A

A

A

Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2007 оны 06 дугаар сарын 11-
ний өдрийн 201 дүгээр  тушаалын
хавсралт
 
 
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАНД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
 
 
 
Эрдэм шинжилгээний
ажилтны зэрэглэл
Шалгуур үзүүлэлт
1.Эрдэм
 шинжилгээний 
тэргүүлэх
 ажилтан
1. Шинжлэх ухааны докторын зэрэгтэй байх.
2. Судалгааны ирээдүйтэй шинэ чиглэл санаачлах хэрэгжүүлэх чадавхитай, шинжлэх ухаан технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажил, эрдэм шинжилгээний бага хурал, семинар удирдах арга барил эзэмшсэн байх
3. Эрдэм шинжилгээний ажилтан нарт шинэ мэдээлэл өгөх, залуу ажилтан, докторант, магистрантыг  дадлагажуулах, тэднийг эрдэм шинжилгээний
 ажлын арга барилд сургах,  эрдэм шинжилгээний байгууллагад гарын
шавьтай болсон байх
4. Судалгаа, боловсруулалтын ажлын чиглэлийг тодорхойлж үнэлгээ 
дүгнэлт гаргах чадвар эзэмшсэн байх.
5. Патент, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байх эсвэл ганц сэдэвт
бүтээл нийтлүүлсэн байх
6. Бүтээлийн үр дүн нь хэрэглээнд нэвтэрсэн байх
7. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг,
бусдыг үлгэрлэн манлайлдаг байх
8.Мэргэжилдээ зайлшгүй шаардлагатай гадаад хэлний мэдлэг эзэмшсэн
байх
9. Мэдээллийн техник, хэрэгслийг хэрэглээний түвшинд бүрэн ашигладаг
 байх.
      Сүүлийн 4 жилд:
- Эрдэм шинжилгээний бүтээлийн нийт тоо 16-аас доошгүй байх
- Олон улсын хурлын эмхэтгэлд болон гадаадад 4-өөс доошгүй эрдэм
 шинжилгээний бүтээл нийтлүүлсэн байх
- Бусдын бүтээлд нэр цохсон 4-оос доошгүй ишлэлтэй байх
- Эрдэм шинжилгээний мэргэжлийн болон  дээд боловсролын
 байгууллагад тасралтгүй ажилласан байх
2. Эрдэм шинжилгээний
ахлах ажилтан
1. Шинжлэх ухааны доктор эсвэл докторын
зэрэгтэй байх
2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт
 ажил, эрдэм шинжилгээний бага хурал, семинар удирдах арга
барил эзэмшсэн байх
3. Эрдэм шинжилгээний ажилтныг шинэ мэдээллээр хангах, залуу
ажилтан, докторант, магистрантыг  дадлагажуулах, тэднийг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах,  эрдэм шинжилгээний байгууллагад гарын шавьтай болсон байх
4. Патент, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан эсвэл ганц сэдэвт
бүтээл нийтлүүлсэн байх
5. Мэргэжилдээ зайлшгүй шаардлагатай  гадаад хэлийг эзэмшсэн
 байх,
6.Мэдээллийн техник, хэрэгслийг хэрэглээний түвшинд бүрэн
ашигладаг  байх 
7. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин
биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг байх
Сүүлийн 4 жилд
Эрдэм шинжилгээний бүтээлийн нийт тоо 8-аас доошгүй байх
Олон улсын хурлын эмхэтгэлд болон гадаадад 2-оос
доошгүй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн
Бусдын бүтээлд нэр цохсон ишлэлтэй байх
Эрдэм шинжилгээний, мэргэжлийн болон дээд боловсролын
байгууллагад тасралтгүй ажилласан байх
3. Эрдэм
шинжилгээний
дэд ажилтан
1. Магистраас доошгүй боловсролын зэрэгтэй байх
2. Эрдэм шинжилгээний өгүүлэл 4-өөс доошгүйг бичиж нийтлүүлсэн
 байх
3. Шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны
 сэдэвт ажлын гүйцэтгэгчээр ажиллах чадвар, арга зүй  эзэмшсэн
байх
4. Мэдээллийн техник, хэрэгслийг хэрэглээний түвшинд бүрэн
 эзэмшсэн байх 
5. Мэргэжилдээ зайлшгүй шаардлагатай аль нэг гадаад хэлийг
 эзэмшсэн байх,
6. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин
биелүүлдэг байх
4. Эрдэм шинжилгээний дадлагажигч
ажилтан
1. Бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх
2. Эрдэм шинжилгээний ажлын авъяас чадвар, дур сонирхолтой
 байх
3. Мэдээллийн техник, хэрэгслийг хэрэглээний түвшинд бүрэн
 эзэмшсэн байх 
4 Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин
биелүүлдэг байх
5. Гадаад хэлний зохих мэдлэг чадвар эзэмшсэн байх
 
 
                                                    
            .
 
 
 
----------оОо----------