A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

 

Сангийн сайдын 2007 оны

12 дугаар сарын 13-ны өдрийн 345 тоот

тушаалын 3 дугаар хавсралт

 

 

   

БАГА ХЭМЖЭЭНИЙ ДААЛГАВАР БҮХИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

(ХУГАЦААНД ҮНДЭСЛЭСЭН ГЭРЭЭ)

 

 

 

 

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 (ХУГАЦААНД ҮНДЭСЛЭСЭН ГЭРЭЭ)

 

 

 

                                      БАТЛАВ.                                               ЗӨВШӨӨРСӨН[1].

 

 

 

ЗАХИАЛАГЧ

 

                       

(Гарын үсэг)

 

 

ГҮЙЦЭТГЭГЧ

 

                        

(Гарын үсэг)

 

[Санхүүжилтийн эрхийг нээх байгууллага, удирдах албан тушаалтан]

                        

(Гарын үсэг)

 

                       

(Албан тушаал)

 

                        

(Албан тушаал)

 

                        

(Албан тушаал)

 

(Тамга)

(Тамга)

(Тамга)

 

 

 

 [Зөвлөх үйлчилгээний нэр] гэрээ.

Дугаар ¹ [гэрээний дугаар]

 

                                                                                                                                                                                    

                                                                                                                  хот/аймаг

 

      Нэг талаас [захиалагчийн нэр] (цаашид "захиалагч" гэх), нөгөө талаас [зөвлөхийн нэр] (цаашид "зөвлөх" гэх)  дараах зүйлийг харилцан тохиролцож  _____ оны ___ сарын ____-ний өдөр энэхүү  ГЭРЭЭГ  (цаашид "гэрээ" гэх) байгуулав. Үүнд:

 

 

1.    Үйлчилгээ

1.1.          Зөвлөх нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт ¹1-д тодорхойлсон "Ажлын даалгавар болон үйлчилгээний цар хүрээ"-нд заасан ажил үйлчилгээг (цаашид "үйлчилгээ" гэх) үзүүлэх үүрэгтэй.

 

1.2.          Зөвлөх нь үйлчилгээг үзүүлэхдээ Хавсралт 2-т тодорхойлсон "Зөвлөхийн тайлан гаргах хуваарь"-т заасан тайлангуудыг түүнд товлосон хугацаанд гаргаж захиалагчид ирүүлэх ба Хавсралт 3-т тодорхойлсон "Үйлчилгээний төсөвт өртөг, ажиллах хүчний хуваарь болон нэгж үнийн хуваарь"-т заасан ажилтнуудыг ажиллуулах үүрэгтэй.

 

2.    Хугацаа

 

2.1.          Зөвлөх нь үйлчилгээг [эхлэх өдрийг бичнэ]-нээс [дуусах хугацааг бичнэ]-ий хооронд, эсхүл талуудын бичгээр харилцан тохиролцсон хугацаанд гүйцэтгэнэ.

 

3.    Төлбөр

 

3.1.          Төлбөрийн дээд хэмжээ.

 

Захиалагч нь зөвлөхөд Хавсралт ¹ 1-ийн дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөрт төлөх дээд хэмжээ нь [дүн, валютыг бичнэ] болно. Энэ дүнд зөвлөхийн бүх зардал, ашиг, мөн түүнчлэн зөвлөхөд ногдож болох аливаа татвар, хураамж орсон болно. Энэ гэрээний дагуу төлөх төлбөр нь 3.2-т заасан ажлын хөлс болон 3.3-т заасан нөхөн төлөгдөх зардлаас бүрдэнэ.

 

3.2.          Ажлын хөлс.

 

Захиалагч зөвлөхөд үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан хүнсар[2] тутамд Хавсралт 3-т тохиролцож тусгасан хэмжээгээр төлбөр төлнө.

 

3.3.          Нөхөн төлөгдөх зардал.

Захиалагч зөвлөхөд зөвхөн дор дурдсан нөхөн төлөгдөх зардлуудыг төлнө. Үүнд:

 

1)     Албан томилолтын зардал, түүнтэй холбоотой байр, бичиг хэргийн болон холбооны зардал. Албан томилолтын зардлын төлбөрийг захиалагчийн томилсон төслийн зохицуулагчийн зөвшөөрлийн дагуу хийнэ.

 

2)     Төслийн зохицуулагчийн урьдчилан зөвшөөрч баталсан бусад зардлууд[3].                

 

3.4.          Төлбөрийн нөхцөл.

 

Төлбөрийг 4 дүгээр зүйлд заасан төлбөрийн нэхэмжлэхийн хувийг төслийн зохицуулагчид ирүүлснээс хойш 30 хоногийн дотор [валютыг заа]-өөр хийнэ.

 

4.    Төслийн удирдлага

 

4.1.          Төслийн зохицуулагч.

 

Захиалагч нь [албан тушаал, нэрийг бич]-ийг төслийн зохицуулагчаар томилж байгаа бөгөөд энэхүү зохицуулагч нь гэрээний дагуу хийгдэх үйл ажиллагааг зохицуулах, төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авч батлах, тайлан болон бусад бичиг баримт, эд зүйлсийг хүлээн авах үүргийг хүлээнэ.

 

 

 

4.2.          Ажлын гүйцэтгэл.

 

Гэрээний дагуу үйлчилгээ үзүүлж буй зөвлөхийн ажилтнууд ажлын явцад төслийн зохицуулагчийн зааварчилгааны дагуу ажлын гүйцэтгэлийн дэлгэрэнгүй хүснэгт, эсхүл тэдгээрийн ажилд зарцуулсан хугацаа болон зардлыг тодорхойлоход шаардагдах бусад баримт бичгүүдийг бөглөж ирүүлэх шаардлагатай

 

 

 

4.3.          Тайлан, бүртгэл.

 

Зөвлөх нь тайлан бүртгэлийг үнэн зөв, нягт нямбай хөтөлнө. Захиалагч гэрээний хэрэгжилт, түүний аливаа сунгалтын хугацаанд болон түүнээс хойш 3 сарын хугацаанд нэхэмжилж буй дүнтэй холбоотой зөвлөхийн гаргасан тайланг шалгах, эсхүл нэр хүнд бүхий компаниар аудит хийлгэх эрхтэй.

 

5.    Гүйцэтгэлийн чанар

 

5.1.          Зөвлөх нь үйлчилгээг мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд үнэнч шударгаар үзүүлнэ. Энэхүү гэрээний дагуу зөвлөхийн ажиллуулж буй аливаа ажилтан шаардлага хангаагүй гэж захиалагч үзсэн бол зөвлөх уг ажилтныг нэн даруй солино.

 

6.    Нууцлал

 

6.1.          Зөвлөх нь гэрээний хэрэгжилтийн явцад, мөн түүнийг дуусгавар болсноос хойш хоёр жилийн дотор зөвлөхийн үйлчилгээ болон энэ гэрээтэй холбоотой өмчлөлийн болон нууцлах шаардлагатай мэдээллийг, эсхүл захиалагчийн бизнесийн болон үйл ажиллагааны талаар захиалагчаас урьдчилан зөвшөөрөл авалгүй задруулах эрхгүй.

 

7.    Өмчлөл

 

7.1.          Энэхүү гэрээний дагуу захиалагчид зориулж зөвлөхийн боловсруулсан аливаа судалгаа, тайлан, зураг, график, программ хангамж болон бусад материал, эд зүйл нь захиалагчийн өмч болж үлдэнэ. Зөвлөх нь эдгээр бичиг баримт болон программ хангамжийн[4] хувийг авч болно.

 

8.    Зөвлөх зарим нэг үйл ажиллагаанд оролцохгүй байх

 

8.1.          Зөвлөх, түүний нэгдмэл сонирхолтой аливаа этгээд нь энэ гэрээний хугацаанд болон гэрээ дуусгавар болсноос хойш энэ үйлчилгээнээс үүсэлтэй, эсхүл түүнтэй нягт холбоотой аливаа төслийн бараа, ажил, үйлчилгээ (энэ үйлчилгээ болон түүний үргэлжлэлээс бусад)-ний гүйцэтгэгчээр ажиллах эрхгүй болохыг зөвлөх хүлээн зөвшөөрч байна.

 

9.    Даатгал

 

9.1.          Зөвлөх нь шаардлагатай бүх даатгалыг өөрийн зардлаар хариуцна.

 

10.           Эрх шилжүүлэлт

 

10.1.      Зөвлөх нь захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бусад этгээдэд шилжүүлэх, эсхүл түүний аливаа хэсгийг туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрхгүй.

 

11.           Гэрээнд мөрдөх хууль ба хэл

 

11.1.      Энэ гэрээнд Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх ба гэрээний хэл нь [хэрэглэх хэлийг бич][5] хэл байна

 

12.           Маргааныг шийдвэрлэх[6]

 

12.1.      Талууд гэрээний үүргийн биелэлттэй холбогдсон асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол зохих тал шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ.

 

 

 

 

 

 

ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

                                 

(Гарын үсэг)

 

 

ЗӨВЛӨХИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

                                    

(Гарын үсэг)

                                 

(Албан тушаал)

 

                                    

(Албан тушаал)

 

 

 

 

 

ХАВСРАЛТ

 

 

Хавсралт 1:      Ажлын даалгавар болон үйлчилгээний цар хүрээ

 

 

Хавсралт 2:      Зөвлөхийн тайлан гаргах хуваарь

 

 

Хавсралт 3:      Үйлчилгээний төсөвт өртөг, ажиллах хүчний хуваарь болон нэгж үнийн хуваарь

  Хавсралт 3

 

Үйлчилгээний төсөвт өртөг, ажиллах хүчний хуваарь

болон нэгж үнийн хуваарь

 

(1) Ажилтнуудын цалин хөлс

 

Албан тушаал

Нэр

Нэгж үнэ

[валютыг заах сардөдөртцагт]

 

Зарцуулсан хугацаа [сарөдөрцаг]

Бүгд

[валютыг заах ]

(а) Багийн ахлагч

 

 

 

 

(б)

 

 

 

 

(в)

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

(2) Нөхөн төлөгдөх зардал[7]

 

 

Зардлын нэр

Нэгж үнэ

Хоног

Бүгд

(а) Гадаад томилолт

 

 

 

(б) Дотоодын тээвэр

 

 

 

(в) Байр, хоол

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

 

БҮГД ЗАРДАЛ _________________________

 

Магадлашгүй зардал[8]_____________________

 

 

ГЭРЭЭГЭЭР ТӨЛӨХ ДЭЭД ҮНЭ____________________

 

 

[1]     Хэрэв санхүүжилтийн эрхийг нээх байгууллага, захиалагч хоёр нэг этгээд бол энэ хэсгийг хасна.

[2]     Эсхүл хүнөдөр, эсхүл  хүнцаг (өдөрт 8-аас илүүгүй цаг ажиллахаар бодно). Тохирох нэгжийг үлдээж бусдыг арилгах.

[3]      Эдгээр зардлуудыг 3.3-ын 3) гэсэн заалт болгон нэмж болно.

[4]  Хэрэв эдгээр бичиг баримт болон программ хангамжийг цаашид хэрэглэхийг хязгаарлах шаардлагатай бол 7 дугаар зүйлийн эцэст нэмж оруулна.

[5]  Зөвлөхийг сонгох ажиллагаанд гадаадын компаниуд орж байгаа бол хэрэглэх хэл нь англи, франц, эсхүл испани гэх мэт гадаад хэл байж болно.

[6]  Гадаадын зөвлөхтэй гэрээ байгуулж байгаа тохиолдолд 12 дугаар зүйлийг "Энэ гэрээнээс үүдсэн болон энэ гэрээтэй холбогдсон, эсхүл түүнийг зөрчсөн, түүнийг дуусгавар болгосон юм уу хүчингүй болсонтой  холбогдсон аливаа маргаан, зөрчилдөөн, нэхэмжлэхийг хүчин төгөлдөр үйлчилж буй UNCITRAL-ын арбитрын журмын дагуу шийдвэрлэнэ." гэсэн заалтаар сольж болно.

[7]   Гадаад томилолт, дотоодын тээвэр, байр, хоол, холбоо, тайлан гаргах зардлууд, визийн хураамж, вакцин хийлгэх зардал, эмнэлгийн энгийн үйлчилгээ, ачаа зөөлгөсний хөлс, ажлын талбайд очих ба буцах зардал, онгоцны буудлын хураамж болон аялалтай холбоотой шаардлагатай гэж үзсэн бусад зардал. Зардлыг холбогдох баримт, дагалдах нотлох бичиг баримтыг үндэслэн нөхөн төлнө. Зөвхөн байр, хоолны зардалд баримт шаардахгүй бөгөөд энэ нь тогтмол дүн байна.   

[8]    Нийт зардлын 0-15 хувь байх ба магадлашгүй зардлыг ашиглахыг захиалагч урьдчилан зөвшөөрсөн байна.