A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮНСНИЙ БУУДАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ, УРАМШУУЛЛЫН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
                                                       Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайдын
 2007 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 110/266
 дугаарт хамтарсан тушаалын хавсралт
 
 
       ХҮНСНИЙ БУУДАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ,
           УРАМШУУЛЛЫН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ,
            ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
 
 
                              Нэг . Нийтлэг үндэслэл
 
Хүнсний буудайн үйлдвэрлэлийг дэмжих урамшууллын хөрөнгийг                    зарцуулах, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
 
Буудай үйлдвэрлэгч /иргэн, аж ахуйн нэгж, байгууллга/ -дээс дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудайн тонн тутамд олгох урамшууллын хэмжээ нь 60.0 мянган төгрөг байна.
 
Урамшууллын хөрөнгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зарцуулах бөгөөд Төрийн санд данстай байна.
 
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалан техник технологийн хэлтэс нь буудайн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаар мэдээллийн сантай байна.
 
Урамшууллын хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагаанд Сангийн яам хяналт тавина.
 
              Хоёр. Урамшууллын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах
 
Тухайн оны үндсэн чиглэлд тусгагдсан хүнсний буудайн үйлдвэрлэлийн          хэмжээг үндэслэн буудайн урамшуулалд олгох хөрөнгийн эх үүсвэрийг Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад жил бүр тусгана.
 
Урамшууллын хөрөнгийг буудай үйлдвэрлэгчдээс дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн хүнсний буудайд урамшуулал олгоход зарцуулна.
 
 
 
 
 
 
 
                   Гурав. Урамшуулалд хамрагдахтай холбогдуулан буудай
                                  үйлдвэрлэгчдээс бүрдүүлэх материал
 
Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, санхүүгийн чадвартай, дэвшилтэт технологитой, татварын албанд бүртгэлтэй гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүнсний буудай нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дараах материалыг бүрдүүлж Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ирүүлнэ.Үүнд:
 
8.1       Дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн харьяа салбаруудад улсын стандартын шаардлага хангасан хүнсний буудайн цэвэр жингээр тооцсон тодорхойлолт, гэрээ, тооцоо нийлсэн акт;
 
8.2       Буудай хүлээн авсан гуилын үйлдвэр, тэдгээрт хүнсний буудай ниилүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын харьяалах татварын албаны тодорхойлолт;
 
8.3       Сум, орон нутгийн холбогдох байгууллагаас тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх ургацын мэдээлэл;
 
8.4       Буудайн урамшуулалд хамрагдах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан хүсэлт, холбогдох тооцоо;
 
8.5       Өр авлага барагдуулсан байдал, Тариалан эрхлэлтийг дэмжих санд хугацаа хэтэрсэн өргүй байгаа тухай тооцоо нийлсэн акт ;               
                                  
Урамшуулал хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дээрх материалыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалан техник технологийн хэлтэс жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны дотор хүлээн авна. Хугацаа хожимдсон материалыг хүлээж авахгүй.
 
Газар тариалан, техник технологийн хэлтэс нь хүнсний буудайд урамшуулал олгох асуудлыг нэгтгэн боловсруулж, Сайдын зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
 
Сайдын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Сангийн яамны саналыг үндэслэн буудайн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох урамшууллын хэмжээ, жагсаалтыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын тушаалаар шийдвэрлэнэ.
                               
                                    Дөрөв.  Хөрөнгийг зарцуулах зарчим
 
 Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал нь урамшуулал олгох тухай Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал, түүгээр батлагдсан урамшуулал олгох аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг Хүнс,  хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хамт Сангийн яаманд  хүргүүлнэ.
 
 Сангийн яам Хүнс, хөдөө аж ахуйн яамны саналыг хянан үзэж,  Хүнс, хөдөө аж ахуйн  сайдын тушаалыг үндэслэн нийт урамшуулалд шаардагдах хөрөнгийн эрхийг нээж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан дахь харилцах дансанд шилжүүлнэ.
 
 Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь төсвөөс олгосон санхүүжилтийг буудайн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгоно.
 
 Сайдын зөвлөлийн хурлын дүгнэлт, Сайдын шийдвэргүйгээр аж ахуйн нэгж, иргэнд урамшуулал олгохыг хориглоно.
 
 Спиртийн үйлдвэр, малын тэжээл, дараа оны хаврын тариалалтад зориулан гаргах өөрт нөөцөлсөн үрийн буудайд урамшуулал олгохгүй .
 
 Буудай авсан тухай буруу ташаа мэдээ ирүүлж, урамшуулалд хамрагдахыг завдсан буюу хамрагдсан, сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, хохирлыг барагдуулна.
 
                                      Тав. Тайлагнах зарчим
 
 Тариалан эрхлэлтийг дэмжих сан урамшууллын хөрөнгийн зарцуулалтын мэдээ, тайланг дараа оны 1 дүгээр  улиралд багтаан Сангийн яаманд хүргүүлнэ.
 
 Урамшууллын хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайлан тэнцэлд аудитын байгууллагаар жил бүр дүгнэлт гаргуулна.
 
 Урамшуулал тооцохоор гурилын үйлдвэрүүдэд нөөцөлсөн буудай, гурил үйлдвэрлэлийн байдалд татварын албадаас шалгалт хийж, дүнг Сангийн  яам, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлнэ.  
 
                                           - - -oOo- - -