A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УЛС, АЙМГИЙН МУ3ЕЙД ҮЗМЭР ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ /БСШУС-ын 2008 оны А/231 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
/БСШУС-ын 2008 оны А/231 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Гэгээрлийн сайдын 1999 оны 223 тоот тушаалын хавсралт
 
             УЛС, АЙМГИЙН МУ3ЕЙД ҮЗМЭР ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Музейн сан хөмрөгт шинэ үзмэр сонгох, худалдан авах, үнэлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Хоёр. Үзмэр сонгох, худалдан авах
1. Музейн  удирдлага  сан  хөмрөгийн  бүтцэд  хийсэн судалгааг  үндэслэн  шинээр  авах  шаардлагатай үзмэрийн  нэр  төрөл  болон  цуглуулгын  ажлын хэлбэрийг тодорхойлсон сан хөмрөгийн цуглуулгын бодлогыг  боловсруулна.Энэ баримт бичгийг үндэслэн шинэ үзмэрээр сан хөмрөгөө баяжуулна.
2. Музейд эн тэргүүн шаардлагатай, түүх, соёл,урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий зүйлийг худалдан авна.
3. Үзмэр  олох  хайгуул  цуглуулгын  ажлыг  зохион байгуулахдаа   ажлын удирдамжид энэхүү журмын холбогдох зүйлийг тодорхой тусгана.  Хайгуулаар олж ирсэн үзмэрийг үзмэр худалдан авах зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
4. Эд зүйлийг худалдаж байгаа эзэнтэй тохиролцсоны үндсэн дээр худалдан авна. Эд зүйлийг нь авахын тулд тэднийг  тулган шаардаж болохгүй.
5.Тухайн үед харилцагч талууд санал тохиролцон музейд авсан эд зүйлийг эгүүлэн эзэмшигчид олгохгүй.
6.Дараах шаардлагыг үндэслэн үзмэр худалдаж авна. Үүнд:
-      цуглуулгын бодлогод тусгагдсан
-      сан хөмрөгт ижил төстэй үзмэр байхгүй эсвэл цөөн байгаа
-      ховордож устаж байгаа  зүйлийг авран хамгаалах
-      давтагдашгүй эд зүйлийг энэ удаа авах нь дахиж олдохгүй боломж
-      эд зүйл бүрэн бүтэн байгаа
-    түүх гарваль, ач холбогдлыг нь тодорхойлох,нотлох баримт материалтай.
-    түүх, соёл, урлаг,шинжлэх ухааны ач холбогдол бүхий тодорхой нэг үег бүлэг хэсгийг  эсвэл үйл явдлыг төлөөлж чадах.
7. Дараах шаардлагыг үндэслэн үзмэр авахаас татгалзаж эсвэл үнэ бууруулж болно. Үүнд:

цуглуулгын бодлогод тусгагдаагүй сан хөмрөгт ижил төстэй үзмэр олон бий үнийн санал нь худалдан авах боломжгүй бүрэн бүтэн бус учир нарийн сэргээн засварлалт шаардлагатай түүх, утга учир, ач холбогдлыг нь тодорхойлох, нотлох баримт материал байхгүй / түүх, урлагийн болон тодорхой үйл явдал, хүнд холбогдох үзмэрт энэ заалт хамаарна/ хадгалах тусгай шаардлагыг музей хангаж чадахгүйгээс хадгалалтын тусгай нөхцөл шаардагдах эсвэл эд зүйл удаан хадгалагдах боломжгүй

8.Үзмэр 6,7-д заасан шаардлагуудын ихэнхэд нийцэж байвал үзмэр худалдан авах зөвлөлийн гишүүдийн саналыг авч шийдвэр гаргана.
Гурав. Үзмэр худалдан авах зөвлөл
1. Музейн захирлын /эрхлэгч/ шийдвэрээр " Музейн үзмэр худалдан авах зөвлөлийг /цаашид "зөвлөл"-гэнэ/ байгуулна.
2.3өвлөл нь музейн захиргаа, сан хөмрөг,  эрдэм шинжилгээ/сурталчилгаа/,нягтлан бодох ажлыг төлөөлсөн 3-5 гишүүнтэй  байна.
3. Зөвлөлийг музейн захирал удирдана.
4.Зөвлөлийн нарийн бичгийн даргаар сан хөмрөгийн ажилтан байна.  Мөн сан хөмрөгтэй шууд холбогдох бусад ажилтнууд байж болно.
5.Зөвлөлийн хурлаар худалдан авах үзмэрийг биечлэн үзэж хэлэлцэн тэмдэглэл хөтөлж, гишүүдийн саналын дийлэнхи хувиар шийдвэр гаргана. Хурлыг гишүүдийн 70-аас доошгүй хувийн ирцтэй  явуулна.
6.Худалдан авахаар цуглуулсан үзмэрийн тоо, тэдгээрт зарцуулах төсөвт хөрөнгийн байдлаас хамаарч хурлыг сар, улирал бүрд зохион байгуулж болно.
7. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралд хэлэлцүүлэх эд зүйлийн   жагсаалт,  бусад холбогдох материалыг бүрдүүлж бэлтгэнэ. Хуралд хэлэлцүүлэх эд зүйлийг музейн захирал болон холбогдох сан хөмрөгийн ажилтанд урьдчилан танилцуулж  саналыг нь авна.
 8.Зөвлөл түүнчлэн сан хөмрөгт бэлгээр, шилжүүлгээр ирж байгаа үзмэрийн тухай хэлэлцэж санал дүгнэлтээ музейн захиралд танилцуулж шийдвэр гаргуулна. Мөн үндсэн сан хөмрөгөөс үзмэр хасах   тухай саналыг холбогдох  дээд  байгууллагад  ирүүлэх,  солилцооны болон  туслах  сан  хөмрөгийн  үзмэрийг  бүртгэлээс хасах,солилцох, ашиглах талаар шийдвэр гаргана.
 9. Зөвлөл сан хөмрөгт шинээр ирж байгаа үзмэрт зах зээлийн   ханшаас   өсгөсөн даатгалын  /музейн бүртгэлийн  маягтад  тогтоосон  үнэ  гэж  нэрлэсэн/ үнийг тогтооно.
10.Зөвлөлийн нарийн бичгийн дарга хурлын шийдвэрийг эд зүйлийн эзэнд танилцуулна.
11.Зөвлөлийн гишүүн өөрийн эд зүйлээ худалдаж байгаа бол тухайн асуудлаар санал хураахад  оролцохгүй.
12.3өвлөл шинээр авсан үзмэрээ  нийтэд сурталчлах зорилгоор тайлан үзэсгэлэнг жил тутам байгуулна.
13.Худалдан  авах  шинэ  үзмэрийн  үнийн  талаар зөвлөлийн гишүүд санал зөрүүтэй, эргэлзээ маргаантай байгаа нөхцөлд ижил төрлийн музейн зөвлөлийн гишүүд, мэргэжлийн хүмүүсийн санал авч болно.
14.Музейн захиалгаар хийгдсэн, сан хөмрөгийн бүртгэлд орох хуулбар болон шинэ үзмэрийн талаар хэлэлцэж, үнэлгээ тогтооно.
15.Музейн удирдах дээд байгууллага үзмэр худалдан авах зөвлөлийн ажилтай байнга танилцаж, удирдамж,зөвлөмж өгнө.
16. Зөвлөлийн үйл ажиллагааны тухай музейн жилийн ажлын тайланд тодорхой тусгана.
Дөрөв. Үзмэр худалдан авах хөрөнгийг зарцуулах
1.Музейн сан хөмрөгийг баяжуулахаар тухайн жилд хуваарилсан хөрөнгөд багтаан үзмэр худалдан авна. Музейн бусад орлогоос үзмэр худалдан авч болно.
2.Үзмэр худалдан авах тухай музейн захирлын  тушаал нь хөрөнгийг захиран зарцуулах үндэслэл болно.
Тав. Баримт бүрдүүлэх ба бусад ажил
1. Эд зүйлийн эзэн эд зүйлээ худалдах тухай болон үнийн санал хүсэлтээ бичсэн өргөдөл музейд бичнэ. Бичигт өөр эзэмшигч, өмчлөгч байхгүй эсвэл тэдэнтэй тохиролцсон  тухай тусгана.
2. Үзмэр худалдан авах  зөвлөлийн нарийн бичгийн дарга  хурлаас 7-10 хоногийн өмнө  худалдан авах эд зүйлийг  эзэмшигчээс  түр хүлээн авч,  хадгаламжийн өрөөнд хадгална.  Үзмэр түр хүлээн авахдаа Соёлын
яамны сайдын 1990 оны 335 тоот тушаалаар батлагдсан"  музейд  түр  ирсэн,  шилжсэн үзмэрийн бүртгэлийн маягт"-г  хөтлөнө.     :
3. Музейн захирал үзмэр худалдан авах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн үзмэр худалдан авах тухай тушаал гаргана. Тушаалд үзмэрийн ,эд зүйлийн эзний нэр, худалдан  авсан болон  тогтоосон  үнэ,  хэн цуглуулсан, аль сан хөмрөгт авах талаар тусгана.
4.Сан хөмрөгийн ажилтан үзмэр худалдан авах тухай тушаал гарсанаас хойш 14 хоногийн дотор үзмэрийг бүртгэлд авна. Үзмэрийг бүртгэхдээ тушаал,зөвлөлийн хурлын тэмдэглэлд бичигдсэн мэдээллийг   иш үндэс болгоно.
5.Үзмэр хүлээн авсан сан хөмрөгийн ажилтан үзмэр худалдан авсан тухай баримт бичгийг эд зүйлийн эзэнд олгоно. Баримт бичигт үзмэрийн нэр, тушаалын дугаар, худалдан  авсан  үнэ,  үзмэр  хүлээн  авсан  сан
хөмрөгчийн нэрийг бичнэ. Энэ нь худалдагдсан   эд зүйл  музейн үндсэн хөрөнгө болсоныг гэрчлэх бөгөөд хожмын цагт эд зүйлээ музейд өгсөн хүн  уг үзмэрийн талаар музейгээс мэдээлэл авах баримт бичиг  болно.
6.Сан хөмрөгийн ажилтан үзмэр худалдан авсан тухай дараах баримт бичгийг бүрдүүлж сан хөмрөгт хадгална.
Үүнд:
-  Үзмэр  худалдах  тухай  эд  зүйлийн  эзний өргөдөл
-      Үзмэр авах тухай зөвлөлийн хурлын тэмдэглэл
-      Үзмэр авах тухай музейн захирлын тушаал /бусад хувь нь байгууллагын архивт, санхүүд/
-     Эд зүйлийг худалдан авсан тухай эд зүйлийн эзэнд  олгосон  музейн  баримт  бичиг  эдгээр болно.
 
 
----------оОо----------