A

A

A

Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007
 оны 67 тоот тушаалын 3-р хавсралт
 
 
 
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
 
Дугаар
 
 
            Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн…………………….
 
………………………………………………………………………………………..
 
……………………………………………………………………………………………
 
……………………………………………………………………………………………
                                    /зөвшөөрөл эзэмшигчийн хаяг/
……………………………………………………………………………………………
 
………………………………………………………………………………………….-д
                                    /зөвшөөрөл эзэмшигчийн нэр/
 
 
            Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн….-д
 
заасан…………………………………………………………………үйл ажиллагаа
 
эрхлэх тусгай зөвшөөрлийг………………жилийн хугацаагаар энэхүү зөвшөөрлийг салшгүй хэсэг болох хавсралтад заасан нөхцөл, шаардлагатайгаар олгов.
 
 
           
 
 
 
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
            ХЭРГИЙН САЙД                                     Д.ОДБАЯР
 
 
 
 
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгосон
 
 
2007 оны…..р сарын….ны өдөр
 
 
 
 
Тусгай зөвшөөрлийн хавсралт
 
 
 
Үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага
 
1.Нийтлэг шаардлага
 
 
1.1.Хууль, хууль тогтоомжийн эмхтгэлийг бие даан өөрийн санхүүжилтээр тогтмол хэвлэж байх;
 
1.2.Хэвлэлтийн шаардлага, стандарт хангахуйц, хууль, хууль тогтоомжийн эмхтгэлийг хэрэглэгчдийн хэрэгцээгээр хэвлэх хүчин чадалтай хэвлэх үйлдвэртэй байх, эсхүл дээрх шаардлага хангасан хэвлэх үйлдвэртэй тогтмол гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулах;
 
1.3..Хэвлэгдсэн хууль, хууль тогтоомжийг орон нутагт тодорхой зохион байгуулалттайгаар тогтмол хүргэх сүлжээг бий болгох;
 
1.4.Хууль, хууль тогтоомжийн эмхтгэл хэвлэх үйл ажиллагаа эрхлэх явцдаа иргэдийн бодит хэрэгцээг байнга судалж байх;
 
1.5.Хэвлэгдсэн хууль, хууль тогтоомжийн эмхтгэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулах боломж, чадвартай байх;
 
 
1.6.Хууль, хууль тогтоомжийн эмхтгэл хэвлэхдээ хэрэглээний шаардлага хангахуйц /алдаагүй, шаардлага хангасан чанар, өнгө үзэмж, дизайн, шрифттэй байх зэрэг/-аар хэвлэх;
 
           
2.Хууль, хууль тогтоомжийн эмхтгэл хэвлэх үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавих нэмэлт шаардлага
 
2.1.Иргэдэд хүргэх мэдээллийн найдвартай, шуурхай байдлыг хангах үүднээс хууль, хууль тогтоомжийн эмхтгэлд оруулах эх сурвалж  /хууль, хууль тогтоомж, эрх зүйн бусад акт/-ийг Хууль зүйн Үндэсний төвөөс авч байх журмыг мөрдөж  ажиллах;
 
2.2.Дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөлийг хүлээн зөвшөөрөх;
 
2.3. Батлагдсан хууль, хууль тогтоомж бүрийг хэвлэж байх.
 
 
3.Хууль тогтоомжийг сонинд хэвлэх үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавих нэмэлт шаардлага
 
3.1.Сонин нь 7 хоногт 1-ээс доошгүй удаа хэвлэгддэг байх;
 
3.2.Сонин нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан захиалагчтай байх;
 
3.3.Шинээр батлагдсан хууль тогтоомжийг албан ёсны хэвлэл "Төрийн мэдээлэл" эмхтгэлд нийтлэгдсэнээс хойш ажлын 21 хоногт багтаан сонинд хэвлэх;
 
3.4.Хууль тогтоомжийг уншигчид сониноос хайчилбар хийж гарын авлага болгон ашиглах боломжтойгоор хууль тус бүрийг нэг хэмжээ бүхий хүрээнд, хүрээ бүрийг дугаарлан хэвлэж байх.
 
 
ЗАРЛАЛ
 
 
Нэг. Нийтлэг асуудал
 
           
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг сонинд, түүнчлэн хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх үйл ажиллагаа эрхлэх  хуулийн этгээдийг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгох зорилгоор уралдаан зарлаж байна.
 
Уралдаанд хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага/ Цаашид "Оролцогч" гэх/  оролцож болно
 
Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, батлагдсан хууль, хууль тогтоомжийг олон нийтэд шуурхай хэвлэж хүргэх буюу иргэд, байгууллагыг шаардлагатай мэдээллээр тухай бүр хангах, эрх зүйн харилцаанд ухамсартай оролцох, хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх   боломжийг бүрдүүлэхэд энэхүү сонгон шалгаруулалтын зорилго оршино.
 
 
Хоёр.Бүрдүүлэх баримт бичиг
 
2.1.Уралдаанд оролцогч нь уралдааны болзлыг хангаж байгаагаа нотлох дараахь баримт бичиг /уралдааны материал/-ийг бүрдүүлж ирүүлнэ.Үүнд:
 
            2.1.1.Хуулийн этгээдийн гэрчилгээ, байгууллагын дүрэм болон танилцуулга /хаяг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төрөл г.м./;
 
            2.1.2.Санхүүгийн чадавхийг тодорхойлох тооцоо судалгаа, харилцагч банкны тодорхойлолт;
 
            2.1.3.Хууль, хууль тогтоомж, түүний дотор шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэвлэж олон нийтэд аль болох түргэн шуурхай хүргэж байх тухай /хэвлэх давтамж, шинээр батлагдсан хууль тогтоомжийг хэрэглэгчдэд хүргэх хугацаа, орон нутагт хүргэх зохион байгуулалт/ санал;
 
            2.1.4.Хэвлэх үйлдвэртэй бол холбогдох техникийн баримт бичиг, үйлдвэргүй бол хэвлэлийн шаардлага, стандарт хангахуйц хэвлэх үйлдвэртэй байгуулсан гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/-ний хуулбар хувь;
 
            2.1.5.Хэвлэлийн бүтээгдэхүүн /хэвлэж буюу хэвлэн нийтлүүлж байсан хууль, хууль тогтоомжийн эмхтгэл, бусад хэвлэлийн хувь зэрэг/;
 
            2.1.7.Зарлалд дурдсан болзлыг хангаж байгааг нотлох бусад баримт бичиг.
 
Гурав.Шалгаруулах журам
 
           
3.1.Уралдаанд нийслэлээс оролцогч нь уралдааны материалаа битүүмжлэн зарлалд заасан хаягаар биечлэн хүргэх бөгөөд орон нутгаас оролцогч шуудангаар илгээж болно.
 
            3.2.Уралдааны материалыг комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч энэ тухай тэмдэглэл /материал хүлээж авсан огноо, цаг, минут г.м./ хийж, материалыг биечлэн хүргэж ирсэн этгээдээр гарын үсэг зуруулна.
            Орон нутгаас ирүүлсэн материалын хугацааг шуудангийн тэмдгийг үндэслэн бүртгэнэ.
            Уралдааны материал хүлээж авсан хугацааг тэмдэглэлд заасан хугацаагаар тооцно.
 
            3.3.Уралдааны материалыг 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэлх  хугацаанд хүлээж авна.
 
            3.4.Комисс шаардлагатай гэж үзсэн асуудлыг газар дээр нь очиж танилцаж тодруулна.
 
            3.5.Комисс уралдааны болзолд заасан хууль, хууль тогтоомжийн эмхтгэл  хэвлэх үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан  хуулийн этгээд болон хууль тогтоомж хэвлэх үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан   сонины редакцийг шалгаруулж, энэ тухай дүгнэлт гаргана.
 
            3.6.Энэ журмын 3.5-д заасан дүгнэлтийг 2007 оны 5 дугаар сарын 15-ны дотор гаргаж, уралдаанд оролцогчдод мэдэгдэнэ.
 
            3.7.Уралдаанд шалгарсан  хуулийн этгээдэд Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуульд заасны дагуу 3 жилийн хугацаагаар олгоно.
 
------------------------------------------
Сонирхсон этгээд уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар холбоо барьж авч болно:
 
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИССЫН ХАЯГ:
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Худалдааны гудамж 6/1, Засгийн газрын Ү байр
Утас      261953, 99041126
Хууль зүй, дотоод хэргийн яамны 201 тоот өрөө
 
Комиссын нарийн бичгийн дарга-Бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Зина
 
 
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ