- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 62/125 тоот хамтарсан тушаалын хавсралт
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), Цэцэрлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) -ийн удирдах ажилтан, багш (цаашид "Эрхийн бичиг эзэмшигч"гэнэ) нарын мэргэжил дээшлүүлэхтэй холбогдсон зардлыг эрхийн бичгээр санхүүжүүлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2. Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг төвлөрсөн, орон нутгийн болон бие даасан сургалтын хэлбэр ( цаашид "сургалтын хэлбэр" гэнэ)-ээр явуулна.
1.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараагийн жилд төвлөрсөн, орон нутгийн болон бие даасан сургалтад хамрагдах мэргэжил дээшлүүлэгчдийн мэргэжил тус бүрээр нь хяналтын тоог Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоож, зардлын дүн бүхий эрхийн бичгийг 5 дугаар сард багтаан аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын төвд тус тус хүргүүлнэ.
1.4. Боловсрол, соёлын төв нь аймаг, нийслэлийн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн байршил, сургалтын хэлбэрээс нь хамаарсан өртөгтэй мэргэжил дээшлүүлэх сургалтын эрхийн бичгийг (цаашид "эрхийн бичиг" гэнэ) хяналтын тоог үндэслэн мэргэжил дээшлүүлэгчдэд олгоно.
1.5. Эрхийн бичгийн үнэ нь багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх хугацаанд шаардагдах байр, хоолны болон сургалтын төлбөрийг багтаасан мөнгөн дүнгийн хэмжээ байна.
1.6. Эрхийн бичгийн мөнгөн дүнгийн хэмжээ нь тухайн жилийн үнийн өсөлт(бууралт)-тэй уялдуулж зохицуулагдаж байна. Үүнийг Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
ХОЁР: МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ЗОХИОН ВАЙГУУЛАЛТ
2.1 Мэргэжил дээшлүүлэх сургалтыг улсын хэмжээнд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутагт Боловсрол, соёлын төв тус тус удирдан зохион байгуулж зохицуулах бөгөөд арга зүйн удирдлагаар хангах асуудлыг Улсын багшийн их сургууль эрхлэн гүйцэтгэнэ.
2.2 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохих журмын дагуу багш бэлтгэх сургалт явуулах тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл авсан их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллага нь (цаашид "сургалтын байгууллага" гэнэ) багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтын ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
2.3 Сургалтын байгууллага нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан мэргэжил дээшлүүлэгч нарт хүргэнэ.
2.4 Мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөөнд тухайн сургалтын хөтөлбөрийн болон үнэлгээний стандартыг нарийвчлан тусгана.
2.5 Эрхийн бичиг хүлээж авсан багш нар мэргэжил дээшлүүлэх байгууллага, сургалтын хөтөлбөрийн мэдээлэлтэй танилцан өөрийн сонирхсон сургалтын байгууллагыг сонгох ба бие даан суралцагч нь худалдан авах шаардлагатай сургалтын материалын захиалга, жагсаалтыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын төвд нэг сарын дотор мэдэгдэнэ.
2.6 Эрхийн бичиг хүлээж авсан багшийн сонирхсон сургалт байхгүй тохиолдолд уг багш мэргэжлийн чиглэлээр худалдан авах ном, гарын авлага,зөвлөмжийн жагсаалт, тооцоог бие даан мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөөний хамт аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын төвд нэг сарын дотор ирүүлнэ.
2.7 Боловсрол, соёлын төв мэргэжил дээшлүүлэгчдийн захиалгыг хяналтын тоонд багтаан 15 хоногийн дотор нэгтгэн холбогдох сургалтын байгууллагад мэргэжил дээшлүүлэх захиалгыг хүргүүлж гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийн хамт бие даан мэргэжил дээшлүүлэхэд шаардагдах ном, сургалтын материалыг нэгдсэн журмаар захиалан хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
ГУРАВ. МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮНГ ТООЦОХ
1.1 Мэргэжил дээшлүүлэх зардлын эх үүсвэрийг мэргэжил дээшлүүлэгчдийн хяналтын тоо, сургалтын хэлбэр, эрхийн бичигт заасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ болон тарифаар тооцсон замын зардлыг тухайн жилийн төсөвт тусган аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын төвөөр дамжуулан санхүүжүүлнэ.
1.2 Суралцагчийн байр, хоолны зардлыг бэлнээр олгоно.
1.3 Төвлөрсөн болон орон нутгийн сургалтад тухайн сургалт явагдаж буй аймгийн төв, нийслэл болон сумын нутаг дэвсгэрийн сургуулиудаас хамрагдсан мэргэжил дээшлүүлэгч нарт зөвхөн сургалтын зардал олгоно.
1.4 Сургалт явуулж байгаа байгууллага нь мэргэжил дээшлүүлэгчийн эрхийн бичгийн дагуу сургалтын төлбөрийг хүлээн авсан тухай баримт олгоно.
1.5 Мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн стандартыг хангасан багш нарт сургалт явуулсан байгууллагаас гэрчилгээ олгоно.
1.6 Сургалт дууссаны дараа аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын төв нь сургалтад хамрагдсан мэргэжил дээшлүүлэгчийн сургалтын төлбөр, унааны баримт, суралцсан тухай гэрчилгээг үндэслэн гүйцэтгэлийн тооцоо хийнэ.
1.7 Сургалтад хамрагдагчдын нормт зардал хэтэрсэн байвал суралцагч өөрөө хариуцна.
1.8 Эрхийн бичиг эзэмшигч нь мэргэжил дээшлүүлсэн тухайгаа өөрийн сургууль, цэцэрлэгийн холбогдох заах аргын нэгдэл, сурган хүмүүжүүлэх зөвлөлд танилцуулж .үнэлэлт дүгнэлт авна.
1.9 Мэргэжил дээшлүүлэгч нь сургалтын хөтөлбөрийг биелүүлж чадаагүйн улмаас гэрчилгээ авч чадаагүй бол сургалтад зориулж олгосон бүх зардлыг эргүүлж бүрэн төлнө.
Текст томруулах
A
A
A