- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ДАХИН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ ЭМС-ын 2011 оны 280-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Эрүүл мэндийн сайдын 2009 оны 215 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ДАХИН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ /ЭМС-ын 2011 оны 280-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) олгох, дахин олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг "Эрүүл мэндийн тухай" хууль, энэхүү журам, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2.3өвшөөрөл олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) ажиллах ба зөвшөөрөл олгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх ажлын алба нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (цаашид "ажлын алба" гэх) байна.
Ч.З.Эрүүл мэндийн тухай хуулийн 17.3-т заасны дагуу зөвшөөрлийг 2 ба 5 жилийн хугацаатай олгоно.
1.4.3өвшөөрлийн гэрчилгээний загварыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батална.
1.5.Эрүүл мэндийн тухай хуулийн 17.4-т заасан 2 жилийн хугацаатай зөвшөөрлөөр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад ажиллана.
1.6.Уламжлалт анагаах ухааны эмч, нүүр ам судлал, спортын анагаах ухааны их эмчид энэ журмын 1.5 дахь заалт хамаарахгүй.
1.7.3өвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтний төрөлжсөн мэргэжлээр ажиллах баталгаа нь тухайн мэргэжлийн сургалтанд хамрагдсаныг гэрчлэх диплом, түүнтэй адилтгах баримт бичиг болно.
Хоёр. Нэр томьёо
Энэхүү журамд бичигдсэн зарим нэр томьёог дор дурдсанаар ойлгоно.
2.1. Мэргэжлийн шалгалт гэж эмнэлгийн мэргэжилтний тухайн мэргэжлээр ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагын түвшинг баталгаажуулах үйл явцыг;
2.2. Тасралтгүй сургалт гэж эмнэлгийн мэргэжилтэн анагаах ухаан, эм зүйн болон сувилахуйн боловсрол эзэмшүүлэх сургууль төгссөнөөс хойш мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий л хугацаандаа суралцахыг;
2.3. Багц цаг гэж Боловсролын тухай хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.1.8-д зааснаар;
2.4. Албан сургалт гэж Боловсролын тухай хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.1.6-д зааснаар;
2.5.Албан бус сургалт гэж Боловсролын тухай хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.1.7-д зааснаар;
2.6. Зайны сургалт гэж мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эмнэлгийн мэргэжилтэн ажлын байран дээрээ мэргэжлээ дээшлүүлэх сургалтыг;
2.7. Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөл гэж эрүүл мэндийн сайдын 2009 оны 188 тоот тушаалаар батлагдсан Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 1.1-д зааснаар.
Гурав. Зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа
3.1 Зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.1.1 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;
3.1.2 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд бодлогын зөвлөгөө өгөх;
3.1.3 Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
3.1.4 Эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих;
3.1.5 Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтнийг тухайн мэргэжлээр ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргах;
3.1.6 Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнд олгох зөвшөөрлийн хугацааг тогтоох;
3.1.7 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба, Улсын мэргэжлийн хяналтын алба, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг эрх бүхий этгээдэд тавих.
3.2 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.
3.3 Зөвлөлийн хурлын дэгийг зөвлөлийн дарга батална.
3.4 Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргаж, тэмдэглэл хөтөлнө.
3.5 ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар нь Зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг ханган зохион байгуулах үүргийг хүлээх ба ажлын албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
Дөрөв. Ажлын албаны чиг үүрэг
4.1. Ажлын алба нь дараахь чиг үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
4.1.1. Мэргэжлийн шалгалтын бэлтгэл ажлыг ханган, зохион байгуулах;
4.1.2. Мэргэжлийн шалгалтын дүн, багц цагийн биелэлтийг үндэслэн зөвшөөрлийн гэрчилгээг олгох, дахин олгох, хүчингүй болгох санал боловсруулан, Эрүүл мэндийн сайдаар баталгаажуулах;
4.1.3. Багц цагийн бүрдэлтийг хянах;
4.1.4. Багц цагийн бүрдэлт, зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөгөө өгөх;
4.1.5. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн цахим мэдээний санг бүрдүүлэн ажиллуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх;
4.1.6. Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон тохиолдолд цахим мэдээний санд тухай бүр тусгах.
4.1.7. Шаардлагатай тохиолдолд гадаад улс орнуудын холбогдох байгууллагуудтай харилцаж тодорхойлолт, тодруулга авах;
4.1.8. Зөвшөөрөл олгосон Гадаадын харьяат болон харьяалалгүй эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын
төв байгууллагатай хамтран хяналт тавих;
төв байгууллагатай хамтран хяналт тавих;
4.1.9. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн алба, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Улсын мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл харилцан солилцох.
Тав. Мэргэжлийн шалгалт
5.1 Мэргэжлийн шалгалтад тэгш шударга хандах, хараат бус байх, ил тод байх, шударга өрсөлдөх зарчмуудыг баримтална.
5.2 Мэргэжлийн шалгалтыг олон хувилбарт сорилоор авна.
5.3 Энэхүү журмын хүрээнд эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөл нь мэргэжлийн шалгалтын сорилын нэгдсэн санг бүрдүүлэн, ажлын албанд байршуулах ба сорил, сорилын түлхүүрийг нэгдсэн сангаас тухай бүр бэлтгэнэ.
5.4 Мэргэжлийн шалгалтын сорилын 40 хувь нь ерөнхий мэргэжлийн, 30 хувь нь төрөлжсөн мэргэжлийн анагаах ухааны, 20 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль эрх зүйн баримт бичгүүд, 5 хувь нь ёс зүйн асуултууд байна.
5.5 Мэргэжлийн шалгалт нь эмнэлгийн мэргэжилтний ба анагаах ухааны боловсрол олгох сургууль төгсөгчдийн гэсэн 2 төрөлтэй байна.
5.6 Дараахь нөхцөлд эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн шалгалтанд орох хүсэлт гаргана:
5.6.1 Анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол олгох сургуулийг төгсөгчид;
5.6.2Тасралтгүй сургалтын багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн;
5.6.3 Нэг жилээс дээш хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй эмнэлгийн мэргэжилтэн;
5.6.4 Эрүүл мэндийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу зөвшөөрлийн хүчингүй болсон хугацаа нь дуусч, дахин олгох эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтэн;
5.7 Эрүүл мэндийн тухай хуулийн 17.4-т заасан зөвшөөрлийн хугацаанд энэхүү журмын 1.5 дахь заалтыг биелүүлээгүй их эмчийг мэргэжлийн шалгалтад оруулахгүй.
5.8 Мэргэжлийн шалгалтанд орох хүсэлтийг цахим болон цаасан хэлбэрээр гаргана. Веб хуудсаар дамжуулан бүртгүүлж болно (http://www.med-license.mn).
5.9 Мэргэжлийн шалгалтыг цахим буюу цаасан хэлбэрээр авна.
5.10 Мэргэжлийн шалгалтыг нийслэлд цахим хэлбэрээр бол 7 хоног тутам, цаасан хэлбэрээр бол cap тутам, орон нутагт хагас жилд нэг удаа ажлын алба зохион байгуулан авна.
5.11 Мэргэжлийн шалгалттай холбоотой гомдлыг шалгалтын дүнг албан ёсоор зарласнаас хойш 3 хоногийн дотор ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт гаргаж болно.
Зургаа. Зөвшөөрөл олгох, дахин олгох
6.1 Мэргэжлийн шалгалтанд 70 буюу түүнээс дээш оноо авсан эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгоно.
6.2 Зөвшөөрлийг дараахь тохиолдолд дахин олгоно. Үүнд:
6.2.1 Зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд энэ журмын 7.1-д заасны дагуу тасралтгүй сургалтын багц цагийг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтэнд;
6.2.2 Зөвшөөрлийн хугацаанд гэмтээж, үрэгдүүлсэн бол гэмтээж үрэгдүүлснийг нотлох баримтыг үндэслэн.
6.3 Мэргэжлийн шалгалтад тэнцэж зөвшөөрөл авах эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтэн дараахь материалуудыг ажлын албанд бүрдүүлж өгнө.Үүнд:
6.3.1 Зөвшөөрөл хүссэн өргөдөл (Эрүүл мэндийн сайдын баталсан загвараар)
6.3.2 Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
6.3.3 4x6 хэмжээтэй зураг 2 хувь;
6.3.4 Шалгалт болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт
6.4 Зөвшөөрөл дахин авах эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө дараахь материалуудыг ажлын албанд бүрдүүлж өгнө. Үүнд:
6.4.1 Зөвшөөрөл дахин олгохыг хүссэн өргөдөл (Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан загвараар);
6.4.2 Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
6.4.3 Хугацаа дууссан зөвшөөрлийн гэрчилгээ (эх хувиар);
6.4.4 3x4 хэмжээтэй зураг 2 хувь;
6.4.5 Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
6.4.6 Зөвшөөрлийн хугацаанд хөтөлж баталгаажуулсан тасралтгүй сургалтын багц цаг бүртгэх дэвтэр (эх хувиар);
6.4.7 Эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтын багц цагийг баталгаажуулсан Зөвшөөрлийн салбар зөвлөлийн хурлын тэмдэглэл;
6.4.8 2 жилийн зөвшөөрөлтэй их эмчийн хувьд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагад ажилласныг баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр (эх хувиар).
6.5 Анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол олгох сургууль нь төгсөгчдийн нэрсийг баталсан тушаалыг төгсөгчдийн шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө ажлын албанд ирүүлнэ.
6.6 Зөвшөөрөл авах, дахин авах хүсэлт гаргасан эмнэлгийн мэргэжилтэн энэхүү журмын 6.3 ба 6.4-т заасан баримт бичгийг дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн бол зөвшөөрөл олгохгүй.
6.7 Ажлын алба зөвшөөрөл олгох эмнэлгийн мэргэжилтнүүдийн асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт албан бичгээр хүргүүлнэ.
6.8 Энэхүү журмын 6.7-т заасан жагсаалтын үнэн зөв байдлыг ажлын алба бүрэн хариуцна.
6.9 Ажлын албанаас ирүүлсэн зөвшөөрөл олгох эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг мэргэжлийн шалгалтын дүн гарснаас хойш 30 хоногийн дотор Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулан зөвшөөрөл олгоно.
Долоо. Тасралтгүй сургалтын багц цагийн биелэлт, бүртгэл
7.1 Зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн тасралтгүй сургалтын багц цагийг дараахь байдлаар бүрдүүлж, тасралтгүй сургалтын багц цаг бүртгэх дэвтэр хөтөлнө.
Үүнд:
Үүнд:
7.1.1 20 ба түүнээс дээш жил ажилласан эсвэл аймгийн төвөөс 100 ба түүнээс дээш км-т алслагдсан нутагт ажиллаж буй их эмч, эм зүйч жил тутам 3 багц цаг;
7.1.2 20 ба түүнээс дээш жил ажилласан эсвэл аймгийн төвөөс 100 ба түүнээс дээш км-т алслагдсан нутагт ажиллаж буй сувилагч, эм найруулагч, бага эмч, эх баригч жил тутам 2 багц цаг;
7.1.3 7.1.1-д зааснаас бусад их эмч, эм зүйч жил тутам 6 багц цаг;
7.1.4 7.1.2-т зааснаас бусад сувилагч, эм найруулагч, бага эмч, эх баригч жил тутам 3 багц цаг.
7.2 Тасралтгүй сургалтын 1 багц цаг нь лекцийн 12, дадлагын 24 цагтай тус тус дүйцнэ.
7.3 Тасралтгүй сургалтын багц цаг бүртгэх дэвтрийн загварыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батална.
7.4 Тасралтгүй сургалтын багц цагийн биелэлтийг өрхийн эмнэлгийн ахлагч, сумын эмнэлгийн эрхлэгч болон эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтан, хувийн эмнэлгүүдийн хувьд Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо болон Монголын эм зүйн байгууллага,
мэргэжилтнүүдийн нэгдсэн "Эм" холбооны хариуцсан ажилтан хянан үзэж, тасралтгүй сургалтын багц цаг бүртгэх дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулан, бащ цаг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан маягтын дагуу харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартжил бүрийн 12 сарын 1-ний дотор ирүүлнэ.
7.5 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн энэхүү журмын 7.4-т заасан жагсаалтыг нэгтгэн, ажлын албанд жил бүрийн 12 сарын 10-ны дотор ирүүлнэ.
7.6 Ажлын алба нь аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн жагсаалтыг хянаж, энэхүү журмын 7.1-д заасан багц цагийг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэрсийг мэдээний цахим санд байршуулан, мэргэжлийн шалгалтад орохыг шаардсан мэдэгдлийг харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт жил бүрийн 12 сарын 25-ны дотор хүргүүлнэ.
7.7 Тухайн жилийн тасралтгүй сургалтын багц цагийг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн дараа оны нэгдүгээр улиралд багтан мэргэжлийн шалгалт дахин өгнө.
Мэргэжлийн шалгалтад тэнцээгүй буюу нэгдүгээр улиралд багтан өгөөгүй эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн шалгалт дахин өгч тэнцэх хүртлэх хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
Мэргэжлийн шалгалтад тэнцээгүй буюу нэгдүгээр улиралд багтан өгөөгүй эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн шалгалт дахин өгч тэнцэх хүртлэх хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй.
7.8 Багц цагийн бүрдүүлэлт, оноо тооцох аргачлал
№
|
Сургалтын хэлбэр
|
Тооцох багц цаг
|
Баталгаажуулах баримт
|
||
А. Албан сургалт
|
|||||
1.
|
Резидентийн сургалтанд хамрагдсан жил тутамд
|
6
|
Дүнгийн дэвтэр, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
|
||
2.
|
Мэргэжил олгох сургалт
|
6
|
Үнэмлэхний хуулбар
|
||
3.
|
Мэргэжил дээшлүүлэх сургалт
|
Журмын 7.2 дахь заалтаар
|
Үнэмлэхний хуулбар
|
||
4.
|
Магистрын сургалтанд оролцсон жил тутамд
|
6
|
Дүнгийн дэвтэр, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
|
||
5.
|
Докторын сургалтанд оролцсон жил тутамд
|
6
|
|||
Б. Албан бус сургалт
|
|||||
1.
|
Семинарт оролцох
1.1 Олон улсын хэмжээнд 1.2Улсын хэмжээнд
1.3 Орон нутгийн хэмжээнд
|
1
0,5
0,25
|
Албан шийдвэр, хөтөлбөр, урилга
|
||
2.
|
Мэргэжлийн төрөлжсөн зөвлөлгөөн, хуралд илтгэл тавих 2.1 Олон улсын хэмжээнд 2.2Улсын хэмжээнд
2.3Орон нутгийн хэмжээнд
|
1
0,5
0,25
|
Илтгэлийн хураангуй
|
||
3.
|
Эмгэг судлалын конференцид оролцох
|
0,1
|
Ирцийн бүртгэл
|
|
|
4.
|
Сэдэвчилсэн сургалтанд хамрагдах
|
Журмын 7.2 дахь заалтаар
|
Сэдэв, нийгэмлэгийн тодорхойлт
|
|
|
5.
|
Зайны сургалтанд суралцах
|
Тухайн сургалтын батлагдсан багц цаг
|
Хөтөлбөр, сэдэв, сертификат
|
|
|
6.
|
Мэргэжлийн зэрэг хамгаалах
|
6
|
Үнэмлэхний хуулбар
|
|
|
В. Судалгаа шинжилгээний ажил, бүтээл
|
|
||||
1.
|
Илтгэл тавих
1.1 Байгууллагын хэмжээнд
1.2 Их дээд сургуулийн хэмжээнд
1.3 Улс, олон улсын хэмжээнд
|
1 2
3
|
Хурлын илтгэлийн хураангуйн нэр бүхий хуудасны хуулбар
|
|
|
2.
|
Судалгааны ажил удирдах
|
6
|
Судалгааны ажлын тайлан
|
|
|
3.
|
Судалгааны ажлын багт оролцох
|
3
|
Судалгааны ажлын тайлан
|
|
|
4.
|
Төсөл, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт ажиллах
|
1
|
Батлагдсан төсөл, хөтөлбөрийн баримт бичиг
|
|
|
5.
|
Оношлогоо, эмчилгээний стандарт боловсруулахад оролцох
|
1 стандарт - 3
|
Батлагдсан стандартын дугаар
|
|
|
6.
|
Хэвлэлд мэргэжлийн зөвлөмж бичих
|
1 х.х тутам - 0,5
|
Хэвлүүлсэн сэтгүүлийн эх хувь
|
|
|
7.
|
Гарын авлага, аргачлал боловсруулах
|
1 х.х тутам - 0,5
|
Хэвлүүлсэн сэтгүүлийн эх хувь
|
|
|
8.
|
Мэргэжлийн ном туурвих
|
1 х.х тутам -1
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
|
|
9.
|
Мэргэжлийн ном туурвихад оролцох, шүүмж, дүгнэлт гаргах, хянах
|
1 х.х тутам - 0,25
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
|
|
10.
|
Мэргэжлийн ном орчуулах
|
1 х.х тутам - 0,25
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
|
|
11.
|
Мэргэжлийн ном орчуулахад хамтрах
|
1 х.х тутам - 0,1
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
|
|
12.
|
Мэргэжлийн сонин, сэтгүүлийн редакцийн зөвлөлд 1 жил хүртэл хугацаанд ажиллах
|
6
|
Өөрийн нэр орсон хуудасны хуулбар
|
|
|
13.
|
Шинэ бүтээл, тэргүүн туршлага гаргаж, баталгаажуулсан байх
|
6
|
Патентын хуулбар
|
|
|
14.
|
Мэргэжлийн сургалтанд хичээл заах
|
6 ц лекц тутам -1 12ц дадлага -1
|
Сургалтын батлагдсан хөтөлбөр
|
|
|
7.9 Олон улсын түвшний буюу гадаад оронд зохион байгуулсан сургалт, семинараар тасралтгүй сургалтын багц цагийн гэрчилгээ олгосон бол уг гэрчилгээнд заасан багц цагаар тооцно.
7.10 Эмнэлгийн мэргэжилтний тухайн жилд биелүүлсэн бащ цаг тогтоосон хэмжээнээс илүү гарсан тохиолдолд дараагийн жилд шилжүүлэн тооцохгүй.
7.11 Эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тасралтгүй сургалтыг зохион байгуулах буюу ийм сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлнэ.
7.12 Эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалт эрхлэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмаар зохицуулна.
Найм. Зөвшөөрлийг хүчингүй болгох
8.1. Дараахь тохиолдолд Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвшөөрлийг хүчингүй болгон, нийтэд мэдээлнэ:
8.1.1 Эрүүл мэндийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу;
8.1.2 Тасралтгүй сургалтын багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн энэ журмын 7.7-д заасан хугацаанд шалгалтад ороогүй бол.
---оОо—
Текст томруулах
A
A
A