A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОД БЭЛТГЭХ ЭРХИИН БИЧИГ, ГАРАЛ ҮҮСЛИИН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны
128 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
 
МОД БЭЛТГЭХ ЭРХИИН БИЧИГ, ГАРАЛ ҮҮСЛИИН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.  Энэхүү журмын зорилго нь нөхөрлөл,  аж ахуйн нэгж,  байгууллагын  мод  бэлтгэх,  тээвэрлэх,  худалдан орлуулах  үйл  ажиллагаанд  төв,  орон  нутгийн  төрийн
захиргааны   байгууллагаас   хяналт   тавих,   тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.
1.2.  Мод бэлтгэх эрхийн бичиг /цаашид "эрхийн бичиг" гэх/ нь нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн  нөөц ашиглах эрх олгосон,  төлбөр төлснийг   баталгаажуулсан
баримт болно.
1.3.  Мод, модон материалын Гарал үүслийн гэрчилгээ /цаашид  "гарал  үүслийн    гэрчилгээ"  гэх/  нь  модон материалыг нийслэл, өөр аймаг,    сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилсэн баримт болно.
1.4.  Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр, томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
 
1.4.1.   "Тээвэрлэгч" гэж тухайн мод, модон материалыг тээвэрлэж яваа хуулийн этгээдийг;
1.4.2.   "Мод, модон материал" гэж ойгоос бэлтгэгдсэн гуалин, шургааг, бөөрөнхий мод, түлээ, зүсмэл материал, дүнз, дүнзэнцэр, цэвэр болон  захтай банз, савх модыг; "Цахим сүлжээ" гэж эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээ олгосон тухай мэдээллийн цахим хуудсанд суурилсан байнгын нэгдсэн санг.
Хоёр. Эрхийн бичгийн төрөл, зориулалт, түүнийг олгох, хэрэглэх
2.1.  Эрхийн бичгийг зориулалтаар кь хэрэглээний мод бэлтгэх , түлээ бэлтгэх гэж ангилна.
2.2.  Эрхийн  бичиг  нь  аймаг,  нийслэлийн  нэрийг илэрхийлсэн хэвлэмэл  сери, он, дугаартай байна. Сери нь аймаг тус бүрийн нэрийн гурван үсгийг оролцуулсан байна.
2.3.  Хэрэглээний модны эрхийн бичигт бэлтгэх модны эзлэхүүнийг нягт шоометрээр, түлээ бэлтгэх эрхийн бичигт бэлтгэх  түлээний  хэмжээг  сийрэг                          шоо метрээр  тус  тус илэрхийлнэ.
2.4.  Хэрэглээний мод,  түлээ бэлтгэх эрхийн бичгийг Ойн ангийн дарга эсхүл сумын Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтан олгоно.
2.5.       Иргэн,  нөхөрлөл,  аж ахуйн нэгж,  байгууллагад ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа эрхийн бичгийг олгоно.
2.6.          Эрхийн бичгийг модны тоо, хэмжээ, он, сар, өдөр зөрүүтэй, засварласан, асуултыг дутуу гаргацгүй бичсэн, тэмдгийн дугаар, бичиг мэдэгдэхгүй, гарын үсэг, тэмдгээр
баталгаажаагүй,  хугацаа  хэтэрсэн  тохиолдолд  хүчингүйд тооцно.
2.7.        Эрхийн бичиг олголтын талаарх мэдээллийг Ойн ангийн дарга эсхүл сумын Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтан мөн аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн асуудал эрхэлсэн мэргэжилтэн нар олгосон өдрөөс цахим сүлжээнд байрлуулна.
Гурав. Эрхийн бичигт хяналт тавих
3.1. Ойгоос түүвэрлэх болон арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор гарах хэрэглээний модонд олгох эрхийн бичиг нь үлдэх тасалбар, олгох тасалбар гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд "үлдэх тасалбар" гэсэн хэсэгт энэ журмын 2.4-т заасан албан тушаалтан ойн нөөц ашигласны төлбөрийн тухай бичилт хийж мөнгөн дүнг бичнэ. Гарсан мөнгөн дүнг үндэслэн эрхийн  бичиг  дэх  тоон  хүснэгтийг  хайчилж,  "олгох тасалбар"-ын хамтаар мод бэлтгэгчид өгнө.  үлдэх болон олгох тасалбарын мөнгөн дүн тэнцүү байна. Мод бэлтгэх гэрээ, талбай тусгаарласан материалыг үндэслэн хэрэглээний модны төлбөрийг тооцно.
3.2. Мод бэлтгэсэн газраас үйлдвэрийн байр хүртэлх зайд мод тээвэрлэх үед "Хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг"-тэй  хамт  хяналтын  хуудас  дагалдана.  Байгаль хамгаалагч хяналтын хуудасыг шалгасны үндсэн дээр зохих тэмдэглэгээг хийж, хуулбар хувийг өөртөө үлдээн бүртгэл хөтөлж, мод бэлтгэлийн  улирал, жилийн гэрээг дүгнэхэд тооцооны эх материал болгон ашиглана.
3.3. Эрхийн  бичиг  нь  гарал  үүслийн  гэрчилгээг орлохгүй.
3.4.Эрхийн бичгийг хуурамчаар үйлдэх, хуулбарлах, олшруулах, бусдад шилжүүлэхийг хориглоно.
Дөрөв. Эрхийн бичгийг тараах
4.1.  Эрхийн  бичгийг  хэвлүүлэх  тоог  тухайн  жилд ойгоос бэлтгэх модны дээд  хязгаарыг үндэслэн Ойн газрын даргын шийдвэрээр тогтоож, хэвлэгдсэн эрхийн бичгийг сери,
дугаараар нь бүртгэж, орлогод авна.
4.2.  Эрхийн бичгийг тухайн жилд ойгоос бэлтгэх модны хуваарийг үндэслэн аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт улирал бүрийн эхний сарын 10-ны дотор хүргүүлнэ.
4.3.  Эрхийн  бичгийн  хуваарийг  сери,  дугаараар бүртгэж, цахим сүлжээнд байрлуулна.
Тав. Гарал үүслийн гэрчилгээний төрөл, загвар, түүнийг олгох
5.1.Гарал үүслийн гэрчилгээ нь төмөр замаар тээвэрлэхэд ногоон өнгийн, бусад тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхэд цэнхэр өнгийн гэсэн хоёр төрөл байна.
5.2.Гарал үүслийн гэрчилгээний хуудас нь тээврийн хэрэгсэлд 4,6,8,10,20, вагонд 50,80 гэсэн тоотой хэвлэгдэнэ. Энэхүү тоо хэмжээ нь тухайн тээврийн хэрэгсэлд ачих мод, модон материалын дээд хязгаар болно.
5.3.Гарал үүслийн гзрчилгээ нь тодорхой нууцлалтай, аймаг тус бүрийн нэрийн гурван үсгийг оролцуулсан серитэй байх бөгөөд тухайн оныг дугаарын өмнө тавина.
5.4.0йгоос мод бэлтгэх журмын дагуу бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгоно.
5.5.Гарал үүслийн гэрчилгээг Ойн ангийн дарга /Ойн анги байгуулагдаагүй орон нутагт Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтан/ мод бэлтгзх гэрээг үндэслэн олгоно.
5.6.Гарал үүслийн гэрчилгээнд мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээг цэвэр гаргацтай, засваргүй бичих бөгөөд түүнийг байгаль орчны хяналтын улсын байцаагч гарын үсэг зурж, баталгаажуулан тэмдэг дарсан байна.
5.7.Тээврийн хэрэгсэлд ачсан модонд гарал үүслийн гэрчилгээ олгохдоо, хүчинтэй байх хугацааг хаалтанд үсгээр бичнэ. Хэрэв тээвэрлэгч чиргүүл ашиглаж байгаа тохиолдолд гарал үүслийн гэрчилгээг нийт тээвэрлэгдсэн модны дүнгээр бичнэ.
5.8.Мод, модон материалыг тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтооно. Төмөр замаар тээвэрлэх тохиолдолд 7 хүртэл хоног, тээврийн хэрэгслээр тээвэрлэх тохиолдолд 5 хүртэл хоног байна. Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүсэлт гарган сунгуулж болно. Сунгалт 1 удаа байх бөгөөд энэ журамд заасан хугацаанаас илүүгүй байна.
5.9.Мод, модон материалыг тээвэрлэгч нь дамжин өнгөрөх хяналтын цэгүүдэд гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бусад бичиг баримтыг шалгуулах үүрэгтэй.
5.10.Гарал үүслийн гэрчилгээний эх хувь, падааныг бараа худалдан авагч өөртөө үлдээн, орлого авснаар хувийн болон байгууллагынхаа хэрэгцээнд ашиглах, цаашид худалдан борлуулах эрхтэй болно.
5.11.Гарал үүслийн гзрчилгээгүй модон материалыг худалдан авахыг хориглоно.
5.12.Ойгоос бэлтгэгдсэн гуалин, шургааг, бөөрөнхий мод, түлээг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тэзвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд эрхийн бичгийн дугаарыг бичиж, "А" хэсгийг хураан авна. Тухайн модыг хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдана. Гарал үүслийн гэрчилгээг тээвэрлэгч биедээ авч явсан тохиолдолд хүчинтэй.
                5.13.Нөхөрлөл, аж  ахуйн  нэгж,  байгууллагын  мод бэлтгэх  гэрээгээр бэлтгэгдсэн  түлээний  модонд  гарал үүслийн  гэрчилгээ олгож, эрхийн  бичгийн  дугаарыг гэрчилгээнд бичнэ.
5.14.Худалдан авагч гарал үүслийн гэрчилгээг үндэслэн түлшний модыг худалдан авах, борлуулах, эрхтэй болно.
Зургаа. Гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавих
6.1. Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаагийн байгууллагын ажилтнууд хяналт тавина.
              6.2.Гарал үүслийн гэрчилгээний олголтонд Ойн газар болон мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт тавина.
           6.3.Гарал үүслийн гзрчилгээний "үлдэх хувь" гэсэн хэсэгт гэрчилгээний сери, дугаар, мод бэлтгэгчийн нэр, хаяг,  мод, модон материалын нэр төрөл,  тоо хэмжээний талаар бичилт хийж, санхүүгийн баримт болгон үлдээнэ.
              6.4.Тухайн  орон  нутгийн  байгаль  орчны  хяналтын улсын байцаагч, гарал үүслийн гэрчилгээг шалгасан тухай тэмдэглэлийг хийж "А" хэсгийг таслан авна.
              6.5.Дамжин өнгөрөх цэгүүдэд энэ журмын 6.1-т заасан албан тушаалтан шалгасан тухай тэмдэглэл хийж "Б" хэсгийг таслан авна.
            6.6.Төвлөрсөн  суурин  газар,  Улаанбаатар  хотын тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх цэг, төмөр замын ачаа буулгах газар захуудын дэргэдэх байгаль орчны хяналтын улсын байцаагч нь шалгаж, энэ тухай тэмдэглэл хийж "В" хэсийг таслан авна.
             6.7.Гарал  үүслийн  гэрчилгээний  ар  талд  байгаа шалгасан  тухай  тэмдэглэлийн  эхний  босоо  хүснэгтийг бичихдээ тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, мод, модон материалын нэр, тоо, хэмжээг анхан шатны баримттай харьцуулан шалгаж, байгаль орчны хяналтын улсын байцаагч зохих тэмдэглэгээ хийнэ.
           6.8.Шалгасан тухай тэмдэглэлийн бусад хүснэгтийг асуултын дагуу гаргацтай бөглөн гарын үсгээ зурж, тэмдгийг гаргацтай тод дарна.
            6.9.Байгаль  орчны  хяналт  хийгдсэн  газар  бүрт тэмдэглэл хийгдсэн байх бөгөөд хяналтын хэсэг ("А", "В", "В")-ийг байгаль орчны хяналтын улсын байцаагч хадгална.
Энэ нь шаардлагатай нөхцөлд дахин хийгдэх шалгалтын үндсэн баримт болно.
             6.10.Гарал  үүслийн  гэрчилгээгүй,   гэрчилгээг баталгаажуулаагүй,   дамжин   өнгөрөх   хяналтын   цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэж үзнэ.
             6.11.Гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх, хувилж олшруулах, бусдад шилжүүлэхийг хориглоно.
 
Долоо. Гарал үүслийн гэрчилгээг хэвлүүлж тараах, түүнд тавих хяналт
7.1.  Гарал үүслийн гэрчилгээний хэвлүүлэх тоог Ойн газрын  даргын  тушаалаар  тогтоож,  хэвлүүлэх  бөгөөд хэвлэгдсэн гэрчилгээг актаар хүлээн авч, сери, дугаарыг тавьж үнэт цаасны адилаар орлого болгон нягтлан бодохын бүртгэлд авна.
7.2.  Ойн газар  нь тухайн аймаг, нийслэлийн  жилд бэлтгэх модны дээд хязгаарыг баталсан хуваарь, өөр аймаг, орон нутагт худалдан борлуулах мод,  модон материалын тооцоо,   судалгаа   зэргийг  үндэслэн  гарал  үүслийн гэрчилгээний тараах тоог тогтоож, гарал үүслийн гэрчилгээг аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт улирал бүрийн эхний сарын 10-ны дотор багтаан хүргүүлнэ.
Аймаг гэрчилгээг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан сумдад явуулна.
7.3.  Сум, дүүрэг нь гарал үүслийн гэрчилгээг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гэрчилгээний дугаарыг Ойн газар  болон  аймаг,  нийслэлийн  Байгаль  орчин,  аялал
жуулчлалын газрын ойн асуудал эрхэлсзн нэгжийн цахим сүлжээнд байршуулна. Энэ нь Ойн газар, орон нутгийн ойн анги, тэдгээрийн ажилтан /Ойн анги байгуулагдаагүй орон нутагт Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтан/, иргэдийн  үйл  ажиллагаанд  хяналт  тавих,  гарсан  хэрэг зөрчлийг илрүүлэх, арилгуулах, таслан зогсоох зэрэг арга
хэмжээ авах үндэслэл болно.
7.4.  Ойн газар нь гарал үүслийн гэрчилгээний тараалт (борлуулалт)-ын тайланг улирал тутамд гаргаж, санхүүгийн тайлан балансад тусгана.
7.5.  Ойн анги болон сумын Засаг даргын тамгын газар нь гарал үүслийн гэрчилгээний олголт, үлдэгдлийн тайланг улирал тутамд гаргаж, дараа сарын 10-ны дотор Байгаль орчин  аялал  жуулчлалын  газарт,  Байгаль  орчин  аялал жуулчлалын газар нь тухайн сарын 25-ны дотор  Ойн газарт тус тус ирүүлнэ.
 
 
------оОо----