- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖИЛ АЛБАН ТУШААЛЫН ТАРИФ МЭРГЭЖЛИЙН ЛАвЛАХ ЗОХИОХ АРГАЧЛАЛ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 48 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Мэргэжил албан тушаалын тариф мэргэжлийн лавлах зохиох аргачлал
1. Ерөнхий зүйл
1. Аж ахуйн нэгж байгууллагуудад / цаашид байгууллага гэнэ/ мэргэжил албан тушаалын лавлахыг шинээр буюу шинэчлэн боловсруулах үед тариф-мэргэжлийн лавлах зохиох энэхүү аргачлалыг удирдлага болгоно.
2. Аргачлал нь хялбар, нарийн төвөгтэй ижилтөрлийн ажлын зэргийг үйлдвэрлэлийн болон үйлчилгээний байгууллагуудынхэмжээнд нэг мөр болгон зөв тогтоох явдлыг хангана.
3. Мэргэжил, албан тушаалын лавлахыг шинээр буюу шинэчлэн боловсруулж ажлын зэргийг тогтоохдоо энэхүү аргачлалд тодорхойлогдсон ажлын хялбар, нарийн төвөгтэй үнэлэлтболон ажилмэргэжлийн ангилал, тодорхойлолтын нэгдсэн жагсаалтыг үндэс болговол зохино.Ажлын зэрэг нь хөдөлмөрийн нөхцөлийн ялгаанаас болж өөрчлөгдөхгүй бөгөөд хөдөлмөрийн нөхцөлийн ялгааг нэмэгдүүлсэн цалин тогтоох замаар зохицуулна.
4. Ажлын зэргийн тоог тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан тогтоож болно.
2.Тариф- мэргэжлийн лавлахын зориулалт ба бүтэц, лавлах зохиох зарчмууд.
5. Тариф-мэргэжлийн лавлах нь ажлын зэрэг тогтоох, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, ажилтнымэргэжлийг дээшлүүлэх , тэднийг сургажбэлтгэх хөтөлбөрийг зохиоход хэрэглэгдэнэ. Ажилтны мэргэжилд тавигдах шаардлага ньүйлдвэрлэл, үйлчилгээний хөдөлмөрийн зохион байгуулалт, техник технологийн хөгжлийн түвшинг бүрэн тусгасан байна.
6. Тариф-мэргэжлийн лавлах нь бүтцийн хувьд лавлахыг хэрэглэх заавар, мэргэжлийн
нэр, тодорхойлолт.мэргэжлийн нэрийн кодуудаас бүрдсэн байна. Мэргэжлийн нэрийг кодлохдоо "Үндэсний ажил мэргэжлийн ангилал"-ын холбогдох зааврыг ашиглавал зохино.
нэр, тодорхойлолт.мэргэжлийн нэрийн кодуудаас бүрдсэн байна. Мэргэжлийн нэрийг кодлохдоо "Үндэсний ажил мэргэжлийн ангилал"-ын холбогдох зааврыг ашиглавал зохино.
7. Тариф-мэргэжлийн лавлахыг хэрэглэх зааварт дараах орох зүйлүүд:
А/бүхажилтандтавигдахүндсэн шаардлагууд: үйлдвэрлэл, технологийн ба ажлын холбогдолтой заавар, хөдөлмөрийн дотоод журам болон аюулгүй ажиллах арга, техникийн дүрэм, ажлын байрны зохион байгуулалт г.м.
Б/ зарим төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажилтанд тавигдах онцлог шаардлагууд:
В/ мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилтан нь тухайн мэргэжлийн доод зэргийнхээ ажлыг хийж байх тухай заалт:
Г/ ажлын зэргийг шинээр тогтоох тухай заалт
Д/ ажилтанд мэргэжлийн зэрэг олгох тухай заалт
Е/ мэргэжил үүрэг хослон / хавсран/ ажиллах, хамтын хөдөлмөр зохион байгуулалтын хэлбэр, ажлын хуваарилалтыг тогтоох тухай заалт
Ж/ лавлахад нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай заалт
8. Ажлын зэрэг тус бүрийн мэргэжлийн тодорхойлолт нь доорхи 2 хэсгээс бүрдэнэ.
• "ажлын тодорхойлолт" -д уг ажилтны хийж чадвал зохих ажил, уг ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, аппарат, байгууламжийг тохируулах, уг ажлыг гүйцэтгэх горимыг тогтоох буюу арга барилыг сонгон хэрэглэхэд ажилтны бие даасан ур чадвар, ажлын төрөл бүрийн багаж хэрэгслийг ажилд бэлтгэх ажиллагааны хялбар нарийн байдал зэргийг заана:
• "мэдвэлзохихзүйл"-д ажлын байраабэлтгэх, ажлын хялбар нарийн байдлаас хамаарануг ажлыгбиелүүлэхэдажилтанд тавигдахүндсэн шаардлага ,тухайн
мэргэжлийн мэдлэгийн хэмжээг заасан байна.
мэргэжлийн мэдлэгийн хэмжээг заасан байна.
9. Зэргэлдээ зэргүүдийн ажлын тодорхойлолтыг хийхдээ уг ажлуудыг гүйцэтгэх хялбар
нарийн байдлыг үндэслэн ажилтанд тавигдах шаардлагыг нарийн зааглаж заасан
байна.
нарийн байдлыг үндэслэн ажилтанд тавигдах шаардлагыг нарийн зааглаж заасан
байна.
10. Нэгмэргэжилдээр мэргэжлийнтодорхойлолтыгажилтандтавигдах шаардлагын өсөлтийн дагуу доод зэргээс эхлэн дээд зэрэгт дэвших зарчмаар хийх бөгөөд өмнөх зэрэгт тавигдсан шаардлагыг давтаж үл болно.
11. Лавлахад мэргэжлийн нэрийг кодолж байрлуулна.Хэрэглэхэд тохиромжтойболгох зорилгоор лавлахад орсон мэргэжлийн " код " -ыг хийхдээ үндсэн бүлэг, дэд бүлэг нэгж бүлэгт хуваарилсан хүснэгт, хуудасны дугаарыг заасан байвал зохино.
З.Ажлын хялбар нарийн зэргийг тодорхойлох аргачлалын үндэс
13. Төрөл бүрийн ажил, юуны өмнө гадаад шинж байдлаараа төстэй биш ажлын хялбар нарийн харьцааг зөв тогтоохын тулд ажилтны гүйцэтгэж байгаа үүрэг, хөдөлмөрийн процессыг бүрэлдүүлж байгаа хүчин зүйлийг технологийн зарчим дээр үндэслэж баллийн системээр үнэлдэг задлан шинжлэх аргыг хэрэглэнэ.Энэхүү аргын мөн чанар ньхөдөлмөрийнпроцессыгаливаа нэгэн тодорхойтөрлийн ажилд ямар нэг хэмжээгээр шингэсэн үүргүүдээр нь задлан хуваахад оршино.Хэрвээ ажлыг бүхэлд нь авч үзэхэд уг ажлууд хоорондоо төсөөтэй биш байвал ажилтны гүйцэтгэж байгаа тодорхой үүргүүдийгөөрхоорондньжишин үзэх бүрэн боломжтой юм.Нэгэнт гүйцэтгэж байгаа үүрэг бүрийг хялбар , нарийн байдлаар нь жишин үзэж болох учраас
эцсийн эцэст ажлыг өөр хооронд нь бүхэлд нь харьцуулан үзэж болно.
эцсийн эцэст ажлыг өөр хооронд нь бүхэлд нь харьцуулан үзэж болно.
14. Ажлын хялбар нарийн байдал нь хөдөлмөрийн зүйлийг хэлбэрийн өөрчлөлт , түүний шинж чанар , байрлалтын хялбарнарийнбайдалболон хэрэглэж байгаа
хөдөлмөрийн хэрэгслээр тодорхойлогдоно.Жишээ нь : Технологийн процесс үлэмж механикжсан, автоматчилагдсан нөхцөлд төрөлжсөн нарийн тоног төхөөрөмж аппарат, тусгай багажхэрэгслийн (эдлэхүүнийг тодорхойбүтэц, чанартай үйлдвэрлэх явдлыг хангаж байгаа) тусламжтайгаар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажиллагаа нь технологийн процесс бага механикжсан үйлдвэрлэлд дээрх эдлэхүүнийг үйлдвэрлэх ажиллагаанаас хялбар байна.Энэ шаардлагыгажилтны мэргэжлийн тодорхойлолтод тусгасан байна.Үйлдвэрлэлийн шинж чанараас ( бөөнөөр ширхгээр г,м ) хамааран тухайн ажлын байранд ямар нэг хэмжээгээр гарч болох технологийн процесс, тоног төхөөрөмж ,багаж хэрэгслийн онцлогийг ажилтны мэргэжлийн зэргийн тодорхойлолтод нэг адил тусгана.

15. Ажлын хялбар нарийн зэргийг ажлын төрлүүд ( машины ба гар ажиллагааны гэх, мэт )- ийг харгалзахгүйгээр , хөдөлмөрийн процессын үндсэн агуулгыг илэрхийлэгч дараах үүргүүдийг задлан шинжлэх явдал дээр үндэслэж тодорхойлон тогтооно:
А/ тооцооны үүрэг-ажиллагааны процессыг эхлэхийн өмнө, түүнчлэн уг процессыг явуулж байх үед ажилтнаас бие дааж гүйцэтгэх бүх тооцоо.
Б/ ажлын байр буюу ажлыг бэлтгэх үүрэг:-гар ажиллагаатай багаж, хэрэглэлийг ажилд бэлтгэх , техникийн ба бусад баримт бичигтэй танилцах , материал түүхий эдийг ажлын байранд татаж авчрах тоног төхөөрөмжийн ажиллагааг салгах, эд анги, түүхий эд эдлэхүүнийг байрлуулан тавих гэх мэт ажиллагаа.
В/ ажиллагааны процессыг явуулах үүрэг-хөдөлмөрийн зүйлийн хэлбэр, шинж чанар буюу байдлыг өөрчлөх болон ажиллагааны процесст хяналт тавих явдлыг шууд хангаж байгаа ажилтны үйл ажиллагаа:
Г/ тоног төхөөрөмжийг ажиллуулах үүрэг:- уг ажлыг гүйцэтгэхийн тулд ажилтнаас тоног төхөөрөмж , механизм зэргийг ажиллуулах ажиллагаа, мөн тэдгээрийг арчилж үйлчлэхтэй холбогдож түүнд тавигдах мэргэжлийн нэмэгдэл шаардлага. Ажлын хялбар нарийн байдлыг дээр дурдсан ажиллагааны дөрвөн үүргээс гадна, уг ажилд тавигдах хариуцлагын хүчин зүйлээр нь үнэлнэ.
Ажлын хариуцлага гэдэг нь ажлыг гүйцэтгэх үед ажиллагааны процессыг найдвартай явуулах , түүнчлэн ажлын явцад гүйцэтгэгчийн мэргэжлээс хамаарч өөртөө ба бусдад учирч болох аюул ослыг урьдчилан зайлуулах талаар ажилтанд тавигдах мэргэжлийн шаардлагыг хэлнэ.

|
|
Текст томруулах
A
A
A