- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙГАЛИЙН УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ НӨӨЦИЙГ АШИГЛАХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 240 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
БАЙГАЛИЙН УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ НӨӨЦИЙГ АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журмын зорилго нь иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг ашиглах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2. Ойн дагалт нөөцөд ойн сангийн талбайд ургадаг жимс, жимсгэнэ, самар, мөөг, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ашигт ургамал, модны холтос, хусны үйс, шүүс, мөөг, давирхай, ойн хөвд, хучаас зэрэг ойгоос авч ашиглах аливаа модлог бус бүтээгдэхүүн багтана.
3. Байгалийн ургамалд тарималжуулснаас бусад гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биет хамаарна.
4. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутагтаа тухайн жилд ашиглаж болох байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дүгнэлтийг үндэслэн тогтооно.
5. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг /цаашид "нөөц" гэх/ ашиглахдаа энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Нөөцийг ашиглах зөвшөөрөл олгох
2.1. "Байгалийн ургамлын тухай хууль"-ийн хавсралтаар батлагдсан нэн ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар, ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "Төрийн захиргааны төв байгууллага" гэх/-ын зөвшөөрлөөр, төлбөртэйгөөр бэлтгэнэ.
2.2. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан ховор ургамлыг дараах байдлаар ашиглана. үүнд:
2.2.1. Судалгаа, шинжилгээний зориулалтаар сум, дүүргийн Засаг дарга, эсхүл түүний томилсон эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр, төлбөргүйгээр,
2.2.2. Ахуйн зориулалтаар тухайн сум, дүүргийн Засаг дарга, эсхүл түүний томилсон эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр, төлбөртэйгөөр.
2.3. Ойн дагалт нөөц болон элбэг ургамлыг дараах байдлаар ашиглана.
2.3.1. Ойн дагалт нөөцийг иргэн ахуйн хэрэгцээнд, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар төлбөртэйгөөр;
2.3.2. ойн дагалт нөөц болон элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр, төлбөртэйгөөр;
2.3.4. үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нөөцийн хэмжээг өөрийн зардлаар тогтоолгож, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хууль тогтоомжийн дагуу хийлгэнэ.
2.3.5. Нөөцийг ашиглах зөвшөөрөл олгох байгууллага буюу албан тушаалтан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нөөцийг ашиглах тухай хүсэлтийг тухайн этгээдийн боловсруулсан төсөл, түүний талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хүсэлт хүлээн авснаас 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
2.4. Нөөцийг ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 9 дүгээр сарын 02–ны өдрийн 240 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан эрхийн бичгээр олгоно. Эрхийн бичгийг 2 % үйлдэж, 1 дүгээр хувийг санхүүгийн тооцооны баримт болгон өөртөө үлдээж, 2 дугаар хувийг ойн дагалт нөөц ашиглагчид олгоно.
2.5. Нөөцийг ашиглах зөвшөөрлийг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.
2.6 Нөөцийг ашиглах зөвшөөрлийг давуу эрхээр тухайн ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллагад олгож болно.
2.7 Эзэмшлийн ойд нөөцийг ашиглах зөвшөөрлийг бусдад олгох тохиолдолд тэдгээр нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай урьдчилан тохиролцож, тэмдэглэл хөтөлсөн байна.
2.8. Нөөцийг ашиглах иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон үнэ, тарифыг баримтлан төлбөр, хураамж төлнө.
2.9. Нөөцийг ашигласны төлбөр, хураамжийг тухайн сум, дүүргийн төсөвт оруулна.
2.10. Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн зөвшөөрлийг иргэнд 7 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 14 хүртэл хоног олгоно. үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийг ашиглах хугацаанд давагдашгүй хүчин зүйл тулгарч бэлтгэж амжаагүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нэг удаа 7 хоног хүртэл хугацаагаар сунгаж болно.
2.11. Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нөөцийг ашиглах эрхийн бичгийг үндэслэн ашиглалт явуулах газрыг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад заан өгч хяналт тавина.
2.12. Нөөц ашиглалтын явцад тухайн сум, дүүргийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч мэргэжлийн хяналт тавьж ажиллана.
Гурав. Нөөцийг ашиглах хугацаа
3.1. Тухайн сум, дүүргийн ойн анги эсхүл байгаль хамгаалагч нь самар, жимс, жимсгэнэ, мөөг, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ашигт ургамлын түүх хугацааг тодорхойлж Засаг даргад мэдэгдэнэ.
3.1.1. Цэцэг, ургамлын иш, навч, навчны иш, мөчрийг ургамлын ургах хөгжлийн тохирсон үе шатанд түүнэ.
3.1.2. Жимсийг нэр, төрлөөр нь бүрэн боловсорч гүйцсэний дараа батлагдсан технологийн дагуу бэлтгэнэ.
3.1.3. Самрыг бүрэн боловсорсон үед буюу 10 дугаар сарын 01-нээс 12 сарын 15 хүртэлх хугацаанд батлагдсан технологийн дагуу бэлтгэнэ.
3.1.4. Үндэс, үндэслэг ишийг тухайн ургамлын ургах хөгжлийн ээлжит үе шат өнгөрч, хагдартлын хугацаанд бэлтгэнэ.
3.1.5. Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 5 дугаар сарын 1-15 хүртэлх хугацаанд батлагдсан технологийн дагуу бэлтгэнэ.
3.1.6. Модны давирхайг ургамлын вегетацийн хугацаанд буюу 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд батлагдсан технологийн дагуу бэлтгэнэ.
Дөрөв. Нөөцийг ашиглах дээд хэмжээ
4.1. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нөөцийг нэг удаад бэлтгэх зөвшөөрлийн дээд хэмжээг тухайн үеийн жинг килограмм, литрээр илэрхийлсний нэгжээр тооцож дараах хязгаарт багтаан олгоно.
4.2. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нөөцийг бэлтгэх хүсэлтийг зөвшөөрөл олгох эрх бүхий Засаг дарга, түүний томилсон албан тушаалтан тухайн нөөцийн тархац, нөөц, нөхөн сэргээгдэх чадвар, хувийн жин, тухайн жилийн ургацыг харгалзан нөөцийг тус бүрийн тогтоосон дээд хэмжээг эрхийн бичигт зааж өгнө.
Хүснэгт
Ангилал
|
Дагалт нөөц
|
Ургамлын ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
|
||
Шинжилгээ, судалгаа /кг/
|
Ахуй /кг/
|
үйлдвэрлэл /нөөцийн хувь/
|
||
Нэн ховор
|
Цэцэг
|
0.3
|
-
|
-
|
үр, жимс, жимсгэнэ
|
3
|
-
|
-
|
|
Газрын дээрх хэсэг
|
2
|
-
|
-
|
|
үндэс, үндэслэг иш
|
1
|
-
|
-
|
|
Ховор
|
Цэцэг
|
0.5
|
2
|
10
|
үр, жимс, жимсгэнэ
|
5
|
10
|
10
|
|
Газрын дээрх хэсэг
|
4
|
8
|
10
|
|
үндэс, үндэслэг иш
|
3
|
5
|
10
|
|
Элбэг
|
Цэцэг
|
4
|
6
|
40
|
үр, жимс, жимсгэнэ
|
8
|
10
|
40
|
|
Газрын дээрх хэсэг
|
10
|
15
|
50
|
|
үндэс, үндэслэг иш
|
6
|
8
|
50
|
|
Ойн дагалт нөөц
|
Хүнсний мөөг
|
10
|
20
|
80
|
Давирхай
|
5
|
20
|
80
|
|
Модны холтос, үйс
|
10
|
15
|
10
|
|
Хөвд, хучаас
|
5
|
20
|
40
|
|
Хусны шүүс /литрээр/
|
3
|
5
|
50
|
|
Самар
|
10
|
25
|
40
|
|
Хусны мөөг
|
1
|
5
|
30
|
4.3. Ойн анги, /ойн ангигүй газар/ сум, дүүргийн Засаг дарга нөөцийн өөрчлөлт, ашиглалтын нэр төрлийн бодит тоо хэмжээ, мэдээ, тайланг тухайн жилийн 12 дугаар сарын 01-ны дотор аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт, Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь нэгдсэн мэдээ, тайланг 12 дугаар сарын 10-ны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, 12 дугаар сарын 20-ны дотор Ойн газарт тус тус хүргүүлж, 12 дугаар сарын 30-ны дотор Байгаль орчны мэдээллийн санд бүртгэн хадгална.
Тав. Нөөцийг нөхөн сэргээх
5.1. Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нөөц ашиглалтын байдалд хяналт, шинжилгээ хийж, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.2 Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч нь арвижуулах, нөхөн сэргээх, арчлах, хамгаалах агротехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Зургаа. Нөөцийг ашиглахад хориглох зүйл
6.1. Нөөц ашиглахтай холбогдсон дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд:
- зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэх
- зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх,
- түүж бэлтгэх газрыг өөрчлөх,
- хориглосон арга, технологи хэрэглэх,
- мод, сөөгийг хугалж гэмтээх,
- гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
зааврыг зөрчих,
- байгаль орчноо бохирдуулах,
- ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ,
байгууламжийг эвдэж сүйтгэх
Долоо. Хүлээлгэх хариуцлага
7.1. Нөөцийг ашиглах, хамгаалахтай холбогдсон журам, зааврыг зөрчсөн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Ойн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
_______oOo________
Текст томруулах
A
A
A