- Нүүр
- Сайдын тушаал
- СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ /ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 02 дугаар сарын 29 –ны өдрийн 42 дугаар
тушаалын 3 дугаар хавсралт
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 321
СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
321.1 Зорилго
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (цаашид ИКАО гэх)-д болон иргэний нисэхийн салбарт шаардлагатай санхүү эдийн засаг, статистикийн мэдээллийг иргэний нисэхийн үйлчилгээний байгууллагууд, дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс бүрдүүлэн авахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
321.2 Тодорхойлолт
Гадаадын агаарын тээвэрлэгч - гэж Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч;
Агаарын тээвэрлэгч гэж ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн аж ахуйн нэгж, байгууллага;
Иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага гэж нислэгт агаарын навигацын болон бусад үйлчилгээ (шатахуун хангамж, нисэх буудлын газрын үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээ гэх мэт) үзүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага;
Агаарын хөлгийн гүйцэтгэсэн хөөрөлт гэж cтатистикийн мэдээллийн хувьд агаарын хөлгийн хөөрөлтийн тоо нь буултын, эсвэл нислэгийн үе шаттай дүйцнэ;
Тээвэрлэсэн зорчигч гэж нислэгийн үе шат тутмаар тээвэрлэсэн нийт зорчигчийн тоо (үүнд, тухайн нисэх буудлаас суусан, мөн тухайн нисэх буудлаар дамжин нэг онгоцоор нисч буй зорчигчдын тоог оруулна);
Тээвэрлэсэн ачаа (кг) гэж кг-аар илэрхийлэгдэх, тээвэрлэсэн ачааны нийт хэмжээ;
Ачаа гэж агаарын хөлөгт тээвэрлэж буй шуудан, агаарын хөлгийн сэлбэг хэрэгсэл ба гар тээшнээс бусад эд зүйлс;
321.3 Хамрах хүрээ
(а) Энэ дүрэм нь дараах үйл ажиллагааны статистикийн мэдээллийг хамарна:
1/ Монгол Улсаас, эсвэл Монгол Улс руу зорчигч, ачаа, шуудан тээвэрлэлтийн олон улсын хуваарьт, хуваарьт бус, захиалгат нислэг үйлддэг дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдийн тээвэрлэлт, ажил үйлчилгээ;
2/ Монгол Улсын нутаг дэвсгэрт зорчигч, ачаа, шуудан тээвэрлэлтийн орон нутгийн хуваарьт, хуваарьт бус, захиалгат нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчийн тээвэрлэлт, ажил үйлчилгээ;
3/ Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын болон үйлчилгээний байгууллагуудын ажил үйлчилгээ.
(б) Нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 9-өөс цөөн суудалтай, хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 5700 кг-аас дээшгүй бага оврын онгоцоор гүйцэтгэсэн агаарын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд энэ дүрмийн шаардлага хамаарахгүй.
321.4 Мэдээ, тайланд тавигдах шаардлага
Агаарын тээвэрлэгчид, иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын болон үйлчилгээний байгууллагууд нь тээвэрлэлт, ажил үйлчилгээнийхээ статистикийн мэдээлийг ИНЕГ-аас баталсан болон шаардсан маягтын дагуу, энэ дүрэмд заасан хугацаанд үнэн зөв бүрдүүлж ИНЕГ-т ирүүлнэ.
321.5 Бүрдүүлэх мэдээлэл (үйлчилгээний ангиллууд)
(а) Нислэг эхлэх ба хүрэх цэгийн мэдээ - олон улс (маягт АТ-1)
(б) Нислэг эхлэх ба хүрэх цэгийн мэдээ - орон нутаг (маягт АТ-2)
(в) Нисэх буудлаар дамжин өнгөрсөн тээвэрлэлтийн мэдээ (маягт АТ-3)
(г) Нисэх буудлын санхүүгийн үзүүлэлтийн улирлын тайлан мэдээ (маягт АТ-4)
(д) Арилжааны агаарын тээвэрлэгчийн тээвэрлэлтийн мэдээ (маягт АТ-5)
(е) Хуваарьт ба хуваарьт бус арилжааны агаарын тээвэрлэлтийн мэдээ - орон нутаг (маягт АТ-6)
(ж) Хуваарьт ба хуваарьт бус арилжааны агаарын тээвэрлэлтийн мэдээ - олон улс (маягт АТ-7)
(з) Хуваарьт нислэг гүйцэтгэдэг агаарын тээврийн компанийн агаарын хөлгийн парк болон ажилтнуудын мэдээ (маягт АТ-8)
(и) Хуваарьт ба хуваарьт бус нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчийн санхүүгийн үзүүлэлтийн мэдээ (маягт АТ-9)
(к) Агаарын хөлгийн осол, зөрчлийн тайлан (маягт АТ-10)
(л) Агаарын хөлгийн бүртгэлийн тайлан (маягт АТ-11)
(м) Агаарын маршрутын хэрэгслээрх хөдөлгөөний мэдээ (маягт АТ-12)
(н) Агаарын маршрутын хэрэгслээрх хөдөлгөөний сарын мэдээний нэгтгэл (маягт АТ-13)
(о) Агаарын тээврийн нэгдсэн санхүүгийн үр дүнгийн улирлын тайлан (маягт АТ-14)
(п) Агаарын тээвэрлэгчдийн санхүүгийн тайлан тэнцэл
(р) Шаардлагатай бусад мэдээ, тайлан
321.6 Хугацааг сунгах
(а) Агаарын тээвэрлэгчид, иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын болон үйлчилгээний байгууллагууд нь мэдээлэл, тайланг энэ дүрэмд заасан хугацаанаас өмнө, эсвэл хугацаанд нь гаргах боломжгүй тохиолдолд ИНЕГ-т хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргана.
(б) Хугацааг сунгуулах тухай хүсэлтийг товлосон хугацаа болохоос 3 хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлэх ба хугацааг сунгахад нөлөөлсөн шалтгаанууд болон тайланг бүрдүүлэн өгөх эцсийн хугацааг заасан байна. Хэрэв ИНЕГ-аас хугацааг сунгахаас татгалзвал тээвэрлэгч, бусад байгууллагууд татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор шаардсан мэдээлэл, тайланг танилцуулна.
321.7 Мэдээлэл, тайлангийн баталгаажуулалт
(а) Агаарын тээвэрлэгчийн тээвэрлэлт, ажил үйлчилгээний статистикийн мэдээлэл, санхүүгийн тайланг тухайн агаарын тээвэрлэгчийн санхүү-эдийн засгийн асуудал хариуцсан удирдах албан тушаалтан гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан байна.
(б) Иргэний нисэхийн хяналт, зохицуулалт болон иргэний нисэхийн үйлчилгээтэй холбоотой тайлан мэдээг тухайн алба, салбарын дарга гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулсан байна.
321.8 Мэдээлэл, тайлан гаргах журмууд
(а) Мэдээллийг гаргахдаа ИНЕГ-аас баталсан заавар, журмыг мөрдөнө.
321.9 ИНЕГ-ын бүрэн эрх
(а) Статистикийн мэдээлэл, тайлангийн талаар ИНЕГ нь дараах бүрэн эрхтэй:
1/ мэдээлэл, тайланг батлагдсан журам, маягтуудын дагуу тогтоосон цаг хугацаанд гаргуулан авах;
2/ мэдээлэл, тайланг хянах, нэмэлт материал шаардах;
3/ иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага болон агаарын тээвэрлэгчдээс тэдгээрийн санхүү, эдийн засгийн холбогдолтой бусад мэдээ, тайлан, судалгаа гаргуулах;
4/ иргэний нисэхийн салбарын санхүүгийн болон статистикийн холбогдолтой мэдээлэл тайлангийн маягт, түүнтэй холбоотой заавар, журмуудыг батлах;
5/ Тээвэрлэлтийн статистикийн мэдээллийг ИКАО-д тогтоосон хугацаанд хүргүүлж байх.
321.10 Агаарын тээвэрлэгч, иргэний нисэхийн үйлчилгээний байгууллагын үүрэг
(а) Статистикийн мэдээлэл, тайлангийн талаар агаарын тээвэрлэгч, иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага нь дараах үүрэгтэй:
1/ санхүүгийн болон статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд ИНЕГ-т ирүүлэх;
2/ мэдээллийн үнэн бодит байдлыг хангах;
Б. БҮЛЭГ. ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ
321.11 Иргэний нисэхийн үйлчилгээний байгууллагын мэдээлэл, тайлан
(а) Иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага нь статистикийн мэдээлэл, тайланг АТ-1, АТ-2, АТ-3, АТ-4, АТ-12, АТ-13, АТ-14 маягтуудын дагуу, уян дискээр, эсвэл цахим шуудангаар болон хэвлэмэл хэлбэрээр гаргаж ирүүлнэ.
(б) Олон улсын болон орон нутгийн нислэгт үйлчилдэг нисэх буудлууд статистикийн мэдээллийг АТ-3, АТ- 4 маягтын дагуу гаргаж ирүүлнэ.
(в) Агаарын навигацын тоног төхөөрөмжийн үйлчилгээ эрхлэгч байгууллага статистикийн мэдээллийг АТ-12, АТ-13, АТ-14 маягтын дагуу гаргаж ирүүлнэ.
В БҮЛЭГ. АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛАН
321.12 Гадаадын агаарын тээвэрлэгчийн мэдээлэл, тайлан
(а) Монгол Улс руу хуваарьт болон хуваарьт бус нислэг гүйцэтгэж буй гадаадын агаарын тээвэрлэгчид нь тээвэрлэлтийн статистикийн мэдээллийг AT-5, АТ-7 маягтуудын дагуу уян дискээр, эсвэл цахим шуудангаар болон хэвлэмэл хэлбэрээр гаргаж ИНЕГ-т ирүүлнэ.
(б) Олон улсын болон орон нутгийн хуваарьт ба хуваарьт бус нислэг гүйцэтгэдэг агаарын тээвэрлэгч нь бүх төрлийн үйлчилгээнийхээ статистикийн мэдээллийг аялалын үе шат бүрээр гаргана.
321.13 Агаарын тээвэрлэгчийн мэдээ, тайлан
(а) Агаарын тээвэрлэгч нь статистикийн мэдээлэл, тайлангаа АТ-5, АТ-6, АТ-7, АТ-8, АТ-9, АТ-10, АТ-11 маягтуудын дагуу уян дискээр, эсвэл цахим шуудангаар болон хэвлэмэл хэлбэрээр гаргаж ИНЕГ-т ирүүлнэ.
(б) Олон улсын болон орон нутгийн хуваарьт ба хуваарьт бус нислэг гүйцэтгэдэг агаарын тээвэрлэгчийн бүх төрлийн тээвэрлэлт, ажил үйлчилгээний статистикийн мэдээллийг аялалын үе шат бүрээр гаргана.
- - - oOo - - -
Текст томруулах
A
A
A