- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЭМХТГЭЛ /ТӨРИЙН МЭДЭЭЛЛЭЭС БУСАД/ ХЭВЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны
…67 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
Хоёр. Комисс
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЭМХТГЭЛ /ТӨРИЙН МЭДЭЭЛЛЭЭС БУСАД/ ХЭВЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
1.1.Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Сонгон шалгаруулалтад энэ журамд заасан шаардлага хангасан хуулийн этгээд оролцоно.
1.3.Сонгон шалгаруулах комисс /Цаашид "Комисс" гэх/ сонгон шалгаруулалтыг Иргэний хуульд заасан уралдааны хэлбэрээр зохион байгуулна.
2.1.Комисс нь орон тооны бус байх бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, бусад гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.
Комиссын бүрэлдэхүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батална.
2.2.Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд комиссын хуралдаан бүх гишүүдийн 70 доошгүй хувь нь хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болно.
2.3.Комиссын шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд комиссын даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.
2.4.Комиссын албан хэргийг комиссын нарийн бичгийн дарга хөтөлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны архивт зохих журмын дагуу архивын нэгж болгон шилжүүлнэ.
2.5.Комиссын үйл ажиллагааны зардлыг Хууль зүй, дотоод хэргийн яам санхүүжүүлнэ.
Гурав.Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавих шаардлага
3.1.Сонгон шалгаруулалтад оролцогчид нь дараахь нийтлэг шаардлага хангасан байна:
3.1.1.Хэвлэх, хэвлэн нийтлүүлэх болон хууль, хууль тогтоомжийг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлын дадлага, туршлагатай байх;
3.1.2.Хууль, хууль тогтоомжийн эмхтгэлийг бие даан өөрийн санхүүжилтээр тогтмол хэвлэх санхүүгийн чадавхитай байх;
3.1.3.Хэвлэлийн шаардлага, стандарт хангахуйц, хууль, хууль тогтоомжийн эмхтгэлийг хэрэглэгчдийн хэрэгцээгээр хэвлэх хүчин чадалтай хэвлэх үйлдвэртэй байх, эсхүл дээрх шаардлага хангасан хэвлэх үйлдвэртэй гэрээ байгуулсан байх;
3.1.4.Хууль, хууль тогтоомжийг он дараалсан, сэдэвчилсэн, системчилсэн, нэг бүрчлэн буюу дангаар нь хэвлэх боломжтой байх;
3.1.5.Хэвлэгдсэн хууль, хууль тогтоомжийг орон нутагт тодорхой зохион байгуулалттайгаар тогтмол хүргэх сүлжээг бий болгох;
3.1.6.Хэвлэгдсэн хууль, хууль тогтоомжийн эмхтгэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулах боломж, чадвартай байх;
3.1.7.Хууль, хууль тогтоомжийн эмхтгэл хэвлэх үйл ажиллагаа эрхлэх явцдаа иргэдийн бодит хэрэгцээг байнга судалж байх;
3.1.8.Уралдаанд шалгарсан тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олгох Хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн байх;
3.1.9.Хууль, хууль тогтоомжийн эмхтгэл хэвлэхдээ хэрэглэгчдийн хэрэглээний шаардлага хангахуйц /алдаагүй, шаардлага хангасан чанар, өнгө үзэмж, дизайн, шрифттэй байх зэрэг/ -аар хэвлэж байх;
3.2. Хууль, хууль тогтоомжийн эмхтгэл хэвлэх үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавих шаардлага
3.2.1. Иргэдэд хүргэх мэдээллийн найдвартай, шуурхай байдлыг хангах үүднээс хууль, хууль тогтоомжийн эмхтгэлд оруулах эх сурвалж /хууль, хууль тогтоомж/-ийг "Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв"-өөс тогтоосон төлбөртэйгээр авч байх нөхцөлийг мөрдөж ажиллах.
3.2.2.Хууль, хууль тогтоомжийн эмхтгэлийг шуурхай хэвлэж, хэрэглэгчдэд тогтмол хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн байх.
3.2.3. Батлагдсан хууль, хууль тогтоомж бүрийг хэвлэж байх.
3.2.4.Энэхүү журмын 3.2.1-т дурдсан нөхцөлийг зөрчсөн тохиолдолд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөлийг хүлээн зөвшөөрөх.
3.3.Хууль, хууль тогтоомжийг сонинд хэвлэх үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавих нэмэлт шаардлага
3.3.1.Сонин нь 7 хоногт 1-ээс доошгүй удаа хэвлэгддэг байх;
3.3.2.Сонинд нийтлэх хууль, хууль тогтоомжийг албан ёсны эх сурвалж -"Төрийн мэдээлэл" эмхтгэлд нийтлэгдсэнээс хойш ажлын 15 хоногт багтаан хэвлэж байх.
3.3.3. Сонинд нийтлэх эх сурвалж буюу хууль, хууль тогтоомжийг Хууль зүйн Үндэсний төвөөс тогтоосон төлбөртэйгээр авч байх.
Дөрөв.Бусад асуудал
4.1.Сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд нь комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор гомдлоо Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргана.
Хууль зүй, дотоод хэргийн сайд гомдлыг 7 хоногт багтаан шийдвэрлэнэ.
3.5.Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.
-----оОо----
Текст томруулах
A
A
A