A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 18 
тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
ЯАМНЫ ХҮНДЭТ ДЭВТРИЙН ТОДОРХОЙЛОЛТ
            Хүндэт дэвтэр нь хатуу хавтастай, хавтасны өнгө нь улаан, хавтасны гадна дээд хэсгийн голд Төрийн сүлдтэй, сүлдний доод талд "Хүндэт дэвтэр" гэж монгол үсгээр алтан шаргал өнгөөр бичсэн байна.
Хүндэт дэвтрийн доторхи хуудаснуудыг өлзий утсан хээтэй нимгэн хатуу цаасаар хийж, дээд хэсгийн голд нь "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн хүний 9х12 хэмжээний фото зургийг байрлуулсан байна.
Зургийн доод хэсэгт тухайн хүний байгуулсан гавьяа, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, ажлын амжилтыг бэхээр цэвэр үзэмжтэй бичиж, "Хүндэт дэвтэр"-ийн дурсгалын гэрчилгээ олгосныг тэмдэглэнэ.
"Хүндэт дэвтэр"-ийг цахим хэлбэрээр бүрдүүлэн ашиглаж болно.
 
ДУРСГАЛЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ  ТОДОРХОЙЛОЛТ, ЗАГВАР
Хүндэт дэвтэрт бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээг А4 хэмжээний хатуу, алтлаг өнгийн цаасан дээр гоёмсог өлзий утсан хүрээ бүхий цагаан дэвсгэр дээр доорх загвараар хэвлэнэ.
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
Төрийн соёмбо
ХҮНДЭТ ДЭВТРИЙН ГЭРЧИЛГЭЭ
Дугаар ...............
................................................. овогтой
.................................................... танаа
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд таны оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж салбарын түүхэнд тэмдэглэн Эрүүл мэндийн яамны "Хүндэт дэвтэр"-т  бичиж гэрчилгээ олгов.
Эрүүл мэндийн сайд...........................................
 
200.... он ...... сар ........ өдөр