A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛД ҮНДЭСЛЭН ХУВААРИЛАХ САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЦУУЛАХ ЗААВАР Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын 2015-12-21 өдрийн 498/345 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгсон.
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын
 2008 оны 1 дүгээр сарын 30 -ны өдрийн
       21/41 тоот хамтарсан тушаалын   
       гуравдугаар хавсралт
 
 
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛД ҮНДЭСЛЭН ХУВААРИЛАХ САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЦУУЛАХ ЗААВАР
 
 
Нэг. Ерөнхий зүйл
 
Үйл ажиллагааны гүйцэтгэлд үндэслэн хуваарилах санхүүжилт нь аймгийн сум /тосгон/, сум дундын эмнэлгийн батлагдсан төсвөөс нийт тогтмол зардлыг хассан дүнг 0.05-аар үржүүлсэн санхүүжилтийн дүн байна.
 
Аймгийн эрүүл мэндийн газар нь 2007 онд мөрдөж байсан сум /тосгон/, сум дундын эмнэлгийн санхүүжилтийн арга өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гарч болох эрсдлийг тооцон, батлагдсан нийт төсөвт багтаан зохицуулалт хийхдээ энэхүү зааврыг баримтална.
 
Хоёр. Санхүүжилтийн зохицуулалт
 
Үйл ажиллагааны гүйцэтгэлийг харгалзан олгох санхүүжилтийг Аймгийн эрүүл мэндийн газар дараах зорилгоор ашиглана.  Үүнд:
 
·         Сум /тосгон/, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн зорилтот үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ хийж хангасан тохиолдолд санхүүжилтийг олгох.
Үүнд Эрүүл мэндийн сайдын 2007 оны 301 тоот тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам", "Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийн багц"-ын анхан шатны тусламж, үйлчилгээнд хамаарах шалгуур үзүүлэлтийг ашиглана.
 
·         Санхүүжилтийн аргачлалыг шинэчилсний улмаас өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад гарах хэлбэлзлийг (өсөлт, бууралт) зохицуулах.
Тухайн нэг сумын эмнэлгийн 2008 оны төсөв нь өмнөх онтой харьцуулахад харьцангуй өсөхөөр бол энэ эмнэлэгт хуваарилагдах үйл ажиллагааны гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг олгохгүйгээр төсөв нь буурч байгаа бусад сумдын эмнэлэгт олгож болно. 
 
·         Хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг хэвийн үзүүлэх үүднээс байгалийн болон бусад эрсдэлт хүчин зүйл (тогтмол зардлын өсөлт)-ийн улмаас санхүүгийн тайлангаар өртэй гарсан сум /тосгон/, сум дундын эмнэлэгт олгох.
 
·         Тухайн нэг сум /тосгон/-ын харъяаллын иргэн аймгийн өөр нэгэн сум /тосгон/, сум дундын эмнэлэгт анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд санхүүжилтийг шилжүүлэн зохицуулах.
 
Жишээ нь: Дорнод аймгийн Баяндун сумын 5 иргэн Булган суманд отор нүүдэл хийн 3 сар амьдарчээ. Булган суманд амдарч байх хугацаанд сумын эмнэлгээс анхан шатны тусламжийг авсан тохиолдолд Баяндун сумын эмнэлгийн Үйл ажиллагааны гүйцэтгэлийг харгалзан олгох дүнгээс дараах санхүүжилтийг Булган сумын эмнэлэгт шилжүүлнэ.
 
Дорнод аймгийн сумд
Баяндун
Баянтүмэн
Баянуул
Булган
Гурван Загал
Нэг хүнд ногдох нэг иргэнээр тооцсон тариф (төгрөг)
38,477
30,932
41,988
35,793
40,871
Нэг иргэнд ногдох нэг сарын санхүүжилтийн жишиг хэмжээ
(төгрөг)
3,206
(38,477/12)
2,578
(30,932/12)
3,499
(41,988/12)
2,983
(35,793/12)
3,406
(40,871/12)
Нэг иргэний 3 сарын санхүүжилтийн дүн
9,619
(3,206 х 3)
7,733
(2,578 х 3)
10,497
(3,499 х 3)
8,948
(2,983 х 3)
10,218
(3,406 х 3)
 
Баяндун сумын Үйл ажиллагааны гүйцэтгэлд үндэслэн олгох төсвийн санхүүжилтээс Булган сумын эмнэлэгт шилжүүлэх 5 иргэний 3 сарын санхүүжилт болох 48,096 (9619 х 5) төгрөгийг шилжүүлнэ.
 
·         Тухайн нэг аймгийн сум /тосгон/-ы харъяаллын иргэн өөр нэг аймгийн сум /тосгон/, сум дундын эмнэлэгт анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд, тусламж, үйлчилгээ үзүүлсэн аймгийн эрүүл мэндийн газарт нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг шилжүүлэн олгоно.
 
·         Аймгийн сум /тосгон/, сум дундын эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс уг санхүүжилтийг сум /тосгон/ хооронд шилжүүлэн ашиглаж болно.
 
Үйл ажиллагааны гүйцэтгэлийг харгалзан олгох санхүүжилтийг Аймгийн эрүүл мэндийн газар дараах зорилгоор ашиглахыг хориглоно.  Үүнд:
 
-         Сум /тосгон/-ы харъяаллын иргэн тухайн аймгийн эсвэл өөр нэгэн аймгийн сум /тосгон/-ы нутаг дэвсгэрт оршин суух хугацаандаа анхан шатны тусламж, үйлчилгээ аваагүй тохиолдолд.
 
·         Энэхүү зааварт зааснаас бусад зориулалтаар ашиглах.