A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 04 сарын 09-ны өдрийн  90 дугаар тушаалын хавсралт

 
ДАДЛАГАЖИГЧ ИХ ЭМЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Дадлагажигч их эмч /цаашид дадлагажигч гэх/-ийн үйл ажиллагаа явуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2  Анагаах ухааны боловсрол олгох дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежийг бакалавр (түүнтэй дүйцэх)-ын зэрэгтэй төгссөн хүний их эмч эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахаар дадлагажигчаар ажиллана.
1.3   Дадлагажигчийг гурваас доошгүй жил ажилласан, эмчлэх эрхтэй хүний их эмч /цаашид дадлагажуулагч гэх/-ийг дагалдуулан ажиллуулна.
1.4          Дадлагажигчийн цалинг Засгийн газраас тогтоосон төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн сүлжээгээр олгох ба журмын 3.2-т заасан эрүүл мэндийн байгууллагад дадлага хийвэл дээрх жишгээр цалинг тооцон тухайн хувийн хэвшлийн байгууллага олгоно.
 
Хоёр. Эрүүл мэндийн яамны эрх, үүрэг
2.1    Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.
2.2    Дадлагажигчийн цалинг Эрүүл мэндийн сайдын жил бүрийн төсвийн багцанд тусгана.
Гурав. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн эрх үүрэг
3.1         Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв нь аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын захиалга, анагаах ухааны боловсрол олгох сургуулийн саналыг үндэслэн нэг дадлагажуулагчид хоёроос илүүгүй дадлагажигч ногдохоор хуваарилна.
3.2          Дараах шаардлагыг хангасан нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлийн хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагад дадлагажигч ажиллуулах зөвшөөрөл олгоно.
3.2.1           Магадлан итгэмжлэгдсэн;
3.2.2            Дадлагажигчийг цалинжуулах чадвартай;
3.2.3            Журмын 1.3-т заасан шаардлагыг хангах их эмчтэй.
3.3             Тухайн жилд ажиллах нийт дадлагажигчийн цалингийн төсвийн төслийг Эрүүл мэндийн яаманд жил бүрийн эхний хагас жилд багтаан ирүүлнэ.
3.4         Журмын 7.5-д заасан шалтгаанаар дадлагыг эхлээгүй буюу үргэлжлүүлэн хийгээгүй дадлагажигчид анх хуваарилагдсан байгууллагад дадлагыг нөхөн хийх зөвшөөрлийг нэг удаа олгоно.
3.5          Дадлагын явцад хяналт тавин, дадлагын үйл ажиллагааг үнэлсэн хурлын протокол, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тайланг дүгнэсэн илтгэх хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд оруулна.
3.6             Дадлагажуулагчид удирдсан дадлагажигч тутамд, жилд 2 багц цаг тооцож олгоно.
Дөрөв. Анагаах ухааны боловсрол олгох сургуулиудын эрх, үүрэг
4.1             Жил бүр төгсөх оюутны тоо, дадлага хийх байршлын саналыг гуравдугаар сарын нэгний дотор Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд хүргүүлнэ.
4.2        Оюутнуудад дадлагажигчаар ажиллах журмыг танилцуулах, холбогдох мэдээллээр хангана.
 
Тав. Эрүүл мэндийн газрын эрх, үүрэг
1.1             Эрүүл мэндийн тухай хуулийн 17.3.1-т заасан эмнэлгийн байгууллагад ажиллуулах дадлагажигчийн захиалгыг жил бүрийн гуравдугаар сарын нэгний дотор Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд хүргүүлнэ.
1.2           Эрүүл мэндийн газар, дадлагажигчтай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
1.3         Хуваарилагдсан газарт очих дадлагажигчийн нэг удаагийн унааны зардлыг хариуцна.
1.4             Дадлагажигч, түүний гэр бүлийг нутгийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран дэмжиж, ажиллана.
1.5             Дадлагажигчийн жилийн эцсийн тайланг нэгтгэн илтгэх хуудсыг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд хүргүүлнэ.
1.6             Дадлагажигчийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 15 хоногийн дотор дадлагын үйл ажиллагааг үнэлсэн хурлын протокол, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд хүргүүлнэ.
1.7       Журмын 7.5-д заасан шалтгаанаар дадлагаа эхлэх буюу  үргэлжлүүлэх боломжгүй болсон дадлагажигчийн нэрсийг 15 хоногийн дотор Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд хүргүүлнэ.
1.8        Дадлагажуулагчийн ажлын үр дүнг харгалзан хагас жил тутамд мөнгөн урамшуулал олгож болно.
 
Зургаа. Дадлагажуулагчийн эрх, үүрэг
6.1             Дадлагажигчид Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, бусад дүрэм, журмыг танилцуулж мөрдүүлнэ.
6.2       Дадлагажигчийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
6.3       Үйлчлүүлэгчид үзүүлж буй тусламж, үйлчилгээтэй холбоотой дадлагажигчийн гаргасан аливаа шийдвэрт хяналт тавьж баталгаажуулна.
6.4       Дадлагажигчийг мэргэжил, ёс зүйн алдаа гаргахаас сэргийлэн, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийг чармайн ажиллана.
6.5       Дадлагажигч журмын дагуу дадлагаа хийгээгүй тохиолдолд Эрүүл мэндийн газар, холбогдох бусад дээд шатны байгууллагад мэдэгдэж, дадлагыг удирдахаас татгалзах эрхтэй.
 
Долоо. Дадлагажигчийн эрх, үүрэг
7.1             Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох хууль, тогтоомж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт, бусад дүрэм, журмыг баримталж ажиллана.
7.2             Журмын 1.2-т заасан сургуулийг төгссөнөөс хойш 3 жилийн дотор дадлагаа эхэлнэ.
7.3       Дадлагажуулагчийн удирдлага дор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж, эмчлэгч эмчийн хэмжээнд оношлогоо, эмчилгээний талаар шийдвэр гарган, хянуулж баталгаажуулна.
7.4       Зайлшгүй шаардлагаар бие даан ажиллах тохиолдолд бусад дадлагажуулагч эмчээс зааварчилга авч ажиллана.
7.5       Дор дурьдсан шалтгаанаар дадлага эхлэх буюу үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд эрүүл мэндийн газарт нэг  сарын дотор бичгээр  мэдэгдэнэ:
7.5.1      Өвчтэй;
7.5.2.   Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;
7.5.3. Бусад.  
Найм. Бусад
8.1   Дадлагажуулагч дадлагыг хангалтгүй удирдсан тохиолдолд журмын 5.9-д заасан урамшууллыг олгохгүй.
8.2         Дадлагыг тогтоосон хугацаанд хийж дуусгаагүй дадлагажигчийн дадлагаа нөхөн хийхэд улсын төсвөөс дахин цалин хөлс олгохгүй.
8.3             Дадлагын эцсийн үнэлгээгээр хангалтгүй дүн авсан, хуваариласан газарт тогтоосон хугацаанд хийж дуусгаагүй дадлагажигчийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн  шалгалтанд оруулахгүй.
 
 
 
 
--o0o—