- Нүүр
- Сайдын тушаал
- Химийн хорт ба аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журам
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын
ерөнхий газрын даргын 2009 оны 02 дугаар
сарын 03–ны өдрийн 28/40/29 дүгээр
хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт
Химийн хорт ба аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй эрсдлийг үнэлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ
/цаашид "эрсдэлийн үнэлгээ" гэнэ/-ний зорилго нь төсөл хэрэгжихийн
өмнөх үе шатанд тухайн химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын шинж чанар, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн лавлах мэдээлэлд тулгуурлан болзошгүй эрсдлийг судлан тодорхойлж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон аюул ослын үед үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдлыг багасгах, хоргүйжүүлэн устгах арга зам, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг тодорхойлоход оршино.
/цаашид "эрсдэлийн үнэлгээ" гэнэ/-ний зорилго нь төсөл хэрэгжихийн
өмнөх үе шатанд тухайн химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын шинж чанар, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн лавлах мэдээлэлд тулгуурлан болзошгүй эрсдлийг судлан тодорхойлж, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон аюул ослын үед үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдлыг багасгах, хоргүйжүүлэн устгах арга зам, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг тодорхойлоход оршино.
1.3. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийн өмнө эрсдлийн үнэлгээ заавал хийлгэсэн байна.
1.4. Эрсдлийн үнэлгээг Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх үед заавал хийлгэнэ.
1.5. Эрсдлийн үнэлгээ нь "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ"-ний бие даасан бүрэлдэхүүн хэсэг байна.
1.6. Химийн хорт болон аюултай бодисын эзэнгүй хог, хаягдал, химийн хорт болон аюултай бодистой холбоотой осол, түүнчлэн хүний эрүүл мэнд, мал, эд хөрөнгө, байгаль орчныг хордуулж алан хядах, хорлон сүйтгэх зорилгоор санаатайгаар хэрэглэсэн химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн гүйцэтгэнэ.
Хоёр. Эрсдлийн үнэлгээ хийх материалыг хүлээн авах
2.1 Эрсдлийн үнэлгээ хийлгэх материалаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллага Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх материалтай хамт бүрдүүлж өгнө.
2.2. Эрсдлийн үнэлгээ нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардлагатай мэдээлэл бүхий материалын бүрдэлтийг уг асуудлыг хариуцсан шинжээч албан ёсоор хүлээн авснаар эхэлнэ. Материал хүлээн авахад дараах зарчмыг баримтална:
2.2.1. Эрсдлийн үнэлгээ хийлгэхээр ирүүлэх материалд химийн хортой болон аюултай бодисын талаар дараахь мэдээллийг бүрдүүлсэн байна. Үүнд:
-Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйлдвэрлэл, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангасан тухай нотлох баримт бичиг, технологийн схем, тэдгээрийн тайлбар;
-Химийн хорт болон аюултай бодис ашиглаж үйл ажиллагаа явуулахад ашиглах тоног төхөөрөмжийн тодорхойлолт, тоо, хэмжээ;
-Химийн хорт болон аюултай бодис ашиглаж үйл ажиллагаа явуулах ажлын байрын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл;
-Тухайн химийн бодисын хор, аюулын талаархи лавлагаа мэдээлэл: Үүнд:
- ашиглах бодисын нэр, томъёо /химийн, худалдааны, олон улсын г.м/;
- олон улсын бүртгэлийн дугаар;
-ашиглах зориулалт;
-физикийн шинж чанар;
-химийн шинж чанар;
-аюул, осол гарсан үед авах арга хэмжээний талаар үйлдвэрлэгч, нийлүүлэгч орны мэдээлэл;
-ашиглах химийн хортой болон аюултай бодис, түүний хольц бүхий хаягдлыг хоргүйжүүлэх, устгах аргын талаархи мэдээлэл;
2.3 Эрсдлийн үнэлгээ хийх мэдээллийг бүрэн бүрдүүлээгүй бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийх нөхцөл шаардлага хангаагүй гэж тооцох бөгөөд уг материалыг багцаар нь төсөл хэрэгжүүлэгчид буцаана.
Гурав. Эрсдлийн үнэлгээ хийх зарчим
3.1 Эрсдлийн үнэлгээний үр дүнг уг төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд "Эрсдлийн үнэлгээ" гэсэн бие даасан бүлэг хэлбэрээр тусгана.
3.2. Эрсдлийн үнэлгээг дараахь байдлаар гүйцэтгэнэ:
3.2.1. Тухайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх шинжээчид эрсдэлийн үнэлгээг хамтад нь хийж, дүгнэлт гаргах;
3.2.2 Химийн хортой болон аюултай бодисын нөлөөллөөс үүдэн бий болох эрсдэлийг тодорхойлох;
3.2.3 Эрсдлийг бууруулах болон арилгах арга хэмжээний төлөвлөгөө, боловсруулах;
3.2.4 Хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах;
3.2.5 Эрсдлийн хор хөнөөлийг бууруулах, арилгах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулах;
3.2.6 Осол аюул гарах үед тухайн бодисыг хоргүйжүүлэн саармагжуулах зэрэг яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, дэс дарааллыг тогтоох.
Дөрөв. Эрсдлийн үнэлгээний хамрах хүрээ
Эрсдэлийн үнэлгээ нь дараахь чиглэлээр хийгдэнэ. Үүнд:
4.1. Хүн амын эрсдлийн үнэлгээ
4.1.1. Аюулыг үнэлэх
4.1.2. "Тун-хариу үйлчлэл", "тун-нөлөөлөл"-ийн харьцааг тодорхойлох
4.1.3. Өртөлтийн үнэлгээ хийх
4.1.4. Эрсдлийн шинж чанарыг тодорхойлох
4.2. Байгаль орчны эрсдэлийн үнэлгээ
4.2.1. Өртөлийн үнэлгээ хийх
4.2.2. Нөлөөллийн үнэлгээ хийх
4.2.3. Эрсдлийн шинж чанарыг тодорхойлох
4.2.4. Эрсдлийг үнэлэх ба бууруулах арга хэмжээг тогтоох
4.2.5. Хаягдлыг хоргүйжүүлэн устгах арга замыг тодорхойлох
4.3. Экологи-эдийн засгийн эрсдлийн үнэлгээ
4.3.1. Хувь хүнд учруулах эрсдлийг тодорхойлох
4.3.2. Хүн амд учруулах эрсдлийг тодорхойлох
4.3.3. Нийгэмд учруулах эрсдлийг тодорхойлох
4.3.4. Экосистемд учруулах эрсдлийг тодорхойлох
4.4. Эрсдлийн хяналт
4.4.1 Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тавих арга хяналт
4.4.2 Химийн хорт болон аюултай бодисоос үүдэн бий болсон осолд анхны тусламж үзүүлэх арга хэмжээнд тавих хяналт
4.4.3 Хорт болон аюултай бодисыг өөр бодисоор орлуулан хэрэглэх арга хэмжээнд тавих хяналт
4.4.4 Тусгаарлалтын арга хэмжээнд тавих хяналт
4.4.5 Хувь хүмүүсийг хамгаалах арга хэмжээнд тавих хяналт
4.4.6 Үлдэгдэл, хаягдлыг зайлуулахад тавих хяналт г.м
4.5 Осол , аюул гарах үеийн эрсдлийн үнэлгээ
4.5.1. Тухайн бодисын ашиглалтын явцад гарч болзошгүй осол,
аюулын магадлал
4.5.2. Осол, аюулын үзүүлэх эрсдлийн үнэлгээ
4.5.2. Осол, аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэрггийлэх арга
хэмжээ
4.5.3 Осол, аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дэс дараалал
4.5.4 Аюулын голомтыг таслан зогсоохх, хоргүйжүүлэн аюулгүй
болгох арга хэмжээ, зөвлөмжүүд
Тав. Эрсдлийн үнэлгээний тайлан боловсруулах
5.1.Эрсдлийн үнэлгээ нь "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан заавар"-ын дагуу хийгдэнэ.
5.2. Эрсдлийн үнэлгээний ажлын хүрээнд эрсдэлээс үүдэн бий болсон сөрөг нөлөөллийг бууруулах болон арилгах талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгө зардал, хэрэгжүүлэх хугацааг заасан төлөвлөгөөг боловсруулна.
5.3. Эрсдлийн үнэлгээний ажлын хүрээнд химийн хортой болон аюултай бодисоос үүдэн гарч болзошгүй эрсдэл, түүний нөлөөллийн хэмжээ, тархалт, үргэлжлэх хугацааг хянаж байх зорилгоор хяналт- шинжилгээний хөтөлбөр боловсруулна.
5.4. Эрсдлийн үнэлгээ хийх явцад эрсдлийн нөлөөллийг бууруулах болон арилгах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулж тайланд тусгана.
5.5. Тухайн төслийн эрсдлийн үнэлгээг толгойлон ажилласан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжээч эрсдлийн үнэлгээний дүгнэлтийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлттэй хэрхэн уялдуулах асуудлыг хариуцан зохион байгуулна.
Зургаа. Эрсдлийн үнэлгээ хийхэд харгалзах үзүүлэлтүүд, эрсдэлийн үнэлгээний хэрэгжилтийг тайлагнах
6.1. Эрсдлийг үнэлэхэд дараахь үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ:
6.1.1. Эрсдлээс хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хэлбэр, хэмжээ:
- эрсдэлд өртөх хүний тоо
- эрсдлийн хамрах хүрээ
- эрсдлийн төрөл, хэлбэр
- эрсдлийн үргэлжлэх хугацаа
- эрсдлийн эрчим /бага, дунд, их г.м/
- эрсдлийн эргэлт буцалтгүй шинж чанар
- нөлөөллийн хэлбэр /хурц, архаг, хэсэгчилсэн, системчилсэн, түр зуурын, байнгын г.м/
6.1.2. Эрсдлээс байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд
нөлөөлөх байдал:
нөлөөлөх байдал:
- орчны агаарт
- гадаргын усанд
- газрын дорхи усанд
- хөрсөнд
- ургамалын аймагт
- ой модонд
- амьтны аймагт
- бусад
6.1.3. Эрсдлийг бууруулах ба арилгах:
- техник технологийн нэмэлт арга хэмжээ
- удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ
- оновчтой хувилбар сонгох арга хэмжээ
- төрөл бүрийн сурталчилгаа хийх арга хэмжээ
6.1.4. Эрсдлийг бууруулах, арилгахад шаардагдах зардал
- эрсдлийг бууруулах болон арилгахад шаардагдах шууд зардал
- нөхөн төлбөр хийх чиглэлээр гарах зардал -торгууль г.м
6.2.Химийн хорт болон аюултай бодисоос үүдэн гарч болзошгүй эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд шаардагдах зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
6.3.Эрсдлийн үнэлгээний ажлын хүрээнд боловсруулсан төлөвлөгөө, хяналт-шинжилгээний хөтөлбөрт тусгасан арга хэмжээг төсөл хэрэгжүүлэгч хариуцан хэрэгжүүлж, биелэлтийг тогтоосон хугацаанд нийслэл, аймгийн байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын газарт тайлагнаж байна.
* * * * *
Текст томруулах
A
A
A