A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ЗАРИМ ОБЬЕКТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ТҮР ЖУРАМ ЗТБХБСайдын 2011,02,14-ний 41 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.
Бүлэг: 1979
 

ЗТБХБСайдын 2011,02,14-ний 41 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

 

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт 
 
 
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ЗАРИМ ОБЬЕКТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ТҮР ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэ журмаар төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгохтой холбогдон үүссэн харилцааг зохицуулна.
 
1.2. Төмөр замын тээврийн зарим объект, үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомж, холбогдох стандартуудыг үндэслэн гэрчилгээ олгох ажлыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ. 
 
1.3. Тээвэрлэлтэд оролцогч байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрөл, гэрчилгээний үндсэнд хэрэгжүүлэх, тэдгээрийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй.
 
1.4. Энэ журамд заасан нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.4.1. төмөр замын тээврийн салбар дахь гэрчилгээжүүлэлт гэж төмөр замын объект, үйл ажиллагаа гэрчилгээний нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, зөвшөөрөл олгох Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг
1.4.2. норматив бичиг баримт гэж төмөр замын объект, түүний ашиглалтын үйл ажиллагаанд хамаарах хөдөлгөөний аюулгүй байдлын болон техникийн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, экологийн аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон хууль тогтоомж, стандартын бичиг баримтыг
1.4.3. гэрчилгээний нөхцөл, шаардлага гэж норматив бичиг баримтын нөхцөл шаардлага, тухайн объект, үйл ажиллагааны үйлдвэрлэгч, хэрэгжүүлэгчийн тогтоосон нөхцөл, журам, энэ журмын 1.5-д нийцүүлэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон бусад нөхцөл, шаардлагыг
1.4.4. төмөр замын тээврийн салбар дахь гэрчилгээжүүлэх объект (цаашид "гэрчилгээжүүлэх объект" гэх) гэж объектын ашиглалтын нөхцөл, журам зөрчигдөх, гэмтэх, элэгдэх, согог дутагдалтай байх нөхцөлд сүйрэл, осол, гологдол гарч болзошгүй бөгөөд энэ журамд заасан дараахь объектыг. Үүнд:
      1.4.4.1   Замын аж ахуй
                  -Төмөр замын шугам дахь өртөө, зөрлөгийн хоорондын зам
                  -Хиймэл төхөөрөмж /гүүр, ус нэвтрүүлэх хоолой/
                  -Зам төмрийн оношлогоо, гэмтэл илрүүлэх вагон
                  -Зам засвар арчлалтын бүх төрлийн машин
                  -Төв засварын газар
                  -Төмөр замын гарам
                  -Зам хэмжигч вагон
                  -Хатуу тооцоот багаж
      1.4.4.2   Өртөө, зөрлөг, ачих буулгах анги
   -Төмөр замын өртөө, зөрлөг
    -Ачих буулгах анги
    -Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, ачих буулгах 
        терминал
1.4.4.3.                     Зүтгүүрийн аж ахуй
-Гол замын зүтгүүр
-Сэлгээний зүтгүүр
-Зүтгүүрийн депо /Ашиглалтын цех/
-Эд ангийн далд гэмтэл илрүүлэх, оношлох төхөөрөмж
-Сэргээн босгох галт тэрэг
-Зүтгүүрийн хос дугуй, автоугсрааны цех
-Амрах байр
1.4.4.4.  Вагоны аж ахуй
      -Бүх төрлийн ачааны болон тусгай зориулалтын вагон
    -Бүх төрлийн тээшийн болон суудлын зориулалтын вагон
    -Суудлын вагон депо
    -Ачааны вагон депо
    -Ачааны ба суудлын вагоны хос дугуй, автоугсрааны цех
    -Техникийн үзлэгийн газар
    -Бүх төрлийн чингэлэг
1.4.4.5. Дохиолол, холбоо, автоматик,телемеханик
-Цахилгаан төвлөрөлт /МРЦ, БМРЦ/
-Цахилгаан төвлөрүүлэлт, хагас автомат хориглолыг     
 удирдах автоматжуулсан ажлын байр
-Холбоо мэдээллийн хэрэгсэл /ДНЦ, Селектор/
            1.4.4.6. Бүтээгдэхүүн
            -Чулуун заводыг бүтээгдэхүүн
                 -Дэр мод
                    -Төмөр бетонон дэр
            -Импортоор орж ирэх түлш, тоног төхөөрөмж, эд анги
1.4.5. төмөр замын тээврийн салбар дахь гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа (цаашид "гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа" гэх) гэж тухайн үйл ажиллагаанд баримтлах нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд сүйрэл, осол, гологдол гарч болзошгүй бөгөөд энэ журамд заасан дараахь үйл ажиллагааг. Үүнд:
            1.4.5.1 Тээвэрлэлтийн үндсэн үйл ажиллагаа
      -Буудал, вокзалын /галт тэрэг ирэх явах                         үеийн үйлчилгээ/
         -Галт тэрэгний аялалын үед зорчигчдод үйлчилгээ үзүүлэх
                        /олон улсын, орон нутгийн/
      -Аюултай ачаа тээвэрлэх, хадгалах, ачих буулгах
       -Хялбар муудах ачаа тээвэрлэх
      -Төмөр замын тээвэр зуучлал /А,B.C.D/
            -Тээш тээвэрлэлтийн         
             -Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалт
 
     1.4.5.2  Бусад үйл ажиллагаа
                  -Зурмаг боловсруулах
            -Дамжуулах контор
            -Сэлгээ
            -Зүтгүүр, зорчигчийн вагон зэхэлт
            -Зураг төсөл боловсруулалт
            -Хиймэл төхөөрөмжийн засвар, арчлалт
            -Замын дээд,доод бүтцийн засвар, арчлалт
            -Төмөр замын гармын засвар
            -ДТХ-ийн засвар, арчлалт
            -Хөдөлгөөнтэй шууд холбоотой ажиллагсадын сургалт
1.4.6. гэрчилгээ гэж гэрчилгээжүүлэх объект, үйл ажиллагаа нь норматив бичиг баримтанд заасан шаардлагыг хангаж байгааг нотлож, төмөр замын тээврийн салбарт тухайн объектыг ашиглах, үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагааас олгосон албан ёсны баримт бичиг
1.4.7. заавал хийх гэрчилгээжүүлэлт гэж энэ журмын 1.4.4, 1.4.5-д заасан объект, үйл ажиллагааг шалгаж, норматив бичиг баримтанд заасан шаардлагыг хангаж байгааг нотлох, төмөр замын тээврийн салбарт тухайн объектыг ашиглах, үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх төрийн захиргааны байгууллагын ажиллагаа
1.4.9. сайн дурын гэрчилгээжүүлэлт гэж заавал хийх гэрчилгээжүүлэлтэнд хамрагдах үүрэггүй боловч гэрчилгээ хүсэгчийн санаачилгаар төмөр замын тээврийн салбарын объект, үйл ажиллагааг норматив бичиг баримтанд заасан шаардлагыг хангаж байгааг нотлох төрийн захиргааны байгууллагын ажиллагаа
1.4.10. гэрчилгээ хүсэгч – төмөр замын тээврийн салбарт тодорхой объект, үйл ажиллагаанд гэрчилгээ авахаар өргөдөл гарган төрийн захиргааны байгууллагад хандаж буй иргэн, хуулийн этгээд
1.4.11. шинжээч - төмөр замын тээврийн салбарын объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэхэд дэмжлэг үзүүлж дүгнэлт гаргахаар Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилогдсон төмөр замын тээврийн салбарт мэргэжлээрээ 10-с доошгүй жил ажилласан мэргэшсэн буюу зөвлөх инженер.
 
1.5. Төмөр замын тээврийн салбар дахь гэрчилгээжүүлэх ажлын үндсэн зорилго нь:
1.5.1. Төмөр замын тээврийн салбарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, сүйрэл, осол, гологдол гарахгүй байх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх
1.5.2. Төмөр замын тээврийн салбарт техник, технологийн дэвшил хийх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
1.5.3. Хэрэглэгчдийг аюулгүй, чанартай ажил үйлчилгээг сонгон хэрэглэх боломж, нөхцөлийг хангах, хохирохоос урьдчилан сэргийлэх тус тус болно.
 
1.6. Гэрчилгээжүүлэх үйл ажиллагаанд ил тод, шуурхай, хууль ёсны байх, иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолыг дээдлэх, монгол хэл хэрэглэх, заавал гэрчилгээжүүлэлтэнд хамрагдаагүй объект, үйл ажиллагаа/1.4.4,1.4.5–д заасан/-г ашиглахыг хориглох, сайн дурын гэрчилгээжүүлэлт нээлттэй байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг баримтална.
 
Хоёр. Гэрчилгээжүүлэлтийг хэрэгжүүлэх байгууллага
 
2.1. Төмөр замын тээврийн гэрчилгээжүүлэлтийн ажлын зохион байгуулалтын бүтэц:
2.1.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
2.1.2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
2.1.3. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх гэрчилгээжүүлэлт, гэрээ эрхийн хэлтэс
2.1.4. Төмөр замын тээврийн хяналтын алба
2.1.5. Шинжээч
 
2.2.  Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  нь  дараах бүрэн эрхтэй:
2.2.1   Монгол улсын  хууль тогтоомжинд нийцүүлэн төмөр замын тээврийн зарим объект, үйл ажиллагаа/1.4.4, 1.4.5–д заасан /нд гэрчилгээ олгох  журмыг батлах;
2.2.2. Гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих.
2.2.3. Гэрчилгээжүүлэх ажлын талаар  гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх
 
 
2.3. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид төрийн захиргааны байгууллага гэх/ нь дараахь бүрэн эрхтэй:
2.3.1. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн бусад объект, тэдгээрийн ашиглалт, ажил үйлчилгээний холбогдох стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар баталгаажуулах
2.3.2. Гэрчилгээжүүлэлтийн заавар, гэрчилгээний нөхцөл шаардлагыг боловсруулж батлах
2.3.3. Гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
2.3.4. Гадаад орны гэрчилгээжүүлэх байгууллагуудаас олгосон гэрчилгээг зөвшөөрөх, зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
2.3.5. Төмөр замын тээврийн салбарын гэрчилгээжүүлэх ажилд оролцох   мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх
2.3.6. Төмөр замын тээврийн байгууллагууд  гэрчилгээний нөхцөл шаардлагыг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж  биелэлтийг нь хангуулах
2.3.7. Гэрчилгээжүүлэлтэнд хамрагдах төмөр замын объект, салбар замыг өргөтгөх, шинээр барих техникийн нөхцөлийг хянаж зураг, төслийг батлах
2.3.8. Төмөр замын тээврийн объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх асуудлын талаар бусад орны ижил төрлийн байгууллагуудтай хамтран ажиллах
2.3.9. Энэ журмын 1.5-д заасан зорилгод нийцүүлэн гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох
 
2.4.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэрчилгээжүүлэлт, гэрээ эрхийн хэлтэс нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.4.1. Төмөр замын тээврийн объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох болон гадаад орны гэрчилгээжүүлэх байгууллагуудаас олгосон гэрчилгээг зөвшөөрөх ажлыг зохион байгуулах
2.4.2. Гэрчилгээжүүлэх ажлын бичиг баримтыг боловсруулах, хөтлөх гэрчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх
2.4.3. Гэрчилгээжүүлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах
 
2.5. Төмөр замын тээврийн хяналтын алба нь дараах  дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.5.1. гэрчилгээжүүлэлтэнд хамруулахаар өргөдөл гаргасан объект, үйл ажиллагаа нь гэрчилгээний нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргах
2.5.2. гэрчилгээ бүхий объект үйл ажиллагаа нь гэрчилгээний нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгах, шаардлагатай бол гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргах
 
Гурав. Төмөр замын тээврийн салбарын гэрчилгээжүүлэлт
 
3.1. Гэрчилгээ хүсэгч нь өөрөө буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Төрийн захиргааны байгууллагад гэрчилгээ авах тухай өргөдөл гаргана.
3.2. Гэрчилгээ авах тухай өргөдөл гаргахдаа дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:
Объектын  гэрчилгээ:
3.2.1.   Гэрчилгээжүүлэлт хийлгэх  өргөдөл
3.2.2.   Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг эх хувьтай нь хамт
3.2.3.   Гэрчилгээжүүлэх объектын танилцуулга
3.2.4.   Гэрчилгээжүүлэх объектын талаар үйлдвэрлэгчийн тогтоосон буюу мөрдөж байгаа нөхцөл шаардлага
3.2.5.   Техникийн паспорт, засвар өөрчлөлтийн бүртгэл, ашиглалтын
            заавар, техникийн зураг
3.2.6.   Гэрчилгээжүүлэлтийн төлбөр төлсөн тухай баримт
3.2.7.   Объектийн онцлогоос хамааран гэрчилгээжүүлэлтэд зайлшгүй шаардлагатай бусад материал
       Үйл ажиллагааны гэрчилгээ:
3.2.8.    Гэрчилгээжүүлэлт хийлгэх өргөдөл
3.2.9.   Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг эх хувьтай нь хамт
3.2.10.           Гэрчилгээжүүлэлт хийлгэх үйл ажиллагааны тухай танилцуулга
3.2.11.           Байгууллагын  техник, технологийн  журам заавар
3.2.12.           Тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боловсон хүчний хангалт, ур чадварын тухай мэдээлэл
3.2.13.           Үйл ажиллагаа гэрчилгээжүүлэлтийн төлбөр төлсөн тухай  баримт
3.2.14.           Үйл ажиллагааны онцлогоос хамааран гэрчилгээжүүлэлтэд зайлшгүй шаардлагатай бусад материал
 
3.3. Гэрчилгээжүүлэлтийн ажлын явцад төмөр замын объект, үйл ажиллагаанууд нь  дараах нөхцөлийг хангаж байгаа эсэхийг шалгана.
3.3.1.   Төмөр замын объектын ангилал бүлэглэлд байх хамаарал, зохих техникийн баримтжуулалт, насжилт, гарал үүсэл
3.3.2.   Гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэх
3.3.3.   Зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахдаа хариуцлагын даатгалд  хамрагдсан эсэх
3.3.4.   Төмөр замын тодорхой объект, үйл ажиллагааны онцлогоос хамааран тогтоогдсон бусад шаардлага.
 
3.4. Төмөр замын тээврийн аюулгүй ажиллагаатай холбоотой объект, үйл ажиллагаанд тавигдах гэрчилгээний хүчинтэй хугацааг тэдгээрийн  норматив бичиг баримт, объект болон үйл ажиллагааны  онцлог, үйлдвэрлэл болон чанарын гэрчилгээний хүчинтэй хугацаа, бүтээгдэхүүний хэрэглээний хугацаанаас хамааруулан  Төрийн захиргааны байгууллагаас тогтооно.
3.4.1.   Объектийн гэрчилгээний хугацаа 3 жил байна.
3.4.2.   Үйл ажиллагааны гэрчилгээний хугацаа  3 жил байна.
3.4.3.   Хуулийн этгээд шинээр байгуулагдсан, эсхүл тухайн үйл ажиллагааг шинээр эхлэн явуулж  байгаа, салбар зам, байгууламжийг шинээр барьсан, тухайн тоног төхөөрөмжийг Монгол улсад анх удаа ашиглаж байгаа тохиолдолд 4-6 сарын хугацаатай түр гэрчилгээ олгоно.
3.4.4.   Объектийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа, ашиглалтын хугацаа дуусаагүй боловч гэмтэл, бүтэц, загварын өөрчлөлт болон бусад хүчин зүйлээс хамааран ашиглалтын хугацаа богинссон тохиолдолд энэ журмын 3.4.1, 3.4.2-т зааснаас богино хугацаатай гэрчилгээ олгохоор шийдвэрлэж болно.
 
3.5. Гэрчилгээ хүсэгчийн гаргаж өгсөн материал нь энэ журмын 3.2-т заасан шаардлагыг хангаж байвал Төрийн захиргааны байгууллага нь гэрчилгээ олгох  эсэхийг ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг сунгаж болно.
 
3.6.  Гэрчилгээ хүсэгч нь гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой Төрийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана.
 
3.7. Гэрчилгээ нь олгогдсон өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрчилгээ эзэмшигч нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй.
 
3.8. Гэрчилгээний хүчинтэй хугацаанд объектын үндсэн эд анги, зангилааг солих, засварлах, технологийн процесс өөрчлөгдсөн үед анх гэрчилгээгээр тогтоосон норм, стандартыг дахин магадлаж шалгана.
 
3.9. Объект, үйл ажиллгааны хэвийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох бүтэц, технологийн процесс, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах үед гэрчилгээ эзэмшигч нь энэ тухай Төрийн захиргааны байгууллагад урьдчилан  мэдэгдэж хянуулна.
 
3.10. Гэрчилгээжүүлэгдсэн объектын, үйл ажиллагааны явцад сүйрэл, осол, гологдол гарах, хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд ноцтой хохирол учирах нөхцөл бий болсон, гэрчилгээ эзэмшигч гэрчилгээний нөхцөл шаардлагыг зөрчсөн бол гэрчилгээг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэн дахин магадлаж, төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа бол хүчингүй болгоно.
 
3.11.      Гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрчилгээгээ сунгуулах тухай өргөдөл гаргана. Энэ журмын 3.3-т заасан шаардлагыг хангаж байгаа бол гэрчилгээг энэ журмын 3.4.1, 3.4.2-т заасан хугацаагаар сунгана.
       
3.12.      Хугацаа дууссан буюу хүчингүй болгосон объект, үйл ажиллагааны гэрчилгээг Төрийн захиргааны байгууллага хураан авна.
 
 
Дөрөв.  Хяналт шалгалт
 
4.1. Гэрчилгээжүүлэлтэнд хамрагдсан объект, үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг  Төмөр замын тээврийн хяналтын албанаас гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус хэлбэрээр жилд нэгээс доошгүй удаа хийнэ.
4.2. Хяналт шалгалт нь гэрчилгээжүүлэгдсэн төмөр замын тээврийн объект, үйл ажиллагаа нь гэрчилгээний нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэх, нийцэхгүй бол түүнээс учирах гэм хорыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой.
4.3. Гэрчилгээ эзэмшигч нь эрх бүхий этгээдийг гэрчилгээний шалгалтыг хийх боломжоор хангах үүрэгтэй.
4.4. Шалгалтыг  улсын байцаагч  хийж гүйцэтгэнэ. Шаардлагатай бол  гэрээний дагуу шинжээчдийг оролцуулж болно.
4.5. Хяналт шалгалтын үр дүнгээс хамааран гэрчилгээг хүчингүй болгох эсвэл түр хугацаагаар түдгэлзүүлж болно. Гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдээллийг олгосон байгууллага нь гэрчилгээ эзэмшиж буй этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
 
Тав. Гэрчилгээжүүлэлт, хяналт шалгалтын төлбөр, санхүүжилт
 
5.1. Гэрчилгээний үнэ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа, хяналт шалгалтын зардлыг  Төрийн захиргааны байгууллагаас тогтооно.
5.2.  Гэрчилгээний загварыг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлах бөгөөд объект, үйл ажиллагааны код, нэр, төрөл, хүчинтэй хугацаа, техникийн үзүүлэлтүүд, гэрчилгээний үндсэн нөхцөл шаардлага бичигдэнэ.
5.3.  Объект, үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт, төмөр замын  объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх, бэлтгэх үед гарсан бүх зардлыг мэдүүлэгч хариуцана.
5.4 Гэрчилгээ хүсэгч нь гэрчилгээжүүлэлтийн хяналт, шалгалтын  зардлын төлбөрийг  жил бүр Төрийн захиргааны байгууллагын дансанд тушаана.
 
Зургаа. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан
 
6.1. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан дараах мэдээллүүдийг агуулна.
            6.1.1 Стандарт, норматив бичиг баримтууд
            6.1.2 Гэрчилгээжсэн объектууд
            6.1.3.Объектын ангилал, төрөл
6.2. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан нь төмөр замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээжүүлэлтийн дараа хийгдэх  хяналт шалгалтын үр дүн,  бусад мэдээллээр баяжигдана.
 
 
- 000 -