A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НЭГ ИРГЭНЭЭР ТООЦСОН САНХҮҮЖИЛТИЙН АРГАЧЛАЛ Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын 2015-12-21 өдрийн 498/345 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгсон.
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын

 2008 оны 1 дүгээр сарын 30 -ны өдрийн
       21/41 тоот хамтарсан тушаалын   
       нэгдүгээр хавсралт
 
 
НЭГ ИРГЭНЭЭР ТООЦСОН САНХҮҮЖИЛТИЙН АРГАЧЛАЛ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1     Сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоог хийхэд энэхүү аргачлалыг ашиглана. 
 
1.2     Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн аргын зорилго нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг орон нутгийн хүн амын эрүүл  мэндийн хэрэгцээнд үндэслэн тэгш хүртээмжтэй үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар, үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд санхүүгийн оновчтой хөшүүргийг бүрдүүлэх юм.
 
1.3     Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ тушаалын хоёрдугаар хавсралтад заагдсан сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдийн 2008 оны батлагдсан төсвийн хуваарилалтыг  хийхдээ уг аргачлалыг ашиглана.
 
1.4     Аймгийн эрүүл мэндийн газар сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдийн төсвийг төлөвлөх, санхүүжилтийг нэг иргэнээр тооцсон аргачлалаар хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ талаар Эрүүл мэндийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө үүрэг хүлээнэ.
 
1.5     Уг тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдэд 2008 онд батлагдсан нийт төсвийн санхүүжилтийг хэтрүүлсэн тохиолдолд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгохгүй бөгөөд үүнтэй холбогдон гарах асуудлыг орон нутгийн засаг захиргаа хариуцна.
 
1.6     Сум /тосгон/, сум дундын эмнэлгийн нийт төсөв гэдэгт энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан нийт төсөв орно. Энэ төсөвт орон нутгийн нэгдсэн эмнэлгийн төсөв орохгүй. Нийслэлийн хувьд дүүргийн эмнэлгүүдийн нийт төсвийн дүнд орж батлагдсан тосгоны эмнэлгүүдийн төсөв орно.
 
1.7     Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдийн төсвийг нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн аргачлалаар хуваарилахдаа тухайн эмнэлгийн орон тоо, цалингийн санд хяналт тавьж,  бусад эмнэлгүүдтэй харьцуулахад ойролцоо түвшинд байх зарчмыг баримтлана.
 
Хоёр. Санхүүжилтийн хуваарилалт
 
Сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдийн батлагдсан төсвийг тус тусад нь энэ аргачлалын дагуу хуваарилна. Энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсвийн дүнд өөрчлөлт орсон тохиолдолд нэмэгдсэн санхүүжилтийг аргачлалын дагуу дахин хуваарилна.
 
2.1     Сум /тосгон/, сум дундын эмнэлгийн нийт төсвийг дөрвөн бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваах
 
Эхлээд Хоёрдугаар хавсралтын дагуу тухайн аймгийн сум /тосгон/, сум дундын эмнэлэгт батлагдсан нийт төсвийг доор үзүүлсэн аргачлалаар санхүүжилтийн дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгт хуваана. Дараа нь бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн нийт дүнг тухайн аймгийн сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдэд хуваарилна.
 
Хүснэгт 1. Нийт санхүүжилтийг бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваарилах
Санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсгүүд
Хуваарилалтын аргачлал
1
Тогтмол зардлын санхүүжилт
Өнгөрсөн оны гүйцэтгэлийг болон бодит өөрчлөлтийг үндэслэнэ 
2
Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг харгалзан нэг иргэнээр тооцон олгох санхүүжилт
Нийт төсвөөс тогтмол зардлын санхүүжилтийг хасч үлдсэн дүнг   0.75-аар үржүүлнэ
3
Алслагдсан байдлыг тооцон  нэг иргэнээр тооцон олгох санхүүжилт
Нийт төсвөөс тогтмол зардлын санхүүжилтийг хасч үлдсэн дүнг
 0.20-аар үржүүлнэ
4
Үйл ажиллагааны гүйцэтгэлийг харгалзан олгох санхүүжилт
Нийт төсвөөс тогтмол зардлын санхүүжилтийг хасч үлдсэн дүнг
0.05-аар үржүүлнэ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.2     Бүрэлдэхүүн тус бүрээр хуваарилсан санхүүжилтийг сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдэд хуваарилах
 
            Тогтмол зардлын санхүүжилт. Тогтмол зардал гэдэг нь тухайн сум /тосгон/-ы хүн амын тооноос үл хамааран гарах зардал буюу уг журмын хүрээнд гэрэл цахилгаан, түлш, халаалт, цэвэр, бохир усны хэрэглээнд зарцуулах зардлыг хэлнэ. Тогтмол зардлыг өмнөх оны гүйцэтгэлд үндэслэн тогтооно.
Өөрөөр хэлбэл, 2008 онд Дорнод аймгийн Баяндун суманд тогтмол зардлын санхүүжилтийг хуваарилахдаа тус сумын эмнэлэгт 2007 онд 2,341.4 мянган төгрөгийг гэрэл цахилгаан, түлш, халаалт, цэвэр, бохир усны зардалд зарцуулсан гэж үзвэл үнэ тариф, хөрөнгө оруулалтын болон холбогдох бусад өөрчлөлтийг тусгаж 2008 оны төсвийн хуваарилалтыг хийнэ. Жишээлбэл, дулааны хэрэгслийг шинэчлэх, ашиглалтын талбайн хэмжээ өөрчлөгдөх гэх мэт.
 
            Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг харгалзан нэг иргэнээр тооцон олгох санхүүжилт. Энэ бүрэлдэхүүн хэсэгт нийт төсвөөс тогтмол зардлын санхүүжилтийг хасч үлдсэн дүнг 0.75-аар үржүүлсэн санхүүжилтийг сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдэд хуваарилна. Ийнхүү хуваарилахдаа тухайн сум /тосгон/-ын хүн амын тоо болон эрүүл мэндийн хэрэгцээг харгалзан үзнэ. Эрүүл мэндийн хэрэгцээ гэсэн хүчин зүйлийг илэрхийлэгч үндсэн үзүүлэлт нь хүн амын нас, хүйсний ангилал бөгөөд тухайлбал, 0-5 насны хүүхэд болон 60-аас дээш насны хүмүүс бусад бүлэгтэй харьцуулахад илүү тусламж үйлчилгээг шаардана. Иймээс эдгээр насны хүн ам олонтой сум /тосгон/-д харьцангуй илүү санхүүжилт авах ёстой. Үүний тулд насны ангилал тус бүрийн санхүүжилтийн харьцааг тогтоох хэрэгтэй. Санхүүжилтийн харьцааг насны ангилал тус бүрийн эрүүл мэндийн хэрэгцээ буюу сум /тосгон/, сум дундын эмнэлгээс үзүүлж буй тусламж, үйлчилгээний харьцангуй хэмжээг үндэслэн тогтооно.
 
Энэ бүрэлдэхүүн хэсэгт тооцсон санхүүжилтийн дүнг тухайн аймгийн сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдэд хуваарилахын тулд эхлээд сүүлийн 3 жилийн дундаж хүн амын тоог авч Хүснэгт 2-д заасан насны ангилал тус бүрийн эрүүл мэндийн хэрэгцээний харьцаагаар үржүүлэн жигнэсэн хүн амын тоог гаргана. Хүн амын тоог аймгийн статистикийн албаны мэдээллийг үндэслэн тогтооно. Үүний дараа, аймгийн нийт жигнэсэн хүн амын тоонд сум /тосгон/ тус бүрийн жигнэсэн хүн амын эзлэх хувийг гаргана. Ингээд хувь тус бүрээр энэ бүрэлдэхүүн хэсэгт тооцсон тухайн аймгийн нийт дүнг үржүүлэн сум /тосгон/, сум дундын эмнэлэг тус бүрд ногдох санхүүжилтийг гаргана.
 
            Хүснэгт 2. Тусламж, үйлчилгээний хэрэгцээнд  үндэслэсэн санхүүжилтийн
            харьцаа
 
Хүн амын насны ангилал
Санхүүжилтийн харьцаа
0-5 нас хүртэлх хүүхэд
2.81
5-16 нас хүртэлх хүүхэд
1.21
16-59 насны эмэгтэй
1.75
16-59 насны эрэгтэй
1.00
60-аас дээш насны хүмүүс
3.92
           
            Уг харьцааг Эрүүл мэндийн яамнаас сум /тосгон/, сум дундын эмнэлгээр үйлчлүүлэгсдийн судалгааг үндэслэн 3 жил тутамд шинэчлэн боловсруулж тогтооно.
                                                     
            Алслагдсан байдлыг харгалзан нэг иргэнээр тооцон олгох санхүүжилт. Энэ бүрэлдэхүүн хэсэгт нийт төсвөөс тогтмол зардлын санхүүжилтийг хасч үлдсэн дүнг 0.20-аар үржүүлсэн санхүүжилтийг сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдэд хуваарилна. Аймгийн төвөөс алслагдсан сум /тосгон/-дад үзүүлэх тусламж үйлчилгээний зардал аймгийн төвд ойрхон сумдтай харьцуулахад өндөр байдаг тул санхүүжилтийг хуваарилахдаа энэ байдлыг харгалзана. Үүний тулд сум /тосгон/ тус бүрийн аймгийн төвөөс алслагдсан байдлыг километрээр гаргаад нийт дүнг тухайн аймгийн сум /тосгон/-дын тоонд хувааж дундаж зайг олно. Аймгийн төвөөс тухайн сум /тосгон/ хүртэлх зайг дундаж зайнд харьцуулах замаар сум /тосгон/ тус бүрийн аймгийн төвөөс алслагдсан байдлыг харуулах харьцангуй зай хэмээх үзүүлэлтийг гаргаж авна. Харьцангуй зайг сум /тосгон/ тус бүрийн санхүүжилтийн харьцаагаар жигнэсэн хүн амын тоогоор үржүүлэн зайг тооцож жигнэсэн хүн амын тоог  гаргана. Дараа нь тухайн сум /тосгон/-ын зайг тооцож жигнэсэн хүн амын тоог аймгийн зайг тооцож жигнэсэн хүн амын нийт тоонд хувааж тус бүрийн эзлэх хувийг гаргана. Эцэст нь энэ бүрэлдэхүүн хэсэгт хуваарилах санхүүжилтийн дүнг сум /тосгон/ тус бүрийн хувиар үржүүлэх замаар сум /тосгон/, сум дундын эмнэлэг тус бүрт ногдох алслагдсан байдлыг харгалзан нэг иргэнээр тооцон олгох санхүүжилтийг гаргана.
 
Үйл ажиллагааны гүйцэтгэлийг үндэслэн олгох санхүүжилт. Энэ бүрэлдэхүүн хэсэгт нийт төсвөөс тогтмол зардлын санхүүжилтийг хасч үлдсэн дүнг 0.05-аар үржүүлсэн санхүүжилтийг сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдэд хуваарилна. Уг бүрэлдэхүүн хэсгийн үндсэн зорилго нь сум /тосгон/, сум дундын эмнэлгийн эмч, ажилчдад гүйцэтгэлийн зорилтот үзүүлэлтүүдийг тогтоон өгч тэдгээрийг хангасан тохиолдолд санхүүжилтийг олгоход оршино. Үүнд Эрүүл мэндийн сайдын 2007 оны 301 тоот тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам", "Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн багц"-ын анхан шатны тусламж, үйлчилгээнд хамаарах шалгуур үзүүлэлтийг ашиглана.
 
Гүйцэтгэлд үндэслэсэн санхүүжилтийг тооцохын тулд эхлээд сум /тосгон/, сум дундын эмнэлэг бүрийн тогтмол зардлын санхүүжилт, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг харгалзан нэг иргэнээр тооцон олгох санхүүжилт болон алслагдсан байдлыг харгалзан нэг иргэнээр тооцон олгох санхүүжилтийн нийлбэрийг гаргана.  Дараа нь уг нийлбэрийг аймгийн нийт дүнд харьцуулж гаргасан хувиар үйл ажиллагааны гүйцэтгэлийг харгалзан олгох санхүүжилтийн дүнг үржүүлж тухайн сум /тосгон/, сум дундын эмнэлэгт хуваарилах санхүүжилтийг гаргана.
 
Эрүүл мэндийн газраас сум /тосгон/, сум дундын эмнэлгийн үйл ажиллагааны гүйцэтгэлд үндэслэн хуваарилах санхүүжилтийг уг тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан зааврын дагуу зарцуулна.
 
 
2.3.          Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн аргачлалын жишээ
 
"Дорнод" аймаг нийт 13 сумтай, 2008 онд хуваарилах нийт төсөв нь 1,779,916 мянган төгрөг, аймгийн сум /тосгон/, сум дундын эмнэлгийн 2008 оны тогтмол зардлын нийт дүн 178,323 мянган төгрөгөөр батлагдсан гэж үзье.
 
 
1. Төсвийн өгөгдөл
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дорнод аймгийн сум /тосгон/ сум дундын эмнэлгийн нийт төсөв (мян.төг)
1,779,916
 
 
 
 
 
 
 
 
Төсвийн бүрэлдэхүүн хэсгүүд
Тогтмол зардлын санхүүжилт
Нэг иргэнээр тооцсон санхүүжилт
Алслагдсан байдлыг тооцсон санхүүжилт
Гүйцэтгэлийн санхүүжилт
Дүн
%
75%
20%
5%
100%
Дүн
178,323
1,201,194
320,318
80,080
1,779,916
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
2. Сумын түвшний тоон өгөгдөл
 
Дорнод аймгийн сумд
Баян
дун
Баян
түмэн
Баян
уул
Булган
Гурван
Загал
Даш
балбар
Матад
Сэр
гэлэн
Халх
гол
Хөлөн
буйр
Цогт
овоо
Чулуун
хороот
Чой
балсан
Дүн
Газар нутгийн хэмжээ ('000 га)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сумын төвөөс аймгийн төв хүртэлх зай (км)
176
10
190
50
126
188
143
65
321
127
116
247
55
1,814
Үйлчлүүлэгчдийн ангилал:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
0-5 нас хүртэлх хүүхэд
282
140
453
154
111
316
249
191
249
126
379
139
263
3,053
5-16 нас хүртэлх хүүхэд
677
436
1,086
471
360
766
552
559
642
413
873
331
667
7,834
16-59 насны эмэгтэй
884
598
1,396
635
458
1,024
728
677
924
580
1,042
491
908
10,345
60-сдээш насны хүмүүс
140
121
279
105
57
192
114
116
109
97
175
72
150
1,726
Бусад
1,815
1,245
2,835
1,254
872
2,109
1,491
1,348
1,950
1,145
2,069
938
1,796
20,866
3 жилийн дунджаар Нийт хүн ам
3,797
2,540
6,049
2,620
1,857
4,408
3,134
2,891
3,874
2,360
4,539
1,972
3,784
43,824
 
 
Санхүүжилтийн харьцаа
Хүн амын насны ангилал
Санхүүжилтийн харьцаа
0-5 нас хүртэлх хүүхэд
2.81
5-16 нас хүртэлх хүүхэд
1.21
16-59 насны эмэгтэй
1.75
16-59 насны эрэгтэй
1.00
60-с дээш насны хүмүүс
3.92
 
 
 
Санхүүжилтийн харьцаагаар жигнэсэн хүн ам
 
 
Баян
дун
Баян
түмэн
Баян
уул
Булган
Гурван
Загал
Даш
балбар
Матад
Сэр
гэлэн
Халх
гол
Хөлөн
буйр
Цогт
овоо
Чулуун
хороот
Чой
балсан
Дүн
0-5 нас хүртэлх хүүхэд
792
395
1,275
433
313
889
699
537
701
353
1,067
391
740
8,584
5-16 нас хүртэлх хүүхэд
821
528
1,316
571
436
928
669
678
779
500
1,058
401
809
9,495
16-59 насны эмэгтэй
1,543
1,045
2,439
1,108
799
1,788
1,272
1,182
1,614
1,013
1,820
858
1,585
18,068
60-сдээш насны хүмүүс
547
474
1,093
413
222
754
445
455
426
379
684
283
589
6,765
Бусад
1,815
1,245
2,835
1,254
872
2,109
1,491
1,348
1,950
1,145
2,069
938
1,796
20,866
Санхүүжилтийн харьцаагаар жигнэсэн хүн амын нийт дүн
5,518
3,686
8,958
3,780
2,642
6,468
4,577
4,199
5,469
3,390
6,699
2,871
5,519
63,778
 
 
3. Бүрэлдэхүүн хэсгүүдийн Төсвийн тооцоо
 
Баян
дун
Баян түмэн
Баян
уул
Булган
Гурван
Загал
Даш
балбар
Матад
Сэр
гэлэн
Халх
гол
Хөлөн
буйр
Цогт
овоо
Чулуун
хороот
Чой
балсан
Дүн
1. Тогтмол зардлын санхүүжилт (мян.төг)
792
395
1,275
433
313
889
699
537
701
353
1,067
391
740
8,584
 
2. Нэг иргэнээр тооцсон санхүүжилт (мян.төг)
 
Баян
дун
Баян
түмэн
Баян
уул
Булган
Гурван
Загал
Даш
балбар
Матад
Сэр
гэлэн
Халх
гол
Хөлөн
буйр
Цогт
овоо
Чулуун
хороот
Чой
балсан
Дүн
Санхүүжилтийн харьцаагаар жигнэсэн хүн амын эзлэх хувь
8.7%
5.8%
14.0%
5.9%
4.1%
10.1%
7.2%
6.6%
8.6%
5.3%
10.5%
4.5%
8.7%
100.0%
Нэг иргэнээр тооцон хуваарилах төсөв (мянган төгрөг)
103,932
69,431
168,709
71,190
49,768
121,827
86,206
79,088
103,008
63,847
126,169
54,079
103,940
1,201,194
 
3. Алслагдсан байдлыг харгалзсан санхүүжилт (мян.төг)
Баян
дун
Баян
түмэн
Баян
уул
Булган
Гурван
Загал
Даш
балбар
Матад
Сэр
гэлэн
Халх
гол
Хөлөн
буйр
Цогт
овоо
Чулуун
хороот
Чой
балсан
Дүн
Сумын төвөөс аймгийн төв хүртэлх зай (км)
176
10
190
50
126
188
143
65
321
127
116
247
55
 
Сумын төвөөс аймгийн төв хүртэлх дундаж зай (км)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
140
Харьцангуй хэмжээ
1.3
0.1
1.4
0.4
0.9
1.3
1.0
0.5
2.3
0.9
0.8
1.8
0.4
 
Зайг тооцож жигнэсэн хүн ам
4,789
182
8,237
939
1,677
5,938
3,212
1,347
8,913
2,148
3,773
3,490
1,492
46,136
Зайг тооцож жигнэсэн хүн амын эзлэх хувь
10.4%
0.4%
17.9%
2.0%
3.6%
12.9%
7.0%
2.9%
19.3%
4.7%
8.2%
7.6%
3.2%
100.0%
Зайг тооцож хуваарилах төсөв (мянган төгрөг)
33,251
1,264
57,189
6,517
11,644
41,230
22,299
9,349
61,880
14,911
26,196
24,232
10,356
320,318
 
 
4. Гүйцэтгэлийн санхүүжилт (мян.төг)
Баян
дун
Баян
түмэн
Баян
уул
Булган
Гурван
Загал
Даш
балбар
Матад
Сэр
гэлэн
Халх
гол
Хөлөн
буйр
Цогт
овоо
Чулуун
хороот
Чой
балсан
Дүн
Дээрх 3 бүрэлдэхүүн хэсгийн нийлбэр (мянган төгрөг)
139,524
75,032
242,574
89,547
72,496
178,673
121,785
100,817
203,721
90,814
167,405
90,091
127,356
1,699,836
Гүйцэтгэлд үндэслэн олгох төсөв
6,573
3,535
11,428
4,219
3,415
8,417
5,737
4,750
9,597
4,278
7,886
4,244
6,000
80,080
 
 
 
Баян
дун
Баян
түмэн
Баян
уул
Булган
Гурван
Загал
Даш
балбар
Матад
Сэр
гэлэн
Халх
гол
Хөлөн
буйр
Цогт
овоо
Чулуун
хороот
Чой
балсан
Дүн
2008 оны нийт төсөв
146,097
78,567
254,002
93,766
75,911
187,090
127,522
105,567
213,319
95,092
175,292
94,335
133,356
1,779,916
Нэг хүнд ногдох нэг иргэнээр тооцсон тариф (төг)
38,477
30,932
41,988
35,793
40,871
42,447
40,690
36,520
55,059
40,299
38,622
47,845
35,239
40,615
 

Гурав. Бусад
 
Сум дундын эмнэлэг иргэдэд нэмэлт тусламж, үйлчилгээний багцын тусламж, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигдэнэ.