- Нүүр
- Сайдын тушаал
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах,шалгалт авах журам
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны
127 тоот тушаалын хавсралт
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах,
шалгалт авах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын зорилго нь ажил олгогч, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны аюулгүй ажиллах арга барилд сургах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгон, осол эндэгдэлгүй, эрүүл ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.
1.2.Энэхүү журам нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заагдсан этгээдүүдэд нэгэн адил хамаарна.
1.3.Сургалтын үйл ажиллагаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 7.2.4-т заасны дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, үнэлэлт, дүгнэлт өгнө.
Хоёр. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт
2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулах, түүний чанар, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцана.
2.2.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлөөрөө дамжуулан гүйцэтгэж болно.
2.3.Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй уул уурхай, эрчим хүч, барилга, хөнгөн хүнсний салбарын ажлын байранд болон өргөх, тээвэрлэх механизм, даралтат сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмж, химийн хортой, тэсрэх болон цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэж байгаа зэрэг онцгой нөхцөлд ажиллах ажилтныг мэргэжлийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тусгай хөтөлбөр бүхий сургалтад ажил олгогч хамруулна.
2.4..Журмын 2.3 дахь хэсгийн болон ажил олгогч /эзэд/-ийн, сургалтыг НХХЯ-ны дэрэгдэх ХАБЭА-мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв /МАОЭНХ, МҮЭХ/ энэ журмын дагуу зохион байгуулна.
2.5. НХХЯ-ны дэрэгдэх ХАБЭА-мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв /МАОЭНХ, МҮЭХ/-өөс зохион байгуулах сургалтыг холбогдох мэргэжлийн болон сургалтын байгууллагын оролцоотойгоор зохион байгуулна.
2.6.Хувиараа, албан бусаар хөдөлмөр эрхлэгч иргэн болон эд хөрөнгөө нэгтгэн хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зөвшөөрөл бүхий байгууллагын оролцоотой зохион байгуулна.
Гурав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төрөл, хэлбэр
3.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт нь дараах төрөлтэй байна. Үүнд:
З.1.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч эзэн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалт;
3.1.2.Шинээр ажилд орж байгаа иргэний сургалт;
3.1.3.Нийт ажилтны сургалт;
3.1.4.Өөр ажлын байранд шилжсэн ажилтны сургалт;
3.1.5.Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтны сургалт;
3.1.6.Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг мэргэжил эзэмшүүлэх болон мэргэшүүлэх сургалт;
3.1.7.Ажил олгогч /эзэд/-ийн сургалт.
3.2.Нийт ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг МNS4969:2000 стандартын дагуу зохион байгуулах бөгөөд шинээр болон өөр ажлын байранд шилжсэн ажилтанд үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлэх зориулалтын ажлын байранд нарийн мэргэжилтэй ажилтан юмуу цех, хэсгийн дарга, мастерын удирдлагын дор явуулна.
З.З.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны мэргэжил олгох сургалтыг төрийн болон хувийн хэвшлийн сургалт явуулах зөвшөөрөл бүхий сургууль зохион байгуулж болно. Мэргэжил олгох сургалтанд хамрагдаж төгссөн суралцагчид тухайн сургууль хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжил эзэмшсэнийг батлах диплом, мэргэжлийн үнэмлэх олгоно.
3.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг мэргэшүүлэх сургалтыг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.1-д заасан түр сургалтын зөвшөөрөл бүхий мэргэжлийн сургалтын байгууллага батлагдсан хөтөлбөрийн дагуу явуулна. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан суралцагсад шалгалтанд тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн асуудал зрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "сертификат" олгоно.
З.5.Журмын 3.4 дэх хэсгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалтыг түр болон аж ахуйн нэгж байгууллагын захиалгат сургалт гэсэн хэлбэрээр зохион байгуулж болно.
Дөрөв. Шалгалт авах журам
4.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь шалгалт авах комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий гишүүдийн оролцоотой байгуулан, ажил олгогчийн шийдвэрээр баталгаажуулна.
4.2.Журмын 3.1.5, 3.1.7 дахь хэсгийн шалгалтыг НХХЯ-ны дэрэгдэх ХААЭА-мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв /МАОЭНХ, МҮЭХ/ дангаараа болон холбогдох мэргэжлийн байгууллагыг оролцуулан авч, гэрчилгээ олгоно.
4.3.Хувиараа, албан бусаар хөдөлмөр эрхлэгч иргэд болон эд хөрөнгөө нэгтгэн хөдөлмөр эрхлэгчид энэ журмын 3.4, 4.2 дах хэсэгт заасан байгууллагатай хамтран шалгалт авах асуудлыг зохион байгуулж болно.
4.4.Сургалтад хамрагдсан боловч шалгалтандаа тэнцээгүй тохиолдолд давтан сургасны дараа дахин шалгалт авна.
Тав. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын санхүүжилт
5.1.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулахад шаардлагатай байр, тоног төхөөрөмж, сургалтын материал бусад шаардлагатай зардлыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай" хуулийн 26.2 дугаар хэсэгт заасан арга хэмжээний зардлаас санхүүжүүлнэ.
5.2.Журмын 2.4 дэхь хэсгийн сургалтын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар явуулсан сургалтын зардлыг Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн зохих заалтын дагуу уг сангаас санхүүжинэ.
—000---
Аж ахуйн нэгж, байгууллагын /эзэд/ ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр
Нэг.Ерөнхий зүйл
Монгол Улсын "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хууль /цаашид ХАБЭА гэнэ/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу аж ахуйн нэгж, байгууллагын /эзэн/, ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтыг энэхүү хөтөлбөрийн дагуу явуулна.
ХАБЭА-н мэргэшүүлэх сургалтыг мэргэжлийн багш, инженер удирдан явуулж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 127 дугаар тушаалаар батлагдсан "ХАБЭА-н" сургалт зохион байгуулах, шалгалт авах журмын дагуу явуулан, гэрчилгээ олгоно.
ХАБЭА-Н МЭРГЭШҮҮЛЭХ ТҮР СУРГАЛТЫН СЭДЭВЧИЛСЭН ХӨТӨЛБӨР
№
|
Хичээлийн сэдэв
|
цаг
|
1.
|
ХАБЭА-н тухай хууль
|
4
|
2.
|
Хөдөлмөрийн тухай хууль
|
4
|
3.
|
ХАБЭА-н менежментийн систем
|
2
|
4.
|
Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй
|
2
|
5.
|
Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
|
2
|
6.
|
Цахилгаан, цахилгаан тоногтөхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
|
2
|
7.
|
Даралтат сав, шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагаа
|
2
|
8.
|
Аж ахуйн нэгж, байгууллага дээрх ХАБЭА-н сургалтыг зохион байгуулах журам
|
2
|
9.
|
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, хурц хордлогын шалтгаан, түүнийг бууруулах арга хэмжээ
|
1
|
10.
|
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм
|
4
|
11.
|
Галын аюулгүй байдлын тухай хууль
|
1
|
12.
|
Гамшгаас хамгаалах тухай хууль
|
1
|
13.
|
Онцгой байдлын үед ажиллах журам
|
2
|
14.
|
Осолдогсдод үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж
|
3
|
15.
|
ДАДЛАГА, ТЕСТ , СЕРТИФИКАТ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА
|
6
|
|
НИЙТ
|
40
|
Тур сургалтын хөтөлбөрийн агуулга:
1.Монгол Улсын "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль":
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зорилго, ерөнхий ойлголт, нэр томьёоны тодорхойлолт;
-ХАБЭА-н асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт;
-Үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм тоног төхөөрөмж, даралтат сав шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизм, химийн хортой ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхит бодистой харьцахад тавих ерөнхий шаардлага;
-Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н ажлын зохион байгуулалт,
-ХАБЭА-н талаар ажил олгогч, ажилтны хүлээх үүрэг, хариуцлага;
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого тэдгээрийг судалж бүртгэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ;
-ХАБЭА-н хууль тогтоомжийн биелэлтэнд тавих хяналтын тогтолцоо, тэдгээрийн эрх хэмжээ.
2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль:
-Аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээг санаачлах, байгуулах, бүртгүүлэх. дагаж мөрдөх, хяналт тавих тухай. Хамтын гэрээнд ХАБЭА-н талаар тусгах асуудал, тэдгээрийн үндэслэл, санхүүжилтийн тухай;
-Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах. хөдөлмөрийн гэрээ нь хамтын гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, ХАБЭА-н тухай хуультай хэрхэн уялдах нь;
-Цалин хөлс, олговор, ажил амралтын цаг, насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр, тэдгээрийн ХАБЭА-н асуудлыг шийдвэрлэх нь;
-Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, ХАБЭА-н тухай хуулийн уялдаа;
-Хөдөлмөрийн хамтын ба ганцаарчилсан маргааны зохицуулалт.
3. ХАБЭА-н менежментийн систем:
-Аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх ХАБЭА-н менежментийн системийн зорилго, ач холбогдол, ХАБЭА-н менежментийн систем ба бизнесийн уялдаа; -ХАБЭА-н менежментийн системийн элементүүд; -Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н бодлогыг тодорхойлох; -ХАБЭА-н менежментийн системийн зохион байгуулалт; -ХАБЭА-н менежментийн системийн төлөвлөлт ба хэрэгжүүлэлт; -ХАБЭА-н менежментийн системийн үйл ажиллагааны үнэлэлт; -ХАБЭА-н менежментийн системийг сайжруулах үйл ажиллагаа.
4.Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй:
-Ажлын байрны хөдөлмөрийн нөх14лийн тухай ойлголт, нэр томьёоны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ;
-МNS ISО 6385:2000, МNS 5078:2001, МNS 4996: 2000, МNS 5010:2001, МNS 4994:2000, МNS 5105:2001 стандарт тэдгээрийн зөвшөөрөгдөх хэмжээ, тодорхойлох аргууд;
-"Хөдөлмөрийн нөхцөл", "Хөдөлмөрийн бүтээмж", "Хөдөлмөрийн нөхцөл-үйлдвэрлэлийн осол", "Хөдөлмөрийн нөхцөл-мэргэжлээс шалтгаалсан өвчлөл",
-Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, эдэлгээ, цэвэрлэгээ ариутгал, эрүүл мэндийн үзлэг, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс.
5.Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа:
-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид тавигдах аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага;
-Тоног төхөөрөмжтөй холбоотойгоор гарах үйлдвэрлэлийн ослын шалтгаан;
-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, бичиг баримтын бүрдүүлэлт, хөтлөлт;
-Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа;
-Тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ, засвар хийх үеийн аюулгүй ажиллагаа;
-Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны байдалд тавих хяналт, авах арга хэмжээ;
-Тоног төхөөрөмжийн хаалт, хамгаалалт, зогсоох, унтраах, хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага, стандарт.
6. Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа:
-Цахилгаан хүчдэлийн хүний бие организмд үзүүлэх үйлчлэл, учруулж болох гэмтлийн хэлбэрүүд, хүний биеийн цахилгааны эсэргүүцэл, төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан хэлхээний хүний биед учруулж болох эрсдэл, үйлдвэрлэлийн цахилгаан хэлхээний аюулын зэрэглэл;
-Цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд: /цахилгаан дамжуулах хэсгээс хамгаалсан тусгаарлалт, битүүмжлэл хийх, өндөрт байрлуулах, хамгаалалтын газардуулга, цахилгаан дамжуулдаггүй шал, анхааруулах дохиолол, санамж, хамгаалах хэрэгсэл, цахилгааанд нэрвэгдэгсэдэд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;
-Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ засвар хийх үеийн аюулгүй ажиллагаа, цахилгааны инженер, цахилгаанчинд тавигдах шаардлага;
-Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжтөй харьцагсадын аюулгүй ажиллагааны сургалт, мэдлэгийг шалгах, бие даан ажил гүйцэтгэх зөвшөөрөл өгөх;
7.Даралтат сав, шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагаа:
-Үйлдвэрлэлд ашиглагдаж буй даралтат сав, шугам хоолойд гарч болох аюул, осол түүний шалтгаан, даралтат сав шугам хоолойд тавигдах аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага;
-Даралтат сав, шугам хоолойн ялгах тэмдэглэгээ, өнгө будаг, анхааруулах бичиглэл, бичиг баримтын бүрдэлт, хөтлөлт. Даралтат сав, шугам хоолойтой харьцан ажиллагсдад явуулах сургалт, зааварчилгаа, гэрчилгээжүүлэлт;
-Даралтат савыг зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа;
-Өргөн тээвэрлэх машин механизмд тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага, угсралт, суурилуулалт, туршилт хийх үеийн аюулгүй ажиллагаа, техникийн бичиг баримтын бүрдэлт, хөтлөлт;
-Өргөн тээвэрлэх машин механизмаар ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажиллагсадын шалгалт гэрчилгээжүүлэлт;
-Өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагааны байдалд тавих хяналт.
8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт:
-ХАБЭА-н сургалт зохион байгуулж шалгалт авах журам;
-Шинээр ажилтан бэлтгэх үеийн сургалт;
-Компанийн нийт ажилтны сургалт; /урьдчилсан зааварчилгаа, ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа, давтан зааварчилгаа/
-Ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт.
9.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын шалтгаан түүнийг бууруулах арга хэмжээ:
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого гарахад нөлөөлж буй хүний хүчин зүйл;
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг бууруулах техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээ.
10. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм:
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох, бүртгэх, мэдээлэх; -Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах аргууд;
-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг арилгах арга хэмжээний төлөвлөгөө.
11.Галын аюулгүй байдлын тухай хууль:
-Хуулийн тухай ерөнхий ойлголт, зорилго, нэр томьёоны тодорхойлолт;
-Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, зайлшгүй хэрэгжүүлэх арга хэмжээнүүд;
-Гал унтраах, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжүүд, тэдгээрт тавигдах шаардлага, стандарт;
-Галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах;
-Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгах;
-Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжид тавигдах галын аюулгүй шаардлага;
-Гал гарсан үед авах арга хэмжээ.
12. Гамшгаас хамгаалах тухай хууль:
-Хуулийн зорилго, нэр томьёо, тодорхойлолт, гамшгийн төрөл;
-Гамшгийн удирдлагын тогтолцоо;
-Гамшгийн үеийн харилцан ажиллагаа;
-Гамшгийн үеийн эрэн хайх, авран хамгаалах ажиллагаа;
-Шархдагсад, нас барагсадыг ангилан ялгах, асрах ажиллагаа;
-Нүүлгэн шилжүүлэлт;
-Бусад.
13.Онцгой байдлын үед ажиллах журам:
-Аж ахуйн нэгж, байгууллага дээр онцгой байдлын үед ажиллах журам боловсруулах;
-Гамшгийн үед аж ахуйн нэгж, байгууллага онцгой байдлын албаны харилцан ажиллагаа;
-Гамшгийн үед ажиллах мэргэжлийн ангиудын сургалт, хангалт;
-Бусад.
14. Осолдогсдод үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж:
-Ухаан алдсан үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;
-Яс хугарсан үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;
-Хөлдсөн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;
-Цус алдаж байгаа үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;
-Цахилгаанд нэрвэгдсэн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;
-Бусад.
Шинээр ажилд орсон иргэний сургалтын хөтөлбөр
№
|
Хичээлийн сэдэв
|
Цаг
|
1
|
Тухайн ажлын байрны аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварчилгаа
|
2
|
2
|
Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, түүнийг ашиглах, топгмол хэрэглэж хэвшүүлэх
|
2
|
3
|
Байгууллагын дотоод журам
|
2
|
4
|
Хөдөлмөрийн болон хамтын гэрээ
|
2
|
5
|
Ажлын байранд галын аюулыг хангах нь
|
2
|
6
|
Аюулыг танин мэдэх, илрүүлэх, мэдээлэх, арилгах
|
2
|
7
|
Ажлын байранд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж
|
2
|
Нийт
|
14
|
|
Ажлын байранд нийт ажилтан хамрагдвал зохих ХАБЭА-н сургалтын хөтөлбөр
|
||
№
|
Хичээлийн сэдэв
|
Цаг
|
1
|
ХАБЭА-н тухай хууль
|
2
|
2
|
ХАБЭА-н менежментийн шинэ тогтолцооны тухай
|
2
|
3
|
Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, хяналт тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвар эзэмших
|
2
|
4
|
Мэргэжлээс шалтгаалах өвчний тухай ойлголт урьдчилан сэргийлэх арга зам
|
2
|
5
|
Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
|
2
|
6
|
Ажлын байранд ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь
|
2
|
7
|
Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөл, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах нь
|
2
|
Нийт
|
14
|
|
Өөр ажлын байранд шилжсэн иргэн, ажилтны сургалтын хөтөлбөр
|
||
№
|
Хичээлийн сэдэв
|
Цаг
|
1
|
Тухайн ажлын байрны аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварчилгаа
|
2
|
2
|
Тухайн ажлын байранд шаардагдах ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, түүнийг ашиглах, тоггмол хэрэглэж хэвшүүлэх
|
2
|
Нийт
|
4
|
------- оОо-------
Текст томруулах
A
A
A