A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИНД-39 “Нислэгт тэнцэх чадварын удирдамж”, ИНД-121 “Агаарын тээврийн үйл ажиллагаа-хүнд онгоц”, ИНД-43 “Техник үйлчилгээний ерөнхий дүрэм” дүрмүүдэд орох нэмэлт өөрчлөлт /ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
 
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 02 дугаар сарын 29 –ны
өдрийн 42 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
 
 
 
 
ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж", ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-хүнд онгоц", ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм" дүрмүүдэд орох нэмэлт өөрчлөлт /4-р хавсралтыг ЗТБХБСайдын 2009 оны 252 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
 
 
Нэг. ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж"-д орох нэмэлт,  өөрчлөлт
 
1. Дүрмийн "Хавсралт – Заавал биелүүлэх нислэгт тэнцэх чадварын шаардлагууд"- ыг хүчингүй болгох;
 
2. Дүрэмд 39.10-ийн (а) заалт нэмж оруулах:
 
39.10 Заавал биелүүлэх нислэгт тэнцэх чадварын шаардлага
 
(а) ИНД-21-ийн дагуу Маягийн болон Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгосон, Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт болон түүнд хамаарах бүтээгдэхүүн (хөдөлгүүр, сэнс)-д Маягийн гэрчилгээ олгосон үйлдвэрлэгч улсын Иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас гаргасан нислэгт тэнцэх чадварын удирдамжийг заавал гүйцэтгэсэн байна. 
 
 
Хоёр. ИНД-121 "Агаарын тээврийн үйл ажиллагаа-хүнд онгоц"- д орох нэмэлт
 
Дүрмийн 121.86-гийн (а) хэсэгт дараах 8/ дахь заалтыг нэмэх: 
 
8/   дараах сургалтууд:
(i)     ойртолт, буултын үед осол гарахаас сэргийлэх (ALAR);
(ii)   хэвийн хяналттай нислэгт газар мөргөхөөс сэргийлэх сургалт (CFIT) талаарх сургалт.
 
Гурав. ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм"-д орох өөрчлөлт
 
Дүрмийн 43.16.(б) 2/ дахь заалт "ИНЕГ-ын Маягт хоёроор" гэснийг хасах.
 
 
 
 
___ооОоо___