A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУРАХ БИЧИГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ /СС-ын 2013 оны 243-р тушаалаар хавсралтыг хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

 

/СС-ын 2013 оны 243-р тушаалаар хавсралтыг хүчингүй болгосон/

Сангийн сайдын 2009 оны
6 дугаар сарын 4-ны өдрийн
133 дугаар тушаалын  хавсралт
 
 
 
СУРАХ БИЧИГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ
 
 
ОРШИЛ
 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яамнаас боловсруулсан энэхүү тендерийн жишиг баримт бичгийг Захиалагч байгууллага нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалт зохион байгуулахад ашиглана.
 
Тендерийн жишиг баримт бичгийн тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ) болон гэрээний тусгай нөхцлийн холбогдох заалтуудад зарчмын бус өөрчлөлт оруулах замаар тухайн сурах бичиг худалдан авах ажиллагаанд тавигдах шаардлагад нийцүүлбэл зохино. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ дараах удирдамжийг дагаж мөрдөнө. Үүнд:
 
1.      Тендерийн баримт бичгийг худалдан авах сурах бичгийн онцлог байдалд нийцүүлэн энэхүү жишиг баримт бичгийн дагуу бэлтгэнэ.
           
2.      Захиалагч тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ хаалтанд налуу үсгээр бичсэн жишээ, зааврын оронд тохирох үг, өгүүлбэр, тоо хэмжээ, хувь, валют зэргийг бөглөнө. Тендерт оролцогчийн бөглөх хэсгийг захиалагч бөглөхгүй хоосон орхино.
 
3.              Тендерийн жишиг баримт бичгийн зүүлт/тайлбар болон бүлэг бүрийн өмнө буй санамж нь тендерийн баримт бичиг бэлтгэж буй этгээдэд заавар өгөх зорилготой бөгөөд  тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулахдаа тэдгээрийг хасна.
 
4.              Давхар дөрвөлжин хүрээнд бичигдсэн санамж нь тендерт оролцогчид зориулагдсан тул захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэхдээ түүнийг үлдээнэ.
 
5.              Аль нэг нөхцөлийг хэд хэдэн бүлэг, зүйлд давхар заах шаардлагатай бол тэдгээр нь хоорондоо зөрчилдөхгүй байх ёстойг анхаарвал зохино.
 
Энэхүү тендерийн жишиг баримт бичиг нь 2004 оны 5 дугаар сард хэвлэгдсэн Дэлхийн банкны Сурах бичиг худалдан авах тендерийн жишиг баримт бичиг болон Олон талт хөгжлийн банкууд болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын 2001 онд гаргасан Бараа худалдан авах тендерийн мастер баримт бичиг, гарын авлагад үндэслэсэн юм.
 
Энэхүү тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга,  нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
 
Сангийн яам
Худалдан авах ажиллагааны бодлогын газар
Утас: 267416, 260206, 267648
СУРАХ БИЧИГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ
ГАРЧИГ
 
ХЭСЭГ 1 – ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
 
Бүлэг I      Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (ТОӨЗ)
Энэ бүлэг нь тендер бэлтгэхэд шаардлагатай бүх мэдээллийг тендерт оролцогчид өгнө. Тендер ирүүлэх, тендер нээх, үнэлэх болон гэрээ байгуулах эрх олгохтой холбоотой мэдээлэл, мөн хамгийн сайн тендерийг шалгаруулах үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлал болон тендерт оролцогч тухайн гэрээг гүйцэтгэх чадвартай эсэхийг тогтоох чадварын шалгуур үзүүлэлт, түүнд тавигдах чадварын доод шаардлагууд энд бичигдсэн байна. Нэгдүгээр бүлэг дэх зүйл заалтуудыг захиалагч өөрчлөхгүйгээр ашиглах ёстой.
Бүлэг II     Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ)
Энэ бүлэг нь тухайн худалдан авах ажиллагаа бүрт тохирсон онцлог заалтуудыг агуулах бөгөөд эдгээр нь нэгдүгээр бүлгийн холбогдох зүйл заалтуудыг нарийвчлан тодруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бүрдэнэ. 
Бүлэг III    Тендерийн үнэлгээнд харгалзах нэмэлт шалгуур үзүүлэлт
Энэ хэсэг нь ТОӨЗ-ны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үүнд захиалагч "хамгийн сайн" гэж үнэлэгдэх тендерийг шалгаруулахад мөрдөх нэмэлт шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.                
Бүлэг IV   Тендер шалгаруулалтын  маягт
Энэ бүлэгт тендер ирүүлэх маягт, үнийн хуваарийн хүснэгт, тендерийн баталгааны маягт болон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн маягт зэрэг тендерт оролцогчоос өөрийн тендерийн хамт бөглөж ирүүлэх шаардлагатай маягтууд багтана.
 
ХЭСЭГ 2 – СУРАХ БИЧИГ НИЙЛҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
 
Бүлэг V   Техникийн тодорхойлолт болон бусад шаардлага
 
 
ХЭСЭГ 3 – ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ
 
Бүлэг VI   Гэрээний ерөнхий нөхцөл (ГЕН)
Энэ бүлэг нь захиалагч байгууллагаас сурах бичиг түүнийг дагалдах үйлчилгээг худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан ерөнхий нөхцөл, заалтуудыг агуулна. ГЕН-ийн заалтуудын үг, үсэг, агуулгыг өөрчилж үл болно.
Бүлэг VII    Гэрээний тусгай нөхцөл (ГТН)
Энэ бүлэгт гэрээний тусгай нөхцөл буюу тухайн худалдан авах сурах бичгийн онцлогтой холбогдуулан гэрээний ерөнхий нөхцөлд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгана.
 
Бүлэг VIII.  Гэрээний маягт
Энэ бүлэгт гэрээний маягт (түүнд гарын үсэг зурснаар тендер нь шалгарсан оролцогчийн зүгээс ТОӨЗ-ны дагуу бэлтгэж ирүүлсэн тендер, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн дагуу сурах бичиг нийлүүлэхийг баталгаажуулна) болон захиалагч шаардсан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгогдсоны дараа шалгарсан тендерт оролцогчийн бөглөж ирүүлэх гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааны маягтууд багтана. 
Хавсралт  Тендерийн урилга
Тендерийн урилгын маягтыг энэхүү тендерийн баримт бичгийн төгсгөлд жишээ болгон оруулав.
 
 
 
Жич: Энэхүү тендерийн жишиг баримт бичгийн хэсэг, бүлгийн оноосон нэр, гарчиг нь уг баримт бичгийг ойлгоход хялбар дөхөм болгох зорилгоор хэрэглэсэн бөгөөд ямар нэгэн хэм хэмжээ илэрхийлэхгүй болохыг анхаарна уу.
 
 
ХЭСЭГ 1 Тендер шалгаруулалтын журам
 
[ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН НЭР]
 
[СУРАХ БИЧИГ] ХУДАЛДАН АВАХ
ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ
 
 
 
 
 
 
 
 
Тендер шалгаруулалт/ гэрээний нэр, дугаар:
 
 
......................................................................................
 
 
 
 
 
 
 
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
 
 
ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА
 
 
 
Тендерт оролцогчид өгөх зааварчилгааг бөглөх санамж
 
 
Захиалагчийн шаардлагад нийцсэн тендер  бэлтгэхтэй холбоотойгоор тендерт оролцогчид шаардагдах бүрэн мэдээллийг энэ бүлэгт тусгана. Түүнчлэн тендер хүлээн авах, нээх, үнэлэх, "хамгийн сайн" тендерийг шалгаруулах болон гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг багтаана. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ захиалагч ТОӨЗ-г чанд мөрдөнө.
 
Нийлүүлэгчийн гэрээний үүрэг, гэрээний төлбөр, талуудын эрх, үүрэг, хүлээх эрсдэлтэй холбогдсон нөхцөлийг энэ бүлэгт бус харин 6 дугаар бүлэг (гэрээний ерөнхий нөхцөл) болон 7 дугаар бүлэг (гэрээний тусгай нөхцөл)- т тус тус заана.
 
Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа нь тендерийн баримт бичгийн бүрэлдэхүүн болох ба харин гэрээний хэсэг болохгүй.
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
 
 
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН  МАЯГТ
 
 
 
Тендер шалгаруулалтын маягтыг бөглөх санамж
 
 
      Тендерт оролцогч тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу тендерийн маягт, үнийн хуваарийг бөглөж, энэ бүлэгт заасан маягтаар гаргасан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
 
      Арифметик алдаа, хүлээн зөвшөөрөгдөх зөрүү (төлбөрийн хуваарь, сурах бичиг хүргэх хуваарь гэх мэт), сэлбэг болон сурах бичгийн тоо ширхэгийг тендерийн баримт бичгийн дагуу залруулж, өөрчилсний дараа гэрээний маягтад гарын үсэг зурна.
 
      Тендерт шалгарсан оролцогч гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг энэ бүлэгт заасан маягтаар ирүүлэх үүрэгтэй. Урьдчилгаа төлбөрийн баталгааг ирүүлэх шаардлагагүй бол урьдчилгаа төлбөрийн баталгааны маягтыг тендерийн баримт бичигт  хавсаргахгүй.
 
     
 

 
МАЯГТ №: ТМ-1
 
ТЕНДЕРИЙН МАЯГТ
 
Огноо: __________________________
 НТШ-ын дугаар:_________________
Тендерийн урилгын дугаар: _______
Хувилбарын дугаар:______________
 
 
(Захиаоагч байгууллагын нэр)-ын дарга ____________________________танаа
 
 
(а)    Бид тендерийн баримт бичигт нийцүүлэн, шаардлагын хуваарьт заасан нийлүүлэлтийн хуваарийн дагуу дараах сурах бичиг болон холбогдох үйлчилгээг нийлүүлэхээр санал болгож байна:_____________________________
          _________________________________________________________
 
(б)    Бидний тендерийн нийт үнэ нь доорх (в)-д заасан үнийн хөнгөлөлтийг оруулахгүйгээр: ________________________________________________________________болно.
 
(в)    Санал болгож буй үнийн хөнгөлөлт, түүнийг тооцох арга нь дараах болно: _______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
(г)     Бидний тендер нь тендерийн бичиг баримтад заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш [тоо] хоногийн хугацаанд хүчинтэй байх ба та энэ хугацаа дуусахаас өмнө түүнийг сонгох боломжтой;
 
(д)    Бидний тендер шалгарсан тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулж, тендерийн баримт бичигт заасаны дагуу гүйцэтгэлийн баталгаа ирүүлнэ;
 
(е)                    Бид ТОӨЗ-ны 4.2-т заасан нөхцөл үүсээгүй болохыг мэдэгдэж байна;
 
(ж)    Манай компани, салбар, охин компани болон гэрээний аливаа хэсэгт оролцох туслан гүйцэтгэгч, нийлүүлэгчийн хамт Монгол улсын хууль тогтоомжийн дагуу тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулаагүй болохыг мэдэгдэж байна;
 
(з)     Гэрээг албан ёсоор байгуулж хэрэгжүүлэх хүртэл энэхүү тендер болон түүнийг шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл нь бидний хооронд хийгдсэн хэлцэл болно
 
 
 
 
Тендерт оролцогчийн нэр: ___________________________________________________
 
Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:__________________________________
 
Албан тушаал, нэр: ________________________________________________________
 
Хаяг:_____________________________________________________________________
 
 
МАЯГТ №: ТМ-1А
 
Оролцогчийн мэдээллийн хүснэгт
 
 
Огноо: ______________________
НТШ-ын дугаар: ___________________
Тендерийн урилгын дугаар: ________
Хуудасны  ________ –ын _______
 
1. Оролцогчийн албан ёсны нэр
 
2. Түншлэл бол, гишүүн бүрийн албан ёсны нэр:
 
3. Оролцогчийн үүсгэн байгуулагдсан улс:
4. Оролцогчийн үүсгэн байгуулагдсан он:
5. Оролцогчийн үүсгэн байгуулсан улс дахь албан ёсны хаяг:
 
6. Оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд
   Нэр:
   Хаяг:
   Утас/факсын дугаар:
   Цахим шуудан:
 
7.         Дараах бичиг баримтын хуулбарыг хавсаргасан. Үүнд:
q     1.   ТОӨЗ-ны 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу дээр 1-д дурдсан хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ
q     2.   Түншлэлийн хувьд, ТОӨЗ-ны 6.1 дэхь хэсэгт заасны дагуу түншлэл байгуулах тухай албан бичиг эсхүл түншлэлийн гэрээ
q     3.   Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хувьд, ТОӨЗ-ны 4.3-д заасаны дагуу эрх зүйн болон санхүүгийн хувьд бие даасан, арилжааны хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болохыг нотлон харуулсан нэмэлт бичиг баримт
 
 
 
 
 
МАЯГТ №: ТМ-1Б
 
Түншлэлийн мэдээллийн хүснэгт
 
Огноо: ______________________
НТШ-ын дугаар: ___________________
Тендерийн урилгын дугаар: ________
Хуудасны  ________ –ын _______
 
 
1. Оролцогчийн албан ёсны нэр:
 
2. Түншлэлийн гишүүний албан ёсны хэл:
3. Түншлэлийн гүшүүний үүсгэн байгуулагдсан улс:
4. Түншлэлийн гишүүний үүсгэн байгуулагдсан он:
 
5. Түншлэлийн гишүүний дахь албан ёсны хаяг:
 
6. Түншлэлийн гишүүнийг төлөөлөх эрх бүхий этгээд
Нэр:
Хаяг:
Утас/факсын дугаар:
Цахим шуудан:
 
7. Дараах бичиг баримтын хуулбарыг хавсаргасан. Үүнд:
q     1.   ТОӨЗ-ны 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу дээр 1-д дурдсан хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ
q     2.               Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн хувьд, ТОӨЗ-ны 4.3-д заасны дагуу эрх зүйн болон санхүүгийн хувьд бие даасан, арилжааны хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болохыг нотлон харуулсан нэмэлт бичиг баримт
 

МАЯГТ №: ТШМ-2А   МОНГОЛ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭГДСЭН СУРАХ БИЧГИЙН ҮНИЙН ХУВААРЬ
Огноо:_________________
(А  ангилал)                                                               НТШ-ын дугаар: ______________
                        Тендерийн урилгын дугаар: ___
Хувилбарт тендерийн дугаар: _________
Хуудасны  ____ -ын  _____ дугаар ___
ТОӨЗ-ны 16-д заасан валютаар
1
2
3
4
5
6
7
8
9
10
Нэр төрөл
Сурах бичгийн тодорхойлолт
Гарал үүслийн улс
Тоо ширхэг болон эд анги
EXW нэгж үнэ
Нэр төрөл бүрийн EXW бүгд  үнэ
(4x5)
 
Сурах бичгийг эцсийн цэгт хүргэхэд шаардагдах  дотоодын тээвэрлэлт болон  бусад үйлчилгээний  үнэ
 (хэрэв ТШӨХ,  ТОӨЗ-ны 15.8.(а).(3)-д шаардсан бол)
 
 
Монгол улсын нутаг дэвсгэр дээр бий болсон буюу  дотоодын ажиллах хүч, түүхий эд  болон бусад үйлчилгээний өртөгийн
6-р баганад заасан үнэд эзлэх хувь
 
ТОӨЗ-ны 15.8(а).(2)-д заасан гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төлөх НӨТ болон бусад татвар хураамж
 
 
 
Нэр төрөл бүрийн нийт үнэ
(6+7+9)
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тендерийн нийт үнэ (10)
 
 
 
Тендерт оролцогчийн нэр ___________________   Гарын үсэг   ____________________   Огноо   ____________________
 
МАЯГТ №: ТШМ -2Б
 
Монгол улсын гадна үйлдвэрлэгдсэн БӨГӨӨД ИМПОРТООР ОРЖ ИРЭХ
СУРАХ БИЧгийн үниЙн хуваарь
           
 Огноо: ______________________
НТШ-ын дугаар: ___________________
Тендерийн урилгын дугаар: ________
                                                     (Б ангилал)                                                             Хувилбарт  тендерийн дугаар: _______
                                                                                                                                    Хуудасны  ________ –ын _______
               ТОӨЗ-ны 16-д заасан валютаар                     
1
2
3
4
5
6
7
8
9
Нэр төрөл №
Сурах бичгийн тодорхойлолт
 
Гарал үүслийн улс
Тоо ширхэг
 
ТОӨЗ-ны 15.8 (б) (1)-д заасан СИФ  эсхүл СИП нэгж үнэ
Нэр төрөл бүрийн СИФ эсхүл СИП нийт үнэ
(4 х 5)
 
Сурах бичгийг эцсийн цэгт хүргэхэд шаардагдах дотоодын тээвэрлэлт болон  бусад үйлчилгээний  үнэ
(хэрэв ТШӨХ,  ТОӨЗ-ны 15.8(б).(3)-д шаардсан бол)
 
ТОӨЗ-ны 15.8(б).(2)-д зааснаар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төлөх НӨТ болон бусад татвар хураамж
 
Нэр төрлийн нийт дүн
(6 + 7+8)
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тендерийн нийт дүн  (9)
 
 
 
 
           Тендерт оролцогчийн нэр ___________________  Гарын үсэг  ____________________  Огноо   ___________________

 
холбогдох үЙлчилгээний нийлүүлэлтийн хуваарь
             Огноо: ____________________________
 НТШ-ын дугаар:___________________
                                    Хуудасны дугаар ________-ын _______
ТОӨЗ-ны 16.1-д заасан валютаар  
 
1
2
3
4
5
Нэр төрөл
Үйлчилгээний товч тодорхойлолт (Сурах бичгийг эцсийн цэгт хүргэхэд шаардлагатай дотоодын тээвэрлэлт болон бусад үйлчилгээг оруулахгүй)
Гарал үүслийн улс
Нийлүүлэх хугацаа (огноо)
Дуусах хугацаа (огноо)
 
 
 
 
 
 
Тендерт оролцогчийн нэр _________________________ Гарын үсэг ______________________ Огноо ___________________

МАЯГТ №: ТМ-3А
 
3. ТЕНДЕРИЙН БАТАЛГААНЫ МАЯГТ
(БАНКНЫ БАТАЛГАА)
 
 
[Захиалагч байгууллагын нэр]
 
 
[Тендерт оролцогчийн нэр] (цаашид "Тендерт оролцогч" гэх) нь [Тендер шалгаруулалтын нэр] сурах бичиг нийлүүлэхээр тендер (цаашид "Тендер" гэх) санал болгосонтой ХОЛБОГДУУЛАН,
 
Энэхүү баталгаагаар [Банкны нэр] (цаашид "Банк" гэх) нь [захиалагчийн нэр] (цаашид "захиалагч" гэх)-ийн өмнө нийт [мөнгөн дүн]–ийн[1] төлбөр хийх үүрэг хүлээж батлан даалт гаргаж байна.
 
Төлбөр хийх үүрэг нь дор дурдсан нөхцөлд үүснэ. Үүнд:
 
(1)     тендерийг нээсний дараа тендерийн маягтад заасан тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө тендерт оролцогч өөрийн тендерийг буцааж авсан;
 
(2)    захиалагч тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах эрх олгосон үед тендерт оролцогч:
 
(а)       тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу гэрээг байгуулаагүй бол;
 
(б)       тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй бол.
 
Энд тодорхойлогдсон нөхцөлүүдийн аль нэг нь үүссэнийг дурдаж дээр зааснаас хэтрэхгүй мөнгөн дүнтэй тэнцэх төлбөр хийх тухай захиалагчийн анхны шаардлагыг бичгээр хүлээн авсан даруй төлбөрийг үл маргалдах журмаар шилжүүлнэ.
 
Энэхүү баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн дотор буюу [огноог оруул] хүртэл хүчинтэй. Захиалагч баталгаатай холбогдсон аливаа шаардлагыг энэ хугацаанд багтаж банкинд мэдэгдэх ёстой.
 
 
Та бүхнийг хүндэтгэсэн,
 
 
Банкны эрх бүхий албан тушаалтны гарын үсэг  _________________________________
Албан тушаал, нэр  _________________________________________________________ Банкны тамга
 
Огноо: _____________
 
Хаяг:_____________________________________________________________________

МАЯГТ №: ТМ-3Б
 
ТЕНДЕРИЙН БАТАЛГААНЫ МАЯГТ
(ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДНЫ  БАТАЛГАА)
 
 
[Захиалагч байгууллагын нэр]
 
 
[Тендерт оролцогчийн нэр] (цаашид "Тендерт оролцогч" гэх) нь [Тендер шалгаруулалтын нэр] сурах бичиг нийлүүлэхээр тендер (цаашид "Тендер" гэх) санал болгосонтой ХОЛБОГДУУЛАН,
 
Энэхүү баталгаагаар [Хөрөнгийн бирж] (цаашид "Бирж" гэх) нь [захиалагчийн нэр] (цаашид "захиалагч" гэх)-ийн өмнө нийт [мөнгөн дүн]–ийн[2] төлбөр хийх үүрэг хүлээж тендерт оролцогчын засгийн газрын бондыг[3] үндэслэн батлан даалт гаргаж байна.
 
Төлбөр хийх үүрэг нь дор дурдсан нөхцөлд үүснэ. Үүнд:
 
(2)     тендерийг нээсний дараа тендерийн маягтад заасан тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө тендерт оролцогч өөрийн тендерийг буцааж авсан;
 
(3)    захиалагч тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах эрх олгосон үед тендерт оролцогч:
 
(а)       тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу гэрээг байгуулаагүй бол;
 
(б)       тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй бол.
 
Энд тодорхойлогдсон нөхцөлүүдийн аль нэг нь үүссэнийг дурдаж дээр зааснаас хэтрэхгүй мөнгөн дүнтэй тэнцэх төлбөр хийх тухай захиалагчийн анхны шаардлагыг бичгээр хүлээн авсан даруй засгийн газрын бондыг үл маргалдах журмаар шилжүүлнэ.
 
Энэхүү баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн дотор [огноог оруул] хүртэл хүчинтэй. Захиалагч баталгаатай холбогдсон аливаа шаардлагыг энэ хугацаанд багтаж банкинд мэдэгдэх ёстой.
 
 
Та бүхнийг хүндэтгэсэн,
 
Банк/Биржийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг  _________________________________
Албан тушаал, нэр  _________________________________________________________ Банк/Биржийн  тамга
 
Огноо: _____________
 
Хаяг:_____________________________________________________________________

 
Чадварын мэдээлэл ирүүлэх маягтууд
 
 
МАЯГТ №: ТМ-5А
 
Санал болгож буй туслан гүйцэтгэгч
 
 
Зүйл
Туслан гүйцэтгэгчийн нэр
Бүртгэгдсэн газар болон чадавхи
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

МАЯГТ №: ТМ-5Б
Ижил төрлийн гэрээ гүйцэтгэсэн туршлага
Тендерт оролцогч эсхүл түншлэлийн гишүүний нэр
Гэрээ тус бүрээр маягтыг бөглөнө.
1.
Гэрээний дугаар
 
 
 
Гэрээний нэр
 
 
Улсын нэр
2.
Захиалагчийн нэр
3.
Захиалагчийн хаяг
4.
ТББ-д тодорхойлсон гэрээтэй ижил төрлийн гэрээ эсэх, уг гэрээний онцлог
 
5.
Гэрээнд оролцсон байдал (нэгийг сонгох)
‚Үндсэн нийлүүлэгч      ‚ Туслан гүйцэтгэгч     ‚ Түншлэлийн гишүүн
6.
Гэрээ/туслан гүйцэтгэх гэрээ/түншлэл дэх хувьд ногдох гэрээний дүн/-ний үнийн дүн (гэрээ байгуулагдах эсхүл дуусгавар болсон үеийн мөнгөний нэгжээр илэрхийлсэн гэрээний дүн байна)
Мөнгөний нэгж                      Мөнгөний нэгж                 Мөнгөний нэгж
7.
Гэрээний дүн: _______;      Туслан гүйцэтгэх гэрээ: _______;            Түншлэл дэх хувьд ногдох гэрээний дүн: _______;
8.
Гэрээ байгуулсан/дуусгавар болсон огноо
9.
Гэрээ нь хуваарьт хугацаанаас _____ сарын өмнө/дараа дууссан. (хэрэв хоцорч дууссан бол тайлбарлах)
 
10.
Гэрээ нь гэрээний үндсэн үнийн дүнгээс _________  дутуу/илүү дүнгээр дуусгавар болсон.  (хэрэв илүү гарсан бол тайлбарлах)
 
11.
Тусгай техникийн шаардлагууд.
 
12.
Нийт гэрээний үнийн дүнд туслан гүйцэтгэх гэрээгээр нийлүүлсэн сурах бичгийн дундаж хувийн жин, тухайн сурах бичгийн эх сурвалжийг тусгах.
 
 

Нэгдсэн хүснэгт:  Одоо хэрэгжиж буй гэрээ
Тендерт оролцогч эсхүл түншлэлийн гишүүний нэр
 
Тендерт оролцогч болон түншлэлийн гишүүн бүр өөрсдийн хэрэгжүүлж буй буюу одоо гүйцэтгэж буй бүх гэрээний талаар мэдээлэл ирүүлнэ.  Уг мэдээлэл нь гэрээ хэрэгжүүлэх чадавхигүй болсон эсхүл ажил дуусгавар болсон гэрчилгээ буюу ажил хүлээлцсэн актаа хүлээн авч байгаа гэрээний хувьд хамаарахгүй.
 
Гэрээний нэр
Захиалагч, холбоо барих хаяг/утас/факс
Гэрээний үнийн дүн ()
Гэрээг дуусгахаар төлөвлөсөн хугацаа
Дараагийн 6 сард нэхэмжлэх үнийн дүнгийн сарын дундаж (/сар)
1.
 
 
 
 
2.
 
 
 
 
3.
 
 
 
 
4.
 
 
 
 
5.
 
 
 
 
Бусад.
 
 
 
 
 
МАЯГТ №: ТМ-5Г
Санхүүгийн чадавхи
Тендерт оролцогч эсхүл түншлэлийн гишүүний нэр
 
Тендерт оролцогч түншлэлийн гишүүн бүрийг оролцуулан ТОӨЗ-ны 18.2 (a) заалт болон түүнд харгалзах ТШӨХ-д заасан шаардлагыг хангаж буйг харуулсан санхүүгийн мэдээллийг ирүүлнэ.  Тендерт оролцогч эсхүл түншлэлийн гишүүн бүр энэ маягтын дагуу өөрийн холбогдох мэдээллийг ирүүлнэ.  Шаардлагатай бол банкны мэдээллийн хүснэгтийг тус тусдаа бөглөнө.  Татварын албанд тушаасан (Захиалагч шаардсан бол аудитаар баталгаажуулсан байх)  санхүүгийн тайланг нотлох баримт болгон энд хавсаргана.
Банк
Банкны нэр
 
Банкны хаяг
 
 
 
Утас
Холбоо барих ажилтны нэр, албан тушаал
 
Факс
Телекс
 
 
 
 
 
 
 
 
 
Сүүлийн (ТШӨХ-д заасан тоо) хүртэлх жилийн хугацааны нийт хөрөнгө болон эх үүсвэрийг төгрөгөөр (хөрвүүлэх ханш нь тухайн жил бүрийн эцсийн байдлаар мөрдөгдөж байсан Монгол банкны зарласан ханш байна) илэрхийлнэ.
 
Санхүүгийн мэдээлэл /ам.доллараар/
 
Сүүлийн (ТШӨХ-д заасан тоо) хүртэлх жилийн хугацаанд
Төлөвлөсөн:
Дараагийн 2 жилийн хугацаанд
 
5
4
3
2
1
1
2
1.  Нийт хөрөнгө
 
 
 
 
 
 
 
2.  Эргэлтийн хөрөнгө
 
 
 
 
 
 
 
3.  Нийт өглөг
 
 
 
 
 
 
 
4.  Эргэлтийн өглөг
 
 
 
 
 
 
 
5.  Татварын өмнөх ашиг
 
 
 
 
 
 
 
6.  Татварын дараах ашиг
 
 
 
 
 
 
 
Санал болгож буй санхүүгийн эх үүсвэр буюу ТОӨЗ-ны 18.2 (a) заалт болон түүнд харгалзах ТШӨХ-д заасан шаардлагыг ханган гэрээг гүйцэтгэх явцад хүрэлцэхүйц эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэйг харуулсан хөрвөх хөрөнгө, зээл авах боломж буюу зээлжих баталгаажсан эрх болон бусад санхүүгийн хэрэгслийг тодорхойлно.
 
Эргэлтийн хөрөнгө, санхүүгийн бусад эх үүсвэр
Дүн
1.
 
2.
 
3.
 
4.
 
 
ТОӨЗ-ны 18.2 (a) заалт болон түүнд харгалзах ТШӨХ-д заасан хугацааны (тендер оролцогч эсхүл түншлэлийн гишүүн бүр) аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, түүнд хийсэн тайлбарыг хавсаргана. 
 
Хэрэв тендерт оролцогчийн улсын хуулиар аудитын баталгааг шаарддаггүй бол хувийн байгууллагын санхүүгийн тайланг эрх бүхий бүртгэгдсэн нягтлан бодогч болон татварын байгууллагын тодорхойлолтын хуулбарыг хавсаргана.

            Ажиллах хүчний чадавхи
Тендерт оролцогчийн нэр
 
Тендерт оролцогч нь гэрээний удирдлага болон хэрэгжилтийг хариуцан ажиллахтай холбогдох ур чадвар, мэргэжлийн шаардлагыг хангасан, хамгийн багадаа 2 хүний нэрийг албан тушаал тус бүрт дэвшүүлнэ.  Нэр дэвшигч бүрийн ажлын туршлагын талаарх мэдээллийг тус тусад нь ирүүлнэ. 
 
Тендерт оролцогч нь гэрээг удирдах, хэрэгжилтийн зохион байгуулах хувилбарт нэр дэвшигчийн ажлын туршлага, ур чадварын талаарх мэдээллийг мөн ирүүлнэ.
 
 
1.
Албан тушаал
 
Үндсэн нэр дэвшигчийн нэр
 
Хувилбарт нэр дэвшигчийн нэр
2.
Албан тушаал
 
Үндсэн нэр дэвшигчийн нэр
 
Хувилбарт нэр дэвшигчийн нэр
3.
Албан тушаал
 
Үндсэн нэр дэвшигчийн нэр
 
Хувилбарт нэр дэвшигчийн нэр
4.
Албан тушаал
 
Үндсэн нэр дэвшигчийн нэр
 
Хувилбарт нэр дэвшигчийн нэр
 

  Шинэчилсэн үнийн хуваарь
 
Шинэчилсэн үнийн хуваарь нь (хэрэв өөрөөр заагаагүй бол) гэрээний нэг хэсэг болох бөгөөд нийлүүлэгчийн ирүүлсэн тендер дэх үнийн хуваариас ялгаатай байвал түүнийг орлоно.  Энэ шинэчилсэн үнийн хуваарь нь ТОӨЗ-ны 18.3, 27.2, болон 32.1 дүгээр зүйлд заасны дагуу аливаа залруулга, тохируулгыг тусгана.
 
 
 
 

 
 
 
 
 
ХОЁРДУГААР ХЭСЭГ
 
 
СУРАХ БИЧГИЙН НИЙЛҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ
ШААРДЛАГА, ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 
БҮЛЭГ 5. СУРАХ БИЧГИЙН НИЙЛҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ
ШААРДЛАГА, ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ
 
 
 
АГУУЛГА
 
1.     СУРАХ БИЧГИЙН жагсаалт болон нийлүүлэлтийн хуваарь......
2.    Холбогдох үйлчилгээний жагсаалт болон гүйцэтгэлийн хуваарь         
3.    Tехникийн тодорхойлолт..............................................................................
4..   Зураг төсөл.............................................................................................................
5.    Шалгалт болон туршилт...................................................................................
 

 
 
Сурах бичиг нийлүүлэлтэд тавигдах шаардлагыг
бэлтгэх санамж
 
 
 
Нийлүүлэлтийн шаардлагын хуваарь нь Тендерийн баримт бичгийн хэсэг бөгөөд үүнд нийлүүлэгдэх сурах бичиг болон холбогдох үйлчилгээний   тодорхойлолт, нийлүүлэлтийн хуваарь зэргийг багтаасан байх ёстой.
 
       Нийлүүлэлтийн шаардлагын хуваарийн зорилго нь тендерийг оновчтой, сайтар бэлтгэхэд тендерт оролцогчдыг шаардагдах мэдээлээр хангах ялангуяа Үнийн хуваарийг бэлтгэхэд дөхөм болох явдал юм.  Үүний зэрэгцээ, гэрээ байгуулах эрх олгох явцад сурах бичгийн тоо хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Нийлүүлэлтийн шаардлагын хуваарь болон Үнийн хуваарьт тулгуурладаг.
 
       Инкотермсийн(EXW, CIF, FOB болон FCA ) нөхцөлд нийцүүлэн ТОӨЗ-д тодорхойлсон нийлүүлэлтийн хугацаанаас үүдэх үр дагаварууд, мөн нийлүүлэлттэй холбоотойгоор  Захиалагчийн хүлээх үүрэг(гэрээ байгуулах эрх олгох, гэрээнд гарын үсэг зурах, аккердитив нээх, баталгаажуулах гм.)-ийн хугацаа зэргийг харгалзан Нийлүүлэлтийн огноо буюу хугацааг оновчтой тодорхойлбол зохино.      
 
 
 
  

2.      Сурах бичгийн жагсаалт ба сурах бичиг нийлүүлэлтийн хуваарь
 
 
[Захиалагч энэхүү хүснэгтийн1-7 хүртлэх баганыг, Тендерт оролцогч 8 баганыг тус тус бөглөнө ].
 
 
 
 
Нэр
 
 
 
 
 
 
Сурах бичгийн тодорхойлолт
 
 
Тоо ширхэг
 
 
 
 
 
 
Хэмжих нэгж
 
 
 
 
 
ТШӨХ-д заасан сурах бичгийг хүргэх  эцсийн цэг (Ажлын талбай)
 
 
Инкотермсийн нөхцөлийн дагуу тогтоосон сурах бичиг нийлүүлэх  хугацаа
 
Сурах бичиг нийлүүлэх хамгийн эхний хугацаа
Сурах бичиг нийлүүлэх эцсийн хугацаа
 
Нийлүүлэгчийн санал болгосон хугацаа
(Тендерт оролцогч энэ баганыг бөглөнө)
1
2
3
4
5
6
7
8
[Дугаар бичих]
[Сурах бичигны товч тодорхойлолтыг бичих]
[нэгжийн  тоо ширхэгийг бичих]
[Хэмжих нэгжийг бичих]
[Сурах бичиг хүргэх газрын нэр]
[Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойших хугацааг бичих]
[Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойших хугацааг бичих]
[Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойших хугацааг бичих]
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                 
 
 
 
 
 
 
 
3.      Холбогдох үйчилгээний жагсаалт ба гүйцэтгэлийн хуваарь
         
  [Энэхүү хүснэгтийг Захиалагч бөглөнө. Үйлчилгээг гүйцэтгэх дуусах хугацааг аль болох бодитой байхаар тооцон, сурах бичиг нийлүүлэх хугацаатай уялдуулан тогтооно].
 
1
2
3
4
5
6
 
 
Нэр төрөл
 
Үйлчилгээний талаархи тодорхойлолт
 
 
Тоо ширхэг
 
 
Хэмжих нэгж
Үйлчилгээг гүйцэтгэх газар болон ажлын талбай
 Үйлчилгээг гүйцэтгэж дуусвал зохих огноо
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

4.      Техникийн тодорхойлолт бэлтгэх санамж

 
Техникийн тодохойлолтын (ТТ) гол зорилго нь захиалагчийн шаардсан сурах бичиг ба холбогдох үйлчилгээний техникийн чанар байдлыг тогтооход оршино.     
Техникийн тодорхойлолт нь захиалагч тендерийг техникийн хувьд шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан цаашид тендерийг үнэлэхэд харьцуулах загвар болдог.  Иймээс сайтар боловсруулагдсан техникийн тодорхойлолт нь тендерт оролцогчид шаардлагад нийцсэн тендер бэлтгэх, харин захиалагчид түүнийг хянан үзэх,  үнэлэх, тендерүүдийг харьцуулахад дэмжлэг болох ёстой.
 ТТ нь техникийн болон гүйцэтгэлийн бүх үзүүлэлт, шаардлагууд, тэдгээрийн баталгаатай хэмжээ буюу хамгийн бага, хамгийн их байх хэмжээний аль тохирохыг тусгаж тодорхойлсон байдаг. Шаардлагатай бол захиалагч нэмэлт тендерийн маягтыг энд оруулж өгдөг бөгөөд (Тендер ирүүлэх маягтын хавсралт болгон ирүүлэхээр) тендерт оролцогч түүнд техникийн үзүүлэлтийн хүлээн зөвшөөрөгдөх буюу баталгаат хэмжээтэй холбогдуулж нэмэлт мэдээллээ бичих ёстой.
Техникийн тодорхойлолтын шалгуур үзүүлэлтүүд нь хязгаарласан шинжтэй байж болохгүй.  Сурах бичиг, материал, шинж чанарын талаарх техникийн тодорхойлолтын стандартад аль болох олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хэрэглэх шаардлагатай. Хэрэв Монгол улсын үндэсний стандарт (MNS 5418:2008), эсхүл тухайлсан өөр стандартыг хэрэглэсэн тохиолдолд  сурах бичиг, материал, шинж чанар нь энэ стандартад дүйцэх буюу түүнээс илүү бол хүлээн зөвшөөрнө гэж техникийн тодорхойлолтод заах хэрэгтэй.
 
Үүнээс гадна  захиалагч сурах бичиг ба холбогдох үйлчилгээний нарийвчилсан техникийн тодорхойлолт бэлтгэхдээ доорх зүйлийг харгалзах шаардлагатай.  
Эдэлгээ
 
Техникийн тодорхойлолтыг боловсруулахын өмнө нэг ном нь нэг хичээлийн жилд ашиглагдах зориулалттай, эсхүл суралцагчсдын гараас гарт дамжин ашиглагдах буюу хэд хэдэн хичээлийн жилд ашиглагдах зэргийг харгалзан үзэх нь чухал. 
 
Дасгалын номыг ихэвчлэн нэг жил ашиглагдана. Уг номонд асуудал шийдвэрлэх, дасгал ажил хийх үед  суралцагсад түүн дээр шууд бичих зориулалтай тул түүнийг дахин ашиглах боломжгүй. Эдгээр дасгалын номын материалын чанар бусад материалаас харьцангуй доогуур байж болох хэдий ч дахин ашиглагдах номтой харьцуулахад зардал ихтэй хувилбар байдаг.
Дахин ашиглагдах сурах бичгийг ихэвчлэн 3 жил ашиглагдахаар тооцож шаардлагуудыг боловсруулдаг. Ахлах ангийн сурах бичиг түүнээс ч удаан эдлэгддэг тул зөвхөн сургалтын хөтөлбөрт үндсэн өөрчлөлт гарсан үед шинэчлэх шаардлагатай байдаг бол бага ангийн сурагчид энэ хугацаанаас өмнө номоо гамгүй эдлэх хандлагатай байдаг.

Бичвэрийн болон хавтасны цаас

 
Доор дурдсан үзүүлэлт, шинжүүд нь сурах бичгийн эдэлгээний хугацаанд нөлөөлнө. Үүнд:
 
·        Жин
·        химийн нэгдэл (модны зөөлөн эдийн найрлагын хэмжээ)
·        хуудасны тасрах хүч, уралтын хүч, цаасны ширхгийн дагуу урагдаж буй эсэх цаасны зузаан, нимгэн эсэх 
 
Захиалагч  дараах үзүүлэлтийг тодорхойлж болох боловч энэ нь хэвлэх машинаас бас хамааралтайг харгалзана:
      усны агуулах  хэмжээ, нэвчимтгий чанар
 
Сурах бичиг ашиглахад хэр зэрэг  хялбар байгааг дараах үзүүлэлтээр тодорхойлно:
 
үсгийн уншигдах чадвар, өнгө цайруулалт
 

Үдэлт

 
Ихэнх улс оронд сурах бичиг зөөлөн хавтастайгаар үдэгддэг боловч зарим оронд тухайлбал ОХУ-д хатуу хавтастай үдэхийг шаарддаг байна. Доор зөвхөн зөөлөн хавтастай сурах бичгийг үдэх талаарх мэдээллийг тусгалаа.
 
§         Мөрлөж үдэх: 96 буюу түүнээс бага хуудастай номыг ихэвчлэн хоёр үдээстэй үднэ.   Хэрэв номын нурууны урт хангалттай гэж үзвэл гурван үдээс хэрэглэж болно. Бичвэрийн хуудасны жин  боломжтой гэж үзвэл  хуудасны тоог 112 хүртэл нэмж болно.
 
§         Нуруулдаж үдэх: 96-аас дээш хуудастай номыг  ихэвчлэн араас нь нуруулдаж үднэ. Хамгийн удаан эдэлгээтэй,  бат бэх үдэгдсэн хэсэг нь машинаар үдэгдсэн хэсэг байдаг. Энэ нь үнэ өртөг ихтэй хэдий ч үүнийг боломжтой бол техникийн шаардлагад тусгаж болно. Гэхдээ үүнийг гараар үдэх аргаар орлуулж болох бөгөөд номын хуудас салж унахгүй байх нөхцөлийг хангасан байхыг анхаарах нь чухал. Хавтасны дөрвөн талд тэмдэглэгээ хийж, номын нуруун хэсгийг цавуудаж, эхний ба арын хуудсыг гадна талаас нь цавуудаж,  наана. 
 

Хавтаслалт

 
Мөрлөж үдэгдсэн эсхүл нуруулдаж үдэгдсэн номын эдэлгээг уртасгах, гадаад үзэмжийн хувьд цэвэр, арчиж цэвэрлэхэд хялбар болгохын тулд доорх гурван аргаар хавтсыг бүрнэ.   
 
§         Машинаар лакдах. Энэ хамгийн өртөг багатай, хялбар арга тул наад захын шаардлага гэж үзнэ. Үүнийг ердийн хэвлэх машинаар хийж болно.
 
§         Хэт ягаан туяагаар шарж лакдах. Энэ арга өртөг өндөр, хэт гялгар өнгөтэй, гэвч номыг сайтар хамгаалах чадвартай. Үүнийг хийхэд тусгай машин шаардагдана.   
 
§         Гялгар бүрэлт. Энэ арга нь эдгээр гурван аргаас хамгийн өндөр өртөгтэй нь. Энэ нь хэт ягаан туяагаар шарж лакдах аргатай нэгэн адил эдэлгээ болон бусад үр дүн өгөх ба түүнийг хэрэглэхэд мөн тусгай төхөөрөмж  шаардагдана.
 

Цаасны хэмжээ, хэлбэр буюу формат

 
Бага ангийн сурагчдын хувьд цаасны хэмжээ, зураг болон үсгийн хэмжээ том байх нь тэдний сурах хүслийг бий болгоно.  Гэвч гэмтэх нь амархан тул эдэлгээний хугацаа бага,  сурагчийн цүнхэнд багтахгүй, анги бүрдэлт ихтэй ангид зай их эзэлнэ. 
 
Сайн зураг чимэглэл төлөвлөлт буюу цаасны цагаан талбайг зохистой ашиглах нь жижиг форматтай ажлыг сайн болгож чадна. Бичигдэх материал нь цаасны хэмжээгээр орох тул үйлдвэрлэлийн өртөгийн хувьд том форматаас хямд байх магадлалтай. Мөн том форматтайг бодвол жижиг форматтай номын ашиглалтын хугацаа илүү урт, хадгалахад хялбар байна.
 
Зарим сэдэв, тухайлбал зураг, хөгжмийн хичээлийн сурах бичиг цаасны хөндлөн формат дээр хэвлэх нь илүү тохиромжтой. 
 
Тендерийн баримт бичигт хуудасны зөвшөөрөгдөх хамгийн бага хэмжээг тодорхой заах ёстой. Нэгэнт ихэнх тендерт оролцогч энэ хэмжээнээс хэтрэхгүй тул  ямар хичээлийн сурах бичиг хэвлүүлэх гэж буй, суралцагчдын нас,  дотоодод болон гадаадад байх цаас үйлдвэрлэх болон хэвлэлийн машины ердийн ашиглагддаг хэмжээ, болон хадгалах, тээвэрлэх боломж байгаа эсэхийг харгалзан цаасны хэмжээг зөв сонгох шаардлагатай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн А хэмжээнүүдийг ашиглах нь зүйтэй. Мөн А5 (21 см өндөр, 14.8 см өргөн) хэмжээтэй цаас нь ихэнх тохиолдолд зохимжтой байдаг. 

Өнгө

 
Ихэнх сурах бичиг хоёр буюу дөрвөн өнгөөр хэвлэгдэн гардаг. Энэ нь хар цагаан  өнгөөр хэвлэн гаргахаас өртгийн хувьд нилээд өндөр боловч цаасны үнэ /энэ нь үйлдвэрлэлийн нийт өртөгийн 60-70 хувийг эзэлдэг/ өнгөний тооноос үл хамааран ойролцоо байх тул нийт нэмэгдэл зардал нь тийм ч их биш байж болно. Компьютер график нь өнгөтөөр эх бэлтгэх ажлыг харьцангүй бууруулна. Гэхдээ өнгийг зөвхөн сурах бичгийн сургалтын үр нөлөөг нэмэгдүүлж байвал ашиглаж болох ба бага ангийн сурагчдад илүү тохиромжтой.
 

Нэг жил ашшиглагдах зориулалттай сурах бичгийн цаас

 
Цагаан, механик оффсет хэвлэлийн цаас байх бөгөөд 40 хувиас илүүгүй механик модны орцтой, цэг, нүх зэрэг гэмтэлгүй байна.
60-65 грамм, дасгал ажлын хувьд 55 грамм жинтэй цаас нь зохих бүрсгэртэй байхыг зөвшөөрнө.
Цаасны ширхэг нь номын нурууны дагуу байна.

Нэгээс дээш жил ашшиглагдах зориулалттай сурах бичгийн цаас

 
Цагаан, мод ороогүй оффсет хэвлэлийн цаас байх бөгөөд цэг, нүх зэрэг гэмтэлгүй тэгш байна.
70-80 грамм, дасгал ажлын хувьд 70 грамм жинтэй цаас нь зохих бүрсгэртэй байхыг зөвшөөрнө.
Хамгийн бага тод байдал нь 83 хувь (ISO 2470)
Цаасны ширхэг нь номын нурууны дагуу байна.

Хавтас

 
Цагаан нэг талдаа зурагтай хавтас (картон хавтас нэг жил ашиглах номонд тохиромжтой) зөвхөн нэг тал нь бүрээстэй.
220 грамм (200 грамм  нь нэг жил ашиглах номонд тохиромжтой. )
Хамгийн бага тод байдал нь 83 хувь (ISO 2470)
Цаасны ширхэг нь номын нурууны дагуу байна.
Машинаар лакдах, хэт ягаан туяагаар шарж лакдах эсхүл гялгар бүрэлттэй байж болно.
 
 
Захиалагч тендерийн баримт бичигт тусгагдсан техникийн тодорхойлолтыг гүйцэтгэгч хэрхэн дагаж мөрдөж буйг хянах нь чухал. Тэдгээрийн заримыг энгийн багаж төхөөрөмжөөр шалгаж болно. Зарим тохиолдолд, тухайлбал сурах бичгийн цаас, хавтсан дах модны орцын хэмжээ, номын үдээсний бат бөх чанар зэргийг тогтооход тусгай лабороторын төхөөрөмж шаардагдаж болно.
 
Тендерийн баримт бичигт техникийн тодорхойлолтоос гадна ямар шалгалт/туршилтыг захиалагч шаардах болон түүнийг хаана, хэнээр хийлгэх зэргийг тусгасан байх ёстой.
 
Тендерийн баримт бичигт гүйцэтгэгчээс шалгах туршихад зориулан номын загварыг тодорхой тоогоор шаардаж болно. Гэвч нийлүүлэгч үүнд маш болгоомжтой хандаж хамгийн сайныг нь сонгох нь түүний хэвлэлтийн бүх дамжлагын чанарыг бүрэн илэрхийлэхгүй тул захиалагч түүвэр шалгалтыг хийж байх ёстой. Энэ талаар гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэх шаардлагатай.
 
Худалдан авах ажиллагаанд нэг ном шалгаруулах, эсхүл олон ном шалгаруулах тохиолдолд тендерт оролцогч загвар номыг тендерийн бүрэлдэхүүн хэсэг болгон ирүүлэх шаардлагатай. Эдгээр нь бичвэрийн цаас, хавтас, үдэх хэлбэр зэрэг хэвлэх ажиллагаанд тавигдсан шаардлагуудыг хангаж хийгдсэн байна. Тендерт оролцогч загвар ном нь техникийн шаардлага хангасан гэдгийг баталж гарын үсэг зурсан байх шаардлагатай.
 
Чанарын хяналт
 
Цаас ба хавтас
 
Цаас хавтасны чанарыг мэргэжлийн лабороторын тусламжтайгаар шалгаж механик модны орцны хэмжээг хангасан эсэхийг тодорхойлж болно.
Цаасны ширхэгийн чиглэлийг шалгахдаа хуудас цаасыг усанд хийж үзнэ. Энэ нь дээш нугарч гуурс хэлбэртэй болно. Цаасны ширхэг нь уг гуурсны дагуу буюу зэрэгцсэн /параллель/ байрлалтай байна. Цаасны ба хавтасны зузааныг ердийн микрометрээр шалгаж болно.
 
Үдэлт
 
Техникийн тодорхойлолтод тусгагдсаны дагуу сурах бичиг үдэгдсэн эсэхийг нягтлах нь чухал.  Түүнийг гүйцэтгэх  хамгийн хялбар арга зам нь бүлэг бүрийн огтлооны гол төвийн үдээс буюу утсыг сайтар хянах явдал юм. Нэг багц болон үдэгдэх хуудасны тоо 16 буюу 32 хуудас байхаар тооцно.
 
Мөрлөж үдсэн номыг шалгахдаа төмөр үдээс нуруулдаж үдсэн байрлалтай тохиолдолд эсвэл хэт чанга эсвэл хэт сул үдэгдсэн байна гэж үзнэ. Төмөр үдээсээр үдэгдсэн номын  сул тал нь  номыг дэлгэхэд төвөгтэй байх явдал юм.  Чанаргүй  мөрлөж үдэгдсэн  номын хуудас дундаасаа тасарч унах магадлалтай.
 
Хуудас хэрхэн сайтар үдэгдсэнийг шалгах хамгийн энгийн арга нь номыг дэлгэж дундаас нь хуудсыг зөөлөн татах замаар шалгах арга юм.  Сайтар үдэгдсэн номын хуудсыг татахад үдсэн хэсэгт хуудасны тасархай үлдэж хуудас урагдана. Хэрэв номын хуудаснууд хялбархан салж байвал захиалагч мэргэжлийн лабораториор шалгалтыг хийлгэх саналыг тавьж болно. 
 
Хавтаслалт
 
Номын хавтсыг машинаар лакдаж бүрэхдээ сайтар цэвэрлэж арчсан байх шаардлагатай. Захиалагч үүнийг хэрхэн чанартай хийгдсэнийг хурц үзүүртэй зүйлээр хавтасны гадаргуу дээр зөөлөн хусна.    Гэвч энэ арга хавтасны гаднах гадаргуу (бүрэгч материал)-г гэмтээж болзошгүй. Хэт яагаан туяагаар шарж лактсан хавтасыг мөн ижил маягаар шалгаж болно. Харин гялгар бүрэлттэй хавтсыг шалгахдаа гялгар бүрээсийг хэвлэмэл хавтаснаас салгах гэж оролдох хэрэгтэй.
 
Өнгө будаг
 
Сурах бичиг 4 өнгөөр хэвлэсэн эсэхийг томруулдаг шилний тусламжтайгаар шалгаж болно.   Хар цагаан өнгийн холимог дэвсгэр бүхий зураг нь бүдэг болон гэгээ хоёрын хоорондын эрс ялгааг хурц тусгасан байх шаардлагатай.  Хар цагаан өнгийн бичвэр  болон шугаман зураглал нь томруулдаг шилээр харахад саарал харагдахаасаа илүү хар, хурц ирмэгтэй харагдана. Хэрэв нийлүүлэгч чанар муутай бэх хэрэглэсэн тохиолдолд шугаман зураглал зөвхөн саарал харагдах төдийгүй хуруугаар дагуулж унших явцад хуруун дээр бэх наалдана.
 
4. Техникийн тодорхойлолт
 
Сурах бичиг ба холбогдох үйлчилгээ нь дараах техникийн тодорхойлолт болон стандартыг хангасан байна:
 
Нэр төрлийн дугаар
 
Сурах бичиг ба холбогдох үйлчилгээний нэр
 
Техникийн тодорхойлолт болон стандарт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 

Зураг, Төсөл

 
Тендерийн баримт бичигт зураг, төсөл ирүүлэх шаардлагатай бол дараах хүснэгтийг ашиглана.
Зураг төслийн жагсаалт
 
Зураг, төслийн дугаар.
 
 
Зураг төслийн нэр
 
Зориулалт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5. Шалгалт, Tуршилт
 
Захиалагч шаардлагатай бол нийлүүлэгдэх сурах бичгийн хувьд хийгдсэн байх  ёстой үйлдвэрийн болон бусад шалгалт, туршилтын жагсаалтыг холбогдох мэдээлийн хамт ирүүлэхийг  тендерт оролцогчоос шаардаж болно.

 
 
[ДООРХИ НӨХЦӨЛҮҮДИЙГ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД
ГЭРЭЭНИЙ ТУСГАЙ НӨХЦӨЛД ЗААЖ ОРУУЛНА]
 
 
Урамшуулал
[Гэрээгээр нийлүүлэгдэх сурах бичгийг хуваариас өмнө хүргэх нь захиалагчид ашиг тустай бол сурах бичгийг хуваариас өмнө хүргэсэн тохиолдолд нийлүүлэгчид мөнгөн урамшуулал өгөх тухай нөхцөлийг оруулж болно.]
 
Хохирлыг барагдуулах
[Тухайн сурах бичгийн шинж чанарын улмаас ямар нэг алдагдлыг (жишээлбэл бүтээгдэхүүний хариуцлагатай холбогдсон) нөхөх, эсхүл үүрэг хүлээх шаардлага үүсч болзошгүй тохиолдолд энэ тухай заалтыг гэрээний тусгай нөхцөлд заана.]
 
Сэлбэг
[Энд боломжтой бол захиалагчид шаардлагатай сэлбэг, хэрэгслийн жагсаалтыг, эсхүл захиалагчийг шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах зорилгоор тэдгээрийг үйлдвэрлэх, нийлүүлэхийг гүйцэтгэгч зөвшөөрөх тухай заалтыг оруулна. Сэлбэгээр хангах үүргийн үргэлжлэх хугацаа, сэлбэг авах тухай захиалагчийн хүсэлтийг нийлүүлэгч хүлээн аваад ямар хугацаанд нийлүүлэх тухай заана.]
 
Лиценз болон зөвшөөрөл
[Сурах бичгийг импортлох болон ашиглахад ямар нэг лиценз, зөвшөөрөл шаардагдах бол тус лиценз, зөвшөөрлийг гаргуулах болон холбогдох зардлыг аль тал хариуцах тухай заалтыг оруулна.]
 
Албан бичиг солилцох
[Захиалагч гэрээний маягтын 4 дүгээр зүйлд заасан мэдэгдлээс бусад албан бичгийг өөр хаягаар хүлээн авах, илгээх хүсэлтэй бол үүнийгээ гэрээний тусгай нөхцөлд заана.]
 

 НАЙМДУГААР БҮЛЭГ
 
ГЭРЭЭНИЙ МАЯГТ
 
 
 
                                      БАТЛАВ.                                          
  ЗАХИАЛАГЧ
 
_______________________
(Тамга, тэмдэг)
_______________________
(Гарын үсэг)
_______________________
(Албан тушаал)
 
           НИЙЛҮҮЛЭГЧ
 
_______________________
(Тамга, тэмдэг)
_______________________
(Гарын үсэг)
_______________________
(Албан тушаал)
 
 
 
 [Тендер шалгаруулалт/гэрээний нэр] гэрээ.
 
Дугаар № [Тендер шалгаруулалт/гэрээний дугаар]
 
 
 
 
............................... хот/аймаг
 
 
            Нэг талаас [захиалагчийн нэр] (цаашид "захиалагч" гэх), нөгөө талаас [нийлүүлэгчийн нэр] (цаашид "нийлүүлэгч" гэх)  дараах зүйлийг харилцан тохиролцож  _____ оны ___ сарын ____-ний өдөр энэхүү  ГЭРЭЭГ  (цаашид "гэрээ" гэх) байгуулав.
 
1.      Монгол Улсын Иргэний болон бусад хууль тогтоомжийн дагуу сурах бичиг нийлүүлэхтэй холбогдон захиалагч, нийлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино.
 
2.      Захиалагч нь [гэрээний нэр, дугаар]-г (цаашид "сурах бичиг" гэх) [гэрээний үнийг тоогоор болон үсгээр] (цаашид "гэрээний үнэ" гэх) нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно.
 
3.      Захиалагч нь сурах бичгийн нийлүүлэлтийг ____________ төгрөгийн төвлөрсөн төсвийн хөрөнгөөр, ____________ төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ____________ төгрөгийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
 
4.      Нийлүүлэгч нь _____________________________________________________ нэр төрлийн сурах бичгийг _____ оны __ дугаар сарын ___-нээс _____ оны __ дугаар сарын ___-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө.
 
5.      Дор дурдсан бичиг баримт нь гэрээний хэсэг болно (цаашид "гэрээний баримт бичиг" гэх). Үүнд:
 
5.1 Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл;
5.2 Тендер ба үнийн хуваарь;
5.3 Гэрээний тусгай нөхцөл;
5.4 Гэрээний ерөнхий нөхцөл;
5.6 Техникийн тодорхойлолт болон сурах бичиг нийлүүлэлтийн хуваарь;
5.7 Санхүүжилтийн хуваарь.
5.8 Бусад шаардлагатай баримт бичиг[4];
 
Гэрээ нь энд дурдсан сурах бичгийн нийлүүлэлтийн талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно. Хэрэв гэрээний баримт бичгүүд хоорондоо зөрчилдвөл дээр дурдсан дарааллын дагуу ач холбогдол өгч шийдвэрлэнэ.
 
6.      Нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан сурах бичгийг нийлүүлж, гэмтэл согог арилгах үүрэг хариуцлагыг хүлээж байна.
 
7.      Захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх сурах бичиг болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна.
 
8.      Гэрээнд холбогдох асуудлаар талууд албан бичгээр буюу шуудан, телекс, цахилгаан болон факсаар харилцана.
 
 
 
     ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
 
[Албан тушаал, нэр]
[Гарын үсэг]________________________
 
ТАМГА
 
[Захиалагчийн хаяг]
[Утас/факсын дугаар]
[Харилцагч банкны нэр, дансны дугаар]
 
 
 
      НИЙЛҮҮЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
 
[Албан тушаал, нэр]
[Гарын үсэг]________________________
 
ТАМГА
 
[Захиалагчийн хаяг]
[Утас/факсын дугаар]
[Харилцагч банкны нэр, дансны дугаар]
 
 
 
 
 

ХАВСРАЛТ

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
 
 
Тендерийн урилгыг бэлтгэх, бөглөх санамж
 
Тендерийн урилгыг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хууль, "Босго үнэ батлах тухай" Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоол, Сангийн сайдын 2006 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Цахим сүлжээнд тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам"-д заасны дагуу бэлтгэж, зарлан мэдээлнэ.
 
Тендерийн урилгын зорилго нь эрх бүхий тендерт оролцогчид тендер шалгаруулалтад оролцох боломж олгож энэ тухай шийдвэр гаргахад нь шаардлагатай мэдээллээр хангахад оршино.
 
Урьдчилсан сонголт явуулсан нөхцөлд урилга болон тендерийн баримт бичгийг зөвхөн урьдчилсан сонголтод шалгарсан оролцогчдод илгээж, тендер шалгаруулалтад оролцуулна.
 
 
 
 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           
 
Огноо[5] : ____________
Тендер шалгаруулалтын нэр: ____________
Тендер шалгаруулалтын дугаар: ____________
 
                                   
                       
[Захиалагчийн нэр] эрх бүхий тендерт оролцогчдоос [сурах бичгийн товч тодорхойлолт]–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [дүн][6] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [тоо] хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерийн хамт [дүн] [7] төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа[8] ирүүлнэ.
 
Тендерийг [тендер хүлээн авах эцсийн огноо, цаг]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [огноо]-ний өдрийн, [цаг][9]-т нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.[10]
Монгол Улсын гарал үүсэлтэй сурах бичигт 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцно.[11]
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
[Захиалагчийн тодорхой хаяг
(өрөөний дугаар, харилцах албан тушаалтны нэр, утас/факс)]
 
 
 
 
 
 

[1]       Баталгааны дїнг тендерийн, эсхїл захиалагч хїлээн зєвшєєрєх чєлєєтэй хєрвєх валютаар илэрхийлж, їсгээр болон тоогоор заана. Баталгааний мөнгөн дүн нь ТОӨЗ-ны 21.1-д заасантай ижил байна.
[2]       Баталгааны дүнг тендерийн, эсхүл захиалагч хүлээн зєвшєєрєх чєлєєтэй хєрвєх валютаар илэрхийлж, үсгээр болон тоогоор заана. Баталгааний мөнгөн дүн нь ТОӨЗ-ны 21.1-д заасантай ижил байна.
[3]        Засгийн газрын бондны эргэн төлөгдөх хугацаа нь тендер нээх өдрөөс хойш 3-с доошгүй сарын      дараа байна. 
[4]       Хоёр тал харилцан тохиролцож гэрээний нєхцєлд оруулсан зайлшгїй шаардлагатай нэмэлт, єєрчлєлтїїд.
[5]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.
[6]       Тендерийн баримт бичгийг түүнийг бэлтгэхэд буюу хувилж олшруулах, шуудангаар хүргэх зэрэгт зарцуулсан өртгөөр үнэлж, тендер шалгаруулалтад оролцохыг хүсэгчдэд энэ үнээр саадгүй олгоно.
[7]       Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.
[8]       Сурах бичгийн төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.
[9]       Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.
[10]      Гадаадын этгээдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй бол "Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй" гэж бичнэ.
[11]      Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь "Монгол Улсын гарал үүсэлтэй сурах бичигт давуу эрхийн зөрүү тооцохгүй" гэж бичнэ.