A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам
Бүлэг: 1979
                                                             Байгаль орчин, аялал жуулчлалын  сайд, Эрүүл
                                                             мэндийн сайд, Онцгой  байдлын ерөнхий газрын
                                                                    даргын     2009  оны 2 дугаар  сарын 03-ны  
    өдрийн 28/40/29 дугаар хамтарсан  тушаалын  1 дүгээр хавсралт
 
 
Химийн хорт болон аюултай бодис  хадгалах,  тээвэрлэх, ашиглах, устгах журам
 
 Нэг. Нийтлэг үндэслэл
            1.1. Энэхүү журмын зорилго нь "Химийн хорт болон аюултай бодисын тухай     хууль"-ийн  6 дугаар зүйлийн 6.1.2 заалтын дагуу химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах харилцааг зохицуулахад оршино.
 
            1.2. Энэ журмыг "Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль"-ийн  6.1.3,  6.1.7, 6.1.8 дахь  заалт,    8, 10, 12, 13, 14 дүгээр зүйлд  заасан химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад   энэхүү журмыг мөрдөнө.
            1.3. Химийн бодисын олон улсын болон үндэсний ангилалд ороогүй химийн бүтээгдэхүүн, химийн материалыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаа  энэ журамд  хамаарахгүй. 
 
Хоёр. Химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, устгах зөвшөөрөл олгох
            2.1. Ерөнхий зүйл
2.1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тавьсан албан ёсны хүсэлтийг үндэслэн   хорт болон аюултай химийн бодисыг ашиглах, устгах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
2.1.2. Зөвшөөрөл авах тухай хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд тухайн химийн бодисын дагалдах сертификат, хор аюулын  лавлах  мэдээллийг (монгол хэл дээр)  хавсаргана.
            2.2. Химийн хорт болон аюултай бодисыг  ашиглах зөвшөөрөл олгох
2.2.1 Химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын 2.1.2-т зааснаас гадна  дараах  материалыг хавсаргана:
            2.2.1.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн баталгаат хэсэг  болон уг тайлангийн  "химийн бодисын эрсдлийн үнэлгээ" бүлгийн  хуулбар;
            2.2.1.2. "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис"-ын жагсаалтад орсон бодисын хувьд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн дүгнэлт.
             2.2.2  Химийн бодисыг тээвэрлэх гэрээ, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар.
            2.3. Химийн хорт болон аюултай бодисыг устгах зөвшөөрөл олгох
2.3.1. Химийн хорт болон аюултай бодис устгах зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасан иргэн, аж  ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын 2.1.2-т зааснаас гадна  дараах материалыг  хавсаргасан байна:
2.3.1.1. устгах зөвшөөрөл хүссэн химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн хаягдлын  нэр төрөл, тоо хэмжээ,  устгах болсон шалтгааныг тусгасан албан ёсны хүсэлт;
2.3.1.2.  хэрэв устгах химийн хорт болон аюултай бодисын нэр төрөл нь тодорхой бус байвал түүний найрлага, бүтцийг тогтоосон улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт.
            2.3.1.3. химийн хорт болон аюултай бодис устгах аргачлал, устгах цэгийн талаар гаргасан Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн Шинжээчдийн багийн  дүгнэлт.
 
            2.3.1.4. Химийн хорт болон аюултай бодисын эзэнгүй хог, хаягдал, химийн хорт болон аюултай  бодистой холбоотой осол, түүнчлэн хүний эрүүл мэнд, мал, эд хөрөнгө, байгаль орчныг хордуулж, алан хядах, хорлон сүйтгэх зорилгоор санаатайгаар хэрэглэсэн химийн хорт болон аюултай бодисыг  устгахдаа онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын гаргасан  саналын дагуу  Химийн хорт болон аюултай бодисын  асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлтийг үндэслэнэ.
 
Гурав. Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгахад тавих шаардлага
            3.1. Ерөнхий зүйл
            3.1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгуулага нь химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаа явуулахдаа "Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль"- ийн 8, 10, 12, 13, 14, 17 дугаар зүйлд зааснаас гадна  дараах шаардлагыг биелүүлнэ:
            3.1.1.1. химийн хорт болон аюултай бодис нь зориулалтын сав, баглаа боодол, стандартын шаардлага хангасан  хаяг, шошготой байна;
            3.1.1.2. үйлдвэрлэгчээс гаргасан хор аюулын лавлах мэдээллийг үндэслэн бодис нэг бүрээр боловсруулсан аюулгүй ажиллагааны зааварчилгааг байгаль орчны болон гамшгаас урьдчилан сэргийлэх хяаналтын улсын байцаагчаар хянуулж, өөрийн байгууллагын даргаар баталгаажуулсан байна;
3.1.1.3. химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсээр батлуулсан байна;
3.1.1.4. химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллагсдыг сургалтанд (бодис бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө гэх мэт) хамруулж, гарын үсэг зуруулсны дараа ажиллуулах ба сургалтанд хамрагдаагүй тохиолдолд химийн бодистой харьцаж  ажиллахыг хориглоно;
3.1.1.5. болзошгүй аюул, ослын үед ашиглах зориулалтын, бүрэн ажиллагаатай гал унтраах анхан шатны багаж, хэрэгсэл, хор саармагжуулах бодис, уусмалыг ажлын байранд байрлуулах ба химийн бодистой харьцаж  ажиллагсдыг арьс, нүд болон амьсгал хамгаалах зориулалт бүхий, стандартын шаардлага хангасан хүн нэг бүрийн хамгаалалтын хэрэгслэлээр хангасан байна;
3.1.1.6. Энэхүү  журмын 1 дүгээр хүснэгтийн А баганад хамаарагдах химийн бодисыг Б  баганад хамаарах химийн бодистой хамт хадгалах,  тээвэрлэхийг хориглоно;
                                                 Журмын 1 дүгээр хүснэгт
 
Хамт хадгалах, тээвэрлэхийг хориглосон химийн бодис:
 
А багана
Б багана
Азидууд
Хүчлүүд, хүнд металлууд ба түүний давсууд, исэлдүүлэгчид
Азотын хүчил /концентрацитай/
Цууны хүчил, ацетон, спирт, анилин, хромын хүчил, гидроцианын хүчил, хүхэрт устөрөгч, шатамхай шингэнүүд, шатамхай хийнүүд, зэс, гууль, бүх хүнд металлууд
Аммони /усгүй/
Мөнгөн ус, галогенүүд, кальцийн гипохлорид, хайлуур хүчил
Аммонийн нитрат
Хүчлүүд, металлын нунтагууд, шатамхай шингэнүүд, хлоридууд, нитритүүд, хүхэр, нарийн жижиглэсэн органик ба шатамхай материалууд
Анилин
Азотын хүчил, устөрөгчийн хэт исэл
Ацетон
Концентрацитай азотын ба хүхрийн хүчлийн хольцууд, устөрөгчийн хэт исэл
Ацетилен
Хлор, бром, зэс, фтор, мөнгө, мөнгөн ус
Гидрид
Ус
Гипохлоридууд
Хүчлүүд, идэвхижүүлсэн нүүрс
Дөрвөн  хлорт нүүрстөрөгч
Натри
Идэвхижүүлсэн нүүрс
Бүх исэлдүүлэгчид, кальцийн гипохлорид
Иод
Ацетилен, аммони /шингэн ба усгүй/, устөрөгч
Кальцийн оксид
Ус
Хүнцэл агуулсан материалууд
Бүх ангижруулагчид
Хлоратууд
Аммонийн давсууд, хүчлүүд, металлын нунтагууд, хүхэр, нарийн жижиглэсэн органик ба шатамхай материалууд
Хлорын давхар исэл
Аммони, метан, фосфин, хүхэрт устөрөгч
Хромын хүчил ба хромын гуравч исэл
Цууны хүчил, спирт, камфор, глицерин, нафтален, шатамхай шингэнүүд
Зэс
Ацетилен, устөрөгчийн хэт исэл
Кали
Дөрвөн хлорт нүүрстөрөгч, нүүрстөрөгчийн давхар исэл, ус
Калийн хлорид
Хүхрийн болон бусад хүчлүүд, аммонийн давсууд, металлын нунтагууд, хүхэр, нарийн жижиглэсэн  органик нэгдлүүд ба шатамхай материалууд
Калийн перхлорат /хлоратуудыг үз/
Хүхрийн болон бусад хүчлүүд
Калийн перманганат
Глицерин, этилен гликоль, бензальдегид, хүхрийн хүчил
Кумин устөрөгчийн хэт исэл
Хүчлүүд /органик ба органик бус/
Металл устөрөгчид
Хүчлүүд, ус
Мөнгөн ус
Ацетилен, тэсрэмтгий хүчил, аммони
Мөнгө ба түүний давсууд
Ацетилен, хурган чихний хүчил, дарсны хүчил, аммонийн нэгдлүүд, тэсрэмтгий хүчил
Натри
4 хлорт нүүрстөрөгч, нүүрсхүчлийн хий, бусад хлорт нүүрсустөрөгчид, ус
Натрийн нитрат
Аммонийн нитрат, бусад аммонийн давсууд
Натрийн хэт исэл
Этилийн ба метилийн спирт, мөсөн цууны хүчил, цууны ангидрид, бензальдегид, нүүрстөрөгчийн дисульфид глицерин, этилен гликоль, этил ацетат, метил ацетат, фурфурол
Нитратууд
Хүчлүүд
Нитритүүд
Хүчлүүд
Нитропарафинууд
Органик бус сууриуд, аминууд
Нүүрсустөрөгч /бутан, пропан, бензол гэх мэт/
Фтор, хлор, бром, хромын хүчил, хэт ислүүд
Органик хэт ислүүд
Хүчлүүд /органик ба эрдсийн/, үрэлт үүсэхээс зайлсхийх, хүйтэн газар хадгалах
Перхлорын хүчил
Цууны ангидрид, спирт, висмут, цаас, мод, өөх, тос
Перманганатууд
Концентрацитай хүхрийн хүчил, глицерол, этилен гликоль, бензальдегид
Сульфидүүд
Хүчлүүд
Устөрөгчийн хэт исэл
Зэс, хром, төмөр, ихэнх металл ба түүний давсууд, бүх шатамхай шингэн /спирт, ацетон гэм мэт/, шатамхай,  материалууд, анилин, нитрометан 
Фтор
Бүх химийн бодис
Фторт устөрөгчийн хүчил, усгүй  /хайлуур хүчил/
Аммони /шингэн ба усгүй/
Хурган чихний хүчил
Мөнгөн ус ба мөнгө, тэдгээрийн давсууд
Хүхэрт устөрөгч
Дэгдэмхий азотын хүчил, исэлдүүлэгч хийнүүд
Хүчилтөрөгч
Тос, өөх тос, устөрөгч, шатамхай шингэн, шатамхай хатуу бодис, шатамхай хий
Хүхрийн хүчил
Хлоратууд, перхлоратууд, перманганатууд
Цагаан фосфор
Агаар, хүчилтөрөгч, шүлтүүд, ангижруулагчид
 
Цианидууд
Хүчлүүд
Цианын хүчил
Азотын хүчил, шүлтүүд
Цууны хүчил
Хромын хүчил, азотын хүчил, гидроксил нэгдлүүд, этилен гликол, перхлорын хүчил, хэт ислүүд, перманганатууд
Цууны ангидрид
Этилен гликоль гэх мэт гидроксилийн бүлэг  агуулсан нэгдлүүд, перхлорын хүчил
Шатамхай шингэн
Аммонийн нитрат, хромын хүчил, устөрөгчийн хэт исэл, азотын хүчил, натрийн хэт исэл, галогенууд, бусад исэлдүүлэгч нэгдлүүд
Шүлт ба газрын шүлтийн металлууд / магни, натри, калийн нунтгууд гэх мэт/
Ус, дөрвөн хлорт нүүрстөрөгч, хлорт нүүрс устөрөгчид, нүүрсхүчлийн хий, галогенүүд
Дээр  заагдаагүй  бүлэг, шинэ төрлийн бодисын хувьд
Тухайн бодис нэг бүрийн хор, аюулын лавлахад заасан шинж чанарыг харгалзан аюулгүй байдлыг хангасан нөхцөлд тээвэрлэж,  хадгална.
 
3.1.1.7 химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, устгах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь  ашигласан, устгасан  химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүн бүрээр жил бүр тайлан гаргаж, дараа жилийн  1 дүгээр сарын  25-ны дотор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сум, дүүргийн Засаг даргад тус тус хүргүүлнэ.
3.1.1.8. Химийн хорт болон аюултай бодисын эзэнгүй хог, хаягдал, химийн хорт болон аюултай  бодистой холбоотой осол, түүнчлэн хүний эрүүл мэнд, мал, эд хөрөнгө, байгаль орчныг хордуулж, алан хядах, хорлон сүйтгэх зорилгоор санаатайгаар хэрэглэсэн химийн хорт болон аюултай бодисыг  устгах арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай  хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шуурхай бүлэг удирдан  зохицуулна.
 
3.2. Химийн хорт болон аюултай бодисыг хадгалахад тавих шаардлага
3.2.1. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, худалдах, ашиглах, үйлдвэрлэх, устгах зөвшөөрөл бүхий  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисыг хадгалахдаа энэ журмын 3.1-д зааснаас гадна дараах шаардлагыг биелүүлсэн байна:
3.2.1.1.  химийн хорт болон аюултай химийн бодисыг зориулалтын агуулахад, хор аюулын лавлах мэдээлэлд заасан нөхцөлд хадгална;
3.2.1.2. химийн хорт болон аюултай бодисын агуулахыг хүн ам оршин суугаа газраас 300-аас доошгүй метрийн зайд, үер усанд автахааргүй байрлалд байрлуулах ба агуулах нь галд тэсвэршилтийн зэргийг хангахуйц материал, хийцтэй, болзошгүй ослын үед хөрсөнд болон гадагш бодис алдагдахааргүй шал (цементэн болон плитан), бат бэх хамгаалалт бүхий цонх, хаалга, үерийн далан, хамгаалалтын сувагтай  байна.
3.2.1.3. хорт болон аюултай химийн бодисыг шинж чанар, үзүүлэх хор нөлөөллөөс нь хамаарч энэ журмын 2 дугаар хүснэгтэд заасан нөхцлийн дагуу тусгаарлан хадгална.
 
Журмын 2 дугаар хүснэгт
 
Хорт болон аюултай химийн бодисыг шинж чанар, үзүүлэх хор
 нөлөөллөөр тусгаарлан хадгалах нөхцөл:
Химийн
 бодисын төрөл
Хадгалах нөхцөл
Жишээ
Хамтад нь хадгалахыг хориглосон бодис
Шатамхай шахсан хий
 
Сэрүүн, хуурай газар исэлдүүлэгч хийнүүдээс тусад нь хадгална. Аюулгүйн үүднээс хий агуулсан  савнуудыг хана эсвэл тавиуртай уяж бэхэлнэ
Устөрөгч, метан,
ацетилен, пропан
 
Исэлдүүлэгч ба хортой шахсан хий, исэлдүүлэгч хатуу бодисууд
Исэлдүүлэгч шахсан хий
Сэрүүн, хуурай газар шатамхай хийнүүдээс тусад нь хадгална. Аюулгүйн үүднээс хий агуулсан  савнуудыг хана эсвэл тавиуртай уяж бэхэлнэ
Хүчилтөрөгч, хлор, бром
Шатамхай хийнүүд
Хортой шахсан хий
Сэрүүн, хуурай газар шатамхай хий ба шингэнүүдээс тусад нь хадгална. Аюулгүйн үүднээс хий агуулсан  савнуудыг хана эсвэл тавиуртай уяж бэхэлнэ
Нүүрстөрөг-чийн дан исэл, хүхэрт устөрөгч, азотын давхар исэл
Шатамхай хийнүүд, исэлдүүлэгч хийнүүд
Идэмхий хүчлүүд
Хүчилд тэсвэртэй материалаар доторлогдсон агуулахад (өрөөнд) хадгална. Исэлдүүлэгч хүчлүүдийг (хром, азот, хүхэр, перхлорын хүчлүүд)  органик хүчлүүдээс тусад нь хадгална 
Цууны хүчил, фенол, хүхрийн хүчил, хромпик, азотын хүчил, перхлорын хүчил, хромын хүчил, давсны хүчил
Шатамхай шингэн, шатамхай хатуу бодис, суурь, исэлдүүлэгч
Идэмхий гидроксидууд
Идэмхий бодист тэсвэртэй материалаар доторлогдсон агуулахад (өрөөнд) хадгална. Органик бус гидрооксидуудыг хаяг шошготой, полиэтиленин саванд хадгална
Аммонийн гидроксид, натрийн гидроксид, кальцийн гидроксид
Шатамхай шингэнүүд, исэлдүүлэгч, хүчлүүд
Шатамхай шингэнүүд
Галд тэсвэртэй материалаар баригдсан агуулахад (өрөөнд) галын эх үүсвэрээс хол хадгална. Онцгой шатамхай шингэнүүдийг тэсрэлт даах бат бөх  хөргөгчид хадгална.
Ацетон, бензол, диэтилийн эфир,  метанол, этанол, толуол, мөсөн цууны хүчил
Хүчлүүд, гидроксидууд, исэлдүүлэгчид, хортой бодисууд
Шатамхай хатуу бодис
Сэрүүн, хуурай газар исэлдүүлэгч, идэмхий, шатамхай шингэнүүдээс  тусад нь хадгална
Фосфор (шар), кальцийн карбид,
пикринийн хүчил,
бензолын хэт исэл
Хүчлүүд, гидроксидууд,
исэлдүүлэгчид, хортой бодисууд
Ердийн химийн бодисууд (урвалын идэвхитэй биш)
Ердийн агуулахад хадгална.
Агар,
натри хлорид, натрийн бикарбонат, ихэнх урвалын идэвхигүй давсууд
Онцлог шаардлагуудыг хор аюулын лавлах мэдээллээс хар
Исэлдүүлэгчид
Химийн бодисын агуулахад ил задгай асгарахаас болгоомжил. Өөрөө шатамхай ба шатамхай бодис, материалаас тусад нь хадгална.
Аммонийн персульфат, төмрийн хлорид, иод, натрийн гипохлорид, бензолийн хэт исэл , калийн перманганат, калийн дихромат
(исэлдүүлэгчдэд хэт ислүүд, перхлоратууд, хлоратууд, нитратууд, броматууд, супероксидууд орно)
Ангижруулаг-чид болон шатамхай бодисуудаас тусад нь хадгална
Хортой химийн бодисууд
Агааржуулалтай, сэрүүн, хуурай агуулахад хадгална. Тухайн химийн  бодист тэсвэртэй, хагарч эвдэрдэггүй саванд давхар савлагдсан байвал зохино
Анилин,
 4 хлорт нүүрстөрөгч, хлорформ, цианидууд, хүнд металлын нэгдлүүд (кадьми, мөнгөн ус, осми гэх мэт), хурган чихний хүчил, фенол, шоргоолжны хүчил
Шатамхай шингэнүүд, хүчлүүд, гидроксидууд ба исэлдүүлэгчид
 
 
Хор аюулын лавлах мэдээллийг үз
Устай хүчтэй урвалд ордог бодисууд
Хуурай, сэрүүн орчинд, уснаас хол хадгална.
Металл натри,
металл кали, металл лити,
лити хөнгөн цагааны гидрид
Бүх усан уусмал болон исэлдүүлэгчдээс тусад нь  хадгална
Хорт хавдар үүсгэгч бодисууд
Шошгон дээр "Хавдар үүсгэнэ" гэсэн анхааруулгыг заавал бичнэ. Зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэх бөгөөд тухайн бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасан нөхцөлд хадгална.
Бензидин, бета-нафтиламин, бензол, метилен хлорид, бета-пропиолактон
Хор аюулын лавлах мэдээллийг үз
Нөхөн үржлийн системд хортой бодисууд
Шошгон дээр "Нөхөн үржлийн эрхтэн болон урагт сөрөг нөлөө үзүүлнэ" гэсэн анхааруулгыг заавал бичнэ. Зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэх бөгөөд тухайн бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасан нөхцөлд хадгална.
Хартугалга ба мөнгөн усны нэгдлүүд,
бензол, анилин
Хор аюулын лавлах мэдээллийг үз
Хэт исэл үүсгэгч  бодисууд
Агаар үл нэвтрэх саванд харанхуй, сэрүүн, хуурай орчинд хадгална.
Диэтилийн эфир, ацетальдегид, акрилонитрил
Хор аюулын лавлах мэдээллийг үз
Хүчтэй ангижруулагч бодисууд
Хуурай, сэрүүн, сайн агааржуулалттай орчинд бүх химийн бодисоос тусад нь хадгална.Устай урвалд орно
Ацетил хлорид, тионил хлорид, бөөрөлзгөний (малиновын) хүчил, төмрийн сульфид
Хор аюулын лавлах мэдээллийг үз
Дээр дурдаагүй  бодисын бусад нэр төрлийн хувьд
Тухайн бодис нэг бүрийн хор, аюулын лавлах мэдээллийг заавал олж үз
Хор, мэдээллийн лавлагаанаас ямар бодисууд болохыг тодорхойлох
Хор аюулын лавлах мэдээллийг заавал үз
 
3.2.1.4. химийн бодисын агуулах нь хэд хэдэн хэсгээс бүрдсэн тохиолдолд тэдгээрийг хадгалах бодисын хэмжээнээс хамаарч гал тархах боломжийг хязгаарласан зайд байрлуулах ба хэсэг бүр нь дотроо хамт хадгалж болох бүлэг бодисыг тусад нь хадгалах зориулалт бүхий өөр хоорондоо битүү тусгаарлагдсан өрөө тасалгаатай байна;
3.2.1.5. химийн бодисын нэг агуулахад 500 тонноос, агуулахын доторхи нэг тасалгаанд  50 тонноос ихгүй бодис хадгална;
3.2.1.6. эрдэм шинжилгээний болон лаборатори, үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэх бага хэмжээний /50 кг хүртэл/ химийн хорт болон аюултай бодисыг тухайн хэрэглэгчийн байранд тусгайлан бэлдсэн өрөөнд хадгална. Өрөө нь агааржуулах төхөөрөмжтэй байх ба цэвэр, бохир усны  системд холбогдсон байна; 
3.2.1.7. химийн бодисыг хүний нүдний түвшингээс дээш түвшинд байрлах тавиур дээр тавихыг хориглох бөгөөд химийн бодисын тавиур нь гулсаж унахаас хамгаалсан хаалт, саадтай байна;
3.2.1.8. химийн бодисыг шалан дээр хурааж хадгалах тохиолдолд хүн явах зам гарган байрлуулах ба гарцыг хааж  болохгүй;
3.2.1.9. шингэн химийн бодисыг хагардаггүй эсвэл бат бөх хагардаггүй давхар савалгаатай саванд хадгалах ба хадгалах агуулахын температур нь тухайн бодисын хадгалах нөхцөлд тохирсон байвал зохино; 
3.2.1.10. дэгдэмхий эсвэл хурц үнэртэй химийн бодисыг шаардлага хангахуйц агааржуулалын системээр тоноглогдсон агуулахад хадгална;
3.2.1.11. бүх химийн бодис, ялангуяа шатамхай шингэнийг халаалтын хэрэгсэл, системээс хол,  шууд нарны гэрэл тусахааргүй нөхцөлд хадгална.  
3.2.1.12. химийн бодисын агуулахад асгарч гойжсон эсвэл эвдэрхий сав, баглаа боодолтой химийн бодисыг хадгалахыг хориглоно;
3.2.1.13. химийн бодисын агуулахад ил гал гаргах, чүдэнз зурахыг хориглоно;
3.2.1.14. химийн хорт болон аюултай бодисыг юүлэх, савнаас нь хэсэгчлэн авахдаа зөвхөн тусгай тоноглосон /салхивч, агааржуулалтын систем, шингэний шахуурга гэх мэт/ агуулахад гүйцэтгэнэ;
3.2.1.15. химийн бодисын агуулах нь ажиллагсдын гар угаах, усанд орох, хувцас солих нөхцлөөр хангагдсан байна;
3.2.1.16. агуулахад хадгалж буй химийн бодисын хор, аюулын шинж чанараас хамааруулан  зохих анхааруулах тэмдэг, дохио үг, аюулын тухай тэмдэглэгээг агуулахын гадна болон дотор харагдахуйц байрлалд тодоор зурж, бичиж байрлуулна /Жишээлбэл: галын аюултай, хортой гэх мэтийг анхааруулсан тэмдэг, "Шатамхай шингэн", "Хортой", "Идэмхий" гэх мэт дохио үг/;
3.2.1.17. химийн бодисын агуулах нь  гаднын хүн үл нэвтрэх хаалт, цоожтой байх ба онцгой хортой, аюултай бодис хадгалах агуулах нь зөвхөн хариуцагч этгээдийн хувийн тэмдэг бүхий лацаар битүүмжлэгдсэн байна;
3.2.1.18. агуулах нь хадгалж буй бодисын ангилал, нэр төрөл, тоо хэмжээг тусгасан байнгын бүртгэлтэй байна;
3.2.1.19. химийн бодисын агуулахад хүнсний зүйл хадгалах, хэрэглэхийг хориглоно. 
 
3.3. Химийн хорт болон аюултай бодисыг тээвэрлэхэд тавих шаардлага
3.3.1. Химийн хорт болон аюултай бодисыг анхааруулах  аюулын шинж чанарын тухай санамж байрлуулсан, техникийн болон аюулгүйн шаардлага хангасан зориулалтын буюу тухайн ачааг тээвэрлэхэд тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгслээр  зөвхөн тогтоосон маршрутын дагуу тээвэрлэнэ.
3.3.2. Тээвэрлэх, ачих, буулгах үеийн аюулгүй ажиллагааг химийн хорт болон аюултай бодисыг тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааг гүйцэтгэгч хариуцна.
3.3.3. Химийн хорт болон аюултай бодисыг тухайн бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасан зааврын дагуу тээвэрлэнэ.
3.3.4. Тээвэрлэлтийн үед ачаа унах, сав баглаа боодол гэмтэх, холилдохоос урьдчилан сэргийлж тэдгээрийг зөв байрлуулж,  хөдөлгөөнгүй сайтар бэхэлж ачих ба шингэн бодисын хувьд савны амыг дээш харуулан босоогоор байрлуулна.
3.3.5. Химийн хорт болон аюултай бодисын ангиллын "А" зэрэглэлийн бодисыг зөвхөн өдрийн цагаар ачиж буулгах ба энэ үед хор аюулын лавлах мэдээлэлд  заасан зааврыг хатуу сахина.
3.3.6. Химийн хорт болон аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслийн хурд 25-30 км/цаг-аас хэтрэхгүй, 2 тээврийн хэрэгслийн хоорондын зай 50 метрээс багагүй байвал зохино.
3.3.7. Химийн хорт болон аюултай бодисын хайрцаг, сав нь гэмтэлтэй, тээврийн хэрэгслэл бүрэн бус, баримт бичиг зөрчилтэй, анхааруулга, тэмдэг  тэмдэглээгүй байвал  тээвэрлэлт хийхийг хориглоно.
3.3.8. Химийн хорт болон аюултай бодисыг тээвэрлэх тээврийн хэрэгслэлийн жолооч болон түүнийг дагалдан явах ажилтанд химийн бодис бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж, гарын үсэг зуруулна.
3.3.9. Тээвэрлэх үед бодисын сав баглаа, боодлын битүүмжлэл алдагдах, ачаа нурах зэрэг зогсох шаардлага гарсан тохиолдолд уг аюултай ачааг тээвэрлэж яваа тээврийн хэрэгслээс хоёр тийш 100 м зайд  "Орохыг хориглоно" тэмдгийг байрлуулна.  
            3.3.10. Тээвэрлэлтийн явцад болзошгүй аюул учирсан тохиолдолд хэрэглэх хор уршгийг арилгах зориулалтын багаж, хэрэгсэл /галын хор, хүрз, лоом, сүх зэрэг багаж хэрэгсэл, шуудайтай элс, хувин гэх мэт/, хор саармагжуулах бодис, уусмалаар тээврийн хэрэгсэл бүр хангагдсан байна. Тээврийн хэрэгслийн утааны янданг радиоторын тал руу байрлуулна.
            3.3.11. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэх маршрутыг аль болох хөдөлгөөн багатай, тэгш сайн байхаар сонгож,  хэзээ, хаанаас тээвэрлэх талаархи мэдээллийг тухайн орон нутгийн онцгой байдлын асуудал эрхэлсэн болон замын цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ба аюулгүй байдлыг хангуулсан байна.
            3.3.12. Химийн хорт болон аюултйа бодис тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хот, суурин газрын  дотор болон ойролцоо удаан хугацаагаар зогсоохыг хориглоно.
            3.3.13. Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэсэн тээврийн хэрэгслэлийг сайтар цэвэрлэж, хоргүйжүүлнэ.
            3.3.14. Химийн хорт болон аюултай бодис  тэвэрлэх бусад шаардлагыг  шаардлагыг  аюултай  ачаа тээвэрлэх техникийн нөхцөл, стандартад тусгана.
3.3.15. Ашиглах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь химийн хорт болон аюултай бодисыг тээвэрлэх үйл ажиллагааг 2 талын хооронд байгуулсан гэрээний дагуу өөр байгууллагаар гүйцэтгүүлж болно. Тээвэрлэгч нь энэхүү журамд заасан шаардлагыг биелүүлж, тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.
3.3.16. Химийн хорт болон аюултай бодисыг хүн, мал, амьтан болон өөр бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.
3.3.17. Химийн хорт болон аюултай бодисыг цуваагаар тээвэрлэх үед дараахь шаардлагыг биелүүлнэ:
3.3.17.1.тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцахаар томилогдсон ажилтан (цувааны ахлагч) цувааг зохион байгуулж, зөвшөөрөгдсөн маршрутын дагуу замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, химийн хорт болон аюултай бодисыг тээвэрлэх үйл ажиллагааг удирдана;
3.3.17.2. цувааны ахлагч цувааны эхний машинд явах бөгөөд тээвэрлэж буй ачаа, цаг агаарын нөхцөл, цуваанд яваа техник хэрэгслийн байдал зэргийг харгалзан бүх төрлийн замд хурд ба  машин хоорондын зайг тохируулж явах үүрэгтэй;
3.3.17.3. цувааны эхний болон сүүлчийн тээврийн хэрэгсэл "цуваа" гэсэн тод бичлэгтэй байх ба цуваанд эзлэх дугаарыг тээврийн хэрэгсэл бүрийн урд болон ард талд  харагдахуйцаар жигд байрлуулна;
3.3.17.4. химийн хорт болон аюултай бодис тээвэрлэх цувааны эхэнд хамгаалалтын машин, төгсгөлд нөөц тээврийн хэрэгсэл  явах ба өдрийн цагт ойрын гэрлээ асааж явна.
3.3.18. Шатамхай шингэн болон шахсан хийг тээвэрлэхэд доорхи  шаардлагыг биелүүлнэ:
3.3.18.1. Их хэмжээний шатамхай шингэн, шахсан хйиг зориулалтын автосистернээр  тээвэрлэх ба механик аргаар  цэнэглэхэд зориулалтын  түлш цэнэглэгч автоцистерн ашиглана. Автоцистерн нь чиргүүл торх , хагас чиргүүл торхтой ажиллаж болох бөгөөд автоцистерн болон чиргүүлийн торхны  баруун, зүүн талд "Галын аюултай" гэсэн бичилтийг хурц ялгарах өнгөөр заавал бичсэн  байна.
3.3.18.2. бага хэмжээний шатамхай шингэнийг төмөр торхонд, шахсан хийг баллонд тээвэрлэнэ.
3.3.18.3. шингэрүүлсэн шатдаг хийг бага хэмжээгээр хотын дотор тээвэрлэхэд аль болох хөдөлгөөн багатай маршрут, цагийг сонгож гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд  өмнөх сарын тээвэрлэлтийн тайлан, дараа сарын тэвэрлэлтийн талаарх мэдээллийг тухайн орон нутгийн онцгой  байдлын асуудал эрхэлсэн болон замын цагдаагийн байгууллагад мэдэгдэж, зөвшөөрлийг авсан байна.
3.3.18.4. Тээвэрлэхэд хүлээн авах шахсан хийтэй болон хоосон баллон нь баталгаажуулах эрх бүхий бйагууллагаар баталгаажсан байх ба цэнхэр өнгөөр будагдсан, дээр нь хар өнгийн тосон будгаар ачааны нэрийг нь бичиж, түүний мөрөн дээр заводын марк, үйлдвэрлэсэн он, баллоны дугаар, даралтын хэмжээ, дахин  шалгах хугацааг заасан байна.
3.3.18.5. Баллонтой шахсан хийг тээвэрлэхэд хоногтой , хоног нь дотроо резинэн зөөлөвчтэй хөндөл дэр мод 2-3-ыг тэвшний уртааш байрлуулж, тэдгээрийн хоногонд баллоныг тагийг нь  нэг тийш  харуулан ачина. Үе хооронд резинэн зөөлөвч бүхий хоёр талдаа хоногтой модон хөндлөөр таглана. Баллонууд нь аль болох холхихгүй,  хөдөлгөөнгүй байх шаардлагатай.   
3.3.18.6. Баллоныг босоо байрлалд эргүүлэн хаалтуудыг нэг зүгрүү харуулж байрлуулан хооронд нь жийрэг тавьж ачиж болно. Баллонд жийргийн зориулалтаар баллон тавих ховил гарган хийсэн хөндөл мод, мөн 25 мм-ээс багагүй зузаантай олс буюу резинэн цагираг /нэг баллонд хоёр цагираг/ хэрэглэж  эсвэл баллонууд өөр хоорондоо мөргөлдөхөөс сэргийлсэн бусад жийрэг хэрэглэж болно.
3.3.18.7. Баллонтой хийг хэт халахаас урьдчилан сэргийлэх ба баллон ачсан тээврийн хэрэгслийн тэвшинд тосой алчуур , торхтой шатахуун , тослох материал ачихыг хориглоно.
3.3.18.8. Хоосон баллонд үлдэгдэл даралт байх тул түүний тээвэрлэлт нь цэнэглэсэн баллоныг тээвэрлэхтэй адил  шаардлагыг хангасан байна.
            3.3.19. Хүчил, шүлт зэрэг идэмхий шингэн химийн бодисыг тэвэрлэхэд тусгай шилэн сав хэрэглэнэ. Шилэн сав нь гадуураа модон хайрцаг, шүлжсэн шээзгий, давхар савтай байна. Тээврийн хэрэгслийн тэвшинд  шилэн савны хоолой /таг/-г дээш харуулж босоогоор хөдөлгөөнгүй байхаар бэхэлж ачина.
                                               
3.4. Химийн хорт болон аюултай бодисыг ашиглахад тавих шаардлага
            3.4.1. Химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөл бүхий  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисыг хадгалахдаа энэ журмын 3.1-д зааснаас гадна дараахь шаардлагыг биелүүлсэн байна:
3.4.1.1. химийн хорт болон аюултай бодисыг ашиглан үйл ажиллагаа явуулах ажлын байр, талбай нь хөдөлмөр хамгааллын нөхцөл, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байна;
3.4.1.2. химийн хорт болон аюултай бодис ашиглагч нь технологийн горимыг нарийн чанд мөрдөж ажиллан, орчиндоо болон ажлын байранд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хог хаягдал гаргахгүй байх үүрэг хүлээх ба гаргасан тохиолдолд түүнийг бууруулах, саармагжуулах, байгаль орчинд халгүй аргаар устгах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ;
3.4.1.3. ашиглаж буй химийн бодисын хор, аюулын шинж чанарыг анхааруулсан анхааруулах тэмдэг, дохио үг, аюулын тухай тэмдэглэгээг ажлын байранд харагдахуйц байрлалд тодоор зурж, бичиж байрлуулсан байна.
3.4.1.4. химийн хорт болон аюултай химийн бодис ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага нь хими-технологич эсвэл химич мэргэжилтэй химийн бодисын асуудал хариуцсан  ажилтантай байна.
3.5. Химийн хорт болон аюултай бодисыг устгахад тавих шаардлага
            3.5.1. химийн хорт болон аюултай бодисын хаягдал, ашиглалтын хугацаа дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон бодис, хольц болон  сав баглаа боодлыг энэхүү журмын 2.3.1.2-т заасан аргачлалын дагуу байгаль орчин, эрүүл ахуй болон  гамшгаас урьдчилан сэргийлэх улсын байцаагч нарыг байлцуулж зориулалтын цэгт устгана.
            3.5.2. химийн хорт болон аюултай бодисыг устгахтай холбогдон гарах зардлыг  тухайн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.
            3.5.3. Химийн бодисын хаягдал устгасан тухай нотломжийг дэлгэрэнгүй бичиж, устгал хийхэд оролцсон хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулна.
            3.5.4. Химийн хорт болон аюултай бодисын сав баглаа, боодлыг ахуйн зориулалтаар ашиглахыг хориглоно.
 3.5.5. Химийн бодисын хаягдал устгах цэг талбайн байршлыг тухайн орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв, төв суурин газрын ерөнхий төлөвлөгөөтөй уялдуулан  нутаг дэвсгэрийн суурь нөхцөл байдлыг үндэслэн тогтоох ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн байна. 
            3.5.6. Устгал хийх цэг талбайн эргэн тойрон хүн, мал орохооргүй хашаа хайс хийж, хил хязгаар тогтоон, хамгаалалтын суваг, далан байгуулах ба таних тэмдэг санамж байрлуулна.
3.5.7. Химийн хорт болон аюултай бодисын эзэнгүй хог, хаягдал, химийн хорт болон аюултай  бодистой холбоотой осол, түүнчлэн хүний эрүүл мэнд, мал, эд хөрөнгө, байгаль орчныг хордуулж, алан хядах, хорлон сүйтгэх зорилгоор санаатайгаар хэрэглэсэн химийн хорт болон аюултай бодисыг  устгахтай  холбогдон гарах зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
 
*           *           *           *           *