- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙД АРЧИЛГААНЫ ОГТЛОЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны
190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
ОЙД АРЧИЛГААНЫ ОГТЛОЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтэц, бүрэлдэхүүн, таваарлаг чанарыг сайжруулах, хөнөөлт шавж, өвчин, түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн аясаараа сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн ойн арчилгааны огтлолтыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийг хүлээж авах, санхүүжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2."Ойн арчилгааны огтлолт" гэж зулзаган ойн титэм нийлэх үеэс эхлэн ашиглалтын нас хүртэлх хугацаанд түүний бүтэц, бүрэлдэхүүн, шигүүрлийг зохицуулж, модны өсөлтийг нзмэгдүүлэх зорилгоор мод, сөөгийг үе шаттайгаар сонгон огтлох арга хэмжээг хэлнэ. Ойн арчилгааны огтлолт нь дараах хэлбэрт хуваагдана. Үүнд:
• Гэрэлжүүлэх
• Тохируулах
• Сийрэгжүүлэх
• Завсрын
1.2.1."Гэрэлжүүлэх огтлолт" гэж шигүү ургасан зулзаган ой дахь гэрлийн хэмжээг нэмэгдүүлж, модны өсөлт, хөгжилтийг түргэтгэхийг;
1.2.2."Тохируулах огтлолт" гэж өсвөр залуу модыг талбайд жигд тархан байрлахаар тохируулахыг;
1.2.3. "Сийрэгжүүлэх огтлолт" гэж залуу модны титэм, ишний хэлбэрийг сайжруулж, модны өндрийн өсөлтийг нэмэгдүүлэх тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхийг;
1.2.4."3авсрын огтлолт" гзж дунд насны модны өсөлтийг түргэтгэж, болцын насыг богиносгохыг;
1.3.Ойн арчилгааны огтлолтыг "Ойд арчилгааны огтлолт явуулах заавар"-ын дагуу гүйцэтгэнэ.
1.4.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн ойд явуулах арчилгааны огтлолтыг зөвшөөрөгдөх бүсүүдэд явуулах ба үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.5.Ойн арчилгааны огтлолтыг ойн санг гэрээгзэр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага болон ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
Хоёр. Ойн арчилгааны огтлолтыг төлөвлөх
2.1.Ойн арчилгааны огтлолтыг төлөвлөхдөө доорх дарааллыг баримтлана.
2.1.1.0йн менежментийн төлөвлөгөөг үндэслэн арчилгааны огтлолт явуулах шаардлагатай талбайг сонгоно.
2.1.2.Арчилгааны огтлолт явуулах талбайн хэмжээ, огтлолтын хэлбэрийг тогтооно.
2.1.3.Арчилгааны огтлолт явуулах талбайг тусгаарлах ажлыг огтлолт явуулахаас нэг жилийн өмнө мод ногоорсон үед ойн мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байна.
2.1.4.Арчилгааны огтлолт явуулах талбайн хэмжээг Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2008 оны 89/35 тоот хамтарсан тушаалаар баталсан "Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам"-ын 2 дугаар зүйл мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 127 дугаар тушаалаар баталсан "Ойгоос мод бэлтгэх журам"-ын 2 дугаар зүйлд зааснаар арчилгааны огтлолтын хэлбэр тус бүрээр төлөвлөж, батлуулна.
Гурав. Ойн арчилгааны огтлолтыг зохион байгуулах
3.1. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр нөхөрлөл, аж ахуйн нзгж, мэргэжлийн байгууллага нь гэрэлжүүлэх, тохируулах арчилгааны огтлолтыг гүйцэтгэхдээ тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай гэрээ байгуулж ажиллана. Өөрийн хөрөнгөөр сийрэгжүүлэх, завсрын арчилгааны огтлолтыг гүйцэтгэхдээ тухайн сум, дүүргийн Засаг даргатай "Мод бэлтгэх гэрээ" байгуулж ажиллана.
3.2.Ойд арчилгааны огтлолт явуулахад Засгийн газрын 1996 оны 312 тогтоолын 2 дугаар хавсралтанд заасны дагуу насны II анги хүртэлх ойд арчилгаа, тордолт хийхэд ойн нөөц ашигласны төлбөр төлөхгүй.
З.З.Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх гэрэлжүүлэх, тохируулах арчилгааны огтлолтын нормативт зардлыг ажил гүйцэтгэгчид гэрээний дагуу 50 хүртэлх хувийг урьдчилан олгоно.
3 . 4 . Сийрэгжүүлэх, завсрын арчилгаа явуулахдаа Ойн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-ыг мөрдлөг болгоно.
Дөрөв. Ойд арчилгааны огтлолт явуулах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
4.1. Нөхөрлөл нь Ойн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3, аж ахуйн нэгж, байгууллага нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан үүргийг хүлээхийн зэрэгцээ дараах ажлуудыг гүйцэтгэнэ.
4.1.1.Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх гэрэлжүүлэх, тохируулах арчилгааны огтлолтыг ойн нас, арчилгааны зорилгоос нь хамааруулан хэлбэр бүрээр технологийн карт боловсруулж, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар; өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх сийрэгжүүлэх, завсрын арчилгааны огтлолтыг сум дундын болон сум, дүүргийн ойн ангийн даргаар тус тус батлуулна.
4.1.2.Ойн арчилгааны огтлолтыг гүйцэтгэгч нь ойд арчилгааны огтлолт явуулах зааврыг дагаж мөрдөнө.
4.1.3.Гэрэлжүүлэх, тохируулах арчилгааны огтлолтоос гарсан модыг ойн захад гаргаж хураана. Сийрэгжүүлэх, завсрын арчилгааны огтлолтоос гарсан модыг ангилан ялгаж борлуулна. Арчилгааны огтлолтын ажил дууссаны дараа талбайг цэвэрлэж, байгаль хамгаалагчид ойг хүлээлгэн өгнө.
4.1.4.Ойд арчилгааны огтлолт явуулсан ажлын тайланг сум дундын болон сум, дүүргийн ойн ангийн мэдээллийн санд оруулж баримтжуулна.
Тав. Ойд арчилгааны огтлолтын явцад тавих хяналт
5.1.Ойн арчилгааны огтлолтын явцад сум дундын болон сум, дүүргийн ойн анги болон аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг хяналт тавьж ажиллана.
5.2.Арчилгааны огтлолтын явцад байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч байнгын хяналт тавина.
5.3.Сийрэгжүүлэх, завсрын арчилгааны огтлолтоос гарсан хэрэглээний болон түлээний модыг "Ойгоос мод бэлтгэх журам"-ын 4.5-д заасны дагуу хяналтын хуудсаар тээвэрлэхэд байгаль хамгаалагч хяналт тавина.
5.4.Ойн арчилгааны огтлолтын явцад нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь Ойн тухай хууль, тогтоомж, журам, зааврыг зөрчсөн нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны шийтгэл ногдуулна.
Зургаа. Арчилгааны огтлолтын гүйцэтгэлийг шалгах, хүлээн авах, тайлагнах
6.1.Аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг гэрэлжүүлэх, тохируулах арчилгааны огтлолтын явцад шехнологийн хяналт тавих, мэргэжлийн туслалцаа үзүүлэх ба гүйцэтгэлийг шалган хүлээн авахдаа дараах шалгуурыг баримтлана. Үүнд:
6.1.1. Арчилгааны огтлолт явуулах ойг зөв сонгосон, огтлох модны сонголт, гэмтлийн байдал, тооллого, тэмдэглэл, ойн өтгөрөл технологийн картад заасантай тохирч байгаа,
талбай тусгаарласан байдлыг шалгаж, ажлын чанарт үнэлгээ өгнө.
талбай тусгаарласан байдлыг шалгаж, ажлын чанарт үнэлгээ өгнө.
6.1.2. Арчилгааны огтлолт явуулсан нийт талбайн 2 хувиас багагүй жишиг талбай байгуулж, шалгах тооллого хийж, үлдээсэн модыг зөв сонгосон, модыг хэрэглээ, түлээнд зөв ангилсан, тоолсныг шалгана.
6.1.3. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь технологийн картад насны 1-11 ангийн ойд титэм битүүрлийг +-0.1 нэгжээс хэтрүүлэхгүй, насны II ангиас дээш ойд төлөвлөсөн огтлогдох моддын хөндлөн огтлолын талбайн
нийлбэрээс +-10 хувиас хэтрүүлэхгүй байх.
нийлбэрээс +-10 хувиас хэтрүүлэхгүй байх.
6.1.4. Энэ журмын 6.1.3-д заасан шалгуурын үзүүлэлтийг дутуу хангасан бол нөхөн гүйцээх, хэтрүүлсэн бол Ойн тухай хуулийн 38.2.6-д зааснаар захиргааны шийтгэл ногдуулна.
6.2.Ойн гэрэлжүүлэх, тохируулах арчилгааны огтлолтыг гүйцэтгэгч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын гүйцэтгэлийг гаргаж, холбогдох аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай байгуулсан гэрээнд заасан хугацаанд тайланг хүргүүлнэ.
6.З.Ойд гэрэлжүүлэх, тохируулах арчилгааны огтлолт явуулсан ажлын гүйцэтгэлийг шалгаж, хүлээн авсан ажлын хэсгийн актыг үндэслэн холбогдох аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар улс, орон нутгийн төсвөөс эцсийн санхүүжилтийг олгоно.
6.4.Эцсийн санхүүжилтийг олгохдоо арчилгааны огтлолтын талбайн хэмжээг гэрээнд зааснаас дутуу гүйцэтгэсэн тохиолдолд нормативт зардлыг хувь тэнцүүлэн бууруулж, санхүүжүүлнэ.
6.5.Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ойн арчилгааны огтлолтыг сум дундын болон сум, дүүргийн Ойн анги шалгаж, хүлээн авахдаа энэ журмын 6.1.1-6.1.3 заалтыг баримтална.
------оОо---
Текст томруулах
A
A
A