- Нүүр
- Сайдын тушаал
- ЗУРАГ ТӨСӨЛ БА БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДҮРМИЙН ЦОМОГ БАРИЛГЫН АЖЛЫН TOO ХЭМЖЭЭ БОДОХ АРГАЧИЛСАН ЗААВАР
Дэд бүтцийн сайдын 2001 оны 6 сарын 8-ний өдрийн 174 дугаар тушаалын хавсралт
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН HOРM БА ДҮРЭМ
Барилгын ажлын тоо хэмжээ, бодох аргачилсан заавар
Албан ёсны хэвлэл
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ЯАМ
Улаанбаатар хот.
2001 он
ӨМНӨХ ҮГ
1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар, Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, бизнесийн "Барилга-Архитектур" корпораци хамтран боловсруулав.
2. Монгол Улсын Дэд бүтцийн яаманд хянав.
3. Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2001 оны…..….дугаар сарын………-ны өдрийн……………..дугаар тушаалаар мөрдүүлэхийг зөвшөөрөв.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулж Улсын барилгын зөвлөлийн 1967 оны 57 дугаар тогтоол, Барилга-архитектурын комиссын 1973 оны 33 дугаар тогтоол, 1975 оны 30 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцов.
Удирдагч:
Т.Норовжав -Монгол Улсын барилгын салбарын зөвлөх инженер-эдийн засагч
Гүйцэтгэгч:
Ш.Цэвэлрагчаа -Монгол Улсын барилгын салбарын зөвлөх эдийн засагч
Л.Лхагвасүрэн - -Монгол Улсын тэргүүлэх төсөвчин, барилгын инженер
Б.Энхцолмон -Барилгын инженер, мэргэшсэн төсөвчин
Д.Дашдорж -Монгол Улсын барилгын салбарын зөвлөх инженер, цахилгааны инженер
Д.Баасанжав -Монгол Улсын тэргүүлэх төсөвчин, радио холбооны инженер
Хянан тохиолдуулагч:
Х.Содномдорж -Монгол Улсын тэргүүлэх төсөвчин, барилгын инженер
Шүүмжич:
Н.Доржпалам Монгол -Улсын тэргүүлэх төсөвчин
Б.Хүрэлбаатар -Монгол Улсын барилгын салбарын тэргүүлэх инженер, тэргүүлэх төсөвчин
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын зөвшөөрөлгүйгээр албан ёсны хэвлэлийн түвшинд энэхүү нормативын баримт бичгийг бүрнээр болон хэсэгчлэн хэвлэх, олшруулах, тараахыг хориглоно.
ЗУРАГ ТӨСӨЛ БА БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДҮРМИЙН ЦОМОГ
БАРИЛГЫН АЖЛЫН TOO ХЭМЖЭЭ БОДОХ АРГАЧИЛСАН ЗААВАР
METHODICAL INSTRUCTIONS ON ESTIMATION OF THE AMOUNT AND SCOPE OF CONSTRUCTION WORKS
2001 оны…….дугаар сарын………-ны өдрөөс эхлэн мөрдөнө.
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Барилгын ажлын тоо хэмжээг төслийн болон гүйцэтгэлийн шатанд ажлын төрөл, зүйл ангийн онцлогтой уялдуулан бодох, хэмжилт явуулах ажлыг нэгдсэн аргачлалаар хангахад энэхүү зааврын үндсэн зорилго оршино.
1.2. Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар нь зураг төсөл ба барилгын үйлдвэрлэлийн дүрмийн цомгийн бүрдэл хэсэг бөгөөд заавал мөрдөх баримт бичиг мөн.
Хоёр. ТЕХНИКИЙН ХЭСЭГ
2.1. Барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны шаардлагатай нягт уялдуулсан, хэмжилтийн тохирсон, баталгаажсан аргаар хэмжлийн оновчтой, зөвшөөрөгдсөн нэгжээр тогтоосон барилгын цогц ажил, түүний бүрэлдэхүүн ажилбарын үр дүнгийн хэмжигдэхүүний тоон илэрхийллийг ажлын тоо хэмжээ гэнэ.
Барилгын ажлын тоо хэмжээг тооцох, гүйцэтгэлийг бодит хэмжээгээр гаргахад энэхүү аргачлалыг мөрдөнө.
2.2. Барилгын ажлын тоо хэмжээг тодорхойлохын тулд ажлын иж бүрэн зураг буюу газар дээр нь хэмжилтээр тогтоосон ажлын тодорхойлолт, геологи, гидрологи, гидрогеологи, геодезийн дүгнэлт, материал хийц, эдлэхүүний улсын стандарт, техникийн нөхцөл, барилгын норм ба дүрэм зэрэг лавлагааны болон тулгуур материалуудыг ашиглахаас гадна барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, ажлын дэс дараалал, уялдаа холбоог нарийн судлан үзэж энэхүү аргачилсан зааварт ороогүй тусгай нөхцөл, арга зүйг нэмж тусгаж болно.
2.3. Барилгын ажлын тоо хэмжээг тооцож гаргасан ажлын үр дүнг дараагийн ажилд ашиглахаар тооцож дэс дарааллыг тогтоох хэрэгтэй.
Тухайлбал: Гадна, дотор ханын хэмжээг гаргахдаа цонх, хаалга суулгах зайг тодорхойлдог. Энэ үзүүлэлтийг заслын ажил, цонх, хаалга угсрах ажилд ашиглах жишээтэй.
2.4. Барилгын ажлын тоо хэмжээг тооцохдоо түүнийг шалгахад хялбар, мөн ажил орхигдуулахгүйн тулд тооцоог зургийн зүүн гар талын дээд өнцгөөс эхэлж цагийн зүүний эргэлтийн дагуу зурагт заасан тэнхлэгийн хоорондох зайд хийнэ.
2.5. Барилгын ажлын тоо хэмжээг тооцохдоо хэмжих нэгжийг төсвийн нормынхтой адил авна
2.6. Ажлын тоо хэмжээг бодоход хэрэглэсэн томьёо нь аль болох ойлгомжтой, энгийн байх бөгөөд энэ нь бодох шалгах ажлыг хялбарчлах үндэс болно. Барилгын бүтээц, хэсэг нь геометрийн дүрслэлээрээ нилээд төвөгтэй байвал түүнийг хялбар дүрсэнд хувааж, энгийн хялбар томьёогоор бодох ба ажлын тоо хэмжээг тооцохдоо дараах хүснэгтийг хэрэглэвэл зохино.
АЖЛЫН TOO ХЭМЖЭЭ ТООЦОХ ХҮСНЭГТ
Барилгын нэр……………………….
Зургийн шифр……………………….
д/д
|
Ажлын нэр
|
Хэмжих нэгж
|
Ажлын хэмжээний тооцоо
|
Too ширхэг
|
0
|
1
|
2
|
3
|
4
|
1.
|
III зэргийн хөрсөнд хүнхээл ухах
|
м3
|
|
|
2.
|
Мөн гараар засаж ухах гэх мэт
|
м3
|
|
|
Тооцоо хийсэн……………………………./ /
2.7. Арматур ба металл хийцийн тоо хэмжээний тооцооны дүнг зууны нарийвчлалаар, бусад бүтээц, ажлынхыг аравтын нарийвчлалаар авна.
Гэхдээ эцсийн утга нь 5-аас их бол дэвшүүлж, 5-аас бага байвал урд талын утгын тэгш сондгойгоос хамааруулан нарийвчилна.
895.59-ийг 895.6
653.50-ийг 654.0
383.82-ыг 383.8 гэх жишээтэй.
2.8. Барилгын ажлын тоо хэмжээг тооцсон гар бичмэлийг эмхэлж, төсөвт хавсаргаад зураг төслийн байгууллагын архивт хадгална. Энэхүү гар бичмэлийг зураг төсөвт шүүлт (экспертиз) хийх үед буюу тухайн барилгатай холбогдуулан лавлагаа авах, тодруулга хийх үед хэрэглэнэ.
2.9. Ажлын тоо хэмжээг тооцсон гар бичмэлд дараах хүснэгтийг бөглөж нэгдсэн төсвийн өмнө хавсаргана.
Барилга, байгууламжийн үндсэн үзүүлэлтүүд
a)………………………………………………………………………………………………….
(Барилга, байгууламжийн нэр)
б) Багтаамж; м3
в) Нийт талбай; м2
Үүнээс ашигтай талбай м2
г) Барилга, байгууламжийн бүрэлдэхүүнд орж буй объектуудын жагсаалт ..………….
д) Ажлын тоо хэмжээг тооцсон зураг төслийн баримт бичгийн архивын дугаар…..…..
е) Зураг төсөл зохиогчийн овог, нэр……………………………..……………………………
ж) Газар зүйн ямар нөхцөлд барих (газар хөдлөлтийн балл, өндөржилт, хөрсний байдал, усны түвшин гэх мэт)…………………………………...………………………….....
з) Нэгж хүч чадлын өртөг (мян.төг)…………………………..…………..…………………...
БАРИЛГЫН ХЭМЖИГДЭХҮҮНИЙ ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОДОРХОЙЛОХ
2.10. Барилгын газар доорх ба дээрх хэсгийн багтаамжийг дараах зарчмаар тодорхойлно.
- Адрын хучилттай барилгын багтаамжийг нэгдүгээр давхрын цэвэр шалны түвшингээс адрын хучилтын асгаасны дээд түвшин хүртэлх өндрийг цоколийн дээрх нэг давхрын ханын гадна тойруугаар тооцож авсан хэвтээ огтлолын талбайгаар үржүүлж тодорхойлно.
- Барилгын багтаамжийг тодорхойлохдоо техникийн давхрыг оруулна.
- Мансардын давхрын багтаамжийг тодорхойлохдоо шалны түвшин дээрх ханын гадна тойруугаар бодсон мансардын хэвтээ хөндлөн огтлолын талбайг мансардын шалнаас адрын хучилтын орой хүртэлх өндрийн дунджаар үржүүлнэ.
- Бүтээц буюу гадаргаараа бие биеэсээ эрс ялгаатай хэсгүүд бүхий барилгын багтаамжийг хэсэг тус бүрээр нь тусад нь тооцно. Барилгын багтаамжийг хэсэглэн тооцож байгаа тохиолдолд бүтээц буюу өндөртэй тохирох тусгаарлах ханын тэр хэсгээр нь тооцно.
- Эркер, мөрөг, гонх (тамбур) болон бусад ашигтай хэсгүүдийн багтаамжийг тусад нь тооцож нийт багтаамжид оруулна. Барилгын багтаамжаас лоджийн багтаамжийг хасахгүй. Битүү болон задгай тагтны багтаамжийг барилгын багтаамжид оруулахгүй.
- Зоорь (подвал)-ийн багтаамжийг нэгдүгээр давхрын түвшин дэх зоорины хэвтээ хөндлөн огтлолын талбайг зоорины шалны түвшингээс нэгдүгээр давхрын цэвэр шалны түвшин хүртэлх зайгаар үржүүлж тодорхойлно.
- Хэрэв уг барилга явган зорчигч буюу тээврийн хэрэгсэлд зориулсан гарцтай байвал гарцын багтаамжийг ерөнхий багтаамжид оруулахгүй.
2.11. Барилгажилтын талбай, барилгын нийт болон сууцны талбайг дараах байдлаар тодорхойлно.
Барилгажилтын талбайг хэвтээ хөндлөн огтлолын талбайгаар тодорхойлно. Тэгэхдээ гадагшаа цухуйж гарсан сэрүүн тавцан, гонх, хүзүүвч, баганан дээр байрласан барилгын доорхи хэсэг явган зорчигч, тээврийн хэрэгслийн гарцын талбайнуудыг барилгажилтын талбайд оруулна.
Орон сууц болон нийтийн байрны сууцны талбайг ханын шүүгээ байрлаж байгаа талбайг оруулахгүйгээр сууцны өрөөнүүдийн талбайн нийлбэрээр тодорхойлно. Орон сууцны барилгын нийт талбайг сууцны болон орон сууцны доторх ханын шүүгээ, хонгил (коридор), угаалга (ванн), гал зуух, жорлон зэрэг туслах өрөөнүүдийн бүх талбайгаар тодорхойлно.
Нийтийн байрны нийт талбайд сууцны өрөөнүүдийн талбай, туслах өрөөнүүд болон ханын шүүгээний талбай, хонгил, соёл үйлчилгээний болон эмнэлгийн үйлчилгээний өрөөнүүд орно. Гэхдээ дараах нөхцөлүүдийн анхаарвал зохино. Үүнд:
- Орон сууц болон олон нийтийн барилгын зуны зориулалттай байрнуудын талбайд тагт, лодж, шиллэсэн саравч (террас) зэргийн талбайг оруулахгүй, зураг төсөлд тусад нь заадаг тул ажлын тоо хэмжээг тусад нь бодно.
- Барилгын шат, цахилгаан шатны хонгил, гонх, хүзүүвч, дулааны зангилаа (узел) зэрэг бусад зай, талбай түүнчлэн хөлийн өрөөний талбайг барилгын орон сууцны нийт талбайд оруулахгүй.
- Орон сууцны барилгад ахуйн үйлчилгээний зориулалттай байр орсон бол орон сууцны хэсгийн талбайгаас тусад нь тооцно.
- Үйлдвэрийн зориулалттай барилгыг үндсэн ба туслах үйлдвэрлэлийн, агуулах, туслах өрөөнүүд гэж ангилан эдгээр талбайнуудын нийлбэрээр буюу барилгын нийт талбайгаар тодорхойлно.
2.12. Барилгын ажлын тоо хэмжээг дараах ажлын бүлгээр ангилан тодорхойлно. Үүнд:
а) ± 0.00 түвшингээс дооших буюу газар доорхи хэсэг
- газар шороо;
- суурь;
- хана, хамар хана;
- хучилт;
- хаалга, цонх;
- шат;
- шал;
- дотор засал.
б) ± 0.00 түвшингээс дээших буюу газар дээрх хэсэг
б. 1. Барилгын ажил
- хана, хамар хана;
- хучилт;
- дээвэр;
- хаалга цонх;
- шат;
- шал;
- гадна засал;
- дотор засал;
- бусад ажил.
б.2. Тусгай ажил
- халаалт, салхивч;
- усан хангамж;
- бохир yc;
- гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж;
- холбоо дохиолол.
в) Инженерийн шугам сүлжээ
- гадна цэвэр yc;
- гадна дулаан;
- гадна бохир yc;
- гадна цахилгаан;
- гадна холбоо дохиолол.
г) Тохижилт
Ажлын төрөл тус бүрт ямар ажил хамаарагдахыг авч үзье. Үүнд:
"Газар шорооны ажил" бүлэгт барилга барих талбайг тэгшлэх, ургамалт үе хуулах, ачих, зөөх, шуудуу буюу нүх yxax, гараар засах, нягтруулах, илүү шороог ачих, зөөх, дутсан шороог ухаж бэлтгэх, ачих, зөөх, цооно (шруп), цооног, нарийн нүх өрөмдөх, хөрсний усны түвшин доошлуулах, хөрсний yc зайлуулах, шороон байгууламж барих зэрэг ажлууд хамаарна.
Дээр дурьдсан ажлуудын тоо хэмжээг тооцож гаргахдаа инженер хайгуулын дүгнэлтийг үндэслэн хөрсний зэрэг (хавсралт № 1-ийг үз)-ийг тогтоож, хөрсний хатуулаг, түүнийг боловсруулах нөхцөлөөр ажлын хэмжээг ялгаж гаргана.
"Суурийн ажил" бүлэгт суурийн уланд бэлтгэл үе (элс, хайрга, бетон, шавар гэх мэт) хийх, шугаман суурь (бетон, төмөр бетон, чулуу, чулуут бетон гэх мэт) цутгах, суурийн гулдмай, дам нуруу угсрах, цутгах, босоо ба хэвтээ yc тусгаарлалт хийх, нүх сувгийн бетон бэлтгэл, хана цутгах, нүх сувгийн хана тоосгоор өрөх, сувгийн хучилтын хавтан угсрах, суурь сувгийн нүхэнд арматурын тор тавих, ялуу угсрах зэрэг ажлууд хамаарна.
"Хана, хамар ханын ажил" бүлэгт гадна, дотор талын даацын ба даацын бус хана, хамар хана, багана өрөх, цутгах, угсрах, ялуу угсрах, цутгах, төмөр бетон бүс, зүрхэвч цутгах, ган багана угсрах, хүрээ, мөгийн хавтан цутгах, угсрах, тагтны хайс хийх, шилэн гулдмай өрөх, шилэн болон торон хана хийх, өргийн шат угсрах, буулгах зэрэг ажлууд хамаарна.
"Хучилтын ажил" бүлэгт хучилтын хавтан, стакан, дэр, дам нуруу цутгах, угсрах, хавтангийн нүх бөглөх, татанга (ферм), дээврийн гэгээвч угсрах, давхар дундын болон дулаалгатай, дулаалгагүй банзан хучилт, банзан шувуу нуруу, бүх төрлийн тааз хийх зэрэг ажлууд хамаарна.
"Дээврийн ажил" бүлэгт yyp, yc тусгаарлалт, дулаалга, тэгшилгээний үе хийх, дээвэрлэх ажил (xap цаас, төмөр, асбест цемент гэх мэт), yc урсгах жижиг эдлэл хийх, парапет төмөрлөх, дээврийн хайс, галын шат угсрах зэрэг ажлууд хамаарна.
"Хаалга, цонхны ажил" бүлэгт цонх болон хаалга угсрах, цонхны тавцан, хаалганы хэрэглэл суулгах, дулаалах зэрэг ажлууд хамаарна.
"Шатны ажил" бүлэгт шатны гишгүүр төмөр гуян дээр, шатны эргэх талбай төмөр дам нуруун дээр угсрах, шатны эргэх талбай, дэр, гишгүүр цутгах, угсрах, шатны хайс болон шатны бэхэлгээ төмөр хийх, шатны эргэх талбайд шал хийх, адрын төмөр шат угсрах зэрэг ажлууд хамаарна.
"Шалны ажил" бүлэгт хөрсийг (хайрга, элс гэх мэт) нягтруулах, шалан дор бэлтгэл (бетон, үнс, элс, хайрга гэх мэт) үе хийх, тоосгон тулгуур дээр болон хучилтан дээр шалны дэр мод тавих, yyp yc тусгаарлалт хийх, шаланд дулаалга (элс, үнс, үртсэн хавтан гэх мэт), тэгшилгээ (цементэн, бетон гэх мэт) хийх, шаллагаа, хөвөө хийх зэрэг ажлууд орно.
"Гадна заслын ажил" бүлэгт нүүр тал (фасад), цутгамал тагт, хүрээ (карниз), тагтны хавтан шавардах, будах, чулуугаар өнгөлөх, угсармал саравч, тагт, хүрээ, хавтанд шаваас (затырка) хийх, будах, саравчны хавтан дээр тэгшилгээ хийх, xap цаас дэвсэх, заслын шат барьж буулгах зэрэг ажлууд орно.
"Дотор заслын ажил" бүлэгт дотор хана, тааз, багана, амалгаа шавар-дах, будах, хаалга, цонх, шал будах, цонх, хаалга, гэгээвч, хана шиллэх, модон хана, тааз, баганад савх мод хадаж шавардах, боржин гантиг болон байгалийн чулуугаар өнгөлгөө хийх, хананд хиймэл хавтан наах, хавтангийн цаана нэг үе шавардлага хийх, заслын шат угсрах, буулгах, хана цааслах зэрэг ажлууд хамаарна.
"Бусад ажил" бүлэгт хаяавч, довжоо, хашлага хийх зэрэг дээрх бүлгүүдэд ороогүй ажлууд хамаарна.
"Инженерийн шугам сүлжээ" бүлэгт хамаарах ажлын тоо хэмжээг зурагт тусгагдсан ажил, материалын тодорхойлолтыг үндэслэн тогтооно.
"Тохижилт" бүлэгт зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт, зам талбай, хашаа, хайс, талбайн гэрэлтүүлэг зэрэг ажлууд хамаарна.
Цаашид ажлын тоо хэмжээг бодох арга зүйг ажлын бүлгээр ангилан авч үзэж тодруулахаар зааварт тусгалаа.
2.13. Газар шорооны ажил, цутгамал бетон, төмөр бетон болон чулуун суурь, бетон төмөр бетон хана, хамар хана, шавардлага, будаг, дээвэр зэрэг ажлын зурагт тоо хэмжээ нь тодорхой заагддаггүй ажлуудын тоо хэмжээг тодорхойлох тооцоог хийвэл зохино. Харин ажлын зурагт тоо хэмжээ нь тодорхой заагддаг угсармал төмөр бетон, бетон эдлэл, төмөр бүтээц зэрэг ажлын тоо хэмжээг зургийн түүвэр (спецификация)-ийн дагуу авч зургийн хуудасны дугаарыг заана.
Гурав. БАРИЛГЫН АЖЛЫН TOO ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ
3.1. Ерөнхий зүйл
Газрын ажлын тоо хэмжээг тодорхойлохын өмнө ямар технологиор, ямар ангиллын хөрсийг yxax, шороог хэрхэн зайлуулах, тэгшлэх талбайн хэмжээ зэргийг сайтар судалсны дараа газрын ажлыг механикжсан буюу гар аргын алинаар нь гүйцэтгэхийг тогтооно. Хөрсний ангиллыг зааврын хавсралт № 1-д үз.
Хөрсний шинж чанараас хамааруулан хөрсний налуугийн хэмжээг сонгож авах, бэхэлгээ хийх эсэхийг тогтооно. Налуугийн хэмжээг хүснэгт 1-ээс авна.
Хүснэгт №1
д/д
|
Хөрсний төрөл
|
Нүхний гүн (метрээр)
|
||
1.5 м хүртэл
|
3 м хүртэл
|
5 м хүртэл
|
||
Налуугийн хэмжээ
|
||||
1.
|
Сулласан буюу барилгын хогтой
|
1:0.67
|
1:1
|
1:1.25
|
2.
|
Чийглэг элс хайрган хөрс
|
1:0.5
|
1:1
|
1:1
|
3.
|
Шаварлаг: - элсэнцэр - шавранцар - шавар
|
1:0.25
1:0.00
1:0.00
|
1:0.67
1:0.50
1:0.25
|
1:0.85
1:0.75
1:0.5
|
4.
|
Ургамлын үетэй хуурай хөрс
|
1:0.00
|
1:0.25
|
1:0.5
|
5.
|
Мөстлөгийн хурдас: - элс элсэнцэр - шавранцар
|
1:0.25
1:0.20
|
1:0.57
1:0.50
|
1:0.75
1:0.65
|
Тайлбар: 1.5 м-ээс гүн хөрсийг бэхэлгээтэй yxax тул ажлын тоо хэмжээг тус тусад нь тооцох шаардлагатай.
Налуугийн хэмжээ (1:m) нь yxax газрын гүн (h), налуу гаргаж ухсан (эсвэл асгасан) хэсгийн хэвтээ сүүдэр (а)-ийн харьцаа буюу болно.
Зураг 1. Шороон байгууламжийн хөндлөн огтлол
Байнгын шороон байгууламжийн налууг зураг төсөлд зааснаар, түр шороон байгууламжийнхыг байгалийн налуу (хүснэгт № 1)-raap тооцно.
- Газрын ажлыг гүйцэтгэхийн өмнө хөрсний ямар хэсгийг төсөвт оруулж бодох, ямрыг нь нийт талбайн тэгшилгээнд оруулах вэ? гэдгийг талбайн геодезийн өгөгдлөөр тодорхойлох нь зүйтэй байдаг.
Хэрэв байгалийн өндөржилтийн тэмдэгт (xap тэмдэгт) төслөөс дээгүүр байвал xap, улаан тэмдэгтийн зөрүүгээр ухаж авч өөр зориулалтаар ашиглах буюу зайлуулах газар шорооны ажлын хэмжээг тооцно. Хэрэв xap тэмдэгт улаан тэмдэгтээс доогуур байвал тэдгээрийн зөрүүгээр шороогоор дүүргэж нягтруулах буюу булах шорооны хэмжээг тодорхойлно.
Зураг 2. Газрын ажлыг гүйцэтгэх бүдүүвч
3.2. Барилгын талбайн тэгшилгээ, өндөржилтийн ажил
Талбайн тэгшилгээнд шаардагдах шорооны хэмжээг тодорхойлохдоо xap, улаан тэмдэгтийн зөрүүг хэрэглэнэ.
Барилга барих талбайн тэгшилгээг 2 янзаар хийдэг. Үүнд:
а) Урьд нь тэгшилсэн талбайтай газар буюу барьсан барилгуудын орчимд барилга барих бол талбай тэгшилгээний ажлын тоо хэмжээг тооцохдоо нэг давхар барилгад барих барилгын талбай дээр тал бүрд нь 3 метр, давхар барилгад 5 метр газрыг тус тус нэмж, нийт тэгшлэх талбайн хэмжээг гаргана.
б) Тэгшлэх талбайг квадратад хуваах аргаар талбай тэгшилгээний ажлын тоо хэмжээг тооцдог. Үүнийг зам талбай, өндөржилтийн зураг дээр өгөгдсөн ажлын тоо хэмжээний дагуу төсөвт тусгана. Гэхдээ энэ аргаар талбайн тэгшилгээний тоо хэмжээг хэрхэн тооцдог талаар төсөвчид болон бусад мэргэжлийн хүмүүст зохих мэдлэг олгох үүднээс өгөгдлийн дагуу жишээн дээр тооцъё. Барилгын тэгшилгээ хийх хэсгийн талбайг 60 м x 80 м хэмжээтэйгээр сонгон авлаа. Үүнийг зураг 3-т үзүүлэв. Энэ талбай нь AB талаас ДС тал pyy i = 0.005 м хазайлттай, a-a шугамын дагуух тэмдэгтийн дундажтай тохирч байна.
Талбайн тэгшилгээний ажлын хэмжээг гаргахын тулд эхлээд нийт талбайг 10 м талтай квадратаар хувааж дөрвөлжингүүдийг 1-48 хүртэл дугаарлана.
Талбайн нивелирдлэгийн аргаар буюу харьцуулалтын аргаар № 1 дугаарын квадратын өнцөг бүрт харгалзах xap тэмдэгтийг тогтоож, 3 дугаар зурагт үзүүлсний дагуу 121.500, 122.010, 122.300, 122.000 гэж тэмдэглэнэ.
Зураг 3. Талбайн картографи зураглал
Квадратуудын дундаж тэмдэглэлийг дараах томьёогоор тодорхойлно.
Ндүн -талбайн төлөвлөлтийн харьцангуй дундаж тэмдэгт
-голын квадрат тус бүрийн 4 өнцөгт хамаарах тэмдэгтүүдийн нийлбэр
-мөн захын квадрат тус бүрийн 2 өнцөгт хамаарах
-мөн булангийн квадрат тус бүрийн 1 өнцөгт хамаарах
N -нийт квадратын тоо
3 дугаар зургийн тоон үзүүлэлтүүдийг ашиглан голын квадрат тус бүрийн 4 өнцөгт хамаарах xap тэмдэгтүүдийн нийлбэрийг гаргая
Зураг 4. Квадратын өнцгийн тэмдэглэгээний дараалал
Н4= 122.300+122.670+123.100+123.500+123.750+123.100+123.357+ 124.200+124.020+124.450+124.720+125.000+125.000+124.050+124.465+ 24.712+124.960+125.000+123.350+124.000+124.200+124.320+124.550+ 123.300+123.400+123.65+123.550+123.650+122.960+122.800+122.800+ 122.900+123.200 = 4333.834
Мөн захын квадрат тус бүрийн 2 өнцөгт хамаарах
Н2 = 122.010+122.245+122.480+122.765+123.050+123.857+124.370+ 125.000+125.000+124.650+123.950+123.400+122.750+122.450+122.400+ 22.500+122.70+123.070++123.240+123.450+123.662+123.150+122.450+ 122.000 = 2956.599 м
Мөн булангийн квадрат тус бүрийн 1 өнцөгт хамаарах
Н1 = 121.500+123.500+123.100+122.800 = 490.9 м
м болно.
АВСД гэсэн захын өнцгүүдийн улаан тэмдэгтийг тодорхойлъё. Хазайлт AB талаас СД тал pyy өгөгдсөн учир:
м
м
Эдгээр үзүүлэлтүүдийг A, Б цэгийн баруун дээд өнцөгт 123.843 С,Д цэгийн мөн өнцгүүдэд 123.443 гэж тэмдэглэнэ. Үүний дараа Ндун=123.643 м гэж "a-a"- шугамын дагуух өнцгүүдийн улаан тэмдэгтийг тухайн өнцөг бүрийн баруун дээд талд тэмдэглэнэ.
a - шугамаас AB тал pyy дундаж тэмдэгт (Ндүн=123.643 м) дээр квадрат бүрд A = 10.0x0.005 = 0.05 м утгыг нэмэх, харин СД тал pyy дундаж тэмдэгтээс квадрат бүрд мөн утгыг xacax аргаар нийт талбайн улаан тэмдэгтүүдийг тодорхойлж, харгалзах квадрат бүрийн баруун дээд талд бичиж тэмдэглэнэ.
Өнцөг бүрийн ажлын тэмдэгтийг тодорхойлохын тулд тухайн өнцгийн улаан тэмдэгтээс xap тэмдэгтийн утгыг хасаж, үүнийгээ өнцгийн зүүн доод буланд тэмдгийн хамт бичиж тэмдэглэнэ.
ГАЗАР ШОРООНЫ АЖЛЫН TOO
Хүснэгт № 2
Квадратын дугаар
|
Ажлын тэмдэгт (м)
|
еh
|
|
|
|
||||
h1
|
h2
|
h3
|
h4
|
+ Буцааж булах
|
-Ухах
|
||||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
1
|
2.343
|
1.833
|
1.493
|
1.793
|
7.462
|
7.462
|
-
|
186.55
|
-
|
2
|
1.833
|
1.598
|
1.123
|
1.493
|
6.047
|
6.047
|
-
|
151.18
|
-
|
3
|
1.598
|
1.363
|
0.693
|
1.123
|
4.777
|
4.777
|
-
|
119.43
|
-
|
4
|
1.363
|
1.078
|
0.293
|
0.693
|
3.427
|
3.427
|
-
|
85.68
|
-
|
5
|
1.078
|
0.793
|
0.043
|
0.293
|
2.207
|
2.207
|
-
|
55.18
|
-
|
6
|
0.793
|
0.343
|
-0.064
|
0.043
|
1.243
|
1.119
|
0.003
|
27.98
|
0.08
|
7
|
1.793
|
1.493
|
0.643
|
1.293
|
5.222
|
5.222
|
|
130.55
|
|
8
|
1.493
|
1.123
|
0.386
|
0.643
|
3.645
|
3.645
|
-
|
91.13
|
-
|
9
|
1.123
|
0.693
|
-0.457
|
0.386
|
2.659
|
1.824
|
0.08
|
45.6
|
2.0
|
10
|
0.693
|
0.293
|
-0.657
|
-0.457
|
2.1
|
0.463
|
0.591
|
11.58
|
14.78
|
11
|
0.293
|
0.043
|
-0.707
|
-0.657
|
1.7
|
0.066
|
1.1
|
1.65
|
27.5
|
12
|
0.043
|
-0.064
|
-0.627
|
-0.707
|
1.441
|
0.0013
|
1.356
|
0.03
|
33.9
|
13
|
1.293
|
0.643
|
-0.327
|
0.397
|
2.66
|
2.046
|
0.040
|
51.15
|
1.0
|
14
|
0.643
|
0.386
|
-0.757
|
-0.327
|
2.113
|
0.501
|
0.556
|
12.53
|
13.9
|
15
|
0.386
|
-0.457
|
-1.027
|
-0.757
|
2.627
|
0.057
|
1.912
|
1.43
|
47.8
|
16
|
-0.457
|
-0.657
|
-1.307
|
-1.027
|
3.448
|
-
|
3.448
|
-
|
86.2
|
17
|
-0.657
|
-0.707
|
-1.307
|
-1.307
|
3.978
|
-
|
3.978
|
-
|
99.45
|
18
|
-0.707
|
-0.627
|
-1.307
|
-1.307
|
3.948
|
-
|
3.948
|
-
|
98.7
|
19
|
0.397
|
-0.327
|
-0.407
|
-0.019
|
1.15
|
0.137
|
0.493
|
3.43
|
12.33
|
20
|
-0.327
|
-0.757
|
-0.822
|
-0.407
|
2.313
|
-
|
2.313
|
-
|
57.82
|
21
|
-0.757
|
-1.027
|
-1.069
|
-0.822
|
3.675
|
-
|
3.675
|
-
|
91.88
|
22
|
-1.027
|
-1.307
|
-1.204
|
-1.069
|
4.607
|
-
|
4.607
|
-
|
115.18
|
23
|
-1.307
|
-1.307
|
-1.357
|
-1.204
|
5.175
|
-
|
5.175
|
-
|
129.38
|
24
|
-1.307
|
-1.307
|
-1.357
|
-1.357
|
5.328
|
-
|
5.328
|
-
|
133.2
|
25
|
-0.019
|
-0.407
|
0.243
|
0.143
|
0.812
|
0.183
|
0.223
|
4.6
|
5.57
|
26
|
-0.407
|
-0.822
|
-0.407
|
0.243
|
1.879
|
0.031
|
1.424
|
0.8
|
35.6
|
27
|
-0.822
|
-1.069
|
-0.607
|
-0.407
|
2.905
|
-
|
2.905
|
-
|
72.63
|
28
|
-1.069
|
-1.204
|
-0.727
|
-0.607
|
3.607
|
-
|
3.607
|
-
|
90.18
|
29
|
-1.204
|
-1.357
|
-0.957
|
-0.727
|
4.245
|
-
|
4.245
|
-
|
106.13
|
30
|
-1.357
|
-1.357
|
-1.057
|
-0.957
|
4.728
|
-
|
4.728
|
-
|
118.2
|
31
|
0.143
|
0.243
|
0.243
|
0.303
|
0.932
|
0.932
|
-
|
23.3
|
-
|
32
|
0.243
|
-0.407
|
0.143
|
0.243
|
1.036
|
0.382
|
0.16
|
9.55
|
4.0
|
33
|
-0.407
|
-0.607
|
-0.107
|
-0.143
|
1.264
|
0.016
|
0.994
|
0.4
|
24.85
|
34
|
-0.607
|
-0.727
|
-0.007
|
-0.107
|
1.448
|
-
|
1.448
|
-
|
36.2
|
35
|
-0.727
|
-0.957
|
-0.107
|
-0.007
|
1.798
|
-
|
1.798
|
-
|
44.95
|
36
|
-0.957
|
-1.057
|
-0.407
|
-0.107
|
2.528
|
-
|
2.528
|
-
|
63.2
|
37
|
0.303
|
0.243
|
0.533
|
0.423
|
1.502
|
1.502
|
-
|
37.55
|
-
|
38
|
0.243
|
0.143
|
0.693
|
0.533
|
1.612
|
1.612
|
-
|
40.3
|
-
|
39
|
0.143
|
-0.107
|
0.693
|
0.693
|
1.636
|
1.429
|
0.007
|
35.73
|
0.17
|
40
|
-0.107
|
-0.007
|
0.593
|
0.693
|
1.4
|
1.181
|
0.009
|
29.52
|
0.23
|
41
|
-0.007
|
-0.107
|
0.293
|
0.593
|
1
|
0.785
|
0.013
|
19.63
|
0.33
|
42
|
-0.107
|
-0.407
|
0.093
|
0.293
|
0.9
|
0.165
|
0.293
|
4.12
|
7.32
|
43
|
0.423
|
0.533
|
0.743
|
0.643
|
2.342
|
2.342
|
-
|
58.55
|
-
|
44
|
0.533
|
0.693
|
0.943
|
0.743
|
2.912
|
2.912
|
-
|
72.8
|
-
|
45
|
0.693
|
0.693
|
1.043
|
0.943
|
3.372
|
3.372
|
-
|
84.3
|
-
|
46
|
0.693
|
0.593
|
0.993
|
1.043
|
3.322
|
3.322
|
-
|
83.05
|
-
|
47
|
0.593
|
0.293
|
0.693
|
0.993
|
2.572
|
2.572
|
-
|
64.3
|
-
|
48
|
0.293
|
0.093
|
0.343
|
0.693
|
1.422
|
1.422
|
-
|
35.55
|
-
|
Дүн
|
1579.13
|
1574.66
|
Тайлбар: a - квадратын талын хэмжээ
Хүснэгт 2-ыг дараах байдлаар бөглөнө. Үүнд:
1 дүгээр баганад квадратуудын дугаар бичнэ. Квадратуудыг дугаарлахдаа нийт талбайн дээд талын эгнээний зүүн захын квадратаас эхлээд, баруун доод квадратаар дуусна. 2, 3, 4, 5-р баганад квадратын өнцгүүдийн ажлын тэмдэгтүүдийг зохих тэмдгийн хамт бичнэ. Үүнийг бичихдээ зүүн дээд өнцгийг нэгдүгээр өнцөг гэж үзэж, бусад өнцгүүдийг цагийн зүүний дагуу дугаарлана. Энэ дараалал 1-р квадратаас n-p квадрат хүртэл мөрдөгдөнө.
Жишээ нь: 2-р квадратын (3-р зураг) нэгдүгээр өнцөг нэгдүгээр квадратын 2-р өнцөг болно. Харин 1-р квадратын 3-р өнцөг 2-р квадратын 4-р өнцөг болно гэх мэт.
6-р баганад ажлын тэмдэгтүүдийн тэмдгийг үл харгалзан нийлбэрийг бичнэ.
7, 8-р баганын дүнг гэсэн илэрхийллээр бодож хэмжээг тодорхойлно.
9, 10-р баганад 7 ба 8 баганыг -p үржүүлэн тус тус тавина.
Жишээнд тооцож байгаа тохиолдолд квадратын тал 10 м бөгөөд м, 9-р эгнээний 7, 8-р баганад 1.824 ба 0.080 гэсэн утга байгаа учир 9-р баганад 1.824 x 25 = 45.6 м3 ;
10-р баганад 0.080 x 25 = 2.0 м3 гэсэн утгыг тус тус тавина
9-р баганын утга буцааж булах ажлын, 10-р баганынх yxax ажлын тоо хэмжээг тус тус заана.
Хотгор, гүдгэр ихтэй барилгын талбайд Ндун тодорхойлохын тулд квадратыг диагоналиар хувааж гурвалжингуудын олонлог болгон ашиглан тооцно.
еН8, еН7, еН6...еНn-8,7,6...n гурвалжинд багтах өнцгийн xap тэмдэгтүүдийн нийлбэр.
n - гурвалжингийн тоо
3.3. Ургамалт үеийг хуулах
Ургамалт үеийг хуулах ажлын тоо хэмжээг барилгын талбай дээр хаяавчны хэмжээг нэмж, ургамалт үеийн зузаанаар үржүүлж тодорхойлно. Ургамалт үеийн зузааныг геологийн дүгнэлтийг үндэслэн авна.
3.4. Хүнхээл ба суурийн суваг, шуудуу ухах
Хүнхээл ба суурийн суваг, шуудууны газар шорооны ажлын тоо хэмжээг суурийн хэмжээ ба хөрсний физик, механик шинж чанараас хамааруулан зургийн дагуу тооцоо хийнэ.
Нуралтын өнцгөөс хамааруулж yxax газрын ханыг бэхлэх буюу эсвэл налуу гаргана. Налууг үйлдвэрлэлийн зохион байгуулалт, хөрсний шинж байдлаас хамааруулан шулуун болон шаталсан хэлбэрээр гаргаж болно.
Хүнхээл буюу шугаман суурийн суваг шуудууны гүнийг төслийн өгөгдлийн дагуу суурийн ёроолоос буюу суурийн дэрний ёроолоос газрын xap тэмдэгт хүртэлх дундаж өндрөөр авна. Шугаман суурийн суваг шуудууны ёроолын өргөнийг бүтээцийн өргөнөөс хамааруулан хэвтээ yc тусгаарлалт, хэв хашмал, бэхэлгээг (хоёр талд нь 0.15 см) тооцож дээр нь 0.3 см, босоо yc тусгаарлалт хийвэл 0,7 см-ийг 2 талд нь тус тус нэмж өгнө.
Хүнхээл, суваг шуудууны дотор янз бүрийн гүнд бүтээцийг угсрах буюу цутгахаар зурагт тусгасан байвал жишээ № 2-д заасны дагуу өндрийг тооцно. Ургамалт үеийн зузааныг yxax гүний хэмжээнээс хасаж тооцно.
Мөн ± 0.00-ийн тэмдэгт, газрын тэмдэгт хоёрын зөрүүг хасаж өгнө. Шалан дор дэвсэх шороог ханануудын хоорондох цэвэр зайгаар тооцсон талбайг ± 0.00-ийн болон газрын тэмдэгт хоёрын зөрүү дээр ургамалт үеийн зузааныг нэмсэн дүнгээс шалны зузааныг хассан зөрүүгээр үржүүлж тодорхойлно.
Хүнхээлийн ухлагын тоо хэмжээг дараах томьёогоор тодорхойлно.
3 дугаар томьёог хүнхээлийн 5 м хүртэл, 4-р томьёог 5 м-ээс дээш гүнтэй урт өргөн хоёрын ялгавар их биш бөгөөд, суурийн нүхний талбай, газрын гадаргуу хоёр параллель байгаа тохиолдолд, өөрөөр хэлбэл хотгор, гүдгэр багатай талбайд, харин 5 дугаар томьёог хотгор, гүдгэр ихтэй талбайд ашиглана.
Призмийн эзлэхүүнийг:
Өнцгийн пирамидуудын эзлэхүүнийг дараах томьёогоор тодорхойлно.
hA ба hБ - хүнхээлийн A ба Б өнцгийн гүн (м)
B - хүнхээлийн ёроол хэсгийн өргөн (м)
m - хөрсний налуугийн илтгэлцүүр
Хотгор, гүдгэр ихтэй талбайн тэгш өнцөгт хүнхээлийн эзлэхүүнийг дараах томьёогоор тодорхойлоход илүү нарийвчлалтай байдаг.
F - хүнхээлийн ёроолын талбай, м2
P - хүнхээлийн ёроолын периметр
hg - хүнхээлийн дундаж гүн, м
Хүнхээл ухахад механизмын орц, гарцын газар шорооны ажлын тоо хэмжээг тусад нь тооцно.
Хэрэв шууд шанагатай эксковатороор хүнхээл ухаж байгаа бол эксковатор оруулах, гарах гарцын нэг гарцын газар шорооны ажлын хэмжээг доорхи томьёогоор тодорхойлно.Тэгэхдээ гарцын тоог төслөөс авна.
V- гарцын газар шорооны ажлын тоо хэмжээ (м -ээр)
H - хүнхээлийн гүн
Хүнхээлийг дээрээс нь буюу драглайн эксковатор, буцах шанагатай эксковатор, грейферээр боловсруулж байгаа тохиолдолд, бульдозероор хөрсийг түрж овоолох үед нэг гарцын газар шорооны ажлын хэмжээг дараах томьёогоор тодорхойлно. Бульдозерын гарцын тоог төслөөс авна.
V6 - бульдозерт зориулсан гарцын газар шорооны ажлын тоо хэмжээ (м3-ээр)
H - хүнхээлийн гүн (м)
Хүнхээл yxax газар шорооны ажлын тоо хэмжээг тодорхойлохдоо эргэн тойронд нь a+d хэмжээгээр нэмж өгнө. Энэ нь суурийн гадна ханын тэнхлэгээс хүнхээлийн налуу эхлэх шугам хүртэлх зай юм.
Зураг 5. Барилгын зоорины (подвал) хэсгийн хөндлөн огтлол
Хүнхээлийн ёроолын өргөн ба урт (зураг № 5)-ыг дараах томьёогоор тодорхойлно.
B=Bo+[(d+a)x2] (12)
L = Lo+[(d+ax2] (13)
Bo - суурийн тэнхлэгээр авсан өргөн (м);
a - суурийн гадна ирмэгээс хүнхээлийн налуу эхлэх шугам хүртэлх зай;
d - суурийн тэнхлэгээс түүний гадна ирмэг хүртэлх зай;
Lo - суурийн тэнхлэгээр авах урт (м).
Механизмаар ухах шугаман суурийн нүхний ёроолын өргөнийг механизмын шанаганы өргөн дээр элсэрхэг хөрсөнд 0.15 метр, шаварлаг хөрсөнд 0.1 метрийг нэмж тогтооно.
Жишээ 1. Барилгын зооринд зориулсан хүнхээлийн газар шорооны ажлын тоо хэмжээг тодорхойлъё.
Хөрс-ердийн чийгшилтэй шаварлаг. Суурийн дэрний доод ирмэгээс тэмдэгт хүртэлх зайнаас, ургамалт үеийн зузаан 0.15 м-ийг хасаад h=5.0 м (хүнхээлийн гүн), суурийн тэнхлэгээр авсан, өргөн Bo = 24.0 м, урт Lo = 36.0 м. Зоорины ханын суурийн өргөн b=1.20 м
Бодолт: Хүнхээлийн ёроолын өргөнийг томьёо (12)-r ашиглан бодъё.
B = 24.0 + (0.60 + 0.30) x 2 = 25.80 м
Энэ тохиолдолд a = 0.30 м-ээр сонгов.
Хүнхээлийн ёроолын уртыг томьёо (13)-r ашиглан бодъё.
L = 36.0+(0.6+0.30) x 2 = 37.80 м
Хүнхээлийн амсрын урт, өргөнийг томьёо (14)-roop тодорхойлно.
Bb =B+2hm (14)
Lb = L+2hm (15)
Bb - хүнхээлийн амсрын өргөн;
B - хүнхээлийн ёроолын өргөн;
h - хүнхээлийн гүн;
m - хөрсний налуугийн илтгэлцүүр;
Lb - хүнхээлийн амсрын урт;
L - хүнхээлийн ёроолын урт.
Хэрэв m = 0.75 бол хүнхээлийн өргөн:
Bb = 25.8 + 2 x 5 x 0.75 = 33.30 м, урт нь Lb = 37.8 + 2 x 5 x 0.75 = 45.30 м ойр байна.
Хүнхээл yxax газар шорооны ажлын тоо хэмжээг дараах томьёогоор тодорхойлно.
(16)
Үүнд: F1= B x L F1 = 25.80 x 37.80 = 975.24 м2
F2 =BbxLb F2=33.30x45.30= 1508.49м2 бол
м3
Хүнхээлийн төслийн гүн, газрын гадаргуугаас хамааран янз бүр байна. Тийм учир хүнхээлийн амсар, ёроолын хэлбэрээс болж Г2-ийг тодорхойлоход хүндрэлтэй болно. Ийм тохиолдолд тооцоог томьёо (5)-ын дагуу хийнэ.
Жишээ 2. 6-р зураг дээр үзүүлсэн барилгын зоорь (подвал)-ийн хана, сууринд зориулсан хүнхээл ба шугаман суурийн шуудуу yxax газар шорооны ажлын тоо хэмжээг тодорхойлъё. Нэмэлт өгөгдлүүд: хөрс-чийгтэй шаварлаг талбайн xap тэмдэгт өгөгдсөн.
Бодолт: A, B тэнхлэгийн дагуу 1-р тэнхлэгээс 2-р тэнхлэг хүртэлх шугаман суурийг шаталж ухна. 2-оос 3-р тэнхлэгт хүнхээл ухна. a = 0,3.
Зураг 6. Газар шорооны ажил тооцох ажлын зураг
Шугаман суурийн шуудуу yxax газар шорооны ажлын тоо хэмжээг тодорхойлохын тулд шугаман суурийн шуудууг уртын нь дагуу хэсэглэж хуваана. Газрын дундаж хазайлт (126.7- 125.9) : 46.7 = 0.017 м байна.
4.7 ба 5м урттай хуваагдсан хэсгүүдийн гүнийг тухайн хэсгийн голынхоор авна. Харин хүнхээлийн гүнийг тэнхлэгийн дагуу A, B тэнхлэгийн хооронд, шуудууны эхлэл ба төгсгөлд тус тус авч болно.
Хүнхээлийн ёроолын өргөнийг (томьёо 12) олбол:
B = 12+(0.40+0.30) x 2 = 13.40 м , урт нь мөн ижил 13.40 м байна.
Хүнхээл yxax газар шорооны эзлэхүүнийг олбол:
2, 3 тэнхлэгт гүний ялгаа их биш учир энэ хэсгийн хөндлөн огтлолын талбайг трапецын талбайгаар тооцно.
F = (B + mh) x h (18)
h - хүнхээлийн гүн, (м);
B - хүнхээлийн ёроолоор авсан өргөн, (м)
Хүнхээлийн 2-2 тэнхлэгийн дагуух хөндлөн огтлолын талбайг тодорхойлъё. Хүнхээлийн тухайн тэнхлэгийн дундаж гүн:
м
m - хөрсний налуугийн илтгэлцүүр шаварлаг хөрсөнд 0.75
F2_2 = (B+mh2-2) x h2-2= (13.40+0.75 x 5.9)x5.9 = 105.2 м2
Мөн дээрхийн ижлээр 3-3 тэнхлэгийн дагуух талбайг тодорхойлно.
м
F2-2 = (13.40+0.75 x 5.75) x 5.75 = 101.84 м2
2-2 ба 3-3 тэнхлэгийн хоорондох хүнхээлийн эзлэхүүн:
м3
2-2 тэнхлэгийн дагуух призмийн эзлэхүүн: 6-р томьёогоор:
3-р тэнхлэгийн дагуух призмийн эзлэхүүн:
м3
Өнцгийн пирамидуудын хөрсний эзлэхүүн: 6-р томьёогоор
м3
м3
м3
м3
Хүнхээл yxax газар шорооны ажлын тоо хэмжээ:
1387.17+175.0+166.16+36.58+40.50+38.51 +32.93=1876.85 м3
Шугаман суурийн шуудуу yxax газар шорооны ажлын тоо хэмжээг тооцохдоо шугаман суурийн шуудууны хөндлөн огтлолын талбайг түүний уртаар үржүүлнэ. Гадна шугаман суурийн шуудууны уртыг суурийн тэнхлэгийн гадна ирмэгээр, дотор шугаман суурийн шуудууны уртыг гадна шугаман суурийн дотор ирмэгээр тус тус авав.
Шугаман суурийн шуудуу yxax газар шорооны ажлын тоо хэмжээг дараах томьёогоор тооцно.
F1, F2 - шугаман суурийн шуудууны эхлэл ба төгсгөлийн хөндлөн огтлолын талбай, м2
L - шугаман суурийн урт, м
Шугаман суурийн шуудуу yxax газар шорооны ажлын тоо хэмжээг хэсэгчлэн тооцож болдог (зураг 6). Жишээлбэл:
Хүснэгт № 3
Хэсгийн дугаар
|
Хэсгийн урт (м)
|
Шуудууны тухайн хэсгийн гүн
|
F=(B + mh) х h
Шугаман суурийн ухлагын хөндлөн огтлолын талбай
|
Ухлагын эзлэхүүн V=FL
|
1
|
3.60
|
2.45
|
(1.4 + 0.50 х 2.45) х 2.45 = 6.43
|
23.15
|
2
|
5.0
|
3.0
|
(1.4 +0.75 x3)x3= 10.95
|
54.75
|
3
|
5.0
|
3.50
|
(1.4 + 0.75 х 3.52) х 3.50 = 14.14
|
70.70
|
4
|
5.0
|
4.10
|
(1.4 + 0.75 х 4.10) х 4.10= 18.35
|
91.75
|
5
|
5.0
|
4.65
|
(1.4 + 0.75 х 4.65) х 4.65 = 22.73
|
113.65
|
6
|
5.0
|
5.10
|
(1.4 + 0.75 х 5.10) х 5.10 = 26.65
|
133.25
|
7
|
5.0
|
5.6
|
(1.4 + 0.75 х 5.6) х 5.6 = 31.36
|
156.80
|
12
|
5.0
|
5.4
|
(1.4 + 0.75 х 5.4) х 5.4 = 29.43
|
147.15
|
13
|
5.0
|
5.0
|
(1.4 + 0.75 х 5.0) х 5.0 = 25.75
|
128.75
|
14
|
5.0
|
4.6
|
(1.4 + 0.75 х 4.60) х 4.60 = 22.31
|
111.55
|
15
|
5.0
|
4.10
|
(1.4 + 0.75 х 4.10) х 4.10= 18.35
|
91.75
|
16
|
5.0
|
3.40
|
(1.4 + 0.75 х 3.30) х 3.30 = 12.79
|
63.95
|
17
|
5.0
|
2.6
|
(1.4 + 0.50 х 2.6) х 2.6 = 7.02
|
35.10
|
18
|
3.60
|
1.90
|
(1.4 + 0.50 х 1.90) х 1.90 = 4.46
|
16.06
|
Дүн
|
1238.36
|
Шугаман суурийн шуудууны өргөнийг 1.40 м-ээр сонгоё.
3 м хүртэлх гүнтэй шаварлаг хөрсний налуугийн илтгэлцүүр 0.50, харин 3-аас илүү бол 0.75 байна.
1 тэнхлэгийн дагуух шугаман суурийн шуудуу yxax газар шорооны ажлын тоо хэмжээг дараах томьёогоор тодорхойлно.
(20)
17-р томьёогоор тухайн жишээн дээр трапецын талбай:
F1 = (1.4+0.50 x 1.80) x 1.80 = 4.14 м2
F2=(1.4+0.5 x 2.50) x 2.50 = 6.62 м3 болно.
1 тэнхлэгийн дагуух шугаман суурийн шуудуу yxax газар шорооны эзлэхүүнийг тодорхойлбол:
м3
72.09 +1238.36 = 1310.45 м3 байна.
Шугаман суурийн шуудуу yxax газар шорооны ажлын эзлэхүүн: 1310.45 м3
Хүнхээлийн газар шорооны ажлын эзлэхүүн: 1876.85 м3
Газар шорооны ажлын нийт эзлэхүүн: 3187.3 м3 байх жишээтэй.
Жишээ 3. 7-р зургаар хүнхээлийн газар шорооны ажлын тоо хэмжээг тодорхойлъё. Үндсэн өгөгдөл: Хөрс-хуурай шавар. Хүнхээлийн гүний тэмдэгт -123.000. Хүнхээлийн өргөн 20 м, урт 40 м.
Хүнхээлийн гүнийг тодорхойлбол:
1-1 огтлолоор
125000 - 123000 = 2000 мм 2-2 огтлолоор
126000 - 123000 = 3000 мм 3-3 огтлолоор
127000 - 123000 = 4000мм 4-4 огтлолоор
128000 - 123000 = 5000 мм
Зураг 7. 1:2-ын харьцааны талтай хүнхээл
Бодолт: Дагуу тэнхлэгтэй хэвтээ огтлолцсон хэсгээр хүнхээлийг 1, 2, 3, 4 тэнхлэгүүдээр хуваая. 3 м хүртэлх гүнд хөрсний налуугийн илтгэлцүүрийг 0.50-аар авъя.
Тооцоог 4, 5, 6 дугаар хүснэгтийг ашиглан хийе.
ХҮНХЭЭЛИЙН ШОРООНЫ ЕРӨНХИЙ ХЭМЖЭЭ
Хүснэгт № 4
ПРИЗМ ХЭЛБЭРТЭЙ ГАЗРЫН АЖЛЫН ШОРООНЫ ХЭМЖЭЭ
Хүснэгт № 5
П1; П2 призмийн гүн:
аa 124000-123000= 1000
bb 125500 - 123000 = 2500
cc 127000-123000 = 4000
dd 129000-123000 = 6000
ӨНЦГИЙН ПИРАМИД ХЭЛБЭРТЭЙ ГАЗРЫН АЖЛЫН ШОРООНЫ ХЭМЖЭЭ
Хүснэгт № 6
Хүнхээлийн өнцөг
|
Хүнхээлийн гүн (м)
|
Тооцох томьёо
|
a
|
1.00
|
0.08
|
b
|
2.50
|
1.30
|
с
|
4.00
|
5.33
|
d
|
6.00
|
18.00
|
Бүгд
|
24.71
|
Нийт 2830 + 146.80 + 24.71 = 3001.51 м3
Хазгай газар ухагдсан шугаман суурийн шуудуу, трапец бус хэлбэртэй байдаг бөгөөд энэ нь янз бүрийн талтай дөрвөн өнцөгт байдаг (зураг 8). Үүний хөндлөн огтлолын талбайг:
гэсэн томьёогоор тодорхойлно.
F - хүнхээлийн хөндлөн огтлолын талбай (м2);
hA бa hB - хүнхээлийн хөндлөн огтлолын хэсгийн талуудын гүн (м);
B - хүнхээлийн ёроолын өргөн (м).
Зураг 8. Шугаман суурийн нүхний Зураг 9. Шугаман буурьтай хүнхээлийн хөндлөн огтлол хөндлөн огтлол
Хүнхээл ухсаны дараа түүний ёроолын хэмжээнээс доош шугаман суурийн шуудуу yxax тохиолдолд (зураг 9) томьёо(12), (13)-т тусгагдсан а-г (a=hom) тодорхойлно. Үүнд:
- шугаман суурийн гүн, үүнээс (12), (13)-p томьёо дараах хэлбэртэй болно.
B=Bo+(d+mho)x2 (22)
L=Lo+(d+mho)x2 (23)
Механизмаар хөрс боловсруулсан үед гараар гүйцэтгэх газар шорооны ажлын тоо хэмжээг хүнхээлд нийт газар шорооны ажлын 7.0 хувиар, шуудуунд 3 хувиар тус тус тооцож авна.
Газар шорооны ажлын тоо хэмжээг бодсоны дараа хүнхээл, шуудууг механизм буюу гараар ухахад гарсан нийт шорооны нийлбэрээс буцааж булах, шалан дор хийх шорооны нийлбэрийг хасаж, илүү буюу дутагдах шорооны хэмжээг гаргана.
Шороогоор эргүүлж булах, шалан дор дэвсэх шороог нормчИлохдоо хөрсний зэргийг нэгээр бууруулна. Боловсруулалт хийгдсэн хөрсийг стандартын нягтад шилжүүлэхдээ 25-р хуудсанд заасан илтгэлцүүрийг хэрэглэнэ. Механизмаар хүнхээл буюу шуудуунд буцааж булах нийт шорооны 15 хувийг гараар гүйцэтгэхээр тооцно.
3.5. Ус зайлуулах ажил
Хөрсний yc илэрсэн тохиолдолд газар шорооны ажлын тоо хэмжээг хуурай ба нойтон хөрстэй хэсгүүдээр тус тусад нь тооцох шаардлагатай.
Нойтон хөрсөнд барилгын ажил хийхэд татах усны хэмжээг дараах байдлаар тооцно. Үүнд:
- 30 м2 хүртэл талбайтай хүнхээлээс татах усны хэмжээг төсөлд заасан усны түвшингийн дээшлэлтийг тооцсон нойтон хөрсний эзлэхүүнээр авна.
- 30 м2-аас дээш талбайтай болон байнгын усны судалтай шуудуу ба хүнхээлээс төвөөс зугтах шахуургаар yc татвал хэрэглэж байгаа шахуургын хүч чадал, ажиллах хуанлины өдрийг үндэслэн машин, ээлжийн тоог тооцож гаргана.
3.6. Шугамын байгууламжийн суваг ба шуудуу yxax ажил
Суваг шуудуу нь түр (инженерийн байгууламжийн суваг) ба байнгын (yc зайлуулах далан, замын ажлуудын г.м) гэж ангилагдана.
Түр суваг шуудууны ажлын тоо хэмжээг байгууламжуудын бүтээцийн шаардлага, нөхцөл, ажил явуулах аргаас хамааруулан нэмэлт хэмжээг нэмж тооцно. Жишээлбэл, инженерийн байгууламж тавих шуудууны өргөн, түүний гүн, инженер геологийн нөхцөл, ажил явуулах аргаас хамаарна.
Налуугүй yxax суваг шуудууны ёроолын өргөнийг 7-р хүснэгтээс авна.
ЯНДАН ХООЛОЙ ТАВИХ СУВАГ ШУУДУУНЫ ЁРООЛЫН ӨРГӨН
Хүснэгт № 7
Яндан угсрах арга
|
Яндан хоолой тавих суваг шуудууны ёроолын хамгийн бага өргөн (суваг шуудууны ханын бэхэлгээ тооцоогүй)
|
||
Ган ба пластмас
|
Ширмэн бетон, төмөрбетон, асбестоцемент
|
Муфтэн ба фланцтай бетон, төмөрбетон, ваар
|
|
1. Багцаар нь буюу хэсэгчлэн боож угсрах Гадна голч нь:
а) 0.7 м хүртэл
б) 0.7 м-ээс дээш
|
D + 0.3
D + 0.5
|
-
|
-
|
2. Дангаар нь угсрах Гадна голч нь :
а) 0.5 м хүртэл
б) 0.5-1.6 м хүртэл
в) 1.6-3.5 м хүртэл
|
D + 0.5
D + 0.8
D + 1.4
|
D + 0.6
D + 1
D + 1.4
|
D + 0.8
D + 1.2
D + 1.4
|
Тайлбар: - 3.5 м-ээс их голчтой яндан тавих шуудууны өргөнийг төслийн өгөгдлөөр авна.
Хэрэв хөрсний усны түвшингээс дээш налуутай ухсан шуудуунд багцалсан яндан угсарвал D+0.3, дангаар нь угсарвал D+0.5 гэсэн хэмжээгээр шуудууны ёроолын өргөнийг авна.
Усны түвшингээс доош байрлах үед шуудууны ёроолын өргөнийг yc зайлуулах төхөөрөмж байрлуулахаас хамааруулан төслөөр авна.
Яндан хоолойн холболт, уулзварыг угсрах ба битүүлэх зорилгоор сувагт зориулалтын нүх гаргадаг. Нүхний хэмжээг дараах хүснэгтийн дагуу авна.
ЯНДАН ХООЛОЙН ХОЛБОЛТ УУЛЗВАРЫГ УГСРАХ БА БИТҮҮЛЭХЭД ЗОРИУЛЖ ГАРГАХ НҮХНИЙ ХЭМЖЭЭ
Хүснэгт № 8
Яндан хоолойн төрөл
|
Залгах холболтын төрөл
|
Яндан хоолойн гадна голчийн хэмжээ D (мм)
|
Нүхний хэмжээ (м)
|
||
Урт
|
Өргөн
|
Гүн
|
|||
Ган
|
Гагнаас
|
Бүх голчид
|
1
|
D+1.2
|
0.7
|
Ширэм
|
Бурзант хоолой
|
326 мм хүртэл
|
0.55
|
D+0.5
|
0.3
|
326 мм-ээс дээш
|
1
|
D+0.7
|
0.4
|
||
Асбестоцемент
|
Эрчлээсэн
|
325 мм хүртэл
|
0.7
|
D+0.5
|
0.2
|
325 мм-ээс дээш
|
0.9
|
D+0.7
|
0.3
|
||
Бетон ба төмөр бетон
|
Бурзант ба эрчлээсэн
|
640 мм хүртэл
|
1
|
D+0.5
|
0.3
|
640 мм-ээс дээш
|
1
|
D+1
|
0.4
|
||
Хуванцар
|
Бүх төрлийн
|
Бүх голч
|
0.6
|
D+0.5
|
0.2
|
Ваар
|
Бурзант хоолойн
|
Бүх голч
|
0.5
|
D+0.6
|
0.3
|
Тайлбар: Бурзан, эрчлээс ба бетон бүслүүрийн гадна голчоор тооцно.
ЯНДАН УГСРАХ СУВАГ ШУУДУУНААС ЗӨӨЖ ГАРГАХ ИЛҮҮДЭЛ ШОРООНЫ ХЭМЖЭЭ
Хүснэгт № 9.
1 м янданд оногдох илүүдэл шорооны хэмжээ (1 м/м3)
Яндан хоолойн голч (мм)
|
Яндан хоолой
|
|||
Ширмэн
|
Ган ба асбестоцемент
|
Вааран (керамик)
|
Төмөр бетон
|
|
50
|
0.003
|
0.002
|
-
|
-
|
100
|
0.011
|
0.009
|
-
|
-
|
150
|
0.023
|
0.020
|
0.027
|
0.042
|
200
|
0.038
|
0.038
|
0.046
|
0.042
|
250
|
0.059
|
0.059
|
0.068
|
0.101
|
300
|
0.083
|
0.086
|
0.096
|
0.138
|
350
|
0.111
|
0.111
|
0.130
|
0.188
|
400
|
0.144
|
0.142
|
0.166
|
0.230
|
450
|
0.181
|
0.178
|
-
|
-
|
500
|
0.222
|
0.220
|
-
|
0.320
|
600
|
0.317
|
0.311
|
-
|
0.431
|
700
|
0.430
|
0.406
|
-
|
0.501
|
800
|
0.560
|
0.523
|
-
|
0.635
|
900
|
0.710
|
0.633
|
-
|
0.955
|
1000
|
0.891
|
0.830
|
-
|
1.100
|
Текст томруулах
A
A
A