- Нүүр
- Сайдын тушаал
- ХИМИЙН ХОРТ БОДИСЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, УСТГАЛТЫН ТУХАЙ ЖУРАМ
Байгаль орчны сайдын 1998 оны 84-р тушаалын хавсралт
ХИМИЙН ХОРТ БОДИСЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, УСТГАЛТЫН ТУХАЙ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1."Химийн хорт бодисоос хамгаалах тухай" Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн холбогдох хэсэгт заасны дагуу химийн хорт бодисыг хадгалах, тээвэрлэх, устгахад тавих үндсэн шаардлагыг хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр химийн бодис үйлдвэрлэх, экспортлох, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг, түүнчлэн үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, судалгаа шинжилгээний болон бусад зориулалтаар химийн бодис, бүтээгдэхүүн хэрэглэдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, бусад бүх төрлийн этгээдэд /цаашид химийн бодистой харьцагч гэнэ/ энэ журам адилхан хамаарна.
5.НҮБ болон олон улсын бусад төрөлжсөн байгууллагаас гаргасан химийн бодисыг тэмдэглэх, хаяглах, савлах, хадгалах, тээвэрлэх, устгах зөвлөмжид туссан үндсэн зарчимтай нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулна.
Хоёр.Хадгалах журам
Бүлэг
|
Бодисын физикийн төлөв байдал
|
Бодисын нэр
|
I
|
40 С хүртэл хэмийн нөхцөлд хадгалахад ууршдаггүй үйрмэг болон хатуу бодисууд
|
Сулем, мышьяк ба түүний ангидридууд, шар фосфор г.м
|
П
|
40 С хүртэл хэмийн нөхцөлд хадгалахад уурших үйрмэг болон хатуу бодис
|
Синилын хүчлийн давсууд /натрий, калий, кальций, кадмий, барий, мөнгө, хар тугалга зэс, цайрын циант нэгдлүүд/, циант мөнгөн ус, этилмеркурфосфат г.м
|
Ш
|
Даралттай саванд хадгалсан дэглэмтгий шингэнүүд /нягтруулсан болон шахмал хийнүүд/:
Дэд бүлэг А
Дэд бүлэг Б
|
Аммиак
Хлор, хүхрийн ангидрид, хүхэрт устөрөгч, фосген, бром метал г.м
|
IҮ
|
Ердийн даралттай саванд хадгалсан дэглэмтгий шингэнүүд
Дэд бүлэг А
Дэд бүлэг Б
|
Нитро болон амины органик нэгдүүд, синилын хүчил
Нитрил акрилын хүчил, никотин, тиофос, метафос анабазин г.м
|
Ү
|
А/ Ууршимтгай хүчлүүд
Б/ Ууршимтгай органик уусгагчид
|
1,87 г/ см3 болон түүнээс дээш нягтттай хүхрийн хүчил, 1,4 г/см3 ба түүнээс их нягттай давсны хүчил, хлор ангидрид г.м
Бензол, ксилол, толуол, Ацетон г.м
|
ХХҮХБ-ыг байнга хадгалах агуулахыг хүн ам оршин суугаа газраас / I бүлэгт хамрах бодисыг 300 м, П бүлэг, Ш-А, 1Ү-Б бүлгийг 1000 м-ээс цааш/ хол зайтай, салхины эсрэг нөмөр газар байгуулна.
Эрдэм шинжилгээний болон лаборатори, үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэх бага хэмжээний /50 кг хүртэл/ ХХҮХБ-ыг тухайн хэрэглэгчийн байранд тусгайлан бэлдсэн өрөөнд хадгална.Энэ өрөөг татах шүүгээ, усны системтэй байлгана.
Агуулахын нэг байрны багтаамж 500 тонноос, доторхи тусгаарласан өрөөний багтаамж 50 тонноос ихгүй байвал зохино.
Агуулахын доторхи тусгаарласан нэг өрөөнд хамт байлгахыг зөвшөөрсөн зөвхөн тэр бүлгийн бодисуудыг хадгалах бөгөөд хоорондоо харилцан үйлчилж урвалд орох бодисуудыг нэг өрөөнд хадгалж үл болно.
1.Тэсрэмтгий бодисууд
П.Селитр, хлорат, перхлорат, нэгдлүүд, нитро бүтээгдэхүүнүүд
Ш.Нягтруулсан болон шахсан хийнүүд /шатамхай, гал хөгжөөдөг, инертийн г.м/
1Ү.Агаар болон устай шүргэлцэхэд өөрөө асах шинж чанартай бодисууд /карбидууд, шүлтийн металл-натрий, калий, фосфор г.м/
Ү.Амархан шатамтгай шингэнүүд
Ү1. Онцгой хордуулах үйлчилгээтэй бодисууд /мышьякийн нэгдлүүд, циант болон мөнгөн усны давс, хлор г.м/
ҮП.Гал гаргах /галд тэсвэргүй/ шинж чанартай бодисууд /азотын хүчил, концентрац ихтэй хүхрийн хүчил, бром, хромын хүчил, перменганатууд зэрэг/
ҮШ.Амархан шатдаг бодисууд /нафталин бусад шатамхай органик бодисууд/.
Гурав.Тээвэрлэх журам
Дөрөв. Устгах журам
Тав. Бусад зүйл
-------оОо-----
Текст томруулах
A
A
A