A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЕРДИЙН ӨВЧНИЙ ЖАГСААЛТ /2016 оны 6 дугаар сарын 30-ны А/252/А74 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

2016 оны 6 дугаар сарын 30-ны А/252/А74 дугаар тушаалаар хүчингүй

Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/135 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

НЭГ. ЕРДИЙН ӨВЧНИЙ ЖАГСААЛТ

 

Д/д

Өвчний нэр, үе шат

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ

Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа

Нэг. Халдварт өвчин

 

1.1

Архаг соривт хөндийн сүрьеэгийн хурцдалын үе, хордлоготой, хоёр уушиг хамарсан зүрх, судасны дутагдлын II,III үе

80-90

 

1.2

Үе мөч нь саажсан, хараагүй болсон, ухаан мэдрэлийн гажиг бүхий сүрьеэгийн менингийн хүнд хэлбэр, нуруу ясны сүрьеэ хүндэрч саажсан

70-100

 

1.3

Өрөөсөн бөөрөндөө мэс засал хийлгэж авахуулсан, нөгөө бөөрөнд нь сүрьеэ болон бусад өвчний өөрчлөлттэй, бөөрний үйл ажиллагааны архаг дутагдалтай

80-90

 

1.4

Амьсгалын болон бусад эрхтэний сүрьеэгийн хүнд хэлбэр, эмчилгээний дараа халдвар бүхий цаашид сүрьеэгийн эмчийн хяналтанд эмчлүүлэх шаардлагатай

70-80

 

1.5

Уушигны болон бусад эрхтэнд (бөөр, яс, үе мөч, гэдэс, умай, дайврын наалдац нэвчдэс, сарын тэмдэг...) сүрьеэгийн улмаас мэс засал хийлгэсэн

50-70

Эхний 2 жил

1.6

Сүрьеэгийн улмаас болж тухайн эрхтэн, системийн үйл ажиллагаа дахин сэргээгдэхгүйгээр бүрэн алдагдсан

70-100

 

1.7

ХДХВ/ДОХ

60-90

 

1.8

Бруцеллёз өвчний үе, мөгөөрс, ясны бүтэц өөрчлөлттэй, дотор эрхтэний, мэдрэлийн, эмнэл зүйн хавсарсан болон бусад халдвартай хавсарсан архаг хэлбэр

а/ Тэнцвэр хагас алдсан хэлбэр

50-69

 

б/ Тэнцвэр алдсан хэлбэр

60-90

 

Хоёр. Сэтгэцийн эмгэг

Органик гаралтай сэтгэцийн өөрчлөлттэй мэдрэлийн бусад голомтгүй эмгэг:

2.1

Органик гаралтай сэтгэцийн өөрчлөлттэй тархины эмгэг

70-80

 

2.2

Альцгеймерийн өвчний үеийн тэнэгрэл

70-100

Хугацаагүй

2.3

Судасны өвчний үеийн тэнэгрэл

80-100

 

2.4

Тархины гэмтэл ба үйлийн хямрал, бие махбодийн өвчний шалтгаант сэтгэцийн бусад эмгэг

80-90

 

2.5

Тархины өвчин, гэмтэл, үйлийн хямралын шалтгаант бие хүний ба зан үйлийн бусад органик ба шинж тэмдгийн эмгэг

70-80

 

2.6

Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг

50-60

Нэг удаа 12 сараар

Сэтгэц идэвхит эм бодисын шалтгаант зан үйлийн эмгэг:

2.7

Сэтгэцийн идэвхит (наркотик) бодисын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгүүдээс үүссэн тэнэгрэл

80-89

 

Шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэг:

2.8

Шизофренийн хий үзэгдлийн, дэмийрлийн хүүхдэрхэг, катaтоник хэлбэрүүд

а/ Ремисс “0” хувь хүний шинж төрх бүрэн алдагдсан, сайжрал байхгүй

90-100

 

б/ Ремисс “Д”-тэй хувь хүний шинж төрх буурч нийгмийн дасан зохицох чадвар алдагдсан

80-90

 

в/ Ремисс “С” хувь хүний шинж төрхийн өв тэгш байдал өөрчлөгдөж сэтгэл зориггүйдлийн хам шинжтэй, хөдөлмөр эрхлэх чадвар буурсан

70-80

 

г/ Шизофренийн дараах сэтгэл гутрал, үлдэц шизофрени

70-80

 

2.9

Шизофренийн хэв шинжит эмгэг

50-60

 

2.10

Байнга дэмийрэх эмгэгүүд

70-79

 

2.11

Шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх, гутрах, холимог хэлбэрүүд

70-90

 

Сэтгэл цочирдлын эмгэг:

2.12

Хоёр туйлт сэтгэл цочирдлын (сэтгэл хөөрөл, сэтгэл гутрал) эмгэг ээлжлэн тасралтгүй явагдаж буй үе

80-90

 

2.13

Хоёр туйлт сэтгэл цочирдлын (сэтгэл хөөрөл, сэтгэл гутрал) эмгэг хоорондоо богино хугацааны завсартай дахиж буй үе

70-80

 

2.14

Хоёр туйлт сэтгэл цочирдлын (сэтгэл хөөрөл, сэтгэл гутрал) 2 сараас дээш хугацааны завсартай дахиж буй үе

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэг:

 

2.15

Эмчилгээний үр дүнд тодорхой засал авахгүй, үл ялих зовлонт байдал, истерийн саажилт, дуугүйдэл зэрэг шинжүүд жилээс дээш хугацаагаар үргэлжилсэн үе

50-60

 

 

2.16

Эмчилгээний засрал муутай, ужиг явцтай бие хүний байдалд мэдрэлийн ядаргааны байнгын өөрчлөлт орсноос шалтгаалан мэргэжлийн ажлаа хийх боломжгүй болсон

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

Бие хүний ба зан үйлийн эмгэг:

2.17

Хүнд хэлбэрийн ба өвчирхөх хэлбэрийн бие хүний эмгэгүүд

50-60

 

2.18

Ээнэгшил алдагдалт 4-6 сар үргэлжилбэл

50-60

 

Оюуны хомсдол:

 

2.19

Oюуны хөнгөн хомсдол (IQ-50-69) /Дүйнгэ тэнэг-насанд хүрэгсэдийн сэтгэцийн байдал 9-12 насны хүүхдийнхтэй адил хөгжилтэй/

50-60

 

 

2.20

Oюуны хүндэвтэр хомсдол (IQ 35-49) /Мангуу тэнэг-насанд хүрэгсэдийн сэтгэцийн байдал 6-9 насны хүүхдийнхтэй адил хөгжилтэй/

70-90

 

2.21

Oюуны хүнд хомсдол (IQ 20-34) /насанд хүрэгсэдийн сэтгэцийн байдал 3-6 насны хүүхдийнхтэй адил хөгжилтэй/

90-100

Хугацаагүй

 

2.22

Oюуны маш хүнд хомсдол (IQ 20 хүртэл) /Усан тэнэг-насанд хүрэгсэдийн сэтгэцийн байдал 3 наснаас бага хүүхдийнхтэй адил хөгжилтэй/

100

Хугацаагүй

Гурав. Дотрын өвчнүүд

Зүрхний үйл ажиллагааны дутмагшил:

3.1

Төрөлхийн гажгууд

а/Зүрхний архаг дутагдлын “С” үе шат

50-69

 

б/Зүрхний архаг дутагдлын “D” үе шат

70-100

 

3.2

Олдмол гажгууд

а/Зүрхний архаг дутагдлын “С” үе шат

50-69

 

б/Зүрхний архаг дутагдлын “D” үе шат

70-100

 

Артерийн даралт ихдэх өвчин:

3.4

Артерийн даралт ихдэх өвчний II үе

 

Эрсдлийн зэрэглэл IV (маш өндөр)

50-69

 

3.5

Артерийн даралт ихдэх өвчний III үе

а/Зүрхний архаг дутагдлын “С” үе шат (ЭХОКГ-д EF=36-48%), бөөрний архаг дутагдлын II үе шат, тархины цусан хангамжийн архаг дутагдал

50-69

 

б/Зүрхний архаг дутагдлын “D” үе шат (ЭХОКГ-д EF нь 36%-иас бага), Бөөрний архаг дутагдлын III үе шат, Нүдний угт торлог бүрхэвчийн хаван, ховхролт үүссэн байх

70-100

 

в/Тархинд цус харваж, саажилт үлдсэн байх, Зүрхний шигдээс тусаж, сорвижилт үлдсэн байх

70-100

 

Зүрхний цус хомсрох /ишеми/:

 

3.6

 

Тогтонги явцтай цээжний бах

а/Үйл ажиллагааны III зэрэг (зүрхний ачаалалтай бичлэгээр батлагдсан байх)

50-69

 

б/Үйл ажиллагааны IV зэрэг

70-100

 

 

3.7

Тогтонги бус явцтай цээжний бах

Даамжрах явцтай

50-69

 

 

3.8

 

Зүрхний шигдээс

а/Дахисан шигдээс, шигдээсний дараах цээжний бах

50-69

 

б/Хүнд хэлбэрийн архаг хүндрэлтэй (зүрхний архаг дутагдлын “С” ба “D” үе шат, зүрхний цүлхэн, Дресслерийн хам шинж)

70-100

 

 

3.9

 

Ишемийн кардиомиопати

а/Зүрхний архаг дутагдлын “С” үе шат (ЭХОКГ-д EF=36-48%)

50-69

 

б/Зүрхний архаг дутагдлын “D” үе шат (ЭХОКГ-д EF нь 36 %-иас бага)

70-100

 

 

3.10

Шигдээсийн дараах зүрхний хатуурал

(эмгэг Q шүд ЗЦБ-д илэрсэн байх)

а/Зүрхний архаг дутагдлын “С” үе шат (ЭХОКГ-д EF=36-48%)

50-69

 

б/Зүрхний архаг дутагдлын “D” үе шат (ЭХОКГ-д EF нь 36 %-иас бага)

70-100

 

Зүрхний хэм алдагдалт:

 

3.11

Хүнд хэлбэрийн, түр зуурын муужралт (синкопи) өгдөг хэмнэл алдагдлууд

(пароксизмал тахикарди, тосгуур ховдлын хориг III зэрэг, синусын зангилааны сулралын хам шинж)

50-69

 

Зүрхний үрэвсэлт өвчнүүд:

 

3.12

 

Шүүдэст ба наалдаст архаг перикардит

а/Зүрхний архаг дутагдлын “С” үе шат (ЭХОКГ-д EF=36-48%)

50-69

 

б/Зүрхний архаг дутагдлын “D” үе шат (ЭХОКГ-д EF нь 36 %-иас бага)

70-100

 

 

3.13

 

Миокардит

а/Зүрхний архаг дутагдлын “С” үе шат (ЭХОКГ-д EF=36-48%)

50-69

 

б/Зүрхний архаг дутагдлын “D” үе шат (ЭХОКГ-д EF нь 36 %-иас бага)

70-100

 

3.14

Халдварт эндокардит

Тархи, зүрх, бөөр, дэлүүнд хүндрэл өгсөн

50-69

 

Кардиомиопати:

 

3.15

 

Тэлэгдлийн кардиомиопати

а/Зүрхний архаг дутагдлын “С” үе шат (ЭХОКГ-д EF=36-48%)

50-69

 

б/Зүрхний архаг дутагдлын “D” үе шат (ЭХОКГ-д EF нь 36 %-иас бага)

70-100

 

 

3.16

 

Зузааралтын кардиомиопати

а/Зүрхний архаг дутагдлын “С” үе шат (ЭХОКГ-д EF=36-48%)

50-69

 

б/Зүрхний архаг дутагдлын “D” үе шат (ЭХОКГ-д EF нь 36 %-иас бага)

70-100

 

Гол судасны өвчин:

3.17

Гол судасны цүлхэн

а/Хууралтгүй цүлхэн

50-69

 

б/Хууралттай цүлхэн

70-100

 

Коллагенозын өвчнүүд:

 

3.18

 

Чонон яр

а/Өндөр идэвхижилтэй, дотор эрхтэнүүдийг гэмтээсэн боловч үйл ажиллагааны дутагдал илрээгүй түгмэл хэлбэр

50-69

 

б/Дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааны дутагдал илэрсэн

70-100

 

 

3.19

 

Хэрх төст артрит

а/Өндөр идэвхижилтэй олон үений үйл ажиллагаа алдагдсан

50-69

 

б/Өндөр идэвхижилтэй, дотор эрхтэнүүдийг гэмтээсэн боловч үйл ажиллагааны дутагдал илрээгүй түгмэл хэлбэр

50-69

 

в/Дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааны дутагдал илэрсэн

70-100

 

 

3.20

 

Васкулит

а/Өндөр идэвхижилтэй, дотор эрхтэнүүдийг гэмтээсэн боловч үйл ажиллагааны дутагдал илрээгүй түгмэл хэлбэр

50-69

 

б/Дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааны дутагдал илэрсэн

70-100

 

 

3.21

 

Склеродерми

а/Өндөр идэвхижилтэй, дотор эрхтэнүүдийг гэмтээсэн боловч үйл ажиллагааны дутагдал илрээгүй түгмэл хэлбэр

50-69

 

б/Дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааны дутагдал илэрсэн

70-100

 

 

3.22

 

Зангилаат перикардит

а/Өндөр идэвхижилтэй, дотор эрхтэнүүдийг гэмтээсэн боловч үйл ажиллагааны дутагдал илрээгүй түгмэл хэлбэр

50-69

 

б/Дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааны дутагдал илэрсэн

70-100

 

 

3.23

 

Дерматомиозит

а/Өндөр идэвхижилтэй, дотор эрхтэнүүдийг гэмтээсэн боловч үйл ажиллагааны дутагдал илрээгүй түгмэл хэлбэр

50-69

 

б/Дотор эрхтэнүүдийн үйл ажиллагааны дутагдал илэрсэн

70-100

 

Гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушигны тэлэгдэлт, уушиг сорвижих, гуурсан хоолойн тэлэгдэх өвчнүүд:

3.24

Уушиг, зүрхний үйл ажиллагааны хүнд дутагдал

(хаван, ацидозын үзэгдэл, хэвлийн гялтангийн хөндийд шингэнтэй)

80-100

 

3.25

Уушигны амьсгалын дутагдлын III үе

50-70

 

3.26

Гуурсан хоолойн тэлэгдэлтийн илэрхий хүндэрсэн хэлбэр, бусад эрхтэний талаас хүндрэл үүссэн

60-90

 

Гуурсан хоолойн багтраа:

3.27

Ойр ойрхон дахилт өгч, уушиг, зүрхний талаас хүндрэл илэрсэн

60-80

 

3.28

Уушиг, зүрхний үйл ажиллагааны дутагдал үүсэх, бусад эрхтэнд амилойдозын шинж илэрсэн үе

70-90

 

 

3.29

 

Элэгний хатуурал

а/ Чайлд-Пьюгийн ангилалаар “B”

50-69

 

б/ Чайлд-Пьюгийн ангилалаар “C”

70-100

 

3.30

Элэгний архаг үрэвсэл

а/ Үйл ажиллагааны дутагдалгүй

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/ Үйл ажиллагааны дутагдалтай

50-60

 

3.31

Цөсний сувгийн хагалгааны дараах сорвижилт, нарийсалтаас үүссэн шарлалтын хэлбэр

50-69

 

3.32

Нойр булчирхайн архаг үрэвслийн олон дахих хэлбэр

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

3.33

Порфирины өвчний хүнд хэлбэр

50-60

 

3.34

Шархлаа өвчний хүндэрсэн хэлбэрүүд

70-90

 

3.35

Нарийн гэдэсний шимэгдүүлэх үйл ажиллагааны алдагдлын хүнд хэлбэр

60-89

 

3.36

Архаг ходоодны үрэвслийн хүнд хэлбэр /дисбактериоз, мало-абсорбци хам шинж илэрсэн/

50-70

 

3.37

Кронийн өвчин

70-89

 

Бөөрний архаг өвчнүүд: /Пиелонефрит, гломерулонефрит, амилойдоз/

3.38

Архаг дутагдлын үе

а/ I, II а үе

60-69

 

б/ II б, III үе

70-100

 

Дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд:

3.39

Чихрийн шижин тураал бүхий хүнд хэлбэр, бөөр нүдний талаас өөрчлөлттэй цусны даралт ихсэх хэлбэр

60-80

 

 

3.40

Тархмал хордлогот бахуу мэс засал хийх боломжгүй болон мэс заслын дараах үеийн хүндрэл

(кальци дутагдах)

60-80

 

 

3.41

Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны дутагдал (хүнд явцтай) цусны даралт багадах хямрал үе үе өгдөг

60-80

 

3.42

Иценко- кушенгын хам шинж

50-69

 

3.43

Өнчин тархинаас шалтгаалсан өсөлтийн өөрчлөлт (нанизм, акромегали) одой

70-80

Хугацаагүй

3.44

Чихрийн бус шижин

50-60

 

Цусны өвчин:

3.45

Архаг миелолейкоз, миелофиброз

80-100

 

3.46

Архаг лимфолейкоз

80-100

 

3.47

Миелома Эритреми өвчин

70-100

 

3.48

Удамшлын шалтгаант цус задралын цус багадалт

60

 

3.49

Аутоиммунный шалтгаант цус задралын цус багадалт

70

 

3.50

Цочмог лейкоз

100

 

3.51

Лимфогрануломатоз өвчний I,II А үе

70

 

3.52

Лимфогрануломатоз өвчний II Б ,III үе

90

 

3.53

Гемофили өвчин

100

 

3.54

Эссенциаль болон удамшлын тромбоцитопени, тромбоцитопати

90-100

 

3.55

Шөнөөр шээх үе-үе гемоглобинжих /Маркиафава-Микелийн/ өвчин

50

 

Дөрөв. Мэдрэлийн өвчнүүд

Уналт, таталт /эпилепси/:

- Шалтгаанаас үл хамааран уналт таталтын хэлбэр, давтамж, үргэлжлэх хугацаанаас хамаарна.

- Уналт, таталтын шинж тэмдгүүдийг дэлгэрэнгүй бичсэн байх шаардлагатай.

- Хөдөлмөрийн нөхцөл нь уналтын хэлбэр, сэдрээгдэх хүчин зүйлс, өдрийн цагийн хуваарилалтаас хамаарна.

 

4.1

Маш ховор

(их уналт нь 1 жилээс илүү завсарлагатай эсвэл 3 жил уналтгүй байсан мөртлөө цаашид эмийн эмчилгээ хийх шаардлагатай, унах магадлалтай)

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

4.2

Ховор

(их уналт нь хэдэн сарын завсарлагатай, бага уналт нь хэдэн долоо хоногийн завсарлагатай)

хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

 

4.3

Дунд зэргийн давтамжтай

(их уналт нь хэдэн долоо хоногийн завсарлагатай, бага уналт нь хэдэн хоногийн завсарлагатай)

70

 

 

4.4

Өндөр давтамжтай

(их уналт нь долоо хоног бүр эсвэл сери хэлбэртэй их уналт буюу хэсэгчилсэн уналтууд, бага уналтууд өдөр бүр)

90

 

Тархины эмгэгтэй холбоотой үйл ажиллагааны өөрчлөлт:

(Харвалт, тархины хавдар, тархины бүрхүүл болон эдийн үрэвслийн дараах байдал, тархины гэмтлийн дараах байдал, тархи усжилт...)

 

4.5

Төвийн гаралтай вегетатив өөрчлөлттэй тархины эмгэг

(жишээ нь: хүнд зэргийн нойрны өөрчлөлт, вазомотор өөрчлөлт)

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

 

4.6

Дээд мэдрэлийн өөрчлөлттэй тархины эмгэг

(афази, апракси, агнози)

а/ Хөнгөн зэрэг

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/ Дунд зэрэг

50-60

 

в/ Хүнд зэрэг

70-100

 

4.7

Тал биеийн саажилттай тархины эмгэг

а/ Хөнгөн зэрэг

60-69

 

б/ Дунд ба хүнд зэрэг

70-100

 

4.8

Гурав буюу дөрвөн мөчний саажилттай тархины эмгэг

70-100

 

 

4.9

Бага тархи болон тархины баганы шинж тэмдэг

(тэнцвэргүйдэл, хэл яриа тультрах, хахаж цацах, юмс хоёрлож харагдах)

70-100

 

Паркинсоны эмгэг болон mүүнтэй төстэй эмгэг:

4.10

Нэг буюу хоёр талд хөдөлгөөний үйлдэл бага зэргээр муудсан, тэнцвэр алдагдаагүй, хөнгөн зэргийн удаашрал

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

4.11

Хөдөлгөөний үйлдлүүд дунд зэргээр муудсан, явж байгаад эргэхэд гуйвдаг, дунд зэргийн удаашрал

60-70

 

4.12

Хүнд зэргийн хөдөлгөөний өөрчлөлт, тэнцвэр алдагдсан, хөдөлгөөнгүйдэл хүртэл

70-100

 

Тархи нугасны тархмал хатуурал, үүнтэй төстэй эмгэг:

 

4.13

Хөнгөн зэргийн явцтай, үечилсэн дахилттай, хараа, мэдрэхүй, хөдөлгөөн болон аарцгийн эрхтэний үйл ажиллагаа мэдэгдэхүйц алдагдаагүй

50-60

 

 

4.14

Дунд болон хүнд зэргийн явцтай, хараа, мэдрэхүй, хөдөлгөөн буюу аарцгийн эрхтний үйл ажиллагаа алдагдсан

70-100

 

Хараатай холбоотой үйл ажиллагааны өөрчлөлт:

(хараагүйдлээс бусад)

4.15

Дээд зовхины саажилт

(нэг нүд бүрэн хаагдах)

Нэг нүдний булчингийн саажилт

(тухайн нүдийг харахгүй болгох )

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

4.16

Нүд хөдөлгөx мэдрүүлийн саажилт

(N. Oculomotorius)

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

4.17

Буланцар мэдрүүлийн саажилт

(N. trochlearis)

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

4.18

Нүд гадагшлуулаx мэдрүүлийн саажилт

(N. Abducens)

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

4.19

Юмс хоёрлож харах

(компенсацигүй страбизм)

70

 

4.20

Харааны талбайн өөрчлөлт: хемианопси ба квандрантын анопси

50-60

 

Хэл ярианы өөрчлөлт:

4.21

N. recurrens саа

а/ Байнга сөөх, шивэгнэж ярих

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/ Афони

50-60

 

 

4.22

Хэл залгиурын өөрчлөлтийн улмаас хэл яриа өөрчлөгдөх

а/ Хэл яриа муу ойлгогдоно

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/ Хэл яриа ойлгогдохгүй

50-60

 

 

4.23

 

Ээрэх эмгэг

а/ Хэл яриа ойлгогдоно, их хэмжээний дагалдах хөдөлгөөнтэй

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/ Хэл яриа ойлгогдохгүй байх

50-60

 

Толгойг хамарсан бусад эмгэг:

4.24

Нэг талын захын нүүрний мэдрэлийн саа

а/ Дунд зэргийн үлдэгдэл саа буюу контрактур

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/ Бүрэн саа буюу гоо сайханд хүчтэй нөлөөлсөн контрактур

50-69

 

4.25

Хоёр талын захын нүүрний мэдрүүлийн саа

70

 

 

4.26

Нүүрний невральги

(жишээ нь: гурвалсан мэдрүүлийн невральги)

а/ Хөнгөн, дунд зэрэг

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/ Хүнд зэрэг

50-70

 

 

4.27

Мигрень

(өвдөлтийн давтамж болон дагавар хам шинжээс хамаарна)

а/ Хөнгөн, дунд зэрэг

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/ Хүнд зэрэг

50-60

 

Нуруу, нугасны эмгэг:

(гэмтэл, хавдар, цусан хангамжийн өөрчлөлт, сирингомиели)

 

4.28

 

Хүзүү хэсгийн нугасны эмгэг

а/ Бүх мөчдийн хөнгөн зэргийн саажилттай, туслах хэрэгсэлтэй явах чадвартай, аарцгийн эрхтэнүүдийн үйл ажиллагааны өөрчлөлтгүй

 

50-70

 

а/ Бүх мөчдийн дунд зэргийн саажилттай, зөвхөн өөр хүний тусламжтай явах чадвартай, аарцгийн эрхтэнүүдийн үйл ажиллагааны өөрчлөлттэй

 

80-90

 

в/ Бүх мөчдийн саа буюу хүнд зэргийн саажилт, аарцгийн эрхтэнүүдийн үйл ажиллагааны өөрчлөлттэй

 

100

 

 

4.29

 

Сээр, бүсэлхий буюу сүүл (Сauda) хэсгийн нугасны эмгэг

а/Доод мөчдийн саа болон аарцгийн эрхтэнүүдийн үйл ажиллагааны өөрчлөлттэй

 

100

 

б/Доод мөчдийн саажилт болон аарцгийн эрхтэнүүдийн үйл ажиллагааны өөрчлөлттэй

 

70-90

 

в/Доод мөчдийн саажилттай, аарцгийн эрхтэнүүдийн үйл ажиллагааны өөрчлөлтгүй

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

 

4.30

 

Шээс ба өтгөний гарц өөрчлөгдөх

(инконтиненци)

а/ачаалалтай үед шээс, өтгөн бага зэргээр гарах

(стрессийн инконтиненци I үе шат)

 

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/өдөр шөнө шээс мэдээгүй гарах

(стрессийн инконтиненци II-III үе шат)

 

50-60

 

в/шээс ба өтгөний бүрэн инконтиненци

70-90

 

 

4.31

 

Нурууны баганы дегенератив өөрчлөлт

(дискны эвэрхий, спинал зайн нарийсал, остеоартрит, спинал арахноидит, нугалмай хоорондын үений артрит)

а/Нурууны аль нэг хэсэгт дунд зэргийн үйл ажиллагааны өөрчлөлттэй

(хэлбэр алдагдах, олон давтагдан хөдөлгөөн хязгаарлагдах, олон давтагдах болон хэд хоногоор үргэлжлэн нуруу өвдөх)

 

 

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

б/Нурууны аль нэг хэсэгт хүнд зэргийн үйл ажиллагааны өөрчлөлттэй

(хэлбэр алдагдах, олон давтагдах буюу байнга хөдөлгөөн хязгаарлагдах, олон давтагдах болон хэдэн долоо хоног үргэлжлэн нуруу өвдөх)

 

50-60

 

в/Нурууны хоёр ба түүнээс дээш хэсэгт дунд болон хүнд зэргийн үйл ажиллагааны өөрчлөлттэй

70-90

 

Мэдрэл булчингийн эмгэг:

4.32

Хажуугийн хатингаралт хатуурал

(амиотроф латерал склероз)

80-100

Хугацаагүй

4.33

Полиомиелитийн үлдэц

50-70

Хугацаагүй

 

4.34

 

Миастенийн хамшинж

а/ Хөнгөн, дунд зэргийн, эмийн эмчилгээнд сайжирдаг

50-60

 

б/ Хүнд зэргийн, эмийн эмчилгээнд мэдэгдэхүйц сайжирдаггүй

70-90

 

4.35

Мэдрэл булчингийн даамжрах хатингаршил

70-100

 

Мэдрэлийн бусад удамшлын болон дегенератив эмгэг:

(Xентингтоны хорей, Фридрейхийн атакси, спиноцеребеллар дегенераци, церебеллар атакси, дистони, хорей, атетоз, тремор)

4.36

Өөртөө үйлчлэх чадвартай

50-60

 

4.37

Байнгын асрамжинд орсон

70-100

Хугацаагүй

Гарын захын мэдрэлийн эмгэг:

 

4.38

Дээд мөч ба гарын нэг мэдрүүлийн саа

а/Зонхилох тал

50-69

 

б/Эсрэг тал

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

 

4.39

Дээд мөч буюу гарын 2 ба түүнээс дээш мэдрүүлийн саа

а/Зонхилох тал

70-90

 

б/Эсрэг тал

50-70

 

Хөлийн захын мэдрэлийн эмгэг:

4.40

Бүсэлхий-ууцны сүлжээний бүрэн саа, нэг хөлний саа

70-80

 

 

4.41

Дараахи мэдрүүлийн саа: N.glutaeus, N.cutaneus femoralis lateralis, N.peroneus superficialis, N.peroneus profundus

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

4.42

N.femoralis буюу N. ischiadicus саа

(проксимал хэсгийн)

60

 

4.43

N. peroneus communis болон N. tibialis саа

(дистал хэсгийн N. ischiadicus саа)

50

 

Тав. Нүдний өвчин

 

5.1

Өрөөсөн нүд нь сохор эсвэл хараа нь 0.02-оос дээшгүй бөгөөд энэ нь үе мөч, тулгуур эрхтний хүнд өвчинтэй хавсарвал

50-69

 

 

5.2

Хоёр нүдний хараа тохирсон шилтэйгээ 0.03 (1.5 зайд гарын хуруу тоолох төдий) харааны талбай нь тал бүрээсээ 10 хүртэл нарийссан

70-100

 

5.3

Өнгө ялгахгүй бол

(нүдний нарийн хараа шаардагдах жолооч, лаборант, зураач зэрэг)

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

5.4

Төрөл бүрийн шалтгаанаар хоёр нүдний хараа бүрэн алдагдсан хараагүй

70-100

Хугацаагүй

Зургаа. Чих, хамар, хоолойн өвчин

Сонсгол тэнцвэрийн эрхтэнтэй холбоотой үйл ажиллагааны өөрчлөлт:

6.1

Хүлээн авах ба дамжуулах хэлбэрийн сонсгол бууралтын нэгдүгээр үе /20-40дб/

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

6.2

Хүлээн авах ба дамжуулах хэлбэрийн сонсгол бууралтын хоёр, гуравдугаар үе /40-80дб/

50-60

 

6.3

Хүлээн авах ба дамжуулах хэлбэрийн сонсгол бууралтын дөрөвдүгээр үе /80дб-ээс дээш/

60-70

 

6.4

Төрөлхийн болон олдмол дүлий, хэлгүй

70-100

Хугацаагүй

6.5

Вестибулар гаралтай, эмийн эмчилгээнд сайжирдаггүй, олон дахилттай толгой эргэлт, тэнцвэрийн өөрчлөлт, үүнтэй холбоотой огилт бөөлжилт, чих шуугих, сонсгол муудах

50-80

 

Хамрын салстын архаг үрэвсэл:

6.6

Хамрын салстын архаг хатингарт үрэвсэл, II үе

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

6.7

Хамрын салстын архаг хатингарт үрэвсэл, III үе /хамрын таславчинд цооролт үүссэн, хэмжээ үйл ажиллагааны алдагдлаас хамаарч/

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

6.8

Хамрын салстын архаг хатингарт үрэвсэл, IV үе /хамрын таславчинд цооролт үүссэн, хамрын гадна хэлбэр өөрчлөгдсөн/

70-100

 

6.9

Протез хийвч үйл ажиллагаа нь сэргэхгүй болсон эрүү тагнайн гажиг

70-90

Хугацаагүй

Долоо. Мэс заслын өвчин

Уушигны идээт өвчнүүд:

7.1

Өвчний I үе буюу ерөнхий хордлоготой, өвчин ойрхон хурцдаж удаан үргэлжлэх тохиолдлууд

50-69

 

 

7.2

Өвчний III үе буюу биеийн байнгын ерөнхий хордлого илэрхий бөгөөд амьсгалын дутагдал үүссэн бүх биеийн амилойдоз хавсарсан

70-90

 

Гялтангийн идээт архаг үрэвсэл:

7.3

Гялтангийн хөндийд идээт цоорхой үүссэн, биеийн ерөнхий хордлого илэрхий боловч амьсгалын дутагдалгүй

50-60

 

Уушигны хагалгааны дараах байдал:

7.4

Өрөөсөн уушгиа авахуулсан, биеийн ерөнхий байдал хөнгөн, амьсгалын дутагдалгүй

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

7.5

Үрэвсэл, хагалгааны дараа цээжний гялтангийн их наалдац үүссэн, амьсгалын дутагдал илэрсэн

50-60

 

7.6

Улаан хоолойн өвчин

(ахалази, цүлхэн, түлэгдэх, соривжилт, нарийсалт)

50-60

 

Зүрхний мэс заслын дараах үе:

7.7

Зүрхний төрөлхийн гажгийн хагалгааны дараах үе

(ээнэгшил, ээнэгшил алдалтын байдлаас)

50-70

 

7.8

Зүрхний олдмол гажигуудын үед хийсэн хагалгааны дараах үе

(ээнэгшил, ээнэгшил алдалтын байдлаас)

70-90

 

 

7.9

 

Зүрх судасны зохиомол суулгац хийлгэсэн тохиолдлууд

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

Эхний 1 жил

7.10

Электростимулятор тавигдсаны дараах үе

50

Эхний 2 жил

Тархи, нугасны мэс заслын дараах үе:

 

7.11

Тархины мэс заслын дараа тал саатай буюу хоёр хөл ба дөрвөн мөчний гүн саатай тохиолдол

(нөхөн сэргээх эмчилгээнд засрал авахгүй)

70-100

 

7.12

Тархины мэс заслын дараа тал саажилттай, хэл ярианы өөрчлөлтгүй

50-69

 

7.13

Нугасны мэс заслын дараа 2 хөл саажилттай аарцгийн эрхтний үйл ажиллагааны хямралтай

90-100

 

 

 

7.14

Мэс заслын эмчилгээ хийсэн боловч хавдрыг бүрэн аваагүй

а/ хортой хавдар нь гистологийн

шинжилгээгээр батлагдсан

90-100

 

б/ хоргүй хавдар нь гистологийн шинжилгээгээр батлагдсан

50-60

 

7.15

Захын мэдрэлийн мэс засал хийлгэсний дараа сэргээлт муу

50-60

 

7.16

Мэс заслын дараа сэтгэцийн өөрчлөлттэй (энцефалопатия) тохиолдолд

60-69

 

7.17

Тархи, нугасны мэс заслын дараа хүндрэлгүй

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

7.18

Тархи нугасны мэс заслын дараа унадаг өвчинтэй болсон

(уналтын байдлаас)

50-69

 

7.19

Тархинд байгаа эмгэгийг мэс заслын аргаар эмчлэх боломжгүй

(иноперавельный)

80-100

 

Гэдэсний наалдац өвчин:

 

7.20

Нарийн, бүдүүн гэдсэнд хагалгаа хийлгэсний дараа ямар нэг хэлбэрийн цоорхой үүсгэсэн хүндрэлээс шалтгаалж тураал үүссэн

70-80

 

7.21

Хоёроос дээш удаа гэдэс нь түгжирч хагалгаа хийлгэсэн, үйл ажиллагааны хямралтай

50-69

 

Хөлийн судас битүүрэх өвчин:

7.22

Хөлийн хуруунд трофик өөрчлөлт илэрхий үүссэн, хурууны үзүүр үхжиж эхлэх үе

50-60

 

7.23

Энэ өвчнөөр хөлийн аль нэг түвшинд тайруулсан

70-80

 

7.24

Хөлийн гүн венийн судсанд эмгэг тогтсон шинж илрэх хөлд байнгын хаван, трофик өөрчлөлт үүссэн

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

Ходоод, 12 хуруу гэдэсний хагалгааны дараах үе:

7.25

Хагалгааны дараа хоол боловсруулалт муудаж турж, эцэх бусад хүндрэлтэй

50-60

Эхний 1 жил

7.26

Ходоодоо бүрэн тайруулж, зондоор хооллодог

70-80

 

Элэг ба нойр булчирхайн өвчнүүд:

7.27

Элэг хатуурах өвчний улмаас дэлүү томорсон, хагалгааны дараах үе

(дэлүүний артери бөглөснөөс)

50-60

 

7.28

Элэгний бэтэг хагалгааны дараах идээт хөндий, цоорхой, наалдац үүссэн хүндрэлтэй тохиолдлууд

70-80

 

 

7.29

Элэгний хавдрын улмаас хийгдсэн хагалгаа элэгний судас бөглөх эмчилгээний дараах байдал (хортой, хоргүй) хүндрэл, хордлого

60-80

 

7.30

Элэг уйланхайтах, өвчний хүнд үеийн мэс заслын дараа

50-60

 

7.31

Нойр булчирхайн мэс заслын дараах байдал

60-80

Эхний 1 жил

7.32

Элэгний үүдэн вен залгах мэс заслын дараах үе

60-70

 

Ясны архаг идээт үрэвсэл:

 

7.33

Мэс заслын эмчилгээ хийлгэсэн боловч биеийн ерөнхий хордлого нэмэгдсэн буюу ясанд эмгэг өөрчлөлт үргэлжилсэн

60-70

 

7.34

Энэ өвчний үед гар, хөл тайрах мэс засал хийгдсэн

60-100

 

Рейногийн өвчин

7.35

Гарын хуруунд трофик өөрчлөлт гарч, цусгүйдэл болж, байнгын өвдөлттэй

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

7.36

Өвчин даамжирч гарын хуруунуудад их хэмжээний үхжил үүсч тайрах мэс засал хийгдсэний дараах үе

80-100

 

Бөөр, шээс дамжуулах эрхтэний мэс заслын өвчнүүд:

7.37

Түрүү булчирхайн хоргүй хавдар, шээсний сүвний нарийсал өвчний улмаас шээсний гаралт саатаж, бөөрний дутагдалд орвол

60-69

Эхний 1 жил

7.38

Давсаг, шээлгэнцэр, шээдэг сүвний хоргүй хавдрын мэс заслын дараах үе (давтан)

50-60

 

7.39

Шээс болон нөхөн үржихүйн тогтолцоо, эмэгтэйчүүдийн мэс заслын явцад үүссэн шээсний замын эрхтэний хүндрэлүүд

(давсаг, үтрээний цоорхой... )

50-69

 

7.40

Бөөрний үйл ажиллагаа ихээр алдагдаж бөөрний дутагдал үүсэх тохиолдолд бөөрний чулуу, бөөр усжих, үрэвсэл, бөөрний хурц, архаг идээт үрэвслийн улмаас давтан хагалгаа хийлгэсэн

65-69

 

7.41

Бөөрний дээд булчирхайд хийгдсэн хагалгааны дараах байдал

70-90

Эхний 1 жил

Шулуун гэдэсний өвчнүүд:

7.42

Бүдүүн, шулуун гэдэс тайрах хагалгааны дараа гэдэсний цоорхой үүссэн

60-80

 

7.43

Бүдүүн гэдэсний өвөрмөц гаралтай шархлаат үрэвслийн дахилттай, хүндрэлтэй хэлбэр

50-60

 

7.44

Парапроктит өвчний улмаас хэд хэдэн удаа хагалгаа хийлгэж байнгын цоорхойтой

50-70

 

Хорт хавдрууд:

 

7.45

Клиник рентген, цитологи, дуран болон бусад шинжилгээнүүдээр онош нь батлагдсан I, II үеийн хорт хавдрууд хагалгааны дараах үе

50-69

Эхний 2 жил

7.46

Хол, ойрын эрхтэндээ үсэрхийлж, III, IV үедээ орсон хорт хавдрууд

90-100

 

 

7.47

Хорт хавдрын улмаас уушиг, ходоод, элэг бөөр, шулуун гэдэс зэрэг эрхтэн тайрсан ба авах хагалгаа хийлгэсний дараах байдал

70-90

Эхний 3-5 жил

 

7.48

Туяа эмчилгээ хийлгэж эдгэрсэн боловч эмчилгээний дараах хүндрэлтэй

(индурац, тэжээллэгийн шалтгаант эдгэхгүй шархлаа, цорго үүсэх)

70-80

 

7.49

Хавдрыг эмчилсний дараа дахилт, үсэрхийлэл өгөөгүй

50

Эхний 2 жил

Хоргүй хавдрууд:

7.50

Хоргүй хавдрын улмаас уушиг, ходоод, элэг бөөр, шулуун гэдэс зэрэг эрхтэн тайрах хагалгаа хийсний дараах байдал

50-60

Эхний 2 жил

7.51

Эрхтэн шилжүүлэн суулгасан хагалгааны дараах үе

60-80

Эхний 2 жил

 

7.52

Хоргүй хавдар, хавдар төст өвчний улмаас орчны эд эрхтэнийг дарсан үйл ажиллагааг алдагдуулсан , өвчтөний биеийн байдал, нас, хавсарсан өвчин, хавдрын байдал зэрэг шалтгаанаас мэс засал хийх боломжгүй тохиолдлууд, тэдгээрийн хүндрэл

50-69

 

Найм. Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин

8.1

Төрөх үеийн гэмтлийн улмаас үтрээ, давсаг, шулуун гэдэсний цоорхой үүсэх, өтгөн, шингэн баригдахгүй гарах

50-70

 

 

8.2

Төрсний дараа аарцаг, умай, хөлний гүний хураагуур судсанд тромбофлебит болж явц нь архагшин хийсэн эмчилгээнд засал авахгүй

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

8.3

Төрөлтийн явцад үүссэн умайн хүзүү аарцгийн холбоо, дайврын гэмтэл, цус хуралтын дараах хүндрэл

50-60

Эхний 6 сар

8.4

Умай тайрах мэс засал хийгдсэний дараа шээс байнга савирах зэрэг хүндрэл илэрвэл

50

 

8.5

Удаан хугацаагаар умай урвасны улмаас зулгарал үүссэн, шээс баригдахгүй гарах

50-60

 

8.6

Мэс засал хийлгэсний дараа умайн урвалт дахисан

50-60

 

 

8.7

Сарын тэмдэгний өөрчлөлтийн улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийх шаардлагатай болсон, дагалдах өвчнүүдийн хам шинж илэрсэн

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

8.8

Байнгын шаналгаатай эндометриоз өвчин

50-60

 

8.9

Умайн ширэг булчинт ур субсероз байрлалтай, сарын тэмдгийн өөрчлөлттэй, цус алдалттай, цус багадалттай

50-60

 

 

8.10

Умайн дайврын архаг үрэвсэл, хоргүй хавдрын улмаас умайн ба дайврын наалдац, нэвчдэс үүссэн, сарын тэмдэг өөрчлөгдсөн

70-90

 

8.11

Хүнд, халуун хортой нөхцөлд ажилладаг зуршсан зулбалт, дутуу төрөлттэй эмэгтэй

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

Ес. Арьсны өвчин

9.1

Мөөгөн хэлбэрийн хавдрын, гүвдрүүт, улайралт үлд

50-70

 

9.2

Олон жил үргэлжилж байгаа тархмал, хөрзөнт, улайралтат, үе мөчний, шүүдэст хэлбэрийн хайрст үлд

50

 

9.3

Арьс, салст бүрхэвчийг тархмалаар гэмтээсэн 6 сараас дээш хугацаагаар үргэлжилж байгаа цэврүүтэх өвчнүүд

50-60

 

9.4

Тархмал нейрофиброматоз

50-60

 

9.5

Бүх биеийг хамарсан төрөлхийн загасан хайрстал

50-60

 

9.6

Төрөлхийн эпидермолиз

50-70

 

9.7

Тархмал олон жил үргэлжилж байгаа атопик дерматит, тархмал нейродерматит

50-70

 

9.8

Архаг хэлбэрийн дахилтат ургацагт пиодерми

50-70

 

9.9

Нарны шалтгаантай олон жил үргэлжилсэн тархмал экзема

50

 

9.10

Дюрингийн өвчин

50

 

Арав. Гэмтэл, согогийн өвчин

Гавал тархины гэмтэл:

10.1

Суурь ясны хугарлын үе

80-100

Эхний 1 жил

10.2

Гавлын оройн ясны хугарал, гавлын цоорхой

50-69

Эхний 1 жил

10.3

Тархи няцарч гэмтсэн, тархи ба бүрхэвчүүдийн дээр, доор цус хуралдсан буюу түүний хүндрэл, үлдэц

70-100

Эхний 1 жил

Атгаал чөмөгний толгойн гаднах ба доторхи хугарал:

10.4

Атгаал чөмөгний толгойн анатомийн болон мэс заслын хүзүүний засагдаагүй хугарал

Хөдөлмөрийн нөхцөл солих

 

 

10.5

Атгаал чөмөгний гандан хэсгийн хугарлын бороолоогүй, бороололт удааширсан, хуурамч үе үүссэн, яс онгойж дутсан, тэжээлийн ба үйл ажиллагааны алдагдалтай

70-80

 

Атгаалын доод булууны үе дайрсан хугарал:

 

10.6

Булуу дайрч Т ба Ү хэлбэрээр хугараад удсан ба буруу байрлалд бороолж үйл ажиллагаа нь алдагдсан тохойн үений хөдөлгөөний хомсдол үүссэн хугарал

50-69

 

 

10.7

Булууны булцуу, товруу хугараад үений завсарт орж хавчигдсан эсвэл дотор талын товруу хугараад богтосны мэдрэлийг дарснаас гарын үйл ажиллагаа алдагдсан

50-60

 

Шуу, богтосны дээд үзүүрийн (булууны) үе дайрсан хугарал:

10.8

Сэлтэрхий нь үений завсарт орж тохой нугарахад саад болсон, хумсан титэм сэртэнгийн хугарал

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

Эхний 6 сар

 

10.9

Шуу ясны толгой ба хүзүүгээр хугарч, бяцарч зөрж үений хөдөлгөөнийг хязгаарласан ба зарим үед түгжих шинж тэмдэгтэй хугарал

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

Эхний 6 сар

9. 10.10

1-2 ясны хугарамтгай хэсгийн хугарал, мэдрэл тэжээлийн хямарсан тохиолдол, сарвуу шуу, бугалганы доод хэсэг хавантай бугуй, хуруу, сарвууны үеүдээр хөдөлгөөн хязгаарлагдсанаас барих, атгах ажиллагаа муудсан

50-65

Эхний 6 сар

10.11

Шууны тэжээл алдагдлын Фолькманы хомсдол

50

 

 

10.12

Бугуйн жижиг яснуудын (сар ба завь хэлбэрт) хугарал, бороолж бүрэн эдгэрээгүй, өвдөлттэй, үйл ажиллагааны алдагдалтай

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

Алганы олон шивнүүр ясны хугарал:

10.13

Бороолоогүй эсвэл зөрөө ихтэй бороолж, сарвууны атгах ажиллагаа алдагдсан

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

10.14

Сарвууны нугалагч, тэнийлгэгч шөрмөсний гэмтлийн үлдэц

50-55

 

10.15

Дээд, доод эрүүний хугарлын улмаас амны хөдөлгөөн хязгаарлагдсан

60-69

 

Хүзүүний ясны хугарал:

10.16

Аман хүзүү, хатан хүзүү бусад хүзүүний шүдэн сэртэн шахагдсан эсвэл дутуу мултраад нугасаа дараагүй бол

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

 

10.17

Сээр, харцага, нурууны нугасаа дараагүй хугарал, нэг буюу 2-3 нурууны их бие шахагдаж эсвэл нум нь хугараад нугасаа дараагүй

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

Аарцаг сүүжний ясны хугарал:

10.18

Аарцгийн цагираг тасраагүй бүх хугарлууд

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

Эхний 1 жил

10.19

Аарцгийн цагираг хагас буюу тасарсан хугарал (мальгены)

50-65

Эхний 1 жил

10.20

Аарцгийн дотоод эрхтэний гэмтэлтэй хавсарсан нийлмэл хугарлууд

60-80

 

10.21

Сүүжний тогооны ирмэгийн хугарал

50-70

 

10.22

Сүүжний тогооны цөмөрсөн хугарал

65-85

 

Дунд чөмөгний ясны хугарал:

10.23

Дунд чөмөгний ясны хүзүүний үе доторхи хугарлын бороо удаашралтай эсвэл хугархайнууд нь шигдсэн

Хөдөлмөрийн нөхцөл солих эсхүл 50

 

10.24

Хуурамч үе үүсч ясны эдийн бүтэц, тэжээл, гишгэх үйл ажиллагаа алдагдсан

50-70

 

10.25

Дунд чөмөгний гандан хэсгийн хугарал

(бороо удааширч хөлийн явах, гишгэх үйл ажиллагаа алдагдсан үед)

50-60

 

10.26

Өвдөгний үе доторх хугарал, хагас ба бүрэн мултрал

50-60

Эхний1 жил

10.27

Дунд чөмөгний эргүүлэг дайрсан хугарлын үлдэц

50-60

 

Шилбэ, шагай, тавхайн ясны хугарал:

10.28

Шилбэний 2 ясны хүндрэлгүй хугарал

50

Эхний 6 сар

10.29

Шилбэний 2 яс хугарч зөрөө ихтэй бороолсноос богиносож, тахийж хөлийн тулгуур алдагдсан

50-60

 

10.30

Шаантны гандан хэсгийн хугарлын дараах хүндрэл

50-55

Эхний 6 сар

 

10.31

Тавхай шилбэний мэдрэл, тэжээлийн доройтолтой хугарал

(хөхөвтөр өнгөтэй, хатуу хавтгай, хөрөмтгий хөлийн тулгуур их алдагдсан)

50-65

 

 

10.32

Шагайн үе дайрсан хугарал, шагайн нэг ба 2 хавчаар хугарч шагайн үеэр бүдүүрсэн, гишгэхэд эмзэглэлтэй, тавхай дөнгөж 90-100 градус тэнийж байвал

50-60

 

 

10.33

Тавхайн жижиг яснууд улны шивнүүрүүдийн хугарал, мултрал буруу бороолсон үед улны хүрээ өөрчлөгдөж үйл ажиллагаа алдагдаж гишгэхэд их эмзэглэлтэй

50-60

Эхний 6 сар

10.34

Өсгий, шагайн яснуудын зөрөөтэй хугарал буюу мултрал бяцрал

(мэдрэл тэжээлийн дутагдал, шархлаатай бол)

50-60

Эхний 1 жил

10.35

Шилбэний ясны бороо удааширсан ба хуурамч үе үүссэн яс онгойж дутсан

50-60

Эхний 1 жил

10.36

Хөлийн мэдрэл, судасны гэмтлийн үлдэц

50-60

Эхний 6 сар

10.37

Шагайн 2-3 хавчаарын хугарал үений мултралтай хосолсон

50-60

Эхний 6 сар

10.38

Борвины шандасны гэмтлийн үлдэц

50-60

Эхний 6 сар

Хавирганы ясны хугарал:

10.39

Олон хавирга хугарч зөрөөтэй бороолж эдгэрэх, цээжний хэлбэр дүрс алдагдах

50-60

 

Түлэнхийн өвчин:

10.40

III-ын А,Б IV зэргийн түлэгдэл биеийн гадаргуугийн 15-аас дээш хувийг хамарсан тохиолдол

70-100

 

10.41

Түлэнхийн уршгаар зонхилох талын гарны 1-2, эсрэг талын гарны 1-3 хурууны үйл ажиллагаа дунд зэрэг алдагдсан

50

 

10.42

Түлэнхийн уршгаар зонхилох талын гарны 2-оос дээш, эсрэг талын гарны 3-аас дээш хурууны үйл ажиллагаа бүрэн алдагдсан ба мухар болсон үе

50-70

 

10.43

Биеийн гадаргууны 18 хувиас их хэмжээтэй зузаарах, үений хөдөлгөөн, цоройн суналтыг багасгах сорви, татанхайтай

50-70

 

10.44

Биеийн гадаргууны 18 хувиас бага талбайтай боловч гар, хөл, хүзүү, толгойн хөдөлгөөнийг эрс хязгаарласан

(мөн эдгэрэхгүй шархлаатай)

50-70

 

Том үений хөдөлгөөн алдагдалт:

10.45

Нуруу гулсалтын хүнд хэлбэрийн үед нуруу 0.5 мм-ээс дээш гулссан байвал

50-70

 

10.46

Том үений хэлбэр, хөдөлгөөн алдагдуулах өвчний хүнд хэлбэр

50-69

 

10.47

Том үеийн хөдөлгөөний хомсдолын хүнд ба хүндэвтэр хэлбэр, хөдөлгөөн хязгаарлагдсан

(тэнийх нугалах хөдөлгөөн хийж чадахгүй, хатингиртай байвал)

50-69

 

10.48

Том үе буруу байрлалд хөдөлгөөнгүй бороолж үйл ажиллагаа нь их хэмжээгээр алдагдсан

50-70

 

10.49

Мөрний сурмаг мултрал, 2 гар оролцох биеийн хүчний ажилд тэнцэхгүй

50-69

 

10.50

Дунд чөмөгний хүзүүний өнцөг багасалтын хүнд хэлбэр нуруу хотойлттой хөл богиносолт, өвдөлттэй хавсарвал

50-69

 

Яс, үений түгээмэл өвчин:

10.51

Педжетийн өвчин, Реклингхуазений өвчний хүндэвтэр хэлбэр

50-69

 

10.52

Яс, ясны чөмөгний үрэвсэл (гэмтлээс) хатуурал, хөндий үүссэн, яс сийрэгжилт бүхий хүнд хэлбэр

50-69

 

10.53

Түнхний төрөлхийн мултрал үений хэлбэр хөдөлгөөн алдагдах өвчний шинж тэмдэгтэй, нуруу, аарцагт өөрчлөлт орсон

50-69

 

10.54

Нуруу мурийх, бөгтийж мурийх өвчний 3,4 дүгээр үе (нуруу ба цээжний хэлбэр алдагдсан дотоод эрхтнүүдийн байрлал өөрчлөгдсөн

50-70

 

10.55

Ясны тэжээл алдагдлын үхжлүүд

50-69

 

10.56

Ясны фиброз, дисплазийн бусад өвчнүүд

50-69

 

10.57

Ясны төрөлхийн хугаралттай эмгэг

50-70

 

10.58

Ясны системийн мөгөөрсжилт эмгэг

50-70

 

Тайралтууд

Хөлний тайралтууд:

10.59

Гуя, шилбэ аль нэг түвшинд мухар

70-90

Хугацаагүй

10.60

Гэмтлийн улмаас 2 хөлийн хуруунууд тайрагдсан тулах эрхтний үйл ажиллагаа хүндээр алдагдсан

70-80

Хугацаагүй

10.61

Түнхний үеэр тайрагдсан

70-100

Хугацаагүй

10.62

Шпорын үеэр тайралт хийгээд мухар тавхай нь согогтой болсон, хөлийн тавхайн хуруунууд (1-5) тайрагдсан бол 2 талын лисфранкын үеэр мухар, хиймэл тавхай хийх бололцоотой

70-90

Хугацаагүй

Гарын тайралтууд:

10.63

Нэг гар аль нэг түвшинд мухар

50-69

Хугацаагүй

10.64

Хоёр гар аль нэг түвшинд мухар

70-100

Хугацаагүй

10.65

Нэг гар аль нэг түвшинд мухар, нөгөө гарын үйл ажиллагаа хязгаарлагдсан

70-90

Хугацаагүй

10.66

Зонхилох талын эрхий эсвэл долоовор, бусад 2 хуруу аль нэг үеээрээ тайруулсан

50-60

Хугацаагүй

Бусад тайралтууд:

10.67

5 буюу түүнээс илүү хавирга авахуулсны дараах цээжний хэв гажих, нэг талын уушиг бүрэн авахуулж цээжний хэв гажих, нэг талын уушги бүрэн авахуулсан тохиолдлууд, амьсгалын дутагдалд байнга орсон тохиолдлууд,

70-90

Хугацаагүй

10.68

Эргэж засрахгүйгээр тал бие, хоёр хөл буюу гар, эсвэл 4 мөч мэдээгүй болсон тохиолдлууд, хүзүү хугарч эсвэл мултарч нугасаа дутуу буюу гүйцэд дарсан хэлбэр

70-90

Хугацаагүй

10.69

Mөр, түнх, нуруу, тохой, өвдөгний хиймэл үе хийлгэсний дараах үе

50-60

Хугацаагүй

 

 

 

---о0о---