A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ МУЗЕЙ, НОМЫН САНГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛАГЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ
Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 12
            дугаар сарын 04-ний өдрийн 463 тоот тушаалын хавсралт
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ МУЗЕЙ, НОМЫН САНГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛАГЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ
 
Нэг.   Дээд   боловсролын   байгууллагыг  эрдэм   шинжилгээний   байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлт:
 
Үнэлгээний үзүүлэлтийн нэр
Босго үзүүлэлт
1.
Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж байгаа багш нарын хувь
80-аас доошгүй
2.
Нийт багш нарын дотор доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй багш нарын эзлэх хувь
70-өөс доошгүй
3.
Нийт суралцагчдын дотор магистрант, докторантын эзлэх хувь
30-аас доошгүй
4.
Магистрант, докторантын дотор эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэгчийн эзлэх хувь
50-аас доошгүй
5.
Нийт суралцагчдын дотор эрдэм шинжилгээний ажилд оролцдог суралцагчдын эзлэх хувь
40-өөс доошгүй
6.
Тухайн дээд боловсролын байгууллагын жилийн төсөвт эрдэм шинжилгээний зардлын эзлэх хувь
20-оос доошгүй
7.
Нийт судалгаа, боловсруулалтын ажлын дотор өндөр технологийн чиглэлээр гүйцэтгэсэн ажлын эзлэх хувь
10-аас доошгүй
8.
Шинжлэх ухааны холбогдох чиглэлээр судалгаа, боловс-руулалтын ажил гүйцэтгэх эрдэм шинжилгээний лабора-торийн хангамж
Шинжлэх  ухааны холбогдох чиглэл бүрээр   төрөлжсөн лабораторитой байх
9.
Нийт номын фондод дотоод, гадаадын эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүл, нэг сэдэвд,бутээлийн эзлэх хувь
25-аас доошгүй
10.
Эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүл
Шинжлэх  ухааны холбогдох  чиглэл бүрээр
11.
Эрхлэн гаргадаг нийт эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүлд олон улсын бүртгэлтэй эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүлийн эзлэх хувь
50-аас доошгүй
12.
Туурвисан нийт эрдэм шинжилгээний бүтээлд гадаад орны эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүлд нийтлүүлсэн болон патент авсан бүтээлийн эзлэх хувь
5-аас доошгүй
13.
Сүүлийн 3 жилд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээлийн дотор үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрч ашиглагдсан бүтээлийн эзлэх хувь
30-аас доошгүй
14.
Эрдэмтэн, багш нарын эрдэм шинжилгээний хурал, их семинар
Тусгай  хөтөлбөрөөр тогтмол зохион бай-гуулдаг байх
15.
Эрдэм шинжилгээний ажлыг дэмжих сан 
 
 
Заавал
 
 
 
 
 
 
Хоёр. Үндэсний хэмжээний музейг эрдэм шинжилгээний байгууллын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлт:
 
 
Үнэлгээний үзүүлэлтийн нэр
Босго үзүүлэлт
1
Музейн сан хөмрөгийг иж бүрдүүлэх, үзмэрт түшиглэсэн судалгаа явуулах, баяжуулах, сэргээн засварлах, ашиглах, хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгох, тэд-гээрийн гарал үүсэл, үнэ цэнийг тогтоох чиглэлээр дан-гаараа буюу эрдэм шинжилгээний холбогдох байгуул-лагатай хамтран хэрэгжүүлэх судалгаа, шинжилгээний ажил
1-ээс доошгүй төсөл (сэдэвт ажил) тогтмол гүйцэтгэдэг байх
2
Үзмэрийн тодорхойлолтын бүрдэл
Үзмэрийн сан хөмрөгийн 60-аас доошгүй хувьд нь шинжлэх ухааны үндэс-лэлтэй мэдлэг, мэдээлэл бий болгосон байх
 
Нийт ажиллагчдын дотор эрдэм шинжилгээний ажилтан (судалгааны ажилтан)-ы эзлэх хувь
10-аас доошгүй
3
Судалгааны ажилтны дотор магистр, доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй ажилтны эзлэх хувь
30-аас доошгүй
4
Эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны ном, товхимол, гарын авлага
2-оос доошгүй нэр төрөл
5
Тухайн музейн жилийн төсөвт эрдэм шинжилгээний зардлын эзлэх хувь
10-аас доошгүй
6
Эрдмийн зөвлөл
Зөвлөлтэй байх
Гурав. Үндэсний хэмжээний номын санг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлт:
 
Үнэлгээний үзүүлэлтийн нэр
Босго үзүүлэлт
1
Номын сангийн үйлчилгээний арга зүйн удирдлагыг хэрэгжүүлдэг байдал
Улсын хэмжээнд номын сангийн үйлчилгээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангадаг байх
2
Өөрийн үйл ажиллагааны чиглзлээр болон нэн ховор, үнэт ном, хэвлэлийн зохиогч, огноо, үнэ цэнэ, сурталчилгааны талаар дангаараа буюу эрдэм шинжилгээний холбогдох байгууллагатай хамтран эрхэлж байгаа судалгаа, шинжилгээний ажил
1-ээс доошгүй төсөл (сэдэвт ажил) тогтмол гүйцэтгэдэг байх
3
Нийт ажилтны дотор эрдэм шинжилгээний ажилтны эзлэх хувь
10-аас доошгүй
4
Эрдэм шинжилгээний ажилтны дотор магистр, доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй ажилтны эзлэх хувь
30-аас доошгүй
5
Эрхлэн гаргаж буй эрдэм шинжилгээний болон арга зүйн сэтгүүл, гарын авлага
1-ээс доошгүй нэр төрөл
6
Номын сангийн жилийн төсөвт эрдэм шинжилгээний зардлын эзлэх хувь
10-аас доошгүй
7
Нийт номын фондод эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүл, нэгэн сэдэвт бүтээлийн эзлэх хувь
15-аас доошгүй
8
Эрдмийн зөвлөл
Зөвлөлтэй байх
оОо