A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-06-30-ны 162-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-06-30-ны 162-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1996 оны 12 сарын 18 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 321

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гадаад орон, олон улсын байгууллагуудтай улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах аливаа асуудлыг Гадаад харилцааны яамтай уялдуулан зохицуулж, дараахь арга хэмжээ авч байхыг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

а/гадаадад албан ажлаар явахдаа, мөн гадаадаас зочин төлөөлөгч хүлээн авахдаа Гадаад харилцааны яамтай урьдчилан зөвшилцөж Засгийн газарт танилцуулж байх, дараа нь илтгэх хуудас бичиж Засгийн газарт танилцуулан хувийг нь Гадаад харилцааны яаманд ирүүлж байх;

б/өөрийн байгууллагын гадаад хамтын ажиллагааны тухай мэдээллийг сар бүр, тайланг жилийн эцэст гаргаж Гадаад харилцааны яаманд хүргүүлж байх;

в/Монгол Улс болон Засгийн газрын нэрийн өмнөөс байгуулах олон улсын гэрээний хэлэлцээ хийх, түүнд гарын үсэг зурах асуудлыг Гадаад харилцааны яамтай урьдчилан зөвшилцөж, Олон улсын гэрээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн эрх олгох шийдвэрийг Засгийн газраас гаргуулж байх;

2.Гадаад хамтын ажиллагааны зохицуулалтыг сайжруулах талаар дараахь арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Ш.Алтангэрэлд үүрэг болгосугай:

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйл, "Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолын 2, 3, 4, 5 дугаар зүйл, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.