A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАС, ЁС СУРТАХУУН, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨГЖИЛД НИЙТЛЭГ АЮУЛТАЙ АЖЛЫН БАЙР, АЖИЛ МЭРГЭЖИЛ /ХС-ын 2016-02-08-ны А/36 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
 /ХС-ын 2016-02-08-ны А/36 дугаар тушаалаар хүчингүй болсон/
 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын
 2008 оны 107 тоот тушаалын хавсралт
 
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАС, ЁС СУРТАХУУН, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨГЖИЛД НИЙТЛЭГ АЮУЛТАЙ АЖЛЫН БАЙР, АЖИЛ МЭРГЭЖИЛ
 
1.1.Насанд хүрээгүй хүнийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт", "Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалт"-д тусгагдсан ажлын байранд ажиллуулахыг хориглоно.
1.2.Насанд хүрээгүй хүнийг эрүүл мэнд, амь нас, ёс суртахуун, аюулгүй байдал, хөгжилд нийтлэг аюултай дор дурьдсан ажлын байр, ажил мэргэжлзэр ажиллуулахыг хориглоно. Үүнд:
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур:
а/Ажлын байраар:
-         Цаг уурын тохиромжгүй, онц аюултай үзэгдэл бий болсон нөхцөлд
бог малыг 1000 метрээс илүү зайд оторлох, хариулах ажил
-         Хараа хяналтгүйгээр ойн дагалт нөөцийг цуглуулах
-         Ойн түймэр унтраах ажил
-         Мал нядалгааны газар
б/Ажил, мэргэжлээр:
-         Лабораторийн малчин
-         Анчин
-         Мод бэлтгэгч, хөрөө рамчин
Боловсруулах үйлдвэрлэл:
а/Ажлын байраар:
-         Архи, согтууруулах ундааны үйлдвэр
-         Тамхины үйлдвэр
 
Зочид буудал, зоогийн газар:
а/Ажлын байраар:
Шөнийн клуб, бар, казино, мөрийтэй тоглоомын болон цэнгээний газар
-     Зочид буудал, дэн буудал, зочлох гэрийн зочдод бараа болох үйлчилгээ
-     Сауна, амралтын газар
6/Ажил, мэргэжлээр:
-          Хамгаалагч
-          Тайчих үзүүлбэр үзүүлэгч
Нийтийн ахуйн үйлчилгээ:
а/Ажлын байраар:
-          Массажийн үйлчилгээ
6/Ажил, мэргэжлээр:
-          Массажист
Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа:
а/Ажлын байраар:
-          Гуйлга гуйлгах
6/Ажил, мэргэжлээр:
-          Гэрийн үйлчлэгч / Өрхөөс тусгаар орчинд /
-          Гэрийн асрагч / Өрхөөс тусгаар орчинд /
2 дугаар бүлэг.
АЖЛЫН БАЙРНЫ ОРЧНЫ НӨХЦӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХОРИГЛОХ АЖЛЫН БАЙР, АЖИЛ МЭРГЭЖИЛ
2.1.Халуун, хүйтэн, дуу чимээ, чичиргээ, доргилт, агаарын найрлагатай холбоотой хориглох нөхцөл:
2.1.1.Дулааны улиралд ажлын байранд Цельсийн +25-аас дээш, гадаа талбайд + 32-аас дээш хэмийн халуун, хүйтний улиралд ажлын байранд +16 -аас доош хэмийн дулаан, гадаа талбайд - 21-ээс доош хэмийн хүйтэн нөхцөл бүхий орчин.
2.1.2.Ажлын   байрны   харьцангуй   чийгшил   хүйтний   улиралд   75   %-иас, дулааны улиралд 55 %-иас их нөхцөл бүхий орчин
2.1.3. Агаарын найрлагад хүчилтөрөгч 20-иас бага хувь эзлэх нөхцөл бүхий орчин
2.1.4  Ажлын 8 цагт шуугианы хэмжээ 85 ДБ-ээс илүү нөхцөлтэй орчин
2.1.5. 2 метрээс өндөрт тусгай бэхэлгээгүй ажиллах орчин
2.1.6  Байгалийн   гэрэлтүүлгийн   коэффициент 1.0   %-иас,  гэрэлтүүлгийн хэмжээ 300 лк-аас доош нөхцөл бүхий орчин
2.1.7. 1 хүнд цагт 40 мЗ —аас доош агаарын солилцуулалт хийгдэж буй орчин
2.2.Химийн хорт болон аюултай бодис, тэсрэх, шатамхай материалтай харьцах ажил:
2.2.1.     Химийн хорт болон аюултай бодистой харьцах ажил
2.2.2.     Галд шатамхай, тэсрэх бодистой харьцах ажил
2.2.3.     Хлорын зэрэг хорт хийтэй харьцах ажил
2.3.Цацраг  идэвхит  болон биологийн идэвхит  бодистой харьцах бүх төрлийн ажил
2.2.Насанд хүрээгүй хүнийг ажлын байрны орчны аюултай холбоотой дор дурьдсан ажлын байр, ажил мэргэжлээр ажиллуулахыг хориглоно. Үүнд:
Боловсруулах үйлдвэр:
а/Ажлын бапраар:
-          Өлөнгийн цех
-          Үр тариа, малын тэжээл үйлдвэрлэлд тээрэмдэх, савлах ажил
-          Хэвлэх үйлдвэрийн тугалга хайлах ажил
-          Мансууруулах үйлчилгээтэй болон сэтгэцэд нөлөөлөх эмийн ургамал, түүхий эд цуглуулах ажил
-          Резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Шил, шилэн бүтээгдэхүүн, шаазан, ваар, эрдэс бодис, барилгын шавар материал, шохой, гипс, бетон, цементийн үйлдвэрлэл
-     Эм, эмнэлгийн хэрэгсэл, химийн болон ургамлын гаралтай, био бэлдмэлийн     үйлдвэрлэлд  эцсийн бүтээгдэхүүнийг савлах, баглахаас бусад бүх ажил
Бохир ус, хог хаягдал цэвэрлэх үйл ажиллагаа:
а/Ажлын байраар:
-         Хогийн цэг
-         Бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах ажил
-         Хог хаягдал цуглуулах, ариутгах, ялгах, боловсруулах, цэвэрлэх, устгах ажил
 
Барилга:
а/Ажлын бапраар:
-         Шохойн цех
-         Барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил
-         Барилга нураах ажил
Бөөний болон жижиглэн худалдаа:
а/Ажлын байраар:
-     Муудсан жимс, ногоо ялгах ажил
Тээвэр, агуулахын үйл ажиллагаа:
а/Ажлын байраар:
-     Аммиакан хөргүүртэй зоорь, агуулах
Нийтийн ахуйн үйлчилгээ:
а/Ажлын байраар:
-         Нийтийн бие засах газрын цэвэрлэгээний ажил
-         Алт мөнгөний дарханы газар
Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа:
а/Ажлын байраар:
-         Сэтгэцийн, халдварт, хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа
-         Цогцос хадгалах, шарил занданшуулах газар
-         Гамшгийн болон үйлдвэрлэлийн ослын хор уршгийг арилгах ажил
Урлаг, үзвэр, тоглоом наадам, спортын үйл ажиллагаа:
а/Ажил, мэргэжлээр:
-         Мөрийтэй тоглоом тоглуулагч
-         Мөрий хураагч
Хүнсний үйлдвэрлэл:
а/Ажлын байраар:
Хүнсний үйлдвэрийн жигнэх, шарах зуухан дээр ажиллах
3 дугаар бүлэг.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦЫН АЮУЛТАЙ ХОЛБООТОЙ ХОРИГЛОХ АЖЛЫН БАЙР, АЖИЛ МЭРГЭЖИЛ
          3.1. Насанд хүрээгүй хүнээр үйлдвэрлэлийн явцад дор дурьдсан хэмжээний ачааг гараар өргүүлэх, зөөлгөхийг хориглоно. Үүнд:
3.1.1.   16 нас хүртэл: эрэгтэй - 8- аас дээш килограмм
эмэгтэй - 5- аас дээш килограмм
3.1.2.   16-18 нас:    эрэгтэй - 16- аас дээш килограмм
эмэгтэй - 10- аас дээш килограмм
          3.2. Насанд хүрээгүй хүнийг үйлдвэрлэлтэй холбоотой дор дурьдсан ажлын байр, ажил мэргэжлээр ажиллуулахыг хориглоно. Үүнд:
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур:
а/Ажлын байраар:
-          Газар тариалангийн механикжсан ажил
-          Мал угаах, туулгах үйлчилгээ
-          Хортон шавьж устгал
Уул уурхай, олборлох салбар:
а/Ажлын байраар:
-          Уурхайн бүх төрлийн ажил
-          Газрын доорх бүх төрлийн ажил
-          Газрын тос олборлолт
-          Давс олборлолт
-          Геологийн эрэл хайгуулын ажил
Боловсруулах үйлдвэрлэл:
а/Ажлын бапраар:
-          Яс боловсруулах үйлдвэр
-          Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэр
-          Арьс шир боловсруулах үйлдвэрт зумлах, идээлэх, будах ажил
-          Чулуу боловсруулах үйлдвэр
-         Металлын үйлдвэрлэл
-         Цахилгаан, эрчим хүчний үйлдвэр
-         Бүх төрлийн даралтат савтай харьцах ажил
-         Махны үйлдвэр
-   Барилга:
а/Ажлын байраар:
-                Тоосго боловсруулах үйлдвэр
-                Барилгын материалын үйлдвэр
6/Ажил мэргэжлээр:
-         Галч
-         Өрлөгчин
Бөөний болон жижиглэн худалдаа:
а/Ажлын байраар:
-         Цэнэглэгч хий болон шингэн, хийн түлшний худалдаа, үйлчилгээ
б/Ажил мэргэжлээр:
-         Ачаа зөөгч
-         Шатах, тослох материал түгээгч
-     Гудамжинд хөдөлгөөнт худалдаа эрхлэгч /14-өөс доош  насны
хүнийг хориглоно/
Нийтийн ахуйн үйлчилгээ:
а/Ажлын байраар:
-     Хими цэвэрлэгээний газрын цэвэрлэгч бодистой харьцах ажил
Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа:
а/Ажлын байраар:
-     Боолтын бохир материалтай харьцах ажил
4 дүгээр бүлэг.
БУСАД ХОРИГЛОХ АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур:
-     Амьтан сургагч
Завьчин
Эмнэг сургагч / 16-аас доош насны хүнийг хориглоно /
Уул уурхай, олборлох салбар:
Тэсэлгээчин
Ил ба далд уурхайн ажилчин
Чулуучин
Өрөмдөгч
Бэхэлгзэчин
Боловсруулах үйлдвэр:
Будагчин
Цавуудагч
Барлагч
 Шил үлээгч
Барилга:
Бетончин
Төмөрчин
Арматурчин
Дээвэрлэгч
Шиллэгч
Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа:
Дохиочин
Нийтийн тээврийн хэрэгслийн кондуктор
Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа:
Аврагч Гал сөнөөгч
5 дугаар бүлэг.
САЛБАРЫН ОНЦЛОГИЙГ ХАРГАЛЗАН ХОРИГЛОХ АЖИЛ МЭРГЭЖИЛ
5.1. Урлаг, спортын чиглэлийн дор дурьдсан ажил мэргэжилд салбарын хүрээнд мөрдөх эрх зүйн зохицуулалтыг харгалзан үзнэ. Үүнд:
-          Акробатчин
-          Бүх төрлийн гимнастикчин
-          Нугараач
-          Сонгодог болон ардын урлагийн бүжигчин, хөгжимчин
 
 
 
---------оОо---------