A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

 

Сангийн сайдын 2007 оны

12 дугаар сарын 13-ны өдрийн 345 тоот

тушаалын 4 дүгээр хавсралт

 

 

БАГА ХЭМЖЭЭНИЙ ДААЛГАВАР БҮХИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

(НИЙТ ҮНЭД ҮНДЭСЛЭСЭН ГЭРЭЭ)

 

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

(НИЙТ ҮНЭД ҮНДЭСЛЭСЭН ГЭРЭЭ)

 

 

                                      БАТЛАВ.                                               ЗӨВШӨӨРСӨН[1].

 

ЗАХИАЛАГЧ

 

                       

(Гарын үсэг)

 

 

ГҮЙЦЭТГЭГЧ

 

                        

(Гарын үсэг)

 

[Санхүүжилтийн эрхийг нээх байгууллага, удирдах албан тушаалтан]

                        

(Гарын үсэг)

 

                       

(Албан тушаал)

 

                        

(Албан тушаал)

 

                        

(Албан тушаал)

 

(Тамга)

(Тамга)

(Тамга)

 

 

 

 [Зөвлөх үйлчилгээний нэр] гэрээ.

Дугаар ¹ [гэрээний дугаар]

 

                                                                                                                                                                                    

                                                                                                                  хот/аймаг

 

 

      Нэг талаас [захиалагчийн нэр] (цаашид "захиалагч" гэх), нөгөө талаас [зөвлөхийн нэр] (цаашид "зөвлөх" гэх)  дараах зүйлийг харилцан тохиролцож  _____ оны ___ сарын ____-ний өдөр энэхүү  ГЭРЭЭГ  (цаашид "гэрээ" гэх) байгуулав. Үүнд:

 

1.    Үйлчилгээ

1.1.          Зөвлөх нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1-д тодорхойлсон "Ажлын даалгавар болон үйлчилгээний цар хүрээ"-нд заасан ажил үйлчилгээг (цаашид "үйлчилгээ" гэх) үзүүлэх үүрэгтэй.

 

1.2.          Зөвлөх нь үйлчилгээг үзүүлэхдээ Хавсралт 2-т тодорхойлсон "Зөвлөхийн ажиллах хүчний жагсаалт"-д заасан мэргэжилтнүүдийг ажиллуулах үүрэгтэй.

 

1.3.          Зөвлөх нь Хавсралт 3-т тодорхойлсон "Зөвлөхийн тайлан гаргах хуваарь"-т заасан маягтаар, түүнд товлосон хугацаанд тайлангууд гаргаж захиалагчид ирүүлнэ.

 

2.    Хугацаа

 

2.1.          Зөвлөх нь үйлчилгээг [эхлэх өдрийг бичнэ]-нээс [дуусах хугацааг бичнэ]-ий хооронд, эсхүл талуудын бичгээр харилцан тохиролцсон хугацаанд гүйцэтгэнэ.

 

3.    Төлбөр

 

3.1.          Төлбөрийн дээд хэмжээ.

 

Захиалагч нь зөвлөхөд Хавсралт 1-ийн дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөрт төлөх дээд хэмжээ нь [дүн, валютыг бичнэ] болно. Энэ дүнд зөвлөхийн бүх зардал, ашиг, мөн түүнчлэн зөвлөхөд ногдож болох аливаа татвар, хураамж орсон болно.

 

3.2.          Төлбөрийн хуваарь.

 

Төлбөрийг доорх хуваарийн дагуу хийнэ:[2]

 

(1)     Зөвлөхийн гарын үсэг зурсан гэрээний хувийг захиалагч хүлээн авсны дараа төлөх дүн: [төлбөрийн дүн, валютыг заах];

 

(2)     Хүлээн зөвшөөрөхүйц тайлангийн төслийг захиалагч хүлээн авсны дараа төлөх дүн: [төлбөрийн дүн, валютыг заах];

 

(3)     Хүлээн зөвшөөрөхүйц эцсийн тайланг захиалагч хүлээн авсны дараа төлөх дүн: [төлбөрийн дүн, валютыг заах];

 

Нийт төлөх дүн: [төлбөрийн дүн, валютыг заах].                

 

3.3.          Төлбөрийн нөхцөл.

 

Төлбөрийг 4 дүгээр зүйлд заасан төлбөрийн нэхэмжлэхийн хувийг төслийн зохицуулагчид ирүүлснээс хойш 30 хоногийн дотор [валютыг заа]-өөр хийнэ.

 

4.    Төслийн удирдлага

 

4.1.          Төслийн зохицуулагч.

 

Захиалагч нь [албан тушаал, нэрийг бич]-ийг төслийн зохицуулагчаар томилж байгаа бөгөөд энэхүү зохицуулагч нь гэрээний дагуу хийгдэх үйл ажиллагааг зохицуулах, төлбөрийн нэхэмжлэх, тайлан болон бусад бичиг баримт, эд зүйлсийг хүлээн авч батлах үүргийг хүлээнэ.

 

 

 

4.2.          Тайлан.

 

Зөвлөх нь Хавсралт 3-т тодорхойлсон "Зөвлөхийн тайлан гаргах хуваарь"-т заасан тайланг хуваарийн дагуу ирүүлэх бөгөөд энэ нь 3 дугаар зүйлийн дагуу төлбөр хийх үндэслэл болно.

 

5.    Гүйцэтгэлийн чанар

 

5.1.          Зөвлөх нь үйлчилгээг мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд үнэнч шударгаар үзүүлнэ. Энэхүү гэрээний дагуу зөвлөхийн ажиллуулж буй аливаа ажилтан шаардлага хангаагүй гэж захиалагч үзсэн бол зөвлөх уг ажилтныг нэн даруй солино.

 

6.    Нууцлал

6.1.          Зөвлөх нь гэрээний хэрэгжилтийн явцад, мөн түүнийг дуусгавар болсноос хойш хоёр жилийн дотор зөвлөхийн үйлчилгээ болон энэ гэрээтэй холбоотой өмчлөлийн болон нууцлах шаардлагатай мэдээллийг, эсхүл захиалагчийн бизнесийн болон үйл ажиллагааны талаар захиалагчаас урьдчилан зөвшөөрөл авалгүй задруулах эрхгүй.

 

7.    Өмчлөл

 

7.1.          Энэхүү гэрээний дагуу захиалагчид зориулж зөвлөхийн боловсруулсан аливаа судалгаа, тайлан, зураг, график, программ хангамж болон бусад материал, эд зүйл нь захиалагчийн өмч болж үлдэнэ. Зөвлөх нь эдгээр бичиг баримт болон программ хангамжийн[3] хувийг авч болно.

 

8.    Зөвлөх зарим нэг үйл ажиллагаанд оролцохгүй байх

 

8.1.          Зөвлөх, түүний нэгдмэл сонирхолтой аливаа этгээд нь энэ гэрээний хугацаанд болон гэрээ дуусгавар болсноос хойш энэ үйлчилгээнээс үүсэлтэй, эсхүл түүнтэй нягт холбоотой аливаа төслийн бараа, ажил, үйлчилгээ (энэ үйлчилгээ болон түүний үргэлжлэлээс бусад)-ний гүйцэтгэгчээр ажиллах эрхгүй болохыг зөвлөх хүлээн зөвшөөрч байна.

 

9.    Даатгал

 

9.1.          Зөвлөх нь шаардлагатай бүх даатгалыг өөрийн зардлаар хариуцна.

 

10.           Эрх шилжүүлэлт

 

10.1.      Зөвлөх нь захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бусад этгээдэд шилжүүлэх, эсхүл түүний аливаа хэсгийг туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрхгүй.

 

11.           Гэрээнд мөрдөх хууль ба хэл

 

11.1.      Энэ гэрээнд Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх ба гэрээний хэл нь [хэрэглэх хэлийг бич][4] хэл байна

 

12.           Маргааныг шийдвэрлэх[5]

 

12.1.      Талууд гэрээний үүргийн биелэлттэй холбогдсон асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол зохих тал шүүхэд нэхэмжлэл гаргаж асуудлыг шийдвэрлүүлнэ.

 

 

 

ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

                                    

(Гарын үсэг)

 

ЗӨВЛӨХИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

                                    

(Гарын үсэг)

                                    

(Албан тушаал)

 

                                    

(Албан тушаал)

 

 

ХАВСРАЛТ

 

 

Хавсралт 1:      Ажлын даалгавар болон үйлчилгээний цар хүрээ

 

 

Хавсралт 2:      Зөвлөхийн ажиллах хүчний жагсаалт

 

 

Хавсралт 3:      Зөвлөхийн тайлан гаргах хуваарь.

 

[1]     Хэрэв санхүүжилтийн эрхийг нээх байгууллага, захиалагч хоёр нэг этгээд бол энэ хэсгийг хасна.

[2]      Хавсралт 3-т тодорхойсон үйлчилгээний үр дүнг харгалзан өөрчлөнө.

[3]     Хэрэв эдгээр бичиг баримт болон программ хангамжийг цаашид хэрэглэхийг хязгаарлах шаардлагатай бол 7 дугаар зүйлийн эцэст нэмж оруулна.

[4]   Зөвлөхийг сонгох ажиллагаанд гадаадын компаниуд орж байгаа бол хэрэглэх хэл нь англи, франц, эсхүл испани гэх мэт гадаад хэл байж болно.

[5]    Гадаадын зөвлөхтэй гэрээ байгуулж байгаа тохиолдолд 12 дугаар зүйлийг "Энэ гэрээнээс үүдсэн болон энэ гэрээтэй холбогдсон, эсхүл түүнийг зөрчсөн, түүнийг дуусгавар болгосон юм уу хүчингүй болсонтой  холбогдсон аливаа маргаан, зөрчилдөөн, нэхэмжлэхийг хүчин төгөлдөр үйлчилж буй UNCITRAL-ын арбитрын журмын дагуу шийдвэрлэнэ." гэсэн заалтаар сольж болно.