A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг ашиглах аргачлал /БОНХАЖЯ, ЭМСС-ны 2015 оны А356/396 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/БОНХАЖЯ, ЭМСС-ны 2015 оны А356/396 тоот тушаалаар хүчингүй болсон/
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл
                                                                       мэндийн сайдын 2008 оны   04/04 дугаар
                                                                         хамтарсан  тушаалын 3 дугаар хавсралт
 
 
Оршил
 
Шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед химийн бодисын нэр төрөл, хэрэгцээ шаардлага жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнтэй уялдан химийн  бодисоор байгаль орчин бохирдох, хүний эрүүл мэндэд хор нөлөөлөл үзүүлэх тохиолдлууд гарах боллоо. Химийн бодисын зохистой хэрэглээг бий болгож, түүний хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахад дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулан, хэд хэдэн гэрээ, конвенцийг гаргаад байна.
 
Химийн бодисын ашиглалт, тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах, химийн бодис бүрээр нэгдсэн нэг ойлголттой байх зорилгоор НҮБ-аас 1999 онд "НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар", түүний дагалдах боть болох "НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага", 2003 онд "Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем"-ийг тус тус батлан гаргажээ.
 
Химийн аюулгүй байдлын тухай засгийн газар хоорондын форум, Тогтвортой хөгжлийн тухай дэлхийн дээд хэмжээний уулзалтуудаас  "Химийн бодисын ангилал, хаягжуулалтын нэгдсэн систем"-ийг 2008 он гэхэд дэлхий нийтээр мөрдөх  зорилтыг тавьсан бөгөөд  ингэснээр химийн бодис бүрийг шинж чанар, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөр нь цогц тодорхойлон, ангилалд хамруулж, нэгдсэн, товч, тодорхой хаяг шошгийг ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм. 
 
Монгол Улсын Их хурлаас 2006 онд батласан "Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 4.1-д химийн бодисыг уг ангиллын дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь хортой ба аюултай гэж ангилахаар заасан билээ.
 
Дээр дурьдсан баримт бичгүүдэд нийцүүлэн Монгол улсад мөрдөгдөх химийн хорт болон аюултай бодисын ангилал болон уг ангиллыг ашиглахад шаардагдах мэдээлэл, нэр томъёо, тодорхойлолт, тайлбарыг агуулсан аргачлалыг боловсруулан гаргаж байна.
 
Химийн бодисын ангиллын "химийн бодис" ухагдхуунд зөвхөн химийн элемент, нэгдлүүдээс гадна химийн бодисын хольцыг хамруулна.
 
Бодис гэж бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангахад шаардлагатай аливаа нэмэлт болон үйлдвэрлэсэн аргаасаа хамаарч аливаа хольцыг агуулсан  байгалийн төлөв байдалд байгаа болон үйлдвэрлэлийн аргаар гарган авсан бүх химийн элемент, тэдгээрийн нэгдлүүдийг хэлнэ. Энд бодисын тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр болон түүний бүтцийг өөрчлөхгүйгээр зайлуулж болох аливаа уусгагч хамаарахгүй.
 
Хольц гэж хоорондоо урвалд ордоггүй хоёр болон түүнээс дээш бодисоос бүрдсэн хатуу бодис эсвэл уусмалыг хэлнэ.
 
Хольцыг бүрдүүлж буй бодисууд нь нэг ижил шинж чанартай байвал түүнийг нэг төрлийн бодис гэж авч үзэж болно. Жишээлбэл: Нефтийн бүтээгдэхүүний буцлах температур гэх мэт үзүүлэлт нь ижил байдгаас нэг төрлийн бодис гэж үздэг.  Ийм бодист нэг бодис гэж үзэн олон улсын бүртгэлийн дугаар (CAS  буюу Chemicals Abstract Service) өгдөг байна.
 
Тухайн бүтээгдэхүүн хэд хэдэн төрлийн химийн нэгдлийг янз бүрийн хэмжээгээр агуулсан байвал хольцыг ангилах аргачлалын дагуу ангилал тогтооно.
 
Хайлш нь хоёр болон түүнээс дээш элементээс тогтсон, механикаар салгах боломжгүй, макро түвшинд нэг төрлийн металлыг үүсгэнэ. Хайлшийг хольц гэж үзнэ. 
 
Химийн бодис нь тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий шинж чанартай байвал түүнийг аюултай химийн бодис, харин хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор аюул учруулах шинж чанартай байвал түүнийг хортой химийн бодис гэнэ.
 
Аюултай химийн бодисыг тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч шинж чанараар нь ангилахад Нэгдсэн Үндэстний Байгуууллагын Аюултай ачааг тээвэрлэх заварчилгаа (НҮБААТЗ), идэмхий, хортой, байгаль орчинд хортой бодисыг Химийн бодисын ангилал хаягжуулалтын нэгдсэн системийн  (НС) аргачлалыг ашигласан болно.
 
 
2. Химийн бодис болон хольцыг ангилах
                                                        
Зарим химийн бодис нь хор аюул учруулах зөвхөн нэг шинж чанартай байдаг бол зарим бодис хэд хэдэн шинж чанарыг агуулна. Иймээс химийн бодисыг ангилал бүрийн шалгуураар оруулж тухай бодисын хор аюулын бүрэн гүйцэд таниж, ангилалд хамруулна.
 
Химийн бодис, материалын хортой болон аюултай шинж чанарыг тодорхойлж, үнэлэлт өгөхийн тулд материалын шинж чанарын талаар хангалттай мэдээлэл цуглуулах, судлах шаардлагатай бөгөөд эдгээр мэдээлэл, өгөгдхүүнийг хор аюулын шалгуур үзүүлэлттэй харьцуулж ангиллыг тогтооно. Гэхдээ зөвхөн тухайн бодисын шинж чанарыг илэрхийлсэн мэдээлэлд нь үндэслэж ангилах нь учир дутагдалтай байдаг тул мөн төстэй бодистой нь харьцуулах шаардлагатай.
 
Хольцыг ангилахдаа түүний бүрдэл хэсгүүдийн аюулын зэрэгт үндэслэх ба  Нэгдсэн системийн тухайн зэрэглэлд хамааралтай босго хязгаарыг ашиглана. Өөрөөр хэлбэл, хольц нь доорх хүснэгтэд заасан босго хязгаараас их хортой болон аюултай бодис агуулж байвал уг хольцийг тухайн бодисын хамаарах ангилалд хамааруулна.
 
Эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисын ангиллын босго хязгаар
 
1-р хүснэгт
 
 
Аюулын анги
 
Босго концентраци
 
Онцгой хортой
≥1,0%
Арьс өрөвсүүлэгч
≥1,0%
Нүд өрөвсүүлэгч
≥1,0%
Харшил өдөөгч
≥1,0%
Үр удамд нөлөөлөгч
≥0,1%
Хавдар үүсгэч
≥0,1%
Нөхөн үржихүй/өсөлт хөгжилтөнд нөлөөлөгч
≥0,1%
Тодорхой эрхтэн системийг хордуулагч
≥1,0%
Усны амьд организмд хортой
≥1,0%
 
 
Ангиллын хамаарах хүрээ
 
Химийн хорт болон аюултай бодисын ангилал нь 
- Эмийн бодис
- Цацраг идэвхт бодис
-Хүнсний зориулалттай бодисоос бусад бүх төрлийн бодист хамаарна.
 
4. Нэр томьёоны тайлбар
 
Мэдээлэл - Туршилт, тооцоо, хэмжилтээр баталгаажсан тоон утгын хэмжээ
 
НҮБ-ын туршилт, шалгуурын гарын авлага - "НҮБ-ын Аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага" НҮБ (Женев, Нью-Йорк), 1999, 3-р хэвлэл
 
НҮБ-ын аргачилсан заавар- "НҮБ-ын Аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар" НҮБ (Женев, Нью-Йорк), 1999
 
Туршилт- "НҮБ-ын туршилтийн болон шалгуур үзүүлэлт тогтоох аргачилсан зөвлөмж"-ийн дагуу хийсэн нэг болон түүнээс дээш тооны туршилт.
 
Хий -
1.      200С-ийн температур ба 101,3 кПа абсолют даралтад хийн төлөвт орших бодис
2.      500С-ийн температурт 300 кПа-аас дээш абсолют даралтад уурын даралт үзүүлдэг бодис.
 
Хатуу бодис - Шингэн болон хий төлвөөс бусад төлөвт оршиж буй бодис
 
Шингэн бодис -
1.      101,3 кПа абсолют даралтад 200С-тэй тэнцүү болон түүнээс бага температурт хайлдаг бодис
2.      Тодорхой хайлах цэггүй зууралдамхай бодис
 
5        ТЭСРЭМТГИЙ бодис
 
 
Тэсрэмтгий шинж чанартай бодисонд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлтүүдийг 1999 онд НҮБ-аас гаргасан  "НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар" (11 дэх хэвлэл), түүний дагалдах боть болох "НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага" НҮБ (Женев, Нью-Йорк.1999. 3 дахь хэвлэл)-аас  иш татан ашигласан болно. Мөн эдгээр гарын авлага материалыг НҮБ-ын вэб хуудсанд www.un.org/Pubs/sales.htm холбоосоор орж худалдан авч болно.
 
 
5.2.           Тэсрэмтгий бодис
 
Тэсрэмтгий бодис гэж орчны юмсыг гэмтээх хэмжээний хурд, даралт, температур бүхий хий ялгаруулдаг  химийн урвалд өөрөө орох чадвар бүхий хатуу, шингэн бодисыг (эсвэл бодисын хольц) хэлнэ. Пиротехникийн бодис нь хий ялгаруулахгүй байсан ч энэхүү ангилалд хамаарна.
 
Пиротехникийн бодис (эсвэл  хольц) гэж  аяндаа экзотермийн урвалд орон,  тэсрэлтгүйгээр дулаан, гал, авиа, утаа эсвэл эдгээрийн цогцыг   үзүүлбэр маягаар гаргах зориулалттай бодисыг хэлнэ.
 
Тэсрэмтгий бүтээгдэхүүн гэж нэг болон хэд хэдэн тэсрэх бодис агуулсан бүтээгдэхүүнийг  хэлнэ.
 
Пиротехникийн  бүтээгдэхүүн гэж нэг буюу түүнээс дээш пиротехникийн бодис эсвэл тэдгээрийн хольцыг агуулсан  бүтээгдэхүүнийг хэлнэ.
 
5.3.  Тэсрэмтгий бодисын ангилал
 
Тэсрэмтгий бодисыг дараахь шинж чанараар нь ангилна. Үүнд:  
·        Гадны үйлчлэлд үзүүлэх мэдрэмтгий чанар
·        Тэсрэмтгий шинж чанарын төрөл
·        Тэсрэмтгий шинж чанарын үзүүлэх нөлөөллийн түвшин, хэмжээ
 
Тэсрэмтгий бодисын дэд ангилал
                     
Тэсрэмтгий бодис, хольцыг учруулах аюулын хэмжээ, хэлбэр болон мэдрэмтгий чанараас хамааруулж дараахь дэд ангилалд хуваана. Үүнд:
 
Дэд ангилал 1.1. "Онцгой тэсрэмтгий" бодис, хольц;                                                       
                            
Дэд ангилал 1.2. "Цохилтын хүч үүсгэх аюултай" боловч хүчтэй тэсрэлт үүсгэдэггүй бодис, хольц;
 
Дэд ангилал 1.3.   "Галын болон бага хэмжээгээр тэсрэх, цохилтын хүч үүсгэх аюултай" гэхдээ хүчтэй тэсрэлт үүсгэдэггүй  бодис,  хольц;
                                                    
Дэд ангилал 1.4. "Бага хэмжээний тэсрэх, цохилтын хүч үүсгэх аюултай" бодис, хольц, бүтээгдэхүүн. Энэхүү дэд ангилалд гал авалцах эсвэл өдөөх үед бага зэрэг дэлбэрэх аюул учруулдаг бодис, хольц багтана.                                        
 
Дэд ангилал 1.5. "Өдөөлтийн дараа онцгой тэсрэмтгий" бодис.  Энэхүү дэд ангилалд хамаарах бодис нь ердийн нөхцөлд өдөөлт болон гал авалцснаас дэлбэрэлт үүсэх магадлал маш багатай боловч хэрэв тэсрэлт үүсвэл хүчтэй тэсрэлт үүсгэх аюултай  бодис,  хольц хамрагдана.
 
Дэд ангилал 1.6.   "Өдөөлтийн дараа тэсрэмтгий" бодис, хольц. Энэхүү дэд ангилалд хамаарах бодис, хольц нь тэсрэлтэд туйлын мэдрэмж муутай бодис агуулах бөгөөд өдөөгдөх, дэлбэрэлт үүсгэх  магадлал маш багатай.
 
5.4. Тэсрэмтгий бодисын ангиллын зэрэглэл
 
Бие биетэйгээ ойр байснаас эсвэл гадны нөлөөллийн улмаас зориудын бус тэсрэлт үүсгэдэг, гал авалцдаг бодис, бүтээгдэхүүнийг тэсрэлтийн төрөл, шинж чанараар нь зэрэглэлийг тогтооно.  Үүнд:
 
Зэрэглэл А: Дулааны үйлчлэл, үрэлтэд онцгой мэдрэмтгий эсвэл хоёрдогч тэслэгч тэсрэмтгий бодисын тэсрэлт, галын өдөөгч үүсвэр болох боломжтой анхдагч тэсрэмтгий бодисууд.
 
Зэрэглэл B: Анхдагч тэсрэмтгий бодис агуулсан боловч 2 болон түүнээс дээш хамгаалалтын бодис  агуулаагүй анхдагч тэсрэмтгий бодис, тэслүүр, тэслүүрт гал дамжуулагчид.
 
Зэрэглэл С: Тэсрэлтийг эрчимжүүлэгч бодис буюу бусад дүрсхийн шатдаг  тэсрэх бодис, ийм төрлийн тэсрэмтгий бодис агуулсан хольц.
 
Зэрэглэл D: Анхдагч тэсрэмтгий бодисоос бага, харин Зэрэглэл N–д хамаарах бодисоос /хар дарь г.м/ их мэдрэх чадвартай хоёрдогч тэслэгч тэсрэмтгий бодис, ийм төрлийн бодис агуулсан хольц. Эдгээр нь тэсрэлт үүсгэдэггүй, эрчимжүүлдэггүй. Мөн энэ зэрэглэлд анхдагч тэсрэмтгий бодис ба  2 болон түүнээс дээш хамгаалалтын бодис агуулсан хольц хамаарна.
 
Зэрэглэл Е: Тэсрэлт үүсгэдэггүй боловч тэсрэлтийг эрчимжүүлдэг хоёрдогч тэслэгч тэсрэмтгий бодис агуулсан хольц (исэлдүүлэгчтэй харилцан үйлчлэх үед өөрөө шатдаг шатамхай шингэн, гель, шаталт тэсрэлтийг эрчимжүүлэгч (гипергол) шингэн агуулснаас бусад).
 
Зэрэглэл F: Тэсрэлт үүсгэдэг боловч тэсрэлтийг эрчимжүүлдэггүй хоёрдогч тэслэгч тэсрэмтгий бодис агуулсан хольц (шатамхай шингэн, гель, шаталт тэсрэлтийг эрчимжүүлэгч (гипергол) шингэн агуулсанаас бусад).
 
Зэрэглэл G: Пиротехникийн бодис, пиротехникийн бодис агуулсан хольц эсвэл   тэсрэмтгий ба гэрэл цацруулагч бодис агуулсан хольц, гал өдөөгч, нулимс асгаруулагч, утаа үүсгэгч  бодис (усаар идэвхждэг цагаан фосфор, фосфидууд, пирофор бодис, шатамхай шингэн ба гель, шаталт тэсрэлтийг эрчимжүүлэгч (гипергол) шингэн агуулсан материал, хольцоос бусад).
Зэрэглэл H: Тэсрэмтгий бодис болон цагаан фосфорыг хамтад нь агуулсан хольц (утаа үүсгэдэг, агаартай харилцан үйлчилж  хүрэлцсэнээр эрчимтэй шаталт үүсгэдэг галын аюултай).
 
Зэрэглэл J: Тэсрэмтгий бодис болон шатамхай шингэн эсвэл гелийг хамт агуулсан хольц.
 
Зэрэглэл K: Тэсрэх бодис болон онцгой хортой бодисыг (6.1А, 6.1В, 6.1С ангилалд орсон) хамт агуулсан хольц.
 
Зэрэглэл L: Тэсрэх бодис болон агаар, ус, исэлдүүлэгчид, шатамхай бодистай харилцан үйлчилснээр өөрөө шатдаг, тэсэрдэг, дүрсхийн шатдаг бодисуудыг хамт агуулсан хольц, мөн  агаар, устай харилцан үйлчилснээр өөрөө шатдаг, тэсэрдэг, дүрсхийн шатдаг бодис ялгаруулдаг бодис.
 
Зэрэглэл N: Мэдрэмтгий чанар муутай тэслүүр (дэд ангилал 1.6-д хамаарах маш бага мэдрэмтгий бодисууд) агуулсан хольц.
 
Зэрэглэл S: Осол, гэмтэлд өртөх үед аюул учруулах чадвар нь нэмэгддэг боловч түүнийг агуулж буй сав, баглаа боодол нь хязгаарладаг, мөн сав, баглаа боодол нь галд шатах үед үүссэн тэсрэлт, цохилтын хүч нь хязгаарлагдмал, 5 метрийн дотор хүний биед аюул учруулдаггүй, мөн сав, баглаа боодол нь түүний аюулыг маш сайн хязгаарладаг бодис буюу хольц.
 
Тэсрэмтгий бодисын төрөл, шинж чанарыг тэсрэлтээс үүсэх аюулын төрөл, түвшинтэй хамааруулан ангилсан ангиллыг  2–р хүснэгтэд харуулав.
 
Тэсрэмтгий бодисын ангилал
2-р хүснэгт
Зэрэглэл
Тэсрэх аюулын төрөл
1.1
Онцгой тэсрэмтгий
 
1.2
Цохилтын хүч үүсгэх аюултай
 
1.3
Галын болон бага хэмжээгээр тэсэрч, цохилтын хүч үүсгэх аюултай
1.4
Бага хэмжээтэй галын болон тарааж цацах аюултай
1.5
Өдөөлтийн дараа онцгой тэсрэмтгий
1.6
Өдөөлтийн дараа тэсрэмтгий
A
1.1A
 
 
 
 
 
B
1.1B
1.2B
 
1.4B
 
 
C
1.1C
1.2C
1.3C
1.4C
 
 
D
1.1D
1.2D
 
1.4D
1.5D
 
E
1.1E
1.2E
 
1.4E
 
 
F
1.1F
1.2F
1.3F
1.4F
 
 
G
1.1G
1.2G
1.3G
1.4G
 
 
H
 
1.2H
1.3H
 
 
 
J
1.1J
1.2J
1.3J
 
 
 
K
 
1.2K
1.3K
 
 
 
L
1.1L
1.2L
1.3L
 
 
 
N
 
 
 
 
 
1.6N
S
 
 
 
1.4S
 
 
 
 
 
 
 
5.5.  Нэр томъёо
 
 
Анхдагч тэсрэмтгий бодис  -
 
1.      Дулааны үйлчлэл, үрэлтэд онцгой мэдрэмтгий эсвэл хоёрдогч тэсрэгч тэсрэмтгий бодис, хольцын өдөөгч үүсвэр болох боломжтой бодис
2.      Тэсрэх бодис, тэслүүрээс бүрдэх хольцыг хэлнэ.
 
Пиротехникийн бодис - аяндаа экзотермийн урвалд орон,  тэсрэлтгүйгээр дулаан, гал, авиа, утаа эсвэл эдгээрийн цогцыг үзүүлбэр маягаар гаргах зориулалттай бодис
 
Тэсрэлтийг эрчимжүүлэх бодис – дүрсхийн шатдаг бодис
 
Хамгаалалтын бодис - Ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлд аюул ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тэсрэмтгий хольцод нэмсэн нэмэлт бодис
 
Хоёрдогч тэсрэгч  тэсрэмтгий бодисанхдагч тэсрэмтгий бодисын өдөөлт тэсрэлтээр идэвхижин тэсрэлт өгдөг бодис, хольц.
 

6. ШАТАМХАЙ БОДИС
 
6.1.           Шатамхай  шинж чанартай бодисонд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлтүүд
 
Энэхүү шатамхай бодисын ангиллын шалгуур үзүүлэлтүүдийг "НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар", түүний дагалдах боть болох "НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага" –аас ашигласан болно.
 
6.2.           Шатамхай бодисын ангилал
 
Шатамхай бодисыг  доорхи 9 дэд ангилалд  хуваана. Үүнд:
 
a.      Шатамхай хий (дэд ангилал 2.1.1)
б.   Шатамхай аэрозоль (дэд ангилал 2.1.2)
в.   Шатамхий шингэн (дэд ангилал 3.1)
г.   Сулруулсан шингэн тэсрэх бодис (дэд ангилал 3.2)
д.   Шатамхай хатуу бодис. Шатамхай хатуу бодист:
1/  Шатамхай хатуу бодис (хялбар шатамхай хатуу бодис болон
     үрэлтийн улмаас хялбархан шатдаг хатуу бодис) (дэд ангилал  
     4.1.1)
2/  Өөрөө идэвхиждэг шатамхай хатуу бодис (дэд ангилал 4.1.2)
3/  Сулруулсан хатуу тэсрэмтгий бодис (дэд ангилал 4.1.3)
4/  Агаарт өөрөө шатдаг, пирофор бодис болон өөрөө халдаг бодис
     (дэд ангилал 4.2)
5/  Норвол шатамхай бодис (дэд ангилал 4.3)
 
 
6.3.           Шатамхай бодисын тодорхойлолт
 
Шатамхай  хий (дэд ангилал 2.1.1) - 200 С-ийн температур, 101,3 кПа-ийн ердийн даралтанд агаартай харилцан үйлчилснээр гал авалцдаг хий.
 
Шатамхай аэрозол (дэд ангилал 2.1.2) - энэхүү дэд ангилалд шахсан болон шингэрүүлсэн  хий,  шингэнд уусгасан хий, эсвэл өтгөн зуурмаг, нунтагтай хольсон болон холиогүй хийг даралтаар шахаж савласан, нийт жингийн 45%-иас багагүй нь шатамхай материал агуулсан, агуулсан  зүйлээ хатуу, шингэн, нунтаг, зуурмаг хэлбэрээр эсвэл хий хэлбэрээр цацах төхөөрөмж бүхий, нэг удаагийн хэрэглээтэй металл, хуванцар, шилээр хийгдсэн сав багтана.
 
Дээр дурьдсан шатамхай материал гэдэгт шатамхай хий, шатамхай шингэн, шатамхай хатуу бодис болон эдгээрийн холимог орно.
 
Шатамхай шингэн (дэд ангилал 3.1)  - 930 С-ээс дээшгүй температурт гал авалцдаг шингэн.
 
Сулруулсан шингэн тэсрэх бодис (дэд ангилал 3.2)  - шатамхай бодисыг ус болон ямар нэг  шингэнд уусгаж эсвэл хольж, нэг төрлийн хольц үүсгэн шатамхай чанарыг нь бууруулсан  шингэн.
 
Шатамхай  хатуу бодис (дэд ангилал 4.1.1 1)  - хялбар шатдаг эсвэл үрэлтийн улмаас өөрөө шатдаг эсвэл шатаалтыг тэтгэдэг хатуу бодис.
 
Өөрөө идэвхждэг шатамхай хатуу бодис (дэд ангилал 4.1.2)  - Хүчилтөрөгчийн (агаарын) оролцоогүйгээр экзотермийн эрчимтэй задралд ордог,  дулаанд тэсвэргүй бодисууд энэ дэд ангилалд орно. Уг дэд ангилалд тэсрэмтгий бодис болон органик хэт исэл, исэлдүүлэгч бодисууд хамаарахгүй. 
1/  750С болон түүнээс бага температурт 50 кг бодис дээр туршилт явуулахад өөрөө шатдаг бодис
2/  Задралын дулаан нь 300 Дж/г-аас их бодис
 
Сулруулсан хатуу тэсрэх бодис (дэд ангилал 4.1.3) 
 
Сулруулсан хатуу тэсрэх бодисонд доорхи төрлийн бодис орно. Үүнд:
1/  тэсрэмтгий шинж чанарыг бууруулсан бодис;
2/ мэдрэмтгий шинж чанарыг бууруулснаар цохилтын хүч, гал, утаа, дулааны
    болон дуу чимээ ялгаруулдаггүй бодис;
3/ исэлдүүлэгч болон өөрөө урвалд орох шинж чанаргүй бодисууд эсвэл
4/ тэсрэмтгий бодисыг ус, спирт болон бусад бодисоор шингэрүүлж, норгон нэг төрлийн хольц үүсгэн тэсрэмтгий шинж чанарыг бууруулсан бодис, хольц  эсвэл
      5/ доорхи төрлийн бодисууд:
·        5-терт-бутил-2,4,6-тринитро-м-ксилол (UN 2956);
·        2-бромо-2-нитропропан-1,2-диол (UN 3241);
·        Азодикарбонамид (UN 3242);
·        Изо-сорбид-5-мононитрат (UN 3251) зэрэг бодис орно.
 
Агаарт өөрөө шатдаг бодис (дэд ангилал 4.2) 
 
Агаарт шатдаг бодисонд:
1/  Хатуу нунтаг төлөвт байгаа бодисыг шатамхай бус гадаргуу дээр 5 минутын турш байлгах эсвэл 1 метрийн өндрөөс асгахад өөрөө гал авалцдаг бодис (6 туршилтын 1-ээс илүү тохиолдолд)
2/  5 мл шингэн бодисыг:
- идэвхигүй нунтаг хатуу бодис агуулсан идэвхигүй сав руу гоожуулахад  агаарт 5 минутын дотор гал авалцдаг бодис (6 туршилтын 1-ээс илүү тохиолдолд)
- 25°C-ын температурт хуурай шүүлтүүрийн цаасан дээр асгахад шүүлтүүрийн цаас 5 минутанд шатах буюу нүүрсждэг бодис (6 туршилтын 1-ээс илүү тохиолдолд)
3/  100 мм тал бүхий шоо дөрвөлжин хэлбэртэй бодисыг 1400С хүртэл халаахад эсвэл  24 цагийн хугацаанд  600С-аар температурыг нэмэгдүүлэхэд өөрөө шатдаг бодис.
 
Норвол шатамхай бодис (дэд ангилал 4.3)
 
Устай харилцан үйлчилж шатамхай хий ялгаруулдаг бодис энэ дэд ангилалд хамаарна. Энэхүү ангилалд :
1/  ердийн температурт устай урвалд орон агаарт идэвхтэй шатдаг хий ялгаруулдаг
2/  устай харилцан үйлчилж нэг цагт 1 кг бодисоос 1л хий ялгаруулдаг бодис орно.
 
6.4. Нэр томьёо
 
Ноцох цэг – шатамхай шингэнээс ялгарсан уур агаарт шатамхай хольц үүсгэж шатах хамгийн бага температур.  
 
Сулруулагч бодис - ангилал 1, дэд ангилал 4.1.2 ба 5.2 –д хамаарах бодистой хольж аюултай шинж чанарыг бууруулдаг бодис
 
Шатамхай чанарагаарт 200С-ийн температур, 101.3 кПа абсолют даралтанд бодисын шатах боломж
 
Шатах  хязгаар  - шатамхай хий эсвэл уурыг агаартай  харьцуулсан харьцаа. Жишээлбэл: Тухайн шатамхай бодис агаар их байвал агаар тэнд бага байх бөгөөд энэ нь шаталт явагдах боломжтой гэж ойлгоно. 
 
Шатамхай уур – шингэн болон хатуу бодисын хийн төлөвт орших хэлбэр бөгөөд энэ уур нь шатамхай.
 
 
 
 
 

Шатамхай бодисын ангилал
3-р хүснэгт
Зэрэглэл
2.1.1
 
Шатамхай
хий
2.1.2
 
Шатамхай аэрозоль
3.1
 
Шатамхай шингэн
3.2
Сулруул-
сан шин-
гэн тэсрэх бодис
4.1.1
 
Шатамхай хатуу бодис
4.1.2
Өөрөө  идэвхж-дэг шатам-хай хатуу бодис
4.1.3
 
Сулруулсан хатуу тэсрэх бодис
4.2
 
Агаарт өөрөө шатамхай
4.3
 
Норговол шатамхай
A
Агаарт ≤13%  /эзлэхүүн/  үед шатдаг эсвэл шатах хязгаар нь агаарт ≥12%
>100кПа  даралтад шахсан, шатамхай бүрэлдэхүүн нь ≥45% /масс/, шингэрүүлсэн хий, даралтаар уусгасан хий агуулсан хольц
Ноцох цэг /битүү саванд / <230С ба буцлах температур нь ≤350С
НҮБ-ын I бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
4.1.2А
 
НҮБ-ын I бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
НҮБ-ын I бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
НҮБ-ын I бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
B
А зэрэглэлд зааснаас бусад шатах хязгаартай
 
Ноцох цэг /битүү саванд / <230С ба буцлах температур нь >350С
НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
4.1.2B
 
НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
C
 
 
Ноцох цэг /битүү саванд / ≥230С ба буцлах температур нь ≤600С
НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
 
4.1.2C
 
НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
D
 
 
Ноцох цэг /битүү саванд / >600С ба буцлах температур нь ≤930С
 
 
4.1.2D
 
 
 
 
E
 
 
 
 
 
4.1.2E
 
 
 
F
 
 
 
 
 
4.1.2F
 
 
 
G
 
 
 
 
 
4.1.2G
 
 
 

7. ИСЭЛДҮҮЛЭГЧ БОДИС
 
7.1.           Исэлдүүлэгч  шинж чанартай бодисонд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлт
 
Энэхүү исэлдүүлэгч бодисын ангиллын шалгуур үзүүлэлтийг "НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж, аргачилсан заавар", түүний дагалдах боть болох "НҮБ-ын аюултай ачаа тээвэрлэх зөвлөмж. Туршилт, шалгуурын гарын авлага" –аас ашигласан болно.
           
7.2.           Исэлдүүлэгч бодис
 
Исэлдүүлэгч хий - хүчилтөрөгч ялгаруулан  агаараас илүүтэйгээр гал авалцуулах, эсвэл бусад материалын  шаталтыг өдөөх чадвартай хий.
 
Исэлдүүлэгч шингэн - өөрөө шатамхай бус боловч ихэвчлэн хүчилтөрөгч ялгаруулах замаар гал авалцуулах, эсвэл бусад материалын шаталтыг өдөөх чадвартай шингэн.
 
Исэлдүүлэгч хатуу бодис - өөрөө шатамхай бус боловч ихэвчлэн хүчилтөрөгч ялгаруулах замаар гал авалцуулах, эсвэл бусад материалын шаталтыг өдөөх чадвартай хатуу бодис.
 
Органик хэт исэл - нэг, эсвэл хоёр устөрөгчийн атом нь органик радикалаар халагдсан устөрөгчийн  хэт  ислийн  уламжлал  гэж  үзэж  болох,
-0-0- гэсэн хоёр валенттай  бүлэг  агуулсан шингэн, эсвэл хатуу төлөвт байдаг органик бодисуудыг хэлнэ. Органик хэт исэл гэсэн нэр томьёонд органик хэт ислүүдийн хольцыг хамруулдаг. Органик хэт ислүүд нь аяндаа хурдсан экзотермийн задралд ордог дулаанд тогтворгүй бодис буюу хольц байх бөгөөд эдгээр нь доор дурьдсан шинж чанаруудын нэг эсвэл хэд хэдийг агуулсан байж болно. Үүнд: 
 
            a) задрахдаа тэсрэлт үүсгэдэг;
            б) хурдан шатдаг;
            в) доргилт, эсвэл үрэлтэнд мэдрэмтгий;
            г) бусад бодистой аюул үүсгэх урвалд орох  чадвартай;
 
7.3.           Исэлдүүлэгч бодисын ангилал
 
Исэлдүүлэгч бодисыг дараахь байдлаар ангилна. Үүнд:
 
·        Органик хэт ислээс бусад исэлдүүлэгч бодис
·        Органик хэт исэл
 
Исэлдүүлэгч бодисыг 3 дэд ангилалд хувааж, тэдгээрийг учруулах аюулын хэмжээгээр нь зэрэглэл тогтооно.
Дэд ангилал 5.1.1-д исэлдүүлэгч шингэн болон хатуу бодис, 5.1.2-д исэлдүүлэгч хий, 5.2-т органик хэт ислийг хамааруулна.
 
 
 
 
 
Исэлдүүлэгч бодисын ангилал
4-р хүснэгт
Аюулын зэрэглэл
Исэлдүүлэгч бодисын төрөл
 
Исэлдүүлэгч /шингэн болон хатуу бодис/
5.1.1
Исэлдүүлэгч хий[1]
 
 
5.1.2
Органик хэт исэл
 
5.2
A
НҮБ-ын I бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
Агаараас илүү шаталтыг тэтгэдэг
5.2А
B
НҮБ-ын II бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
 
5.2B
C
НҮБ-ын III бүлгийн савалгааны ангилалд хамаарах бодис
 
5.2C
D
 
 
5.2D
E
 
 
5.2E
F
 
 
5.2F
G
 
 
5.2G
 
 
8. ИДЭМХИЙ БОДИС
           
8.1. Идэмхий бодисын ангилал
 
Идэмхий шинж чанартай бодисыг доорхи 3 дэд ангилалд хуваана. Үүнд:
 
Дэд ангилал 8.1 – Металлийг зэврүүлдэгч
Дэд ангилал 8.2 – Арьс гэмтээгч
Дэд ангилал 8.3 – Нүд гэмтээгч
 
Металлийг зэврүүлэгч бодис - химийн урвалын нөлөөгөөр  металлыг мэдэгдэхүйц хэмжээгээр гэмтээдэг эсвэл бүр устгадаг  бодис буюу хольцыг хэлнэ. Ган болон хөнгөнцагаан гадаргууг туршилтын нөхцөл 550С-д жилд 6.25 мм-ээс дээш хэмжээгээр зэврүүлж байвал металл эврүүлэгч бодис гэж үзнэ.  
.  
Арьс өрөвсүүлэгч бодисонд:
1.      рН нь ≤ 2 эсвэл ≥ 11.5  эсвэл
2.      1 цагаас их, 4 цагаас бага хугацаагаар арьстай шүргэлцэхэд арьсанд ноцтой, үл сэргээгдэх гэмтэл үзүүлдэг бодис орно.
 
Арьсны идэгдэлт - арьсанд учирсан үл сэргээгдэх гэмтэл бөгөөд өөрөөр хэлвэл 4 цагаас илүүгүй хугацаагаар үйлчилсэн туршилтын дүнд арьсны гүн рүү орсон илэрхий үхжилийг үүсгэхийг хэлнэ.
 
Арьсны цочролт - 4 цагаас илүүгүй хугацаагаар үйлчилсэн туршилтаар арьсанд  үүссэн нөхөн төлжих гэмтэл.
 
Нүд өрөвсүүлэгч  бодисонд:
рН нь ≤ 2 эсвэл ≥ 11.5  эсвэл Драйзийн хэмжээ (Draize scope) нь нүдэнд цагаа унахад ≥ 3,  нүдний солонгон бүрхүүлийн өрөвсөлд ≥1.5 Нүдний гадаад хэсэгтэй харилцан үйлчлэлсэнээс хойш 21 өдрийн туршид харааг бүрэн сэргээгдэхгүйгээр гэмтээгч бодис
 
Нүдний ноцтой гэмтэл - нүдний эдийн гэмтэл буюу ноцтой харааны муудалт болно. Хараа муудалт гэж нүдний гадаад хэсэгтэй харилцан үйлчлэлсэнээс хойш 21 өдрийн туршид хараа бүрэн сэргээгдэхгүй байхыг хэлнэ.
 
Нүдний цочрол - туршилтын бодис нүдний гадаад гадаргуутай харилцан үйлчлэлцснээс хойш хараа нэг өдрийн хугацаанд бүрэн сэргээгдэхгүй байхыг хэлнэ.
 
 
Идэмхий бодисын ангилал
5-р хүснэгт
 
Аюулын зэрэглэл
Идэмхий бодисын төрөл
Металл зэврүүлэгч
8.1
Арьс өрөвсүүлэгч
8.2
Нүд өрөвсүүлэгч
8.3
A
 
рН≤ 2 эсвэл рН≥ 11.5;
металлын гадар-гууг жилд 6.25мм-ээс дээш хэмжээ-тэй зэврүүлдэг
 
рН≤ 2 эсвэл рН≥ 11.5;
3 минутаас ихгүй хугацаагаар харил-цан үйлчлэхэд 1 цагийн туршид үл сэргээгдэх гэмтэл учруулдаг
рН≤ 2 эсвэл рН≥ 11.5;
үл сэргээгдэх нө-лөөлөл үзүүлдэг,
B
 
3 минутаас их 1 цагаас бага хуга-цаагаар харилцан үйлчлэхэд 14 хоно-гийн туршид үл сэргээгдэх гэмтэл учруулдаг
 
C
 
1 их 4 цагаас бага хугацаагаар харил-цан үйлчлэхэд 14 цагийн туршид үл сэргээгдэх гэмтэл учруулдаг
 
 
 
 
 
9. ХОРТОЙ БОДИС
 
9.1. Хортой бодисын ангилал
 
Хортой химийн бодисыг доорхи дэд ангилалд хуваана. Үүнд:
 
Дэд ангилал 6.1 – Онцгой хортой
Дэд ангилал 6.3 – Арьс өрөвсүүлэгч
Дэд ангилал 6.4 – Нүд өрөвсүүлэгч
Дэд ангилал 6.5 – Харшил өдөөгч
Дэд ангилал 6.6 – Үр удамд нөлөөлөгч
Дэд ангилал 6.7 – Хавдар үүсгэгч
Дэд ангилал 6.8 – Нөхөн үржихүй /өсөлт хөгжилтөнд нөлөөлөгч
Дэд ангилал 6.9 – Тодорхой эрхтэн системийг хордуулагч
 
 
9.2. Онцгой хортой бодис
 
Онцгой хортой бодис - нэг тунг нэг удаа эсвэл  хэд хэдэн тунг 24 цагийн туршид уух болон арьсаар , аль эсвэл 4 цагийн турш амьсгалах замаар биед орсны дараа хурц хордлого өгч, хортой үр дагавар үүсгэдэг бодис.
 
            Онцгой хортой бодисын түвшин
 
1.      Амаар болон арьсаар                                LD50 нь ≤5000мг/кг(биеийн жин)
2.      Амаар болон арьсаар                                LD50 нь≤2000мг/кг(биеийн жин)
ба үхэлд хүргэх болон бусад
клиник шинж тэмдэг илрэх
3.      Амьсгалын замаар (хий)                            LC50 нь агаарт ≤5000 ppm
4.      Амьсгалын замаар (уур)                            LC50 нь агаарт ≤20 мг/л
5.      Амьсгалын замаар (тоос, манан)            LC50 нь агаарт ≤5 мг/л
 
9.3. Арьс өрөвсүүлэгч
 
Улайж, цэврүү үүсэх Драйзийн хэмжээ (Draize scope) нь ≥ 1.5 .
 
9.4. Нүд өрөвсүүлэгч
 
Нүдэнд цагаа унах Драйзийн хэмжээ (Draize scope) нь ≥ 1, нүдний солонгон бүрхүүлийн өрөвсөл үүсэх   Драйзийн хэмжээ (Draize scope) нь ≥ 2.
 
9.5. Харшил өдөөгч
 
            Харшил өдөөгч бодис нь амьсгалын замын эрхтэн систем болон арьсанд харшил өгнө.
 
Амьсгалын харшил - химийн аливаа бодисыг амьсгалсны дараа амьсгалын замын хэт мэдрэгшил өгөх.
 
Арьсны харшил - арьстай харилцан үйлчилсний дараа харшлийн урвал өгөх.
 
 
9.6. Үр удамд нөлөөлөгч
 
Үр удамд нөлөөлөгч бодис- үр хөврөлийн эсэд удам дамжин хувьсал, өөрчлөлт оруулдаг химийн бодис. In vitro нөхцөлд генийн өөрчлөлт/генийн хордлого дээр болон in vivo нөхцөлд сүүн тэжээлтний бие махбодын эсэд тавьсан туршилтын үр дүнг үндэслэн бодис ба хольцыг энэ ангилалд хамруулж ангилна.
 
9.7. Хавдар үүсгэгч
 
     Хавдар үүсгэгч- хорт хавдар үүсгэдэг, эсвэл түүний тархалтыг нэмэгдүүлдэг бодис, хольц.
 
9.8. Нөхөн үржихүй /өсөлт хөгжилтөнд нөлөөлөгч
 
Нөхөн үржихүйн хордлого нь нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагаа болон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүний урагшилд үзүүлэх сөрөг нөлөөлөл, мөн түүнчлэн удам угсааны хөгжлийн хордлого зэргийг багтаана.
 
Нөхөн үржихүй / өсөлт хөгжилтөнд нөлөөгч бодис нь дараахь 2 төрлийн сөрөг нөлөөллийг үзүүлнэ. Үүнд:
 
·        Нөхөн үржихүйн чадвар, эсвэл чадавхид үзүүлэх сөрөг нөлөөлөл;
·        Үр хөврөлийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөөлөл.
 
 
9.9. Тодорхой эрхтэн системийг хордуулагч
 
Тодорхой эрхтэн системийг хордуулагч бодисыг:
-         1 удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг
-         хэд хэдэн удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг гэж хуваана.
 
Нэг удаагийн нөлөөлөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодис - 1 удаагийн нөлөөллийн үр дүнд тодорхой эрхтний аль нэгэнд үхлийн бус тогтолцооны хордлого өгдөг бодис. Энэ хордлогын нөлөөгөөр эрхтнийг, цаашилбал организмын үйл ажиллагааг сэргээгдэх, эсвэл үл сэргээгдэхээр гэмтээж болно.
 
 
          Хэд хэдэн удаагийн нөлөөлөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг бодис -хэд хэдэн удаагийн үйлчлэлээр онцгой өртөмтгий эрхтэн/тогтолцоонд хорт нөлөө учруулдаг бодис. Эрхтэн системийн үйл ажиллагаа хэсэг хугацааны дараа сэргээгдэх эсвэл сэргээгдэхгүйгээр гэмтээж болно.
 
 
 
 
 
9.10. Нэр томъёо
 
Драйзийн хэмжээ (Draize scope) – амьтан дээр хийсэн 3 туршилтын 2-т  арьсны цочрол үүсгэж байгаа хэмжээ.
 
LC50 (үхлийн дундаж концентраци) – тодорхой тооны амьтан дээр хийсэн туршилтаар хордуулснаас хойш тодорхой хугацаанд туршилтанд орсон амьтны 50% нь үхэлд хүрсэн нэг удаагийн концентраци
 
LD50 (үхлийн дундаж тун) – тодорхой тооны амьтан дээр хийсэн туршилтаар амаар болон арьсаар хордуулснаас хойш тодорхой хугацаанд туршилтанд орсон амьтны 50% нь үхэлд хүрсэн нэг удаагийн тун.
 

Хортой бодисын ангилал
6-р хүснэгт
Зэрэг-лэл
Хортой бодисын төрөл
Онцгой хортой
 6.1
 
Арьс өрөвсүү-лэгч
 
 
 
6.3
 
Нүд өрөвсүүлэгч
 
 
 
 
 
6.4
 
Харшил өдөөгч (арьс болон амьсга-лын зам)
6.5
 
Үр удамд нөлөө-лөгч
 
 
 
6.6
 
Хавдар үүсгэгч
 
 
 
 
6.7
 
Нөхөн үржихүй/ өсөлт хөгжилтөнд нөлөөлөгч
 
6.8
 
Тодорхой эрхтэн системийг хордуулагч
 
 
6.9
Амаар
 
LD50, мг/кг (бие. жин)
Арьсаар
 
LD50, мг/кг (бие. жин)
Хий
 
LC50, ppm (агаар)
Уур
 
LC50,
мг/л
(агаар)
Тоос
/манан,
LC50, мг/л
(агаар)
A
5
50
100
0.5
0.05
2.3 ≤ Дрейзийн хэмжээ≤ 4  эсвэл,
өртөлтөөс хойш 14 хоногийн хугацаанд арьсанд үүссэн шарх  эдгэрэхгүй байх
Нүдэнд цагаа унах 1≤ Дрейзийн хэмжээ <3;
Нүдний солонгон бүрхүүлийн өрөвсөл үүсэх   1≤ Дрейзийн хэмжээ < 1.5;
Нүд улайх Драйзийн хэмжээ ≥ 2,
цэврүү үүсэх
Драйзийн хэмжээ≥ 2
Амьсгалын замаар өртөхөд хүн болон амьтны амьсгалын эрхтэнд харшил өгдөг
Удамшилд болон үр хөврөлд  нөлөөлөх чадвартай
Хавдар үүсгэдэг болон үүсгэх магад-лалтай
Хүний нөхөн үржихүйн системд нөлөөлдөг болон хордуулах нөлөөлөх  магадлалтай
 
Тодорхой эрхтэнд үхлийн бус тогтолцооны хордлого өгдөг
B
50
200
500
2.0
0.5
1.5≤ Дрейзийн хэмжээ <2.3
 
Арьсаар хүрэлцэ-хэд хүн болон амьтны арьсанд харшил өгдөг
Үр хөврөлд нөлөөлөх магадлал-тай
Хавдар үүсгэж болзош-гүй
Нөхөн үржихүйн системд нөлөөлж болзошгүй
Тодорхой эрхтэнд үх-лийн бус тог-толцооны хордлого өгч болзошгүй
C
300
1000
2500
10
1.0
 
 
 
 
Хөхний сүүгээр дамжиж нөлөө-лөл үзүүлнэ
 
 
D
2000
2000
5000
20
5
 
 
 
 
 
 
 
E
5000
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

10. БАЙГАЛЬ ОРЧИНД ХОРТОЙ БОДИС
 
10.1. Байгаль орчинд хортой бодисын ангилал
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлаар нь химийн бодисыг доорхи дэд ангилалд хуваана. Үүнд:
 
1.      Усны амьд организмд хортой бодис (дэд анги 9.1)
2.      Хөрсний амьд организмд хортой бодис (дэд анги 9.2)
3.      Сээр нуруутан амьтанд хортой бодис (дэд анги 9.3)
4.      Сээр нуруугүй амьтанд хортой бодис (дэд анги 9.4)
 
10.2. Усны амьд организмд хортой бодис
 
1/ Загасанд (96 цаг) :  LD50 ≤ 100 мг/л
    Нялцгай биетэнд (48/96 цаг) :  EC50 ≤ 100 мг/л
    Замагт (72/96 цаг) :  EC50 ≤ 100 мг/л
2/ загас, нялцгай биетэн, усны ургамалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй 
    концентраци (МНҮК) нь  ≤ 1 мг/л
3/ МНҮК нь тогтоогдоогүй боловч удаан задардаг, био хуримтлал үүсгэдэг
 
10.3. Хөрсний амьд организмд хортой бодис
 
1/ Ургамал болон хөрсний сээр нуруугүй амьтанд: EC50 ≤ 100 мг/кг(хуурай хөрсний жин)
2/ микро организмын исэлдэх болон азотжих процессыг 25% бууруулдаг
 
10.4. Сээр нуруутан амьтанд хортой бодис
 
1/ Шувуу болон сээр нуруутанд: LD50 ≤ 2000 мг/кг(биеийн жин) эсвэл LC50 ≤ 5000 ppm
2/ Шувуу болон сээр нуруутанд зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ) ≤ 100 ppm
 
10.5. Сээр нуруугүй амьтанд хортой бодис
 
Амаар болон арьсаар хүрэлцэх үед: LD50 ≤ 25 мкг/сээр нуруугүй амьтан
 
10.6. Нэр томъёо
 
Био хуримтлал- Био концентрацийн үзүүлэлт (БКҮ) нь  ≤500 эсвэл БКҮ нь тогтоогдоогүй боловч Log KOW ≥4
 
KOW – бодисын октанолд уусах чанарыг усанд уусах чанарт харьцуулсан харьцаа
 
EC50 – Усны организмын 50%-д сөрөг нөлөө үзүүлж, өсөлт хөгжилтийг бууруулдаг тухайн бодисын  усан дахь концентраци
МНҮК- тухайн бодисын хүн болон амьтанд биологийн ямар нэг нөлөө үзүүлэхгүй байх дээд концентраци. Энэ хэмжээнээс дээш гарсан тохиолдолд биологийн нөлөөлөл үзүүлнэ.
 
Удаан задардаг бодис
Усанд:
            1/ тухайн бодисыг уусгасан уусмал 28 хоногийн дараа бичил биетний биед орох
            2/  уусмалд ууссан органик нүүрстөрөгчийг 70% бууруулдаг
            3/ уусмал дахь тухайн бодис бүрэн задрах үед буурах хүчилтөрөгчийн хэмжээг хамгийн их гэж үзвэл, түүний 60%-тай тэнцэх хэмжээний хүчилтөрөгч буурдаг
            4/  уусмал дахь тухайн бодис бүрэн задрах үед үүсэх нүүрсхүчлийн хийн хэмжээг хамгийн их гэж үзвэл, түүний 60%-тай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий үүсгэдэг
            5/ уусмал дахь тухайн бодис бүрэн задрах үед үүсэх нүүрсхүчлийн хийн хэмжээг хамгийн их гэж үзвэл, түүний 60% нь үүсэх
            6/ БХХТ-ийг ХХХТ-д харьцуулсан харьцаа ≥ 0.5:1
            7/ 28 хоногт усан орчинд 70%-иас бага хэсэг нь биологийн болон биологийн бус задралаар задардаг
 
БХХТ (биологийн хэрэгцээт хүчилтөргөч) – 5 хоногийн туршид усан дахь бодис бичил биетнээр исэлдэхэд зарцуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ, нэгж нь [мгО/мгБодис]
 
ХХХТ (химийн хэрэгцээт хүчилтөргөч) – усан дахь тухайн бодисыг исэлдүүлэхэд шаардагдах хүчилтөрөгчийн хэмжээ бөгөөд энэ нь калийн перманганат эсвэл калийн дихроматыг исэлдүүлэхэд зарцуулагдах хүчилтөрөгийн хэмжээтэй тэнцүү. Нэгж нь  [мгО/мгБодис]
 
Хурц хордлого – загасанд 96 цагийн LD50, нялцгай биетэнд 48, 96 цагийн EC50, замганд 72, 96 цагийн EC50-ийн хамгийн доод хэмжээ, (нэгж нь [мг бодис/л ус])
 
Архаг хордлого – загас, нялцгай биетэн, замагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй  концентрацийн (МНҮК) хамгийн доод хэмжээ, (нэгж нь [мг бодис/л ус])
 
Хөрсний амьд организмд хортой  хэмжээ – ургамал болон хөрсний сээр нуруугүй амьтанд 14 хоногийн өртөлтийн дараахь  EC50-ийн хэмжээ эсвэл хөрсний бичил биетний оролцоотойгоор исэлдэх, азотжих процесс 25% хүртэл хэмжээгээр буурах хамгийн бага хэмжээ (нэгж нь [мг бодис/кг хуурай хөрс])
 
DT50хөрсөнд тухайн бодисын конценцентраци  50% хүртэл буурах хугацаа
 
Сээр нуруугүй амьтанд хортой хэмжээ – өртөлтөөс хойш 48 цагийн дараахь  LD50 –ийн хамгийн бага хэмжээ [мкг бодис/сээр нуруугүй амьтан])
 
Байгаль орчинд хортой бодисуудын ангилал
7-р хүснэгт
 
Зэрэг-лэл
Байгаль орчинд аюултай бодисын төрөл
Усны амьд организмд хортой
9.1
Хөрсний амьд организмд хортой
9.2
Сээр нуруутан амьтанд  хортой
9.3
Сээр нуруугүй амьтанд хортой
9.4
A
Онцгой хортой ≤1 мг/л
Хөрсний амьд организмд хортой  ≤1 мг/кг
 
LC50 (хоол тэжээлээр) ≤ 500 мг/кг(хүнс)
Сээр нуруугүй амьтанд хортой ≤2мкг/зөгий
B
1.0<Онцгой хортой ≤10 мг/л ба удаан задардаг ба био хуримтлал үүсгэдэг;
(МНҮК >1.0мг/л)
 
50 < LD50 ≤ 500 мг/кг(биеийн жин) эсвэл
500 < LC50 (хоол тэжээлээр) ≤ 1000 мг/кг(хүнс)
2< Сээр нуруугүй амьтанд хортой <11мкг/зөгий
C
10.0<Онцгой хортой ≤100 мг/л ба удаан задардаг ба био хуримтлал үүсгэдэг;
(МНҮК >1.0мг/л)
 
10<Хөрсний амьд организмд хортой  ≤100мг/кг ба
Хөрсний DT50>30 өдөр
500 < LC50 (хоол тэжээлээр) ≤ 2000 мг/кг(хүнс) эсвэл
1000 < LC50 (хоол тэжээлээр) ≤ 5000 мг/кг(хүнс) эсвэл
 
буюу хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 100 ppm-ээс бага байх, 9.3А болон 9.3В-ийн шалгуурт орохгүй байх
11≤ Сээр нуруугүй амьтанд хортой <25мкг/зөгий
D
1.0<Онцгой хортой ≤100 мг/л ба дээрх 2 зэрэглэлд хамаарахгүй;
Тогтвортой биш,  био хуримтлал үүсгэдэггүй;
Буюу амьд орга-низмыг хөнөөх чадвартай ба дээрх A,B,C зэрэглэлд хамаарахгүй;
10<Хөрсний амьд организмд хортой  ≤100мг/кг ба
Хөрсний DT50>30 өдөр