- Нүүр
- Сайдын тушаал
- 1:500, 1:1 000, 1: 2 000,1: 5 000-НЫ МАСШТАБТАЙ БАЙР ЗҮЙН ДЭВСГЭР ЗУРАГЛАЛЫН АЖИЛ
Барилга, хот байгуулалтын сайдын 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 104 дугаар тушаалын нэгдүгээр хавсралm
1:500, 1:1 000, 1: 2 000,1: 5 000-НЫ МАСШТАБТАЙ БАЙР ЗҮЙН ДЭВСГЭР ЗУРАГЛАЛЫН АЖИЛ
БД 11-106-08
2008 оны 7 дугаар сарын 01- ны
өдрөөс эхлэн мөрдөнө
1. Ерөнхий хэсэг
1.1. Энэхїї дїрэм нь 1:500, 1:1 000, 1:2 000, 1:5 000-ны масштабтай байр зураглал хийх техникийн їндсэн шаардлага, аргачлалыг тодорхойлно.
1.2. Байр зүйн дэвсгэр зураглалын ажилд "1:5 000, 1:2 000, 1:1 000, 1:500-ны масштабтай байр зїйн дэвсгэр зургийн томъёолсон тэмдэг"-ийг дүрс ба тоон хэлбэрээр ашиглана.
1.3. Байр зүйн дэвсгэр зураглал нь газрын гадарга, түүний орчинд байгаа байр зїйн бүх төрлийн элементийг дэвсгэр зурагт дїрслэх арга юм.
2. Ишлэл
Энэ дүрмийг дор дурдсан техникийн норматив баримт бичигт нийцїїлэн боловсруулав. Їїнд:
2.2. Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо. Їндсэн журам. БНбД 10-01-99.
2.3. Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-06.
2.4. Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах үндсэн нөхцөл. УГЗЗГ. 1999 он.
2.5. 1: 5 000, 1:2 000, 1:1 000, 1:500-ны масштабтай байр зїйн зургийн томъёолсон тэмдэг. УГЗЗГ. 2002 он
2.6. Геодези, зураг зїйн нэр томъёо. ШУТИС. 2000 он.
2.7. Инженерийн шугам сїлжээний зураглалын ажил. БД11-104-07
2.8. I, II, III ба IY ангийн нивелирдлэгийн заавар. УГЗЗГ. 1998 он.
2.9. Geometric Geodetic Accuracy Standarts And Specifications For GPS Relative Positioning Techniques. Federal Geodetic Control Committee. Version 5.0. August 1.1989.
2.10. Department of tne army. US Army Corps Engineers. Engineering and Design. Geodetic and control surveying. Manual № 1110-1-1004.1 jun 2002
2.11. Основные положения о государственной геодезической сети Российской Федерации. ГКИНП-04-2000
2.12. Руководство по Всемирной геодезической системе-1984 (WGS 84). г. Москва.
2.13. Хот, тосгон, бусад суурин газрын болон тариалан, атаржсан газрын кадастрын зураглалын ажлын технологийн аргачлал. БХБСайдын 2006 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тушаал.
2.14. Accuracy Standards for Engineering, Construction, and Facility Management Control and Topographic Surveys.
2.15. Total Station Topographic Survey Procedures.
2.16. GPS Real Time Kinematic Topographic Survey Procedures.
2.17. А. Дамдинсүрэн, Ж. Алтанцэцэг. Геодезийн хэмжилт боловсруулалтын ажил. Дэд дэвтэр. ШУТИС. 2007 он.
2.18. Руководство по созданию и реконструкции городских геодезических сетей с использованием спутниковых систем GPS/Глонасс. Роскартографии. Москва. 2003 г.
2.19. "Геодези, зураг зүйн тухай" Монгол Улсын хууль.
2.20. "Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай" Монгол Улсын хууль.
3. Байр зүйн дэвсгэр зургийн зориулалт
3.1. 1:500, 1: 1 000, 1:2 000, 1:1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
· нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах;
· үйлдвэр, байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн барилгажилтын төсөл зохиох;
· шинээр бий болсон эсвэл устсан объект, газрын гадаргын өөрчлөлт, зам барилга, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн тохижилт, гүйцэтгэлийн зураг ;
· байгаль орчин, экологийн үнэлгээ хийх;
· маркшейдер, уулын ажлын ерөнхий төлөвлөгөө зохиох;
· хот, суурин газрын газар зохион байгуулалт, газрын кадастр;
· ашигт малтмалын орд газрын нарийвчилсан хайгуул, судалгаа, ашиглалт;
· хот цэцэрлэгжүүлэлт, ногоон бүс, тохижилтын ажлын төсөл зохиох;
· газар тариалан, усжуулалтын ажлын хайгуул, зураг төсөл зохиох;
· бороо, үерийн хамгаалалтын далан, төмөр зам ба автозамын хайгуул хийх, гүүр, суваг, шуудуу барих, усан хангамжийн шугам, тэдгээрийн барилга байгууламжийн хайгуул, судалгаа хийх, зураг төсөл зохиох;
· газар шороо, уул уурхайн хаягдал, овоолго, нөхөн сэргээлтийн ажлын хэмжээ тогтоох;
· эрчим, хүч, дулаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээ төлөвлөх, барьж байгуулах, ашиглах, өргөтгөх;
· төмөр замын станц, зөрлөг, замыг төлөвлөх, барих, ашиглах, өргөтгөх;
· авто зам төлөвлөх, барьж байгуулах;
· усан цахилгаан станцын ажлын ба гүйцэтгэлийн зураг төсөл зохиох, барьж байгуулах, ашиглах, өргөтгөх;
· бүх төрлийн инженерийн хайгуул, судалгааны ажил, төлөвлөлт, гүйцэтгэлийн ажил.
3.2. Байр зүйн зургийн зориулалтаас зураглалын масштабыг сонгоно.
4. Байр зүйн дэвсгэр зургийн агуулга
4.1. Байр зүйн дэвсгэр зургийн агуулга нь дэвсгэр зургийн масштабаас хамаарах бөгөөд байр зүйн элементүүдийг үнэн зөв, шаардагдах нарийвчлал, мэдээллийн агуулгаар нь дүрслэн үзүүлэхэд оршино.Үүнд:
· геодезийн сүлжээний бүх төрлийн байнгын цэг, тэмдэгтүүд - байрлалын ба өндрийн, гравиметрийн сүлжээний солбицолтой цэгүүд;
· барилга, байгууламж - орон сууцны болон иргэний барилга байгууламжийн зориулалт, давхрын тоо, материал (галд тэсвэртэй эсэхийг ялгана) зэргийг масштаб, овор хэмжээгээр нь үзүүлнэ.
· үйлдвэрийн объектууд - үйлдвэр, цахилгаан станц, уурхайн цогцолбор барилга байгууламжууд, газар дээрх ба доорх инженерийн шугам сүлжээний байгууламжууд;
· өндөр ба нам хүчдэлийн цахилгааны ба холбоо мэдээллийн шугамууд;
· газар доорх инженерийн шугам сүлжээ, худгууд;
· замын сүлжээ - бүх төрлийн төмөр зам, автозам, хөрсний замууд тэдгээрийн байгууламжууд: гүүр, далан, суваг шуудуу, нүхэн орц, гармын хамт;
· ус зүй- гол, нуур, усан сан, булаг, шанд, услалтын талбай г.м ус зүйн элементүүдийн эргийн шугамыг тухайн зураглал хийх явцад байсан бодит байдлаар нь;
· усан хангамжийн байгууламж- суваг, шуудуу, ус татуурга, ус түгээгүүрийн байгууламж, гүний худаг, далан, усан зогсоол, хаялга, худаг, оргилуур, усан сан г.м.
· газрын гадарга- газрын гадаргыг хаялбараар үзүүлэх бөгөөд тэдгээрийн өндрийн тоот, хад, хясаа, нүх, агуй, нуранги, мөс, овоолго, ганга, жалга, судаг;
· бичил гадаргуу – зургийн нэмэлт хаялбараар дүрслэх бичил гадарга, өндрийн тоотын хамт;
· ургамалжилт - ой мод, бут сөөг, таримал ургамал, модны төрлийг тодорхойлолттой нь хамт (1:500-1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт мод бүрийг тусгай шаардлагын дагуу хэмжиж оруулна);
· хөрс, гадаргын бичил бүтэц- элс, хайрга, шавар, намаг, марз;
· хил- засаг захиргаа, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газрын хил зааг, тусгай хамгаалалттай газрын хилийг эргэлтийн цэгийн солбицлоор оруулна.
Байр зүйн зураглалын масштабаас хамаарах зургийн агуулгыг Хүснэгт 18-д, байр зүйн зарим элементүүдийг зураглах онцлогийг энэ дүрмийн 20 дугаар зүйлд өгүүлсэн болно.
Байр зүйн зурагт төвлөрсөн хот, суурин газрууд болон гудамж, төмөр замын буудал, усан зогсоол, ой, элс, марз, намаг, нуур, цөөрөм, гол, горхи, булаг шанд, оргил, даваа, ам хөндий, ганга, жалга, хөшөө, ургаа хад зэрэг объектуудын оноосон газар зүйн нэрийг зохих хууль, дүрэм, зааврын дагуу бичнэ.
5. Байр зүйн дэвсгэр зураг зохиох арга
5.1. 1:500-1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийг байр зүйн зураглалын болон агаарын байр зүйн болон аргаар хийнэ.
5.2. Байр зүйн дэвсгэр зургийг нийтийн ба тусгай зориулалтын гэж ангилна.
Тусгай зориулалтын байр зүйн дэвсгэр зурагт газрын гадаргын зарим элементийг зураглалын батлагдсан үеийн өндөр, техникийн шаардлагыг ихэсгэх буюу бууруулах байдлаар зохиож болно.
Тусгай зориулалтын ийм зургийн хүрээний гаднах бичиглэлд зураглалын арга, нарийвчлалыг заавал бичнэ.
5.3. Байр зүйн дэвсгэр зураг зохиох аргаас үл хамааран газрын гадаргын зураглалын үеийн өндрийг Хүснэгт 1-д заасны дагуу сонгоно.
Хүснэгт 1
Газрын гадаргын байдал ба налуугийн хэмжээ
|
Зураглалын масштабаас хамаарах
үеийн өндөр ( метрээр)
|
||
1:5 000
|
1:2 000
|
1:500-1:1 000
|
|
2 градус налуу тэгш тал
|
1
|
0.5-1.0
|
0.5
|
4 градус хүртэл налуу толгодтой газар
|
2
|
1
|
0.5
|
6 градус хүртэл налуу хотгор, гүдгэр ихтэй газар
|
2
|
2
|
0.5
|
6 градусаас дээш налуу хотгор, гүдгэр ихтэй газар
|
5
|
2
|
1
|
5.4. Байр зүйн зураглалыг захиалагчийн шаардлагын дагуу 0.25 м үеийн өндөртэй хийж болох бөгөөд энэ тохиолдолд газрын гадаргын налуу 2 градусаас бага байх хэрэгтэй.
5.5. Хэрэв газрын гадаргын налуу 2 ба түүнээс дээш градусын зөрүүтэй бол талбайн зураглалыг хоёр өөр үеийн өндөртэй хийж болно.
5.6. Газрын гадаргын тогтоцыг үндсэн хаялбараар илэрхийлэхэд учир дутагдалтай байгаа бол нэмэлт (хагас) хаялбар буюу туслах хаялбараар тодотгоно. Түүнчлэн байр зүйн зураг дахь үндсэн хаялбар хоорондох зай 2.5 см-ээс их бол хагас хаялбар татна.
5.7. Том масштабын тоон дэвсгэр зургаар түүнээс бага масштабын дэвсгэр зураг зохиох тохиолдолд эцсийн бүтээгдэхүүн болох дэвсгэр зургийн үеийн өндрийг шаардлагатай гэж үзвэл эх дэвсгэр зургийн үеийн өндөртэй адил хийнэ.
5.8. Байр зүйн дэвсгэр зургийг агшилт, суналт багатай, 100 граммаас дээш нягтралтай, цаасан дээр хэвлэнэ.
6. Байр зүйн дэвсгэр зургийн нэрлэбэр
6.1. 20 км.кв-аас их талбайн 1:5 000, 1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураг зохиох нэрлэбэрийн суурь нь 1: 100 000-ны масштабтай байр зүйн зураг байна.
Байр зүйн дэвсгэр зураг дээр хоорондоо 10 см-ээр торлогдох тэгш өнцөгт солбицлын тор байгуулна.
6.2. Хот, суурин газар эсвэл 20 км.кв-аас бага талбайд зохиох байр зүйн дэвсгэр зурагт тэгш өнцөгт хуваагдлыг хэрэглэх бөгөөд зургийн нэрлэбэрийн сууриар араб тоогоор тэмдэглэсэн 1:5 000-ны масштабын дэвсгэр зургийн суурийг авна.
Жишээ нь:
4- 1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн нэрлэбэр
4-Б -1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн нэрлэбэр
4-Б-IY- 1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн нэрлэбэр
4-Б-14 -1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн нэрлэбэр
7. Байр зүйн дэвсгэр зургийн нарийвчлал
7.1. Байр зүйн дэвсгэр зураг дээр бодит зүйлс, тэдгээрийн оршин буй зааг (контур)-ийн байрлалын дундаж алдааг зураглал авах геодезийн үндэслэлийн ойролцоо цэгтэй харьцуулбал 0.5 мм-ээс, олон давхар барилга байгууламжтай хот, суурин газарт тэдгээрийн хоорондох харилцан байрлалын дундаж алдаа нь байр зүйн зураг дээр 0.4 мм-ээс тус тус ихгүй алдаатай дүрслэгдэх ёстой.
Харин энэ үзүүлэлт уулархаг болон ой модтой газарт 0.7 мм-ээс ихгүй байна.
7.2. Байр зүйн дэвсгэр зураг дээр газрын гадаргыг дүрслэх дундаж алдааг геодезийн үндэслэлийн цэгтэй харьцуулбал өндрийн хувьд:
· газрын гадаргын налуу 20 хүртэл бол зураглалын үеийн өндрийн 1/4;
· газрын гадаргын налуу 20-60 хүртэл бол 1: 5 000, 1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт 1/4, харин газрын гадаргын налуу 10 градус бол 1:1 000, 1:500-ны масштабтай зурагт зураглалын үеийн өндрийн 1/3;
· 0.5 м үеийн өндөртэй 1:5 000, 1:2 000-ны масштабтай байр зүйн зурагт үеийн өндрийн 1/3-аас тус тус ихгүй байна.
Харин битүү ой модтой газрын байр зүйн зурагт энэ үзүүлэлт ийг 1.5-аар ихэсгэж болно.
7.3. 1:5 000, 1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн 6 градусаас их налуутай газар, мөн 1:500, 1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн 10 градусаас их налуутай газрын хаялбарын тоо нь налуугийн нугачаан дээр тодорхойлсон өндрийн зөрүүтэй зохицож байх бөгөөд харин газрын гадаргын тодорхой цэг дээр тодорхойлсон өндрийн дундаж алдаа нь зураглалын үеийн өндрийн 1/3-аас ихгүй байна.
7.4. Байр зүйн дэвсгэр зургийн нарийвчлал бодит биетийн байршлын зөрүүгээр, өндрийн хувьд хаялбараар тооцсон өндрийн зөрөөгөөр тус тус илэрхийлэгдэх бөгөөд энэ зөрүүг газар дээр нь хийсэн хяналтын шууд хэмжилттэй харьцуулж тогтооно.
Эцсийн зөрүү нь зөвшөөрөгдөх дундаж алдаа (7.1 ба 7.2)-г 2 дахин авснаас ихгүй байх бөгөөд түүний нийт тоо хяналтын хэмжилтийн тооны 10 хувиас ихгүй байна.
8. Геодези, байр зүйн ажлыг төлөвлөх
8.1. Геодези, байр зүйн ажил гүйцэтгэх ажлын үндэс нь техникийн төсөл, даалгавар, удирдамж байна.
8.2. Техникийн төсөл нь төлөвлөж буй геодези, байр зүйн ажлын зориулалт, агуулга, хэмжээ, хөдөлмөр зарцуулалт, төсөвт өртөг, техникийн үндсэн нөхцөл, хугацаа, зохион байгуулалтыг агуулдаг техникийн баримт мөн.
8.3. Техникийн төсөлд байр зүйн дэвсгэр зургийг зохиоход шаардлагатай технологийн зааврын шаардлагыг хангахуйц цогцолбор ажлыг хамруулна. Байр зүйн зураглалын ажил гүйцэтгэх техникийн төсөлд зургийн масштаб, үеийн өндрийг үндэслэлтэй сонгож авах нь эдийн засгийн хэмнэлт, тухайн ажлын зориулалтад зөв нийцүүлэх ач холбогдолтой.
Байр зүйн зураглалын үеийн өндрийг сонгох үндсэн нөхцөл нь газрын гадаргын налуу юм.
8.4. Техникийн төсөл нь үгчилсэн хэсэг, зураг, төсвийн хэсгээс бүрдэнэ.
Техникийн төслийн үгчилсэн хэсэгт:
· төлөвлөж буй ажлын зориулалт (захиалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, ямар ажлын зориулалтаар хийж байгаа );
· ажил гүйцэтгэх бүс нутгийн физик газар зүйн товч тодорхойлолт (байгаль цаг уурын байдал, хөрсний хөлдөлт, гэсэлтийн гүний хэмжээ, агаарын дундаж температур, чийг тундасны хэмжээ);
· геодези, байр зүйн ажлын судалгаа (геодезийн тулгуур сүлжээ, өндрийн үндэслэл, цэг тэмдэгтийн төрөл, солбицол, өндрийн систем, зурагжуулалтын байдал, масштаб);
· байрлал, өндрийн үндэслэл байгуулах шаардлага, нарийвчлал, аргачлал, зураглалын масштаб, үеийн өндрийн сонголтын үндэслэл;
· ажил гүйцэтгэх зохион байгуулалт, хугацаа, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүйн ажиллагаа;
· ажлын хяналт, шалгалт, ажлын төгсгөлд хүлээлгэн өгөх материалын жагсаалт, цэг, тэмдэгтийн хувийн хэрэг, хүлээлгэн өгсөн акт;
Төслийн зургийн хэсэгт:
ажлын талбайн хязгаар, урьд жилүүдийн болон шинээр байгуулах геодезийн ба өндрийн сүлжээний бүдүүвч, зурагжуулалтын бүдүүвч;
Төсвийн хэсэгт:
-төлөвлөж буй ажлын төсөвт өртөг, зардлын тооцоо багтана.
8.5. Геодезийн өтгөрүүлэлтийн сүлжээ, зураглалын үндэслэлийн сүлжээний төслийг дунд масштаб (1:10 000,1:25 000, 1:50 000)-ын байр зүйн зураг дээр зохиож, солбицол, өндрийг тодорхойлох арга, аргачлалын талаар дэлгэрэнгүй бичнэ.
9. Том масштабын байр зүйн
зураглалын геодезийн үндэслэл
9.1. Том масштабын байр зүйн зураглалын геодезийн үндэслэлийг "Улсын геодезийн сүлжээ байгуулах техникийн нөхцөл" болон геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн ажилд мөрдөх бусад норм ба дүрэм, заавар, техникийн баримт бичгийн шаардлагын дагуу байгуулна.
9.2. Том масштабын байр зүйн зураглалын геодезийн үндэслэл нь:
· улсын геодезийн сүлжээний цэг;
· улсын өндрийн сүлжээний цэг;
· тусгай зориулалтын геодезийн сүлжээний цэг;
· зураглалын геодезийн үндэслэлийн цэгүүд байна.
9.3. Онцгой тохиолдолд, тухайлбал зураглалын талбайгаас улсын геодезийн сүлжээний цэгүүд 5 км-ээс хол, 1: 5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын талбай 20 км.кв-аас, 1:2 000-1:500–ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын талбай 10 км.кв-аас тус тус бага бол зураглалыг зөвхөн зураглалын үндэслэлийн цэгүүдэд тулгуурлан хийж болно.
9.4. Нийслэл, аймгийн төв, сум, суурин газрын төв, ашигт малтмал, уул уурхай, газрын тос, шатдаг хийн орд газар, үйлдвэр байгууламжийн цогцолборын зураглалыг зөвхөн улсын геодезийн сүлжээний цэгүүдэд тулгуурлана.
9.5. Геодезийн сүлжээний цэгийн солбицол, өндрийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэглэж байгаа тэгш өнцөгт солбицлын тогтолцоо, тусгаг, өндрийн системд бодно.
9.6. Уулархаг газар болон зураглалын талбай нь 1 км.кв-аас бага, улсын өндрийн сүлжээний цэгээс 5 км-ээс хол зэрэг онцгой тохиолдолд тухайн газарт зохиомол өндөр хэрэглэж болно.
Геодезийн сүлжээний нягтрал
9.7. Геодезийн сүлжээний нягтралын хэмжээг зураглалын масштаб, үеийн өндөр түүнчлэн геодези, маркшейдер, газар зохион байгуулалт, усжуулалт, эрэл хайгуул хийх, барилга байгууламж барих, ашиглах зэрэг хэрэгцээний зориулалтаас хамааруулан тодорхойлно.
9.8. Геодезийн сүлжээг байгуулах, өтгөрүүлэх ажлыг ерөнхийгөөс нарийсгах зарчмаар, өөрөөр хэлбэл дээд ангийн сүлжээг доод ангийн сүлжээгээр өтгөрүүлэх зарчмыг баримтлан аль болох бага шатлалтай сүлжээ байгуулах хэрэгтэй.
Нэг шатлалтай сүлжээг байгуулах гол зарчим нь сүлжээний талын уртыг богиносгоход оршино.
9.9. Байр зүйн зураглалын үндэслэл байгуулахын тулд улсын геодезийн ба өндрийн сүлжээний цэгүүдийн нягтралын дундаж хэмжээ дараах түвшинд хүрсэн байвал зохино. Үүнд:
Хүснэгт 2
д/д
|
Үзүүлэлт
|
хэмжээ
|
1
|
1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын талбайн 20-30 км.кв талбайд
|
улсын байрлалын сүлжээний 1 цэг;
|
2
|
1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын 10-15 км.кв. талбайд
|
улсын өндрийн сүлжээний 1 цэг;
|
3
|
1:2 000-1:1 000, 1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын 5-15 км.кв-д талбайд
|
байрлалын сүлжээний 1 цэг,
|
4
|
1:2 000-1:1 000, 1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын 5-7 км.кв. талбайд
|
өндрийн сүлжээний 1 репер байх ёстой.
|
9.10. Том масштабын байр зүйн дэвсгэр зураглалын геодезийн үндэслэлийн нягтралын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг геодезийн өтгөрүүлэлтийн ба зураглалын сүлжээ байгуулах зарчмаар хэрэгжүүлнэ.
Хот суурин газар, үйлдвэр, байгууламжийн талбайд улсын байрлалын сүлжээний 1 цэг 4 км.кв-аас багагүй талбайд үйлчлэхээр, барилгажаагүй хэсэгтээ 1 цэг нь 1 км.кв-аас багагүй талбайд хүрэлцэж байхаар өтгөрүүлэлтийн сүлжээний цэгийн тоог тогтооно.
9.11. Харин хот, суурин газар, барилга байгууламжийн инженерийн хайгуул судалгааны ажилд зориулсан геодезийн сүлжээний нягтралын хэмжээ нь 1 км.кв. талбайд 8 цэг байхаар тогтооно.
9.12. Геодезийн сүлжээний шинээр байгуулсан төв цэг, репер бүрийн цэгийн солбицлын жагсаалтыг хувийн хэргийн хамт аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга болон Газрын албанд, суманд Засаг дарга, Газрын даамалд, хилийн зурваст Хил хамгаалах ерөнхий газарт төрийн хамгаалалтанд актаар (Хавсралт 2) хүлээлгэн өгч, солбицол, өндрийн жагсаалт, акт, цэгийн хувийн хэргийг Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд шилжүүлнэ.
9.13. Том масштабын байр зүйн зураглалын ажлыг шалгаж хүлээн авах, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх нь төрийн захиргааны байгууллага, зураглалын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэний үүрэг мөн.
10. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн
судалгаа хийх, шинээр цэг суулгах
10.1. Зураглал хийх талбайд геодезийн цэг, тэмдэгтийн судалгаа, сэргээн босголт хийх, зураглалын үндэслэлийн төв цэг шинээр суулгах нь зайлшгүй хийгдэх ажлын төрөл бөгөөд энэ ажлын чанар байр зүйн зураглалын ажилд шууд нөлөөлнө.
10.2. Геодезийн цэг, тэмдэгтийн ерөнхий шаардлага нь хялбар, аюулгүй, гудамж замын хөдөлгөөнд саад учруулахгүй, удаан хугацаанд геодезийн тоон өгөгдлийг хөдөлгөөнгүй хадгалах чадвартай, бат бэх чанарыг агуулсан байх ёстой.
10.3. Геодезийн байнгын цэг, тэмдэгтэд судалгаа, сэргээн босголт хийх, шинээр төв цэг ба репер суулгахад " Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-06" -г мөрдөнө.
10.4. Зураглалын үндэслэлд зориулан шинээр суулгах төв цэгийн байрлалыг тогтоохдоо дор дурьдсан зүйлүүдийг анхаарах шаардлагатай. Үүнд:
· тухайн төв цэгийг ашиглан шаардлагатай хэмжээний талбайн зураглал хийх боломжтой байх;
· хот төлөвлөлт, барилгажилт болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр цаашид устаж үгүй болохооргүй, найдвартай хадгалагдах газрыг сонгох;
· төв цэгийг тухайн газрын инженер геологийн нөхцөлийг харгалзан гадаргаас дээш цухуйлгахгүйгээр газрын гадаргатай ижил түвшинд суулгаж бэхлэх;
· тухайн төв цэг зэргэлдээх 2-оос доошгүй төв цэгүүдийг заавал харж байх.
10.5. Төв цэг ба реперийг цаашид эрж олох, хадгалалтыг найдвартай байлгах зорилгоор байршлын холболт хийх объект 100 м-ээс хол байвал гадна талд нь шуудуу ухах эсвэл гаднах тэмдэглээсийг батлагдсан загварын дагуу хийнэ.
Гаднах тэмдэглээсийн пайзыг 20*30 см хэмжээтэй нимгэн төмрийг хар өнгийн будгаар будаж түүн дээр "Геодезийн цэгийг устгасан, гэмтээсэн, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Огноо" гэж бичнэ. Энэ пайз төв цэгээс 1 м-ээс холгүй зайтай байна.
10.6.Төв цэг ба реперийг суулгасны дараа "Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хувийн хэрэг" хөтөлнө.
Хувийн хэргийг Microsoft Word программ дээр хийх бөгөөд бичиглэлийн үсгийн фонд Arial, үсгийн өндөр нь 12 байна.
10.7. Хувийн хэрэг дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
· төв цэг ба реперийн холоос авсан зураг орчны объектуудыг оруулсан, тухайн цэг хаана байгаа нь танигдахаар байх, ойроос авсан зурагт төв цэг ба реперийн дугаар болон бичлэг бүрэн уншигдахаар байна.
· төв цэг ба реперийг хайж олоход найдвартай байлгах зорилгоор түүнийг 3-аас доошгүй хөдөлгөөнгүй объекттой холбож, зайг 0.1 м хүртэл нарийвчлалтайгаар хэмжиж, байршлыг дэлгэрэнгүй бичсэн байх.
· төв цэг ба реперийн хавтгайн солбицол, өндрийг 0.01 м хүртэл нарийвчлалтайгаар бичих.
· хэрэв геодезийн цэгийг шинээр суулгасан бол ямар хэмжээ, хэлбэр дүрс бүхий төв суулгасныг төв цэгийн хэлбэр гэсэн нүдэнд зурж харуулах.
Цэг, тэмдэгтийн хувийн хэргийн загварыг Хавсралт 1- д үзүүлэв.
10.8. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга болон Газрын албанд, суманд Засаг дарга, Газрын даамалд, хилийн зурваст Хил хамгаалах ерөнхий газарт төрийн хамгаалалтанд (Хавсралт 2) актаар хүлээлгэж өгнө
11. Хиймэл дагуул (GPS/ГЛОНАСС)-ын
технологиор геодезийн тулгуур сүлжээ байгуулах
11.1. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын Монгол Улсын геодезийн сүлжээ дөрвөн анги, гурван зэрэгтэй байна :
· Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээ –АА;
· Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн сүлжээ:
Үндсэн сүлжээ- А;
Дэд сүлжээ- В;
Зураглалын сүлжээ- С;
Зураглалын сүлжээ нь зайнаас хамаарч дотроо 3 зэрэгт хуваагдана.
11.2. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээ (цаашид УГТС гэх)-г доод ангийн бусад сүлжээгээр өтгөрүүлнэ.
11.3. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын улсын геодезийн тулгуур сүлжээ байгуулах ангиллыг Хүснэгт 3-т үзүүлэв.
Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын
Монгол улсын геодезийн сүлжээний ангилал
Хүснэгт 3
Сүлжээний ангилал
|
Анги,
зэрэг
|
Үндсэн алдаа, см
|
Зайнаас хамаарах алдаа
ррm 1:а
|
Талын урт, км
|
|
1. Тулгуур сүлжээ
|
АА
|
0.3
|
0,01
|
1:100 000 000
|
500-600
|
2. GPS-ийн сүлжээ:
|
|
|
|
|
|
а. Үндсэн сүлжээ
|
А
|
0.5
|
0,1
|
1:10 000 000
|
250-300
|
б. Дэд сүлжээ
|
В
|
0.8
|
0,01
|
1:1 000 000
|
100-150
|
в. Зураглалын сүлжээ:
|
С
|
|
|
|
|
1 зэрэг
|
1.0
|
10
|
1:100 000
|
50-75
|
|
2 зэрэг
|
2.0
|
20
|
1:50 000
|
20-50
|
|
3 зэрэг
|
3.0
|
50
|
1:20 000
|
5-20
|
12. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын технологиор
байр зүйн дэвсгэр зураглалын үндэслэл байгуулах
12.1. Том масштабын дэвсгэр зураглалын үндэслэлийг хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн харьцангуй аргаар солбицол тодорхойлох зарчмаар байгуулах бөгөөд цэг хоорондын харилцан байрлалын дундаж квадрат алдаа байрлалын хувьд 3 см, өндрийн хувьд 5 см-ээс ихгүй байна.
12.2. Зураглалын үндэслэл нь өөр хоорондоо дунджаар 5 км алслагдсан ижил нарийвчлалын геодезийн орон зайн байгууламж байна.
12.3. Зураглалын үндэслэлийн цэгүүдийг астроном-геодезийн ба улсын өндрийн сүлжээний цэгүүдтэй давхцуулах буюу тэдгээртэй холбох хэмжилтийг байрлалын хувьд дундаж квадрат алдаа нь 2 см-ээс, улсын өндрийн сүлжээний репертэй 2 см-ээс багагүй нарийвчлалтай гүйцэтгэнэ.
13. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн зураглалын сүлжээний хэмжилтийн багаж хэрэгсэл
Ерөнхий шаардлага
13.1. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилт хийх багаж дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
· ашиглаж буй хиймэл дагуулын кодолсон дохиог 2 долгионы аль ч суваг дээр хүлээн авах боломжтой ;
· уг багажны хэмжилзүйн баталгаажуулалтаас дундаж квадрат алдааг илэрхийлэх томъёоны нэгдэх гишүүн нь үнэмлэхүй утгаараа 5 мм-ээс ихгүй байх ;
· хүлээн авагчийн антенн хавтгай буюу Choke Ring төрлийн байх;
· хүлээн авагчийн антенны кабелийн урт нь техникийн баримт бичигт заасан зөвшөөрөгдөх урттай байх ;
· хүлээн авагчийн бусад үзүүлэлт болох мэдээлэл дамжуулах оролтын тоо, зайнаас болон автоматаар удирдах боломж, тэжээлийн эх үүсвэр г.м. тухайн төрлийн хэмжилтийн ажилд сонгох боломжтой байх.
13.2. Цэг дээр хүлээн авагчийг оптик төвлөрүүлэгчээр 1 мм-ээс ихгүй нарийвчлалтай төвлөрүүлнэ.
13.3. Нэг ээлжээр (сеанс) гүйцэтгэх геодезийн сүлжээний хэмжилтийн ажилд аль болох нэг төрлийн хүлээн авагчуудыг ашиглана.
13.4. Хүлээн авагчид хэрэглэх тэжээлийн эх үүсвэр нь дор хаяж сеансын хэмжилтийн үргэлжлэх хугацаанд цэнэгээ алдахгүй байх ёстой.
Хэмжилтийн ажилд заавал тэжээлийн нөөц эх үүсвэр байх шаардлагатай.
14. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн
хэмжилтийн хүлээн авагчийн техникийн хяналт
14.1 Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилтийн ажилд хэрэглэх хүлээн авагч бүрт заавал хэмжил зүйн баталгаажуулалт хийж, хяналтын хэмжилт хийсэн байх ёстой.
14.2. Хяналтын хэмжилт ба шалгалт хийгдсэн багаж хэрэгсэл нь тухайн багаж хэрэгслийг зохион бүтээгч фирмийн болон сүлжээний нарийвчлалыг хангах хэмжээнд байгаа эсэхийг Хүснэгт 4-т заасан үзүүлэлтээр тогтооно.
Хиймэл дагуулын геодезийн сүлжээ байгуулахад ашиглах (GPS/Глонасс)-ын хүлээн авагчийн техникийн шаардлага
Хүснэгт 4
Хүлээн авагчийн төрөл
|
Ангилал
|
Сувгийн тоо
|
Үелзлэл
|
Нарийвчлал
|
Хоёр долгионы
|
II
|
12
|
L1/L2
|
3-5мм+1*10-6D
|
Нэг долгионы
|
III
|
9
|
L1
|
10 мм+2*10-6D
|
Долгионы багтаамж L1
|
|
1575.42 МГц(19см)
|
|
|
Долгионы багтаамж L2
|
|
1575.42 МГц(19см)
|
|
15. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын
геодезийн сүлжээний хээрийн хэмжилт
15.1. Байр зүйн зураглалын үндэслэлийн GPS-ийн геодезийн сүлжээний хээрийн хэмжилтийг статик горимоор хэмжинэ.
15.2. GPS-ийн геодезийн сүлжээний хэмжилтийн ажилд аль болох нэг төрлийн, олон хүлээн авагч хэрэглэж сүлжээ үүсгэж хэмжих зарчмыг баримтална.
Нэг буюу хэд хэдэн тулгуур цэгээс тодорхойлж буй цэгүүдийн векторыг цацраг байдлаар (дүүжин), нэг сеансаар хэмжилт хийхийг хориглоно.
15.3. Хэмжилтийн түүхий өгөгдлийг заавал уян дискэнд 2 хувь хуулах бөгөөд энэ нь хэмжилтийн үр дүн алдагдах, устахаас хамгаалах зорилготой юм.
15.4. . Байр зүйн зураглалын үндэслэлийн GPS-ийн геодезийн сүлжээний хээрийн хэмжилтийг үндсэн шаардлагыг Хүснэгт 5,6,7 –д, GPS-ийн геодезийн сүлжээний хэмжилтийг зураглалын төрөлд ашиглах хэлбэрийг Хүснэгт 8-д тус тус үзүүлэв.
Хиймэл дагуул (GPS)-ын геодезийн
хэмжилтийн ажлын үргэлжлэх хугацаа
Хүснэгт 5
Хоёр долгионы GPS-ийн хүлээн авагч
|
|||
Хэмжилтийн горим
|
Үндэслэлийн цэгүүдийн хоорондох зай, км-ээр
|
||
5 км-ээс бага
|
5-15 км
|
15-50 км
|
|
Статик
|
1 цаг
|
6 цаг
|
8 цаг
|
RTK(post processing)
|
Reccupation > 45 минутаас их
|
|
15.5. Зарим тохиолдолд хэмжилтийн үргэлжлэх хугацааг дараах байдлаар тогтоож болно. Үүнд:
Хүснэгт 6
Статик хэмжилт
|
|
Хоёр долгионы
|
1 цаг + 20 мин. Км. Бүрт
|
Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилтийн аргыг зураглалын төрөлд ашиглах хэлбэрүүд
Хүснэгт 7
Хэмжилтийн аргууд
|
Сүлжээний хэмжилт
|
Барилга байгуулам-жийн
|
Кадаст-рын
зураглал
|
Агаарын зураглал
|
Байр зүйн зураглал
|
Static
|
|
|
|||
RTK(post processing)
|
|
|
---------------------------------------------------
|
||
RTK
(calibration)
|
|
|
|
|
-------------
|
Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн зураглалын
сүлжээний хэмжилтийн үндсэн шаардлага
Хүснэгт 8
Хүлээн авагчийн сувгийн тоо
|
12 ба 9
|
Нэг ээлж (сеанс)-ийн хэмжилтийн ажилд хэрэглэх GPS-ийн хүлээн авагчийн тоо,
|
3
|
Хэмжилтийн ажилд нэгэн зэрэг ажиглах хиймэл дагуулын тоо
|
4
|
Хиймэл дагуулын дохио хүлээн авах интервал, сек
|
30
|
Хиймэл дагуулын байрлалын хавтгайд үүсгэх хамгийн бага өнцөг
|
20
|
PDOP зөвшөөрөгдөх хэмжээ
|
5
|
Нэг ээлж (сеанс)-ийн хэмжилтэнд антены өндөр хэмжих
|
2 удаа
|
Хэмжих цэгийн төвийн дугаарыг барлах
|
тийм
|
Антеныг жинхэнэ хойт зүг рүү 0-10 градусын хооронд чиглүүлнэ.
|
Тийм
|
15.5. Зураглалын үндэслэлийн цэгүүдийн хэмжилтийг багц болгон хуваарилбал цэгүүд хоорондох зайнаас хамаарч багц бүрийн 2-оос доошгүй цэг дээр давхцуулж хэмжилт хийх, хэмжилтийн нэг сеансын үргэлжлэх хугацаа 2 цагаар 2 удаа буюу тасралтгүй 4 цаг байна.
15.7. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилт хийх сеансын тоог дараах томьёогоор бодно:
N=S-O/R-O
Үүнд: N- ээлжийн хэмжилтийн тоо
S- хэмжилт хийх цэгийн тоо
R- хүлээн авагчийн тоо
O- нэг ээлжийн хэмжилтэнд давхцах цэгийн тоо
Зураг 1-д үзүүлсэн бүдүүвчийг 4 хүлээн авагч, ээлж хооронд давхцах 2 цэгтэй хэмжилт хийвэл ээлжийн тоо:
N=8-2/4-2=3 болно.
15.8. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн үндэслэл байгуулах болон багц хэмжилт хийх загвар бүдүүвчийг Зураг 1-д үзүүлэв
Зураг 1.
15.9. Хээрийн хэмжилт эхлэх өдрөөс өмнө хиймэл дагуулын геометрийн нөлөөлөл багатай цагийг урьдчилан сонгож хэмжилтийг төлөвлөнө.
15.10. Зураглалын үндэслэлийн цэгүүдийн хэмжилтийн хооронд антенны өндрийг 10 см-ээс багагүй өөрчилж хэмжилт хийнэ.
15.11. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн журналын загварыг Хүснэгт 8-д үзүүлэв.
Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн
сүлжээний хэмжилтийн журналын загвар
Цэгийн нэр...Манлай хус. тєвийн дугаар -0235
Аймаг,сумын нэр.-Өмнөговь, Манлай сум.
Трапецын дугаар..........К-48-9
Хүснэгт 8
Хїлээн авагчийн тєрєл -2 долгионы
|
Давталт № 1
|
Давталт № 2
|
|||
Огноо
|
Эхэлсэн
2007,07,05
|
Дууссан
2007,07,05
|
Эхэлсэн
2007,07,05
|
Дууссан
2007,07,05
|
|
Хэмжилт хийсэн цаг
|
9,30
|
11,38
|
12,10
|
14,15
|
|
Антенны єндєр (см-ээр)
|
0,441
|
0,441
|
.0,441
|
0,441
|
|
Зоовчийн өндөр
|
1,103
|
1,104
|
1,214
|
1,213
|
|
Антенны дугаар
|
№ 0246
|
№ 0246
|
№ 0246
|
№ 0246
|
|
Удирдлагын блокын дугаар
|
№ 213560
|
№ 213560
|
|||
Агаарын температур
|
20,50 С
|
21,00 С
|
21,20 С
|
21,60 С
|
|
Агаарын даралт- паскаль
|
7658
|
7659
|
7700
|
7701
|
|
Агаарын чийгшил
|
53%
|
53%
|
55%
|
55%
|
|
Хєрвїїлгийн элементийг тодорхойлсон байдал:
|
Хэмжилтийн їеийн нэмэлт мэдээлэл:
|
||||
Антены єндєр хэмжсэн зураг
|
А. Зоовч дээр суурилуулсан тохиолдол:
0,342 м- хүлээн авагчийн паспортаас авсан;
0.441 м- хүлээн авагчийн паспортаас авсан;
0,761 м- 1 дэхь сеансын хэмжилт
0,890 м- 2 дахь сеансын хэмжилт
|
Зоовч дээр суурилуулаагүй тохиолдол:
0,088м –маркийн толгойноос төвлөрүүлэгчийн дээд тавцан хүртэлх өндрийг нивелирдлэгээр тодорхойлов.
0,178 м- багажны тохиргооноос;
0,196 м- эхний сеансаас;
0,201 м- хоёр дахь сеансаас
|
|||
Хэмжилт хийсэн..................................................................................
(Байгууллага, аж ахуйн нэгж, албан тушааалтны нэр)
16. Хэмжилтийн ажлын
урьдчилсан боловсруулалт
16.1. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилтийн үр дүнг урьдчилан боловсруулах ажлын үндсэн зорилго нь хэмжилтийн чанарын шалгалт хийх, хэмжилтийн нарийвчлал техникийн шаардлагад хэрхэн нийцэж байгааг тогтоох явдал байдаг.
16.2. Хэмжилтийн урьдчилсан бодолт хийхдээ хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн хэмжилтийн хүлээн авагчийг үйлдвэрлэгч компани, фирмийн программ ашиглах хэрэгтэй. Эдгээр программ хангамж нь дээр дурьдсан нөхцөлүүдийг хангасан байдаг.
16.3. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн эцсийн тэгшитгэн бодолтоор цэгийн солбицол олохын зэрэгцээ хиймэл дагуулын тойргийг тодотгож болох программ хэрэглэнэ.
16.4. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилтийн урьдчилсан бодолт дараах шаардлага хангасан байна. Үүнд:
- урьдчилсан бодолтын явцад хиймэл дагуулын хавтгайн өнцөг 20 градусаас ихгүй байх;
- эцсийн үр дүнгийн тэгшитгэн бодолт хийхэд зураглалын сүлжээний вектор шугамын үнэмлэхүй солбицлын шаардагдах нарийвчлал 1-1.5 м –ээс ихгүй байх ёстой.
16.5. Хэмжилтийн үр дүнг боловсруулахад шаардлага хангаагүй хэмжилтийн тоо нийт хэмжилтийн 10 хувиас ихгүй байх ёстой.
16.6. Хиймэл дагуулын геодезийн сүлжээний хэмжилтийн чанарын үндсэн шаардлагыг Хүснэгт 9-д үзүүлэв.
16.7. Хэмжилтийн чанарын шалгалтыг гурвалжны ба полигоны битүүрэлтийн алдааг тогтоох зарчмаар хийх ёстой.
Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн зураглалын сүлжээний хэмжилтийн чанарын үндсэн шаардлага
Хүснэгт 9
- өөр хоорондоо харьцаатай гурван вектор шугамын байрлал ба өндрийн зөрүү
|
10 мм+2.0 х10-7 D
10 мм+5,0х10-7 D
Хүртвэрт-байрлал
Хуваарьт -өндөр
|
N вектор шугамын L периметртэй полигоны зөвшөөрөгдөх алдаа
|
fзөвш.= 2 * √ Σ mi 2
|
16.8. Шугамын уртыг хэмжих алдаа:
- шугамын урт 5 км-ээс бага бол – m= (5+5*10-6*D) мм-ээс ихгүй байна.
- шугамын урт 5- км-ээс урт бол – m= (5+1*10-6*D) мм-ээс тус тус ихгүй байна.
16.7. Хэмжилтийн урьдчилсан боловсруулалтын дүнгээр хэмжилтийн ээлж бүр дэх геодезийн өндөржилтийн зөрүүгээр антенны өндөр, хэмжилтийн чанарыг шалгана.
Хэмжсэн болон вектор бодолтын үр дүнгээс гарсан антенны өндрийн зөрүү 3 мм-ээс ихгүй байх ёстой.
17. Полигонометрийн аргаар том масштабын
байр зүйн зураглалын үндэслэл байгуулах
17.1. Хиймэл дагуул (GPS/Глонасс)-ын геодезийн сүлжээний хэмжилт хийх боломжгүй тохиолдолд том масштабын байр зүйн зураглалын тулгуур үндэслэлийг полигонометрийн аргаар байгуулна.
17.2. Полигонометрийн цэгүүдийн өнцөг ба зайг гурван зоовчийн системээр шууд хэмжих боломжтой, эрж олоход хялбар, урт хугацаанд хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж чадахаар байгуулна.
Байшингийн дээвэр дээр байгуулах цэгийн хяналтын маркийг баганын дээд хэсэгт эсвэл хажуу талд суурилуулна.
17.3. Полигонометрийн сүлжээнд ашиглах цэг, тэмдэгтийн хэлбэрийг "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-06" – аас сонгоно.
17.4. Полигонометрийн өнцөг хэмжилтийн ажилд квадрат дундаж алдаа 3 секунд хүртэл нарийвчлалтай цахим тахеометр ашиглана.
17.5. Полигонометрийн сэлгэцийг 2-оос доошгүй дээд ангиллын сүлжээний цэгт тулгуурлан тэдгээрийн хооронд зүглэлийн өнцөг дамжуулж, битүү буюу задгай хэлбэрээр байгуулна.
Полигонометрийн аргаар зураглалын үндэслэл байгуулах нарийвчлалыг Хүснэгт 11-12-т үзүүлэв.
17.6. Полигонометрийн сэлгэцийг дараах нарийвчлалыг (Хүснэгт 10) хангасан цахим тахеометр ашиглаж хийнэ.
Хүснэгт 10
д/д
|
Үзүүлэлт
|
нарийвчлал
|
1
|
хэвтээ өнцөг буюу талуудын хоорондох өнцөг хэмжилтийн нарийвчлал
|
2"
|
2
|
зай хэмжилтийн нарийвчлал-
|
(2+2*10-6D ) мм
|
3
|
зай хэмжих чадвар нэг призмээр
гурван призмээр
|
2500 м
3500 м
|
4
|
санах ойн багтаамж
|
2000 цэгийн блок
|
5
|
хэмжилтийн үргэлжлэх хугацаа
|
2 секунд
|
6
|
дугуй тэгшлүүрийн хуваарийн нэгж
|
4’/2 мм
|
7
|
цахим тэгшлүүрийн хуваарийн нэгж
|
5"
|
17.7. Инженерийн шугаман байгууламжийн хайгуул, судалгааны ажилд зориулсан байрлалын (полигонометр) сүлжээний цэгийг дараах хэмжээнд байгуулна.
Хүснэгт 11
д/д
|
Үзүүлэлт
|
1
|
автозам, төмөр зам, гол магистраль сувгийн трассын 2 км бүрт (эдгээр трассын урт 2 км-ээс бага бол трассын эхлэл, төгсгөл бүрт)
|
2
|
яндант дамжуулгын трассын 5 км бүрт
|
3
|
гүүрийн трассын ажилд хоёр талын эрэг бүрт
|
Цахим теодолитоор полигонометрийн
сэлгэц байгуулах нарийвчлал
Хүснэгт 12
|
Полигонометрийн сэлгэцийн нарийвчлал
|
|
1
|
Полигонометрийн сэлгэцийн талын урт (км) (n-сэлгэц дэх талын тоо)
|
8-20
|
2
|
Єнцєг хэмжилтийн дундаж квадрат алдаа
( сек), ихгїй
|
3
|
3
|
Сэлгэцийн харьцангуй алдаа
|
1: 25 000
|
4
|
Полигоны периметр (км), ихгїй
|
30
|
5
|
Сэлгэцийн єнцгийг цахим тахеометрээр хэмжих давталтын тоо
|
3
|
6
|
Давталт ба хагас давталт хоорондох єнцгийн зєрєє, (сек)
|
8
|
7
|
Цэг дээр багаж тєвлєрїїлэх алдаа (мм), ихгїй
|
1
|
17.8. Зай хэмжихэд агаарын температурыг 1 градус, даралтыг 5 мм-ийн нарийвчлалтай хэмжих бөгөөд цэг дээр багаж зоох нарийвчлал 1 мм-ээс ихгүй байх ёстой.
17.9. Барилгажсан талбайн том масштабын зураглал хийхийн өмнө гадаргуун онцлог ба барилгажилтын нягтралыг харгалзан 1 км.кв талбайд оногдох зураглалын үндэслэлийн цэгүүдийн тоог дараах (Хүснэгт 13) хэмжээнээс багагүй байхаар байгуулах ёстой.
Хүснэгт 13
Зураглалын масштаб
|
1 км.кв талбайд байх зураглалын үндэслэлийн цэгүүдийн доод хэмжээ
|
1:5 000
|
4
|
1:2 000
|
8
|
1:1 000
|
16
|
1:500
|
22
|
17.10. Нийслэл, бусад хот суурингийн гудамж замын өргөнөөс хамааран гудамжны хоёр талаар зэрэгцүүлэн зураглалын үндэслэл байгуулбал эдгээр сэлгэцийн дунд хэсэгт заавал хооронд нь холбоно.
18. Том масштабын байр зүйн зураглалын
өндрийн үндэслэл байгуулах
18.1. Том масштабын байр зүйн зураглалын өндрийн тулгуур үндэслэлийг Монгол Улсын өндрийн сүлжээг өтгөрүүлэх зарчмаар байгуулна. Энэ нь нивелирдлэгийн III ба IY анги юм.
18.2. Байр зүйн зураглалын зориулалт, масштаб, үеийн өндөр зэргээс өндрийн үндэслэл байгуулах ангийг сонгоно. Зураглалын өндрийн үндэслэл байгуулах нарийвчлалыг Хүснэгт 14-т үзүүлэв.
Өндрийн үндэслэлийг ганцаарчилсан, полигон, зангилаа цэгтэй г.м хэлбэрээр дээд ангийн 2-оос доошгүй реперт тулгуурлаж байгуулна.
Том масштабын байр зүйн зураглалын өндрийн
үндэслэл байгуулах нарийвчлал
Хүснэгт 14
Нивелирдлэгийн анги
|
|||
д/д
|
Їзїїлэлт |
III анги
|
IY анги
|
1
|
Тулгуур марк, репер хоорондох сэлгэцийн урт ба полигоны периметр, км-ээс, ихгїй
|
15
|
|
2
|
Тоолол авах мєрийн зай, м-ээс ихгїй
|
100
|
150
|
3
|
Зогсоол дээрх мєрийн зєрїї, м-ээс, ихгїй
|
2(4)
|
5(7)
|
4
|
Хоёр репер хоорондох сэлгэцийн мєрийн зєрїїний хуримтлал, м-ээс, ихгїй
|
5(7)
|
10(12)
|
5
|
Тоолол авах хамгийн бага єндєр, м-ээс, багагїй
|
0.3
|
0.2
|
6
|
Зогсолт дахь єндєржилтийн зєрїї, мм-ээс, ихгїй
|
3
|
5
|
7
|
Сэлгэц буюу полигоны єндєржилтийн алдаа, мм-ээс, ихгїй.
-зогсолтын тоо 15-аас ихгїй бол
-15-аас их бол
|
10√L
2.6√n
|
20√L
5√n
|
|
тайлбар1. L- сэлгэцийн урт, км-ээр, n-зогсолтын тоо,
2. ( )- хашилтан доторх тоо нь компенсатортай нивелирт хамаарна
|
18.3. III ба IY ангийн нивелирдлэгийн
сүлжээ байгуулах онцлог:
· 25-50 км.кв талбайтай газарт нивелирийн III ангийн сүлжээг, 25 км.кв-аас бага бол өндрийн IY ангийн геометрийн нивелирдлэгийн сүлжээг эсвэл GPS-ийн хэмжилтээр ортометрийн өндөр нь тодорхойлогдсон цэгүүдийн хооронд байгуулна.
· III ангийн нивелирийн сүлжээний урт барилгажсан талбайд-зангилгаа цэгүүдийн хооронд 10 км, барилгажаагүй талбайд 20 км-ээс тус тус ихгүй байна. Нивелирийн III ба IY ангийн шугамд хотын төвийн гудамж, замын дагуу 300-500 м тутамд ханын ба хөрсний репер суулгана.
18.5. Өндрийн сүлжээний цэг, тэмдэгт суулгахад " Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-06"-г , хэмжилтийн ажил гүйцэтгэхэд " II, III ба IY ангийн сүлжээ байгуулах заавар" болон "GPS-ийн технологиор геодезийн сүлжээ байгуулах аргачлал"-ыг тус тус мөрдөнө.
18.6. Байр зүйн том масштабын зураглалын өндрийн үндэслэл байгуулахад оптикийн, автомат ба тоон нивелир ашиглах бөгөөд эдгээр нивелирүүд дараах үзүүлэлтээс багагүй нарийвчлалтай байх ёстой:
· дурангийн өсгөлт-30х –аас багагүй;
· цилиндр тэгш усны хуваарийн нэгж 30/// 2 мм;
· дугуй тэгшлүүрийн хуваарийн нэгж- 4’/2 мм-ээс багагүй байх
18.7. Байр зїйн том масштабын зураглалын їеийн єндєр 2 м ба 5 м бол зураглалын сїлжээний цэгийн єндрийг тригонометрийн нивелирдлэгээр тодорхойлж болно.
18.8. Инженерийн шугаман байгууламжийн хайгуул судалгааны ажилд зориулсан өндрийн реперийг доорх (Хүснэгт 16) хэмжээнд байгуулна:
Хүснэгт 16
д/д
|
Үзүүлэлт
|
хэмжээ
|
1
|
авто зам, тємєр зам болон гол (магистраль) сувгийн трасс
|
2 км бїрт
|
2
|
яндан хоолойт дамжуулгын трасс
|
5 км тутамд
|
3
|
гїїрийн трассын ажилд
|
голын хоёр талын эрэг бїрт
|
4
|
шугаман трассын урт 2 км-ээс бага, 0.5 км-ээс их бол
|
трассын эхлэл, төгсгөлийн байрлалын сүлжээний цэгтэй давхцуулах
|
18.11. Геодезийн сїлжээ байгуулах хээрийн хэмжилтийн ажлыг зохих программаар тэгшитгэн бодно.
18.12. Том масштабын зураглалын байрлал ба өндрийн їндэслэл байгуулах ажлаар дор дурдсан баримт бичиг бїрдїїлэх ёстой. Їїнд:
· геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хувийн хэрэг;
· геодезийн байрлал, єндрийн сїлжээний бїдїївч;
· хээрийн хэмжилтийн ажлын тэгшитгэн бодолт, нарийвчлалын їнэлгээ;
· геодезийн байнгын цэг, тэмдэгтийн солбицол, єндрийн жагсаалт;
· геодезийн байнгын цэг, тэмдэгтийг тєрийн хамгаалалтанд хїлээлгэн єгсєн акт;
· хээрийн ажлын хяналт, шалгалтын акт зэрэг болно.
· үндэслэлийг GPS-ээр байгуулсан нөхцөлд хээрийн хэмжилтийн RINEX файл, GPS-ийн геодезийн хэмжилтийн журнал;
· дээр дурьдсан мэдээллүүдийг агуулсан CD;
· техникийн тайлан.
19. Геодезийн цэгийн солбицол,
өндрийн жагсаалт (каталоги) зохиолт
19.1. Солбицол, өндрийн жагсаалтыг улсын солбицлын системд зохионо. Каталоги дараах агуулгатай байна:
· хавтас, нүүр хуудас, гарчиг
· каталогийн тайлбар
· цэгийн нэр ба дугаар
· цэгийн хэлбэр
· цэгийн солбицол, өндрийн жагсаалт
· зүглэлийн өнцөг
· төв ба реперийн зураг
· геодезийн ба нивелирийн сүлжээний бүдүүвч
· цэгийн цагаан толгойн дарааллаар бичсэн нэрийн жагсаалт
19.2. Цэгийн жагсаалтанд зураглалын үндэслэлийн цэгүүдийн босоо тэнхлэгийн солбицлыг бууруулах байдлаар, тулгуур цэгүүд хооронд жагсааж бичнэ.
19.3. Цэгийн жагсаалтанд цэгийн тэгш өнцөгт солбицлын утгыг 0.001м, зүглэлийн өнцгийг 0.1//, геометрийн өндрийг 0.001 м нарийвчлалтай бичнэ.
Хэрэв солбицол, өндрийг орон зайн B, L ба H утгаар илэрхийлэх бол 0.001 нарийвчлалтай бичнэ.
19.4. Жагсаалтын тайлбар хэсэгт: хээрийн ажил гүйцэтгэсэн байгууллага, аж ахуйн нэгж, огноо, хэрэглэсэн солбицол, өндрийн систем, хөрвүүлэлтийн параметрийн утга (зөвхөн улсын системд), каталогид орсон ажлын жагсаалт, хэрэглэсэн геодезийн багаж хэрэгсэл, баталгаажуулалтын байдал, гүйцэтгэсэн ажлын төрөл, чанарын үзүүлэлт, байрлал, өндрийн тулгуур цэгийн тухай мэдээлэл, тэгшитгэн бодсон арга, товчилсон нэрийн жагсаалт зэргийг бичнэ.
20. Том масштабын байр зүйн зураглал
20.1. Том масштабын байр зүйн зураглалыг тоон технологиор гүйцэтгэнэ. Тоон зураглалд энэ дүрмийн 16 ба 17 дугаар зүйлд заасан нэг ба хоёр долгионы GPS/Глонассын хүлээн авагч эсвэл цахим тахеометр ашиглана.
20.2. Байр зүйн зураглал хийхэд цэг дээр багаж төвлөрүүлэх алдаа 0.5 см-ээс ихгүй байна.
20.3. Газрын гадаргууг хаялбараар илэрхийлнэ. Байр зүйн зургийн масштабаас хамаарах зургийн үеийн өндрийг Хүснэгт 1-д заасан хэмжээгээр сонгоно.
20.4. Байр зүйн зураглалаар байр зүйн элементийг зураглах пикет авах хэмжээ нь Хүснэгт 17-д заасан үзүүлэлтээс ихгүй, зураглал нь Хүснэгт 18-д заасан агуулгатай байна.
20.5. Байр зүйн зураглалаар газрын гадаргын тодорхой цэгүүдийн өндрийг тодорхойлж, зурагт бичнэ. Үүнд: өндөрлөг цэг, усны хагалбар, нугачаа, хөтөл, ганга, жалга, нүх, нүхний амсар, гол, голын эрэг, усан тогтоол, бэл зэрэг онцгойлох газрын өндрийг тодорхойлж болох пикет заавал авна.
Усны түвшинг зургийн хуудас бүрийн 10-12 см бүрт тодорхойлно.
20.6. Газрын гадаргын байдлыг хялбар уншихын тулд 1:5 000, 1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн 1 дм. кв. талбай бүрт 10 өндөр, 1:1 000, 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт авсан бүх пикетийн өндрийг бичнэ.
20.8. Байр зүйн тоон зураглалын хэмжилтийн үр дүнгээр зураглах объект, элементүүдийг Хүснэгт 19-д заасан ангилал бүрээр AutoCAD программд оруулан тус тусад нь өөр өөр давхарга үүсгэн зурна.
20.9. Байр зүйн зураглалын хээрийн ажил бүрэн дуусахаас өмнө зураглалыг бүх агуулгаар нь зурж, газар дээр нь нягтлан шалгах ёстой.
20.10. Байр зүйн зураглалын ажил гүйцэтгэсний дараа зургийн хэвлэсэн эх хувь ба CD-д бичсэн файл, цэг тэмдэгтийн хувийн хэрэг, зураглалын үндэслэлийн сүлжээний бүдүүвч, цэгүүдийн солбицол, өндрийн каталоги, техникийн тайлан зэргийг хүлээлгэж өгнө.
20.11. Байр зүйн элементүүдийг байр зүйн зурагт ямар үзүүлэлтээр хэрхэн буулгах нь зургийн масштабаас хамаарахаас гадна захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зураглалын агуулгад өөрчлөлт оруулж зураглана. Байр зүйн зарим элементүүдийг зураглах зарим онцлогийг авч үзье.
Тайлбар: Байр зүйн элемент гэдэгт газрын зурагт дүрслэгдэх газрын гадарга, түүний орчинд байгаа хөдөлгөөнгүй биет (байшин, инженерийн байгууламж, улсын геодезийн сүлжээний цэг г.м ) болон түр байгууламж (түр барилга, гарааш г.м) багтана.
БАЙР ЗҮЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ЗУРАГЛАХ ЗАРИМ ОНЦЛОГУУД
21. Улсын геодезийн ба гравиметрийн, өндрийн сүлжээний цэгүүдийг зураглах
21.1. Бүх масштабын байр зүйн дэвсгэр зурагт улсын геодезийн сүлжээний триангуляци, трилатераци, гравиметр, полигонометр, GPS-ийн сүлжээний цэгүүдийг үзүүлж, тэдгээрийн нэр ба төвийн дугаар, өндрийг 0.01 м нарийвчлалтай бичнэ.
Мөн геодезийн сүлжээний цэгт хамаарах зураглалын үндэслэлийн цэгүүдийг дугуй таних тэмдгээр зурж, төвийн дугаар, өндрийг 0.01 м нарийвчлалтай бичнэ.
21.2. Нивелирдлэгийн сүлжээний реперийг суурь, хөрсний, хадны, хананы гэдгээр ангилан зурж, дугаар, өндрийг 0.01 м нарийвчлалтай бичнэ.
22. Байшин, барилга,
байгууламжийг зураглах
Тайлбар: Барилгад-суурь барилга, өөрийн хэмжээ зориулалтаар орон сууц, албан болон үйлдвэрийн зориулалттай барилга;
Байгууламж – бага оврын байгууламжууд-элеватор, чулуу бутлах, нүүрс зөөх дамнуурга г.м инженерийн бусад байгууламжийг хамааруулж ойлгоно.
22.1. Барилга байгууламж, түүний элементүүдийг зураглах зориулалтаар авсан пикет бүрийн өндрийг 0.01 м нарийвчлалтай бичнэ.
22.2. Зурагласан барилга байгууламжийг тохирсон таних тэмдгээр дүрслэн байр зүйн дэвсгэр зурагт буулгана.
22.3. Барилга байгууламжийг сууриар нь зураглах бөгөөд тэдгээрийн булан, тохой бүрийг байгаа овор, хэмжээгээр зураглана.
22.4. Барилга байгууламжийн орц, довжоо, үүдний өрөө, саравч, шат, нүхэн орцыг зураглаж, барилгын сууриас ялгаж, таних тэмдгээр зурна.
22.5. Байр зүйн дэвсгэр зурагт байгууламжийг дотор нь орон сууцны, нийтийн ( засаг захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа, холбоо, кино театр, зочид буудал, үйлдвэрлэл, үйлчилгээний г.м.) зориулалттай, барилгын материал (төмөр бетон, тоосго,чулуу, мод, холимог)-аар, нэг ба нэгээс дээш давхар гэж тус тус ангилна.
22.6. 1:500-1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт орон сууцны барилгыг материалаар нь дараах байдлаар ангилна: 5ТБС –(төмөрбетон угсармал хийцтэй, 5 давхар сууц), ТС-(тоосгон сууц нэг давхар, Сү-(сүрлэн барилга), Х-(холимог материалтай, доод давхар нь тоосго, чулуу г.м.)
22.7. 1:500-1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт нийтийн зориулалттай барилгыг материал, давхрын тоо, зориулалтаар нь ангилж бичнэ. (Жнь: 5Т. Од зочид буудал), (Т. эмн) (6ТБ. АПУ ХК) г.м.
Нийтийн зориулалттай барилгад "С" үсэг бичихгүй.
22.8. Хоёр өөр материал, давхартай бол тус тусад нь ялгаж зурна.
22.9. Нэг барилга олон зориулалтаар ашиглагдаж байгаа бол хамгийн олон зориулалтаар нь, эсвэл өмчлөлөөр нь ялгаж тодорхойлж бичнэ.
22.10. Модон сууцыг нэг давхар бол "М", 2-оос дээш давхар бол "МС" гэж бинэ.
22.11. 1:500-1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт барилгын дугаар болон гудамж, талбай, цэцэрлэгийн нэрийг бичнэ.
22.12. 1:500-1:2 000-ны масштабын байр зүйн дэвсгэр зурагт барилгын үүдэн шат, орц, бетондсон, асфальтсан талбай, саравчит тагт, газар доорх хэсэгт нэвтрэх орц, зэрэг барилгын сууриас 0.5 мм ба түүнээс илүү гарсан хэсгийг зураглаж, зохих таних тэмдгээр ялгаж зурна. 22.13. Зураглалын ачааллыг харгалзан барилгын суурийн 2-оос доошгүй өндрийг бичнэ. Шаардлагатай тохиолдолд шалны түвшний өндрийг бичнэ.
22.13. Барилгын суурийг тойруулан хамгаалсан бетон хучилт (хаяавч)-ыг 1:500-1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт хэмжээ харгалзахгүйгээр, 1:2 000-ны байр зүйн дэвсгэр зурагт газар дээрээ 1.2 м-ээс их өргөнтэй бол зураглана. 1:5 000-ны зурагт үзүүлэхгүй.
22.14. 1:500-1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт сүүдрэвч, замын цагдаагийн байр, зар сурталчилгааны самбар, гарааш, нийтийн бие засах газар г.м түр барилгыг зураглана.
22.15. Ногооны зоорь, хүлэмж, үр соёолуулах байр зэргийг зургийн масштабт илэрхийлэгдэх бол хэмжэгээр зураглана.
Газар доорх зоорины булсан хэсгийг талбайгаар оруулж, дээд, доод түвшний өндрийг бичнэ.
22.16. Барьж буй, нурсан эвдэрсэн барилгыг сууриар нь оруулж, "барь." ба " нур." гэж бичнэ.
22.17. Барилга хоорондох дамнуур, асар, сараалж, хүзүүвч, тулгууртай тагт, саравчит тагт, хонгилын гэгээвч, салхивч, багана зэргийг 1:500-1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт оруулна.
22.18. Зар сурталчилгаа, мэдээллийн самбар, гарааш, нийтийн бие засах газрыг 1:500-1:2 000-ны байр зүйн дэвсгэр зурагт оруулна.
22.19. Энэ хэсэгт дурьдагдаагүй бүх төрлийн барилга, байгууламж, тэдгээрийн хэсгийг 1:500 -1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт оруулж зураглах бөгөөд тохирсон таних тэмдгээр дүрслэн үзүүлж, тодорхойлолтыг нь бичнэ.
23. Үйлдвэр, нийтийн аж ахуй, хөдөө аж ахуйн байгууламж зураглах
23.1. Энэ бүлэгт бүх төрлийн үйлдвэр (цахилгаан станц, засварын газар, үйлдвэр), геологи хайгуулын суваг шуудуу, цооног, ил далд уурхай, шохой шатаах, түлш шатахуун түгээх байгууламжууд, ачаа ачих, буулгах, өргөх байгууламжууд, цахилгаан, дулаан, цэвэр ус, холбоо мэдээллийн, бохир усны шугам сүлжээний худаг, тулгуур ба шонгууд, гэрэлтүүлэг, хувьсгуурууд, зоорь, хүлэмж, тээрэм г.м багтана.
23.2. Үйлдвэрийн болон уурын зуухны янданг сууриар нь оруулж, өндрийг заана.
23.3. Аливаа уурхай, цооног, хонгилын амсрыг зураглаж, тэдгээрийн олборлож буй бүтээгдэхүүний нэрийн хамт "цоон." гэж товчлон бичнэ.
23.4. Геологи хайгуулын суваг, шуудуу, өрмийн цооногийг эзлэх талбай, өргөнөөр нь зураглаж, тэдгээрийн ирмэг, гүний өндрийн тоот болон дугаарыг бичнэ.
23.5. Бэхэлгээтэй ба бэхэлгээгүй далан ташлуур (далан)-ын оройн хэсэг, хормойн хязгаарыг зураглаж, өндрийг бичнэ.
23.6. Овоолсон шороо, хураасан нүүрс, элс, хайрга, үртэс, хөрс шороо, хог ургамал, илүүдэл хаягдал материал, ухсан, тэгшилсэн газар зэргийн хүрээг эзлэх талбайгаар нь зураглаж, нэрийг зааж бичнэ. Овоолго ба тэгшилсэн газрын өндрийг бичнэ. Шаардлагатай бол хаялбарыг тасархай зураасаар татна.
Харин ухсан нүх, цооног, хонгилын гүнийг тодорхойлно.
23.7. Ил аргаар шавар, элс, хайрга олборлож байгаа газрыг эзлэх талбайгаар зураглаж, дэргэд нь "элс", "хайрга" г.м бичиж тэмдэглэх бөгөөд 1:2 000, 1:5 000-ны байр зүйн дэвсгэр зурагт газрын төрхийг хадгалах зорилгоор тасархай зураасаар хаялбар татаж өгнө.
Харин 1:500, 1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт газрын төрхийг тодорхойлж болох өндрийн тоотуудыг бичнэ.
23.8. Бетондсон ховилтой усжуулалтын ба үерийн суваг, шуудууг өргөнөөр нь зураглаж, гүний хэмжээг заана.
23.9. Газрын тос, шатдаг хий, шатах тослох материал, химийн бодис хадгалах газар дээрх ил ба далд ган, савыг 1:500 -1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт эзлэх талбайгаар нь зураглах ба 1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт масштабын бус тэмдгээр дүрсэлж, дэргэд нь газрын өндрийн тоотыг, "бенз.", "газ.тос.", "диз.", "хим.борд." г.м бүтээгдэхүүний товчилсон нэрийн хамт бичнэ.
Газрын тосны цооног, цамхагийн дугаарыг бичнэ.
24. Дамнуурга, тулгуур, тавцан зураглах
24.1. Тулгуур дээр байрлалтай төмөр, төмөр бетон, модоор хийсэн автомашины, засварын, ачаа буулгах, тээврийн гэх мэт зориулалттай дамнуурга, тавцанг зориулалтаар нь ангилж, 1:500-1:2 000-ны байр зүйн дэвсгэр зурагт гаднах хэмжээгээр нь зураглаж, тулгуур ба тавцангийн зориулалт ба өндрийг бичнэ.
24.2. Төмөр зам дээр байрлуулсан суурин өргөгч (кран) бүрийг 1:500-1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураг бүрт сууриар нь зураглана.
24.3. Дамнуурга, тавцан, тулгуур, өргөгчийг 1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт оруулахгүй, зургийн зай талбайг харгалзан шаардлагатай тохиолдолд масштабын бус тэмдгээр үзүүлж болно.
25. Газар дээрх ба доорх инженерийн шугам сүлжээ зураглах
25.1. Газар дээрх ба доорх инженерийн шугам сүлжээнд дулаан, ус хангамж, цахилгаан дамжуулах ил ба далд шугам, бохир усны сүлжээ, холбоо мэдээллийн шугам сүлжээ зэргийг хамааруулж " Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил. БД 11-105-06 "-г баримтлан зураглана.
25.2. Бохир усны цооног, нүхийг 1:500-1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэрт зурагт оруулна.
25.3. Цахилгаан дамжуулах бага хүчдэлийн (10 кВ) шугамын "А" хэлбэртэй, гурав ба эсвэл дөрвөн шон дээр бага оврын хувьсгуур (трансформатор) байрлуулсан байдаг. Эдгээрийг зураглахдаа 1:500-1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалд тулгуур тус бүрийг оруулж, тулгуурын голоос дараагийн тулгуурын чигт таних тэмдгийн чигийг зурна.
1:5 000-ны байр зүйн дэвсгэр зурагт масштабын бус таних тэмдэг хэрэглэнэ.
25.4. Цахилгааны дэд өртөө, хувьсгуурын хамгаалалтын хашаа, байшингийн овор хэмжээгээр зураглаж, таних тэмдгийн сумыг эдгээрийн гадна тавина.
26. Төмөр зам, түүний байгууламжийг зураглах
26.1. Төмөр замын зам төмөр бүрийг 1:500-1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт, харин 1:2 000-1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт замын мөрийг зураглана.
27.2. Зам дагуух овоолсон шороо, ухсан нүхийг түүний өндөр, урт, гүний үзүүлэлтийн хамт бэхэлгээтэй ба бэхэлгээгүй ташлууртай, тулгуур ханатай гэж ангилан зураглана.
27.3. Төмөр зам дээгүүрх явган хүний гүүрийн шаттай хэсэг ба дундах хэсгийг 1:500, 1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт байрлалаар нь оруулж, өндрийн тоот ба материалын нэрийг бичнэ.
27.4. Төмөр замын дээгүүрх авто замын гармыг хэмжээ, байрлалаар нь 1:500-1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт оруулна.
1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт байрлалаар нь масштабын бус тэмдгээр дүрсэлнэ.
27.5. Төмөр замын гэрлэн дохиоллуудыг 1:500,1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт тулгууртай ба дүүжлүүр гэж ангилан байрлалаар нь, 1:2 000-1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт сонголтоор зураглана.
27.6. Төмөр зам дагуух гүүр, хонгил, хоолой, нүхэн гарц, оврын хаалга, тавцан, замын буудал, барилга байгууламж, орон сууц, агуулах зэргийг бүх масштабын байр зүйн дэвсгэр зурагт зураглана.
28. Авто зам, хөрсний зам зураглах
28.1. Автозамыг сайжруулсан хучилттай (Ц-цемент, А-асфальт, АБ-асфальт бетон, Бб-битум бордооны хольцтой г.м.), хучилттай (алагласан хучилттай, нягтруулсан Х-хайрга, Бут.ч-буталсан чулуу г.м.), хучилтгүй (хөрсний ) зам гэж ангилан зураглана.
Эдгээр замуудын замын явах хэсэг, тусгаарлах шугам, хашлага, замын тэмдэг, зам дагуух суваг шуудууг 1:500-1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт масштабаар нь дүрсэлж, өндрийг бичиж, замын материал, хүрэх газрын нэрийг бичнэ. 1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт хучилттай ба хучилтгүй авто замыг өргөнөөр нь зураглаж, масштабын бус тэмдгээр дүрсэлнэ.
Ижил бус хучилттай замын хэсгийг тасархай шугамаар зааглаж, хучилтын нэрийг бичнэ.
28.2. Гудамжны хатуу хучилттай хэсэг чулуун хашлагатай бол хашлагын өндрийг тодорхойлж бичнэ.
28.3. Явган хүн зорчих замыг өргөнөөс нь хамааруулж, 1:500, 1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт масштабаар нь, 1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт замын өргөн 5 м-ээс, 1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт 2 м-ээс бага бол масштабын бус тэмдгээр тус тус зурна.
28.4. Нийслэл, аймгийн төв, сум, багийн төв, бусад суурин газруудыг холбох баталгаат замыг хөрсний замын ангилалд оруулж зураглах бөгөөд пикетийг замын голд авч, үргэлжилсэн ба тасархай зэрэгцээ шугамаар зэрэгцүүлж зурна.
Хөрсний замыг хээрийн ба ойн гэж ангилбал "ойн зам", "хээр.зам" гэж тодотгоно.
Хот суурин доторх хөрсний замыг суурин газраас гарах хэсгийг нь зураглаж, зам хүрэх төгсгөлийн цэгийн нэрийг бичнэ.
Харин уг зам нь хатуу хучилттай бол суурин газар доторх болон гадна хэсгийг ялгахгүйгээр нийтэд нь зураглана.
28.5. Зам дагуух гүүр, хоолой, шуудуу, овоолго шороо, далан, суваг, шуудуу, мод бут сөөг тарьсан зурвас холбогдох үзүүлэлтийн хамт зураглалын масштабаар илэрхийлэгдэх хэмжээгээр зураглана.
28.6. Байр зүйн дэвсгэр зургийн зориулалтаас хамаарч зам дагуух замын хэрэгслүүд болох километрийн тэмдэг, шон, овоолго чулуу, эргэлтийн тэмдгүүд, хот суурин газар, гол мөрний чиглэлийг заах тэмдгүүд, хот, аймаг, сум, суурин газрын хил заагийн тэмдгийг зураглалын ачааллыг харгалзан зураглаж болно.
28.7. 1:500, 1:1 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт авто замын гэрлэн дохио, холбоо, цахилгаан, троллейбусны шугамын шонг байрлал бүрээр нь оруулж зураглана.
28.8. Гол дээгүүрх автомашины гүүр, дамнуургыг тэдгээрийн үзүүлэлтийг илэрхийлэх урт, өргөн, өндрийг тодорхойлж, даацын хамт үзүүлнэ.
28.9. Явган зорчих гүүр, дүүжин гүүр, шаттай гүүр, татлага зэргийг үзүүлэлтийн хамт зураглаж, хийцийн материал, зориулалтыг бичнэ.
29. Ус зүйг зураглах
29.1. 1:500-1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт гол мөрөн, нуурын эргийн шугамыг бодит байдлаар нь зураглаж, түүний өндөр болон усны тогтвортой доод түвшинг 0.01 м нарийвчлалтай тодорхойлж, огноог үзүүлнэ. Гол мөрөн суваг, шуудууны усны түвшинг дэвсгэр зургийн 10-15 см бүрт тодорхойлно.
29.2. Гол, горхийг тухайн масштабт өргөн нь хир зэрэг илэрхийлэгдэх байдлыг харгалзан эргийн шугамын хамт зураглана.
29.3. Гол, горхины булан тохойг зургийн масштабт 1.5 мм-ээс их хэмжээгээр дүрслэгдэх бол зураглана.
Ус зүйн зураглалыг захиалагч байгууллагын тусгай шаардлагын дагуу нэмэлт агуулгаар зураглана.
29.4. Нуур цөөрөм, тогтоол ус, усан сан, рашааныг 1:1 000, 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт бүхэлд нь, 1:5 000 ба 1:2 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт 5 мм.кв ба түүнээс том хэмжээтэйг зураглана.
29.5. Усжуулалттай холбоотой барилга, байгууламж, далан, суваг, шуудуу, худаг, цооног, ус түгээх байр, усан оргилуур, усан сан, ган, бохирын сан, борооны усны нүхийг овор хэмжээгээр нь бүх масштабын зурагт дүрсэлнэ.
30. Газрын гадарга зураглах
30.1. Газрын гадарга дээр байгаа усан тогтоц, гол, суваг, 3 мм-ээс багагүй өргөн ёроолтой голын хуурай голдирол, ганга, жалга, гуу, уурхайн карьер, ухсан газар, овоолго, далан, довцог, барилгын талбай, хот суурин газрын гудамж талбай, хашаа зэрэг хатуу хучилттай газарт хаялбар зурахгүй.
Харин ганга, жалга, ухсан газар, овоолгын ирмэг ба ёроолын өндрийн хэмжээг тодорхойлно.
30.2. 1, 2 ба 5 м үеийн өндөртэй зураглалд үндсэн хаялбарын 5 дахь хаялбарыг, 0.5 м үеийн өндөртэй газарт 4 дэх хаялбарыг тус тус өргөнөөр зурна.
30.3. Нэмэлт хаялбарыг газрын хотгор гүдгэрийг үндсэн хаялбараар дүрслэхэд хангалттай бус тохиолдолд зурна.
30.4. Туслах хаялбарыг байр зүйн дэвсгэр зургийн хамгийн өндөр оргил, хамгийн хонхор газар, газрын гадаргын бичил хаялбарыг (тухайлбал ганга, жалга г.м) үзүүлэхэд хэрэглэнэ.
30.5. Газрын гадаргын элементэд хамаарах 1 м-ээс өндөр дэл хад, хясаа, цувраа хад, ханан хад, сэрвээ хад, үлдэц хадыг байр зүйн дэвсгэр зурагт оруулах бөгөөд тэдгээрийн өндрийг тодорхойлж, дүрсэлсэн таних тэмдэг дээгүүр нь хаялбар татахгүй.
30.6. Сөнөсөн галт уулын тогоо, агуй, усны нөлөөнд ухагдаж хонхойсон газар, шан, мөргөцөг, дэнж зэргийг байр зүйн дэвсгэр зургийн масштабаар илэрхийлж, тэдгээрийн дүр төрхийг тодорхойлж болохуйц өндөр, гүнийг тодорхойлно.
30.7. Налуугийн ташилбарыг (бергштрих) хаялбарт, хотгор гүдгэрийг тодотгох, оргил, хонхор зэргийг бага налуутай газар мөн байр зүйн дэвсгэр зургийн захын хэсэгт үзүүлнэ.
30.8. Хаялбарын өндрийн толгойг газрын өндөр чиглэлд 0.5-2.5 м үеийн өндөртэй зурагт аравтын оронтойгоор, бусад үеийн өндөртэй зурагт бүтэн м-ээр зургийн доод ба зүүн захыг дагуулан параллель бичнэ.
30.9. Хөрсний бичил гадаргууг элс, шал, шаварлаг, хайрга, чулуутай, дов сондуултай гэж ангилж зураглана.
31. Ургамал зураглах
31.1. Модлог ургамлыг бүдүүн голчтой ой, зулзган ой, ширэнгэ, суулгац, шатсан, хуурайшсан, огтолсон, бут, сөөг, бутлаг ургамлын төрлөөр ангилна.
Ойтой газрын зураглалыг захиалагчийн шаардлагын дагуу модны өндөр, бүдүүн, хоорондох зайг тодорхойлж, шилмүүст, навчит, холимог гэж төрөлжүүлнэ.
31.2. Гудамж, талбай, зам дагуу суулгасан модны өндрөөс хамаарч өөр өөр таних тэмдгээр зурна.
31.3. Хот, суурин газрын цэцэрлэгийн модны төрлийг зааж, бөөрөнхий дүрсээр зурна.
31.4. Бут сөөгийг ширэнгэ ба өргөстэй, сондгой гэж ангилж болно.
31.5. Тусгай захиалгын дагуу хөвд, хагийн төрлийн ургамлыг нугын, чийгтэй газрын, зэгсний төрлийн, тал хээрийн бэлчээрийн ургамал, таримал (жимс, техникийн ургамал) гэж ангилж зураглана.
31.6. Хот суурин газрын зүлэг, цэцгийн мандал, тариа, ногооны талбай, хөдөө аж ахуйн эдэлбэр (усалгаатай, усалгаагүй тариалангийн талбай, атар газар, хадлан, бэлчээр зэргийг чулуутай, намагтай) газрыг эзлэх талбайгаар нь зураглана.
32. Хашаа зураглах
32.1. 1:500-1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт чулуун, төмөр бетон, шавар, мод, төмөр, торон, сүрлэн хашаа, хороо, хайс, эртний хана, хэрэм зэргийг үзүүлэлтийн хамт зураглана.
32.2. Хашааны өндөр намаас шалтгаалан өөр өөр таних тэмдэг хэрэглэнэ.
32.3. 1:500, 1:1 000-ны байр зүйн дэвсгэр зурагт чулуу, төмөр болон шавар хашааг суурийн бодит байдлаар нь зураглана.
Цахим теодолитаар байр зүйн
зураглал хийхэд пикет авах зай
Хүснэгт 17
Д/д
|
Нэр
|
Тоон зураглал
|
1
|
Багажнаас тодорхой биет хїртэл пикет авах хол зай, метрээр: Зураглалын масштаб:
|
|
1: 5 000
1: 2 000
1: 1 000
1: 500
|
1000
800
500
300
|
|
2
|
Багажнаас тодорхой бус контур хїртэл пикет авах зай, метрээр:
Зураглалын масштаб:
1: 5 000
1: 2 000
1: 1 000
1: 500
|
2000
1000
800
500
|
3
|
Пикет хоорондох зай: Масштаб 1: 5 000
їеийн єндєр 0.5м
1.0
2.0
5.0
|
60
80
100
120
|
4
|
Масштаб 1: 2 000. їеийн єндєр 0.5 м
1.0
2.0
|
40
50
60
|
5
|
Масштаб 1: 1000.їеийн єндєр 0.5 м
1.0
|
20
30
|
6
|
Масштаб 1: 500. їеийн єндєр 0.5 м
1.0
|
20
20
|
33. Төрөл бүрийн масштабын
байр зүйн дэвсгэр зургийн үндсэн агуулга
Хүснэгт 18
д/д
|
Байр зїйн дэвсгэр зурагт дїрслэх элементїїд ба үзүүлэх мэдээллїїд
|
Байр зїйн дэвсгэр зургийн масштаб
|
||||||
1:5 000
|
1:2 000
|
1:1 000
|
1:500
|
|||||
1
|
Байнгын тэмдэгтээр бэхэлсэн геодезийн байрлал, гравиметрийн, єндрийн сїлжээний цэгїїд, газар эзэмшил, өмчлөлийн хил хязгаарын тэмдэгт
|
+
|
+
|
+
|
+
|
|||
- барилгын хананд бэхэлсэн геодезийн ба өндрийн сїлжээний тэмдэгтїїд
|
|
+
|
+
|
+
|
||||
2
|
Барилгын материал ба давхрын тоо, галд тэсвэрлэх чанар г.м їзїїлэлттэй барилга, байгууламж тїїний хэсгїїд (байр зүйн зурагт 0.5 мм-ээс их хэмжээтэй дїрслэгдэх орц, їїдэн шат, довжоо, саравч)
|
+
|
+
|
+
|
+
|
|||
- баганатай барилга, тїїний 1 дїгээр давхар
|
|
+
|
+
|
+
|
||||
- Байр зүйн дэвсгэр зурагт 1 мм-ээс багагїй хэмжээтэй дїрслэгдэх барилгын хаяавч, явган хїний зам, хороолол доторх зам
|
|
+
|
+
|
+
|
||||
- єндрийн тоотууд: нэгдїгээр давхрын шал, суурийн хєвєє, газар, барилгын булан дахь явган зам
|
|
+
|
+
|
+
|
||||
- нуман хаалганы гарц, 2 дугаар давхарт гарах шат, газар доорх барилгын хэсэгт нэвтрэх далд орц, саравч, баганатай тагт, сїїдрэвч, сэрїїн асар, зар, сурталчилгааны байнгын самбар, автогарааш барилгын гаднах агааржуулагч, хонгилын нєєц гарц, хонгилын тагтай нїх, гэгээвч зэрэг бусад жижиг байгууламжууд, муу усны нїх г.м.
|
|
+
|
+
|
+
|
||||
- барилгын тулгуургїй хєндий хэсэг, барилга хоорондох дамнуур хэсэг, газарт тулгууртай тїймрийн шат
|
|
|
+
|
+
|
||||
- барилгын дугаар
|
|
+
|
+
|
+
|
||||
- Байр зүйн дэвсгэр зурагт 1.5 мм2 –ээс бага хэмжээтэй дїрслэгдэх орон сууцны бус байгууламж
|
|
|
+
|
+
|
||||
3
|
Материалын нэр бїхий їзїїлэлттэй хөдөө аж ахуйн газар тариалангийн барилга, байгууламж
|
+
|
+
|
+
|
+
|
|||
4
|
Хєшєє баримал, цогцолбор, мєнхийн гал, булш, оршуулгын газар
|
+
|
+
|
+
|
+
|
|||
5
|
Засмал болон хєрсний автозам, тэдгээрийн байгууламж (гїїр, хонгил, гарам, уулзвар, дамнуурга, усан буудал), техникийн їзїїлэлтїїд, жим зам
|
+
|
+
|
+
|
+
|
|||
|
- шонтой замын дохиолол
|
|
|
+
|
+
|
|||
|
-км-ын шон, замын тэмдгїїд
|
|
+
|
+
|
+
|
|||
6
|
хот суурин, гудамж талбай, гол, нуур, булаг шанд, намаг, уул, ой мод г.м байр зїйн бусад объектуудын албан ёсны батлагдсан газар зїйн нэр
|
+
|
+
|
+
|
+
|
|||
7
|
Тємєр зам тэдгээрийн байгууламж, зорчигчдын болон ачааны байгууламжууд, уурын тэрэг, вагон болон цахилгаан, усан, дохиолол, холбоо, гэрэлтїїлгийн г.м. ашиглалтын байгууламжууд
|
+
|
+
|
+
|
+
|
|||
8
|
Ус зїй:
- Нуур, цєєрєм, гол, горхи, булаг шанд, усан сан, сувгийн эргийн шугам, усны тївшин, хаялгатай ба хаялгагїй эрэг, эргийн гїн, усан доторх хад, хясаа, шїрэн хад, усны урсгалд тїрэгдсэн мод, мєчир, ургамлын бєєгнєрєл, усны хаялбар тїїний бичиглэл, усны ёроолын хаялбар, гол, горхи, нуур, цєєрєм, усан сан, хїрхрээ, боргио, харгианы їзїїлэлтїїд, нуур, цєєрєм, гол, усан сангийн їерт автдаг талбайн хил,
- усны гадаргын урсгалын чиг, хурдны хэмжээ,
|
+
|
+
+
|
+
+
|
+
+
|
|||
9
|
Усан хангамжийн барилга байгууламж, тэдгээрийн їзїїлэлт:
- суваг, усан буудал, тавцан, гарам, УЦС-ын далан, шороон далан, бэхжїїсэн эрэг, бэхэлсэн ба бэхэлгээгүй хашлага, усжуулалтын ба услалтын сувгийн ус хуваарилах, дамжуулах, зайлуулах, нэвтрїїлэх хоолой, ус цуглуулах байгууламж, суваг дахь хонгил, усан сангийн худаг, усны насос, ган, ус тїгээх худаг, ховил, усан тээврийн ажиллагаатай ба ажилладаггїй суваг тэдгээрийн байгууламжууд, сувгийн хаалт, мєс зїсэх тєхєєрємжїїд, гэрэлт цамхаг, гэрэлтїїлэгч гал, хєвїїр, дохиоллын тэмдгїїд, ус ажиглалтын харуул, цэвэр ус тїгээх, гал тїймрийн цорго г.м.
- усан оргилуур худаг цооног, булаг, халуун рашаан
|
+
+
|
+
+
|
+
+
|
+
+
|
|||
10
|
-Захиалагчийн нэмэлт захиалгаар дїрслэх засаг захиргаа*, газар ємчлєх, ашиглалтын хил хязгаар*
- Газар тариалангийн талбайн 1 м-ээс дээш єндєртэй хашаа, хамгаалалтын тор, барилгажсан талбай доторх хашаа, зуслангийн хашаа
|
+
|
+
|
+
+
|
+
+
|
|||
11
|
Автозам, тємєр замын хамгаалалтын хашаа, тор
|
+
|
+
|
+
|
+
|
|||
12
|
Инженер геологийн хайгуулын цооног, суваг, геофизик, гидрогеологийн хэмжилтийн цэгїїд
|
+
|
+
|
+
|
+
|
|||
13
|
Ургамлын бїрхїїл, хєрс, бичил гадарга
- ой мод, ойн зурвас, тэдгээрийн їзїїлэлтїїд (модны тєрєл, дундаж єндєр, бїдїїн, мод хоорондох дундаж зай), сондгой мод, огтолсон, шатсан, хуурайшсан ойн мод, атаржсан талбайн хилїїд,
- євсний бїрхїїл, усалгаатай ба усалгаагїй тариалан, намаг, марз (гаталдаг, гаталдаггїй),
|
+
+
+
|
+
+
+
|
+
+
+
|
+
+
+
|
|||
14
|
Хамгийн багаар дїрслэгдэх талбайн хэмжээ,
мм 2:
- ахуйн зориулалттай тариалан
- ахуйн бус зориулалтын талбай
|
20
50
|
20
50
|
20
50
|
20
50
|
|||
15
|
Нурангийн хил, ан цав, ангал, агуйн орц, уурхай худгийн амсар, тэдгээрийн їзїїлэлт
|
+
|
+
|
+
|
+
|
|||
16
|
Хаялбараар дїрслэгдэх гадаргын элементїїд тэдгээрийн їзїїлэлтїїд
|
+
|
+
|
+
|
+
|
|||
17
|
Зєвхєн єндрийн хэмжээгээр дїрслэгдэх гадаргын элементїїд: ухсан, овоолсон нїх, карьер (гаднах ба дотор хэмжээгээр),
|
+
|
+
|
+
|
+
|
|||
18
|
Зам талбай, байгууламжийг тодорхойлох єндрийн їзїїлэлтїїд:
- зам гудамж талбай, далан, гїїр, овоолгын огтлолцлын гадаргын элементїїд,
- УЦС-ын далан, гїїр, бэхэлгээтэй суваг, хонгил, шуудуу, шороон далан, зам, худгийн дээд, доод єндєр
- тємєр замын зам тємрийн толгой
- суурь барилгын булан, хаяавч
|
+
+
|
+
+
+
|
+
+
+
+
|
+
+
+
+
|
|||
|
Инженерийн шугам сүлжээний байгууламжууд | |||||||
19
|
Хот суурин газар, їйлдвэр, барилга байгууламжийн талбайд орших газар доорх инженерийн шугам сүлжээний байгууламжууд:
- усан хангамж, ус зайлуулагч, їерийн, бохирын, уурын, агаарын, дулааны, нїїрс, бензин, мазут, керосин, хий дамжуулах хоолойнууд, кабелиуд,
- худаг, камерууд
|
|
+
|
+
+
|
+
+
|
|||
20
|
Цахилгаан дамжуулах магистраль шугам, яндант дамжуулга, холбоо, мэдээллийн сүлжээний кабель тэдгээрийн бїх їзїїлэлтїїд
|
+
|
+
|
+
|
+
|
|||
Тэмдэглэгээ: + байр зїйн дэвсгэр зураг дээр дїрслэн їзїїлэх мэдээлэл
* захиалагчийн тусгай даалгавраар їзїїлэх мэдээлэл
34. Байр зүйн элементүүдийг
тоон дэвсгэр зурагт дүрслэх жишээ
Хүснэгт 19
35. Том масштабын байр зүйн
дэвсгэр зургийн тодруулалт
35.1. Стерео байр зүйн аргаар байр зүйн дэвсгэр зураг зохиох тохиолдолд гадаргын объектыг агаарын зураг дээр таних, тоон үзүүлэлтийг тодорхойлох, зохих томъёолсон тэмдгээр дүрслэн үзүүлэх нь тодруулалтын ажил юм.
35.2. Байр зүйн дэвсгэр зургийн тодруулалтыг хээрийн ба суурин аргаар хослуулан хийнэ. Агаарын зургийн шинэ, хуучин зураг, тухайн нутаг дэвсгэрийн судлагдсан байдал зэргээс хамааран хээрийн тодруулалтыг суурин тодруулалтын өмнө буюу дараа хийнэ.
35.3. Хээрийн тодруулалтыг суурин тодруулалтын өмнө дараах тохиолдолд хийнэ:
- зураглалын объект нь байр зүйн материалаар төдийлөн хангагдаагүй;
-агаарын зураглалын материал хуучирсан, нислэгийг "шүхэр дор" сүүдэртэй орчинд хийсэн, хот суурин газарт зуны улиралд нислэг хийсэн зэрэг нөхцөл байдалтай бол;
- зарим объектын өнгийн ялгааг суурин нөхцөлөөр тодорхойлох боломжгүй, эсвэл агаарын зураг дээр таних боломжгүй;
35.4. Нийслэл, аймгийн төв, бусад томоохон суурин газрын тодруулалтыг томсгосон агаарын зураг дээр хийнэ. Тодруулалтын дүнг шилжүүлэн буулгах зургийн масштаб нь зохиох гэж буй зургийн масштабтай ижил буюу ойролцоо байна.
Ачаалал багатай газрын нислэгийн масштаб нь зохиох зургийн масштабаас 2-2.5 дахин бага бол тодруулалтыг нислэгийн масштабтай ижил агаарын зураг дээр хийнэ.
35.5. Тодруулалтанд ямар ч аргыг хэрэглэснээс үл хамааран зураг зүйн дараах материалыг заавал цуглуулж, ашиглах ёстой:
· ойролцоо масштабын байр зүйн зураг;
· тухайн нутгийн геодезийн судалгааны материал, тайлан;
· тусгай зориулалтын байр зүйн ба кадастрын зураг; ( газар тариалан, ойн зохион байгуулалт, ашигт малтмалын орд газрын зураг, барилгын гүйцэтгэлийн зураг г.м.);
· хот суурин газрын гудамж замын зураг, бүдүүвч;
· газар дээрх ба доорх байгууламжийн кадастрын зураг;
· төмөр зам, автозамын сүлжээний зураг;
· усны харуулын хэмжилтийн өгөгдлүүд;
· лавлах ач холбогдол бүхий бусад зургууд болно.
35.6. Тодруулалтын ажлаар газар зүйн нэрийг шалгах буюу нэмэлтээр хийнэ.
35.7. Хээрийн тодруулалтаар суурин тодруулалтын явцад илэрсэн агаарын зураг дээр тодорхой бус гарсан (бага хэмжээтэй, өнгийн ялгарал багатай, сүүдэрт орсон г.м.) объектуудыг бодит байдал дээр шалгах, зарим үзүүлэлтийг тодотгох, дүрслэгдээгүй объектыг хэмжиж оруулах зэрэг ажлыг хийнэ.
35.8. Тодруулалтаар агаарын зураг дээр дүрслэгдэх объектыг тухайн зургийн масштабын агуулгын дагуу зохих таних тэмдгээр нь зурна.
35.9. 1:500-1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн барилгажсан талбайн тодруулалт хийхэд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй:
· орон сууцны барилгын ангилалд сууцны зориулалтын барилгаас гадна сургууль, гуанз, кафе, ресторан, эмнэлэг, амралт, сувилалын газар, засаг захиргааны, соёлын, худалдааны, олон нийтийн байгууллагын барилгыг хамруулах;
· зөвхөн дулаан цагт ашигладаг тухайлбал хүүхдийн зуслан, жуулчны баазын хялбар хийцийн барилгуудыг сууцны биш ангилалд оруулах;
· галд тэсвэртэй барилгын ангилалд- чулуу, тоосго, бетон, зориулалтын шилээр барьсан барилгуудыг оруулах;
· модон ба сүрлэн барилга, эсвэл зэгс, сүрлээр дээвэрлэсэн барилгууд галд тэсвэргүй барилгад оруулах;
· 1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт газар доорх инженерийн байгууламжийн гарц (худаг)-ыг үзүүлэхгүй.
1:2 000, 1:1 000, 1:5 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт бүх гарц (худаг, люк)-ыг үзүүлнэ.
35.10. 1:5 000-1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зурагт дүрслэгдэх ахуйн зориулалтын талбайн хамгийн бага хэмжээ 20 мм2, бусад зориулалтын талбай 50 мм2 байна.
35.11. Хот суурин газрын өндөр барилгатай хэсэгт тодруулалт хийхэд ортофото зураг ашиглабал зохино. Хэрэв агаарын зураг ашиглах бол төвийн тусгагийн нөлөөгөөр бий болсон гажгийн заслагыг тооцно.
35.12. Байр зүйн том масштабын дэвсгэр зургийн тодруулалт хийхэд "Байр зүйн зургийн тодруулалтын ажлын заавар" ашиглана.
36. Байр зүйн дэвсгэр зураглалын ажлын
техникийн тайлан бичих
36.1. Геодези, байр зүйн ажлын техникийн тайлан нь тухайн ажлын төгсгөлийн шат бөгөөд хамгийн үнэт материал болно.
36.2. Тухайн объектод гүйцэтгэх геодези, байр зүйн ажил нь хэд хэдэн жилээр үргэлжлэх бол техникийн тайланг ажлын төрөл бүрээр буюу оноор нь ангилан бичнэ
36.3. Техникийн тайлан дараах агуулгатай байна:
· ерөнхий хэсэг (ажил гүйцэтгэсэн байгууллага, аж ахуйн нэгж, огноо, районы физик газар зүйн онцлог, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, ажлын зориулалт, талбайн хэмжээ, зураглалын агуулга, масштаб, үеийн өндөр, зурагласан арга);
· геодези, байр зүйн ажлын судалгаа (урьд онуудад хийсэн геодезийн сүлжээ, солбицол, өндрийн систем, агаарын зураглал, ажлын чанар нарийвчлалын үзүүлэлт, гүйцэтгэсэн байгууллага, аж ахуйн нэгж);
· шинээр гүйцэтгэсэн ажлын мэдээлэл (геодезийн үндэслэлийн тухай, солбицол, өндрийн систем, нарийвчлал, сүлжээний бүдүүвч, чанарын үзүүлэлт, цэг, тэмдэгтийн хэлбэр, зураглалын масштаб, хэмжээ, үеийн өндөр, хэрэглэсэн багаж, зураглалын арга, тэгшитгэн бодолтын үр дүн);
· геодезийн хэмжилтийн багаж, хэрэгслийн баталгаажуулалтын байдал.
Хавсралт 1
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хувийн хэрэг (загвар)
1.
|
Цэгийн нэр:
|
G 0046
|
2.
|
Марк реперийн дугаар:
|
0046
|
|||||
3.
|
Трапецийн дугаар:
(1:1 000)
|
M-47-23
|
4.
|
Сүлжээний төрөл:
|
GPS-ийн сүлжээ | |||||
5.
|
Байршил: (аймаг, сум, дүүрэг, хороо)
|
Архангай аймаг, Цэцэрлэг хот
|
||||||||
6.
|
Солбицол:
|
В=47° 27' 58.1"
|
L=101° 28' 58"
|
X=5262.1
|
Y=68717.9
|
|||||
7. Цэгийн гэрэл зураг:
|
||||||||||
|
|
|||||||||
8. Байршлын тухай тэмдэглэл: Нисэх буудлын хашаанд нарийн зурвас торны дотор өнцгөөс 12 м ба 49 м-т, гадна торон хашаанаас 68 м-т байрлана. 4 буланд шон суулгасан
|
||||||||||
9. Байршлын тойм зураг:
|
Төв цэгийн хэлбэр: | |||||||||
|
|
|||||||||
11. Хөрсний шинж байдлын тухай: Хүрэн шороо
12. Огноо: 2005- 07-18
13. а. Судалгаа б. Шинээр суулгасан
(өмнөх дугаарыг дугуйлна.)
14. Хувийн хэрэг хөтөлсөн: ахлах техникч Б. Бат-Алтансүх
(албан тушаал, нэр)
15. Байгууллага: "Аэрогеодези" ХК
|
||||||||||
Хавсралт 2
ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТИЙГ
ТЄРИЙН ХАМГААЛАЛТАНД ХЇЛЭЭЛГЭН ЄГСЄН
АКТ(загвар)
Огноо Дугаар ........................... газрын нэр
« Геодези, зураг зїйн тухай» Монгол улсын хуулийн 10.2 дугаар заалтыг їндэслэн хавсралтааар бїртгэгдсэн ширхэг геодезийн байнгын цэг, тэмдэгтийг .........................................................................................................................
.........................................................................................................................
(аймаг, нислэл, сум, дүүргийн Засаг дарга, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн отрядын дарга, Газрын алба ба сумын газрын даамлын нэр)
тєрийн хамгаалалтанд хїлээлгэн єгч энэхїї актыг їйлдэв.
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг тєрийн хамгаалалтанд хїлээн авсан байгууллага, албан тушаалтан нь уг тэмдэгтийг устаж гэмтэхээс сэргийлэх талаар сурталчлах, улсын бїртгэл хєтлєх, тогтоосон журмын дагуу тооллого явуулах їїрэгтэй болно.
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг тєрийн хамгаалалтанд хїлээн авсан
............................................................................................................
(байгууллага, албан тушаалтны нэр, гарын їсэг, огноо, тамга, тэмдэг)
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг тєрийн хамгаалалтанд хїлээлгэн єгсєн
............................................................................................................
(байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны нэр, гарын їсэг, огноо, тамга, тэмдэг)
Хавсралт 3
Геодезийн зарим нэрийн тайлбар
Нэр
|
Тайлбар
|
Геодезийн їндэслэл
|
Байр зүйн зураглал хийхэд зориулсан улсын, зураглалын болон бусад геодезийн сїлжээний цэг, тэмдэгтийн тогтолцоо
|
Геодезийн тулгуур сїлжээ
|
Байр зїйн зураглал їйлдэх, барилга байгууламжийн байрлалыг газар дээр нь тодорхойлох, геодезийн байнгын ажиглалт хэмжилт хийх зорилгоор байгуулсан геодезийн зохих анги, зэргийн геодезийн байгууламж.
|
Зураглалын геодезийн сүлжээ
|
Байр зїйн зураглал гїйцэтгэхэд зориулан байгуулсан геодезийн байрлал, єндрийн зураглалын сїлжээний тєрєл. Зураглалын сїлжээний тэмдэгтээр шугам сїлжээний худгийн таг г.м-ийг ашиглаж болно.
|
Тусгай зориулалтын геодезийн сїлжээ
|
Тухайн барилга байгууламжийн инженерийн хайгуулын їндэслэл боловсруулах зорилгоор байгуулах геодезийн сїлжээний цэг, тэмдэгтийн тоо, бэхлэх арга, байрлалыг тодорхойлох нєхцөлийг нарийвчлан тогтоосон геодезийн тулгуур сїлжээний тєрєл
|
Байр зүйн дэвсгэр зураг
|
Газрын гадарга түүний элементүүд болон газар дээрх хөдөлгөөнгүй биетүүд (барилга, инженерийн байгууламж)-ийн элемент, хэсгийн тухай бүрэн мэдээлэл агуулсан зураг
|
Тусгай зориулалтын геодезийн сїлжээний тулгуур цэг
|
Инженерийн барилга байгууламжиийн суурийн хэв гажилт, цардсын ул чулуулагт шилжих хєдєлгєєнийг тодорхойлох зориулалтаар байгуулсан геодезийн цэг
|
Хєрсний репер
|
Хєрсний хєлдєлтийн гїнээс доош суулгасан улсын єндрийн їндэслэлийн цэг
|
Ханын репер (марк)
|
Барилгын хана, багана, бетон гүүрэнд бэхэлсэн улсын өндрийн үндэслэлийн цэг (репер)
|
Текст томруулах
A
A
A