A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ШАГНАЛ ОЛГОХОД МӨРДӨХ ЖУРАМ /ЭМС-ын 2011 оны 118-р тушаалаар 1-4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
 
         Эрүүл мэндийн сайдын 2009 оны
01 сарын 07-ны өдрийн  14 тоот
тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ШАГНАЛ ОЛГОХОД МӨРДӨХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.       Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эрүүл мэндийн ажилтан, биеийн тамир спортыг  хөгжүүлэхэд болон спортын төрөлд өндөр амжилт гаргасан иргэнийг Засгийн газрын болон Эрүүл мэндийн яамны шагнал (цаашид "шагнал" гэх)-аар шагнахад энэхүү журмыг мөрдөнө.
 
 
            Хоёр. Шагналын төрөл
 
2.1.      Шагнал нь Засгийн газрын 1997 оны 52, 53 дугаар тогтоолд заасны дагуу дор дурдсан төрөлтэй байна.
 
2.1.1. Засгийн газрын шагнал:
·        "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг;
·        "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг;
 
2.1.2. Эрүүл мэндийн яамны шагнал:
·        Яамны "Хүндэт дэвтэр"-т бичиж дурсгалын гэрчилгээ олгох;
·        Яамны "Жуух бичиг"-ээр шагнах.
 
 
Гурав. Шагнал олгох болзол
 
3.1.      Шагналыг шат дараалан, давхардуулахгүйгээр олгох бөгөөд ажлын амжилт, бүтээл нь өмнөх түвшингээс ахисан нөхцөлд дараагийн шагналд нэр дэвшүүлнэ. Онцгой гавъяа байгуулсан тохиолдолд Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр шагналыг болзол харгалзахгүйгээр олгож болно.
 
3.2.      Эрүүл мэндийн байгууллага нь энэхүү журмын 3.5, 3.6, 3.8-д заасан болзол хангасан ажилтанг дараахь хяналтын тооноос хэтрүүлэхгүйгээр шагналд нэг удаад нэр дэвшүүлнэ:
 
3.2.1.     20 хүртэл тооны ажилтантай бол – 1 хүртэл
3.2.2.     50 хүртэл тооны ажилтантай бол – 2 хүртэл
3.2.3.     150 хүртэл тооны ажилтантай бол –  5 хүртэл
3.2.4.     350 хүртэл тооны ажилтантай бол – 10 хүртэл
3.2.5.     600 хүртэл тооны ажилтантай бол – 15 хүртэл
3.2.6.     600-аас дээш тооны ажилтантай бол – 20 хүртэл
 
3.3.      Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд энэхүү журмын 3.5, 3.6, 3.8-д заасан болзол хангасан ажилтанг дараахь хяналтын тооноос хэтрүүлэхгүйгээр шагналд нэг удаад нэр дэвшүүлж Эрүүл мэндийн яаманд уламжилна:
 
3.3.1.     Аймгийн Эрүүл мэндийн газар – 20 хүртэл
3.3.2.     Нийслэлийн Эрүүл мэндийн газар – 45 хүртэл
3.3.3.     Биеийн тамир спортын газар – 40 хүртэл
3.3.4.     Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд – 3.2-т заасны дагуу
 
3.4.      "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийг бусад салбарын "Тэргүүний ажилтан" хүндэт тэмдэгтэй давхардуулан олгохгүй байх зарчмыг баримтална.
 
3.5.      "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр эрүүл мэндийн ажилтанг шагнахдаа дор дурьдсан болзлыг харгалзан үзнэ:
3.5.1.     төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй;
3.5.2.     ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингээр бусад ажилтанг манлайлан ажилласан;
3.5.3.     хариуцсан ажлын үзүүлэлт сүүлийн 3-5 жилд улс, хот, аймгийн дундаж түвшингээс дээш байсан;
3.5.4.     сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр "А" үнэлгээ авсан;
3.5.5.     эрүүл мэндийн салбарт 10-аас (сум, багт 8-аас) доошгүй жил ажилласан;
3.5.6.     Яамны "Жуух бичиг"-ээр шагнагдаад 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан.
 
3.6.      "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр ажилтан, иргэнийг шагнахдаа дор дурьдсан болзлыг харгалзан үзнэ:
3.6.1.     төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй;
3.6.2.     ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингээр бусад ажилтанг манлайлан ажилласан, биеийн тамир спортыг хөгжүүлэхэд бодит нэмэр оруулсан;
3.6.3.     сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр "А" үнэлгээ авсан;
3.6.4.     биеийн тамир спортын салбарт 15-аас доошгүй жил ажилласан;
3.6.5.     Яамны "Жуух бичиг"-ээр шагнагдаад 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан;
3.6.6.     Олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтвортой амжилт гаргасан, тив, дэлхий, улсын рекордыг шинэчлэн тогтоосон тамирчдад журмын 3.6.1-3.6.4-т заасан болзлыг хангаж байвал хугацаа харгалзахгүйгээр олгож болно.
 
3.7.      Яамны "Хүндэт дэвтэр"-т эрүүл мэндийн болон биеийн тамир спортын салбарт тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, "Монгол Улсын баатар", "Монгол Улсын Хөдөлмөрийн баатар", "Монгол Улсын Ардын эмч", "Монгол Улсын Хүний Гавьяат эмч", "Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан", "Монгол Улсын гавьяат дасгалжуулагч", "Монгол Улсын гавьяат тамирчин" хүндэт цол, "Монгол Улсын Төрийн шагнал" хүртсэн хүмүүсийн нэрийг бичиж, дурсгалын гэрчилгээ олгоно.
 
3.8.      Яамны "Жуух бичиг"-ээр ажилтанг шагнахдаа дор дурьдсан болзлыг харгалзан үзнэ:
3.8.1.     төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй;
3.8.2.     ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингээр бусад ажилтанг манлайлан ажилласан;
3.8.3.     хариуцсан ажлын үзүүлэлт сүүлийн 3-5 жилд улс, хот, аймгийн дундаж түвшингээс дээш байсан;
3.8.4.     сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр "А" үнэлгээ авсан;
3.8.5.     эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарт 5-аас (сум, багт 3-аас) доошгүй жил ажилласан.
 
Дөрөв. Шагналд нэр дэвшүүлэх, уламжлах
 
2.  
3.  
4.  
4.1. Шагналыг жил бүрийн Сар шинийн баяр, Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр, Шинэ жилийн баярыг тохиолдуулан олгоно. Шаардлагатай гэж үзвэл эрүүл мэндийн болон биеийн тамир спортын байгууллагын 50-аас дээшхи тэмдэглэлт тэгш ойг тохиолдуулан шагнаж болно.
 
4.2. Шагналд нэр дэвшүүлэх санаачлагыг үндсэн байгууллага (улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэнд, биеийн тамир спортын байгууллага)-ын хамт олон гаргаж, хурлаар хэлэлцэнэ. Хамт олны хурлын ирцэд нэр дэвшигчийн харьяалагдаж буй нэгжийн хамт олны 80-аас доошгүй хувь байх шаардлагатай бөгөөд хуралд оролцогсдын 90-ээс доошгүй хувь нь шагналд нэр дэвшүүлэхээр зөвшөөрвөл хурлын тэмдэглэлийг баталгаажуулан, байгууллагын захиргаанд уламжилна.
 
4.3. Байгууллагын захиргаа шагналд нэр дэвшигчийн талаар Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хорооны саналыг авсны үндсэн дээр Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд тодорхойлолт гаргах бөгөөд байгууллагын дарга тодорхойлолтонд гарын үсэг зурж, тамга дарна.
 
4.4. Байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан энэхүү журмын 4.6.1-4.6.7-д заасан баримт бичгүүдийг бүрдүүлж, шагналд нэр дэвшүүлэх ажилтны жагсаалтыг энэхүү тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу нэгтгэн гаргаж харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт журмын 4.1-д заасан тэмдэглэлт өдөр болохоос 45-аас доошгүй хоногийн өмнө албан бичгээр уламжилна. Биеийн тамир спортын байгууллага, сургуулийн хувьд аймаг, нийслэлийн спортын хороогоор уламжлан, Биеийн тамир спортын газарт хүргүүлнэ.
 
4.5. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн шагналд нэр дэвшигчдийн бичиг баримтын бүрдэлт, үнэн зөв байдал, хяналтын тоонд багтсан эсэхийг нягтлан үзэж, нэгтгэсний үндсэн дээр Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд дэмжигдсэн ажилтнуудын жагсаалтыг энэхүү тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж журмын 4.6-д заасан баримт бичгийн хамт цахим буюу цаасан хэлбэрээр журмын 4.1-д заасан тэмдэглэлт өдөр болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлнэ.
 
4.6. Шагналд нэр дэвшүүлж тодорхойлохдоо дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
4.6.1.     Байгууллагын хамт олны хурлын албан тэмдэглэл;
4.6.2.     Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хорооны санал /эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна/;
4.6.3.     Энэхүү тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан танилцуулгын маягт /цахим хэлбэрээр/;
4.6.4.      Ажил байдлын тодорхойлолт /ажлын үр дүн, шинэ бүтээл, санаачилсан тэргүүн туршлага зэргийг тооцоо судалгаатай, тоон үзүүлэлттэй/;
4.6.5.     Урьд шагнагдсан бол түүний хуулбар;
4.6.6.    Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар;
4.6.7.     Шагнуулах тухай байгууллагын даргын гарын үсэгтэй албан бичиг;
4.6.8.     Шагнуулах тухай харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газрын гарын үсэгтэй албан бичиг;
4.6.9.     Харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газрын Даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр.
 
4.7.      Шагналтай холбоотой баримт бичгийг энэхүү журмын 4.6-д заасны дагуу бүрдүүлээгүй, хугацаа хожимдуулж ирүүлсэн тохиолдолд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, яамны харьяа байгууллагад баримт бичгийг буцаана.
 
4.8.      Шагналтай холбоотой баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд шагнал олгохгүй ба тухайн ажилтанг дараагийн 3 жилд аливаа нэг шагналд нэр дэвшүүлэхгүй байвал зохино.
 
Тав. Шагнах асуудлыг шийдвэрлэх 
 
4.        
5.        
5.1.       Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн холбогдох байгууллагаас шагналд нэр дэвшүүлж ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч хянаж, энэхүү журмын 3.5, 3.6, 3.8-д заасан болзлыг хангасан ажилтнуудын талаар асуудал боловсруулан Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хорооноос санал авсны үндсэн дээр Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараас бүрдсэн "Удирдлагын зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргана. "Удирдлагын зөвлөл"-ийн хурлаас гарсан дүгнэлтийг Эрүүл мэндийн сайдад танилцуулах ба шагнах асуудлыг Эрүүл мэндийн сайдын тушаал гаргаж шийдвэрлэнэ.
 
5.2.      Яамны "Хүндэт дэвтэр"-т бичих шийдвэрийн төслийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн боловсруулж, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулах ба Төрийн нарийн бичгийн даргын тушаал гаргаж шийдвэрлэнэ.
 
5.3.      "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан", "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, Яамны "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай гэрчилгээ, Яамны "Жуух бичиг"-т хувийн дугаарыг бичих ба шагнагдсан ажилтнуудын хүндэт тэмдэг, үнэмлэх, "Жуух бичиг"-ийг харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
 
Зургаа. Шагнал гардуулах, мэдээлэх
 
5.       
6.       
6.1.       "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийг үнэмлэхийн хамт, яамны "Жуух бичиг"-ийг Эрүүл мэндийн сайд болон Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд, орон нутагт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын дарга, эмнэлгийн удирдлага ёслол төгөлдөр гардуулна.
 
6.2.      "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийг үнэмлэхийн хамт Эрүүл мэндийн сайд болон Биеийн тамир спортын газрын дарга, удирдах ажилтнууд, орон нутагт аймаг, нийслэлийн Биеийн тамир спортын хороо, нийгэмлэгийн удирдлага ёслол төгөлдөр гардуулна.
 
6.3.      Яамны "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай гэрчилгээг тухайн шагнагдсан ажилтанд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн сайдын эзгүйд Эрүүл мэндийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайдын эзгүйд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга яамны ёслолын танхимд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулна.
 
6.4.      Засгийн газраас тогтоосон дагалдах мөнгөн шагнал ("Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан", "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг 30000 төгрөг, "Жуух бичиг" 10000 төгрөг)-ыг тодорхойлсон байгууллага, яамны "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай гэрчилгээ, дагалдах мөнгөн шагнал (20.000 төг), амьд цэцгийн баглааны зардлыг Эрүүл мэндийн яам хариуцна. Гадаадын иргэнд дагалдах мөнгөн шагнал олгохгүй.
 
6.5.      Шагналаар шагнасан, гардуулсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж болно.
 
Долоо. Хүндэт тэмдэг, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох
 
6.       
7.       
7.1.      Хүндэт тэмдэг, үнэмлэх, гэрчилгээ, "Жуух бичиг"-ийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд нөхөн болон сольж олгож болох ба дараахь материалыг бүрдүүлэн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт уламжилна:
7.1.1.     үрэгдүүлсэн, гэмтээсэн нөхцөл шалтгааныг тодорхой бичсэн хүсэлт бүхий өргөдөл;
7.1.2.     иргэний үнэмлэхний хуулбар;
7.1.3.     үнэмлэх, "Жуух бичиг"-ийг хүчингүй болгож зарлуулсан баримт;
7.1.4.     шагнасан шийдвэрийн хуулбар;
7.1.5.     гэмтсэн зүйлс.
 
7.2.      Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн өргөдлийг хянаж үзээд хүндэт тэмдэг, үнэмлэх, гэрчилгээ, "Жуух бичиг"-ийг нөхөн болон сольж олгох үндэслэлтэй гэж үзвэл хэвлүүлсэн зардлыг 3 нугалсан хэмжээний төлбөрийг холбогдох байгууллага, иргэнээс Эрүүл мэндийн яамны дансанд шилжүүлсний дараа олгоно.
 
Найм. Шагналын мэдээллийн сан
 
7.        
8.        
8.1.       Эрүүл мэндийн яам нь шагнагдсан ажилтнуудын цахим мэдээллийн сантай байна. Санг шагналын төрөл, орон нутаг, байгууллага, оноор төрөлжүүлэн бүрдүүлнэ.
 
8.2.       Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжилт хөдөлгөөнийг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцна.
 
8.3.       Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, яамны харьяа байгууллагууд нь ажилтнуудын шагналын бүртгэл, мэдээллийн сантай байх ба байгууллагын хүний нөөцийн менежер шинээр шагнагдсан ажилтнуудын шагналын судалгааг энэхүү тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу шинэчилж, жил бүрийн 6, 12 дугаар сарын 15-ны дотор Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт цахим хэлбэрээр ирүүлнэ.
 
Ес. Хариуцлага
 
9.1 Шагналтай холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж ирүүлсэн байгууллагын дарга, холбогдох албан тушаалтны асуудлыг Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хороогоор хэлэлцүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэнэ.
 
 
------------- ооо --------------
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эрүүл мэндийн сайдын 2009 оны
07 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
 
 
 
 
 
Эрүүл мэндийн яамны шагналд нэр дэвшүүлэх
 ажилтны танилцуулгын маягт
 
 

 
 
 
 
    3х4 зураг
 


1.      Ургийн овог
2.      Эцэг/эхийн нэр    ________________________
3.      Өөрийн нэр    ___________________________
4.      Регистрийн дугаар ______________________
5.      Нас, хүйс ______________________________
6.      Яс үндэс ______________________________
7.      Боловсрол _____________________________
8.      Үндсэн захиргаа ___________________________________________
9.      Урьд эрхэлж байсан ажил (оны дарааллаар):
      __________________________________________________________
      __________________________________________________________
      __________________________________________________________
      __________________________________________________________
      __________________________________________________________
      __________________________________________________________
___________________________________________________________
__________________________________________________________
 
10. Одоо эрхэлж байгаа ажил, албан тушаал:
___________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
 
11. Нийт ажилласан жил       –
 
 
12. Үүнээс тухайн хамт олны дотор _______________
 
 
13. Урьд нь авч байсан гавьяа шагнал (оны дарааллаар, яамны "Жуух бичиг"-ээр шагнагдсан бол хуулбарыг заавал хавсаргана).
___________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
 
 
14. Горилж буй шагналын нэр ____________________________________
 
 
15. Шагнуулах үндэслэл /тодорхой бичнэ/
___________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
 
 
16. Тухайн хүний ажлын үндсэн үзүүлэлтийг хүснэгтээр гаргаж хавсаргана. (сүүлийн 5 жилээр харьцуулан, дэлгэрэнгүй бичнэ)
 
 
 
 
 
17. Хамт олны саналын хувь _____________________________
 
 
 
 
Анкетыг баталгаажуулсан:
 
 
                        Хүний нөөцийн менежер     ____________________  /Нэр/
                                                                         Гарын үсэг
 
Огноо:
 
 
Эрүүл мэндийн сайдын 2009 оны 07 тоот тушаалын гуравдугаар хавсралт
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ
АЖИЛТНЫ ЖАГСААЛТЫН МАЯГТ
 
 
 
Овог нэр
Нас, хүйс
Мэргэжил
Ажилласан жил
Албан тушаал
Бүрдүүлсэн материалын жагсаалт
Ажлын үзүүлэлт /хураангуй/
1
 
 
 
 
 
 
 
2
 
 
 
 
 
 
 
3
 
 
 
 
 
 
 
 
*Маягтыг бөглөхдөө үсгийн хэлбэр "Ариал", үсгийн хэмжээ "12"-ыг ашиглана.
*Шагналд нэр дэвшүүлэх ажилтны жагсаалтыг шагналын төрлөөс хамаарч маягтын   дагуу тус, тусад нь гаргана.
 
 
 
 
Эрүүл мэндийн сайдын 2009 оны 07  тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
 
 
БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ШАГНАЛЫН СУДАЛГААНЫ МАЯГТ*
 
 
 
Овог нэр
Нас, хүйс
Мэргэжил
Ажилласан жил
Албан тушаал
Шагнал**
Төрийн одон медаль
ЭХТА
Яамны Жуух бичиг
Бусад
1
 
 
 
 
 
 
 
 
 
2
 
 
 
 
 
 
 
 
 
3
 
 
 
 
 
 
 
 
 
4
 
 
 
 
 
 
 
 
 
5
 
 
 
 
 
 
 
 
 
*Өмнөх судалгаанаас хойш нэмж шагнагдсан ажилтнуудын судалгаа болно.
 
* Маягтыг бөглөхдөө үсгийн хэлбэр "Ариал", үсгийн хэмжээ "12"-ыг ашиглана.
 
**Шагнагдсан тушаал, шийдвэрийн огноо, дугаарыг заавал бичнэ.
/ЭМС-ын 2011 оны 118-р тушаалаар 1-4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/ 
           Эрүүл мэндийн сайдын 2009 оны
01 сарын 07 өдрийн  07 тоот
тушаалын тавдугаар хавсралт
 
 
 "ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН",
"БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН"
 ХҮНДЭТ ТЭМДГИЙН ЗАГВАР
 
      "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг нь ромбо хэлбэртэй, эргэн тойрон алхан хээ бүхий цагаан хүрээтэй, уг хүрээнийхээ оройд соёмботой, ромбын дунд хэсэгт нь Монгол Улсын төрийн далбааны дэвсгэр дээр хундага ороосон могойг алтлаг өнгөөр дүрсэлсэн, тэмдгийн доод хэсгийг ороосон алтлаг шар өнгийн туузан дэвсгэр дээр "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" гэж монгол үсгээр бичсэн байна.
      "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг нь ромбо хэлбэртэй, эргэн тойрон алхан хээ бүхий цагаан хүрээтэй, ромбын дунд хөх цэнхэр дэвсгэрийн дээд хэсэгт соёмбо, түүний доод хэсэгт Монгол Улсын төрийн далбааг билэгдэн улаан хөх улаан өнгө бүхий бамбарыг дүрсэлсэн, тэмдгийн доод хэсгийг ороосон алтлаг шар өнгийн туузан дэвсгэр дээр "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" гэж монгол үсгээр бичсэн байна.
      Тэмдгийн урт нь 40.0 мм, өргөн нь 26.0 мм, зузаан нь 2.5 мм байна.
      "Тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр шагнагдагсдад хувийн дугаар бүхий үнэмлэх олгоно.
 
ҮНЭМЛЭХНИЙ ЗАГВАР
 
Үнэмлэх нь 95х140 мм-ийн хэмжээтэй голоор нь нугалж, зүүн талд нь тухайн тэмдэгний зураг, дугаарыг байрлуулж  баруун талд нь:
................................................. овогтой
.................................................... Танаа
 
 Хүн амын эрүүл мэндийг хамгаалах /Биеийн тамир спортын/ үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж Эрүүл мэндийн сайдын ..... оны .... дугаар сарын ... өдрийн ..... тоот тушаалаар "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" /"Биеийн тамир спортын тэргүүний ажилтан"/ хүндэт тэмдгээр шагнаж үнэмлэх олгов.
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД........................................../нэр/
 
... он ...... сар ........ өдөр
        Улаанбаатар
 
 
гэсэн бичээстэй, гадуураа тэмдгийн зураг бүхий улаан өнгийн хавтастай байна.
 
 
               Эрүүл мэндийн сайдын 2009 оны
...... сарын ...... өдрийн  .... тоот
тушаалын зургаадугаар хавсралт
 
 
ЯАМНЫ ХҮНДЭТ ДЭВТРИЙН
ТОДОРХОЙЛОЛТ
 
            Хүндэт дэвтэр нь хатуу хавтастай, хавтасны өнгө нь улаан, хавтасны гадна дээд хэсгийн голд Төрийн сүлдтэй, сүлдний доод талд "Хүндэт дэвтэр" гэж монгол үсгээр алтан шаргал өнгөөр бичсэн байна.
Хүндэт дэвтрийн доторхи хуудаснуудыг өлзий утсан хээтэй нимгэн хатуу цаасаар хийж, дээд хэсгийн голд нь "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн хүний 9х12 хэмжээний фото зургийг байрлуулсан байна.
Зургийн доод хэсэгт тухайн хүний байгуулсан гавьяа, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, ажлын амжилтыг бэхээр цэвэр үзэмжтэй бичиж, "Хүндэт дэвтэр"-ийн дурсгалын гэрчилгээ олгосныг тэмдэглэнэ.
"Хүндэт дэвтэр"-ийг цахим хэлбэрээр бүрдүүлэн ашиглаж болно.
 
 
ДУРСГАЛЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ  ТОДОРХОЙЛОЛТ, ЗАГВАР
 
Хүндэт дэвтэрт бичигдсэн тухай дурсгалын гэрчилгээг А4 хэмжээний хатуу, алтлаг өнгийн цаасан дээр гоёмсог өлзий утсан хүрээ бүхий цагаан дэвсгэр дээр доорх загвараар хэвлэнэ:
 
 
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
 
Төрийн соёмбо
 
ХҮНДЭТ ДЭВТРИЙН ГЭРЧИЛГЭЭ
 
Дугаар ...............
................................................. овогтой
.................................................... Танаа
 
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах /Биеийн тамир спортын/ үйлсэд Таны оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж салбарын түүхэнд тэмдэглэн Эрүүл мэндийн яамны "Хүндэт дэвтэр"-т  бичиж гэрчилгээ олгов.
 
Эрүүл мэндийн сайд...........................................
 
... он ...... сар ........ өдөр
        Улаанбаатар
 
 
Эрүүл мэндийн сайдын 2009 оны
...... сарын ...... өдрийн  .... тоот
тушаалын долоодугаар хавсралт
 
 
 
"ЖУУХ БИЧИГ"-ИЙН ЗАГВАР
 
            "Жуух бичиг" нь 220х315 мм-ийн хэмжээтэй улаан хүрэн өнгийн хавтастай байх бөгөөд хавтасны нүүрэн талын дээд хэсэгт "Эрүүл мэндийн яам", гол хэсэгт Төрийн сүлд, түүний доод хэсэгт "Жуух бичиг" гэсэн үгийг монгол үсгээр хэвлэнэ.
           
            "Жуух бичиг"-ийн доторхи хуудас нь 210х297 хэмжээтэй, голоор нь нугалж, зүүн талд соёмбо, жуух бичгийн хувийн дугаарыг байрлуулж баруун талд нь:
 
................................................. овогтой
.................................................... Танаа
 
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах /Биеийн тамир, спортын/ үйлсэд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж, Эрүүл мэндийн сайдын ... оны ... дугаар сарын .... ны өдрийн ... тоот тушаалаар Эрүүл мэндийн яамны "Жуух бичиг"-ээр шагнав.
 
МОНГОЛ УЛСЫН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД........................................../нэр/
 
... он ...... сар ........ өдөр
          Улаанбаатар
 
гэж бичнэ.
 
 
 
 
---------------- ооо ------------------