A

A

A

Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 3 дугаар сарын 13-ны

өдрийн 34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

ХИЙН ХАНГАМЖ.

(Нэмэлт өөрчлөлт)

 

GASIFICATION. (Update)

1.Хэрэглэх хүрээ хэсгийн “хэрэглэгчдийг хангах” гэсний дараа “дангаар байрлах авто тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станцыг” гэж нэмэх. Энэ хэсгийг БХБС-ын 2019 оны 98 дугаар тушаалаар нэмсэн/

2.8 дугаар бүлгийн “Автомашиныг Хийгээр цэнэглэх станц” гэсэн гарчигийг “Авто тээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц (АХЦС)” гэж өөрчлөх

3.8 дугаар бүлгийн 8.121, 8.122, 8.123, 8.124, 8.125, 8.126, 8.127, 8.128 заалтыг дараах байдлаар өөрчлөх

8.121.АХЦС-ыг байгуулахдаа гадна талд нь хашаа хамгаалалт хийх боломжтой, эргэн тойронд 10 м-ээс багагүй чөлөөтэй байхаар төлөвлөнө. Энэ шаардлага нь АХЦС-ын өргөтгөл, шинэчлэл хийхэд хамаарахгүй.

АХЦС-ын талбай нь тээврийн хэрэгслийн орох, гарах зорчих хэсгээс бусад хэсгээрээ салхи нэвтрэх боломжтой шатдаггүй материалаар хийсэн хашаатай байна. Мөн тээврийн хэрэгслийн АХЦС-д орох, гарах зорчих хэсгийг хатуу хучилттай байна.

8.122.АХЦС-д хий хадгалах сав, хий юүлэх хэрэгсэл, цэнэглэх түгээгүүрүүд, шингэрүүлсэн шатдаг хийн технологийн тоног төхөөрөмж, агааржуулалт ба бусад тоноглол суурилуулахдаа MNS 5676:2006 стандартын шаардлагыг баримталвал зохино.

8.123.Автоцистернээс шингэрүүлсэн шатдаг хийг АХЦС-ын саванд юүлэх хэрэгсэл нь шингэн фазын хоолой нь үл буцаах хавхлаг, уурын фазын хоолой нь хурдны хавхлаг, илүүдэл даралтаас хамгаалах клапан болон зориулалтын хаах-хамгаалах арматураар тоноглогдсон байх ёстой.

АХЦС-ын тоног төхөөрөмжүүд нь MNS 5676:2006 стандартад заасан тоног төхөөрөмжүүдэд тавигдах техникийн шаардлагыг хангах ёстой.

8.124.АХЦС-ын савнуудын нийт багтаамж нь 50 м3-ээс илүүгүй, нэг савны дээд багтаамж нь 25 м3-ээс ихгүй байвал зохино./Энэ хэсгийг БХБС-ын 2019 оны 98 дугаар тушаалаар хассан/

Хот суурин газар АХЦС-ын савнуудын нийт багтаамж 10 м3-ээс бага тохиолдолд газар дээр ил, түүнээс илүү бол газар доор байрлуулвал зохино.

Хөдөө орон нутагт АХЦС-ын савнуудын нийт багтаамж 20 м3-ээс бага тохиолдолд газар дээр ил түүнээс илүү бол газар доор  байрлуулвал зохино.

8.125.АХЦС-д зориулсан барилга байгууламж, хадгалах сав, хий дамжуулах хоолой, тоног төхөөрөмж болон хэмжилт-хяналтын багаж хэрэгслэл нь хий цэнэглэх станц (хий цэнэглэх цэг)-ын тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг хангасан байвал зохино.

8.126.АХЦС-ын хий хадгалах савнаас АХЦС-д хамаарахгүй барилга байгууламж хүртэлх хамгийн бага зайг 1-р хүснэгтээр, АХЦС-ын талбай дахь барилга байгууламж хүртэлх хамгийн бага зайг 2-р хүснэгтэд заасны дагуу сонгоно.

Хүснэгт 1

Савны нийт багтаамж, м3

Нэг савны хамгийн их багтаамж, м3

Хий хадгалах савнуудаас АХЦС-д үл хамаарах барилга байгууламж хүртэлх хамгийн бага зай, м

Ил сав

Далд сав

1

5 -10

10

18

7,5

2

11-20

20

25*

15

3

21 - 50

25

-**

25

4

51-100

50

-**

50


            Тайлбар:       *Хөдөө орон нутагт

** Ил сав байрлуулахыг хориглоно.

 

/Энэ хэсгийг БХБС-ын 2019 оны 98 дугаар тушаалаар нэмсэн/

Хүснэгт 2

Барилга байгууламжийн нэрс

Холбогдох барилга, байгууламжуудын хоорондын зай, м

1

2

3

4

5

6

7

8

9

1

ШШХ хадгалах  сав

 

-

5

7,5

7,5

7.5

7,5

10

7,5

2

ШШХ хийг буулгах сорох, шахахад зориулсан тоног төхөөрөмж бүхий байгууламж, /насос, компрессор, буулгах тоноглол / технологийн худаг

-

 

5

7,5

7,5

5

5

10

7,5

3

ШШХ-н түгээгүүр

5

5

 

7,5

-

5

5

10

10

4

Далд байрлалтай шатахууны сав, буулгах байгууламж, технологийн худаг

7,5

7,5

7,5

 

*

*

*

*

10

5

Шатахууны түгээгүүр

7,5

7,5

-

*

 

*

*

*

10

6

АХЦС-ын тусдаа орших операторын байр, барилга

7.5

5

5

*

*

 

-

5

7,5

7

Үйлчилгээний байр /машин угаалга, мини дэлгүүр/

7.5

5

5

*

*

-

 

5

7,5

8

1-7 мөрөнд заагдсанаас бусад барилга, байгууламж

10

10

10

*

*

5

5

 

10

9

Баллон хадгалах завсрын агуулах /БЗХА/

7,5

7,5

10

10

10

7,5

7,5

10

 

Энэ хэсгийг БХБС-ын 2019 оны 98 дугаар тушаалаар хассан/

Тайлбар:  1. АХЦС-ыг таримал мод болон бутлаг ургамал бүхий орчны дэргэд байрлуулах үед тус орчинтой хиллэсэн хэсгийн гадаргууг галд тэсвэртэй материалаар бүрэх буюу 5 метрээс багагүй өргөн галын зурвас байгуулсан байна.

2. Ой хээрийн түймрийн бүсэд байрласан АХЦС-ын эргэн тойрны 100 метрийн зайд 10 метрээс багагүй өргөнтэй хагалсан зурвас байгуулсан байна. Энэ зурвасд багтсан талбай нь  АХЦС-ын эзэмшил газрын талбайд хамаарахгүй.

3. Модуль байдлаар үйлдвэрлэгдсэн зөөврийн станцыг Хүснэгт 1-д заасан шингэрүүлсэн хий хадгалах сав гэсэн ангилалд оруулж тооцно. Энэ тохиолдолд түгээгүүр ба ШХ-н сав хоорондын зай  хэмжээг тооцохгүй.

4.(*) “Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм” /БНбД 21-05-07/ норм дүрмээр зохицуулагдана. (Боловсруулалтын явцад байгаа)

5. (-) Хоорондын зай нормчлохгүй.

6. Төмөр зам хүртэлх зайг “Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай” МУ-ын хуулийн заалтаар зай хэмжээг авна.

7. АХЦС-д цахилгаан ба хийн гагнуур, оч үсрэх тоног төхөөрөмжийг автозасварын газар хэрэглэхийг хориглоно.

8. АХЦС-д “Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл” /БНбД 21-04-05/-ийн дагуу гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгслийг суурилуулна.

8.127.АХЦС-ыг  шатахуун түгээх станцад хамтдаа  байрлуулах тохиолдолд дараах шаардлагуудыг хангасан байвал зохино. Үүнд:

  • АХЦС нь ШТС-тэй хамтдаа байх тохиолдолд шатахууны сав ба түгээгүүр хүртэлх зай хэмжээг Хүснэгт 2-р  сонгоно.
  • Автоцистернээс ШШХ буулгах зогсоол нь шатахуун буулгах талбайгаас тусдаа байвал зохино.
  • ШШХ-н сав, хий ба шингэний шахуурга нь шатахууны ижил зориулалт бүхий тоног төхөөрөмжөөс тусдаа бие даасан байна.
  • Алдагдсан хий нь тухайн орчиндоо тунаж хуралдан  үлдэх магадлалтай газар ШШХ-н дамжуулах хоолойг суурилуулахдаа холболтын хэсгийг гагнуураар холбоно. Гэхдээ холболтын хэсэгт хий алдагдалтыг мэдрэх  дохиоллын төхөөрөмж суурилуулсан тохиолдолд дээрх заалт хамаарахгүй/Энэ хэсгийг БХБС-ын 2019 оны 98 дугаар тушаалаар хассан/
     

               8.128.ШТС-тэй хамтдаа бус дангаараа орших АХЦС-дад хоногт 300 кг-аас дээш шингэрүүлсэн шатдаг хийг цэнэглэх хүчин чадал бүхий баллон цэнэглэгч төхөөрөмж сууриллуулахыг хориглоно.

4. Дараахь 8.128*, 8.128** заалтыг нэмэх

8.128*. АХЦС нь 1000 кг хүртэл хийг хадгалах хүчин чадалтай БХЗА /Баллон Хадгалах  Завсрын Агуулах/-тай байж болно. АХЦС дахь БХЗА-аас АХЦС-н талбай дахь бусад барилга байгууламж хүртэлх  зай хэмжээ нь  Хүснэгт 2-р  зохицуулагдана.

8.128**. АХЦС-ын үйлчилгээний (түгээгчийн болон бусад үйлчилгээний барилга) барилга нь галд тэсвэршилтийн I, II зэргийн барилга байна.

АХЦС-ын барилгын халаалтын системийн дулааны эс үүсвэрийг хатуу түлшээр галлахыг хориглоно.

 

 

----0----0----0----