A

A

A

Бүлэг: 1979
БСШУ-ы сайдын 2003 оны 375 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
УТГА СОЁЛЫН ӨВИЙГ СУРВАЛЖЛАН ОЛОХ,
СУДАЛЖ ШИНЖЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
            1.1 Утга соёлын сурвалжлан олох, судалж шинжлэхэд энэ журмыг дагаж мөрдөнө.
            1.2 Энэ журмын зорилго нь утга соёлын өвийг сурвалжлан олох, судалж  шинжлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй гүйцэтгэх, хянах, холбогдох баримтыг зохих шаардалгын дагуу бүрдүүлж судалгааны хэрэглэгдэхүүн болгох, түүнийг хамгаалах, ажиллагааг зохицуулахад оршино.
            1.3 Утга соёлын өвийг сурвалжлан олох, судалж шинжлэх ажлыг эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллага, иргэн эрхлэн гүйцэтгэнэ.
            1.4 Байгууллага, иргэн нь утга соёлын өвийг  сурвалжлан олох, судлан шинжлэх талаар, Соёл, шинжлэх ухааны сауудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулна.
            1.5 Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь утга соёлын өийг сурвалжлан олох, судалж шинжлэх талаар мэргэжил, арга зүйн ждирдлага зөвлөмжөөр хангана.
 
Хоёр. Утга соёлын өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх байгууллага, иргэний үйл ажиллагаа
 
            2.1 Байгууллага, иргэн нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, соёл, шинжлэх ухааны  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ чиглэлээр батлагдан гарсан журам, дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллана.
            2.2 Байгууллага , иргэн нь тухай сум, хорооны Засаг дарга, холбогдох байгууллага, утга соёлын өвийг өвлөсөн билиг авьяастанд судалгааны ажлын зорилго, ач холбогдлыг танилцуулах.
            2.3 Байгууллага, иргэн нь утга соёлын өвийг сурвалжлан олсон, судалгаа шинжилгээ хийсэн ажлын дэлгэрэнгүй тайланг үйл ажиллагаа дууссанаас 2 сарын дотор холбогдох эх хэрэглэхүүн /аудио, видео дүрс бичлэг, гар болон гэрэл зураг гэх мэт/-ийн хамт 2 хувь үйлдэж нэг хувийг гэрээ хийсэн байгууллагад өгч, нөгөө хувийг өөртөө хадгална.
            2.4 Монгол улсын нутаг дэвсгэр дээр утга соёлын өвийн талаар гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, иргэн судалгаа хийх бол Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажил эхлэхээс 3 сарын өмнө хүсэлтээ гаргана. Хүсэлтэд дор дурдсан зүйлийг заавал тусгана.
            - утга соёлын өвийг судалгаа явуулах зорилго
            - судалгаа хийх газар нутгийн нэр:
            - хэдий үеийн өвийг ямар арга зүйгээр судлах үндэслэл
- судалгаа хийх хугацаа, багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний дэлгэрнгүй  тодорхойлт
            2.5 Соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээрх хүсэлтийг хүлээн авснаас хойш судалгааны зорилго, агуулгыг харгалзан сарын дотор зохих зөвшөөрлийг олгоно.
            2.6 Гадаадын байгууллага, иргэнд утга соёлын өвийг сурьалжлан олох, судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл олгосон тохиолдолд хоёр талын харилцан хүлээх үүрэг, оролцох судлаачдын тоо, судалгаа хийх газар, зарцуулах хөрөнгө, зардал, урамшууллыг зэрэг асуудлыг тодорхой тусгасан гэрээ байгуулна.
            2.7 Байгууллага, иргэдээс утга соёлын өвийг сурвалжлан олсон судалгаа шинжилгээ хийсэн тухай тайлан, бүртгэл, мэдээллийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр нэгтгэн гаргаж. Утга соёлын өвийг бүртгэл-мэдээлллийн санд албан ёсоор хүлээлгэн өгнө.