A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтлын сайдын 2007 оны 136 дугаар тушаалын хавсралт

 

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Газрын хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэ, ашиглуулах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох, Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэх эрхийн үнийг тогтооход энэхүү аргачлалыг дагаж мөрдөнө. Газрын суурь үнэ гэж оршин суудаг хүн ам, байршлаас хамааран ялгавартай зэрэглэлд тогтоосон анхдагч үнийг ойлгоно.

Газрын доод үнэ үэж засварлах итгэлцүүрийг хэрэглэн гаргасан газрын үнийг ойлгоно.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ гэж доод үнэ дээр дуудлага худалдааны бэлтгэл ажил, зохион байгуулахад гарах зардал (техникийн нөхцөл авах зардал, зар мэдээ түгээх, оролцогч, сонирхогчдын тасалбар хэвлүүлэх, бичиг хэрэгслийн зардал, дуудлага худалдаа явуулах байрны үнэ гэх мэт)-ыг нэмж тогтоосон үнийг ойлгоно.

Төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэх эрхийн үнэ гэж газрын доод үнэ дээр төсөл сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэл ажил зохион байгуулахад гарах зардал (техникийн нөхцөл авах зардал, зар мэдээ түгээх, бичиг хэрэгслийн зардал болон бусад зардал)-ыг нэмж тогтоосон үнийг ойлгоно.

энэхүү аргачлал нь ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах зорилгоор газрын эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтад хамаарахгүй болно.

 

Хоёр. Эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох

Хот, тосгон, бусад суурины газарт иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо дараахь зарчмыг баримтлана:

4.1. Эзэмшил, ашиглалтад олгох газрыг харьяалах нутаг дэвсгэр нь хот, тосгон бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарах, түүнд харгалзах 1м2 газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг энэхүү аргачлалын хүснэгт 1-д заасныг үндэс болгон тогтооно;

Хүснэгт 1

Суурин газрын

1м2 газрын суурь үнэ /төг/

Зэрэглэл

Хүн амын тоо /мян.хүн/

Нэр

Нийслэл

 

Улаанбаатар

8800

Улсын зэрэглэлтэй хот

50.0-500.0

Дархан

6000

Аймгийн зэрэглэлтэй хот

30.0-50.0 хүртлэх

Чойбалсан

1000

Өлгий

Мөрөн

Ховд

Сүхбаатар

15.0-30.0 хүртлэх

Баянхонгор

800

Өндөрхаан

Зуунмод

Баруун-Урт

Сайншанд

Даланзадгад

Арвайхээр

Мандалговь

Алтай

Улаангом

Булган

Зүүнхараа

Цэцэрлэг

Улиастай

Тосонцэнгэл

Чойр

Сумын төв, тосгон

0.5-15.0 хүртлэх

Сумдын төв

600

0.5 хүртлэх

Бусад суурин

400

 

Суурин газрын

1 м2 газрын суурь үнэ /төг/

Зэрэглэл

Хүн амын тоо /мян.хүн/

Нэр

 

 

Нийслэл

 

Улаанбаатар

 

 

 

 

Багануур, Багахангай, Налайх

800

 

 

/ЗТБХБ-ын сайдын 2009.06.26-ны өдрийн 167 тоот тушаалаар 4.1 дэх заалтад нэмэлтийг тусгав/

4.2.           эзэмшил, Ашиглалтад олгох газрын үнэлгээний бүсчлэлд хамрагдах байдал, эзэмшил, ашиглалтын төрлийг харгалзан хүснэгт-2-оос тохирох итгэлцүүрийг сонгоно.

Д/д

Газар эзэмшил, ашиглалтын төрөл

Газрын үнэлгээний бүсчлэл, эзэмшил, ашиглалтын төрлийг харгалзан засварлах итгэлцүүр

Төсөл сонгон шалгаруулахад харгалзан засварлах итгэлцүүр

1 дүгээр бүс

2 дугаар бүс

3 дугаар бүс

4 дүгээр бүс

5 дугаар бүс

1.

Орон сууцны зориуалтаар

0.2

0.18

0.15

0.12

0.1

1.0

2.

Бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар

1.5

1.2

1.0

0.8

0.7

3.0

3.

Үйлдвэрлэл /ХАА-аас бусад/-ийн зориулалтаар

1.5

1.2

1.0

0.8

0.7

3.0

4.

ХАА-н үйлдвэрлэлийн зориулалтаар

0.5

0.4

0.3

0.2

0.1

1.5

5.

Нефть, шатдаг хийн бүтээгдэхүүний агуулах, түгээх станцын зориулалтаар

3.0

2.7

2.5

2.3

2.0

-

4.3.           Хэрвээ тухайн хот, тосгон, бусад суурины газар нь 5-аас бага буюу 2 үнэлгээний бүсчлэлтэй бол 1, 2 дугаар бүсэд хамаарах итгэлцүүрийг, 3 үнэлгээний бүсчлэлтэй бол 1, 2, 3 дугаар бүсэд хамаарах итгэлцүүрийг, 4 үнэлгээний  бүсчлэлтэй бол 1, 2, 3, 4 дүгээр бүсэд хамаарах итгэлцүүрийг тус тус сонгон хэрэглэнэ.

4.4.           сонгосон итгэлцүүрийг хот, суурин газрын тухайн зэрэглэлд харгалзах 1м2 газрын суурь үнээр үржүүлэн тухайн газрын доод үнийг тодорхойлно.

4.5.           Тооцон гаргасан газрын доод үнэ дээр зохион байгуулахад гарах зардлыг нэмж, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооно.

Жишээ 1. Улаанбаатар хот нь газрын үнэлгээний 4-н бүсчлэлтэй гэж үзвэл 2 дугаар бүсэд доороо үйлдчилгээтэй, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх 1000 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ  (төсөл сонгон шалгаруулалтын газар эзэмшүүлэх гэрчилгээний үнэ)-ийг тодорхойльё.

А/ энэ тохиолдолд Улаанбаатар хот нь хүснэгт 1-д заасны дагуу нийслэлийн зэрэглэлд хамаарах бөгөөд түүнд харгалзах 1м2 газрын суурь үнэ 8800 төгрөг болохыг тогооно;

Б/ хүснэгт 2-н дагуу итгэлцүүрийг сонгоход газар дээрх давхар нь үйлчилгээний зориулалтаар ашиглагдах тул үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 2 дугаар бүсийн газарт 1.2 гэсэн итгэлцүүр харгалзаж байна:

В/ эзэмшилд олгох 1м2 газрын доод үнэ нь: 8800 төг/м2 х 1.2=10560 төгрөг/м2

Г/ 1000м2 газрын доод үнэ нь: 10560 төг/м2 х 1000 м2 = 10560000 төгрөг болж байна.

Д/ энэ газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх тохиолдолд итгэлцүүр нь хүснэгт 2-ын сүүлийн баганаас 3.0 гэснийг сонгож суурь үнийг засварлан, нийт талбайгаар үржүүлж үнийг тодорхойлно. 

8800 төг/м2 х 3.0 х 1000м2= 26400000 төгрөг болно.

Е/ дээр тогтоосон доод үнэ дээр техникийн нөхцөл авахад зарцуулсан зардал, дуудлага худалдааны бэлтгэл ажлын болон зохион байгуулах ажлын зардлыг нэмж газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнэ болон төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэх эрхийн үнийг тогтооно.

 

Жишээ 2. Төв аймгийн Зуун мод хот нь газрын үнэлгээний 3 бүсчлэлтэй гэж үзвэл 3 дугаар бүсэд малын тэжээлийн үйлдвэр барих зориулалтаар эзэмшүүлэх 2000 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

А/ энэ тохиолдолд Төв аймгийн Зуунмод хот нь хүснэгт 1-д заасны дагуу аймгийн зэрэглэлтэй хотод хамаарах бөгөөл тухайн зэрэглэлд харгалзах 1м2 газрын доод үнэ нь 800 төгрөг байна;

Б/ хүснэгт 2-н дагуу хөдөө аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх 3 дугаа бүсийн газарт 0.3 гэсэн итгэлцүүр харгалзаж байна;

В/ эзэмшилд олгох 1м2 газрын доод үнэ нь:

800төг/м2 х 0.3= 240 төгрөг/м2

г/ 2000м2 газрын доод үнэ нь:

240 төг/м2 х 2000 м2 = 480000 төгрөг болж байна.

Д/ энэ газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэх тохиолдолд итгэлцүүр нь хүснэгт 2-н сүүлийн баганаас 1.5 гэснийг сонгож суурь үнийг засварлан, нийт талбайгаар үржүүлж үнийг тодорхойлно.

800 төг/м2 х 1.5 х 2000м2 = 2400000 төгрөг болно.

Е/ Дээр тогтоосон доод үнэ дээр техникийн нөхцөл авахад зарцуулсан зардал, дуудлага худалдааны бэлтгэл ажлын болон зохион байгуулах ажлын зардлыг нэмж газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнэ болон төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэх эрхийн үнийг тогтооно.

Иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагад эзэмшүүлэх тариалангийн газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо дараахь зарчмыг баримтлана:

5.1. Эзэмшилд олгох тариалангийн газрыг харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь газрын үнэлгээний аль тойргийн ямар зэрэглэлд хамаарагдаж байгааг энэхүү аргачлалын хүснэгт 3-н дагуу тогтооно.

Хүснэгт 3

Газрын үнэлгээний тойргийн нэр

Зэрэглэл

Тойрогт нутаг дэвсгэр нь бүхэлдээ буюу дийлэнх нь хамарч

буй аймаг, сумын нэр

Хангай хэнтийн уулархаг

I

Хөвсгөл аймаг

23. Хяргас

45. Жаргалант

Тө аймаг

1. Арбулаг

24. Цагаанхайрхан

46. Баян-өндөр

68.Заамар

2. Бүрэнтогтох

25. Зүүнхангай

Сэлэнгэ аймаг

69. Лүн

3. Их-Уул

Завхан аймаг

47. Алтанбулаг

70.Өндөрширээт

4. Рашаант

26. Баянтэс

48. Баруунбүрэн

71. Баянцогт

5. Тосонцэнгэл

27. Баянхайрхан

49.Зүүнбүрэн

72. Жаргалант

6. Төмөрбулаг

28.Нөмрөг

50.Сант

73. Угтаал

7. Цагаан-Уул

29. Сонгино

51. Түшиг

74. Сүмбэр

8. Цэцэрлэг

30.Түдэвтэй

52. цагааннуур

75. Цээл

9.Тариалан

31. Тэлмэн

53. Шаамар

76. Баянхангай

10.Мөрөн

32. Цэцэн-Уул

54. Хушаат

77. Аргалант

Булган аймаг

33. Тэс

55.Сүхбаатар

78. Баянчандмань

 

11. Баян-Агт

34. Асгат

56.Жавхлант

79.Зуунмод

12. Бугат

Архангай аймаг

57. Сайхан

80. Мөнгөнморьт

13. Могод

35. Цэцэрлэг

58. Орхонтуул

81. Эрдэнэ

14. Орхон

36. Ихтамир

59.Баянгол

82.Батсүмбэр

15. Сайхан

37. Өндөр-Улаан

60. Орхон

83. Борнуур

16.Хангал

38. Эрдэнэмандал

61. Мандал

Улаанбаатар

17. Хишиг-Өндөр

39. Жаргалант

62. Хүдэр

84. Нийслэл

18. Сэлэнгэ

40. хотонт

63. Ерөө

85. Багануур

19. Булган

41. Хайрхан

Дархан-Уул аймаг

86. Налайх

20.Хутаг-Өндөр

42. Цэнхэр

64. Шарын гол

Хэнтий аймаг

21. Бүрэгхангай

43. Батцэнгэл

65. Хонгор

87. Өмнөдэлгэр

Увс аймаг

44. Эрдэнэбүрэн

66. Дархан

88. Батширээт

22.Өндөрхангай

Орхон аймаг

67.Орхон

89Гурвабулаг

 

II

Хөвсгөл аймаг

10. Ханх

Архангай аймаг

25. Баянбулаг

1. Алаг-Эрдэнэ

11. Галт

18. Булган

Хэнтий аймаг

2. Баянзүрх

12. Жаргалант

19.Чулуут

26. Жаргалтхаан

3. Ринченлхүмбэ

13. Шинэ Идэр

20. Хангай

27. Биндэр

4. Түнэл

Булган аймаг

21. Тариат

28. Баян-Адарга

5. Цагаан -Үүр

14. Тэшиг

22. Цахир

29. Дадал

6. Улаан-Уул

Завхан аймаг

Өвөрхангай аймаг

30. норовлин

7. Чандмань Өндөр

15. Идэр

23. Бат-Өлзий

31. Батноров

8. Эрдэнэбулган

16. Их –Уул

Дорнод аймаг

32. Хэрлэн

9. Цагааннуур

17. Булнай

24. Баяндун

33. өлзийт

III

Завхан аймаг

10. Өгийнуур

19. Галуут

29. Сэргэлэн

1. Алдархаан

11. Түвшрүүлэх

20. Заг

30. Эрдэнэсант

2. Цагаанхайрхан

Өвөрхангай аймаг

21. Хүрээмарал

31. Архуст

3. Цагаанчулуут

12. Уянга

22. Жаргалант

Хэнтий аймаг

4. Шилүүстэй

13. Бүрд

23. Гурванбулаг

32. Цэнхэрмандал

5. Яруу

14. Зүйл

24. Баянбулаг

Улаанбаатар

6. Отгон

15. Зүүнбаян-Улаан

Төв аймаг

33. Багахангай

7. Улиастай

16. хужирт

25. Алтанбулаг

Булган аймаг

Архангай аймаг

17. Хархорин

26. Баяндэлгэр

34. Гурванбулаг

8. Хашаат

Баянхонгор аймаг

27. Бүрэн

35. Дашичилэн

9. Өлзийт

18. Эрдэнэцогт

28. Дэлгэрхаан

26. Рашаант

 

 

 

 

37. Баяннуур

Алтайн уулархаг (АУ)

 

 

 

I

Баян-Өлгий аймаг

5. Өлгий

9. Ховд

13. Цэцэг

1. Ногооннуур

Увс аймаг

Ховд аймаг

Говь-Алтай аймаг

2. Алтанцөгц

6.Сагил

10. Дуут

14. Тонхил

3.Баяннуур

7. Бөхмөрөн

11. Мөст

15. Халиун

4. Бугат

8. Түргэн

12.Мөнххайрхан

16.Чандмань

 

 

II

Баян-Өлгий аймаг

3. Буюнт

5. Булган

7. Алтай

1. Цэнгэл

4. Дэлүүн

6. Толбо

8. Улаанхус

2. Сагсай

 

 

 

 

 

 

 

III

Баянхонгор аймаг

Өмнөговь аймаг

8. Сэрвэй

12. Даланзадгад

1. Баянлиг

4. Баяндалай

9. Ханхонгор

13. Мандал-Овоо

2. Баянговь

5. Баян-Овоо

10. Цогтцэций

Өвөрхангай аймаг

3. Баянцагаан

6. Булган

11. Цогт-Овоо

14. Богд

 

 

 

 

Говийн уулархаг, талархаг (ГТ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

I

Увс аймаг

15. Сантмаргац

30. Ховд

Баянхонгор аймаг

1. Давст

16. Ургамал

Говь-Алтай аймаг аймаг

44. Бөмбөгөр

2. Завхан

7. Эрдэнэхайрхан

31. Баян-Уул

45. Баян-Овоо

3. Зүүнговь

Ховд аймаг

32. Дарви

46. Өлзийт

4. Малчин

18. Дарви

33. Жаргалан

47. Жинст

5. Наранбулаг

19. Зэрэг

34. Төгрөг

48. Богд

6. Өлгий

20. Чандмань

35. Хөхморьт

49. Баацагаан

7. Өмнөговь

21. Жаргалант

36. Шарга

50. Бууцагаан

8. Тариалан

22. Буюнт

37. Бигэр

51. Баянхонгор

9. Тэс

23. Дөргөн

38. Дэлгэр

Өвөрхангай аймаг

10. Баруунтуруун

24. Манхан

39. Тайшир

52. Нарийн тээл

11. Улаангом

25. Алтай

40. Алтай

53. Баруунбаян-Улаан

12. Хархираа

26. Маргад

41. Есөнбулаг

54. Хайрхандулаан

Завхан аймаг

27. Эрдэнэбүрэн

42. Цогт

55. Гучин-Ус

13. Дөрвөлжин

28. Үенч

43. Цээл

56. Төгрөг

14.Завханмандал

29. Булган

 

57. Баянгол

 

 

 

 

 

 

 

 

II

Говь-Алтай аймаг

7. Дэлгэрхангай

16. Онгон

23. Иххэт

1. Бугат

8. Өндөршил

17. Наран

24. Өргөн

2. Эрдэнэ

9. Гурвансайхан

Өмнөговь аймаг

25. Сайхандулаан

Баянхонгор аймаг

10.Өлзийт

18. Гурвантэс

26. Эрдэнэ

3. Шинэжинст

11. Хулд

Дорноговь аймаг

27. Замын-Үүд

4. Баян-Өндөр

12. Луус

19. Айраг

28. Сайншанд

Өвөрхангай аймаг

13. Мандалговь

20.Алтанширээ

Говьсүмбэр

5. Сант

14. Сайнцагаан

21. Даланжаргалан

29.Баянтал

Дундговь аймаг

Сүхбаатар аймаг

22. Дэлгэрэх

30. Шивээговь

6. Сайхан-Овоо

15. Баяндэлгэр

 

 

 

Өмнөговь аймаг

3. Номгон

5. Мандах

8. Хөвсгөл

 

III

1. Ноён

4. Хүрмэн

6. Улаанбадрах

Говьсүмбэр аймаг

2. Ханбогд

Дорноговь аймаг

7. Хатанбулаг

9. Сүмбэр

Тал нутаг (Т)

I

Дорнод аймаг

3.Халхгол

6. Хэрлэн

Сүхбаатар аймаг

1. Баянтүмэн

4. Цагаан-Овоо

7. Чулуунхороот

8. Дарьганга

2. Матад

5. Чойбалсан

 

9. Эрдэнэцагаан

II

Дорнод аймаг

2. Гурванзагал

4. Хөлөнбуйр

 

1.Булган

3. Дашбалбар

5. Сэргэлэн

 

III

Өвөрхангай

8. Цагаандэлгэр

Хэнтий аймаг

Сүхбаатар аймаг

1. Тарагт

9. Баянжаргалан

16. Галшир

23. Асгат

2. Өлзийт

10. Эрдэнэдалай

17. Баянхутаг

24. Халзан

3. Баян-Өндөр

11. Адаацаг

18. Баянмөнх

25. Уулбаян

4. Арвайхээр

Төв аймаг

19. Дархан

26. Сүхбаатар

Дундговь аймаг

12. Баян

20. Дэлгэрхаан

27. Мөнххаан

5. Дэлгэрцогт

13. Баян-Өнжүл

21. Баян-Овоо

28. Түвшинширээ

6. Дэрэн

14. Баянцагаан

22. Мөрөн

29. Түмэнцогт

7. Говь-Угтаал

15. Баянжаргалан

 

30. Баруун-Урт

 

5.2.Тухайн тойргийн зэрэглэлд хамаарах 1 га тариалангийн газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тариалах таримлын төрлөөс хамааруулан хүснэгт 4-н дагуу тогтооно.

Хүснэгт 4

Д/д

Газрын үнэлгээний тойргийн индекс

Зэрэглэл

1 га тариалангийн талбайн суурь үнэ /төг /

1.

ХУ

 

 

I

5200

15800

II

4300

13000

III

1900

5700

2.

АУ

I

2300

7000

II

1200

3500

III

500

1500

3.

ГТ

I

2500

7500

II

1100

3400

III

800

2400

4.

Т

I

4200

12700

II

4000

11000

III

2700

8200