- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМЧЛЭХ, СУВИЛАХ, ЭМ БАРИХ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ДАХИН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ уг хавсралтыг ЭМС-ын 215 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Эрүүл мэндийн сайдын 2008 оны
9 сарын 24-ны өдрийн 199 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ЭМЧЛЭХ, СУВИЛАХ, ЭМ БАРИХ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ДАХИН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ /уг хавсралтыг ЭМС-ын 215 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) олгох, дахин олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг "Эрүүл мэндийн тухай" хууль, энэхүү журам, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх) ажиллах ба зөвшөөрөл олгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх ажлын алба нь Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (цаашид "ажлын алба" гэх) байна.
1.3. Энэхүү журам нь, их эмч, эм зүйч, бага эмч, эх баригч, сувилагч, эм найруулагчаар төгссөн эмнэлгийн мэргэжилтэнд тус тус хамаарна. Их эмчид анагаах ухааны боловсрол олгох сургуулийг төгсөөд 2 жил дадлагажигчаар ажилласны дараа зөвшөөрөл авах эрх нь үүснэ.
1.4. Зөвшөөрлийг хүсэлт гаргасан эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн шалгалтын дүн, тасралтгүй сургалтын багц цагийн биелэлтийг үндэслэн 3 жилийн хугацаагаар олгох ба зөвшөөрөл олгосныг баталгаажуулах баримт нь зөвшөөрлийн гэрчилгээ байна.
1.5. Зөвшөөрлийн гэрчилгээний загварыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батална.
1.6. Зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэжлээрээ ажиллах баталгаа нь тухайн мэргэжлийн сургалтанд хамрагдсаныг гэрчлэх диплом, түүнтэй адилтгах баримт бичиг болно.
Хоёр. Нэр томьёо
Энэхүү журамд бичигдсэн зарим нэр томьёог дор дурдсанаар ойлгоно.
2.1. Мэргэжлийн шалгалт гэж эмнэлгийн мэргэжилтний тухайн мэргэжлээр ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагын түвшинг баталгаажуулах үйл явцыг;
2.2. Тасралтгүй сургалт гэж эмнэлгийн мэргэжилтэн анагаах ухаан, эм зүйн болон сувилахуйн боловсрол эзэмшүүлэх сургууль төгссөнөөс хойш мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий л хугацаандаа суралцахыг;
2.3. Багц цаг гэж Боловсролын тухай хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.1.8-д зааснаар;
2.4. Албан сургалт гэж Боловсролын тухай хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.1.6-д зааснаар;
2.5. Албан бус сургалт гэж Боловсролын тухай хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.1.7-д зааснаар;
2.6. Зайны сургалт гэж мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эмнэлгийн мэргэжилтэн ажлын байран дээрээ мэргэжлээ дээшлүүлэх сургалтыг;
2.7. Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөл гэж эрүүл мэндийн сайдын 2007 оны 46 тоот тушаалаар батлагдсан Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 1.1-д зааснаар.
Гурав. Үндэсний зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа
3.1 Үндэсний зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.1.1 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
3.1.2 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох;
3.1.3 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
3.1.4 Эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих;
3.1.5 Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтнийг тухайн мэргэжлээр ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргах;
3.1.6 Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд олгох зөвшөөрлийн хугацааг тогтоох;
3.1.7 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба, Улсын мэргэжлийн хяналтын алба, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг эрх бүхий этгээдэд тавих.
3.2 Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.
3.3 Үндэсний зөвлөлийн хурлын дэгийг зөвлөлийн дарга батална.
3.4 Үндэсний зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргаж, тэмдэглэл хөтөлнө.
3.5 ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар нь үндэсний зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг ханган зохион байгуулах үүргийг хүлээх ба ажлын албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
Дөрөв. Ажлын албаны чиг үүрэг
4.1. Ажлын алба нь дараахь чиг үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
4.1.1. Мэргэжлийн шалгалтын бэлтгэл ажлыг ханган, зохион байгуулах;
4.1.2. Мэргэжлийн шалгалтын дүнд үндэслэн зөвшөөрлийн гэрчилгээг олгох, дахин олгох, хүчингүй болгох санал боловсруулан, Эрүүл мэндийн сайдаар баталгаажуулах;
4.1.3. Багц цагийн бүрдэлтийг хянах;
4.1.4. Багц цагийн бүрдэлт, зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах;
4.1.5. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн цахим мэдээний санг бүрдүүлэн ажиллуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх;
4.1.6. Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон тохиолдолд цахим мэдээний санд тухай бүр тусгах.
4.1.7. Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл олгоход шаардагдах баримт бичгийн орчуулга, баталгаажилтын үнэн зөв, найдвартай байдлыг хангах үүднээс тодорхой орчуулгын товчоо, нотариатын албатай гэрээ байгуулж ажиллах;
4.1.8. Шаардлагатай тохиолдолд гадаад улс орнуудын холбогдох байгууллагуудтай харилцаж тодорхойлолт, тодруулга авах;
4.1.9. Зөвшөөрөл олгосон гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаанд явцын хяналт тавих;
4.1.10. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Улсын мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл харилцан солилцох.
Тав. Мэргэжлийн шалгалт
5.4 Мэргэжлийн шалгалтын сорилын 40 хувь нь ерөнхий мэргэжлийн, 30 хувь нь төрөлжсөн мэргэжлийн анагаах ухааны, 20 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль эрх зүйн баримт бичгүүд, 5 хувь нь ёс зүйн асуултууд байна.
5.5 Мэргэжлийн шалгалт нь эмнэлгийн мэргэжилтний ба анагаах ухааны боловсрол олгох сургууль төгсөгчдийн гэсэн 2 төрөлтэй байна.
5.6 Дараахь нөхцөлд эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн шалгалтанд орох хүсэлт гаргана:
5.6.1 Анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол олгох сургууль төгссөн сувилагч, бага эмч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, дадлагажигчаар 2 жил ажилласан их эмч;
5.6.2 Тасралтгүй сургалтын багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн;
5.6.3 1 жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй эмнэлгийн мэргэжилтэн;
5.6.4 Эрүүл мэндийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу зөвшөөрлийн хүчингүй болсон хугацаа нь дуусч, дахин олгох эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтэн;
5.7 Мэргэжлийн шалгалтанд орох хүсэлтийг цахим болон цаасан хэлбэрээр гаргана. Веб хуудсаар дамжуулан бүртгүүлж болно (http://www.med-license.mn).
5.8 Мэргэжлийн шалгалтыг цахим буюу цаасан хэлбэрээр авна.
5.9 Мэргэжлийн шалгалтыг нийслэлд цахим хэлбэрээр бол 7 хоног тутам, цаасан хэлбэрээр бол сар тутам, орон нутагт хагас жилд нэг удаа ажлын алба зохион байгуулан авна.
5.10 Мэргэжлийн шалгалттай холбоотой гомдлыг шалгалтын дүнг албан ёсоор зарласнаас хойш 3 хоногийн дотор ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт гаргаж болно.
Зургаа. Зөвшөөрөл олгох, дахин олгох
6.1 Мэргэжлийн шалгалтанд 70 буюу түүнээс дээш оноо авсан эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл авах эрх үүснэ.
6.2 Зөвшөөрөл авах эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтэн дараахь материалуудыг ажлын албанд бүрдүүлж өгнө.Үүнд:
6.2.1 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл
(энэ тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан загвараар)
6.2.2 Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний нотариатаар
баталгаажуулсан хуулбар
6.2.3 4x6 хэмжээтэй зураг 2 хувь;
6.2.4 Шалгалт болон гэрчилгээний хураамж төлсөн баримт
6.3 Анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол олгох сургууль нь төгсөгчдийн нэрсийг баталсан тушаалыг энэхүү журмын 6.2-т заасан материалын хамт бүрдүүлж, төгсөгчдийн шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө ажлын албанд ирүүлнэ.
6.4 Зөвшөөрөл авах хүсэлт гаргасан эмнэлгийн мэргэжилтэн энэхүү журмын 6.2-т заасан баримт бичгийг дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн бол зөвшөөрөл олгохыг түдгэлзүүлнэ.
6.5 Ажлын алба зөвшөөрөл олгох эмнэлгийн мэргэжилтнүүдийн асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт албан бичгээр хүргүүлнэ.
6.6 Энэхүү журмын 6.5-т заасан жагсаалтын үнэн зөв байдлыг ажлын алба бүрэн хариуцна.
6.7 Ажлын албанаас ирүүлсэн зөвшөөрөл олгох эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг мэргэжлийн шалгалтын дүн гарснаас хойш 30 хоногийн дотор Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулан зөвшөөрөл олгоно.
Долоо. Тасралтгүй сургалтын багц цагийн биелэлт, бүртгэл
7.1.Зөвшөөрөл
6
6.1 Зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн тасралтгүй сургалтын багц цагийг дараахь байдлаар бүрдүүлж, тасралтгүй сургалтын багц цаг бүртгэх дэвтэр хөтөлнө. Үүнд:
7.1.1. 20 ба түүнээс дээш жил ажилласан эсвэл аймгийн төвөөс 100 ба түүнээс дээш км-т алслагдсан нутагт ажиллаж буй их эмч, эм зүйч 3 багц цаг;
7.1.2. 20 ба түүнээс дээш жил ажилласан эсвэл аймгийн төвөөс 100 ба түүнээс дээш км-т алслагдсан нутагт ажиллаж буй сувилагч, эм найруулагч, бага эмч, эх баригч жил тутам 2 багц цаг;
7.1.3. 7.1.1-д зааснаас бусад их эмч, эм зүйч жил тутам 6 багц цаг;
7.1.4. 7.1.2-т зааснаас бусад сувилагч, эм найруулагч, бага эмч, эх баригч жил тутам 3 багц цаг.
7.2. Тасралтгүй сургалтын 1 багц цаг нь лекцийн 12, дадлагын 24 цагтай тус тус дүйцнэ.
7.3. Тасралтгүй сургалтын багц цаг бүртгэх дэвтрийн загварыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батална.
7.4. Тасралтгүй сургалтын багц цагийн биелэлтийг өрхийн эмнэлгийн ахлагч, сумын эмнэлгийн эрхлэгч болон эрүүл мэндийн байгууллагын(улсын болон хувийн хэвшлийн байгууллага аль алинд хамаарна) хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан хянан үзэж, тасралтгүй сургалтын багц цаг бүртгэх дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулан, багц цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний жагсаалтыг энэ тушаалын зургаадугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт жил бүрийн 12 сарын 1-ний дотор ирүүлнэ.
7.5. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн энэхүү журмын 7.4-т заасан жагсаалтыг нэгтгэн, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд жил бүрийн 12 сарын 10-ны дотор ирүүлнэ.
7.6. Ажлын алба нь аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн жагсаалтыг хянаж, энэхүү журмын 7.1-д заасан багц цагийг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэрсийг мэдээний цахим санд байршуулан, мэргэжлийн шалгалтад орохыг шаардсан мэдэгдлийг харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт жил бүрийн 12 сарын 25-ны дотор хүргүүлнэ.
7.7. Тасралтгүй сургалтын багц цагийг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн дараа оны нэгдүгээр улиралд багтан мэргэжлийн шалгалт дахин өгнө. Мэргэжлийн шалгалтад тэнцээгүй буюу нэгдүгээр улиралд багтан өгөөгүй эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн шалгалт дахин өгч тэнцэх хүртлэх хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
7.8. Багц цагийн бүрдүүлэлт, оноо тооцох аргачлал
№
|
Сургалтын хэлбэр
|
Тооцох багц цаг
|
Баталгаажуулах баримт
|
А. Албан сургалт
|
|||
1.
|
Резидентийн сургалтанд хамрагдсан жил тутамд
|
6
|
Дүнгийн дэвтэр, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
|
2.
|
Мэргэжил олгох сургалт
|
6
|
Үнэмлэхний хуулбар
|
3.
|
Мэргэжил дээшлүүлэх сургалт
|
Журмын 7.2 дахь заалтаар
|
Үнэмлэхний хуулбар
|
4.
|
Магистрын сургалтанд оролцсон жил тутамд
|
6
|
Дүнгийн дэвтэр, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
|
5.
|
Докторын сургалтанд оролцсон жил тутамд
|
6
|
|
Б. Албан бус сургалт
|
|||
1.
|
Семинарт оролцох
1.1 Олон улсын хэмжээнд
1.2 Улсын хэмжээнд
1.2 Орон нутгийн хэмжээнд
|
1
0,5
0,25
|
Албан шийдвэр, хөтөлбөр, урилга
|
2.
|
Мэргэжлийн төрөлжсөн зөвлөлгөөн, хуралд илтгэл тавих
2.1 Олон улсын хэмжээнд
2.2 Улсын хэмжээнд
2.3 Орон нутгийн хэмжээнд
|
1
0,5
0,25
|
Илтгэлийн хураангуй
|
3.
|
Эмгэг судлалын конференцид оролцох
|
0,1
|
Ирцийн бүртгэл
|
4.
|
Сэдэвчилсэн сургалтанд хамрагдах
|
Журмын 7.2 дахь заалтаар
|
Сэдэв, нийгэмлэгийн тодорхойлт
|
5.
|
Зайны сургалтанд суралцах
|
Тухайн сургалтын батлагдсан багц цаг
|
Хөтөлбөр, сэдэв, сертификат
|
6.
|
Мэргэжлийн зэрэг хамгаалах
|
6
|
Үнэмлэхний хуулбар
|
В. Судалгаа шинжилгээний ажил, бүтээл
|
|||
1.
|
Илтгэл тавих
1.1 Байгууллагын хэмжээнд
1.2. Их дээд сургуулийн хэмжээнд
1.3. Улс, олон улсын хэмжээнд
|
1
2
3
|
Хурлын илтгэлийн хураангуйн нэр бүхий хуудасны хуулбар
|
2.
|
Судалгааны ажил удирдах
|
6
|
Судалгааны ажлын тайлан
|
3.
|
Судалгааны ажлын багт оролцох
|
3
|
Судалгааны ажлын тайлан
|
4.
|
Төсөл, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллах
|
1
|
Батлагдсан төсөл, хөтөлбөрийн баримт бичиг
|
5.
|
Оношлогоо, эмчилгээний стандарт боловсруулахад оролцох
|
1 стандарт - 3
|
Батлагдсан стандартын дугаар
|
6.
|
Хэвлэлд мэргэжлийн зөвлөмж бичих
|
1 х.х тутам - 0,5
|
Хэвлүүлсэн сэтгүүлийн эх хувь
|
7.
|
Гарын авлага, аргачлал боловсруулах
|
1 х.х тутам - 0,5
|
Хэвлүүлсэн сэтгүүлийн эх хувь
|
8.
|
Мэргэжлийн ном туурвих
|
1 х.х тутам - 1
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
9.
|
Мэргэжлийн ном туурвихад оролцох, шүүмж, дүгнэлт гаргах, хянах
|
1 х.х тутам - 0,25
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
10.
|
Мэргэжлийн ном орчуулах
|
1 х.х тутам - 0,25
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
11.
|
Мэргэжлийн ном орчуулахад
хамтрах
|
1 х.х тутам - 0,1
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
12.
|
Мэргэжлийн сонин, сэтгүүлийн редакцийн зөвлөлд 1 жил хүртэл хугацаанд ажиллах
|
6
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
13.
|
Шинэ бүтээл, тэргүүн туршлага гаргаж, баталгаажуулсан байх
|
6
|
Патентын хуулбар
|
14.
|
Мэргэжлийн сургалтанд хичээл заах
|
6ц лекц тутам -1
12ц дадлага - 1
|
Сургалтын батлагдсан хөтөлбөр
|
Г. Урамшуулал
|
|||
1.
|
Дадлагажигч эмчийг удирдах
(дадлагажигч тутамд)
|
2
|
Тайлан
|
7.9. Эмнэлгийн мэргэжилтний тухайн жилд биелүүлсэн багц цаг тогтоосон хэмжээнээс илүү гарсан тохиолдолд дараагийн жилд шилжүүлэн тооцно.
7.10. Эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тасралтгүй сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлнэ.
7.11. Эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалт эрхлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмаар зохицуулна.
Найм. Зөвшөөрлийг хүчингүй болгох, дахин олгох
8.1. Дараахь
7.
7.1 Дараахь тохиолдолд Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвшөөрлийг хүчингүй болгон, нийтэд мэдээлнэ:
8.1.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу;
8.1.2.Тухайн онд багц цаг биелүүлээгүй, шалгалтанд ороогүй.
8.2. Зөвшөөрлийг гэмтээсэн, үрэгдүүлснийг цагдаагийн байгууллага тодорхойлж, нийтэд зарласан тохиолдолд зөвшөөрлийг дахин олгоно.
8.3. Зөвшөөрлийн хугацаа дууссан эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг тухайн жилд нь энэхүү журмын 7.4-7.6-д заасны дагуу багц цагийг баталгаажуулсны үндсэн дээр дахин олгоно.
о О о
Текст томруулах
A
A
A