A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 18 тоот тушаалын   тавдугаар хавсралт
 
 
 
"ЖУУХ БИЧИГ"-ИЙН ЗАГВАР
 
 
            "Жуух бичиг" нь 220х315 мм-ийн хэмжээтэй улаан хүрэн өнгийн хавтастай байх бөгөөд хавтасны нүүрэн талын дээд хэсэгт "Эрүүл мэндийн яам", гол хэсэгт Төрийн сүлд, түүний доод хэсэгт "Жуух бичиг" гэсэн үгийг монгол үсгээр хэвлэнэ.
           
            "Жуух бичиг"-ийн 210х297 хэмжээтэй доторхи хуудасны зүүн хэсэгт соёмбо, жуух бичгийн хувийн дугаар, баруун хэсэгт тухайн салбарын онцлогийг тусгасан талархлын үг, сайдын тушаалын огноо, сайдын нэрийг гарын үсэг зурах зайтайгаар хэвлэсэн байна.
 
 
 
 
 
 
 
---------------- ооо ------------------