- Нүүр
- Сайдын тушаал
- УЛСЫН АГААРЫН ХӨЛГИЙН ОНЦГОЙ БОЛОН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ХАМТАРСАН ЖУРАМ
Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр,аялал Жуулчлалын сайдын хамтарсан 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 390/180 дугаар тушаалын хавсралт 1
УЛСЫН АГААРЫН ХӨЛГИЙН ОНЦГОЙ БОЛОН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ХАМТАРСАН ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Улсын агаарын хөлгөөр Монгол Улсын агаарын зайд үйлдэх онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Нислэгийн төлөвлөлт
2.1. Улсын агаарын хөлгийг эзэмшигч нь иргэний нисэхэд ашиглах агаарын зайд үйлдэх онцгой үүргийн нислэгийн захиалгыг нислэг эхлэхээс 72-оос багагүй цаг, тусгай үүргийн нислэгийн захиалгыг нислэг эхлэхээс 2-оос багагүй цагийн өмнө Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-Т тус тус хүргүүлнэ.
2.2. Онцгой үүргийн нислэгийн захиалга /чиглэл, цагийн хуваарь/-нд өөрчлөлт оруулахаар бол агаарын хөлгийн эзэмшигч нь захиалагч байгууллагаас шалтгааныг тодотгож, нислэг эхлэхээс 2-оос багагүй цагийн өмнө захиалгаа Улсын нисэхийн асуудал эрхэлсэн төрлийн цэрэг /УНАЭТЦ/-ийн командлал, ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба /НХҮА/-Д бичгээр мэдэгдэж, нислэгийн зөвшөөрөлд өөрчлөлт оруулна.
2.3. Улсын агаарын хөлгийг эзэмшигч нь Батлан хамгаалах яамнаас өгсөн үүргийн дагуу эрэн хайх, авран туслах ажиллагаа, үйлдвэрлэлийн осол, гэмт халдлага, терроризмтай тэмцэх тохиолдолд ИНЕГ-т мэдэгдэн Зэвсэгт хүчний
жанжин штаб /ЗХЖШ/-ын даргын тогтоосон бэлэн байдлын зэргүүдэд шилжин нислэг үйлдэнэ.
жанжин штаб /ЗХЖШ/-ын даргын тогтоосон бэлэн байдлын зэргүүдэд шилжин нислэг үйлдэнэ.
Гурав. Нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах
3.1. Иргэний нисэхэд ашиглах агаарын зайд улсын агаарын хөлгөөр онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэхэд ИНЕГ-ын НХҮА болон харъяа нисэх буудлууд нь ИНЕГ-ын даргын баталсан "Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний
үйл ажиллагааны ерөнхий журам"-д заасны дагуу үйлчилнэ.
үйл ажиллагааны ерөнхий журам"-д заасны дагуу үйлчилнэ.
3.2. Улсын агаарын хөлгийн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын дагуу ЗХЖШ, ИНЕГ нь харъяалах сум, дүүргийн засаг даргатай хамтарч онцгой үүргийн нислэг үйлдэх аэродром болон аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтооно.
3.3. Иргэний нисэхэд ашиглах агаарын зайд онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэх улсын агаарын хөлгийг эзэмшигчтэй хамтран ажиллах гэрээний дагуу ИНЕГ нь Иргэний нисэхийн холбогдох дүрмүүдэд нийцүүлэн нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн хөдөлгөөний мэдээллийн хангалт, нисэхийн холбоо, навигацийн техникийн хангалтын үйлчилгээг, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын харъяа Нислэгийн цаг уурын төв нь цаг агаарын мэдээллийн хангалтын үйлчилгээг тус тус үзүүлэх бөгөөд ЗХЖШ нь чиг үүргийнхээ дагуу эрэн хайх, авран туслах ажиллагааг явуулах ба энэхүү үүргийг иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж болно.
3.4. Улсын нисэхэд ашиглах агаарын зайд Улсын нисэхийн нислэгийн хөдөлгөөний алба (УННХА) нь улсын нисэхийн холбогдох дүрмүүдэд нийцүүлэн нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн хөдөлгөөний мэдээллийн хангалт, нисэхийн холбоо, навигацийн техникийн хангалтын үйлчилгээг, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын харъяа Нислэгийн цаг уурын төв нь цаг агаарын мэдээллийн хангалтын үйлчилгээг тус тус үзүүлэх бөгөөд ЗХЖШ нь чиг үүргийнхээ дагуу эрэн хайх, авран туслах ажиллагааг явуулах ба энэхүү үүргийг
иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж болно.
иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж болно.
3.5. Онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэж буй нисэх баг нь нислэгийн хөдөлгөөний холбогдох журам, зааврын дагуу хөөрөлт буултын цаг, агаарын хөлгийн байрлал, нислэгтэй холбоотой бусад мэдэзллийг 20 минут тутамд ИНЕГ-ын НХҮА болон УННХА-нд тус тус илтгэнэ.
3.6. Тусгай үүргийн нислэг үйлдэж буй улсын агаарын хөлөг зөвшөөрөгдсөн аэродромоос өөр газарт буух шаардлага гарсан тохиолдолд нисэх багийн дарга нь УНАЭТЦ-ийн командлал болон ИНЕГ-ын НХҮА-д мэдэгдэн зөвшөөрөл авч, талбай сонгон буух шийдвэрийг гаргана.
Дөрөв. Онцгой болон тусгай үүргийн нислэг дуусгавар болох
4.1. Дараахь тохиолдолд онцгой болон тусгай үүргийн нислэг дууссанд тооцно. Үүнд:
а. Агаарын хөлөг нислэгийн төлөвлөгөөнд тусгагдсан нисэн очих цэгтээ очиж буусан; эсхүл
б. Агаарын хөлгийн нисэх баг нислэгийн төлөвлөгөөг цуцалж тухайн нислэг өмнөх нислэгийн төлөвлөгөөний дагуу үргэлжлэхгүй болохоо мэдэгдсэн.
Текст томруулах
A
A
A