- Нүүр
- Сайдын тушаал
- АН АМьТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИ ЙН ГАРАЛ ҮҮСЛ ИЙН ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ /БОАЖС-ын 2017-04-03-ны А/75-р хүчингүй болгосон/
/БОАЖС-ын 2017-04-03-ны А/75-р хүчингүй болгосон/
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны
172 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
АН АМьТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИ ЙН ГАРАЛ ҮҮСЛ ИЙН ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ан агнах, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, тээвэрлэх үйл ажиллагаанд төв болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас хяналт тавих, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.
1.2.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ нь ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад зохих журмын дагуу агнасан болохыг гэрчилсэн баримт болно.
1.3.Тодорхойлолтыг тухайн жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах агнуурын амьтны нэр, тоо хэмжээний жагсаалтад орсон амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдэд ан агнах эрхийн бичиг, гэрээг үндэслэн олгоно.
1.4."3эрлэг амьтан, ургамлыг худалдаалах тухай олон улсын Конвенци"-ийн I, II хавсралтад бүртгэгдсэн ан амьтан болон Амьтны аймгийн тухай Монгол улсын хуулийн 7.1, 7.6-д заасан нэн ховэр, ховор ан амьтан агнахад олгох зөвшөөрлийг тодорхойлолтын адил үзнэ.
1.5.Судалгаа, шинжилгээний зориулалтаар ан амьтан агнахад олгох зөвшөөрлийг тодорхойлолтын адил үзнэ.
Хоёр. Тодорхойлолтын төрөл, түүнийг олгох
2.1.Тухайн сумын улсын байцаагч ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн тодорхойлолтыг олгохдоо өөрийн сумын Засаг даргын Тамгын газраас олгосон ахуйн зориулалтаар ан агнах эрхийн бичиг болон үйлдвэрлэлийн зориулалтаар ан агнах гэрээг үндэслэнэ.
2.2.Тодорхойлолт нь агнасан анг.^ийн түүхий эдээс хамаарч гарал үүслийн бичиг, зүүлт гэсэн хоёр төрөлтэй байна.
2.3.Тодорхойлолт нь аймаг, нийслэлийн нэрийг илэрхийлсэн хэвлэмэл сери, он, дугаартай байна. Сери нь аймаг тус бүрийн нэрийн хоёр үсгийг оролцуулсан байна.
2.4.Гарал үүслийн бичгийг загас болон ангийн мах зэрэг ан амьтны гаралтай түргэн муудах түүхий эдэд олгох бөгөөд хүчинтэй байх дээд хугацаа нь 6 сараас илүүгүй байна.
2.5.Зүүлтийг ангийн арьс, гавлын яс, араг яс, эвэр, соёо, хошуу, чихмэлд олгох бөгөөд хугацаагүй байна.
2.6.Тодорхойлолтыг засварлах, хувилж олшруулахыг хориглоно.
2.7.Тодорхойлолтыг зөвхөн ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдэд олгоно.
2.8.Журмын 1.3,1.4,1.5, 2.1-д заасан тодорхойлолтгүй ан амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдах, худалдан авах, бэлэглэх, тээвэрлэхийг хориглоно.
Гурав. Тодорхойлолтыг хэвлүүлж тараах, хяналт тавих
3.1.Тодорхойлолтыг нэгдсэн журмаар хэвлүүлэх, орон нутагт хүргүүлэх, бүртгэх зэрэг ажлыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар хариуцан зохион байгуулна.
3.2.Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар нь тухайн аймаг, нийслэлийн жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах агнуурын амьтны дээд хязгаарыг үндэслэн аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 1 дүгээр улирлын эхний 10 хоногт багтаан хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар тодорхойлолтыг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан сумдад хүргэнэ.
3.3.Сум, дүүрэгт хүргүүлсэн тодорхойлолтын тоо хэмжээ нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, гарсан хэрэг зөрчлийг илрүүлэх, арилгуулах, таслан зогсоох зэрэг арга хэмжээ авах эрх зүйн үндэслэл болно.
3.4.Тодорхойлолтын хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаагийн байгууллагын ажилтнууд хяналт тавина.
3.5. Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь өөрийн нутагт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон тодорхойлолтыг хянаж бүртгэсэн мэдээ, тайланг тухайн оны 12 дугаар сарын 15-ны дотор Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт хүргүүлнэ.
З.6.Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар нь тодорхойлолтын тараалтын (борлуулалтын) тайланг дараа оны 1 дүгээр сарын 30-ны дотор гаргаж, санхүүгийн тайлан балансад тусгана.
3.7.Тодорхойлолт, "Ан агнуурын тухай хууль" тэдгээртэй нийцүүлэн гарсан хууль тогтоомж, бусад актын хэрэгжилтийг аймаг, нийслэлээс ирсэн тайлангийн нэгдсэн дүнг, газар дээр нь очиж тодотгон хяналт шинжилгээ, үнэлгээ хийж жил бүрийн 2 дугаар улиралд Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулна.
-----оОо----
Текст томруулах
A
A
A