- Нүүр
- Сайдын тушаал
- ЦУСНЫ ДОНОР СОНГОХ ЗААВАР
Эрүүл мэндийн сайдын 79 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ЦУСНЫ ДОНОР СОНГОХ ЗААВАР
Нэг. Цусны донор сонгох шалгуур
Донорын шалгуур
|
Бүхэл цус
|
Сийвэнгийн донор
|
Эсийн донор
|
|
Нас
|
эр эм
|
17-60
|
18-55
|
|
Биеийн жин
|
эр
|
50 кг дээш
|
||
эм
|
45 кг дээш
|
|||
Гемоглобин
|
эр
|
125 г/л буюу дээш
|
||
эм
|
118 г/л буюу дээш
|
|||
Цус өгөх хоорондын зай
|
эр
|
2 сар
|
14хоног
|
|
эм
|
3 сар
|
Хоёр. Цусны донороос авах цусны хэмжээ, давтамж
Донорын шалгуур
|
Бүхэл цус
|
Сийвэнгийн донор
|
Эсийн донор
|
|
1 удаа өгөх цусны хэмжээ
|
200-500 мл
|
500 - 600 мл
|
240-300хЮ9/л хүртэл
|
|
1 жилд өгөх удаа
|
эр
|
5-аас дээшгүй
|
8 -аас дээшгүй
|
3 -аас дээшгүй
|
эм
|
4 -ээс дээшгүй
|
Гурав. Цус өгөхийг хориглох заалт
3.1. Түр хугацаагаар хориглох заалт:
1.Биеийн ерөнхий байдал:
Цусны систолийн даралт 180-аас дээш 90-ээс доош, диастолийн даралт100-аас дээш, 60-аас доош мөнгөн усны баганын даралттай байх Нойр дутуу хоносон Хэт ядарсан, ажлын ачаалал ихтэй байх
2.Эмэгтэй донорт:
Жирэмсэн
Төрснөөс хойш 2 жилийн дотор
Үр хөндүүлсэн, зулбасан бол 6 сарын дотор
Дутуу төрөлтийн дараа 1 жилийн дотор
3.Мэс ажилбар:
Жижиг мэс ажилбар хийлгэсний дараа 6 сар, том мэс ажилбар хийлгэсний дараа 1 жилийн дотор
Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн, зүү эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 6 сарын дотор
Шивээс, чих цоолох, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн бол 6 сараас 1 жил
Хатиг, арьсны идээт үрэвсэл эдгэрснээс хойш 1 сараас багагүй хугацаанд
4.Амьсгалын замын өвчин:
Гүйлсэн булчирхайн үрэвсэл, томуу, амьсгалын замын цочмог үрэвслээрөвдсөн тохиолдолд 1 сараас дотогш хугацаанд Уушигны хатгалгаа , бронхит эдгэрснээс хойш 6 сараас 1 жилийн дотор Багтраа сэдрэлийн үед болон стеройд даавар хэрэглэж байгаа
5. Халдварт өвчин:
Улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, салхинцэцэг өвчин эдгэрснээс хойш 2 сарын дотор
Татран сахуу, халдварт мононуклез, цусан суулга өвчин эдгэрснээс хойш 1 жилийн дотор
Хомхой цэврүү гарсан тохиолдолд цус авахгүй бүрэн эдгэртэл хойшлуулна
6. Халдварын голомттой улс оронд аялсан:
Хумхаа нутагшмал хэлбэрээр гардаг бүс нутагт аялсан бол 6 сарын дотор
Гепатит А нутагшмал гардаг оронд аялсан бол 3 сарын дотор
7.Гэмтэл:
Жижиг хугарал, ясны жижиг цуурал, үений мултралтай хавсарсан байвал эдгэрснээс хойш 6 сарын дотор
Олон яс, том ясны хугарал эдгэрснээс хойш 1-2 жилийн дотор
Бага талбайг хамарсан хөнгөн түлэгдэлт хүндрэлгүй бол 14 хоногийн дотор
8.Эмийн үйлчилгээ:
Антибиотик хэрэглэснээс хойш 14 хоногийн дотор
Салицилат хэрэглэснээс хойш 7 хоногийн дотор /ялангуяа тромбоцитоферезийн донорт анхаарах/
9.Дархлаажуулалт:
Улаанбурхан, улаанууд, томуугийн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 1 сарын дотор
Булчин задрах тахал, хижигээс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 72 цагийн дотор
Тарваган тахалын вакцин хэрэглэснээс хойш 1 сарын дотор
Галзуу, гепатит В, бруцеллёзын урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 1 жилийн дотор
10. Бэлгийн замын өвчин эдгэрснээс хойш 3 жилийн дотор
11. Бусад шалтгаан:
Архи согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 72 цагийн дотор
Харшлын сэдрэлт намжсанаас хойш 2 сарын дотор
Төмөр дутагдлын цус багадалтыг эдгэртэл
Хамуу бүрэн эдгэртэл
ГПТ-ийн шинжилгээ дараалан 3 удаа их гарсан
Цус өгөхөөс өмнө өөх, тостой хоол, айраг, сүү хэрэглэсэн бол 1 өдрөөр хойшлуулна
Дөрөв. Цус өгөхийг бүрмөсөн хориглох заалт
Дор дурьдсан өвчнөөр өвдсөн болон шинж тэмдэгтэй хүмүүсээс донорт цус авахыг бүрмөсөн хориглоно.
Сүрьеэ
В, С гепатитээр өвдсөн бол вирус тээгч
Зүрхний өвчин
Сэтгэцийн өвчин
Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг
Хорт хавдар
1980 - 1996 онуудад Ирланд, Англи, Исландад 6 сараас дээш хугацаатай байсан бол
1977 оноос хойш Баруун Африкт төрсөн буюу оршин сууж байсан эсвэл тэр нутгаар аялан жуулчилж байсан болоод тэдэнтэй бэлгийн харьцаатай байсан хүмүүс, тэр бүс нутагт цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлж байсан,
Шалтгаан тодорхойгүйгээр тунгалгийн булчирхай томрох, гүйлгэх, турах /5кг-аас дээш/ биеэр тууралт гарах, шөнө хөлрөх шинж тэмдэгтэй
Цусны өвчнүүд
11.Эпилепси
12.Ходоод, 12 нугалаа гэдэс, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл
13. Архаг архичин
14. Зүрх, тархины ямар нэг мэс засал хийлгэсэн
15. Дэлүү, бөөр авах мэс засал хийлгэсэн
16. Тархмал склероз
17. Бүслүүр үлд
18. Псириаз, түрүү булчирхайн үрэвслийг эмчилдэг эм хэрэглэснээс хойш 3 жилийн дараа
19. Бөөрний аяганцарын цочмог болон архаг үрэвсэл
20. ХДХВ-ийн халдвартай хүмүүс
21. Дор дурьдсан эрсдэлтэй зан үйл бүхий хүмүүс:
Ижил хүйстэн эрчүүд болон бисекс хүмүүс
Мансуурах бодис хэрэглэгчид
Биеэ үнэлэгч
Ариутгаагүй хурц үзүүртэй багажаар өөрийгөө гэмтээгч зан үйлтэй
Дээрхи зан үйл бүхий хүмүүстэй бэлгийн хавьталд орогчид
Текст томруулах
A
A
A