A

A

A

Бүлэг: 1979
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны
190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт
 
ОЙД ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ОГТЛОЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойг цэвэрлэж, модыг ашиглах, ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангах, ой модыг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний огтлолтыг ойн экологид сөрег нөлөө үзүүлэхгүйгээр зохион байгуулах, төлөвлөх, хяналт тавих зэрэг үйл ажилтагаатай холбогдсон харилцааг зохицуулахад  энэ журмын зорилго оршино.
1.2."Ойн цэвэрлэгээний огтлолт" гэж түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, байгалийн нөлөөгөөр хугарч гэмтсэн, булгарч унасан, хатсан, унанги болон нас гүйцэж хөгширсөн, өсөлт хөгжилт нь зогсож өмхөрсөн модыг бэлтгэж ойг цэвэрлэх, ашиглах зорилгоор бүх насны ойд хийгдэх ажлыг хэлнэ.
1.3.Ойн цэвэрлэгээний огтлолтыг дараах ойд явуулна. Үүнд:
•              Түймэрт шатсан;
•              Хөнөөлт шавж,   өвчинд  нэрвэгдсэн;
•              Байгалийн гамшгийн нөлөөгөөр хугарч гэмтсэн, булгарч унасан,   хатсан,   унанги  ойд;
•       Өсөлт хөгжилт  нь зогсож өмхөрсөн болон нас гүйцэж хөгширсөн;
1.4.Ойд хийх цэвэрлэгээний огтлолтыг Ойн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага болон мэргэжлийн байгууллага. гүйцэтгэнэ.
Хоёр. Түймэр, хөнөөлт шавж өвчинд нэрвэгдсэн, өсөлт зогссон
ойд дүгнэлт гаргах, модыг ашиглах
2.1. Сум, дүүрэг болон ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, өсөлт зогссон ойн чанар, шинж байдалд мэргэжлийн байгууллага, сум дундын болон сум, дүүргийн ойн анги дүгнэлт гаргана.
2.2.Ойн мзргэжлийн байгууллага нь ойн цэвэрлэгээний огтлолт явуулах талбайг тусгаарлах ажлыг "Ойгоос мод бэлтгэлийн а?албайг тусгаарлах заавар"-ын дагуу гүйцэтгэнэ.
2.3.Ойн түймрийн шаталтын сул, дунд зэрэглэлд орсон ойгоос хатсан ба амьдрах чадвараа алдсан модыг түүвэрлэх; хүчтэй зэрэглэлд хамрагдсан болон иш, холтос, модолгийн хөнөөлт шавжид нэрвэгдсэн ойд ойн нөөцийн 60 хүртэл хувьд цэвэрлэгээний огтлолтыг явуулна.
2.4.Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойд цэвэрлэгээний огтлолт явуулахад ойн экологийн байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй, өсвөр модыг хамгаалах технологийг сонгоно. Огтлох том модыг үндэсний хүзүү орчимд тэмдэглэнэ. Зулзаган ойд хийх цэвэрлэгээний огтлолтыг нүдэн баримжаагаар шалгаж хүлээж авна.
2.5.Ойн цэвэрлэгээ ний огтлолтоос гарсан модыг ялган, хэрэглээний ба түлээний гэж ангилна.
2.б.Тухайн нутаг дэвсгэрийн албан газар, байгууллагын түлээний модны хэрэгцээг "Ойгоос мод бэлтгэх журам"-ын 4.7-д заасны дагуу хангана.
2.7.Нутгийн иргэд ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг төлж, цэвэрлэгээний огтлолтоос гарсан модноос түлээний хэрэгцээг хангана.
Гурав . Ойн цэвэрлэгээний огтлолтыг төлөвлөх, зохион байгуулах
3.1.Ойд хийх цэвэрлэгээний огтлолтын талбайн хэмжээг Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2008 оны 89/35 тоот хамтарсан тушаалаар баталсан "Ойжуулалт, ойн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх журам"-ын 2 дугаар зүйл мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 127 дугаар тушаалаар баталсан "Ойгоос мод бэлтгэх журам"-ын 2 дугаар зүйлд зааснаар төлөвлөж, батлуулна.
3.2.ОЙ цэвэрлэж бэлтгэх модны төлбөрийг талбай тусгаарлалтаар тогтоогдсон үнэлгээний дагуу төлнө. Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойгоос цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний, түлээний мод бэлтгэж ашигласны төлбөрийг Засгийн газрын 2005 оны 147 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 60 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
3.3."Түлээ бэлтгэх эрхийн бичиг"-ийг сумын ойн ангийн дарга эсхүл сумын Засаг даргын томилсон албан тушаалтан "Мод бэлтгэх гэрээ"- г үндэслэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад бичиж олгоно.
3.4. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээний дагуу бэлтгэсэн түлээний модыг Улаанбаатар хот болон өөр аймгуудад тээвэрлэхэд мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг "Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам"-ын 5.13-д зааснаар авна.
Дөрөв. Ойд цэвэрлэгээний огтлолгг явуулах нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
4.1.Ойд цэвэрлэгээний огтлолт хийх эрх бүхий нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь сум, дүүргийн Засаг даргатай "Мод бэлтгэх гэрээ" байгуулж, ажиллана.
4.2.Мод бэлтгэлийн талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөрийг төлж, "Түлээ бэлтгэх эрхийн бичиг"-ийг авна.
4.3.Ойд цэвэрлэгээний огтлолт хийхдээ мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг мөрдөж ажиллана.
4.4.Ойн цэвэрлэгээний огтлолтоос гарсан модыг тээвэрлэхэд "Ойгоос мод бэлтгэх журам"-ын 5.4-т заасны дагуу хяналтын хуудас хэрэглэнэ.
4.5.Ойн цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэсэн хэрэглээний, түлээний модыг өөр аймаг, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа гарал үүслийн гэрчилгээг холбогдох газраас авсан байна.
4.6.Ойн цэвэрлэгээний огтлолт явуулсан талбайг мод бэлтгэлийн талбай тусгаарласан материалыг үндэслэн байгаль хамгаалагчид актаар хүлээлгэн өгнө.
Тав. Ойд явуулах цэвэрлэгээний огтлолтын явцад хяналт тавих
5.1.Ойд цэвэрлэгээний огтлолт явуулах ажлын явцад байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч байнгын хяналт тавьж ажиллана.
5.2.Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ойн ангийн мэргэжилтэн ойн цэвэрлэгээний огтлолтын явцад шалгалт хийж, холбогдолтой хууль тогтоомж, журам, зааврыг сурталчлан таниулж, ойн зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээг авч ажиллана.
5.3. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ойд цэвэрлэгээний огтлолт хийх явцдаа хууль тогтоомж, журам, зааврыг зөрчсөн нь тогтоогдвол байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Ойн тухай хууль болон холбогдох хуулийн дагуу Захиргааны шийтгэл ногдуулна.
----оОо---