй холбож бэхэлнэ. Торыг зүрхэвч руу нэвт оруулж өгөх ба өндрийн дагуу 60 см тутамд өргийн хэвтээ заадсанд байрлуулна. Төмөр бетон зүрхэвчийн босоо арматурыг газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүс болон суурьтай анкерлаж бэхэлнэ. Зүрхэвчийн нэгээс багагүй тал нь ил харагдаж байх ба В 12.5-аас багагүй маркийн бетоноор цутгаж хийнэ. Өргийн зуурмагийн марк 50 байна. Төмөр бетон зүрхэвчийн дагуу арматурын талбайг тооцоогоор тодорхойлох бөгөөд бетоны хөндлөн огтлолын 0,8%-иас хэтрэхгүй байвал зохино.
Хосолмол өрөгт бүтээцийн зураг төслийг зохиох үед (төмөр бетон элемент) газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүс ба түүний баганатай холбогдох зангилааны хийцлэл ба тооцоог хийхдээ каракасын системтэй адилаар дүүргэгч ханын ажиллагааг каракасанд оролцуулах ёстой.
Дөр ханын хоёр хажуу талд хийгдэх төмөр бетон зүрхэвчийн дагуу арматурыг хооронд нь хөндлөн арматураар найдвартай холбож өгсөн байвал зохино.(Хөндлөн арматурыг өргийн хэвтээ заадсанд байрлуулна.) Хосломол өрөгт бүтээцийн (босоо чиглэлийн) төмөр бетон элементийн дагуу арматурыг суурийн улнаас эхлэн анкерлаж хийх хэрэгтэй.
2. Босоо, хэвтээ чиглэлд арматурчласан өрөг:
Өргийг арматурын тор буюу хавтгайн хэлхээгээр арматурчлах ба түүний алхам нь босоо чиглэлд 60 см-ээс, хэвтээ чиглэлд 120 см-ээс ихгүй байна. Ханын босоо арматурыг газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүс болон суурьт анкерлаж бэхэлнэ.
3. Хэвтээ чиглэлд ган тороор арматурчлагдсан өрөг:
Ган торыг барилгын бүх уртад өндрийн дагуу 60 см алхамтайгаар өргийн хэвтээ заадсанд байрлуулна.
4. Уулзварууд нь ган тороор хүчитгэгдсэн өрөг:
Ханын өргийн уулзваруудад арматуран тор тавих бөгөөд торны дагуу арматур нь 1 см2-аас багагүй огтлолын талбайтай, 1.5 м-ээс багагүй урттайгаар өндрийн дагуу тооцооны 7-8 баллын газар хөдлөлтийн талбайд 700 мм, тооцооны 9 баллын газар хөдлөлтийн талбайд 500 мм-ийн алхамтай тавина. Арматуртай тоосгон баганыг зөвхөн газар хөдлөлтийн 7 баллын үед хэрэглэх ба түүний зуурмагийн бат бэх нь 50 маркаас багагүй, өндөр нь 4м-ээс ихгүй байна. Баганыг хоёр чиглэлд нь дам нуруугаар дамжуулан ханатай холбож бэхэлнэ.
Тооцооны газар хөдлөлтийн 7 баллын талбайд баригдах даацын ханатай барилгын өргийн зуурмагт зөөлрүүлэгч нэмэлт хэрэглэхгүй байхыг зөвшөөрнө.
3.33. Өрөгт бүтээцийг газар хөдлөлтийн хүчний үйлчлэлийг эсэргүүцэх чадвараас нь хамааруулан 2 зэрэгт хуваана. 3.29.дугаар заалтад заагдсан материалаар өрсөн тоосгон ба чулуун өргийн зэргийг заадасны ам даралтгүй чиглэлд тэнхлэгийн дагуух /нормал барьцалдалт/ сунгалтын түр зуурын эсэргүүцлээр тодорхойлох бөгөөд түүний утга дараах хязгаарт байх ёстой:
I зэргийн өрөгт-
II зэргийн өрөгт-
Зураг төсөлд -ийн шаардлагатай утгыг зааж өгсөн байх шаардлагатай.
Өргийн ам даралтгүй чиглэл дэхь суналтын түр зуурын эсэргүүцлийн -ийн нормчлогдсон утгыг зурагт заагдсан хэмжээнд байгаа эсэхийг барилга угсралтын явцад туршилтаар тогтоож баталгаажуулсан байх шаардлагатай.
Тайлбар.Газар хөдлөлтийн 7 баллын бүсэд баригдах барилгын хананд өргийн ам даралтгүй чиглэл дэх суналтын түр зуурын эсэргүүцэл нь 120кПа (1.2кгс/см2)-аас бага, гэхдээ 60кПа(0.6кгс/см2)-аас багагүй байх нөхцлийг хангасан үед байгалийн чулуун өргийг хэрэглэж болно. Энэ үед барилгын өндөр 3 давхраас илүүгүй, дөр хананы хэмжээ 0.9 м-ээс багагүй, нүхний хэмжээ 2.0м-ээс , хөндлөн ханын тэнхлэгүүдийн хоорондох зай 12м-ээс тус тус ихгүй байна. Тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогоос хамааруулан чулуун өргийн ажил гүйцэтгэх үед өргийн бат бэхийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх хэмжээг хангах тусгай арга хэмжээг зураг төсөлд тусгах шаардлагатай.
3.34. Өргийн тооцооны эсэргүүцлийн утгууд Rс, Rт, Rгл-ийг ам даралттай чиглэлийн дагууд "Өрөгт ба арматурчилсан өрөгт бүтээц"-ийн зураг төсөл зохиох БНбД-ийн дагууд, мөн ам даралтгүй чиглэлд барилга барьж байгаа тухайн талбайд явуулсан туршилтын үр дүнгийн -ийн үзүүлэлтийн хэмжээнээс хамааруулан (7), (8),(9) томьёогоор тодорхойлно.
Rс= 0.45 ; (7)
Rт=0.7 ; (8)
Rгл= 0.8 ; (9)
Rс, Rт, Rгл-ийн утгууд нь тоосго буюу чулуун өргийн эвдрэлийн үеийн харгалзах утгуудаас хэтэрч болохгүй.
Газар хөдлөлтийн 8 ба 9 баллын талбайд баригдах өрөгт бүтээцэн ханатай барилгын өргийн зуурмагт зөөлрүүлэгч нэмэлтийг заавал хэрэглэх шаардлагатай.
3.35. Төмөр бетоноор буюу арматураар хүчитгээгүй чулуун өрөг бүхий даацын ханатай барилгад давхрын өндрийг газар хөдлөлтийн 7, 8 ба 9 баллд харгалзуулан 5; 4 ба 3.5 м-ээс хэтрэхгүй байхаар хийх ёстой. Харин төмөр бетоноор буюу арматураар хүчитгэсэн өрөгтэй үед давхрын өндрийг 6;5 ба 4.5 м-ээс ихгүйгээр хийхийг зөвшөөрнө.
Давхрын өндрийг ханын зузаанд харьцуулсан харьцаа 12-оос ихгүй байвал зохино.
3.36. Даацын ханатай барилга нь дагуугийн чиглэлдээ гадна талын хананаас гадна нэгээс доошгүй дотор ханатай байх ёстой. Хөндлөн хана ба тэдгээрийг орлох рамуудын тэнхлэг хоорондын зайг тооцоогоор тогтоох бөгөөд 8 дугаар хүснэгтэд заасан хэмжээнээс ихгүй байх хэрэгтэй.
3.37. Өрөгт бүтээцэн барилгын дөр ханын хэмжээг тооцоогоор тодорхойлох ба 9 дүгээр хүснэгтэд заасан хэмжээнээс багагүй байх шаардлагатай.
3.38. Барилгын адрын хучилтын түвшинд газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүсийг хөндлөн болон дагуух чиглэлийн бүх хананд хийж гүйцэтгэнэ. Адрын хучилтын түвшинд газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүсийг ханын өрөгт босоо байрлуулсан арматуртай бэхэлнэ. Барилгыг нийтэд нь цутгамал төмөр бетон хучилттайгаар төлөвлөж байгаа нөхцөлд хучилтын түвшинд газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүс төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө. Энэ үед цутгамал төмөр бетон хучилтыг хананаас гаргасан босоо арматуртай холбож бэхэлнэ.
3.39. Газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүс нь хучилтын тулгуурын хэсэгт бүх ханын өргөнөөр хийгдэх ба гадна ханын зузаан 500мм, түүнээс өргөн үед бүсний өргөнийг 100-150мм-ээр багасгаж хийж болно. Бүсний өндөр 150мм, бетоны анги В 12,5-аас багагүй байна. Даацын бус хөндлөн хананд хийгдэх төмөр бетон бүсний арматурын талбайг тооцоогоор сонгож тодорхойлно. Газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүслүүрийн дагуу арматур нь тооцооны 7 ба 8 баллын газар хөдлөлтийн талбайд 4 ф10 А-I, 9 баллын газар хөдлөлтийн талбайд 4ф12A-I-ээс багагүй байна.
3.40. Даацын ханатай барилгын нэгдүгээр давхарт дэлгүүр болон бусад төрлийн үйлчилгээний чөлөөтэй талбай шаардсан өрөө, тасалгаа төлөвлөх шаардлагатай нөхцөлд нэгдүгээр давхрыг цутгамал төмөр бетон бүтээцээр гүйцэтгэх хэрэгтэй.
3.41. Барилгын ханын өргөний хэмжээгээр ялуу тавигдах бөгөөд ханандаа 350 мм-ээс багагүй хэмжээтэй сууна. Ялуу нь 1.5 м хүртэл өргөнтэй нүхний дээр тавигдах нөхцөлд суултын хэмжээ нь 250мм байхыг зөвшөөрнө.
3.42. Газар хөдлөлтийн 9 баллын үед 3 ба түүнээс дээш давхар тоосгон барилгад шатны хонгилыг гарах хоёр гарцтайгаар төлөвлөх хэрэгтэй.
3.43. Барилгын даацын үндсэн хананд салхижуулалтын болон утааны сувгийн нүхийг нэг дор олноор зэрэгцүүлж гаргах нөхцөлд цуглуулагч буюу нэгтгэсэн агааржуулалтын нүхтэйгээр төлөвлөнө. Хөндийтэй дээврээс дээших ханын хэсэг ба багананцар нь 400мм ба түүнээс илүү өндөртэй үед цутгамал төмөр бетон зүрхэвчээр буюу арматураар хүчитгэх ба тэдгээрийн босоо арматурыг газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүс болон бусад бүтээцтэй анкерлаж бэхэлнэ.
8 дугаар хүснэгт
Өргийн зэрэг
|
Барилгын талбайн газар хөдлөлтийн идэвхэд харгалзах хөндлөн ханын хоорондын зай, м
|
||
7
|
8
|
9
|
|
I
|
18
|
15
|
12
|
II
|
15
|
12
|
9
|
Тайлбар: 1.Төмөр бетон зүрхэвч бүхий хосолмол хийцтэй бүтээц хэрэглэсэн нөхцөлд 8 дугаар хүснэгтэд заасан хөндлөн ханын хоорондох зайг 30 хувиар ихэсгэхийг зөвшөөрнө.
9 дүгээр хүснэгт
д/д
|
Ханын элементүүд
|
Талбайн газар хөдлөлтийн идэвхээс хамаарах ханын элементүүдийн хэмжээний хязгаарын утга, м
|
||
7
|
8
|
9
|
||
1
|
Өргийн зэргээс хамаарах дөр ханын хамгийн бага өргөн , м-ээр
|
|
|
|
I зэрэг
|
0.64
|
0.9
|
1.16
|
|
II зэрэг
|
0.77
|
1.16
|
1.55
|
|
2
|
Өргийн зэргээс хамаарах булангийн дөр ханын хамгийн бага өргөн, м-ээр
|
|
|
|
I зэрэг
|
1.03
|
1.42
|
1.81
|
|
II зэрэг
|
1.42
|
1.81
|
2.20
|
|
3
|
I ба II зэргийн өрөгтэй хананд гаргах нүхний хамгийн их хэмжээ, м-ээр
|
3.5
|
3.0
|
2.5
|
4
|
- Дөр ханын өргөнийг нүхний хэмжээнд харьцуулсан харьцааны доод хэмжээ
|
0.33
|
0.50
|
0.75
|
- Мөгийн (карниз)-өнгийлтийн хамгийн их хэмжээ м-ээр
|
|
|
|
|
- чулуу ба тоосгон өрөгт
|
0.2
|
0.2
|
0.2
|
|
- газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүстэй бэхэлсэн төмөр бетон элемент
|
0.4
|
0.4
|
0.4
|
|
- тортой шавардлагатай модон
|
0.75
|
0.75
|
0.75
|
|
5
|
шавардлагагүй модон
|
1м хүртэл
|
1м хүртэл
|
1м хүртэл
|
Тайлбар:
1) Дөр ханын өргөн хүснэгтэд заасан хэмжээнээс бага үед заавал хүчитгэх шаардлагатай. Энэ нөхцөлд дөр ханын өргөний хэмжээ нь хүснэгтэд заасан утгын 70 хувиас бага байж болохгүй.
2) Хананд 9 дүгээр хүснэгтэд зааснаас их хэмжээтэй нүх төлөвлөх тохиолдолд нүхийг төмөр бетон жаазаар хүрээлнэ. Жаазыг төмөр бетон зүрхэвч, газар хөдлөлтийн эсрэг төмөр бетон бүс буюу цутгамал ялууны тусламжтай хийх ба энэ үед нүхний хэмжээ нь 9 дүгээр хүснэгтэд заасан утгын 20 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй.
ТӨМӨР БЕТОН БҮТЭЭЦ
3.44. Газар хөдлөлтийн ачааг хүлээн авах төмөр бетон элементийн хийцлэл ба тооцоо дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
- хөндлөн хүчний үйлчлэлийн эсэргүүцэл нь дагуугийн хүч ба гулзайлтын моментийн эсэргүүцлээс харьцангуй их байх нөхцөлийг хангасан байх;
- элементийн бүх солбилцсон хэсэгт огтлолцсон ба ташуу хэлбэрийн ан цав үүсэх үед даацын элементийн бүрэн бүтэн байдал хангагдсан байх;
- Гулзайлт ба төвийн бус шахалтад ажиллах элементийн нормал огтлолын бат бэхийг тооцох үед бетоны шахалтын бүсийн шинж чанарын хязгаарын үзүүлэлт -ийг "Бетон ба төмөр бетон бүтээц"-ийн зураг төсөл зохиох БНбД-д зааснаар авах бөгөөд 0.85 гэсэн нэмэлт итгэлцүүрийг хэрэглэвэл зохино.
Угсармал элементийн залгаасыг газар хөдлөлтийн үед бусад элементтэй хамтран ажиллах ба хүчлэлийг найдвартай дамжуулахаар гүйцэтгэх хэрэгтэй. Бүтээцийн системд хүчлэл хамгийн бага байх газарт залгаасыг байрлуулбал зохино.
3.45. Баганын дагуу арматурын огтлолын талбай нь элементийн хөндлөн огтлолын талбайн 0.8 хувиас багагүй байх ёстой.
3.46. Баганын дагуу арматурын залгаасыг элементэд хамгийн их моментын үйлчлэлтэй байх бүсийн гадна байрлуулна. Энэ үед арматурын зөрүүлгийн уртын хэмжээг "Бетон ба төмөр бетон бүтээц"-ийн зураг төсөл зохиох БНбД-д заагдсан холбогдох заалтыг 30-аас багагүй хувиар ихэсгэж авах хэрэгтэй. Залгаасны бүсэд байрлах хомны алхмыг h/4, (8d) ба 100 мм-ээс ихгүй хэмжээтэйгээр хийнэ. Угсармал төмөр бетон каракасын баганын залгаасны дагуу арматурын зөрүүлгийг гагнаж гүйцэтгэх хэрэгтэй. Гагнуурын оёдлын уртыг "Бетон ба төмөр бетон бүтээц"-ийн зураг төсөл зохиох БНбД-д заагдсан заалтыг 30-аас багагүй хувиар ихэсгэж авна. Суналтад; ажиллах элементийн дагуу арматурын залгаасны дагуу зөрүүлэг дэх хом нь өөр хоорондоо 150 мм-ээс багагүй зайтай байвал зохино. Төвийн бус шахалтад ажиллах элементийн дагуу арматурын залгаасны бүсэд тавигдах нэмэлт хөндлөн хомыг 100 мм-ээс ихгүй алхамтайгаар тавих шаардлагатай.
3.47. Төвийн бус шахалт, түүнчлэн гулзайлтын моментийн шахалтын бүсэд тавигдах хомны алхмыг тооцоогоор тодорхойлох ба түүний хэмжээ хийцлэлийн дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
-Rs 400МПа (4000кгх/см2)үед хомны алхам 400 мм-ээс ихгүй байх ба уямал сараалжтай байвал 12d-ээс ихгүй, гагнамал сараалжтай бол 15d-ээс ихгүй байх
-Rs 450МПа (4500кгх/см2) үед хомны алхам 300 мм-ээс ихгүй байх ба уямал сараалжтай үед 10d-ээс ихгүй байх ба гагнамал каркастай бол 12d-ээс ихгүй байх.
Арматуран сараалжийг уямалаар хийх үед хөндлөн арматурын төгсгөлийг дагуу арматурыг тойруулан нугалж, бетоны цөм уруу 6d-ээс багагүй урттайгаар оруулах шаардлагатай. Хэрэв төвийн бус шахалтад ажиллах элементийн дагуу арматур 3 хувиас хэтэрч байвал хомны алхмыг 8d-ээс ихгүй буюу 250мм-ээс ихгүй хэмжээгээр тавихаар хийнэ.
Энэ үед элементийн дагуу арматур ба хомыг бэхэлгээ арматурын тусламжтайгаар хооронд нь гагнаж хийвэл зохино. Харин олон давхар барилгын угсармал төмөр бетон баганын арматурын залгаасыг (зөрүүлэг) заавал гагнах шаардлагатай.
3.48. Хомны алхам (3.47. дугаар заалтад зааснаас бусад) олон давхар каракасан барилгын рамны баганад 1/2h-аас, даацын диафрагмтай Каракасын баганад h-аас хэтрэхгүй хэмжээтэй тавигдсан байх ёстой.
Үүнд: h-тэгш өнцөгт, двутаврь огтлолтой үе дэх бага талын хэмжээ. Энэ нөхцөлд хомны голч 8мм-ээс багагүй байна.
3.49. Тооцооны газар хөдлөлтийн 9 баллын талбайд баригдах барилгад 28 мм-ээс их голчтой үечилсэн цувимал ба татлаган арматурын төгсгөлд тусгай бэхэлгээ хийхгүйгээр хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
3.50. Урьдчилан-хүчитгэсэн бүтээцэд газар хөдлөлтийн үйлчлэлийг бодолцсон ачааны онцгой хослолоор тооцохдоо хөндлөн огтлолын бат бэхийн нөхцөлөөр тодорхойлсон хүчлэл тухайн огтлолд ан цав үүсэж бий болох үеийн хүчлэлээс 25%-иас багагүй хэмжээгээр хэтэрсэн байж болно.
3.51. Тасралтын дараах арматурын харьцангуй уртсалтын хэмжээ 2%-иас бага байвал түүнийг урьдчилан-хүчитгэх бүтээцэд хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
3.52. Бүтээцийг урьдчилан-хүчитгэхдээ, арматурыг татаж, сунгахын өмнө түүнийг бетонд байгаа хаалттай сувагт байрлуулж, арматурыг хүчжүүлсний дараа зуурмаг буюу бетоноор чигжээс хийнэ.
3.53. Олон давхар каракасан барилгын баганын ажлын дагуу арматурын залгаасны арматурчлалыг 6%-иас хэтрүүлэхгүйгээр хийвэл зохино.
3.54. Олон давхар каракасан барилгын даацын үндсэн бүтээц, элементүүдийн бетоны ангийг В22.5 ба түүнээс дээш ангиллын бетоноор хийх тохиолдолд бетоны ангийг тухайн эдлэхүүнийг үйлдвэрлэж, нийлүүлэх үйлдвэрийн газартай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгах хэрэгтэй.
Текст томруулах
A
A
A