- Нүүр
- Сайдын тушаал
- САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2001 оны 34 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
1. Монгол улсын Дархлаажуулалтын тухай хуулийн 12.1, 14.2, 19.3 заалтуудыг хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
2. Халдварт өвчний эрсдэл ихтэй орон нутаг, улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн энэ журмын дагуу сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдана.
3. Сайн дурын дархлаажуулалтад Манай улсад бүртгэгдсэн бүх төрлийн вакцин биобэлдмэлүүдийг хэрэглэж болно.
4. Сайн дурын дархлаажуулалтад шаардагдах вакцин, бэлдмэлийг төлөвлөх захиалах, хангах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах, нөөцлөх, дархлаажуулалтыг зохион байгуулах асуудлыг Халдварт өвчин судлалын үндэсний төв хариуцна.
5. Сайн дурын дархлаажуулалтыг нийслэлд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэргийлэх тарилгын кабинет, аймагт Эрүүл мэндийн газрын сэргийлэх тарилгын кабинетад, суманд сумын эмнэлгийн тарилгын кабинетад Эрүүл мэндийн улсын хяналтын албаны хяналтан дор төлбөртэйгөөр хийнэ.
6. Сайн дурын дархлаажуулалтын төлбөрийг иргэн өөрөө хариуцна.
7. Стафилококкийн иммуноглобулин, томуугийн эсрэг ийлдэс, интерферон, идээт үрэвслийн болон гэдэсний халдварын эсрэг вакцин, бэлдмэлүүдийг эмчийн захиалга буюу жороор магадлан итгэмжлэлтэй, дархлаажуулах биобэлдмэл хадгалах зориулалтын хөргөгч, хэм заагуураар хангагдсан Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулсан эмийн сан олгоно.
8. Сайн дурын дархлаажуулалт хийлгэсэн иргэнд дархлаажуулалт хийлгэсэн тухай магадалгаа олгож, бүртгэнэ.
9. Сайн дурын дархлаажуулалтын мэдээг сар бүрийн 25-наар тасалбар болгож Халдварт өвчин судлалын үндэсний төв байгууллагад төлбөрийн шилжүүлгийн хамт ирүүлж, төлбөрийг дархлаажуулалтын санд оруулна.
10. Сайн дурын дархлаажуулах бэлдмэлийн чанар, үр ашиг хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлын талаар тавих улсын хяналтыг Эрүүл мэндийн улсын хяналтын алба гүйцэтгэнэ.
11. Сайн дурын дархлаажуулалтын вакцин, биобэлдмэлийн төлбөрийг дараах байдлаар тооцно.
Сайн дурын дархлаажуулалтын сэргийлэх тарилгын хүн/ тун, үнийн тариф
|
Вакцин, биобэлдмэл
|
Хэмжих нэгж
|
Төлбөр/төг/
|
1
|
Сахуу татрангийн хоргүйсүүр
|
1 хүн тун
|
3000
|
2
|
В вируст гепатитын эсрэг вакцин
|
1 хүн тун
|
5000
|
3
|
А вируст гепатитын эсрэг вакцин
|
1 хүн тун
|
8000
|
4
|
Менингококкт халдварын эсрэг вакцин
|
1 хүн тун
|
5000
|
5
|
Томуугийн вакцин
|
1 хүн түн
|
10000
|
6
|
Улаанбурхан (улаан бурхан- гахайн хавдар-улаанууд)
|
1 хүн тун
|
10000
|
7
|
Идээт халдварын хоргүйсүүр
|
1 хүн тун
|
3500
|
8
|
Идээт халдварын иммуноглобулин
|
1 хүн тун
|
7500
|
9
|
Энгийн Иммуноглобулин
|
1 хүн тун
|
2000
|
10
|
Тарваган тахлын вакцин
|
1 хүн тун
|
5000
|
11
|
Боомын вакцин
|
1 хүн тун
|
5000
|
12
|
Боомын иммуноглобулин
|
1 хүн тун
|
5000
|
13
|
Татрангийн ийлдэс
|
1 хүн тун
|
5000
|
14
|
Галзуугийн вакцин
|
1 хүн тун
|
6000
|
15
|
Галзуугийн иммуноглобулин
|
1 хүн тун
|
15000
|
16
|
Салхин цэцгийн вакцин
|
1 хүн тун
|
5000
|
17
|
Шар чичрэгийн вакцин
|
1 хүн тун
|
5000
|
18
|
Гэдэсний балнадын вакцин
|
1 хүн тун
|
4000
|
19
|
Пневмококкийн эсрэг вакцин
|
1 хүн тун
|
5000
|
Тайлбар: 1. Сайн дурын дархлаажуулалтын төлбөрийн унийг тогтоохдоо уг вакцин бэлдмэлийн үйлдвэрийн үнэ, байгууллагын үйл ажиллагааны зардал, ажилтны цалин, албан томилолт, бичиг хэрэг, холбоо, гадаадаас авчрах гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвар, гаалийн бүрдүүлэлт хадгалалтыг тооцсон болно
2.Тухайн үеийн валютын ханшны хэлбэлзлээс шалтгаалан төлбөр өөрчлөгдөж болно.
З.Шинээр хэрэглэх вакцин, бэлдмэлийн үнийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Текст томруулах
A
A
A